Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2022/00417

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 2-17 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ71121314, И овогт Ш-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

   2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

    Нэхэмжлэгч Ш.Б-д шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Ш овогтой Б миний бие хувийн ажлаар Улаанбаатар хот явах болсон тул 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагаас болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй болохыг мэдэгдэж байна. Иймд намайг байхгүйд шүүх хурлыг хийж миний асуудлыг шийдэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Ш.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 2-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж иргэний хэргийн шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох гомдол гарсан. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 395 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШТХ2022/00079 тоот тогтоолоор аймгийн ЗДТГ-ын х албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжпэлийг гаргаж байна. Үүнд: 2022 оны 03 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 04 дүгээр сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 05 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 06 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 2-р улирал 219,290 төгрөг, бүгд 1,066,700төгрөг, нийт 3,608,954 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 2,543,456 төгрөгөөр нэмэгдүүлж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, зохих бичилтийг хийлгэхээр нэмэгдүүлсэн. Нийт 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэхийг Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

   2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш-ийн Б нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Үүнд:

     1. Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын хавсралтын 1-т Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зохих үүрэг гүйцэтгэдэг түгээмэл мэргэжлийн үйлчилгээний албан хаагч /нягтлан бодогч, боловсон хүчний ажилтан, нарийн бичгийн дарга, архив бичиг хэрэг, бичээч, нярав, жолооч, мужаан, слесаръ, цахилгаанчин, үйлчлэгч, жижүүр болон тэдгээртэй адилтгах албан тушаал/-дад ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална. 2-т Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй алиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад дараах үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно хэсгийн х нь

а. өөрийн хариуцаж байгаа машин төхникийг ариг гамтай эдэлж, техникийн үилчилгээг тогтмол хийж байх,

б. машин, төхникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлэн байдалд байлгах,

в. шатахуун, тослох материалыг нормын дагуу хэмнэлттэй зарцуулж, тооцоог санхүүтэй тоггоосон хугацаанд хийж, замын хуудсыг зохих журмын дагуу хөтөлж байх,

г. осол гаргаагүй байх зэрэг шалгуурыг харгалзан ур чадварын нэмэгдэл олгохоор тусгаж өгсөн байдаг. Мөн журмын 4 дэх хэсэгт Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно, ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан ажилгүй байсан хугацааны ур чадварын нэмэгдэл 569,584 төгрөг олгох эрх зүйн үндэслэлгүй байна.

    2. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэсний дагуу 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг олгох эрх зүйн үндэслэл байхгүй болно.

   3. Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам нь ажилтны хөдөлмөрийн сахилга хариуцлага өндөржүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанар дээшлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж сайжруулахад чиглэж ажилтан ажиллаж байхдаа дагаж мөрдөх байгууллагын дотоод хэм хэмжээ учраас хоолны 200,000 төгрөг олгох боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүрдэл хэсэгт орсон Ур чадвар/ 25 хувь/ 569,584 төгрөг, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 437,290 төгрөг, хоолны 350,000 төгрөгийг тус тус тухайн албан хаагчийн ажиллаж байх үеийн ажлын бүтээмж, үр дүнд суурилж олгох нэмэгдэл цалин хөлс учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй болно... гэжээ.

   4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 тоот магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэрийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 тоот хуралдааны тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 270 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     5. Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Ш.Б-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     Миний бие 2021 оны 3 дугаар сарын 2-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж иргэний хэргийн шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох гомдол гарсан. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 395 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШТХ2022/00079 тоот тогтоолоор аймгийн ЗДТГ-ын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2022 оны 03 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 04 дүгээр сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 05 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 06 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 2-р улирал 219,290 төгрөг, бүгд 1,066,700төгрөг, нийт 3,608,954 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 2,543,456 төгрөгөөр нэмэгдүүлж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, зохих бичилтийг хийлгэхээр нэмэгдүүлсэн. Нийт 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэхийг Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

    3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

... 1. Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын хавсралтын 1-т Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зохих үүрэг гүйцэтгэдэг түгээмэл мэргэжлийн үйлчилгээний албан хаагч /нягтлан бодогч, боловсон хүчний ажилтан, нарийн бичгийн дарга, архив бичиг хэрэг, бичээч, нярав, жолооч, мужаан, слесаръ, цахилгаанчин, үйлчлэгч, жижүүр болон тэдгээртэй адилтгах албан тушаал/-дад ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална. 2-т Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй алиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад дараах үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно хэсгийн х нь

а. өөрийн хариуцаж байгаа машин төхникийг ариг гамтай эдэлж, техникийн үилчилгээг тогтмол хийж байх,

б. машин, төхникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлэн байдалд байлгах,

в. шатахуун, тослох материалыг нормын дагуу хэмнэлттэй зарцуулж, тооцоог санхүүтэй тоггоосон хугацаанд хийж, замын хуудсыг зохих журмын дагуу хөтөлж байх,

г. осол гаргаагүй байх зэрэг шалгуурыг харгалзан ур чадварын нэмэгдэл олгохоор тусгаж өгсөн байдаг. Мөн журмын 4 дэх хэсэгт Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно, ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан ажилгүй байсан хугацааны ур чадварын нэмэгдэл 569,584 төгрөг олгох эрх зүйн үндэслэлгүй байна.

    2. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэсний дагуу 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг олгох эрх зүйн үндэслэл байхгүй болно.

    3. Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам нь ажилтны хөдөлмөрийн сахилга хариуцлага өндөржүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанар дээшлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж сайжруулахад чиглэж ажилтан ажиллаж байхдаа дагаж мөрдөх байгууллагын дотоод хэм хэмжээ учраас хоолны 200,000 төгрөг олгох боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүрдэл хэсэгт орсон Ур чадвар/ 25 хувь/ 569,584 төгрөг, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 437,290 төгрөг, хоолны 350,000 төгрөгийг тус тус тухайн албан хаагчийн ажиллаж байх үеийн ажлын бүтээмж, үр дүнд суурилж олгох нэмэгдэл цалин хөлс учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

    4. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ш.Б-ийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны х ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

     Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

    Мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 270 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,257,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 877,160 төгрөг, түлээ, нүүрсний хөнгөлөлт 220,000 төгрөг, нийт 1,097,160 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний ажилгүй байсан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

    5. Иймд нэхэмжлэгч Ш.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

     Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5,715,120 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгох нь зүйтэй байна.

    Харин нэхэмжлэгч Ш.Б-ийн үр дүнгийн урамшуулал 437,290 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд үр дүнгийн урамшуулал нь ажилтан байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэрхэн гүйцэтгэснээс шалтгаалан олгодог урамшуулал тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй байна.

     Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5,715,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 437,290 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

    6. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

     7. Нэхэмжлэгч Ш.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 106,392 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999оны / 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5,715,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 437,290 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

    3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 106,392 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.БОЛОР