| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2022/00469/И |
| Дугаар | 131/шш2022/00736 |
| Огноо | 2022-11-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 131/шш2022/00736
| 2022 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 131/ШШ2022/00736 | Баянхонгор аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүгч О.Батдорж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12-р хороо, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,*******ын *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол ******* төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржготов
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Ё.*******д холбогдуулан автомашинд учруулсан эд хөрөнгийн хохирол ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.******* нь 2021 оны 07-р сарын 04-ний шөнө 02:30 минутын орчимд БГД-ийн 2-р хороо 4 замын уулварт hummer Н-2 маркийн22-0022-00 УБХ дугаарын тээврийн хэрэгслийг (Шинэхүүгийн эзэмшлийн) жодоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9 гэрэл дохио нь дараах утгатай байна улаан гэрэл дохио хөдөлгөөн хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч У.*******ы Тоуоta land cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж түүний эд хөрөнгөнд хохирол учруулсан төдийгүй тэр дороо хэргийн газрыг орхиж зугтаасан. Энэ үйлдэлдээ хариуцагч Ё.******* нь Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Хариуцагч Ё.******* нь 2021 оны 07-р сарын 05-ны өдор буруугаа хүлээсэн өргөдөл бичиж хохирлыг 14 хоногийн дараа барагдуулна гэсэн боловч энэ хугацаандаа барагдуулаагүй, холбоо бариагүй. Нэхэмжлэгч У.******* 2021 оны 07-р сарын 27-ны өдөр өөрөө төлбөрийг нь гаргаж, машинаа засуулсан. Ингээд нэхэмжлэгч У.******* машин засуулсан бодит зардал болон үнэлгээ хийлгүүлсэн төлбөрийг төлөөч гэж хариуцагч *******аас удаа дараа шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй. Холбоо барихгүй таг болсон. Уг зам тээврийн осол болж хариуцагч Ё.******* хохирлыг барагдуулна гэж өргөдөл бичсэнээс хойш бүтэн 2 сар өнгөрсөн боловч ямар ч төлбөр төлөөгүй. Тиймээс хариуцагч Ё.*******аас үнэлгээний зардал 1.364.000 төгрөг буюу нийт ******* төгрөгийг гаргуулж өгнө үү ..гэжээ.
1.2. Нэхэмжлэгч төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч У.******* нь 2021 оны 07 сарын 04-ний шөнө Ё.*******ын буруутай үйлдлээс шалтгаалан зам тээврийн осолд өртөн эд хөрөнгөөрөө хохирсон. 2021 оны 07-р сарын 27-ны өдөр өөрөө төлбөрийг нь гаргаж, машинаа засуулсан. Ингээд нэхэмжлэгч У.******* машин засуулсан бодит зардал болон үнэлгээ хийлгүүлсэн төлбөрийг төлөөч гэж хариуцагч *******аас удаа дараа шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй. Холбоо барихгүй таг болсон. Уг зам тээврийн осол болж хариуцагч Ё.******* хохирлыг барагдуулна гэж өргөдөл бичсэнээс хойш бүтэн 2 сар өнгөрсөн боловч ямар ч төлбөр төлөөгүй. Тиймээс хариуцагч Ё.*******аас үнэлгээний зардал 1.364.000 төгрөг буюу нийт ******* төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгчөөс зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны талаар ярьж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй юм. Зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаа бол тухайн үедээ дуусгавар болсон, оролцогч нараас тухайн үедээ гомдол санал гаргаагүй байдаг. Энэ шүүх хуралдаанаар гэм хорын асуудлыг нэхэмжилж байгаа тул холбогдох баримтыг үндэслэн хохирлоо нэхэмжилж байгаа юм. Эд хөрөнгийн үнэлгээ гаргахад хариуцагчийг байлцуулсан эсэх, зам тээврийн осол болсны дараа тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зохигчид байлцсан эсэх, энэ зам тээврийн осолд приус маркийн автомашины жолооч буруутай эсэхийг би сайн мэдэхгүй байна.
2. Хариуцагчийн төлөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Нэхэмжлэлийн шаардлагын хувьд итгэмжлэгдсэн төлөөлүүлэгчтэйгээ хэргийн талаар ярилцаж тодорхой ойлголт авсан. Хэрэг, ослын газрын гэрэл зураг зөрчлийн хэргийн материалаас үзэхэд Ё.******* нь гэрэл дохио зөрчиж, улаан гэрлээр зорчсон гэх үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан юм байна лээ. Ё.*******ын хувьд 2021 оны 7 сарын 04-ний өдөр осол гаргасан Hummer автомашинтайгаа Баянхонгор аймгаас Улаанбаатар хотруу явсан юм. Ингээд шөнө нь осолд өртсөн байна. Ё.*******ын хувьд осол болсон гэрэл дохиотой уулзвар дээр гарц өнгөрөх үед шар гэрэл ассан юм билээ. Ингээд шар гэрэл ассан тул хөдөлгөөнөө үргэжлүүлээд ЗХД ийн 8.19-д зааснаар аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн юм билээ. Зураг зээрээс харахад Ланд200 машин нь ертөнцийн зүгээр урд зүгээс дээшээ өгсөх байдлаар 2 дугаар эгнээгээр явж байгаад Ё.*******ын баруун хойд талын хаалгыг мөргөсөн байсан. Ё.******* мөргөсөн биш, мөргүүлсэн байгаа юм. Мөн энэ цаг хугацаанд Ланд200 маркийн автомашиныг 1 дүгээр эгнээгээр явж байсан приус маркийн автомашин мөргөсөн байгаа юм. Бас баруун талаас нь мөргөсөн байна. Энэ хүн хохирлыг давхар хариуцах ёстой байх. Ингээд Ланд200 машинаас 3 залуу бууж ирээд ална хядна, дуусгана гэхээр нь хөгшин хүн айгаад явсан байгаа юм. Иймд Ланд200 автомашин нь ЗХД-ийн 12 дугаар зүйлд заасан харагдах орчинд тохируулан хурдаа тааруулж явах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна. Зөрчлийн хэрэгт хариуцагч нь буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлнө гэсэн нь улаан гэрлээр зорчсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч арга хэмжээ авахуулахад гомдолгүй гэсэн байгаа юм. Түүнээс биш Ланд200 машинд мөргүүлчихээд холбогдох төлбөрийг төлөх асуудлыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Гэтэл дараа нь асар их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар Ланд200 машинд үнэлгээний байгууллагаас үнэлгээ гаргуулахдаа хариуцагчийг байлцуулаагүй, зах зээлийн ханшаас хэт өндөр үндэслэлгүй дүгнэлт гарсан байна. Хохирлыг нэхэмжлэхдээ нэхэмжлэгч нь Таван богд ХХК аас сэлбэг авч, засвар хийлгэсэн гэсэн НӨАТ баримт гаргаж ирүүлсэн нь эргэлзээтэй байна. Ё.*******ын HummerH-2УБХ автомашины өмчлөл нь гэж хүний нэр дээр бүртгэлтэй боловч гээс худалдан аваад өмчлөлийг өөр дээрээ шилжүүлээгүй байсан юм билээ. 2021 оны 07 сарын 06-ны өдрийн Кузов засварын ажлын хуудсаар тогтоогдсон 7.652.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Учир нь осол болсон цаг хугацаанд хийгдсэн байдаг. Харин 2021 оны 07 сарын 27-ны үеэр дахин Таван богд ХХК аас дахин НӨАТ баримт гаргуулж, энэ НӨАТ баримтанд үндэслэн үнэлгээ гаргуулсан нь үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэж байгаа юм..гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ё.******* нь зам тээврийн осол гарган хэргийн газраас зугтаж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай байх тул иргэн У.Долгоны хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, нэхэмжлэгч У.*******, хариуцагч Ё.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, Таван богд ХХК-ийн 32848200 төгрөгийн зарлагын НӨАТ баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 201/ШШ2021/02886 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 3/119 дугаар албан бичиг, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, Таван богд ХХК-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 000913 дугаартай кузов засварын ажлын хуудас, 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 1162888, 1162857, 1161146, 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 1160930, 11611145, 1160948, 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 1161149, 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 1162686, 1162681, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 11144865 дугаартай бараа материалын хөдөлгөөний баримтууд, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 3/335 дугаар албан бичиг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Ё.*******д холбогдуулан автомашинд учруулсан эд хөрөнгийн хохирол ******* төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч У.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: 2.1. Ё.******* нь 2021 оны 07 сарын 04-ний шөнө 02:30 минутын орчимд Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2-р хороо 4 замын уулдварт hummer Н-2 маркийн УБХ улсын дугаартай автомашин жодоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-ийн г-д заасан улаан гэрэл дохио хөдөлгөөн хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж У.*******ы эзэмшлийн Тоуоta land cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ЗТО-304 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, материалаар тогтоогдсон, автомашины эвдрэл гэмтлийг засварлахад гарсан бодит зардал ******* төгрөг болсныг нэхэмжилнэ..гэсэн бол 3. Хариуцагчийн төлөөлөгч Г.Доржготов нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зам тээврийн осол нь Ё.*******ын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалаагүй, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, үнэлгээ эргэлзээтэй хэт өндөр тогтоогдсон гэж маргажээ. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Ё.******* нь 2021 оны 07-р сарын 04-ний шөнө 02:30 минутын орчимд Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2-р хороо 4 замын уулзварт hummer Н-2 маркийн УБХ улсын дугаартай автомашин жодоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-ийн г-д заасан улаан гэрэл дохио хөдөлгөөн хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж У.*******ы эзэмшлийн Тоуоta land cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ЗТО-304 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, материалаар тогтоогдсон байна. 4.2. Ё.*******ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалан У.*******ы автомашинд хохирол учирсан үйл баримт нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ. 4.3. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулсан үйлдлээс шалтгаалан иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэсэн бол мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно..гэж тус тус нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуулиар тодорхойлсон байна.
4.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд эх хувиар нь гаргаж ирүүлсэн Таван богд ХХК-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 000913 дугаартай кузов засварын ажлын хуудас, 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 1162888, 1162857, 1161146, 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 1160930, 11611145, 1160948, 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 1161149, 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 1162686, 1162681, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 11144865 дугаартай бараа материалын хөдөлгөөний баримтуудаар У.******* нь өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлуулахад 32848200 төгрөгийн бодит хохирол гарсныг Таван богд ХХК аар оношлуулан тодорхойлуулж, холбогдох сэлбэг материалыг худалдан авч засвар үйлчилгээг хийлгэсэн гэх үйл баримт тогтоогдсон, нотлох баримтыг шүүхээс үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөх, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.5. Мөн нэхэмжлэгч У.******* нь дээрх зам тээврийн ослоос шалтгаалан өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох зорилгоор 2021 оны 07 сарын 05-ны өдөр Итгэлт Эстимэйт ХХК аар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гаргуулсан болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ЗТО-304 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалд авагдсан байх бөгөөд үнэлгээний зардалд 1.364.000 төгрөг гарсан нь үнэлгээний тайланд авагдсан байна.
4.6. Иймд хариуцагч Ё.*******аас тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж марган 2021 оны 07 сарын 04-ний өдөр болсон зам тээврийн ослыг хариуцагч Ё.*******ын үйлдлээс болоогүй, зам тээврийн осол болоход У.******* болон зам тээврийн осолд өртсөн гэх 16-04 УБЗ улсын дугаартай приус маркийн автомашины жолооч буруутай гэж маргаж байгаач зам тээврийн ослыг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд холбогдогч Ё.******* нь гомдол гаргаагүй, ослын акт, дүгнэлтийг дахин гаргуулаагүй, тухайн үедээ хариуцагч Ё.******* нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулна гэж тайлбар, мэдүүлгээ өгсөн, зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
5.1. Иймд шүүх Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн ЗТО-304 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг хууль ёсны үндэслэлтэй гэж дүгнэн дахин ослын болон үнэлгээний дүгнэлт гаргуулах шинжээч томилох шаардлагагүй гэж үзэв.
6. Хэрэгт авагдсан УБХ улсын дугаартай Hummer H2 автомашины 2018 оны 08 сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр уг автомашины өмчлөл нь гэж хүнийн нэр дээр бүртгэлтэй байх ч шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар уг автомашиныг Ё.******* нь гээс худалдан авч өөрийн эзэмшилд авч, ашиглаж байгаа, автомашины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан тухай тайлбарласан бол үйл баримтаар Ё.******* нь уг автомашиныг осол болох үед эзэмшиж, жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасан үйл баримт дээр маргаангүй байна. 6.1. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй..499.4-т заасан Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй..гэсэн нөхцөл энэ хэрэг маргаанд хамааралгүй болохыг дүгнэж шийдвэрлэлээ. 7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ё.*******аас ******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгох дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэв. 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ..57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэснээр нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 329011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.*******аас улсын тэмдэгтийн хураамж 329011 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.*******аас тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол ******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.*******д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329011 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ё.*******аас улсын тэмдэгтийн хураамж 329011 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧ О.БАТДОРЖ
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА