| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00479/И |
| Дугаар | 152/ШШ2022/00479 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2022/00479
| 2022 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 152/ШШ2022/00479 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангомхамхүү дээрх өр төлбөрөө өөрөө хүлээн зөвшөөрч барагдуулахаар ажил хүлээлцэх акт дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Монгол шуудан ХК нь цэвэр ашгийн төлөө ажилладаг бизнессийн байгууллага юм. Тэрээр компанид өр төлбөр үүсгэж хохироосон, мөн өөрөө ажлаа хүлээлцэхээ зөвшөөрсөн байж шууд санаатайгаар худал мэдүүлэг өгч байгууллагын даргаа ажлыг гэрт ирж хүчээр булааж авсан, ажлаас чөлөөлөх талаар урьд өмнө надад хэлж байгаагүй, дарга дарамталсаар байж ажлыг авсан гэх мэт гүтгэж байгаад гүнээ харамсаж байна.
2.3. Г.Лхамхүүг өр төлбөрөө барагдуулахыг удаа дараа сануулж байсан боловч өдийг хүртэл өр төлбөрөө барагдуулахгүй компанийг хохироосоор байна. Манай компани орон нутгийн Шуудан үйлчилгээний газрын үр ашиг бүтээмжийг дээшлүүлэх, сумдын алдагдлыг бууруулах зорилгоор 2022 оны 5 дугаар сараас эхлэн сумын шууданч нартайгаа Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлд заасан, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 253 дугаар шийдвэр, Г.Л-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Завхан сумын ШҮГ-ын 2022 оны орлогын төлөвлөгөө гэх баримтыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн хариуцагч УУАШҮГ-т холбогдуулан гаргасан Г.Л-ийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,700,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлээс Г.Л-ийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,662,252 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хангаж, үлдэх 37,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Г.Л 2014 онд УАШҮГ-т Завхан сумын ш-аар анх ажилд орж, 2022 оны 3 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан.
2.2. УАШҮГ-ын дарга С.Б Г.Л-г 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улмаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 253 дугаар шийдвэрээр Г.Л-г Увс аймгийн Завхан сумын шууданчийн ажилд эгүүлэн тогтоосон юм.
2.3. Гэтэл Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга С.Б өнөөдрийг хүртэл Г.Л-г ажилд авахгүй хохироосоор байна. Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Г.Л-ийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 2,700,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.Б нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Увс аймгийн Завхан сумын шууданчаар ажиллаж байсан Г.Л нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрийн ах Гэндэнгээр яриулж, харилцан тохиролцож дараагийн шууданч ажилд авах хүртэл түр ажиллуулахаар 2020 оны 3 дугаар сарын 16-нд Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын Б/03 тушаал гарсан бөгөөд түүний хүсэлтийг харгалзан үзэж 2 жил бүтэн ажиллуулсан юм.
3.2. Ажиллах хугацаандаа шууданч Г.Л нь өр авлагатай байгаа тул Увс аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлөхөөр болж ажил хүлээлцэх комисс томилж ажлыг хүлээж авахад нийт 1,013,100 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Г.Л дээрх өр төлбөрөө өөрөө хүлээн зөвшөөрч барагдуулахаар ажил хүлээлцэх акт дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.
3.3. Г.Л-г өр төлбөрөө барагдуулахыг удаа дараа сануулж байсан боловч өдийг хүртэл өр төлбөрөө барагдуулахгүй компанийг хохироосоор байна. Манай компани орон нутгийн Шуудан үйлчилгээний газрын үр ашиг бүтээмжийг дээшлүүлэх, сумдын алдагдлыг бууруулах зорилгоор 2022 оны 5 дугаар сараас эхлэн сумын шууданч нартайгаа Хөдөлмөрийн хуулийн 66 дугаар зүйлд заасан, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
УАШҮГ-ын ахлах менежерийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр Г.Л-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Монгол шуудан ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.4, 7.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Г.Л-г 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс Завхан сумын шууданчийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 253 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5. Иймд нэхэмжлэгч Г.Л 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч Г.Л сард 420,000 төгрөгийн цалин авч байсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн цалингаар тогтоогдож байна.
Дээрх журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гаргахаар заасан тул нэхэмжлэгч Г.Л-ийн 1 өдрийн цалинг 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 2 дугаар сарыг дуустал хугацаагаар буюу бүтэн жилээр тооцож үзэхэд нэг өдрийн цалин нь 19,388 төгрөг болж байна.
7. Иймд нэхэмжлэгч Г.Л-ийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,662,252 (3 дугаар сарын 03-наас хойш ажлын 20 хоног х 19388 = 387,760 төгрөг, 4-8 дугаар цалин 2,100,000 төгрөг, 9 дүгэээр сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 9 хоног х 19,388 = 174,492 төгрөг) төгрөг гарч байх тул уг мөнгийг хариуцагч УАШҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх илүү нэхэмжилсэн 37,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Г.Л-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Г.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 2,662,252 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,546 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,662,252 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Л-д олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УУАШҮГ-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх илүү нэхэмжилсэн 37,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Л улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УАШҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 57,546 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ