| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/360 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/360
2025 07 25 2025/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.ЭнхТ
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч У.Х нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Хд холбогдох эрүүгийн 2525000000453 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, У.Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Х нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг И 0-00 тоотод хохирогч П.Зийн гэрт “манай эхнэртэй архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн өвдөг, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч У.Хгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2525000000453 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч П.Зийн мэдүүлсэн:...Би Орхон аймагт ажлаар ирээд Э гэх хүнтэй хамт Говил баг И 0-00 тоотод байрлаж байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө Эын хамт ажил руу очоод эргээд 11 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Тэгээд хамт ажилладаг Э гэх хүнийг бие засах
гээд гадаа гарсан байхад нь зүс мэдэх 2 эмэгтэй ирээд мөнгө зээлээч гэсэн байсан. Тэгээд Э мөнгө өгөөгүй болохоор Эыг дагаж гэрт орж ирээд 20,000 төгрөг зээлээч гээд байсан. Тэгээд бид 4 нийлж манайд 0.5 литрийн 2 шил архи уучихаад 14 цагийн үед тэр хоёр эмэгтэй явсан. Тэгээд бид хоёр унтаж амарсан бөгөөд орой харанхуй болсон байхад хаалга гаднаас нүдээд байхаар нь би очоод онгойлготол танихгүй нэг******* хүн орж ирээд хэрүүл маргаан өдөөд байхаар нь би чаймаг танихгүй яах гээд байгаа юм бэ гэсэн. Гэтэл хоёулаа гараад уулзаадахья гээдл байхаар нь би яана гээд байгаа юм бэ гээд гарсан чинь миний биед халдаж зодсон. Пизда минь чи хүний эхнэртэй нийлж архи уулаа гэх зэргээр доромжилж, гэрээс гараад гадаа миний нүүр рүү2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
-гэрч С.Аийн мэдүүлсэн:...Манай найз Т алдарт эхийн одон авсан гээд бид хоёр уулан дээр 2, 2 лааз пиво уучихаад дэлгүүр орж дахиж пиво авч уух гээд явж байгаад Зоотой хамт байдаг залууг зүс мэддэг болохоор хэдэн үг солиод бид гурав нийлээд жаахан уух юм аваад Зоогийн гэрт нь очоодбид 4 хамт хувааж уучихаад өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Тэр өдөр манай нөхөр орой гэртээ орж ирчихээд намайг чи тэр З гэдэг айлд очиж хамт архи уусан уу гэж уурлаж асуухаар нь би үгүй гээд хэлчихсэн чинь манай нөхөр битгий худлаа яриад бай, би тэр айлд чинь очиж асууна энэ хавийн хүмүүс чамайг өдөр тэр айлд орсон гээд байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй эргэж орж ирэхдээ би тэр Зоог чинь зодчихсон гэж орж ирсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, хаашаа нь цохичихсон юм бэ гэсэн чинь уруул, ам руу нь цохисон. 4 оёдол тавиулсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
-гэрч З.Мн мэдүүлсэн:...2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой харанхуй болсон байхад жижүүрийн шуурхай удирдлагын төвөөс Говил баг И 0-00 тоотод хүнд зодуулсан гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу Говил баг И 0-00 тоотод очиход зодуулсан гэх П.З гэдэг залуу хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Өдөр нь хамт өрөө түрээсэлдэг хүнтэйгээ тэр хавьд амьдардаг гэх 2 эмэгтэйтэй нийлж жаахан архи пиво уучхаад гэртээ унтаж байхад танихгүй хүн хаалга нүдээд байхаар нь уулзах гэж гараад гэрийнхээ гадаа зодуулсан гэж байсан. Тэр зодсон гэх хүнийг өөрийг нь эхнэртэйгээ хардаад зодсон гэж байсан. Намайг дуудлагын дагуу очиход хамар, амнаас нь цус гарчихсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ОРХ0725/682 дугаартай “...П.Зийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн өвдөг, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мөхөө зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.."гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/
-шүүгдэгч У.Хгийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би З гэдэг залуутай маргалдаж улмаар тэр залуугийн уруул руу нэг удаа уохисон. Гэм бруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч У.Х нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг И 0-00 тоотод П.Зийн гэрт орж түүнийг “манай эхнэртэй архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн өвдөг, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч У.Хгийн үйлдлийн улмаас П.Зийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.
Шүүгдэгч У.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байна.
Шүүгдэгч У.Хг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч У.Х нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял санал болгосон, саналаа дэмжиж байна гэж,
-шүүгдэгч: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч П.З нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Угийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж,ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ