Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/369

 

 

2025       07         30                                          2025/ШЦТ/369

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн 2525000000309 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, Г.А

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г. А нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 00-00 ... улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг 1.77 хувийн согтолттойгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч Г.Аын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

      - эрүүгийн 2525000000309 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 02-р тал/

-шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

эрч Б.Эгийн мэдүүлсэн:...Миний бие 2025 оны 05 дугаар сарын 05-ны орой 17 цагийн орчимд Замын цагдаагийн шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэх үүрэг авсан. 2025 оны 05 дугаар сарын 06-ны үүрийн 05 цагийн орчимд Орхон аймгийн цагдаагийн газрын 7035102 дугаараас миний гар утсанд дуудлага ирсэн Цагаанчулуут багийн Шүрт спорт заалны эсрэг талд замын хажуу тал руу машин ороод зогсчихсон байна очоод шалга гэж үүрэг өгсөн тухайн тээврийн хэрэгслийг очоод шалгаад үзэхэд жолооч нь жолооны хүрдээ дэрлэчихсэн унтаж байсан ба тухайн тээврийн хэрэгслийн урд гүпер нь хаягдсан байсан ба улсын дугаар нь байхгүй байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслээс жолоочийг буулгаад жолоодож явсан Соната 6 загварын 00-00 ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг ачлагын машин дуудаж журмын хашаанд журамласан, улмаар жолоочийг цагдаагийн газарт авч очиж согтуурал шалгах драгер багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 1.77% согтолттой байсан ба жолооч Гийн Аыг бэлэн бус торгуулийн багажаар жолоочийн мэдээллийг шалгахад 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ЗШ/564 дугаартай шийтгэврээр эрхээ хасуулсан байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02-р сарын 27-ны өдрийн 564 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 14-16-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 09-ний өдрийн 114 дугаар шийтггэх тогтоолын хуулбар /хх-ийн 17-19-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 15-ны өдрийн 53 дугаар шийтггэх тогтоолын хуулбар /хх-ийн 20-23-р тал/

- Эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 41-р тал/

-Мөрдөгчийн 2025 оны 06-р сарын 05-ны өдөр хатуу дискт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43-р тал/

-Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Д.Бын 2024 оны 08-р сарын 09-ний өдрийн 24/419 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар  /хх-ийн 46-р тал/

-Шүүгдэгч Г.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г. А нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02-р сарын 27-ны өдрийн 564 дугаар шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 00-00 ... улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг 1.77 хувийн согтолттой согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Г.А нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол...ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

  Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж, түүний улмаас гарах үр дагавар, нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.

Хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэмт үйлдлийн шинж нь, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийн талаар урьдаас мэдэх, ухамсарлан болгоомжлох үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч олон нийтийн эрх ашигт хэнэггүй, үл хэрэгсэж, үл тоомсорлон хандаж, мэдэлгүй үйлдсэн сэтгэхүйн хандлагаар илэрдэг.          

  Шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.А нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, байна.            

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай, бусдад төлөх төлбөргүй гэж,

      -шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид 1 жилийн  хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

- шүүгдэгчийн өмгөөлөгч А.Тн: шүүгдэгч ажил хийдэг, байнгын орлоготой тул торгох ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Гийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ат шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ