Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/257

 

 

  2025      05          20                                          2025/ШЦТ/257

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,     

улсын яллагч Т.Т, 

хохирогч Б.З,

шүүгдэгч А.С, Л.С, тэдний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч А.С, Л.С нарт холбогдох эрүүгийн 2525001070194 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Увс аймаг Баруунтуруун суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “*******” баарны ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт ******** аймаг ********* сум ************ баг ** дугаар байр **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг * дугаар хороо **-** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

С овогт А*ийн С /РД; ***********/,

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “*********” баарны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймаг ********* сум ******* баг ** дугаар байр ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ********* баг ** дугаар байр ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Л-ийн С /РД; ************/,

Шүүгдэгч А.С, Л.С нар нь;

2025 оны 1 дүгээр сарын 07-ны шөнө 04.30 цагийн орчим ******** аймаг ********* сум ******* баг “Kings” /Кингс/ бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

хохирогч Б.З-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт цохих, хоолойг нь боох, цээж болон нуруу хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч нар “...мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч Б.З “...тухайн өдөр бид нар бүгдээрээ Kings” бааранд нэлээн согтсон байсан, С манай найз охинтой ноололдоод, тэврэлдэхээр нь уур хүрсэн юм. Намайг зодуулахад манай найз охин салгаж чадахгүй, би зодуулаад л байсан. Миний хувьд гомдол саналгүй, харин хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.З-гийн “...2025 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00.30 цагийн орчим ******** аймаг ********* сум Оюут баг “Kings” бааранд ерөнхий захирал С, гүйцэтгэх захирал С, дижи Ц-ийн найз охин М-ийн найз Н, Б, Д, манай найз охин Ннарын хамт бид нар орж “Finlandia” архины сэт хоёрыг авч тухайн баарны караокены өрөөнд үйлчлүүлсэн. ...манай найз охин Н, ерөнхий захирал С, гүйцэтгэх захирал С бид дөрөв тэр бааранд үлдсэний дараа захирал С “чи муу, ингэж амьдрахгүй муу мангар бацаан минь” гэж хэлсэн, би С захиралтай барилцаж аваад захирал намайг бооход С намайг зодоод, нэг мэдэхэд ухаан балартаад уначихсан байхад миний дээр хоёр хүн гарсан намайг зодож байхад манай найз охин тэр хүмүүсийн дундуур орж зодуулж гараа гэмтээсэн. ...Тухайн үед согтуу байдлаас болж хэрүүл үүсэж, намайг зодсон. Миний хамар хугарч халцарсан, толгой болон дух хэсэгт хавдаж хөхөрсөн, духны хэсэгт цус хуралтай, дух хагарсан, баруун, зүүн гарын тохой хэсэгт хөхөрч шалбарсан, нуруу хэсэгт хөхрөлт үүссэн, бөөрний хажуу хэсэгт хөхөрч шалбарсан байна. Би хэл үгээр доромжилсон зүйл байхгүй, над руу дайраад байхаар нь биеэ хамгаалах зорилготой Стой барилцаж авсан, С намайг цохиж авахаар нь би бас нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. ...сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй, эмчилгээний зардал, мөнгөө нэхэмжилж авна, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

гэрч Х.Н-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө  00.00 цагийн орчим “Kings” бааранд найз залуу Б.Згийн ажлын газрын 7-8 хүний хамт орж үйлчлүүлсэн. Бид нар “Finlandia” архи багцаар нь авч, юм ярьж архи ууцгааж байгаад удалгүй Баяраа, Цогоо, Мишээл болон Мишээлийн найз Нарка нар яваад өгсөн, ...С, С, Д, би, З бид тав үлдсэн. ...караокены өрөөнд ерөнхий захирал С, Д бид гурав үлдэж  С захирал надаас юм асуугаад яриа эхэлсний дараа Д өрөөнөөс гараад явсан, ...найз залуу З-гийн талаар ярилцаж байсан чинь миний гараас бариад, бэлхүүс хэсгээс тэврээд байхаар нь би “та яагаад байгаа юм, би ийм хүн биш шүү” гэж хэлээд сууж байтал манай найз залуу З бие засах өрөөнөөс орж ирээд С захиралд “найз охин зүгээр, тайван байлгачихаарай” гэж хэлээд гарсан. ...С захирал манай найз залууг “чи муу одоо юу гээд байгаа бацаан бэ” гээд цохиж унагаад боосон байж байхад С гаднаас орж ирээд цээж хэсэгт нь цохиж, өшиглөсөн, ...коридор хэсэгт нүүр хэсэгт нь цохиж унаган, хавирга хэсэг рүү нь гутлынхаа өсгий хэсгээр өшиглөж зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

гэрч Э.Д-гийн “...2025 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00.00 цагийн орчим “Kings” бааранд хамгаалагчаар ажиллаж байхад манай бааранд гаднаас 8-9 хүний бүрэлдэхүүнтэй Коппор баарны захирал, ажилчдын хамт орж ирээд “Finlandia” сэт авч үйлчлүүлсэн. ...Ерөнхий захирал С, гүйцэтгэх захирал С, З түүний найз Н нар манай баарны 3 номерын караокены өрөөнд үлдсэн. ...Караокены өрөөний хажуугаар явж байхад тухайн өрөөнд чанга дуу чимээ гараад байхаар нь яваад очтол С захирал нь З гэх залууг караокены буйдан дээр хоолойноос нь боочихсон сууж байхаар нь салгасан, тэгсэн С гэх залуу нь баарны текэн дээр байж байгаад орж ирээд надтай хамт тэр хоёрыг салгасан чинь нөгөө хоёр маань дахиад хоорондоо зодолдоод байхаар нь салгаад байж байтал тухайн хүмүүстэй хамт явж байсан коппор баарны хамгаалагч залуу орж ирэхээр нь С-ыг баарнаас бүүр гадагш гаргасан. ...3 номерын караокены өрөөнд дууны цаг хийж өгөх гээд ортол З гэх залуу буйдан дээр тасарчихсан унтаж байсан, С нь түүний найз охин Н-ийн гар хөлийг нь бариад сууж байсан, тэр үед Номио “та болиоч” гээд сууж байсан. ...С нь З гэх залууг караокены өрөөнд зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж унагаасан, дараа нь бие хэсэгт нь өшиглөсөн, газарт хөлөөс нь чирсэн, хоолой хэсгээс нь боож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Л.С-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Б.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 94-95 дахь тал/,

А.С-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Б.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 100-101 дэх тал/,

********** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Б-ийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 220 дугаартай;Б.З-гийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-45 дэх тал/,

хохирогч Б.З-гийн “…2025 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 05.00 цагийн орчим ******** аймаг ********* сум ***** баг Чимэг төвийн 3 давхарт байрлах “Kings” бааранд бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг ****** аймгийн Цагдаагийн газар 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

          хохирогчийн гомдол /хавтаст хэргийн 17 дахь тал/,

******** аймаг ********* сум **** баг “Kings” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

Kings” баарны бармен У-ын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

хохирогч Б.З-д учирсан гэмтлийг харуулсан зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

шүүгдэгч А.С-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/,

шүүгдэгч Л.С-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 78 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, 

шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.С, Л.С нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгээс гадна,

 мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч Б.З-гийн “...манай найз охин Н, ерөнхий захирал С, гүйцэтгэх захирал С бид дөрөв тэр бааранд үлдсэний дараа захирал С “чи муу, ингэж амьдрахгүй муу мангар бацаан минь” гэж хэлсэн, би С захиралтай барилцаж аваад захирал намайг бооход С намайг зодоод, нэг мэдэхэд ухаан балартаад уначихсан байхад миний дээр хоёр хүн гарсан намайг зодож байхад манай найз охин тэр хүмүүсийн дундуур орж зодуулж гараа гэмтээсэн. ...Миний хамар хугарч халцарсан, толгой болон дух хэсэгт хавдаж хөхөрсөн, духны хэсэгт цус хуралтай, дух хагарсан, баруун, зүүн гарын тохой хэсэгт хөхөрч шалбарсан, нуруу хэсэгт хөхрөлт үүссэн, бөөрний хажуу хэсэгт хөхөрч шалбарсан байна.” гэх,

гэрч Х.Н-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө  00.00 цагийн орчим “Kings” бааранд найз залуу Б.З-гийн ажлын газрын 7-8 хүний хамт орж үйлчлүүлсэн. ...манай найз залуу З бие засах өрөөнөөс орж ирээд С захиралд “найз охин зүгээр, тайван байлгачихаарай” гэж хэлээд гарсан. ...С захирал манай найз залууг “чи муу одоо юу гээд байгаа бацаан бэ” гээд цохиж унагаад боосон байж байхад С гаднаас орж ирээд цээж хэсэгт нь цохиж, өшиглөсөн, ...коридор хэсэгт нүүр хэсэгт нь цохиж унаган, хавирга хэсэг рүү нь гутлынхаа өсгий хэсгээр өшиглөж зодсон.” гэх,

гэрч Э.Д-гийн “...3 номерын караокены өрөөнд дууны цаг хийж өгөх гээд ортол З гэх залуу буйдан дээр тасарчихсан унтаж байсан, С нь түүний найз охин Номиогийн гар хөлийг нь бариад сууж байсан, тэр үед Номио “та болиоч” гээд сууж байсан. ...С нь З гэх залууг караокены өрөөнд зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж унагаасан, дараа нь бие хэсэгт нь өшиглөсөн, газарт хөлөөс нь чирсэн, хоолой хэсгээс нь боож байсан.” гэх,

Л.С, А.С нарын өгсөн “...Б.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

******** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Б-ийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 220 дугаартай, “Б.Згийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

хохирогч Б.З*гийн “…2025 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 05.00 цагийн орчим ******** аймаг ********* сум **** баг Чимэг төвийн 3 давхарт байрлах “Kings” бааранд бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг ***** аймгийн Цагдаагийн газар 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гомдол, ******** аймаг ********* сум **** баг “Kings” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Kings” баарны бармен У-ын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.З-д учирсан гэмтлийг харуулсан зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдох бөгөөд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэдгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцад хоёр, түүнээс олон хүн санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой, харин шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

Шүүгдэгч А.С, Л.С нар нь хохирогч Б.З-гийн “биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт” бүхий гэмтлүүдийг учруулсан, дээр гэмтлүүдээс тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, мөн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг хамаарахыг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч дүгнэлтүүдээр тогтоосон.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан. 

Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч А.С, Л.С нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч А.С, Л.С нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Л.С нарт тус тус нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Т “...есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн.” гэсэн саналууд гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, мөн ар гэрийн ахуй амьдрал зэрэг хувийн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүх хуралдааны үед хохирогч Б.З “...тухайн өдөр бид нар бүгдээрээ Kings” бааранд нэлээн согтсон байсан, С манай найз охинтой ноололдоод, тэврэлдэхээр нь уур хүрсэн юм. Намайг зодуулахад манай найз охин салгаж чадахгүй, би зодуулаад л байсан. Миний хувьд гомдол саналгүй, харин хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ.” гэсэн.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.С, Л.С нар гэм буруутай үйлдлээрээ хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд “тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, зүүн тохой, хоёр бугалганд цус хуралт, дух, хүзүү, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан  зардал нь хор уршигт тооцогдоно.

          Шүүх шүүгдэгч А.С, Л.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлээд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,

хохирогч Б.З-гийн хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардал 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж  хохирогч Б.Зд олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нар төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болсон байна.    

Хэрэгт ирүүлсэн “Kings” баарны камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт А-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Л-ийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг долоон нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.С-ыг долоон нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Л.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6.Хэрэгт ирүүлсэн “Kings” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С, Л.С нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э