Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/354

 

 

2025       07         28                                           2025/ШЦТ/364

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Т.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т,

Шүүгдэгч Н.Т, Б.У, М.Б  нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Тд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ут,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бд холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2420574 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны  104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

-*******, Н.Т, Б.У, М.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Тийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цагийн орчимд 00-00 ... улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

- 2024 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Ч" төвийн гадна талд тус төвөөр үйлчлүүлсэн хохирогч А.Этай үл ялих шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож хохирогчийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Хюндай Аванте /Hyundai Avante/ загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл, гупер, орой хэсэг, зүүн хойд багана хэсгүүдэд модоор цохих, хөлөөрөө өшиглөн хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,, төгрөгийн хохирол учруулсан,

-Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" ХХК-ийн Д ресорт амралтын газарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн тус рестораны зөөгч ажилтай Б.Отэй хоолны амт чанарын талаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаан зодож биед нь "зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 07 цэцэрлэгийн урд автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн М.Тыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,

-шүүгдэгч Б.Уыг, Н.Ттэй бүлэглэн Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" ХХК-ийн Д ресорт амралтын газарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамт олноороо амарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа тус рестораны зөөгч ажилтай Б.Отэй хоолны амт чанарын талаар маргалдан үснээс нь зулгааж зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" ХХК-ийн Д ресорт амралтын газарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус амралтын газрын зөөгч Б.Отэй маргалдсаны дараа тус амралтын газрын ресторанд байрлалтай газан халаагуурыг санаатайгаар түлхэж хагалсны улмаас 720, төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч М.Б, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ттэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 7 цэцэрлэгийн урд автомашины зогсоол дээр хохирогч М.Тыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.

шүүгдэгч Н.Тий мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Зүйлчлэлд маргах зүйлгүй. Цагдан хоригдож байхдаа их зүйлийг бодож эргэцүүлсэн, хохирол төлсөн. Тд 1,800, төгрөг төлсөн, Огийн сэтгэл санааны хохиролд 1,650, төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Уын мэдүүлсэн: Хэргүүдээ бүгдийг хүлээж байна. О бид 2 үсдэлцэж байхад Т салгасан, миний л буруу байсан. Огийн сэтгэл санааны хохирлыг төлөөгүй байгаа төлнө гэх мэдүүлэг ,

-шүүгдэгч М.Бум-Эрдэнийн мэдүүлсэн:Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тд анхны тусламж үзүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2-3 удаа толгой руу нь өвлийн гутлаар цохисон нь үнэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тд Т бид 2 хохирол төлсөн гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2421570405 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл, /1-р хх-ийн 07-08-р тал/, 

-уг бичлэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс 2-р байрны ар талын зогсоол дээр байх ба тээврийн хэрэгсэл жолоодсон гэх бор өнгийн куртиктэй, дотуураа цагаан өнгийн подволктой*******н хамт хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хувцастай*******, цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цайвар өнгийн гуталтай хүн хамт байв гэх цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /1-р хх-ийн 10-13-ртал/, 

- гэрч Б.Уын өгсөн: “... Тухайн өдөр би найз залуу болох Н.Тий хамт машинтай бас нэг найз болох Эг гэрээс нь очиж аваад 6-25 дугаар байрны гадаа машин дотор бид нар бүгдээрээ хүний хоёр, хоёр лааз пиво уусан. Тэгээд миний нойр хүрээд байхаар машины урд суудал дээр унтсан. Тэр зуур Т, Э хоёр юм ярьж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Төгөл их дэлгүүр өнгөрөөд явж байх шиг байсан. Тэгээд би буцаад унтсан. Тэгээд дахиад сэрсэн чинь замын цагдаа нар машины гадаа зогсож байсан. Тэгээд л Н.Тийг согтуурал хэмжих багажаар үлээлгээд машиныг нь журмын хашаа руу хийх гээд аваад явсан. Тэгээд Н.Т бид хоёр гэртээ хариад байж байтал цагдаагаас залгаад Тийг дуудсан тэгээд Т цагдаагийн газар руу яваад би гэртээ үлдсэн..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 16-р тал/, 

- гэрч Б.Эгийн өгсөн: "...Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагаас 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг хүртэл олон нийтийн цагдаа Б.Батзаяагийн хамт замын хоногийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс 2 байрны урд талын зам дээр 00-00 ... улсын дугаартай Тоёота марк 2 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Т гэх******* тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Жолооч Н.Тий бичиг баримтыг шалгахад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Улмаар согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар үлээлгэн шалгахад 0.83 хувийн согтолттой гарсан. Тухайн жолооч нь тээврийн хэрэгсэлдээ*******, 2 хүнтэй хамт явж байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг цагдаагийн газарт авч ирж шалгахад өмнө жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1233 дугаартай шийтгэврээр жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400, төгрөгөөр торгуулсан байсан. ...Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан*******, хүнийг шалгаагүй, мэдээлэл нь байхгүй. Энгэрийн камераар бичлэг хийгдсэн..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 18-р тал/, 

- ...холбогдогч О овогт Н-ийн  Тий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400, төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэх Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/1233 дугаартай шийтгэвэр /1-р хх-ийн 26-27-р тал/,

- ... манайд үйлчлүүлж байх үедээ ажилчдыг хэл амаар доромжилж байсан ба 1 нь хоол захиалж идэхдээ хоол чинь таалагдахгүй байна гэж манай тогоочийг дуудан улмаар хоолыг тавагтай нь хамт газарт шидэж танхайрсан .... гэх “С” ХХК-аас Булган аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, /1-р хх-ийн 74-р тал/, 

- ..миний бие нь хүнд бэртэл, гэмтэл аваагүй бөгөөд гомдолгүй болно гэх Б.Отгонбаяр, С.Х нараас гаргасан гар бичмэл бүхий өргөдөл, /1-р хх-ийн 76-р тал/, 

- хохирогч Б.Огийн мэдүүлсэн: "...Тэр гадуур хувцсаа орхиод гарчихсан байхаар нь би араас нь аваад гарсан чинь тэр хүн над дээр ирээд би чамайг ална гээд хоёр гараараа миний үсийг зулгаагаад байж байсан чинь тэртэй цуг явж байсан найз нь чи ямар том гичий вэ гээд миний зүүн талаас үснээс зулгаагаад нүүр хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөөд байж байтал дахин цуг яваа залуу нь ирээд намайг үстээд үснээс татаад байсан. ...Би ажил дотор ороод нойлд ороод байж байсан чинь газ уначихлаа гараарай гэхээр нь би нойлоос гараад ресторан луу орсон чинь газ унаад шил нь хагарчихсан харин намайг анх үстсэн хүүхэн газны хажуу талд зогсож байсан. ...Надад энэ хэрэгтэй холбогдуулж Э медикал эмнэлэгт толгойны компьютерт томографт үзүүлсэн 150. төгрөгийн хохирол гарсан байгаа өөр нэхэмжлэх зүйл гэвэл сая надад сэтгэл санааны хохирол гаргуулах хүснэгтэн зэрэглэлийг танилцуулсан түүнд заагдсан мөнгөн дүнг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний үсийг эхлээд найз охин нь гэх хүүхэн ирж зулгаагаад байж байхад найз залуу нь гэх Т гэж дуудаад байсан залуу ирээд мөн миний үснээс зулгаагаад тэр хоёрыг салгахад Т найз охин хоёрынх нь гарт миний үс нэлээн их хэмжээтэй зулгаагдсан бариад зогсож байхыг би харсан. Харин нөгөө миний нүүр хэсэг рүү үсдүүлээд зогсож байхад өшиглөхөөр нь би бултаад хойшоо болсон тэр миний нүүр рүү яг оноогүй. Надад эмчилгээтэй холбоотой зураг авхуулсан баримтын 150, төгрөгийн хохирлыг барагдуулсан, Тэгэхээр энэ хэрэгт өөр нэг байсан тэр нь хамаагүй юм... одоо надад нэхэмжлэх зүйл гэвэл сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 91-92, 95-96, 99-р тал/,

-Иргэний нэхэмжлэгч Э.Гийн мэдүүлсэн: "...Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл гэвэл газны шил нь хагарсан, газаа угсардаг крант хамгаалалтын төмөр салсан. Ер нь гарсан хохирлыг нэхэмжилж байна тухайн хохирлоо байгууллагын 5280158913 тоот данс руу хүлээн авна... Надад гомдол байхгүй, нэхэмжилсэн 720, төгрөгийг хүлээн авсан. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 102, 109-110-р тал/,

- Гэрч Б.Нгийн мэдүүлсэн: "...манай зөөгч Огийн үснээс нэг, нэг******* хүн зулгаагаад, Ог үстсэн нь Огийн толгой хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Харин тэр******* нь үстсэн хэвээрээ байсан чинь Мөнхсүлд тэр Ог үстэж байсан*******г хүн үстлээ гээд тэр залууг үстсэн. ...Би ресторан луу орсон чинь газан халаагуур газар уначихсан газ нь газар асгарчихсан байхаар нь ажилчдыг хурдан цэвэрлээрэй гэж хэлээд цэвэрлүүлсэн... Манай зөөгч Ог цагаан алаг өмдтэй цэнхэр ноосон цамцтай хүн үстээд толгой хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Харин нэг улаан өнгийн пүүзтэй баруун зүүн гар дээрээ шивээстэй хар өнгийн өмдтэй цээж нүцгэн залуу Ог үстсэн байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 112-113-р тал/, 

- Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн №189 дугаартай "...Б.Огийн биед зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, татах, үрэх механизмаар үүснэ. Шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна..." гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 124-126-р тал/, 

- "А” ХХК-ийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 24/673 дугаартай "Үнэлгээнд хамрагдсан газан халаагуурыг Дашваанжил ХХК нь зах зээлд нийлүүлдэг бөгөөд тус газан халаагуурын эвдрэлийг засварлах боломжгүй тул зах зээлийн үнэлгээг 2024 оны 06 дугаар сарын 22-ны байдлаар 720, төгрөгөөр тогтоов" гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 136-141-р тал/, 

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, /1-р хх-ийн 147, 148, 149-р тал/, 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх хэргийн талаарх нотлох баримтууд:

- ...мөн миний машиныг тал бүрээс нь мод, банз, чулуу болон хөл, гараараа цохиж өшиглөж, эд хөрөнгөөр минь хохироосон учир би машинаа бүрэн засуулж, эвдрэл гэмтэл учирсан хохирлоо бүгдийг барагдуулмаар байна гэх хохирогч А.Эаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, /1-р хх-ийн 233-235-р тал/, 

- хохирогч А.Эын мэдүүлсэн: "...Бид нар 3 давхраас буугаад 1 давхарт очиход гадна талын хаалга цоожтой байсан учраас би эхнэр лүүгээ залгаад би энд хүмүүст зодуулаад байна гэж хэлсэн чинь 3 давхраас 3-4 залуу бууж ирээд намайг хөөж туугаад зодсон. Дахиж миний гар утсыг булааж аваад намайг зодоод байсан... Миний Аванте М-16 маркийн 00-00 ... улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн автомашины хойд гуперын будгийг халцалсан, дээврийг хонхойлгосон, зүүн хойд баганыг нь хонхойлгосон, хойд тоормосны 2 гэрлийг хагалсан... Би автомашинаа засварлуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 238-239-р тал/, 

- гэрч Э.Эийн мэдүүлсэн: "...2024 оны 09 дүгээр сарын 11-ний үүрээр Ч төвийн гадна зодоон болоод байна гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу очиход 3-4 залуучууд хоорондоо зодолдож ноцолдоод нааш цаашаа гүйлдээд байсан. Тухайн үед Т гэх залуу нь газар хэвтэж байхад босгож ирээд юу болсон талаар асуухад энэ 00-00 ... цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг мөргөчихлөө гэхээр нь тухайн машин дээр очиход машины хаалга нь онгорхой бордюр дээгүүр давсан байдалтай зогсож байсан. Тэгээд уг машины эзэн олдохгүй болохоор бүх цонхыг нь хаагаад цоожлоод тэнд нь үлдээгээд 102 жижүүрийн офицерт хүлээлгэн өгсөн... Тухайн үед дуудлагад очиход цагаан өнгийн машин бордюр давсан байдалтай хойд гупер зүүн талаар нь зай гараад эвдэрчихсэн, урд гупер нь бас эвдэрчихсэн байсан. Тэгээд тухайн үед нэг залуу миний машиныг энэ залуу эвдэлчихлээ гээд Н.Т рүү заагаад байж байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 37, 58-р тал/, 

- гэрч Д.О-ийн мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний 04 цагийн үед цагдаагийн газрын 7035102 дугаараас Ч төвийн гадна хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиход 3-5 тооны залуучууд хэрэлдэж маргалдчихсан..., ...манай дэд ахлагч Э.Э машиныг нь унтраагаад цоожлоод зодоон хийсэн гэх залуучуудыг цагдаагийн газарт авч очоод жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн... Тухайн үед машиныг жолооч болох нэг залуу Т гэх залуу руу заагаад энэ миний машиныг чулуу шидэж цонх хагалаад эвдэлчихлээ гэж хэлсэн. Тухайн үед машины урд цонх нь хагарсан, урд, хойд гупер нь бордюр дайраад эвдэрсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 39-р тал/, 

- Гэрч Б.Гын мэдүүлсэн: "...Шөнө 03 цагийн үед Х эгч намайг сэрээгээд, ах чинь согтуу байна хоёулаа очиж авъя гээд, би ахын машиныг бариад явсан. Т-ийн урд талд яваад очсон чинь баахан хүмүүс зодолдоод орилолдоод байсан. Би машинаасаа буух гээд байж байтал гадна талаас буюу жолооч талын хаалга руу нэг хүн өшиглөх шиг болсон. Би буух гэтэл тэнд хүмүүс мод, чулуу барьчихсан байхаар нь би айгаад машинаа хаячхаад зугтаагаад хашааны буланд холоос юу болж байгааг хараад байж байсан. Тэгсэн нэг өндөр цайвар царайтай, жоохон махлагдуу залуу нэг булан руу ороод гарч ирэхдээ мод барьчхаад машины хойд кырло болон хаалга, урд тэгээд машиныг тойруулаад модоороо цохиод байсан. Ахын машиныг хөлөөрөө болон модоор цохиж гэмтээсэн хүн мөн байна...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 41, 56-р тал/, 

- Гэрч Х.Х-ын мэдүүлсэн:... Тухайн хэрэг гардаг өдөр манай нөхрийн машиныг эвдэлдэг залуу мөн байна... Н.Т гэх залуу тухайн өдөр гартаа мод барьчхаад манай машиныг хаа сайгүй тойруулаад муу пиздагийн машин энэ шүү дээ гэж хэлээд цохиод байсан. Модоор уг машины дээвэр хэсэг болон хаалга хойд буфер хойд гэрэл рүү модоор савж ирээд цохиод байсан. Мөн хөлөөрөө урд буфер хаалга руу өшиглөсөн. Тэгээд миний уур хүрээд чи болиоч гэж хэлсэн чинь над руу шууд хүрч ирээд муу гичий, пизда, ал минь гэх үг хэлээр доромжлоод үсдээд чирээд өшиглөсөн. Мөн цагдаа дээр ирээд намайг салаавч гаргаад май май ал минь гээд пээдэлзээд цагдаа нарыг үл тоогоод байж байсан. Н.Т гэх залуу үнэхээр давруун, пээдгэр залуу байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 54-р тал/, 

- "А” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ”, /2-р хх-ийн 28-31-р  тал/, 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 822 дугаартай " А.Эын биед хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цээжний баруун талд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй." гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-р тал/, 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 821 дугаартай " Х.Х-н биед цээжний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цээжний баруун талд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй" гэсэн дүгнэлт, /2-р хх-ийн 03-04-р тал/, 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

- хохирогч М.Тын мэдүүлсэн: ....Зүс таних Г гэх залуу ирээд Сын сууж байсан талын цонхыг тогшсон. С нь цонхоо онгойлгосон. Тэгтэл шууд үгийн зөрүүгүй нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авсан. ...Үл таних залуу буюу Т намайг машинаас хүчээр буулгах гээд татахаар нь би буухгүй гэж машины өрүүлээс зуурсан. Гэтэл Т миний гар утсыг машины дунд хайрцгаас аваад машин унтрааж түлхүүр авсан. Хажуугаас Б Ттэй хамт хүч хэрэглээд татаж буулгасан. Т намайг машинаас буулгаж ирээд нүүрэн тус газар хоёр гурван удаа алгадсан. Алгадаж байхдаа та нарын үе өнгөрсөн одоо бид нарын үе ирсэн гээд намайг газар хавсарч унгаасан. Унасан хойно дээрээс Т, Б хоёр хөлөөрөө гар нуруу гэдэс толгой руу олон удаа өшиглөсөн. Би тэр үед толгой руугаа нарийнхан үзүүртэй зүйлээр зүсүүлчихсэн. Надад үзүүртэй иртэй зүйл мэдрэгдсэн. Би дотроо хутга бодогдсон. Түүнээс яг хутга бол хараагүй. Нүүрээ дараад би доош харж хэвтсэн. Тэгж байтал халуун оргиод байхаар нь би толгойндоо гараа хүргэж үзэхэд цус асгарсан. Тэгтэл Т, Б хоёр энэ хоёрыг машины арын багажид хийж уул руу авч явж ална хэн мэддэг юм гээд орилоод байсан. Би нэг мэдсэн ухаан алдаад сэрэхэд тэд нар машины багааж онгойлгох гээд оролдоод байсан. Намайг хүчээр машины арын суудалд суулгасан. Тэгээд Т согтуу миний машиныг бариад БОЭТ руу явсан. ...Би тухайн үед толгойндоо 1 оёдол тавиулсан. Эмч намайг дээшээ гараад толгойныхоо зургийг авхуулаад ир гэсэн. Тэр үед Т, Б хоёр гаднаас ороод ирчихсэн намайг цагдаа сэргийлэх гэхгүй салчих уу гэхээр нь би ар гэр ирчихсэн байна юу ч гэсэн уулзаадахъя гэтэл Т Б хоёр хүчээр лифт рүү татаж оруулсан. Лифт дотор Т гараараа хоолой ам боож ална гэсэн. Хажуугаас Б миний ар нуруу руу гараараа хоёр гурван удаа цохиод байсан. Тэгтэл Т халааснаасаа хутга шиг зүйл хальт гаргаж ирээд буцаагаад хийчихсэн. Намайг ухаан алдсан болохоор буцаагаад хийчих шиг болсныг би тухайн үед анзаарсан... гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 95-97-р тал/ 

-гэрч У.Г-ийн мэдүүлсэн: "...С ах сууж байхаар нь цонхоор гараа оруулаад цохисон. Тэгж байтал Сыг хүч хэрэглээд заамдаж буулгасан. Буухгүй болохоор нь нүүр лүү нь цохиж байгаад буулгасан. Буулгаж ирснийхээ дараа Сын нүүрэн тус газар нь Б алгадаад авахаар нь би найзыгаа болиулаад тэврээд авсан. Би байж байгаад яваад очиход Т ах газар хэвтчихсэн дээрээс нь Т заамдаад дарчихсан хажууд нь Б зогсож байсан. ...Би машинаа холдуулчхаад буцаад иртэл Т ах цагаан өнгийн футболкоо толгой дээрээ бариад цусыг нь дарчихсан та нар яаж байгаа юм гэчихсэн зогсож байсан. Тэгээд би Т, Б хоёр луу та нар яаж байгаа юм бэ орилоод Т ах эмнэлэг явах уу гэж хэлсэн. Би ахыгаа дуудчихна гар утсаа өгчих би эмнэлэг явахгүй миний машинаас буучих гэж хэлсэн, тухайн үед Т машинд ороод жолооны ард суучихсан наадхаа суулга эмнэлэг явъя гэсэн. Т ах би өөрөө машинаа барина та нар согтуу байна би өөрөө эмнэлэг явчихна гэхэд Т машин дотроос наадхаа хурдан суулга гээд орилоод байсан. Т ах суухгүй байсан чинь Т бууж ирээд ингээд суулгачихаа гээд тэврээд суулгасан. Тэгээд эмнэлэг орсон. Толгойндоо нэг оёдол тавиулсан. Тэрний дараа дээш гарч толгойны зураг авхуулах гээд лифт дотор Т ах, Т, Б, С ах дөрөв суусан. Би суугаагүй. Тэгээд гурван давхарт гараад очсон чинь Т ахын ар гэрийнхэн ирчихсэн байсан. Тэгээд Т лифтнээс бууж ирээд ар гэрийнхэнтэй нь маргалдсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 99-100-р тал/

- Б.Сын хохирогчоор мэдүүлсэн: "...Г, Б хоёр ирээд Г миний цамцны юүдэнгээс дарж байгаад нүүр рүү цохиж эхлэхээр нь тайлах гэсэн боловч тайлагдахгүй байхаар нь цамцаа куртикний хамтаар тайлаад машинаас буусан чинь нэг үл таних залуу нь одоо куртикээ өмсчих гэхээр нь буцаагаад куртикээ өмсөөд зогсож байсан Б ирээд танай эрэн үе чинь дууссан одоо ах байхаа больсон одоо найз болно гэж хэлээд зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохисон. ....Т согтуу машины жолооны ард суугаад Тыг машины арын суудалд хүчээр суулгаад уул руу авч явна гээд байсан. Тэгээд эмнэлэг дагуулж ороод эмнэлгийн лифт дотор дахиж Тыг Т, Б хоёр дахиж цохиж, зодоод байсан. Тын толгойг хэн гэмтээснийг хараагүй учир нь тойроод зогсчихсон өшиглөөд л байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд бол нэмж ярих зүйл байхгүй. Найз Тыг бол арай дэндүү зодчихсон. Тыг лифтэнд ухаан алдаж унатал зодсон...." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 95- 97-р тал/, 

- хэрэгт Б.Сын 00 дугаарын утсаар холбоо барихад миний бие ямар нэгэн гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэснийг тэмдэглэл үйлдэв гэх 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 121-р тал/, 

- гэрч А.А-ын мэдүүлсэн: "... Би таньдаг болохоор бууж очоод Т ахтай мэнд мэдээд байж байтал бууж ирээд С гэдэгтэй нь муудалцсан. Г Сыг цохиж бариад байсан. Тэгээд Гийг Сугаррагчаа бид хоёр салгасан. Тэр хооронд Т, Т, Б нарын хооронд юу болсныг мэдээгүй. Гэхдээ Т, Б хоёр Ттай муудалцаж байсан. Т ахыг Төгөлийн гадаа Т нь пойлдож машинаар хөөж байсан яагаад тэгсэн гээд маргалдаж байсан. Т нь урдаас нь чи тэгээд одоо яах гээд байгаа гэж байсан. Тэгсэн нэг харсан Тын толгой нь хагарсан байсан. Т Тыг эмнэлэг рүү авч явна гэж байсан. Тэгээд эмнэлэг явцгаасан... Хохирогчийг эмнэлэг авч явах гээд машины түлхүүр энэ тэрийг нь хайсан. Гар утас энэ тэрийг бол мэдэхгүй..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 104-р тал/,

- гэрч А.Сгийн мэдүүлсэн: “...Тын толгойноос цус гараад цагаан футболкоор дарчихсан байсан. Тэгээд Т хохирогчийг эмнэлэг аваад явсан... Т, Т нарын хооронд урд өмнө асуудал гарсан юм шиг байсан. Тэгээд тэрнээсээ болж муудалцсан байсан. Урд өмнө зодоон цохионы асуудал үүссэн гэж байсан..." гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас, 106 дугаар хуудас/, 

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1019 дугаартай "...М.Тын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чамархайд шарх гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 110-111-р тал/, 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/431 дугаартай албан бичиг, /2-р хх-ийн 117-р тал/, 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /2-р хх-ийн 77-82-р тал/, 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02-05/3117тай албан бичиг, /2-р хх-ийн 141-р тал/,

- Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 25/140 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

1. Шүүгдэгч Н.Т нь, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт 00-00 ... улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 0.83% промил согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

- 2024 оны 09 дүгээр сарын 11-ний 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт "Ч" төвийн гадна А.Этай үл ялих шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, хохирогчийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Хюндай Аванте загварын тээврийн хэрэгслийг модоор цохиж өшиглөж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,, төгрөгийн хохирол учруулсан,

- Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" ХХК-ийн Д ресорт амралтын газарт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус рестораны зөөгч ажилтай Б.Отэй хоолны амт чанарын талаар маргалдаж, улмаар Б.Утай үйлдлээрээ бүлэглэн үснээс нь зулгаан зодож "зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан,

-  2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 7 цэцэрлэгийн урд автомашины зогсоол дээр М.Бтэй үйлдлээрээ бүлэглэн М.Тыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Б.У нь, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт "С" ХХК-ийн Д ресорт амралтын газарт тус рестораны зөөгч ажилтай Б.Отэй хоолны амт чанарын талаар маргалдан улмаар Н.Ттэй үйлдлээрээ бүлэглэн үснээс нь зулгааж зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, 

- мөн Б.Отэй маргалдсаны дараа тус амралтын газрын ресторанд байрлуулсан байсан газан халаагуурыг түлхэж хагалсны улмаас 720, төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч М.Б нь, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт... цэцэрлэгийн урд автомашины зогсоол дээр Н.Ттэй үйлдлээрээ бүлэглэн М.Тыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Н.Т нь шүүхийн шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор 0,83% промиль согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Т, Б.У нар үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн хохирогч Б.Ог зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний тоо цөөрч шингэрсэн гэмтэл" бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Н.Т, М.Б нар үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн М.Тыг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайд шарх, зүүн хацар, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч,шүүгдэгч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт,гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Тгийн үйлдлийн улмаас хохирогч А.Эын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 1,, төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Б.Уын үйлдлийн улмаас "С" ХХК-ийн Д ресорт амралтын газрын эд хөрөнгөд 720, төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь яллагдагч хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлтүүд  зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч нар үйл баримтын талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар тодорхойлж заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Н.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэргийн шинжтэй,

мөнт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн шинжтэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийн шинжтэй болохыг тус тус,

-шүүгдэгч Б.Уын үйлдлийгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн шинжтэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийн шинжтэй болохыг тус тус, -шүүгдэгч М.Бум-Эрдэнийн үйлдлийгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн шинжтэй болохыг тус тус нотолж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд,бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, харилцан хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол...ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

  Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Шүүгдэгч Н.Т нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж, түүний улмаас гарах үр дагавар, нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.

Хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэмт үйлдлийн шинж нь, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийн талаар урьдаас мэдэх, ухамсарлан болгоомжлох үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч олон нийтийн эрх ашигт хэнэггүй, үл хэрэгсэж, үл тоомсорлон хандаж, мэдэлгүй үйлдсэн сэтгэхүйн хандлагаар илэрдэг.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж хүндрүүлэн үзэх шинжүүдийг заасан ба 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6.хоёр, түүнээс олон хүнийг, 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн гэх хүндрүүлэн үзэх шинжүүдийг заасан.

Шүүгдэгч Н.Т нь бусадтай бүлэглэн 2 хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь дээрхи гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Б.У ,М.Б нар бусадтай бүлэглэн хүнийг зодож хөнгөн хохирол гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тус тус шинжтэй байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг заасан ба Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохирол буюу 300, төгрөгөөс дээшх хэмжээтэй хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Шүүгдэгч Н.Т бусдын эд хөрөнгийг гэмтээж 1,, төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.У бусдын эд хөрөнгийг гэмтээж 720, төгрөгийн хохирол учруулсан байх тул тус тус энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

     Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан ба шүүгдэгч нарын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай шинжтэй байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй. Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Н.Тг, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох,

,шүүгдэгч Б.Уыгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч М.Бт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.     

Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч Н.Тийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Уыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Б бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох, иргэний нэхэмжлэгч Уранчимэг нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Од Т, У нараас тус бүр 1,650, төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн Т төлсөн,У төлөөгүй.Хохирогч Тд шүүгдэгч Т, Б нар 1,800, төгрөг төлсөн.Эт 1,, төгрөг төлөгдсөн.Уаас 1,650, төгрөг гаргуулан хохирогч Од олгуулах, хохирогч Тд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заах саналтай гэж,

-шүүгдэгч Н.Тий өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн гэж,шүүгдэгч Б.У өөрийгөө өмгөөлж оролцсон ба “гэм буруугаа хүлээж байна,Огийн хохирлыг төлнө” гэж,

шүүгдэгч М.Б өөрийгөө өмгөөлж оролцсон ба “хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна уучлалт гуйсан” гэж тус тус дүгнэлт гаргасан.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 -шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж, хохирол төлсөн байдал,ажил эрхэлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Т 121 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялаас хасаж тооцсон.

Шүүгдэгч Н.Т,М.Б нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Т, Б.У нар нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянга таван зуун нэгж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,,, 3,, төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлсэн болох нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 25/140 дугаартай тогтоолоор тогтоогдож байгааг дурдав. 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх,

шүүгдэгч Б.Утт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,

шүүгдэгч М.Бдт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Т хохирол төлсөн,121 хоног цагдан хоригдсон, хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэж,

шүүгдэгч Б.У,М.Б нар өөрийгөө өмгөөлж: ялыг багасгана уу гэж тус тус санал гаргасан.

 3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Т Б.Утай үйлдлээрээ санаатай нэгдэж, М.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас шууд учирсан үр дагавар нь Б.О, М.Т нарын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн зэргийн гэмтэл хохирол,хохирогч Б.Огийн сэтгэцийн эрүүл мэндэд 2-р зэрэглэлийн хохирол учирсан,

шүүгдэгч Н.Тий үйлдлийн улмаас хохирогч А.Эын эд хөрөнгөд 1,, төгрөгийн,

шүүгдэгч Б.Уын үйлдлийн улмаас “С” ХХК-ны эд хөрөнгөд 720, төгрөгийн хохирол тус тус учирсан.

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “…Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.…” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж тус тус заасан.  

 

Шүүгдэгч Н.Тээс хохирогч А.Эт тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1,, төгрөг төлсөн,

хохирогч Б.Огийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон,шүүх “гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660. төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3,300, төгрөгийг шүүгдэгч Н.Т, Б.У нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,650, төгрөгөөр гаргуулан хохирогч Б.Од олгуулахаар” шийдвэрлэсэн ба Н.Т хохирогчид 1,650, төгрөг төлсөн байна.

Хохирогч М.Тд шүүгдэгч Н.Т,М.Б нар 1,800, төгрөг төлсөн байна.

 Шүүгдэгч Б.У нь хохирогч “С” ХХК-нд 720, төгрөг төлсөн,хохирогч Б.Огийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлын оногдох хэсгийг төлөөгүй байна.

 Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг гэм буруутай хүнээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар нөхөн төлүүлэхдээ,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно.Иймд... хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан.

Хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд заасан 4-8% гэж заасан хэмжээний 4%-иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-ээс мөрдөж эхэлсэн 660, төгрөгөөр тооцож /660,х150=99,,х4% =3,960, төгрөг/ 3,9600, төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шүүгдэгч Н.Т өмнөх шийтгэх тогтоолын дагуу 1,650, төгрөгийг хохирогчид төлсөн байх тул зөрүү 2,310, төгрөгийг, хэргийн оролцоог харгалзан шүүгдэгч Б.Уаас гаргуулан хохирогч Б.Од олгуулахаар зааж шийдвэрлэлээ.

Өмнөх шийтгэх тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцоолохдоо буруу аргачлалаар тооцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах,хохирогч Т иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурьдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Нгийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н овогт Б-ийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г овогт Мын Б-ийгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,, /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-шүүгдэгч Б.Уыгт зааснаар 1 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-шүүгдэгч М.Бт зааснаар 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй,

 

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,, төгрөгөөр торгох ялд

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, төгрөгөөр торгох ялыг,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5,, төгрөгөөр,

 

-шүүгдэгч Б.Утт зааснаар оногдуулсан 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, төгрөгөөр торгох ялд

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,, төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2,, тус тус тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж,тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах,торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Б.У, М.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тий цагдан хоригдсон 121 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 1,815, төгрөгийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах,шүүгдэгч Н.Тд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 230.3, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 2,310, төгрөг гаргуулж хохирогч Б.Од олгуулж,

хохирогч М.Т иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.У, М.Б нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.Т, М.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичигт баримт ирээгүйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ