| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2021/00433/И |
| Дугаар | 140/ШШ2022/00527 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 140/ШШ2022/00527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, М.*******,
Хамтран хариуцагч: Завхан, , 4*******,******* хаягт оршин суух, ******* овоогт *******ийн *******, Завхан, , 3*******,******* хаягт оршин суух, овогт ийн , Завхан, , 3*******, хаягт оршин суух, овогт ын нарт холбогдох,
10,998,746 /арван сая есөн зуун ерэн найман мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., М. нар /онлайнаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.*******, хамтран хариуцагчид Б.*******, Б., хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., бие даасан шаардалга гаргаагүй гуравдагч этгээд Я. /онлайнаар/ нарийн бичгийн дарга Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн батлан даалтын сан нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах замаар санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь тухай хуулийг хэрэгжүүлэх, дээрх зорилгын хүрээнд ******* ХХК-ийн Төрийн банкнаас авсан 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 60 хувьд 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр батлан даалт гаргаж, 254 тоот батлан даалтын гэрээ байгуулсан.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд орж зээлийг бүрэн төлөөгүй тул Зээлийн батлан даалтын сангаас Батлан даалтын гэрээний үүргээ биелүүлж 10,998,746.0 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн.
Зээлийн батлан даалтын сан Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн боловч уг мөнгөн дүнг гэрээний 3.5.4-д заасны дагуу Батлан даагчид бүрэн төлж барагдуулах үүргээ ******* ХХК биелүүлэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1. Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийн хөндөхгүй дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Очирвааний шатар ХХК, М.******* нараас үндсэн төлбөр 10,998,746 төгрөг гаргуулан Зээлийн батлан даалтын санд олгоно уу гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., М. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн батлан даалтын сан нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой, Засгийн газрын оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан байгууллага. 2012 онд зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх зорилгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд ******* ХХК-ийн Төрийн банкнаас авсан 200.000.000 төгрөгийг зээлийн 60 хувьд батлан даалт гаргасан. 2014 оны 5 сард батлан даалтын гэрээ байгуулсан. ******* ХХК н бизнесийн үйл ажиллагааны эрсдэлд орж санхүүгийн боломжгүй болж зээлээ бүрэн төлж чадаагүй учраас зээлийн үлдэгдэл хөрөнгийн 60 хувийн зөрүү 10.988.746 төгрөгийг ******* ХХК-ийн өмнөөс Төрийн банканд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Батлан даалтын гэрээний 3.4.1-д заасан үүргийг зээлийн батлан даалтын сан гүйцэтгэсэн байхад зээлдэгч талууд батлан даалтын гэрээний 3.74-д заасны дагуу уг төлбөрийг батлан даагч зээлийн батлан даалтын санд төлж барагдуулах ёстой. Уг төлбөрийг төлөхийг ******* ХХК болон түүний эрх бүхий төлөөлөгчдөд удаа дараа мэдэгдэж байсан. ******* ХХК нь Монгол шатар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан, төслийн санхүүжилт бүрэн орж ирээгүй, төслийг зохион байгуулагч Б.******* төслийн санхүүжилтийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэх зэрэг тайлбаруудыг тавьдаг. Б.******* гэдэг хүн ******* ХХК-ийн удирдлагын зохион байгуулах ажил, санхүүг зарцуулах бүрэн эрх надад байхгүй зэрэг тайлбарыг гаргаж зээлийн батлан даалтын санд төлөх төлбөрийг төлөөгүй учраас ******* ХХК, , Б.*******, Б. гэсэн эдгээр хариуцагч нараас 10.988.746 төгрөгийг гаргуулж зээлийн батлан даалтын санг хохиролгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар дээрх хүмүүсийг хамтран хариуцагч нар гэж үзэж байгаа. Зээлийн гэрээг байгуулахдаа ******* ХХК-ийн захирал М.******* үндсэн зээлдэгчээр , Б.*******, Б. нар хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас эдгээр хүмүүсийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар батлан даагч батлан даагчийн үүргийг гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг бүх эрх батлан даагчид шилжинэ гэж заасан байдаг учраас эдгээр хуулийн заалтуудыг үндэслэн зээлийн батлан даалтын сан хариуцагч нараас 10.988.746 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь Зээлийн батлан даалтын сангаас ******* ХХК, М.******* нэр дээр ирүүлсэн нэхэмжлэлтэй 2021 оны 11-р сарын 09-ний өдөр танилцлаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. ******* ХХК болон хооронд гэрээ байгуулснаас хойш даруй 7 жил гаруй хугацаа өнгөрсөн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Зээлийн батлан даалтын сангаас 10,988,746 төгрөгийг гаргуулахаар ******* ХХК болон холбогдох хүмүүсээс нэхэмжилсэн. Зээлийн батлан даалтын сан нь батлан даалтынхаа гэрээний үүргийг гүйцэтгээд уг мөнгийг Төрийн банканд төлсөн. Бид нар зээлийн батлан даалтын сангийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэхээсээ илүү хэн төлөх вэ гэдэг асуудал дээр шүүх хуралд саналаа хүргэх хэрэгтэй байна. Тийм учраас анхнаасаа ******* ХХК-г үүсгэн байгуулахад намайг нэр дээрээ байгуулаад өгөөч гэж хөрөнгө санхүү бүх зарцуулалтыг хийсэн Б.******* гэдэг хүн бид нартай хамт хариуцагчаар татагдсан. Б.*******ыг уг мөнгийг төлнө гэж үзэж байгаа. Зээлийн батлан даалтын сангаас нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр маргахгүй байна. Би хүний үгэнд итгэж өөрийнхөө нэр дээр ******* ХХК-г байгуулаад өөрөө тэр компаниас ямар нэгэн хувь хишиг хүртсэн зүйл байхгүй, тодорхой хэмжээний цалин хөлс авсан. /4.700.000 төгрөгийн үлдэгдэл над дээр байгаа/ Түүнийгээ өөрийнхөө ажил хөдөлмөрт таарсан гэж үзэж байгаа. Тухайн үед ******* ХХК-нд ажиллаж байсан хүмүүс Б.*******ын гаргаж өгсөн тооцооноос харахад 1.000.000-4.000.000 төгрөгийн хооронд цалин хөлс авсан байсан. Тэр жишгээр би өөрийнхөө ажлын хөлсийг авсан. Түүнээс биш би өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, ямар нэгэн үүрэг оролцоогүй байсан учраас би хувьдаа одоо нэхэмжилж байгаа энэ мөнгийг төлөхгүй гэж үзэж байгаа гэв.
Хамтран хариуцагч М. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Б.******* нь 10000 шатар хийх ажлыг захиалагч буюу Я.тай ярилцан энэхүү компанийг байгуулж зээл авахаас авахуулаад авсан зээлийн зарцуулалт, захиалагчтай харилцах, шатрын дүрсийг худалдаж авах, дуусгаж хүлээлгэж өгөх зэрэг бүх асуудлыг өөрөө дур мэдэн хийж байсан бөгөөд компанийн тамга тэмдэгийг ашиглан Төрийн банк болон шүүхэд хүсэлт, тайлбар удаа дараа гаргаж байсан. Энэхүү өрийг Б.******* болон УИХ-нын гишүүн асан Я. нар төлөх ёстой хэмээн үзэж байгаа учраас нэхэмжлэлтэй 10,998,746 төгрөгийн өрийг барагдуулах хэрэгт шатрын захиалагч буюу иргэн Я.ыг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.
Миний хувьд ******* ХХК-г байгуулагдсан гэдгийг мэднэ. Түүнээс биш би болон манай аав энэ компанийн үйл ажиллагаанд орж ажиллаагүй. Одоо энэ маргаад байгаа мөнгө төгрөгийн талаар би болон манай аав мэдэхгүй. Манай аавын бие муу байгаа учраас би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Манай аав ******* ХХК-г байгуулагдахад нь болох юм байна гэж бодоод өөрийн нэр дээрх хашаа байшингаа банкны барьцаанд тавьж өгсөн. Одоо өөрөө хүний хашаанд гэр барьж амьдарч байна. Хашаа байшин нь Төрийн банкны нэр дээр шилжсэн байдалтай байгаа. Энэ компаниас нэг ч төгрөг аваагүй байж хохирсон байдалтай байгаа учраас одоо нэхэмжилж байгаа энэ мөнгийг төлөхгүй боломжгүй гэв.
Хамтран хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн суманд орчин цагийн шинэ технологийн дэвшилийн хүрээнд Модон эдлэлийн үйлдвэр байгуулан ажиллуулж ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилтын хүрээнд Төрийн банкнаас дэмжлэгийн хүрээнд 200 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу Үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд материал, ажлын байраа бэлтгэн, ажиллах хүчнийг авч ажиллуулсан боловч үйлдвэрийн удирдлагын хүрээний үл ойлголцол, сэтгэлгээ ажлын хариуцлаггүй байдлаас үүдэлтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тууштай явуулж чадаагүйн улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлтийн эрсдэлд орсон болно.
Иймд уг зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгүүлэх үүднээс холбогдох арга хэмжээнүүдийг хамтран хариуцагчийн хүрээнд авч хэрэгжүүлэн ажилласнаар одоогийн байдлаар Компаний хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөс Төрийн банкны зээл, зээлийн хүүд 49,141,734 төгрөг төлж, төлбөр барагдуулах ажлын хүрээнд худалдаж авсан тоног төхөөрөмжийг барьцаалбар болгон зээлийн төлбөрт 34,000,000 төгрөгөөр үнэлэн өгсөн. Мөн үлдэгдэл зээлийн төлбөр болох мөнгөн хөрөнгөнөөс барьцаалбар хөрөнгийн хэмжээнээс хамаарч хамтрагч компанийн захирал гэх М.*******д 7,000,000 төгрөг, хамтрагч Б.д 23,000,000 төгрөг шүүхээр тогтоогдож төлбөр хийгдэж дуусаагүй байгаа болно.
Хамтрагч миний хувьд уг үйлдвэрийг байгуулах, ажиллуулах, зээлийн төлбөр хөрөнгийг барагдуулах ажлын хүрээнд холбогдох боломжит арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд үйлдвэрийн үйл ажиллагааны орлогын бус өөрийн болон өөрийн дотно хүмүүсийн мөнгөн хөрөнгийн зээлийн дэмжлэгийн хүрээнд өөрийн барьцаалбал хөрөнгийн хэмжээний 40,000,000 төгрөгийг Төрийн банкны зээлийн төлбөрт хийж барагдуулсан бөгөөд мөн зээлийн төлбөрийн үлдэгдэл зөрүү төлбөр гэх 18,000,000 төгрөгийг нэмж Төрийн банкны зээлийн төлбөрт төлсөн байна.
Энэ компанийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргасан, зохион байгуулсан хүний нэг нь би мөн үү гэвэл мөн. М.******* гэдэг энэ залууг гараараа модоор юм хийдэг, гарын уртай юм байна, залуу юм байна компьютер программаар юм хийдэг юм байна гэж итгэл хүлээлгэж би компани байгуулах санал тавьсан. Гэтэл М.******* энэ саналыг маань дэмжээд орчин үеийн үйлдвэр байгуулах юм байна, цаашдаа итгэлцээд хамтраад ажиллах юм байна гэх ойлгоцоор итгэж хүндэтгэж уг саналыг тавьсан. Гэтэл би М.*******г сонгосноороо буруутан болчхоод байна. хувьд бидний үйл ажиллагааг дэмжиж санхүүжилтийг олгож бидний ажиллах нөхцөлийг хангаж өгсөн учраас аливаа нэгэн гомдол гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Тийм учраас дээрх маргаантай холбогдуулаад тайлбараа гаргая. Зээлийн батлан даалтын санд Б.******* гэдэг хүн хуйвалдаан зохион байгуулж хамаг мөнгө төгрөгийг идэж уугаад бусад хүмүүсийг хохироосон гэдэг ойлголтыг өгсөн байна гэж үзэж байна. Ер нь иймэрхүү яриа гарсан байсан. Хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлэхээс өмнө би нотлох баримтаар 3 төрлийн тайлан гаргаж өгсөн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэгэнт энэ компанийг үүсгэн байгуулж итгэлцэж явж байгаа учраас компанийн захирлаар М.******* өөрөө ажиллаж байгаа учраас санхүүгийн тайлан тооцоогоо санхүү хариуцсан нягтлан бодогчтойгоо нийлээд санхүүгийн тайлангаа гаргах ёстой. Гэтэл М.******* санхүүгийн тайлан тооцоогоо гаргадаггүй, санхүүгийн тайлан тооцоог нь гаргаад энэ талаараа тайлагнах ёстой. Тэгээд би энэ компанийн үйл ажиллагаатай холбогдуулж 3 төрлийн тайлан гаргасан. Нэгдүгээрт зээлийнхээ хөрөнгийг аваад Б., М.******* бид гурав хамтарч ажиллаж байгаа юм чинь Хятад улс руу хамт явсан. Би тухайн үед төрийн алба хааж байсан учраас дансандаа их хэмжээний мөнгө хийж болохгүй учраас бид 3 зөвшилцөөд Б. дансанд 80,000,000 төгрөгийг хийгээд Хятад улсын Эрээн хот руу гараад цаашаа дамжаад Бээжингийн таван үйлдвэрээр орж тоног төхөөрөмж гээд бүх зүйлээ сонгож ирсэн. Ингэж явахдаа л тоног төхөөрөмж авах 80,000,000 төгрөгөөр юу юу авсан бэ, ямар ямар материал түүхий эд авсан, ямар зардал гарсан гэдгээ ирээд өөрсдийн явсан бүртгэлээрээ гаргасан. Тэгээд эхний хуудас тайлан бол уг 80,000,000 төгрөг, 91,000,000 төгрөгийн тайлан. 80,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг гэдгийн учир нь юу вэ гэхээр Б., М.******* нар зээл авсны маргааш нь Улаанбаатар хотод очоод цаашаа Эрээн явахдаа бид хоёр бас хүн байна даа таван төгрөг карманд байдаггүй, тийм учраас эхний ээлжид бидэнд тав, таван сая төгрөгийг нөөц бололцоо байгаа учраас авъя гэдэг саналыг нь би зөвшөөрөөд тав таван сая төгрөгийг Б., М.******* хоёрт өгсөн. Энэ бол албанаас авсан албан дансанд дээр тооцоотой байгаа мөнгө. Ингэж явж ирээд тооцоогоо хийсэн чинь М.******* Эрээнд ирээд нэмж 3,500,000 төгрөг, Улаанбаатар хотод ирээд 2,346,000 төгрөг авсан байдаг. Үүнийг би мэдээгүй байж байгаад ирээд тооцоо хийхдээ мэдсэн. Хоёрдугаарт үйл ажиллагааныхаа явцдаа санхүүгийн мөнгөн хөрөнгийн доголдолд ороод бид шатраа цаг хугацаанд нь хийж багтахгүй учраас Хятад улс руу дүрсээ захиалж авсан. Зээлийнхээ эргэн төлөлтийг хийхийн тулд мөнгөний дутагдалд орсон учраас 200,000,000 төгрөгийн зээл аваад уг зээлээ юу юунд зарцуулсан бэ гэдэг тооцоог санхүү хариуцсан хүмүүстэйгээ хамтарч гаргасан. Сая гаргаж өгсөн баримт бол 200,000,000 төгрөгийг юу юунд зарцуулсан бэ гэх тооцооны нэгтгэл юм. Гуравдугаарт нь гэвэл бид шатраа 9 сарын 31-нд хийж дуусгаад бүх ажилчдынхаа цалин хөлсийг өгөөд шатрын үнэ өгөөгүй гэж ярьдаг боловч шатрын үнэ гээд 110,000,000 төгрөг орж ирсэн. Ингээд 310,000,000 төгрөгийн тайлангаа гаргасан. Уг тайланг би ганцаараа гаргасан юм биш санхүү хариуцсан бүх хүмүүстэйгээ нийлж гаргаад зээлийн нийт төлбөр 200,000,000 төгрөг үүнээс шатрын төлбөрт орж ирсэн 110,000,000 төгрөг /энэ мөнгийг өгөөгүй гэж М.******* хэлдэг/ тооцож үзсэн. Энэ тооцоог компани хариуцсан ******* гэдэг хүн өөрөө гаргах ёстой, гэтэл өнөөдөр гаргахгүй байгаа учраас би хамтрагчийн хувьд, санаачлагчийн хувьд би энэ тооцоонуудыг санхүү хариуцсан хүнтэйгээ гаргаад Б., М.******* нартай ярилцсан. Гэтэл үүнээсээ үүдэж маргааны эх үүсвэр үүссэн. Маргаад болохгүй байсан учраас та нар өөрсдийнхөө хүсэлтээрээ санхүүгийн аливаа нэгэн хүнээр энэ санхүүгийнхээ тайланг шалгуулаачээ, үнэхээр Б.******* гэдэг хүн хуйвалдаад мөнгө идсэн юм уу, шатрын мөнгийг нь өгөөгүй хуйвалдаад байгаа юм уу гэдэг саналыг би Б., М.******* нарт тавьсан. Үүний дагуу Б., М.******* нар олон жил санхүүчээр ажилласан аудит хийж байсан гэдэг хүнийг сонгосон. бол өндөр насны тэтгэвэртээ гарсан, хувийн аудитын байгууллагатай хүн. Уг хүнийг хэн сонгосон бэ гэхээр би Б. сонгосон байх гэж боддог. Яагаад вэ гэвэл Б. хамтран ажилладаг хүн байсан. Бид нарын санхүүгийн хоорондын маргаантай асуудлыг үнэн зөвөөр нь шалгаж нягтлаад гаргаж ирэх байх гэж бодоод би санхүүгийнх нь бүх баримтыг нь шалгалт хийх гэж байсан хүнд нь өгөөд тэгээд санхүүгийн тооцоогоо гаргахдаа бөөнөөрөө уулзъя гэхэд М.******* гэдэг хүн ирдэггүй юм. Манай санхүүгийн материал бараг жил гаруй хугацаанд М.******* дээр байсан. Тэгээд сүүлдээ гэдэг хүн танай хүмүүс ирэхгүй байгаа учраас би танай санхүүгийн баримтыг шалгах боломжгүй юм байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Тийм учраас энэ санхүүгийн талаарх асуудлаа дотроо шийдэхгүй гадуур хүнд дэлгээд яваад байх нь утгагүй асуудал гэж бодож байна. Тийм учраас би санхүүгийн хүмүүстэй хамтарч гаргасан тайлангаа шүүхэд гаргаж өгч байна. Үүнийг шүүхийн байгууллагаас нотлоход хэцүү байх, гэхдээ би үүнийг эргүүлээд аль ч шатны байгууллагаар шалгуулахад анхан шатны бүртгэлээрээ батлагдах байх. М.******* би мөнгө огт хэрэглээгүй гэж байна. Гэтэл М.******* 5,000,000 төгрөгийг гадаад явахдаа авсан гэдгээ өөрөө батална, мөн Эрээн хотод очоод 3,255,000 төгрөг авснаа батална, Улаанбаатар хотод ирээд 2,347,000 төгрөг авснаа өөрөө мэдэж байгаа, үүнийг нотлох хүн нь хамтран ажиллаж байсан Б. байна. Яагаад гэвэл тухайн үед мөнгө Б. дансанд байсан. Үүнээс гадна 1,254,000 төгрөг гэдэг тооцоо байдаг. Энэ нь юу вэ гэхээр хамгийг сүүлд Эрээнээс материал дутуу авсан болохоор нөөцөлж авах материалаа ахиу авхуулах гээд авсан материалаа ачаа тээвэрлэсэн ачааныхаа машинд өгөөгүй Эрээнд орхичхоод хүрээд ирсэн байдаг. Тийм учраас ирсэн материалыг нэг бүрчлэн санхүү хариуцсан хүмүүс нь хүлээж аваад тооцоогоо гаргаад явсан. Тийм учраас энэ асуудал дээр мөнгө төгрөг идсэн, ашигласан хуйвалдаад зохион байгуулсан зүйл байхгүй гэж би үздэг. Үүнийгээ өөрсдөө холбогдох санхүүгийн хүнээр шалгуулаад гаргасан бол Б.******* гэдэг хүн хуйвалдаад зээл гаргасан гэдэг нь эндүүрэл байгаа юм. Энэ бол бидний хоорондын үл ойлголцсон хэн хэндээ итгэж чадахгүй болсон асуудал. Хүнд итгэж хүндэтгэж ирснээс биш энийг хохироочихъё гэсэн зүйл байгаагүй гэдгийг хэлмээр байна. бие төлөөлөгч нар бас зөвөөр ойлгоорой, бид зээлийн асуудлыг эргэн төлөгдөхөд холбогдох арга хэмжээг авч явсан шүү гэдгээ хэлмээр байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн баримтууд байгаа, тэр нь юу вэ гэхээр энэ зээлийн эргэн төлөлтийн төлбөр юм. Энэ зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулахын тулд би чадахаасаа чадахгүй хүртлээ бүх арга хэмжээг авсан. Банкны дансны хуулга дээр байгаа 10 сар, 11 сар, 12 сар, 1 сарын төлбөрүүд байгаа. Бид нарын үйл ажиллагаа үндсэндээ 10 дугаар сарын 01 гээд зогссон, үүнээс хойш бидэнд ямар ч орлогын эх үүсвэр орж ирээгүй. Тийм учраас шатрын үнэ гэж 110,000,000 төгрөг орж ирснээс ажилчдын үлдэгдэл цалин материалын тооцоо гэх зэрэг бүх мөнгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь хуримтлуулж 10 сар, 11 сар, 12 сар 1 сарын зээлийн төлбөрийг зохих хуваарийн дагуу хийж явсан. Энэ асуудал дээр нэг ийм зүйл яригдах байх, магадгүй чи энэ мөнгийг компанийн дансанд хийхгүй хувийн дансаараа гаргаж зээлийг төлсөн юм бэ гэх асуудал гарч ирэх байх. Би компанийн мөнгийг тухайн үед нь шалгаж тооцож үзсэн. Гэтэл энэ дээр ашиглалын шинж чанар гарах гээд байдаг юм. Яагаад ашиглалын шинж чанар гарах гээд байна гэж хэлэх гээд байна вэ гэхээр М.******* нягтлан бодогч гаа шахаад өөрийнхөө интернэтийн төлбөр утасны төлбөр гээд жижиг гэхгүйгээр тооцоонуудыг хийсэн байдаг. Би М.*******д итгэл хүндэтгэл үзүүлж өнөөдөр би сайхан үйлдвэрийг сайхан болно гэж мөрөөдсөн болохоос биш эцсийн эцэст хүний хооронд хов хутгасан хэрүүл болно гэж зүүдлээгүй. Би М.*******г хуулийн сургуульд эчнээгээр сурах нөхцөлийг нь хангаж эхний ээлжид 600,000 төгрөгийн төлбөрийг компанийн данснаас хийж байсан санхүүгийн баримт нь байгаа. Намайг мөнгө идсэн уусан гэдэг 2 асуудал тавьдаг. 2,132,000 төгрөгийн баримт байгаа. Би энэ үйлдвэрийн ажлыг явуулахын тулд өөрийнхөө эзэмшлийн байранд үйл ажиллагаагаа явуулсан. Гэхдээ тухайн байрыг олон жил ашиглаагүй галлагаа байхгүй байсан учраас өмнөх жил нь би өөрийнхөө хувийн хөрөнгөөр халаалтын тогоог нь засварлаж байрныхаа халаалт шугам сүлжээг засварлаж өвөл ч байсан зун ч байсан ажиллах нөхцөлийг нь хангаж ажиллахын тулд би 2,132,000 төгрөгөөр завсар үйлчилгээг нь хийсэн. Энэ талаарх албан ёсны санхүүгийн баримт нь байдаг. Гэтэл үүнийг намайг хувьдаа авсан гэж хэлдэг. Мөн энэ үйл ажиллагааг явуулж техник тоног төхөөрөмж худалдаж авахын тулд Сонгино хайрхан дүүргийн ажлын багтай Гуон жау явж техник тоног төхөөрөмжийг өмнө хувийнхаа хөрөнгөөр судалж ирсэн. Ингэж явахад 2,500,000 төгрөгийн зардал гарсан байдаг. Үүнийг мөн л намайг авсан гэдэг. Би өөрийн авах ёстой мөнгөө авсан, харин идэж уусан гээд шалгах юм бол бүх зүйл гарна. Дансны хуулга дээр 10 сар, 11 сар, 12 сар 1 сарын эргэн төлөлтүүд Б.*******аас гээд хүүтэйгээ төлөгдсөн баримтууд санхүүгийн баримт дотор байгаа. үүнийгээ М.******* компанийн захирал юм чинь өөрөө үзэж нягтлаад өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Энэ зээлийг төлөхийн тулд би чадах хэрээрээ арга хэмжээ авсан.
Иймд Зээлийн батлан даалтын сангаас зээлийн батлан даалтын хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл гэх 10,998,746 төгрөг нэхэмжилсэн нь хэдийгээр өмнөх үнийн дүнгийн зөрүүгээс хөнгөлттэй байгаад талархалтай байгаа ч одоогоор өмнөх зээлийн төлбөрүүдээ бүрэн барагдуулж дуусаагүй санхүүгийн хүндрэлтэй байгаа тул одоогоор төлбөрийн хөрөнгийг барагдуулах боломжгүй гэв.
Хамтран хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие ******* ХХК-д аливаа нэгэн алба хийж байгаагүй, ямар нэгэн холбогдолгүй бөгөөд зөвхөн иргэн Б.******* болон компаний удирдлагуудын хүсэлт, удаа дараагийн гуйлтын дагуу гэр бүлийн эзэмшлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд байршуулснаас болж зээлийн бичиг баримтад гарын үсэг зурсан болно. Хэрэв тухайн үед зээлийн батлан даалтын сан нь ******* ХХК-н зээлийн батлан даалтын тодорхой хувийг хариуцах шийдвэр гаргаагүй байсан бол миний бие эд хөрөнгөө банкны барьцаанд тавьж,, дараа дараагийн шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалагдсан эд хөрөнгөө авч үлдэхийн тулд 29,0 сая төгрөг банкинд төлж манай гэр бүл хохирол амсахгүй байсан болно. Иймд ******* ХХК болон 10000 шатарч хүүхдийн арга хэмжээг зохион байгуулсан Б.******* болон холбогдох нэр бүхий хүмүүсээс үлдэгдэл зээлийн төлбөрийг гаргуулж миний бие Б. хариуцагчаас чөлөөлж өгөхийн хүсч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие ******* ХХК-ний зээл болон үйл ажиллагаа өр зээлтэй ямар ч холбоогүй болохыг үүгээр нотолж байна. ******* нар модон шатрын үйлдвэр байгуулах төсөл өгч ЖДҮ сангаас зээл авахад миний бие оролцоогүй болно.
Харин шинэ үйлдвэрийн эхний орлогыг 9999 шатарчидад гарын бэлэг шатар хийлгэх хүсэлтийг ******* тавьж монголд шатарын хөлөгөө хийж, шатарын дүрсээ хятадаас оруулж ирж тэмцээний үеэр үнэ төлбөрөө хандиваар бүрэн төлсөн. Энэ компани болон ******* нарт ямар ч өр шир байхгүй. Харин бизнест гарааны мөнгө хандиваар 110,0 сая цугларч төлсөн гэж ******* ярьж байна. Би мөнгө өөрийн биеэр дамжуулаагүй, хандиваар шийдсэн юм.
Тиймээс гуравдагч этгээдээр татагдаж тайлбар өгч байгаа нь холбогдолгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан нь ******* ХХК, М.*******, Б.*******, Б., Г. нарт холбогдуулан 10,998,746 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. ******* ХХК болон хооронд гэрээ байгуулснаас хойш даруй 7 жил гаруй хугацаа өнгөрсөн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..., ... ******* ХХК болон 10000 шатарч хүүхдийн арга хэмжээг зохион байгуулсан Б.******* болон холбогдох нэр бүхий хүмүүсээс үлдэгдэл зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Төрийн банкны Завхан аймаг дахь Зээлийн тооцооны төв нь хариуцагч ******* ХХК, Б.*******, Б., Г. нартай 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай шатар, тавилгын үйлдэврлэл худалдааны зориулалтаар зээлж авсан болох нь талуудын тайлбар, тус гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Мөн Төрийн банк ХХК болон хариуцагч ******* ХХК нар 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж зааснаар хариуцагч Очирвааний шатар ХХК, М.******* нарын зүгээс батлан даалт гаргажээ /1-р х.х-ийн 12-14 хуудас/.
Харин хувьд тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна гэж, мөн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах гэж тус тус зааснаар гагцхүү 200,000,000 төгрөгийн 60 хувьд ийнхүү батлан даалт гаргасан байна.
Тодруулбал талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн Төрийн банк ХХК болон хариуцагч ******* ХХК, Б.*******, Б., Г. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн бөгөөд Зээлийн батлан даалтын сан, зээлдэгч нарын зүгээс энэ хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.5-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангахаар батлан даалт гаргажээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл зээлдэгч нар зээлийг тохирсон хугацаанд заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.
Түүнчлэн батлан даалтын гэрээний зорилгыг талууд зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг Зээлийн батлан даалтын сан баталж зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүргийг гүйцэтгэж, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулах гэж тодорхойлсны зэрэгцээ гэрээний 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заажээ.
батлан даасан хэмжээ нь тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан Батлан даалтын сан нь ...зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргана гэсэнтэй нийцжээ.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд орж зээлийг бүрэн төлөөгүйн улмаас Зээлийн батлан даалтын сангаас Батлан даалтын гэрээний үүргээ биелүүлж 10,998,746 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч тал гаргасныг хариуцагч нар үгүйсгээгүй, талууд зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүнд маргахгүй байна.
Харин гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан...яагаад гэвэл бид нар зээлийн төлбөрийн эрсдэлд аль 2014 онд орсон байхад тухайн үед Зээлийн батлан даалтын сан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 7 жил гаруй хугацаа өнгөрсөний дараа зээлийн төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж байгаад гомдолтой байна. Цаашид зээлийг төлөх боломжгүй талаар тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй бол Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс үндсэн зээлийн дүнгийн 60 хувийг төлөхөөр батлан даалтын гэрээ байгуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаварыг шаардах эрхтэй байхад зээлдэгч нар буюу хариуцагчид энэ талаарх хүсэлтээ Зээлийн батлан даалтын санд удаа дараа гаргаж байсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нотлох баримтгүй байгаа учир хариуцагч нарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төлбөрийг төлөх боломжгүй гэх татгалзал үндэслэлгүй юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн шаардлага чиглэгдэх үед үүргийг /үндсэн үүрэг бус хариуцлагын үүргийг/ хамтран хүлээх үүрэг бүхий байгаа бол хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх зохицуулалттай.
Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс нь шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж хуульчилжээ.
Иймд Иргэний хуулийн 242.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардаж байгаа нь хуульд нийцэх боловч түүний хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээг нөгөө үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хамаарах үүргээр тэнцвэржүүлэх шаардлагатай. Тухайн үлдэгдэл төлбөрөөр үндсэн болон хамтран зээлдэгчийн үүргийг тэнцвэржүүлж, зээлдүүлэгчээс шаардах үнийн дүн гэж үзэн 10,998,746 төгрөгийг хариуцагч нараас хувааж гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Мөн хариуцагч нарын тухайн ******* ХХК-г үүсгэн байгуулах саналыг гаргаж өр төлбөр үүсгэсэн УИХ-ын гишүүн асан Я. хамт хариуцах ёстой гэж үзэж хэрэгт шатрын захиалагч буюу иргэн Я.ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүхээс хангасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд шүүхэд үүсгэгдсэн иргэний хэргийн маргаан зүйлийн талаар, эсхүл зохигчдын хэн аль нэг талын тайлбарыг дэмжсэн агуулаггүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дээрх төлбөрийг гаргуулах маргаан ямар ч хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190929.94 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 190929.94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1, 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хариуцагч ******* ХХК, Б.*******, Б., Г. нараас тус бүр 2,749,686.5 /хоёр сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Зээлийн батлан даалтын санд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,929.94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 190,929.94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ