| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2022/00459/И |
| Дугаар | 132/ШШ2022/00601 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 132/ШШ2022/00601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан ш*******ны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*******ы Б******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******-*******ийн Н*******
Хариуцагч М*******ын Ц******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 64,600,000 /жаран дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай132/2022/00459/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Э*******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б*******аа,
Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.А,
Гэрч: Ч.*******эжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Н*******, М.Ц******* нарт холбогдуулан 64,600,000 /жаран дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
М.Ц*******, Э.Н******* нар нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс барааны эргэлтийн хөрөнгө хүсч миний найз Ч.*******эжаргалаар зуучлуулан анх надтай холбогдсон.
Ч.*******эжаргал нь хүүтэй мөнгө зээлэх найдвартай хүмүүс байна чи мөнгө дэмий хадгалж байхаар манай дүү нарт зээлчих гэж хэлсэн учраас Б.Б******* би М.Ц*******, Э.Н******* нартай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 38,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 5% хүүтэй, зээлийг эргүүлж төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн сар тутамд 5 хувиар алданги тооцож зээлдэгч нараар төлүүлэх үндсэн нөхцөлтэй гэрээг хариуцагч нартай бичгээр байгуулан мөнгө зээлүүлсэн.
Би зээлийн гэрээгээр тохиролцсон 38,000,000 төгрөгийг хариуцагч нарыг надад зуучлан танилцуулж өгсөн найз Ч.*******эжаргалд бэлнээр өгч чи энэ хүмүүсийг сайн таньдаг учраас миний энэ зээлж байгаа мөнгийг М.Ц*******, Э.Н******* нарт дамжуулж өгөөд өөрөө хариуцаад сар болгон энэ хүмүүсээс миний мөнгөний хүүг авч надад өгч байгаарай гэж хэлж мөнгийг зуучлагч Ч.*******эжаргалд өгсөн.
Ч.*******эжаргал нь миний өгсөн 38,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хариуцагч нарт бэлнээр өгөөд өөрийн Хаан банкны 5 тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Н*******гийн хаан банкны 5 данс руу 20,000,000 төгрөг, маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөн Б.Н*******гийн Хаан банкны 5 данс руу 8,000,000 төгрөгийг зээл өгөв гэсэн гүйлгээний утг*******ай шилжүүлэн өгсөн байдаг.
М.Ц*******, Э.Н******* нар нь надаас мөнгө зээлээд эхний 5 сар хүү төлж явсан ба гэрээнд заасан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж гэрээний хугацаа дуусаад зээлдүүлсэн үндсэн мөнгөө би хариуцагч нараас нэхэхэд дараа өгий гэж элдэв янзын худлаа шалтаг тооцож өнөөдрийг хүрсэн ба гэрээний хугацаа дуссанаас хойш 7 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон хүү, алданги ч өгөөгүй үндсэн мөнгө ч эргүүлж төлөлгүй намайг хохироогоод байгаа тул би хариуцагч нараас үндсэн зээл 38,000,000 төгрөг, 7 сарын хүү 13,300,000 төгрөг, мөн зээлийг эргүүлж төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн сар тутамд тооцох 5% алдангийг 7 сарын хугацаагаар тооцож 13,300,000 төгрөг ингээд нийтдээ үндсэн мөнгө, хүү, алданги тооцоод 64,600,000 төгрөгийг М.Ц*******, Э.Н******* нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Б.Н*******, М.Ц******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Ц*******, Б.Н******* нар нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б******* гэдэг хүнээс 38,000,000 төгрөг авсан. Хаан банкны 5 тоот дансанд бэлэн бусаар авсан. Гэхдээ зээл авснаас хойш гэрээний дагуу хүүгээ сар сард нь тогтмол өгч байсан. Төлж байх хугацаанд бизнесийн үйл ажиллагаа ковидын улмаас төвөгтэй байдал үүсч доголдож эхлэн цаашид хүү төлөх боломжгүй болсон. Энэ талаараа Б*******д мэдэгдэж хэлж байсан.
Иймд 64,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Б*******, М.Ц*******, Б.Н******* нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан М.Ц*******ын өргөдөл /хэргийн 6-р хуудас/,
-Ч.*******эжаргалын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн E-1 дугаартай гадаад паспорт,хүү -ны амбульторын карт /хэргийн 7-20-р хуудас/
4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн
-Б.Н*******гийн эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 28-р хуудас/,
-М.Ц*******ын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 29-р хуудас/,
-Б.Н*******гийн эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 30-р хуудас/,
-Б.Н*******гийн эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 31, 33-р хуудас/,
-Б.Н*******гийн эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 32-р хуудас/,
-“Ө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 34-р хуудас/,
5.Шүүх зохигчийн хүсэлтээр Б.Б*******гийн Хаан банкны 5094148339 тоот дансны хуулга, Ч.*******эжаргалын 5 тоот дансны хуулга, Б.Н*******гийн Хаан банкны 5 тоот дансны 2021 оны 07 сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулж авсан /хэргийн 45-52, 76-117, 135-160-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч нараас үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүү 13,300,000 төгрөг, алданги 13,300,000 төгрөг, нийт 64,600,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ш*******анд нэхэмжлэлийн шаардлагаа 7,600,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 38,000,000 төгрөг, алданги 19,000,000 нийт 57,000,000 төгрөгийг гаргуулна гэв.
3.Хариуцагч М.Ц******* Б.Н******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* гэдэг хүнээс 38,000,000 төгрөг авсан. Зээл авснаас хойш гэрээний дагуу хүүгээ өгч байсан. Бизнесийн үйл ажиллагаа ковидын улмаас төвөгтэй байдал үүсч доголдож эхлэн цаашид хүү төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж байсан.
Иймд 64,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч М.Ц******* нар зээлийн гэрээ байгуулахад хариуцагч Б.Н******* б*******лан даагчаар гарын үсэг зурсан тул Б.Н*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч М.Ц******* нар 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ч Б*******гаас мөнгө бодитоор Ц******* өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үгүйсгэдэг.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б******* нь өөрийн найз Ч.*******эжаргалаар дамжуулан хариуцагч М.Ц*******, Б.Н******* нарт 38,000,000 төгрөгийг өгсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан М.Ц*******ын гарын үсэг бүхий өргөдөл, гэрч Ч.*******эжаргалын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б******* хэргийн 5-р хуудсанд авагдсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагч нараас үндсэн мөнгө 38,000,000 төгрөг, алданги 19,000,000 төгрөг нийт 57,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч нарт 38,000,000 төгрөгийг зээлүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр хийсэн учир үндсэн зээл, хүү, алданги нэхэмжлэх эрхтэй боловч зохигчийн хооронд байгуулсан хэргийн 5-р хуудсанд авагдсан зээлийн гэрээнд дараах зөрчил илэрч байна.
1. Зохигчийн хооронд байгуулсан гэх 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 38,000,000 төгрөг зээлүүлж буй зээлийн гэрээний зээлдэгч нь хэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл уг зээлийн гэрээний зээлдэгч нь хариуцагч М.Ц*******, Б.Н******* нар эсхүл “Өрнөх зол” ХХК эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус зээлийн гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт М.Ц******* гарын үсэг зурж, “Өрнөх зол” ХХК-ний тамгыг дарсан. “Өрнөх зол” ХХК нь нэг өмчлөгчтэй бөгөөд гүйцэтгэх захирал нь М.Ц******* болох нь хэргийн 34-р хуудсанд авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгч Б.Б*******гаас 38,000,000 төгрөгийг иргэн М.Ц*******, Б.Н******* нар авсан уу эсхүл Өрнөх зол ХХК авсан уу гэдэг тодорхойгүй бөгөөд хэрвээ “Өрнөх зол” ХХК тухайн зээлийг авсан бол хариуцагч нь хувь хүн биш хуулийн этгээд байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар М.Ц*******, Б.Н*******гийн нарыг тодорхойлж, “Өрнөх зол” ХХК-ний тамга тухайн зээлийн гэрээнд дарагдсаныг мэдэхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Гэрээ нь тодорхой үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хооронд үүсэх бөгөөд нэг тал эсхүл харилцан хүлээсэн үүргийг агуулсан байдаг. Гэрээний үүрэг нь зөвхөн гэрээний талуудын ашиг сонирхолд хамааралтай эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл гэрээнд оролцоогүй буюу гэрээний тал биш этгээдэд тухайн гэрээгээр ямар нэгэн эрх, үүрэг үүсэхгүй. Гэвч нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Н*******, М.Ц******* нартай зээлийн гэрээ хийж байна, хийсэн гэж байгаа боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээний зээлдэгч нь хэн болох нь гэрээгээр тодорхойгүй байна.
2. Зохигчийн хооронд байгуулсан гэх 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 38,000,000 төгрөг зээлүүлж буй зээлийн гэрээний зээлдэгч гэсний доод хэсэгт б*******лан даагч нөхөр Б*******-*******ийн Н******* гэж бичээд түүний гарын үсэг зурагдсан байна. Б*******лан даагч гэдэг бол Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар Б*******лан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө б*******алж, гүйцэтгээгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг зээлийн гэрээнээс тусдаа хийгдэх гэрээ юм.
Мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байхын тулд хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээд хийсэн, оролцогчдийн илэрхийлэл бодит хүсэл зоригт нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийсэн байхыг шаардана. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ нь оролцогчдын бодит хүсэл зоригт нийцээгүй, хуульд заасан хэлбэрээр хийгдээгүй байна гэж шүүх дүгнэж байна.
Хэргийн 5-р хуудсанд авагдсан зээлийн гэрээг дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг /Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй/, 492.1.1-д /хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчинтөгөлдөр бус болсон бол/ гэжээ
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэсэн тул хэн аль нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар өгсөн зүйлээ буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх боломжгүй бол үнийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчээс хариуцагч нар 38,000,000 төгрөг авсан. Харин хариуцагч нар хүү гэж нэхэмжлэгчид 7,700,000 төгрөгийг төлсөн гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдааны ш*******анд мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгч өмгөөллийн саналдаа тайлбарласан тул хэн аль нь авсан зүйлээ буцаах нь хуульд нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас 38,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 7,700,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,950 /дөрвөн зуун наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 347,950 /гурван зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул хэрэгт авагдсан зохигчийн болон гэрчийн дансны хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Ц*******, Б.Н******* нараас 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэгч Б.Б*******гаас 7,700,000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Ц*******, Б.Н******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,950 /дөрвөн зуун наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 347,950 /гурван зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР