| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2022/00634/И |
| Дугаар | 131/шш2022/00718 |
| Огноо | 2022-11-14 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 131/шш2022/00718
| 2022 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 131/ШШ2022/00718 | Б |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******, регистрийн дугаар ******* Хариуцагч: Баянхонгор аймгийн, ******* ХХК, регистрийн дугаар *******, захирал *******
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор сум,, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн *******,, нэгж талбарын ******* дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газарт байрлах ******* ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны барилгын газрыг ******* эзэмшил газраас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* нь хариуцагч Би Эйч Энд Ди ХХК-нд холбогдуулан Баянхонгор аймгийн ******* газрын ******* нэгж талбарын дугаартай 9341 м.кв (га) эзэмшил газарт Би Эйч Энд Ди ХХК-ний зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа уурын зуухны барилгын газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б,,, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн *******,, нэгж талбарын ******* дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газарт Би Эйч Энд Ди ХХК нь уурын зуухыг ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг. Б дахь төрийн аудитын газраас тус газрын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд баталгаажуулах аудит хийгдсэн. Мөн төрийн аудитын газраас тус газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитаар байгууллагын эзэмшлийн талбайд ******* ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны барилга байршиж, халаалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг арилгах тухай зөвлөмжийг өгсөн. Дээрхи зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 онд Би Эйч Энд Ди ХХК-д манай байгууллагаас 2 удаа, Газрын харилцаа барилга хот байгууллагын газраас 1 удаа тус тус албан бичгээр хандсан боловч Би Эйч Энд Ди ХХК нь уурын зуухны барилгын газрыг чөлөөлөөгүй улмаас төрийн аудитын газраас 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын хяналт шалгалтаар байгууллагын эзэмшлийн талбайд бусдын эзэмшлийн уурын зуухны барилга халаалтын үйл ажиллагаа явуулж байгаа тул газрын зөрчлийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж, зөрчлийг арилгах тухай албан шаардлага ирүүлээд байна. Иймд дээрх албан шаардлагын дагуу тус байгууллагын эзэмшлийн газрыг Би Эйч Энд Ди ХХК-иас чөлөөлүүлж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн ******* газрын даргаар томилогдон ирж ажиллаж байна. Манай байгууллагад төрийн аудитын газар болон Баянхонгор аймгийн ******* ерөнхий газраас шалгалтууд ирж төрийн байгууллагын газарт хувийн байгууллагын үйл ажиллагаа явуулсан байна. Үүнийг таслан зогсоох хариу мэдэгдэл өгсөн. Манай байгууллагаас Би Эйч Энд Ди ХХК-д хандан амаар болон бичгээр удаа дараа хариу мэдэгдэл өгч 2-3 удаа уулзсан юм. Гэтэл тус компаниас манайд амаар болон бичгээр өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч нь уг уурын зуухны газрыг 2016 онд Баянхонгор аймгийн ******* газрын даргын зөвшөөрлөөр ******* Ерөнхий газрын үүргийн дагуу 2 орон сууцны уурын зуухны асуудлыг шийдвэрлэхдээ төрийн өмчийн хашаанд барьсан гэдэг тайлбар гаргадаг. Ямар учраас төрийн байгууллагын эзэмшлийн хашаанд өөрийн хувийн уурын зуухыг барих болсныг мэдэхгүй байна. ******* ХХК нь манай байгууллагын газар дээр анх үйл ажиллагаа явуулахдаа Газрын алба болон Сумын Засаг даргаас ямар нэгэн байдлаар бичгээр зөвшөөрөл авсан зүйл байхгүй, манай байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулаагүй байдаг юм. Одоо Би Эйч Энд Ди компани нь дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж өөрийн болон хувийн эзэмшлийн олон газруудын дулаан халаалтыг холбож дулаанаар хангаж байна. Манай зүгээс төрийн байгууллагын эзэмшлийн газарт хувийн өмчийн барилгыг байлгах ёсгүй гэсэн хууль дүрмийн дагуу нэхэмжлэл гаргаж шаардаж байна. Хариуцагч байгууллага цаашид өөрсдийн үйл ажиллагаагаа хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Манай газар дээр хариуцагч байгууллагын газар давхацсан асуудал байхгүй гэв.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргаж байна. Тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 онд ******* газрын дарга хурандаа бидэнтэй уулзан анх санал тавьсан. Ингэхдээ манай байгууллага ОБЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд ажилчдын орон сууц барьж байгаа юм. Мөн шинээр гал унтраах ангийн барилга бариулах гэхээр дулааны төвлөрсөн халаалт байхгүйгээс зураг төсөл батлагдахгүй байсаар байгаад одоо шинэ барилга баригдаагүй 2-3 аймаг үлдсэний нэг нь манай аймаг болоод байна. Иймд манай байгууллага болон Талст сургуулийн уулзвараас урагш дулааны нэгдсэн халаалт хэрэгтэй байна. Танай компани аймаг сумдын уурын зуух, дулааны шугам сүлжээ, орон сууц барилгуудын дулаан сантехник сайн хийдэг гэж олон хүнээс сонссон тул танайд хандаж байна гэсэн санал тавьсаны дагуу манай компани судалж үзэхэд 1.ын Номгон 1-р багийн нутагт төв замын Талст сургуулийн уулзвараас урагш байрлах Эрчим хүчний үйлдвэр, ,,,,,,,, гэх зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд болон айл өрхүүд дулааны нэгдсэн халаалт байхгүй улмаас тус тусдаа уурын зуухаар галалдаг агаарын бохирдол ихтэй. 2. Нэгдсэн халаалт байхгүйгээс шинээр байшин, барилга баригдах боломжгүй. Үүнээс шалтгаалан баруун аймгуудын тээврийн хэрэгсэл зорчдог улсын чанартай авто зам дагуу байрлах, аймгийн нүүр царай болсон байшин барилгын өнгө үзэмж тааруу. 3. Байгууллага аж ахуйн нэгж иргэд дулааны уурын зуух баригдвал бүгд холбогдох хүсэлтэй байсан тул манай компани Баянхонгор хотын нүүр царай болох энэ бүсэд байрлах аж ахуйн нэгжийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, нийтийн орон сууцны худалдаа үйлчилгээний барилга байшин барих нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго тавин 2016 оны 08 сард ОБГ-ын хашааны ард ямар ч эзэмшилгүй байсан 2-3 метр гаруй өндөртэй 12 метр гаран диаметртэй овоолго шороо байсныг тэгшлэн уурын зуухны барилгыг эхлүүлэн дулаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж бүхий уурын зуухыг 11 сард барьж ашиглалтанд оруулан ОБГ-ын ажилчдын 26 айлын орон сууцны барилга, ОБГ-ыг холбож Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох материалыг журмын дагуу өгч 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 10/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг албан ёсоор авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар уурын зуухны барилга, тоног төхөөрөмж, 1865 метр дулааны шугам сүлжээ нийт 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болгож, Баянхонгор эрчим хүч ХХК, ОБГ,, , Тана угаалга, засварын газар,,, Цагаан зам угаалга, сэлбэгийн дэлгүүр, МБ зочид буудал, үйлчилгээний 7 давхар, зэрэг ААН байгууллага, 518, 614, 616 дугаар байр мөн Дашцэрэнгийн 9-н давхар худалдаа үйлчилгээний орон сууц нийт 150 орчим айл өрхийг дулаанаар 6 дахь жилдээ найдвартай хангаж ажиллаж байна. Баянхонгор аймгийн ******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Би Эйч Энд Ди ХХК-ийн уурын зуух нь манай байгууллагын эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул тус байгууллагын эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү..гэжээ. 1. 2016 онд тухайн байгууллагын дарга ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж орон сууцны халаалт мөн шинэ гал унтраах анги баригдахад дулааны төвлөрсөн халаалт хэрэгтэй байна гэж уурын зуух барих саналыг удаа дараа тавьсны дагуу бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал хүсэлтийг авсны үндсэн дээр уурын зуухыг барьсан. 2. Манай компани нь ямар ч эзэмшилгүй, ашиглах боломжгүй овоолго шороо байсан газрыг тэгшлэн, уурын зуухаа барьсан. 3. 2018 онд ОБГ нь шинээр баригдах гал унтраах ангийн барилгын дулааны техникийн нөхцөлийг манай компаниас авч зураг төсөл нь баригдаж 2019 оны улсын төсөвт суухаар болсон байсан. 4. 2018 оны 03 сард хурандаа дуудаж уулзан танайх зуухны газрынхаа асуудлаа шийдээгүй байсан юм уу. Төрийн байгууллагуудын газрыг шинэчлэн гаргасан захирамж дээр танай зуухны газрыг манай байгууллага дээр нэмж гаргасан байгаа учир манайх буцааж газрын албанд хасуулах тоот явууллаа. Танайх мөн газрын албанд хүсэлт гаргахгүй бол манай газартай давхцах нь байна шүү гэж хэлсний дагуу хөөцөлдөж, ******* байгууллагын газраас хасуулсан захирамж гарч байсан. Мөн оны 6 дугаар сард хурандаа ажлаа хүлээлгэж өгөхдөө ОБГ-ын дарга дэд хурандаа Алтанбаганад, ОБГ-ын газрыг ГХБХБГ-ын мэргэжилтэн Отгончимэгээр кадастрын дагуу хэмжилт хийлгэн уурын зуухны газрын заагийг хэмжин хүлээлцэж, газрын давхцал маргаангүй гэсэн тэмдэглэл, акт үйлдэн гарын үсэг зуруулан хүлээн авсан. 5. Тус газрыг 2017, 2018 онд аймгийн ГХБХБГ-т хуулийн дагуу хүсэлтээ өгснөөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын хуралдаанаар 2019 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдаж явуулах байсныг ОБГ-тай давхцал үүсэж маргаантай гэсэн үндэслэлээр явуулаагүй. 6. Манай компанид ямар үндэслэлээр давхцал үүссэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. 2020 оны 04 сарын 17-ны өдрийн А/277 тоот аймгийн засаг даргын захирамжаар манай уурын зуухны газрыг ОБГ-т нэмж олгосон байсныг сүүлд мэдсэн..гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн А/179 дугаар Эзэмшил газрын талбайн хэмжээ залруулах тухай захирамж, хавсралт, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамж, Б дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 11-ний өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлага, Баянхонгор аймгийн ГХБХБГ-ын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн 696 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн ОБГ-ын ******* нэгж талбарын дугаартай эзэмшил газрын кадастрын зураг, Баянхонгор аймгийн МХГ-ын 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 01/106 дугаар албан бичиг, 2021 оны 03 сарын 31-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн ОБГ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2020 оны 06 сарын 25-ны өдөр 06401-2018/00029, Баянхонгор аймгийн ОБГ-ын 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 18/98, 18/95, 18/96, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 18/153, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 18,01/125, 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 18,01,18 дугаар албан бичигүүд, хариуцагч байгууллагаас гаргаж ирүүлсэн Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 137 дугаар тогтоол, хавсралт, ******* ХХК-ийн 10/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан Баянхонгор аймгийн ******* газрын эзэмшлийн ******* дугаар нэгж талбарын дугаартай 9341 м.кв (га) газарт ******* ХХК-ний зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа уурын зуухны барилгын газрыг чөлөөлүүлэхийг хүсэн шаарджээ. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. 2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: 2.1. Б,,, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн *******,, нэгж талбарын ******* дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газарт ******* ХХК нь 2016 оны 08 сараас зөвшөөрөлгүйгээр уурын зуухны барилга барьж дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул газрыг чөлөөлүүлэх шаардлагатай гэжээ. 3. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2016 оны 08 сард тухайн үеийн ******* дарга ын хүсэлт, зөвшөөрөлтэйгээр ******* газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууц, гал унтраах ангийн дулааны төвлөрсөн халаалтыг шийдвэрлэх зорилгоор Уурын зуухны барилга барьж, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргажээ. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 4.1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.., Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй..гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч байгууллагаас газар чөлөөлөхийг хүсэн шаардах эрхтэй гэж үзнэ. 4.2. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн А/179 дугаар эзэмшил газрын хэмжээ залруулах тухай захирамжаар эзэмшил газрын хэмжээ зөрүүтэй байгаа Төрийн байгууллагуудын эзэмшил газрын хэмжээг залруулж 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхэд Баянхонгор аймгийн ******* газрын албан контор, сургалтын байрны зориулалт бүхий газар нь өмнө нь 7490м2 байсныг 9341 м2 болгон өөрчилж эзэмших хугацааг 15 жилээр тогтоосон, захирамж хүчин төгөлдөр байна. 4.3. Түүнчлэн Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгууллатын газрын 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Э-0320000549 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянхонгор аймгийн *******т Баянхонгор, номгон, тээвэрчдийн гадамж-3, 300 хаягт, ******* нэгж талбарын дугаартай 9341 мкв газрыг төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зураг хийгджээ. Гэрээний хүчин төгөлдөр эсэхэд аль нэг этгээдээс маргаан үүсгээгүй байна. 4.4. Дээрх бичмэл нотлох баримтуудаар маргаан бүхий ******* ХХК-ийн уурын зуухны барилгын зориулалтаар эзэмшиж байгаа газар нь Баянхонгор аймгийн ******* газрын эзэмшлийн газар болох нь тогтоогдсон байна. 5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.. 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ..гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* нь бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. 5.1. Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно..гэж газар эзэмшигчийн эрхийг тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь хуулийн энэ шаардлагыг хангаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болон газар эзэмшигчтэй ямар нэг байдлаа гэрээ хийж, зөвшөөрөл авсан баримт байхгүй байна.
5.2. Дээрх үйл баримтаар хариуцагч ******* ХХК нь Баянхонгор аймгийн ******* эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газар эзэмшиж байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд Б,,, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн *******,, нэгж талбарын ******* дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газраас хариуцагч ******* ХХК ийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа уурын зуухны барилгын зориулалттай газрыг чөлөөлж шийдвэрлэв. 7. Хариуцагч байгууллын төлөөлөгч *******т 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлох үед биечлэн мэдэгдсэн ч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ...гэснээр хариуцагч ******* ХХК аас энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д тус тус заасныг баримтлан Б,,, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн *******,, нэгж талбарын ******* дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газраас хариуцагч ******* ХХК ийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа уурын зуухны барилгын зориулалттай газрыг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ХХК аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ