Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2022/00475

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2022/00475

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Т ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, 4-4 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 84-39 тоотод түр оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА89100918, З ургийн овогт Б-ын А,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, 4-09 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40-р гудамжны 110 тоотод түр оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОА87061604, Б ургийн овогт Н-ийн М нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н /цахимаар/, хариуцагч Н.М /цахимаар/, хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан Б.А, Н.М зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Б.А, Н.М нар 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкнаас 160100151856 тоот данстай цалингийн зээлд нэмэлт өөрчлөлт оруулж, 15,970,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан.

1.3. Зээлдэгч Б.А, Н.М нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 120 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна.

1.3. Иймд хариуцагч Б.А, Н.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н Б.А Төрийн банкнаас хэрэглээний зориулалтаар зээл авсан нь үнэн болно. Тухайн зээлийг төлж барагдуулахаа илэрхийлж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Н.Мэндсүрэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

2.1. Миний бие Б.А-тай хамт амьдарч байхдаа Төрийн банкнаас зээл авч, зээлийн гэрээнд хоёрдугаар гарын үсэг зурсан боловч одоо Б.А-аас салж, тусдаа амьдарч байгаа тул уг зээлийг төлөх боломжгүй.

2.2. Тухайн зээл миний дансанд орсон боловч зээлээс нэг ч төгрөг аваагүй, Б.А нь уг зээлийг аваад Prius11 маркын автомашин авсан бөгөөд автомашинаа өөрөө унаж байгаа.

2.3. Би өсвөр насны охинтойгоо өрх толгойлж амьдарч байгаа тул энэ зээлийг төлж чадахгүй. Одоо Б.А нь тусдаа гэр бүлтэй болсон тул зээлийг Б.А-аар бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ч.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 160100151856 дугаар барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 160100151856 дугаар барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 160100151856 дугаар барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 160100151856 дугаар барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Н.М-ийн харилцах дансны хуулга, Б.А, Н.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.М-ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч Б.А-аас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 0376 дугаар итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн.

:

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б.А, Н.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч Б.А, Н.М нар 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкнаас 160100151856 тоот данстай цалингийн зээлд нэмэлт өөрчлөлт оруулж, 15,970,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан.

2.3. Зээлдэгч Б.А, Н.М нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 120 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна.

2.4. Иймд хариуцагч Б.А, Н.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н Б.А Төрийн банкнаас хэрэглээний зориулалтаар зээл авсан нь үнэн болно. Тухайн зээлийг төлж барагдуулахаа илэрхийлж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Н.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Миний бие Б.А-тай хамт амьдарч байхдаа Төрийн банкнаас зээл авч, зээлийн гэрээнд хоёрдугаар гарын үсэг зурсан боловч одоо Б.А-аас салж, тусдаа амьдарч байгаа тул уг зээлийг төлөх боломжгүй.

3.2. Тухайн зээл миний дансанд орсон боловч зээлээс нэг ч төгрөг аваагүй, Б.А нь уг зээлийг аваад Prius11 маркын автомашин авсан бөгөөд автомашинаа өөрөө унаж байгаа.

3.3. Би өсвөр насны охинтойгоо өрх толгойлж амьдарч байгаа тул энэ зээлийг төлж чадахгүй. Одоо Б.А нь тусдаа гэр бүлтэй болсон тул зээлийг Б.А-аар бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.А, Н.М нар Т ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цалин, 8 ханатай гэр, 32 инчийн зурагт, Н.М-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1258.9 м.кв газрыг барьцаалан, 160100151856 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 13,708,000 төгрөг дээр 6,250,000 төгрөг нэмж, нийт 19,958,000 төгрөгийг нэг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдсэн байна.

Зээлдэгч Б.А, Н.М нар 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 12 сарын хугацаатай буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлж дуусгахаар тохиролцжээ.

5. Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

6. Талуудын маргааы зүйл нь хариуцагч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Н.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Миний бие Б.А-тай хамт амьдарч байхдаа Төрийн банкнаас зээл авч, зээлийн гэрээнд хоёрдугаар гарын үсэг зурсан боловч одоо Б.А-аас салж, тусдаа амьдарч байгаа тул уг зээлийг төлөх боломжгүй. Тухайн зээл миний дансанд орсон боловч зээлээс нэг ч төгрөг аваагүй, Б.А нь уг зээлийг аваад Prius11 маркын автомашин авсан бөгөөд автомашинаа өөрөө унаж байгаа. Иймд Б.А-аар бүрэн төлүүлэх хүсэлтэй байна гэж маргаж байна. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд талууд энэ талаар болон үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг төгрөг үлдсэнд маргаагүй.

7. Зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Н.М нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагч Н.М-ийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

8. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.1-д Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч зээлдэгч Б.А, Н.М нар гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбар, М.М-ийн харилцах дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.А, Н.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Б.А, Н.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулж Т ХХК-д олгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Н.М нараас 230,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Б., Н.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,639,223.03 төгрөг, зээлийн хүү 819,032.11 төгрөг, нийт 14,458,255.14 төгрөг гаргуулж Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Н.М нараас 230,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ