Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/151

 

 

2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр                      Дугаар 2025/ШЦТ/151                                    Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч А.Золбоо,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******, *******,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

  Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

           Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000009 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймаг ******* сум ******* 5 дугаар баг Морин заг суурьшлын бүсэд ******* хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрх, үнхэлцэг хальс, уушги руу нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Юуны өмнө хохирогчийн ар гэрээс уучлалт хүсмээр байна. Тухайн үед миний машин эвдрээд, машин янзалж байсан. Машин янзлах үедээ архи уусан. Болсон хэрэг явдлын талаар санахгүй байна. Хохирогчтой тай яаж уулзсан талаараа ч санахгүй байгаа. Цагдаа намайг ******* сум руу авч явах үед ухаан орсон. Надад өөр санах зүйл алга гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нөхөртэйгөө өдөржингөө холбоотой байсан. Хамгийн сүүлд 09 цагийн үед ярихдаа “Маргааш өглөө ачаагаа булгачихаад унаа олоод яваад очно. Мөн айлд очиж үсээ угаачихаад, хоол идчихээд машин руугаа явна. Маргааш өглөө эрт очерт ороод, эрт гарнаа” гэж хэлсэн. Тэр өдрийн 23 цагийн үед аймгийн байцаагч байна, таны нөхөр хүнд хутгалуулсан байдалтай нас барсан байна гэж мэдэгдсэн. Тэр мэдээллийн дагуу бид шөнийн 03-04 цагийн үед Улаанбаатар хотоос гарч, маргааш орой 20-21 цагийн үед хэрэг болсон газарт очиж танилцсан. Хамгийн сүүлд надтай утсаар ярихад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, цаана нь ямар нэгэн маргалдсан зүйл байгаагүй. Би үнэхээр гомдолтой байна. Энэ хүнд зохих ёсны шийтгэлийг нь оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 00-01 цагийн үед талийгаачийн эхнэр над руу залгаад нас барсан байна, ийм зүйл боллоо гэж хэлсэн. Бид тухайн шөнөдөө Улаанбаатар хотоос хөдөлж, маргааш оройны 17-18 цагийн үед аймгийн ******* суманд очиж байцаагчтай нь уулзаж анх ******* гэх хүнийг харсан. Тухайн газарт саатуулагдсан, гавлагдсан байдалтай байсан. Бид нараас тодорхой мэдүүлгийг авсан. Үүний дараа бид Морин заг гэх газарт очиж хамт байсан хүмүүсээс болсон үйл явдлын талаар сонссон. Шөнөдөө бид буцаад талийгаачийн цогцсыг аваад Улаанбаатар хот руу ирж ажил явдлыг хийсэн. Энэ хугацаанд шүүгдэгч, түүний гэр бүлийн зүгээс талийгаачийн ар рүү холбогдоогүй. Бидний зүгээс ч энэ хүнтэй холбогдоогүй. Уг хүний ярьснаар талийгаач болон ******* нар нэг компанид ажилладаг, найзууд байсан гэж бид ойлгож байгаа. Та бүхэн бас прокурорын дүгнэлтээс харж байгаа байх хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан гэх хуулийн хэллэг явж байгаа боловч уг болсон үйл явдлын үед хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан зүйл байхгүй. ******* согтуу орж ирээд гэрт байсан хүмүүс рүү дайраад байсан учраас талийгаач сайхан сэтгэл гаргаж найзыгаа хэрэг хийчих вий гэдгээс сэргийлж хамгаалсан байна. Муудалцсан, маргалдсан зүйл огт байхгүй. Талийгаачийн хувьд сайхан сэтгэл гаргаж хамгаалсан. Бидний хувьд талийгаачийн эцэг, эх нь 70 нас дөхөж байгаа хүмүүс байгаа. Хамгийн гол нь ээж нь 3 жилийн өмнө хүнд хагалгаанд орсон, байнгын асаргаанд хэвтэрт байдаг. Ээжийг нь хямрах байх гэж бодоод хүнд хутгалуулж алуулсан гэж хэлээгүй байгаа. Авто тээврийн осолд орсон гэж хэлсэн. Хөгшин настай ээж нь болон бага насны 3 хүүхэд, хань ижилгүй залуу эмэгтэй энэ хэргийн улмаас маш их хохирч үлдэж байна. Энэ уй гашуу, гомдлыг үгээр илэрхийлэх аргагүй. Хүний ёсоор оршуулгын зардлыг гаргаад, боломж бололцоогоор үр хүүхдүүдийг нь харж хандах сэтгэлгүй хүн байна гэж харж байна. Тиймээс зохих ёсны дагуу хохирол төлбөрийг  барагдуулах, бодитой шийтгэлийг нь оногдуулах хүсэлтэй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Миний үеэл дүү нь эхнэр 4-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой. Айлын бага хүүхэд дээрээ нэг эгчтэй. Аав, ээж нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг. Зан байдлын хувьд төлөв томоотой бусадтай нийтэж, найрсаг тийм хүн. Архи согтууруулах ундааны зүйлийг тааруулж хэрэглэдэг гэж бодож байна.... Би 3 хоногийн өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдоход би ажлаа хийж байна удахгүй шинэ жилийн амралтаа аваад очно гэж хэлж байсан. Эхнэртэйгээ хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 24-ний 21 цаг 05 минутад видео каллаар ярихдаа "Морин заг" суурьшлын бүсэд толгойгоо угаах гээд, амрах гээд байж байна гэж хэлж байсан. Тухайн үед ярихдаа ямар нэгэн өвчин зовиргүй, биеийн байдал хэвийн архи согтууруулах ундаан зүйл хэрэглээгүй найзтайгаа явж байна гэж хэлж байсан гэж эхнэр нь надад хэлсэн. /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би тухайн хэрэг болдог өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамгийн сүүлд 21 цаг 05 минутад чатаар залгахад тасалчихсан. Би шууд эргүүлээд утсаар залгахад хоол идээд үсээ угаах гээд Поошиг гэх газар ирсэн байна гэж хэлсэн. Аан заза эргээд яриарай гээд тэгээд талийгаач охинтойгоо ярьсан. Охин ааваа та хэзээ ирэх юм гэж хэлэхэд аав нь маргааш ачаагаа буулгачихаад очно гэж ярьж байсан. Тэрнээс хойш 21 цаг 34 минут, 21 цаг 35 минут 22 цаг 36 минут 22 цаг 50 минут 23 цаг 17 минутад тус тус залгахад утсаа авахгүй утас руу нь залгахад дуудаж байгаад тасарчихсан. 00 цаг 36 минутад дугаараас над руу залгаж миний нөхөр Н. нь бусдад хутгалуулж нас барсан байдалтай байгаа талаар хэлсэн. ...Хамгийн сүүлд над руу ярихад архи согтууруулах ундааны зүйл уугаагүй харагдаж байсан. Хэнтэй байгаа талаараа надад сайн хэлээгүй. Багаатай байна гэж нэг өмнө нь ярьж байсан. Утасаар ярихад цаана нь хүмүүс хэрэлдэж маргалдаж зодолдож байсан зүйл байхгүй их тайван байсан. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд манай хадам аав нас барсан байна найз нь явах гэсэн юм хот руу явах унаа байна уу асуугаад өгөөч гээд би асуухад олдохгүй байсан Тэгээд өөрөө 12 дугаар сарын 25-ны өдөр өглөө эрт гарах унаа олон танайд хоноод явчихаж болох уу гэхээр нь би тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоол идчихээд байж байсан чинь талийгаач , Багабанди. Өсөхбаяр нар орж ирсэн. Тэр гурав орж ирээд удаагүй байж байхад орж ирсэн. нь хүн хүн рүү дайраад давшлаад байхаар нь би ******* хандаж чи идэж уусан архиа шингээж чадахгүй хүн хагацал зовлон үзчихсэн байхад гээд ийг өмөөрч хэлсэн. нь чимээгүй суугаад л байсан Би , Өсөхбаяр толгой дээр ус хийж өгсөн Тэгээд бас толгой дээр ус хийж өгч толгойн угаалгасан юм. Тэгээд би шал арчиж байсан чинь чанга дуу гараад эргээд харахад архины шил хагалаад тэгээд нөгөө гэрт байсан хэд рүү дайраад байсан. нь найз юм болохоор г тэврээд миний найз тайвшир гэж хэлж байсан чинь шууд шилээрээ ыг дүрчихсэн. Тэгээд аас цус гарч байсан. Тэгээд би ******* хандаж чи намайг ганц эмэгтэй хүн болохоор дээрэлхэж байгаа юм уу гэж хэлэхэд эгчээ би найзыгаа аваад яваад унтуулчхаад ирье гээд аваад гарсан тэгээд би хүн хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би 15 минут орчмын дараа эргээд гэртээ ирэхэд Гэрийн гадаа хүмүүс бужигнаад байсан очиход Багабанди ыг хутгалчихлаа гэж хэлсэн. Би гэрийн үүдэнд очиход талийгаач гэрийн үүдэнд толгойн урагш харсан байдалтай хэвтэж байсан цаана нь баруун талын орон дээр толгойгоо маажаад сууж байсан Бид гурвыг хутгалах гээд дайраад байсан гэж бас хэлсэн. /хавтаст хэргийн 64-66 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Гэнэт чанга юм дуугарч харахад шил бутарчихсан гэх хүн архины шил цохиж хагалаад толгой хэсгийг нь бариад босоод ирсэн байсан. Тэгсэн талийгаач г боль гээд архины хагарсан шилийг авах гэж байтал гэх хүн нь талийгаачийн гэдэсний зүүн хэсэгт нөгөө барьж байсан шилээрээ дүрчихсэн.... гэх хүн талийгаач нар гаднаас орж ирээд талийгаач одоо манай найз зүгээр гэж хэлсэн. Талийгаач гэрийн зүүн хэсэгт суугаад нь гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар луу галзуу хүн шиг дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж авч байсан чинь талийгаачийн зүүн суга, хавирга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн.... гэх хүн яг намайг харж байхад хутгалж амь насыг нь хөнөөсөн. /хавтаст хэргийн 69-71 дэх тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: гэх хүн нь гэнэт зуухан дээр архины шил цохиж хагалаад толгой хэсгийн бариад босоод ирсэн. Тэгсэн талийгаач би зүгээрээ миний найз байгаа юм би өөрөө зохицуулчихна гээд аваад гарсан. ... гэх хүн талийгаач нар гаднаас орж ирээд талийгаач одоо манай найз зүгээр гэж хэлсэн. Талийгаач гэрийн зүүн хэсэгт суугаад нь гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар луу дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж авч байсан чинь талийгаачийн зүүн суга, хавирга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн. /хавтаст хэргийн 74-76 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: гэх хүн нь гэнэт зуухан дээр архины шил цохиж хагалаад толгой хэсгийг бариад босоод ирсэн. Тэгсэн талийгаач г боль гээд архины хагарсан шилийг авах гэж байтал гэх хүн нь талийгаачийн гэдэсний зүүн хэсэгт нөгөө барьж байсан шилээрээ дүрчихсэн. Тэгээд би тэр хоёрыг салгаад чи гэдэс рүү нь дүрчихсэн байна шүү дээ гэж ******* хэлэхэд талийгаач би зүгээрээ миний найз байгаа юм би аргалаад унтуулчхаад ирье гээд аваад гарсан. ... гэх хүн талийгаач нар гаднаас орж ирээд талийгаач одоо миний найз зүгээр гэж хэлсэн. Талийгаач гэрийн зүүн урд хэсэгт суугаад нь гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар луу дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж авч байсан чинь талийгаачийн зүүн суга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн. /хавтаст хэргийн 79-82 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 12 дугаар сарын 24-ны орой 10 цагийн үед Нарангэрэл гэх хүн дуудлага өгч манай гэрт нэг хүн хутгалуулаад цус тогтоох тариа хийгээд өгөөч гэж дуудсан. Би Нарангэрэл гэх хүний гэр цайны газар очиход гэр дотор гэрийн үүдэнд урд зүг рүү толгой харсан байдалтай ам нь ангайсан дээшээ харсан эрэгтэй хүн байсан би биеийн үзэхэд нас барчихсан байсан. Талийгаачийн хувцсыг сөхөхөд зүүн гарын хавирга завсар хутгалуулсан байж болзошгүй мөр байсан. Гэр дотор зодоон хийсэн байсан байз болзошгүй тавилга, сав эмх замбараагүй болсон байсан. /хавтаст хэргийн 85-86 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эвдэрсэн машин засварын хашаа руу оруулаад байж байсан чинь "Говийн цагаан хөлөг" ХХК-ны ажилтан холбогдоорой гээд эмч бичсэн байсан. Тэгээд Сараа гэх эмчтэй холбогдоход танай жолооч хүнд алуулчихсан байна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хамт очиход манай "Говийн цагаан хөлөг" ХХК-ны ажилтан нас барчихсан байсан. Тэгээд бид гадаа нь хүлээж байхад цагдаа ирсэн. /хавтаст хэргийн 93-94 дэх тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Н. нь уурхайн ачилтад орж байна гэж 11 цаг 47 минутад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэлсэн. Тэгээд Оройны 19 цаг 26 минут өглөө орт хилээр орно буулгалт хаана вэ? гэж асуусан. Тэгэхээр бид Н.ыг хилийн оочирт орсон зогсож байгаа гэж ойлгосон юм. Тэгээд 22 цагийн орчимд над руу Урнаа эмч залгаад танай жолооч хүнд хутгалуулаад нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Хишигсүрэнтэй хамт очиход нас барчихсан гэрийн үүдэнд дотор цагаан даавуугаар бүтээгээд орхисон байсан. /хавтаст хэргийн 97-98 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тэгээд байж байтал Дамба хүн алчхаад зугтаачихлаа гээд шуугилдаад явчихсан. Тэгээд гараад очиход гэх нэг эгчийн гэрт өнгөрчихсөн гээд гэр дотор хаалга хэсэг рүү толгой нь харсан хэвтэж байсан. Тухайн үед гэр лүү нь хүн оруулахгүй байсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал цагдаа нар ирсэн. /хавтаст хэргийн 101-104 дэх тал/

аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Хараа гэх бичиглэлтэй тунгалаг өнгийн шилний хагархай хэсгээс гарын хээний мөр илрээгүй, 262 мм урттай бор өнгийн модон иштэй хутганаас 2 ширхэг гарын мөр илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн 262 мм урттай бор өнгийн модон иштэй хутганы бариул хэсгээс 2 ширхэг гарын мөр илэрсэн. Уг гарын хээний мөр ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3. Илрүүлсэн 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй MN0020005650" дугаартай овогтой баруун гарын дунд. долоовор хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ харилцан тохирч байна. /хавтаст хэргийн 102-103 дахь тал/

Шинжээч Н.Батцэцэгийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 144-146 дахь тал/

аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Т.Насанжаргалын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "Талийгаач Н.ын биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрх, үнхэлцэг хальс, уушги руу нэвтэрсэн шарх, баруун сарвуунд зүсэгдсэн шарх, дух, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач Н.ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Н. нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги, үнхэлцэг хальс, зүрх рүү хатгагдсан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна. Талийгаач Н. нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. /хавтаст хэргийн 148-149 дэх тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэл зүйн хохирол учирсан эсэхийг манай шинжилгээ тогтоохгүй. Сэтгэл зүйн эмчилгээ зайлшгүй хийх шаардлагагүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /хавтаст хэргийн 166 дахь тал/

аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Н.ын өмсөж байсан гэх урд хэсэгтээ цагаан өнгийн "Н" гэсэн бичигтэй хар өнгийн малгайтай цамцны энгэрийн зүүн урд талд мөрний оёдлоос доош 450мм зайд зүүн суганы оёдлоос баруун тийш 120 мм зайд, доод хормойноос дээш 250мм зайд 34х2мм хэмжээтэй зүсэгдсэн гэмтэлтэй./хавтаст хэргийн 172-173 дахь тал/

аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Э.Батзоригийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 188-189 дэх тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. /хавтаст хэргийн 192-193 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 33 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 188 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 197 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /1хх-ийн 198 дахь тал/

Согтуурал хэмжих драгер багажийн бүртгэл /хавтаст хэргийн 216-218 дахь тал/

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 227 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 34-42 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43-46 дахь тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 151-155 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /1хавтаст хэргийн 239-250 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймаг ******* сум ******* 5 дугаар баг Морин заг суурьшлын бүсэд ******* хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч ******* хохирогч Н.ын цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Гэрч ийн “...Тэгээд бид хоёр хоол идчихээд байж байсан чинь талийгаач , Багабанди, Өсөхбаяр нар орж ирсэн. Тэр гурав орж ирээд удаагүй байж байхад орж ирсэн. нь хүн хүн рүү дайраад давшлаад байхаар нь би ******* хандаж чи идэж уусан архиа шингээж чадахгүй хүн хагацал зовлон үзчихсэн байхад гээд ийг өмөөрч хэлсэн. нь чимээгүй суугаад л байсан Би , Өсөхбаяр толгой дээр ус хийж өгсөн Тэгээд бас толгой дээр ус хийж өгч толгойн угаалгасан юм. Тэгээд би шал арчиж байсан чинь чанга дуу гараад эргээд харахад архины шил хагалаад тэгээд нөгөө гэрт байсан хэд рүү дайраад байсан. нь найз юм болохоор г тэврээд миний найз тайвшир гэж хэлж байсан чинь шууд шилээрээ ыг дүрчихсэн. Тэгээд аас цус гарч байсан. Тэгээд би ******* хандаж чи намайг ганц эмэгтэй хүн болохоор дээрэлхэж байгаа юм уу гэж хэлэхэд эгчээ би найзыгаа аваад яваад унтуулчхаад ирье гээд аваад гарсан тэгээд би хүн хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би 15 минут орчмын дараа эргээд гэртээ ирэхэд Гэрийн гадаа хүмүүс бужигнаад байсан очиход Багабанди ыг хутгалчихлаа гэж хэлсэн. Би гэрийн үүдэнд очиход талийгаач гэрийн үүдэнд толгойн урагш харсан байдалтай хэвтэж байсан цаана нь баруун талын орон дээр толгойгоо маажаад сууж байсан. Бид гурвыг хутгалах гээд дайраад байсан гэж бас хэлсэн” /хавтаст хэргийн 64-66 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч ийн “Гэнэт чанга юм дуугарч харахад шил бутарчихсан гэх хүн архины шил цохиж хагалаад толгой хэсгийг нь бариад босоод ирсэн байсан. Тэгсэн талийгаач г боль гээд архины хагарсан шилийг авах гэж байтал гэх хүн нь талийгаачийн гэдэсний зүүн хэсэгт нөгөө барьж байсан шилээрээ дүрчихсэн. гэх хүн талийгаач нар гаднаас орж ирээд талийгаач одоо манай найз зүгээр гэж хэлсэн. Талийгаач гэрийн зүүн хэсэгт суугаад нь гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар руу галзуу хүн шиг дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж авч байсан чинь талийгаачийн зүүн суга, хавирга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн. гэх хүн яг намайг харж байхад хутгалж амь насыг нь хөнөөсөн” /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч ын “... гэх хүн нь гэнэт зуухан дээр архины шил цохиж хагалаад толгой хэсгийн бариад босоод ирсэн. Тэгсэн талийгаач би зүгээрээ миний найз байгаа юм би өөрөө зохицуулчихна гээд аваад гарсан. ... гэх хүн талийгаач нар гаднаас орж ирээд талийгаач одоо манай найз зүгээр гэж хэлсэн. Талийгаач гэрийн зүүн хэсэгт суугаад нь гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар луу дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж авч байсан чинь талийгаачийн зүүн суга, хавирга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн” /хавтаст хэргийн 74-76 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч У. “ гэх хүн нь гэнэт зуухан дээр архины шил цохиж хагалаад толгой хэсгийг бариад босоод ирсэн. Тэгсэн талийгаач г боль гээд архины хагарсан шилийг авах гэж байтал гэх хүн нь талийгаачийн гэдэсний зүүн хэсэгт нөгөө барьж байсан шилээрээ дүрчихсэн. Тэгээд би тэр хоёрыг салгаад чи гэдэс рүү нь дүрчихсэн байна шүү дээ гэж ******* хэлэхэд талийгаач би зүгээрээ миний найз байгаа юм би аргалаад унтуулчхаад ирье гээд аваад гарсан. “... гэх хүн талийгаач нар гаднаас орж ирээд талийгаач одоо миний найз зүгээр гэж хэлсэн. Талийгаач гэрийн зүүн урд хэсэгт суугаад нь гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар луу дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж авч байсан чинь талийгаачийн зүүн суга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн” /хавтаст хэргийн 79-82 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрчийн “Би 2024 оны 12 дугаар сарын 24-ны орой 10 цагийн үед Нарангэрэл гэх хүн дуудлага өгч манай гэрт нэг хүн хутгалуулаад цус тогтоох тариа хийгээд өгөөч гэж дуудсан. Би Нарангэрэл гэх хүний гэр цайны газар очиход гэр дотор гэрийн үүдэнд урд зүг рүү толгой харсан байдалтай ам нь ангайсан дээшээ харсан эрэгтэй хүн байсан би биеийн үзэхэд нас барчихсан байсан. Талийгаачийн хувцсыг сөхөхөд зүүн гарын хавирга завсар хутгалуулсан байж болзошгүй мөр байсан. Гэр дотор зодоон хийсэн байсан байз болзошгүй тавилга, сав эмх замбараагүй болсон байсан” /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч гийн “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эвдэрсэн машин засварын хашаа руу оруулаад байж байсан чинь "Говийн цагаан хөлөг" ХХК-ны ажилтан холбогдоорой гээд эмч бичсэн байсан. Тэгээд Сараа гэх эмчтэй холбогдоход танай жолооч хүнд алуулчихсан байна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хамт очиход манай "Говийн цагаан хөлөг" ХХК-ны ажилтан нас барчихсан байсан. Тэгээд бид гадаа нь хүлээж байхад цагдаа ирсэн” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж Нямсүрэнгийн “Н. нь уурхайн ачилтад орж байна гэж 11 цаг 47 минутад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэлсэн. Тэгээд Оройны 19 цаг 26 минут өглөө орт хилээр орно буулгалт хаана вэ? гэж асуусан. Тэгэхээр бид Н.ыг хилийн оочирт орсон зогсож байгаа гэж ойлгосон юм. Тэгээд 22 цагийн орчимд над руу Урнаа эмч залгаад танай жолооч хүнд хутгалуулаад нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Хишигсүрэнтэй хамт очиход нас барчихсан гэрийн үүдэнд дотор цагаан даавуугаар бүтээгээд орхисон байсан” /хавтаст хэргийн 97-98 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч ын “...Тэгээд байж байтал Дамба хүн алчхаад зугтаачихлаа гээд шуугилдаад явчихсан. Тэгээд гараад очиход гэх нэг эгчийн гэрт өнгөрчихсөн гээд гэр дотор хаалга хэсэг рүү толгой нь харсан хэвтэж байсан. Тухайн үед гэр рүү нь хүн оруулахгүй байсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал цагдаа нар ирсэн” /хавтаст хэргийн 101-104 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 34-42 дахь тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 151-155 дахь тал/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Т.Насанжаргалын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 148-149 дэх тал/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 172-173 дахь тал/, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Э.Батзоригийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 188-189 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас талийгаач Н. нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги, үнхэлцэг хальс, зүрх рүү хатгагдсан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан болох нь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Т.Насанжаргалын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 148-149 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймаг ******* сум ******* 5 дугаар баг Морин заг суурьшлын бүсэд ******* хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрх, үнхэлцэг хальс, уушги руу нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...болсон үйл явдлыг мэдэхгүй, санахгүй байгаа, архи уусан согтуу байсан. Гэрч нарын мэдүүлгээс харахад би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа...” гэх тайлбар, мэдүүлэг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга, мөн архины шилийг хагарсан хэсгийг зэвсэг болгон хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга болон архины шил нь ердийн шинж чанараараа ахуйн, ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд хамаарна.

 

Иймд шүүгдэгч ******* нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчийн биед халдаж амь насыг хохироосон байх тул хүнийг алах төгссөн гэмт хэрэг гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч саналдаа: Шүүгдэгч *******г гэм буруутай гэж үзэж байна гэх санал гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн санал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн, хууль зүйн үндэслэлтэй санал байна гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт  Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүний амь нас хохирсонтой холбоотой хохирол, талийгаач Н.ыг оршуулахтай холбоотой гарсан зардалд 22,239,539 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул амь насыг хохироосонтой холбоотой гарсан хор уршиг болох оршуулахтай холбоотой гарсан зардал 22,239,539  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн зүгээс: “...Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын 01 дүгээр хавсралтаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх аргачлал, төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалын 3.3-т  юу гэж заасан бэ гэхээр хохирогч нас барсан бол  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А275 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу арилгана гэж тогтоосон. Тиймээс бидний хувьд  шинжээчийн дүгнэлтээр дөрөвдүгээр зэрэглэл тогтоосон журмаар бус хууль баримтлан дээрх сэтгэцийн хор уршгийг ашигтай  байдлаар тогтоосон журмаар нэхэмжилж байна. Тооцооллыг өмнө нь тайлбарласан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хоёр аргачлалаар тус тусад нь тооцож үзэхэд нэг нь 99,000,000 төгрөг, нөгөөх нь 32 настай хүний дундаж наслалтыг хасаж 35 нас байна. Үүнийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр үржүүлэн тооцоход 115,500,000 төгрөг гарч байна. Тиймээс бид аль ашигтай хувилбар болох 115,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын баталсан журмын 2.5 дахь хэсгийг баримтлан сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоож, оршуулгын зардалд 22,239,593 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 115,500,000 төгрөг, нийт 137,793,593 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д олгож өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. /хавтаст хэргийн 192-193 дахь тал/ гэх дүгнэлт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай хуульчилсан ба тус хуулийн 40.1-д Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын “дөрөвдүгээр зэрэглэлд “хохирогчийн биед учирсан гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг бүхий сэтгэцийн хор уршиг учирсан тохиолдолд  “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэжээ.

Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг төлүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын 3 дугаар зүйлд нөхөн төлбөр төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалын 3.1, 3.8-д заасан үндэслэлээр шүүх нөхөн төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон.

Шүүх нөхөн төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн сэтгэлийн шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагавар, цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30,353,400 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэх нь шударга ёсны  болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх “Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дугаартай шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлээс 85,146,600  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад үеэл дүү *******, амь хохирогчийн эхнэр ******* нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоогдсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын зүгээс хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д олгоход татгалзах зүйлгүй гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нийт 52,593,993 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь: Шүүх сэтгэц эмгэг судлалын 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэл зүйн хохирол учирсан эсэхийг манай шинжилгээ тогтоохгүй. Сэтгэл зүйн эмчилгээ зайлшгүй хийх шаардлагагүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /хавтаст хэргийн 166 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******гийн хувьд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны мөн гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...улсын яллагчийн зүгээс хаалттай хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Миний зүгээс Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал харагддаггүй. Хохирогчийн хувьд хохирол төлбөр төлөөгүй, харамсалтай зүйл болж байгаа нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх асуудал болохоос биш эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамаардаггүй онцлогтойг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний хувьд прокурорын зүгээс санал болгосон хорих ялын хэмжээг багасгаж 10 жилээр тогтоож өгнө үү гэх санал, дүгнэлтийг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг сонсоод улсын яллагчийн санал болгосон 12 жил ба түүнээс дээш жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Дэглэмийн хувьд улсын яллагч хаалттай хорих ангид гэж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Гэхдээ манай үйлчлүүлэгч  надаас асууж байсан. Нээлттэй хорих ангид ял эдэлснээр ажил хөдөлмөр эрхэлдэг юм болов уу, ажил хөдөлмөр эрхлээд явбал хохирол хор уршгийн төлбөр  төлөхөд дэм болох болов уу гэх зүйл яригдаж байсан. Тэгэхээр энэ талаас нь шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэх байх гэж бодож байна. Бидний зүгээс ямар нэгэн байдлаар ял эдлэх дэглэмийн талаар тусгайлан хэлэх  санал, хүсэлтгүй гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын зүгээс “...Хэлэх зүйлгүй гэх тайлбарыг,

Шүүгдэгч *******гийн зүгээс “...Талийгаачийн ар гэр, ах, дүү нараас нь уучлалт хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохирсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг тус тус харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Хараа” гэх бичигтэй тунгалаг өнгийн шилний хагархай хэсэг, бор өнгийн 13,5 сантиметр урттай, ажлын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирдсон хутга, хар өнгийн урагдаж тасарсан цамцны юүдэн, малгайтай цамцыг хэрхэх талаар оролцогчид нарын зүгээс тусгайлан санал, хүсэлт  гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр, оршуулгын зардалд нийт 52,592,993 /тавин хоёр сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 85,146,600 /наян таван сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Хараа гэх бичигтэй тунгалаг өнгийн шилний хагархай хэсэг, бор өнгийн 13,5 сантиметр урттай, ажлын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирдсон хутга, хар өнгийн урагдаж тасарсан цамцны юүдэн, малгайтай цамцыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                                       Б.ВОЛОДЯ

 

                                                                                               Б.ОТГОНСҮРЭН