Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 152/ШШ2022/00455

 

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 152/ШШ2022/00455

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-58 тоотод оршин суух, Т овогт Д-ийн Ө-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 20-14 тоотод оршин суух, Б ургийн овогт Б-ын А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материал дутагдуулсны төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө нь хариуцагч Б.А-д холбогдуулан бараа материал дутагдуулсны төлбөр 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.А 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 9 сарын хугацаанд М.Н-ийн дэлгүүрт худалдагчаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа 19,500,000 төгрөгийн бараа материал дутаасан нь орлого, зарлага, тооллогоор илэрч өөрөө хүлээн зөвшөөрсөн.

1.2. Б.А бүгдийг нь төлөх боломжгүй гэсэн тул бид 2 жилийн хугацаанд 10,000,000 төгрөг төлж дуусгана гэж харилцан тохиролцоод 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан боловч одоог хүртэл төлөхгүй байгаа тул иргэн Б.А-аас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

2.1. Миний бие өмнө нь М овогтой Н-ийн ТҮЦ болон дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. М.Н нь намайг ТҮЦ-д ажиллаж байх хугацаанд мөнгө төгрөг дутаалаа гэж гүтгэж, албадан төлүүлдэг байсан. Тухайн үед би дэлгүүрт нь ажиллахгүй гэж хэлсэн боловч танаас өөр найдвартай хүн байхгүй гэж хэлээд гуйсаар байгаад дэлгүүртээ 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 9 сар худалдагчаар ажиллуулсан.

2.2. Эхний удаа тоолоход бараа дутаагүй, 2 дахь удаа тоолоход 19,500,000 төгрөгийн бараа дутсан гэсэн. Тэгээд би бараа дутаагаагүй дансаа шалгуулъя, яахаараа ингэж дутдаг юм бэ гэж хэлсэн. Намайг бараа дутаасан гэсэн гарын үсэг зурсан баримт ч байхгүй, намайг 3 сар дэлгүүрт худалдагчаар цалингүй ажилла эсхүл нутаг явж амарч ирээд ажилла гэж хэлсэн. Ингээд би нутагтаа ирээд нүдний хагалгаанд орсон юм.

2.3. Гэтэл М.Н намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн байсан ба цагдаагаас дуудахад би Улаанбаатар хотод очиж цагдаагийн газарт байцаалт өгсөн. Цагдаагийн хэлтсээс сарын дараа дахин дуудаад очиход М.Н бас байсан ба бид нарыг хоорондоо тохиролц гэсэн. Бид хоорондоо 10,000,000 төгрөг зээлсэн гэж хуурамч зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.

2.4. Би урьд нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй тул тухайн үедээ юу ч ойлгохгүй цагдаа хэлэхээр нь л тохиролцсон. Би нэг ч төгрөг аваагүй байж ийм их мөнгөний өрөнд орох хэцүү байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, М.Н, Д.Ө нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.А-ийн нэр дээрх Хаан банкин дахь 5447080119 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн.

:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан бараа материал дутагдуулсны төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Б.А 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд М.Н-ийн дэлгүүрт худалдагчаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа 19,500,000 төгрөгийн бараа материал дутаасан нь орлого, зарлага, тооллогоор илэрч өөрөө хүлээн зөвшөөрсөн.

2.2. Б.А бүгдийг нь төлөх боломжгүй гэсэн тул бид 2 жилийн хугацаанд 10,000,000 төгрөг төлж дуусгана гэж харилцан тохиролцоод 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул иргэн Б.А-аас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Би 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 9 сарын хугацаанд М.Н-ийн дэлгүүрт худалдагчаар ажилласан.

3.2. Эхний удаа тоолоход бараа дутаагүй, 2 дахь удаа тоолоход 19,500,000 төгрөгийн бараа дутсан гэсэн. Тэгээд би бараа дутаагаагүй дансаа шалгуулъя, яахаараа ингэж дутдаг юм бэ гэж хэлсэн. Намайг бараа дутаасан гэсэн гарын үсэг зурсан баримт ч байхгүй, намайг 3 сар дэлгүүрт худалдагчаар цалингүй ажилла эсхүл нутаг явж амарч ирээд ажилла гэж хэлсэн. Ингээд би нутагтаа ирээд нүдний хагалгаанд орсон юм.

3.3. Гэтэл М.Н намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн байсан ба цагдаагаас дуудахад би Улаанбаатар хотод очиж цагдаагийн газарт байцаалт өгсөн. Цагдаагийн хэлтсээс сарын дараа дахин дуудаад очиход М.Н бас байсан ба бид нарыг хоорондоо тохиролц гэсэн.

3.4. Бид хоорондоо 10,000,000 төгрөг зээлсэн гэж хуурамч зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Би урьд нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй тул тухайн үедээ юу ч ойлгохгүй цагдаа хэлэхээр нь л тохиролцсон. Би нэг ч төгрөг аваагүй байж ийм их мөнгөний өрөнд орох хэцүү байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч М.Н зээлдүүлэгч Б.А 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлсэн мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

5. Талууд Б.А 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 9 сарын хугацаанд М.Н-ийн дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа 19,500,000 төгрөгийн бараа материал дутагдуулсан, зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргасан байна.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

7. М.Н нь 10,000,000 төгрөгийг Б.А-д бодитоор шилжүүлээгүй, бараа материал дутагдуулсан төлбөрийг зээлийн гэрээ байгуулж, төлөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.А нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд М.Н-ийн дэлгүүрт гэр бүлийн хамтаар худалдагчаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа 19,500,000 төгрөгийн бараа материал дутаасан. Б.А 2 жилийн хугацаанд 10,000,000 төгрөг төлж барагдуулна гэж харилцан тохиролцоод 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан гэх, хариуцагчийн ...Гэтэл М.Н намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн байсан ба цагдаагаас дуудахад би Улаанбаатар хотод очиж цагдаагийн газарт байцаалт өгсөн. Цагдаагийн хэлтсээс сарын дараа дахин дуудаад очиход М.Н бас байсан ба бид нарыг хоорондоо тохиролц гэсэн тул бид хоорондоо 10,000,000 төгрөг зээлсэн гэж хуурамч зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

8. Түүнчлэн нэхэмжлэгч тал Б.А 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 9 сарын хугацаанд М.Н-ийн дэлгүүрт худалдагчаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа 19,500,000 төгрөгийн бараа материал дутагдуулсан гэсэн атлаа 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг зээлснээр гэрээ байгуулж, бараа, материал дутагдуулсны төлбөр 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй.

 

9. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигчдын М.Н 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 9 сарын хугацаанд Б.А-г дэлгүүртээ худалдагчаар ажиллуулсан гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

М.Н нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу худалдагч Б.А-аас бараа, материал дутагдуулсан төлбөрийг шаардах эрхтэй боловч тухайн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

 

Хариуцагч ... М.Н нь намайг бараа материал дутаасан гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Цагдаад байцаалт өгсөн боловч та нар хоорондоо тохиролц гээд байсан тул 10,000,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг, гэтэл нэхэмжлэгч тал нь хариуцагч Б.А-г бараа материал дутагдуулсны улмаас Цагдаагийн байгууллагаар шалгуулсан талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй, энэ үйл баримттай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хариуцагч Б.А хэдэн төгрөгийн, ямар ямар бараа материал дутагдуулсан болон хоорондоо тооцоо нийлсэн эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

11. Ийнхүү нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн хариуцагч Б.А-д холбогдох бараа, материал дутагдуулсны төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үздэг тул хариуцагчийн өмгөөлөгчийн Тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн хариуцагч Б.А-д холбогдох бараа, материал дутагдуулсны төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ