Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2022/00534

 

 

 



2022 12 01 *******3/ШШ2022/00534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 2 дугаар орцонд байрлах, ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 674,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны ******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: гүйцэтгэх захирал Д.*******,

Хариуцагч: Ж.,

Нарийн бичгийн дарга А.Оюунгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 674,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ж. нь манай СӨХ-ны харьяа ******* дугаар байрны ******* тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны төлбөр 14,315 төгрөг, 2018 оны төлбөр 47,480 төгрөг, 2019 оны төлбөр *******6,960 төгрөг, 2020 оны төлбөр 178,440 төгрөг, 2021 оны төлбөр 178,440 төгрөг, 2022 оны 01-******* сарын төлбөр 148,700 төгрөг нийт 674,335 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Уг төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлэхгүй байна. Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний мөнгийг цаг тухайд нь төлж байж нийтийн зориулалттай байранд тав тухтай амьдрах нөхцөл бүрддэг. СӨХ гэдэг нь ганцаараа бие дааж шийдвэр гаргадаг байгууллага биш, оршин суугчид нь СӨХ-ны салшгүй нэг хэсэг, оршин суугчид нь ажил төрөлгүй, өвчин зовлон, ажил явдал зэрэг янз бүрийн асуудалтай байхад учир зүггүй мөнгөө нэхээд байх нь хүн чанарын хувьд хэцүү байдаг. Манай СӨХ нь 780 гаран өрхтэй, иргэд СӨХ-ны мөнгөө төлнө гэж яваад удах тохиолдол их, нэг айлтай байнга зууралдаад байж чаддаггүй. Төлбөрөө төлөхгүй маргаантай байгаа тохиолдолд шүүхэд ханддаг. СӨХ-д ирээд өөрсдөө санхүүгийн баримттай танилцаад, шүүлгэж болно. Сүүлийн үед цаг үеэсээ хоцрохгүйн тулд төлбөрийн нэхэмжлэл нь цахимаар ирдэг болсон. Баримт нотолгоотой танилцаад төлөгдөөгүй байвал төлөгдөөгүй л гэсэн үг, ганц хүний нэрийг хасах боломж байхгүй. Ж.******* санхүүгийн баримттай танилцах боломж олгосон боловч өөрөө танилцаагүй, төлөхгүй гээд байгаа. Иймд СӨХ-ны төлбөр 674,335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би тэгж төлбөрөө хоцроодог хүн биш ээ, чи өөрөө мэднэ дээ. Би 2020 оноос хойш төлөөгүй төлбөрөө төлнө. Би танай СӨХ-г ажлаа муу хийдэг гэж хэлээгүй, цэвэрлэгээгээ сайн хийдэг. Би 2017, 2018, 2019 оны төлбөрийг төлсөн байх ёстой, тухайн үеийн төлбөр төлсөн талаарх баримт одоо надад байхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагчид төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч 2017-2022 оны төлбөр 674,335 төгрөгийг төлөөгүй болох нь санхүүгийн тайлан блансад авлагаар тусгагдсан, Иргэний хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа үндэслэлээ: 2017, 2018, 2019 оны төлбөрүүдийг төлсөн тул дахин төлөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2020 оны төлбөр болох 178.440 төгрөг, банкны баримтын үнэ 600 төгрөг нийт 1*******.040 төгрөгийг төлсөн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна

1.******* ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор овогтой *******ыг гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 6 дугаар тал/

2.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж, 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй, сууц өмчлөгч Ж. нь төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

4.Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот байрны өмчлөгч Ж. нь 2017 оны 11-12 сарын төлбөр 14.315 төгрөг, 2018 оны 04-5, 11-12 сарын төлбөр 47,480 төгрөг, 2019 оны 5-12 сарын төлбөр *******6,960 төгрөг, 2021 оны 1-12 сарын төлбөр 178,440 төгрөг, 2022 оны 1-******* сарын төлбөр 148,700 төгрөгийг төлөөгүй болох нь . ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогчийн төлбөрийн үлдэгдлийн дэлгэрэнгүй төлбөрийн задаргаа зэрэг баримтаар тогтоогдсон, тэрээр 2017, 2018, 2019 оны төлбөрүүдийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлалаа баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1заасан Зохигч.., нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэснийг хэрэгжүүлж чадаагүй байна. /хх-ийн 2 дугаар тал/

5.Иймд дээрх үндэслэлээр Ж.ээс 2017 оны 11-12 сарын төлбөр 14.315 төгрөг, 2018 оны 04-5, 11-12 сарын төлбөр 47,480 төгрөг, 2019 оны 5-12 сарын төлбөр *******6,960 төгрөг, 2021 оны 1-12 сарын төлбөр 178,440 төгрөг, 2022 оны 1-******* сарын төлбөр 148,700 төгрөг нийт 495,895 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 20,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 674,335 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2020 оны төлбөр 1*******,040 төгрөгийг төлсөн, үлдэх 495,895/дөрвөн зуун ерэн таван мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20,734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ