| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/00235 |
| Дугаар | 2025/ШЦТ/152 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/152
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дугаар 2025/ШЦТ/152 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э. даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Б.сүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Э.,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч Э.Наранцацрал,
Гэрч *******, *******, насанд хүрээгүй гэрч *******, сурган хүмүүжүүлэгч Б.Энхжаргал,
Шүүгдэгч *******, өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******д холбогдох 2428002650015 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилга, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өмнөговь аймаг ******* сумын 5 дугаар баг, Зүүнсайхан 1б-29 тоотод оршин суух, ам бүл 7, эх, дүү нарын хамт амьдардаг,
урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн ******* *******, регистрийн дугаар КМ93100536,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймаг ******* сумын 5 дугаар багийн тоотод 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, гэмтэл санаатай учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би энэ айлд төрсөн дүү болох Оюун-Эрдэнийг олж авахаар очсон. Би өмнө хэд хэдэн удаа дүүгээ очиж авч байсан. манай дүүг архидан согтууруулж авч яваад байдаг байсан. Би дүүгээ авах гэж л очсон боловч ийм хэрэгт орооцолдсон. Тухайн 09 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө Оюун-Эрдэнийг авч явах гэж байтал гараад алга болсон. Маргааш нь дахин очиж хайхад гэртээ байхгүй байсан. Тиймээс ийг манай дүүг хаашаа явуулсан бэ, хаана аваачиж нуусан гэж хэлээд 1 удаа цохисон. Өөр зүйл болоогүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нөхрийнхөө гэрт хоносон. Тэр өдрөөс өмнө 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. би өмнө айлд харж байсан. Би үйл явдал болсны дараа буюу маргааш нь гэртээ ирсэн. Намайг гэрт ирэх үед *******, ******* хоёр байсан. Талийгаач хүү минь мөнгө хийхээр гараад явсан байсан. Гэтэл *******, хамт ирсэн. С.Буян-Өлзий манайд хүргэж ирээд буцаад явсан. Манай гэрт ирээд ******* манай хүү *******ийг цохиж унагаасан. Би тэр үед “Яаж байгаа юм, хүүхэд аллаа” гэхэд ******* “Та нарыг алсан ч яадаг юм” гэж хэлсэн. Намайг цагдаа дуудлаа гэж хэлэхэд ******* гараад явсан. Манай хүү нь зодоон хийх хүн биш, хөдөөгөөр мал малладаг байсан. Одоо бид хөдөө хороо бууц янзалж, мал алж мөнгө олж байна. Би энэ хүнээс оршуулгын зардал болон хохирол төлбөр болох нийт 4,620,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө би айлд очиж пиво уучихаад гэртээ ирж унтсан. Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр дүү хамт нэг хөнжилд унтаж байсан. гэрийн баруун талын орны дор газар унтаж байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед би унтаж байтал хэн нэгэн хүн миний нүүр рүү цохиод цээж рүү өшиглөөд толгой хэсэгт аягаар цохиод намайг зодоод бүгдийг чинь ална гэсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс сэрээд босоод ирсэн чинь миний хажууд унтаж байсан. Би хэзээ орж ирээд унтсан гэдгийг мэдэхгүй байна. гэрийн баруун талд унтаж байсан газартаа хэвтэж байсан бөгөөд гэрт орж ирсэн хүнын цээж толгой хэсэгт нь өшиглөөд байгаа харагдсан. Манай гэр гэрэлгүй учраас гэрт гэрэл байгаагүй гэхдээ гадаа сартай байсан болохоор гэрт болж байгаа зүйлс харагдаж байсан. Тэгээд тухайн хүнд өшиглүүлж зодуулаад өөрөө босоод гэрээс гарсан тэгсэн тэр хүн араас нь дагаад гарсан би орон дээр дүүгээ тэврээд байж байсан. Тэгсэн баруун гэрт зодоон болоод байгаа нь мэдэгдэж байсан. манай ах ирлээ гэж хэлээд гэрээс гараад явчихсан. Тэгээд тухайн хүн яваад өгөхөөр нь би баруун гэрт ороход зодуулчихсан байдалтай хоёр хацар нь шалбарчихсан хоёр нүд нь хавдсан байдалтай байсан. Гэрийн зүүн талын 5-6 ширхэг унь газарт уначихсан байдалтай гэрт доторх зүйлс эмх замбараагүй болсон байсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед ах нь гэх гэх хүн манай гэрт орж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй миний баруун нүдний орчимд нэг удаа цохиод авсан. Тэгээд миний цээж хэсэгт өшиглөөд цохиж зодсон. Тухайн үед ганц намайг зодчихоод яваад өгсөн. тухайн өдөр буюу 09 арын 18-ны өдөр толгой, цээж өвдөөд байна гээд байсан. Тухайн өдөр мөнгөний ажил хийнэ гэж яваад орой 18 цаг өнгөрч байхад хүрээд ирсэн. 09 сарын 18-ны өдөр хүн амьтанд зодуулсан зүйл байгаагүй. Тэгээд орой ,,, нар манай баруун талын гэрт архи ууцгаасан. Би гэртээ унтаад өгсөн. шөнө 22 цагийн үед гэртээ орж ирээд унтсан. Тэгээд өнөө өглөө би 10 цагийн үед сэрээд босоод ирэхэд сэрүүн юм шиг нүд нь нээлттэй дээшээ харчихсан ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй дуудахаар хариу өгөхгүй байсан. Мөн шөнө манай ээж гэрт ирж хоносон байсан бөгөөд ээж эмнэлэг дуудсан юм. 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө болон миний биед ийн ах нь гэх хүн халдаж зодсон. Би г хараад таньсан. Өглөө нь мөн ирээд намайг цохиж зодсон. /хавтаст хэргийн 19-21 дэх тал/
Шүүх хуралдаанд: Манай дүү бид зүүн талын орон дээр хоёр унтаж байхад гаднаас нэг хүн орж ирээд зодоод эхэлсэн. Би тэр хүнийг мэдэхгүй, намайг ална гэж дайраад аяга авч шийдсэн. Тэр үед манай ах гэрээс гараад явсан. Тэр үед би ухаан алдсан. Гэрээс гараад баруун гэр рүү ороход гэрийн унь унасан байдалтай манай ах хэвтэж байсан. Тухайн үед би эрүүл байсан. Манай дүү Батсайхан надтай хамт унтаж байсан. ******* 03 цагийн үед ирсэн. Дүүгээсээ цаг хэд болж байна гэж асуусан. Манай гэрт тог байхгүй байсан учраас гар утасны цаг харсан. Гэр доторх зүйлс сүүмэлзээд харагдаж байсан. ******* гэрэл тусгаж орж ирсэн. Хальт харахад энэ хүн мөн байсан. ******* талийгаач ыг өшиглөж авсан. Манай дүү бид хоёр хоёулаа харсан. *******тэй хэрэг болсон өдөр танилцсан. Манай гэрт манай дүү, ах, бид хэд гэртээ унтаж байсан. Талийгаач гэрийн баруун талын орны доор унтаж байсан. Би зүүн талын орон дээр дүүтэйгээ унтаж байсан. ******* хамт орж ирсэн байсан. Аяга бариад чамайг хутгалчихъя гэж хэлээд байсан. Ахыг хэвтэж байхад нь өшиглөсөн. энэ хоёр хүнийг явсны дараа гараад явсан. Баруун гэрт ямар ч дуу чимээ гараагүй. Эдгээр хүмүүс явсны дараа баруун гэр рүү орсон. Талийгаач намайг орох үед хэвтэж байсан. Огт дуу гарахгүй хэвтэж байсан. Би асуулт асуухад хариулаагүй. Өглөө нь харахад нүүр нь хавдсан байсан. Тухайн үед баруун гэрт хүн байгаагүй. Би гэртээ шөнө 22 цагийн үед ирсэн. Талийгаач бид хоёр хоорондоо муудалцаж байгаагүй. Ээжийг гэрт ирэх үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрт ирж намайг зодсон. Талийгаач толгойнд нь гэмтэл үүсээд хагалгаанд орсон. ******* талийгаачийг зодож, өшиглөж байсан.Талийгаач тухайн үед гэрээс гараад баруун гэр рүү явсан. Тухайн үед манай гэрт манай ах , дүү ******* нар байсан, өөр хүн байгаагүй. Хамгийн анх намайг цохиж зодсон. Дараа нь манай ахыг өшиглөж зодсон гэв.
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 17-ны шөнө хэдэн цагт унтсан гэдгээ мэдэхгүй байна. Би гэрийнхээ зүүн талын орон дээр ах болон нарын хамт унтсан. ах гэрийн баруун талд орны дор газар унтсан. Тэгээд бид 3 унтаж байтал шөнийн 03 цагийн үед байх пит пат гээд явчихаар нь би сэрсэн. Сэрээд харахад манай ах ийг нэг ах баруун гуя толгой нүүр хэсэгт нь цохиод байгаа харагдсан. Тэгсэн манай том ах сэрээд юу болоод байна гэж хэлсэн чинь нөгөө хүн ахыг орон дотроо хэвтэж байхад нь толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн ах толгой хэсэгтээ нэг удаа өшиглүүлээд орноосоо босоод баруун гэрт орсон. Тэгсэн нөгөө хүн чинь ахын араас нь дагаад нөгөө гэрт орсон. Тэгээд нөгөө гэрт зодоон болоод байгаа бололтой түс тас хийгээд байсан. ах бид хоёр хувцсаа өмсөөд 5 орчим минутын дараа ах бид хоёр гэрээсээ гартал нөгөө хүн баруун гэрээсыг дагуулаад гараад ирж байгаа харагдсан бөгөөдыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд ах бид хоёр баруун талын гэрт ороход гэрт ах гэрийн баруун хойд талын хэсэгт урагшаа хараад газарт суучихсан хажууд нь таваг, цүнх зэрэг газарт хэвтэж байсан. Тэгээд ах нөгөө хүн буюу нуруу болон толгой хэсэгт цүнх, таваг зэргээр цохиж зодсон. Мөн ээж нь нуруу хэсэгт таягаараа цохиод байсан гэж хэлсэн. Мөн би ахыг тэврэхэд нуруу нь нойтон болчихсон байсан. ах эргэж гэртээ орж унтъя гэж хэлээд бид гурав эргээд зүүн гэрт ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд би сэрээд тоглоомын талбай орж тоглож байгаад өдөр гэртээ ирээд байж байтал гээд байсан урд шөнө ах, ахыг зодсон хүн дахиж ирээд ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан бөгөөд ах ухаан алдаад унасан. Тэгсэн тэр гэх хүнийг ээж загнаад тэгээд гэх хүн яваад өгсөн. Тэгээд тэр өдрийн орой харуй бүрий болж байхад ах нар ирсэн. ах нар баруун гэрт архи ууцгаагаад байсан. Би нэг баруун гэр рүү шагайж харахад,, ах нар архи уугаад сууцгааж байсан. Тэгээд орой 22 цагийн үед би ээжийн хамт зүүн гэртээ унтах гээд хэвтэж байтал ах баруун гэрээс ороод ирсэн. Тэгээд ээж босоод ахад ор засаж өгсөн бөгөөд би ээжийн хамт унтаад өгсөн. ахыг бол унтсан эсэхийг мэдээгүй. Өглөө нь сэрэхэд ах гэрт байхгүй байсан бөгөөд би ээжтэй хамт баруун гэрт орсон чинь гэрийн зүүн урд талд урагшаа харчихсан амнаас нь цагаан хөөс гарчихсан ухаан алдсан хэвтэж байсан. Тэгээд ээж эмнэлэг дуудаад ахыг эмнэлэг рүү аваад явсан. ах нар бол ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Тэр хоёр хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. Намайг унтаж байхад түс тас хийгээд сэрэхэд гэрт байхгүй байсан. Намайг унтахад бол ахын хажуугаар унтсан. Тэгээд сэрээд харахад байхгүй байсан болохоор хэзээ гэрээс гарч явсныг мэдэхгүй байна. Манай гэрт нэлээн орой ирсэн бөгөөд хувцсаа тайлаад ахын өвөрт нь ороод унтсан. ах нарын биед гэх хүн халдаж цохиж зодсон. Эхлээд гэрт орж ирээд ахыг цохиж зодож байх үед гэж мэдэх үү гэж хэлээд цохиж зодсон. Тэгээд маргааш нь ахыг дахиж зодсон дараа ах тухайн хүнийг гэж дууддаг гэж хэлж байсан. Би тэр өдөр ээж гэж яриад байсан хүнийг бол хараагүй. Би зүүн гэрээс гарахад баруун гэрээс гэх хүний хамт гараад явж байгаа харагдсан. Машин дотор нь ямар хүмүүс байсан талаар бол хараагүй. Тэр хүн намайг гэрээс гарахаас өмнө баруун гэрт ороод гарсан байх. /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Шүүх хуралдаанд: “...Ээж гэртээ байгаагүй, өмнөх өдөр нь явсан. Тэр өдөр ах архи уугаагүй. ******* ах бид хоёрыг унтаж байхад ирсэн. Тэр үед хоёр ах хоёулаа архи уугаагүй, эрүүл байсан. Гэнэт түр тар гэх чимээ сонсогдоод би сэрсэн. Тэгэхэд манай *******ийг сая гарсан ах /*******/ ор руу шахаад зодож байсан. /уйлав/ Манай том ахыг босож ирэхэд нь энэ ах /*******/ том ахын толгой руу өшиглөсөн. Тэгээд манай том ах баруун гэр рүү орсон. ******* ах бид хоёр хувцсаа өмсөөд баруун гэр рүү орох гэж байх үед сая гарсан ах /*******/ баруун гэрээс зөрөөд гарч байсан. Биднийг баруун гэр рүү ороход манай том ах зодуулчихсан хэвтэж байсан. Гэр гэрэлгүй байсан. Сая гарсан ах /*******/ утасны гэрэл тусгаж орж ирсэн. Би өмнө нь тэр ахыг харж байсан, гэрт орж ирэх үед таньсан. Энэ ах нүүр рүүгээ гэрэл тусгаад байсан. ******* намайг таньж байна уу гэхээс өөр зүйл хэлээгүй. ******* ахыг эхэлж зодсон. Том ах баруун орны наад талд унтаж байсан. Манай дунд ахыг зодож байхад нь том ах босож ирээд өмөөрсөн. Гэтэл манай том ахын толгой руу өшиглөсөн. Тэгээд манай том ах баруун гэр рүү орсон. Хүмүүс орж ирээд дунд ахыг зодож байх үед сэрсэн. Том ах яагаад байна аа гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь зодсон. Баруун гэр дотор бутарсан байсан. Том ах намайг зодчихлоо гэж хэлээд сууж байсан. Том ах нурууны араар нойтон оргиод байна гэж хэлсэн. Цус нуруунаас нь гоожиж байсан. Манай дунд ахыг цохиод ухаан алдуулсан байсан. Та нарыг ална аа гэж хэлж байсан. Тухайн хүн ээжтэйгээ хамт гаднаас орж ирсэн. Тухайн үед бүгдийг нь харсан. Манай дунд ахыг ор руу өшиглөөд зодсон, том ахын толгой руу өшиглөсөн. Тэгээд манай том ах гараад баруун гэр рүү орсон. Миний цүнхээр зодоод байсан. Том ахыг гэрээс гараад явсны дараа нөгөө хүмүүс араас нь гараав явсан. Бид хоёр жоохон байж байгаад очсон. Том ах баруун орны наад талд унтаж байсан. Би өөрийн харсан зүйлээ ярьсан гэв.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн үед гэж байсан байхаа нэг задгай хашаа байдаг юм тийшээ охин Оюун-Эрдэнийг байна уу үгүй гээд үзэх гээд том хүү *******тэй очсон. Байвал авч явах гэж байсан. Бид 2 уг хашаанд байх хоёр гэрийн зүүн талын гэрт нь орж очиход харанхуйд манай охин нэг залуугийн хамт зүүн талын орон дээр унтаж байсан. Гэрээс нь архи их үнэртэж байсан. Бид гэрт ороод үүдэнд нь зогсож байхад баруун талын орны наана нэг залуу хэвтэж байгаад босоод гүйгээд гараад явсан. Тэгээд манай хүү дүүгээ таниад зүүн талын орон дээр очоод хөнжлийг нь сөхөөд босоод ир гэж хэлсэн. Тэгээд охин босож ирээд хувцсаа өмссөн. Хамт хэвтэж байсан хүү нь орон дээрээ хөнжлөө нөмрөөд сууж байсан. Манай хүү ******* нөгөө хүүд чи дандаа дүү уруу татаж байх юм гээд 2 цохиж авсан. Тэгээд манай охин хувцсаа өмсөөд гараад явсан. ******* тэгээд гараад явсан би тэр хүүд чи яах гэж гэр бүлтэй хүн уруу татаад байдаг юм. Наад хүн чинь нөхөр хүүхэдтэй хүн гэж хэлэхэд уучлаарай эгчээ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарахад манай хүү машинд суусан. Харин охин гадаа байгаагүй. Тэгээд бид хоёр гэр рүүгээ явсан. Энэ явдлаас өмнө би нэг удаа тэднийд байна уу гээд очиход байж байсан би охиноо аваад явах гэсэн тэнд байсан. Бүдүүн шар хүүхэн миний охиныг булаацалдаад байсан тэгэхээр нь би охиноо орхичхоод өөрийнхөө утсыг охиноосоо аваад явсан. ******* бид хоёрыг тухайн айлд очиход хашаа дотор хүн харагдаагүй гэрт ороход нэг залуутай хамт зүүн орон дээр байсан. Баруун талын орны наад талаас 1 залуу хэвтэж байгаад бид хоёрыг хараад гараад явсан. Өөр хүн гэрт бол байгаагүй. Хүү ******* тухайн орон дээр байсан залууг хэдэн удаа хаашаа нь цохиж, зодсон бэ? Хариулт: Нүүр хэсэг рүү нь орон дээр байхад нь 2 удаа цохисон. Асуулт: Таны хүү болох ******* 18-ний өдөр хаана юу хийж байсан бэ? Хариулт: Манай хүү ******* болон би гэртээ байсан. Би гадуур яваад удалгүй гэртээ ирж байхад ******* манай бага хүүхэд 1 ой 7 сартай хүүхдийг хараад байж байсан. Өчигдөр тэгээд гэрт байж байгаад бүгд амарцгаасан. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Шүүх хуралдаанд: Б. манай том охин. Гэр бүлтэй учраас тусдаа амьдардаг. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үдээс хойш над руу залгаад намайг эндээс ирээд аваач гэж хэлсэн. Би ганцаараа очихоос айсан тул ажлаасаа ирэх үед нь хамт очсон. Тэр айлын залуу явуулахгүй байна гэж хэлсэн. рүү өдөр болгон олон удаа нэг дугаар залгаж хаана байна, уулзах гэсэн юм гэж залгадаг байсан. Байнга залгадаг учраас би дууг нь таньдаг болсон байсан. Тэгээд тэр залуугийндаа байсан байх гэж бодсон. Тиймээс би ирэх үед нь дагуулаад очсон. сүүлд би утсаар ярьж байсан дуугаар нь таньсан. Дуу нь мөн байсан. Тэр хэрэг болохоос өмнө алга гэж нөхөр нь залгаад би Оюун-Эрдэнийг авахаар тэр айлд очиж байсан. Тэр үед махлаг шар хүүхэн согтуу гарч ирээд машины хаалганаас зүүгдээд, хаалга саваад байсан. Би ганцаараа очсон учраас айгаад зугтаагаад явсан. Тиймээс би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ганцаараа очиж чадалгүй, ирэхэд нь хамт очсон юм. Биднийг очиход хоёр гэр байсан. Зүүн гэрийнх нь үүдэнд очоод эхлээд *******, араас нь би орсон. Гэр харанхуй байсан учраас би утасныхаа гэрлийг асаагаад үүдэнд зогсож байсан. ******* зүүн орон дээр унтаж байсан хүмүүсийн хөнжлийг сөхөхөд манай дунд охин нэг залуугийн өвөрт унтаж байсан. ******* дүү охин элэг барилаа гэж хэлэхэд гэрийн баруун талаас нэг хүн босоод гүйгээд гарч байгаа харагдсан. Үүний дараа босоод хувцсаа өмсөж байгаа харагдсан. Хажуутах залуу нь босоод суусан байдалтай *******эр хоёр цохиулж, хоёр өшиглүүлж байсан. ахаасаа айсан юм уу хувцсаа өмсөөд гараад гүйгээд явсан. ******* дүүгийнхээ араас гарсан. Би тэр сууж байсан залууд “Чи яахаараа айлын охин хүүхэд өвөртлөөд хэвтэж байдаг юм” гэхэд “Эгчээ уучлаарай” гэж хэлсэн. Тэр үед би тэр залууг рүү залгаад байдаг залуу мөн байна гэж таньсан. Намайг гэрээс гарах үед ******* баруун гэрээсыг аваад машин руу явж байсан. Тэгээд би тэр хоёрыг аваад гэртээ харьсан. тэй хамт унтаж байсан залууг цохьсон. Манайх задгай хашаатай. Гэтэл нэг хүүхэн, зуухны баруун талд зогсоод байсан. Би энэ юун хүн бэ, айл асуух гэж байгаа юм болов уу гэж бодтол цаанаас нь гараад ирсэн. Тэр үед би хамт ирсэн хүнийг таньдаггүй байсан учраас нэрийг нь мэдээгүй. Манайд хамт ******* ирсэн байсан. Би тэр хоёрт цай аягалж өгөөд байж байтал “******* хаана байна” гэж надаас асуусан. Би “манай хүү гадуур ажилтай яваа” гэж хэлж дуусаагүй байхад ******* гаднаас орж ирсэн. Гэтэл хамт орж ирсэн хүүхэн “Чи яахаараа ингээд явж байдаг юм, муу алуурчин. Би чамайг шүүхэд өгч, олон жил шоронд хатаана” гэж хэлсэн. Би цагдаа дуудъя гэж бодсон ч адилхан эмэгтэй хүн учраас гэж бодсон. Тэгэхэд “Ер нь ******* урд нь ахыгаа зодсон байсан байна лээ. Тэр хойгуур нь энэ хоёр хүүхдээ авах гэж очсон юм байна лээ шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл ******* “Айн” гэж өөдөөс нь хараад хэсэг чимээгүй суусныхаа дараа ийг дагуулаад гарсан. ******* манайд очиж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх асуудлаар шүүхээр орж торгуулийн шийтгэл авсан. Түүнээс хойш 10 хоногийн дараа “*******, ******* нар намайг ямар их мэдүүлэг өгдөг юм, чамайг ална гээд сүрдүүлээд байна” гэж хэлээд манайд ирсэн. Гэтэл орой нь ийн гар утас дуугарсан. Гэтэл “*******, ******* нар намайг усан сан дээр гараад ир гэж байна” гэж хэлсэн. гарч яваад “би холоос харлаа, усан сан дээр ирсэн зүйл алга” гэж хэлээд буцаад ирсэн. *******, ******* нартай уулзаагүй. манайд ирэхдээ янз янзын зүйл ярьдаг. Нэг өдөр “******* чинь гэх ахынхаа далан дээр нь балиусаар хутгалсан байна. Надад үзүүллээ, хавдаад хэцүүхэн явж байна. Өөрийн дүү учраас яалтай ч билээ гэж хэлээд явж байна” гээд манайд ирсэн. Мөн сар гарангын өмнө ******* гэх ахыгаа зодсон бололтой. хамт хэвтэж байсан хүндээ ******* намайг зодсон гэж хэлээд эмнэлэгт 10 хоноод гарсан байсан. Манай том охин ээж би айлд байна, намайг ирээд аваадхаач гэж хэлсэн. Би ганцаараа очихоос айгаад байсан учраас *******тэй хамт явсан. Өмнө нь очиход нэг согтуу хүүхэн над руу дайраад байсан учраас би ганцаараа очихоос айгаад байсан. *******ийн дүү эсхүл эгч нь байсан байх. Би тухайн үед сураглах гэж очсон. Гэрт байсан үгүйг нь мэдэхгүй. Бид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23-00 цагийн үед очсон. Зүүн гэр рүү түрүүлж орсон. Зүүн орон дээр нэг залуутай хамт байсан. гараад явсны дараа хамт байсан залуу нь өвдгөө тэврээд орон дээрээ сууж байсан. Зүүн орон дээр өөр хүн харагдаагүй. Баруун орны доороос нэг хүн босоод гүйж гарсан. Баруун орны доороос хүн гарч гүйсний дараа ******* зүүн орон дээр унтаж байсан хүмүүсийн хөнжлийг хуу татсан. Оюун-Эрдэнийн бүх хувцас байхгүй байсан. Тэгээд орны хөлд сууж хувцсаа өмсөөд гараад явсан. Оюун-Эрдэнийг хувцсаа өмсөж байх хооронд дүү охин уруу татлаа гэж хэлээд тэр залууг ******* хоёр цохиж, хоёр өшиглөсөн. Би өөр хүн олж хараагүй. Би орны хөлд гар утасны гэрэл тусгаад зогсож байсан. би *******өд “Чи яагаад хүүхэд уруу татаад байна” гэж хэлээд гараад явсан. Намайг гарах үед ******* баруун гэрээсыг аваад гарч ирж байсан. Маргааш нь ******* дүүгийнхээ хүүхдийг хараад гэртээ өнжсөн. Биднийг явах хүртэл нэг ч хүн гэрээс гарч ирээгүй.ыг машинд суулгачхаад ******* дахин гэр рүү ороогүй. Шууд явсан. Би жолоо барьж байсан учраас, ******* нарыг суулгаад хөдөлсөн. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. . уурлаагүй. Тэр нэг хүүхэн агсам тавиад байсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23-00 цагийн үед очсон. Үүнийг хэрхэн баталж байна гэхэд манай охин хүүхдүүдээ харуулахаар гэрт авч ирсэн байсан. Манай охин хүүхдүүдээ аваад явсан. ******* орой 21 цагийн үед ажлаас ирсэн. Үүнээс хойш хоолоо хийж идээд, толгойгоо угаагаад бид хоёр гарсан. баруун орон дээр сууж байгаад хэлсэн. Та орны хөлд сууж байхад таны хойно сууж байсан. Ер нь ******* урд нь ахыгаа зодсон байсан байна лээ. Тэр хойгуур нь энэ хоёр хүүхдээ авах гэж очсон юм байна лээ гэж өөрөө хэлсэн. Зүүн орон дээр , ******* хоёр, баруун талд нь нэг хүн хэвтэж байсан. Өөр хүн байгаагүй. Хүүхэд байгаагүй, би хараагүй. Хүүхэд байсан бол чимээнд сэрэх байсан байх. ******* найз нөхөдтэйгөө нийлэхээрээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэдэггүй гэв.
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан саналдаа: Амь хохирогчийн хувьд өмнө нь мотоциклоос унасан гэж байна. Толгойны гэмтэл хэзээ хойно илрэх боломжтой байдаг. Мотоциклоос унаж толгойдоо гэмтэл авсан, үүнийгээ тухайн үед эмчид үзүүлээгүй байна. Шүүгдэгч амь хохирогчийг зодсон эсэх эргэлзээтэй, гэрч нарын мэдүүлэг хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгчийг гэм буруугүй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Талийгаач хүүг минь ******* гэх хүн зодож тархины гэмтэл авсан. Тэгээд уг гэмтлийн улмаас мэс засалд орсон боловч эмчилгээ авч чадалгүй нас барсан. Би талийгаач хүүдээ эмчилгээ хийлгэсэн зардал 600,000 төгрөг, ажил явдлын зардал 1,000,000 төгрөгийг *******эс нэхэмжилмээр байна. Тухайн үед би баримтаа цуглуулаагүй болохоор гаргаж өгөх баримт байхгүй байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлага байхгүй гэж бодож байна. ******* гэх хүн шоронд хоригдож байгаад гарч ирсэн хүн болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байлаа ч гэсэн төлөх чадвар байхгүй байх гэж бодож байна. Мөн тухайн хүн өөрийн хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэл аваад шоронд хоригдох байх гэж бодож байна. Тийм болохоор *******эс сэтгэл санааны хохирол нэхэмжилмээргүй байна. Харин *******д хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оноож өгөхийг хүсэж байна. /хавтаст хэргийн 14-15, 23 дахь тал/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 09 сарын 17-ны өдөр би 11 цагийн үед Далан 4-1 тоотод ийн гэрт очсон. Тэгээд би тэр айлд өдөржин байж байгаад баруун гэрт нь 23 цагийн үед ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал шөнийн 03 цаг өнгөрч байхад ******* орж ирээд намайг бос манайд очиж унт үхсэнээ хийж энд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би босоод Болд-Эрдэнийг дагаж яваад гэрт нь очиж хоносон. Тухайн үед хэрүүл маргаан болсон талаар би мэдээгүй нөгөө талын гэрт , нар байсан байх би яг хэн хэн байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. бид нар найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Миний унтаж байсан гэрт ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. хэн нэгэнд зодуулсан талаар тухайн үед мэдээгүй. Маргааш нь би 07 цаг өнгөрч байхад ийн гэрт очиход шөнө намайг хүн зодчихоод явсан байна гэчихсэн баруун зүүн хацар нь зулгарсан байдалтай хоёр нүд нь хөхөрчихсөн байдалтай байж байсан. Тэгээд би тэр айлаас түлхүүр багаж аваад яваад өгсөн. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Далангийн 1-4 тоотод ийн ээжийн гэрт нартай байсан. Ойролцоогоор орой 6 цагаас 07 цаг орчимд манай ээж ирээд явъя миний охин яах гэж энд байгаад байгаа юм гээд би явах гэсэн чинь намайг явуулаагүй. тэгээд араас нь манай ах ******* орж ирсэн. Орж ирээд чи яах гэж хүүхэд уруу татаад байгаа юм гээд 2 удаа нүүр лүү нь цохисон, хол рүү нь 2 удаа хөшиглөсөн. Тэгээд би тэр хооронд нь тай хамт гараад урд хашааных нь хажууд зогсож 39 байсан. Ээж ах явсны дараа ийнд очоод биеийг нь асуухад зүгээрээ гээд баруун гэр лүүгээ орсон би тай хамт Баясах дэлгүүр ороход 0,5 литрийн “Хараа” гэх архийг авсан. намайг яв гэж хэлсэн би ахынд очиж ахтай хамт уулаа гэж хэлсэн би тэгээд өөрийн ах *******эр Солонго дэлгүүр рүү хүргүүлээд цааш хороололд байх гэр рүүгээ алхсан. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би гэрт гэж дуудаад байдаг ийн хамаатны нэг хүнтэй хамт унтаж байсан. Тухайн үед ******* намайг гаргаж машинд суулгасан. Тэр үед талийгаач миний унтаж байсан баруун талын гэр рүү орсон. Тэгээд ******* намайг машинд суулгачихаад эргээд баруун талын гэр буюу талийгаачын орсон гэр рүү орсон. Уг гэрт ******* ороод юу хийсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед Болд-Эрдэнийн ээж машинд сууж байгаад машинаас буугаад явсан. Буугаад баруун талын гэрийн зүг рүү явсан гэрт орсон эсэхийг нь сайн анзаарч хараагүй. Тэгээд ******* баруун талын гэр рүү орчихоод 10 орчим минут болоод гарч ирээд машиндаа суусан. Болд-Эрдэнийн ээж нь мөн машинд ирж суугаад хөдөлж яваад Болд-Эрдэнийн гэрт очиж унтсан. Тухайн ******* онц юм яриагүй гэрт нь очоод шууд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь би яваад өгсөн.
*******ын гэрт очихдоо нэлээд ууртай байсан. Уг хэрэг болсон дараа сонсоход Болд-Эрдэнийн дүү Оюун- Эрдэнэын гэрээр очиж байнга архи дарс уугаадын дүү нь болох тэй дотно харилцаатай болоод байсан болохоор ******* болон Болд- Эрдэнийн ээж нь хэрэг болохоос өмнө маргалдаж байсан гэсэн. Тэгээд уг хэрэг явдлаас болоод ******* уурлаад уг хэрэг болох шөнөын гэрт нь , нарыг зодсон байсан. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:Тухайн хэрэг болох өдөр нь би гэрт хүүхдүүдийг нь хараад хоносон. Би талийгаачын гэрт өдөр нь очиж байсан. намайг өөр хэн нэгэнтэй андуурч харсан байх. Тэрнээс би тэнд байгаагүй. /хавтаст хэргийн 52 дахь тал/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би тэр талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Миний хажууд намайг харж байхад талийгаач дүү тэйгөө хэрүүл маргаан хийж зодолдож байсан зүйл байхгүй. Би нас барахаас нь 1 сар гаруй хугацааны өмнө *******тэй хэрүүл маргаан зодоон хийсэн гэх өдрөөс бол 10 орчим хоногийн өмнө уулзсан. Тухайн үед хүнд зодуулсан бэртсэн гэмтсэн зүйл байгаагүй. Хэн нэгэнтэй зодоон цохион хийсэн хэрүүл маргаан хийсэн ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн зүйл огт яриагүй. Би тухайн үед он сар өдрийг нь мэдэхгүй байна. тэй хамт дэлгүүр явж байсан бөгөөд Нармандахын гэрийн хажуугаар гарах үедээ би ийшээ ороотохъё гэж хэлээд гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би араас нь ороод очтол гэрт дотор Нармандах байсан бөгөөд гэрийнх нь үүдэнд зогсчихсон танай алуурчин хүүхэд хаана байна гээд агсан согтуу тавьсан. Тэр үед ******* гаднаас ороод ирсэн бөгөөд ******* одоо энд хэрүүл маргаан хийгээд хэрэггүй шийдэх газар нь очоод шийдүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гараад явчихсан бөгөөд араас гараад ирсэн. /хавтаст хэргийн 58 дахь тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлэхдээ: Анх эхлээд мэдүүлэг өгөх үед би нэлээд айж сандарсан байсан бөгөөд болсон зүйлийг эмх цэгцгүй ярьж байсан. Миний ярьсан зүйлийг мөрдөгч мэдүүлгийн тэмдэглэлд тусгахдаа цаг хугацааны дараалалгүй энд тэнд нь оруулаад хольж бичсэн байсан. Би тухайн үед бол айж сандраад мэдүүлгээ бүрэн гүйцэд сайн уншиж ойлголгүй гарын үсэг зурсан. Одоо харин мэдүүлгээ уншаад цаг хугацааны дараалалгүй энд тэнд нь оруулаад холиод бичсэн байгааг нь ойлголоо. Тухайн өдөр болсон зүйлийг би дахиад яръя. Уг хэрэг болдог өдрийн оройн 6-7 цагийн үед би ийн гэрт нь очсон. ийн гэрт очих үед талийгаач болон , , ,, гэх хүмүүс байж байсан. Тэгээд бид нар баруун гэрийн гадаа сууцгааж байгаад бүгд нэг шил архи хувааж уучихаад би тай хамт гараад явсан. Тухайн үед ,,, , талийгаач нар үлдсэн. Тэгээд бид хоёр Баясах дэлгүүр орж нэг шил Хараа нэртэй архи аваад Хүрмэн явдаг засмал замын гүүрэн дотор нь сууж байгаад бид хоёр задлаад уугаагүй бөгөөд ахындаа очиж хононо гээд яваад өгөхөөр нь би ганцаараа яваад ийн гэрт очсон. ийн гэрт очих үед цаг шөнийн 23-00 цагийн орчим болж байсан. Би тухайн үед баруун гэрт орж үзээгүй болохоор уг гэрт хэн хэн байсан талаар болон хүн байсан эсэхийг нь мэдэхгүй байна, зүүн гэрт нь , талийгаач, дүү нь болох 5 дугаар ангийн эрэгтэй хүүхэд тэр гурав унтаж байсан. Би ийн шууд зүүн гэрт нь ороод унтаж байтал ах *******, ээж Нармандахын хамт хүрээд ирсэн. Тэгээд ******* ийг өшиглөөд цохиод авахаар би босоод зөрөөд гэрээс гараад явсан. Тэгээд шууд яваад гэртээ хариад унтаад өгсөн. /2хавтаст хэргийн 62 дахь тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлэхдээ: Талийгаач нас барахаасаа өмнө нэлээд хэд хоног архи уусан. Яг хэд хоног архи уусан талаар нарийн мэдэхгүй байна. бол намайг болон миний охин Аминцэцэгийг байнга зодож дээрэлхэж байдаг. уухаараа агсан догшин ширүүн зантай болохоор хүн болгон айдаг. ахыг архи уусан согтуу байх үедээ хүн хутгалж байсан гэж сонсож байсан. /хавтаст хэргийн 66 дахь тал/
Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Цусан хураа гэдэг нь ямар нэг судас гэмтсэнээс цус алдаж бүлэн үүсэхийг хэлнэ. Энэ нь гэмтсэн судасны шинж чанар /артер, вен/ судасны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд харилцан адилгүй хэмжээнд хүрнэ. Цусан хураа нь тархийг дарж эхэлснээс тухайн хүнд гэмтлийн шинж тэмдгүүд илэрдэг. Олон хоног архи уусан нь тухайн гэмтэлтэй шууд хамааралгүй, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэхдээ этилийн спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамхай чанарт нөлөөлдөг. нь тархины гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тэр даруй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй. /хавтаст хэргийн 82 дахь тал/
Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлэхдээ: Спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамтгай чанарт нөлөөлдөг. Эдгээрийг энгийн үгээр тайлбарлавал судасны хана хэврэгшинэ, хэрэглэсэн даруйд цусыг шингэрүүлнэ, удаан хугацааны явцад өтгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр цусан хураа үүсэхэд шууд бусаар нөлөөлөх боломжтой. Цусан хураа гэмтэл үүсэх үйл явц нь гэмтсэн судасны хэмжээ буюу диаметр, гэмтлийн хэмжээ буюу судас тасрах, судас язрах зэргээс хамаарч цусан хураа гэмтэл нь харилцан адилгүй хугацаанд тархи дарах хэмжээнд хүртэл нэмэгддэг. Тархи дарагдах хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй хугацаанд явагдаж шинж тэмдэг нь илрэх бөгөөд тархи дарагдсаны улмаас ухаан алдах, хэл яриа саатах, гар хөл саажих зэрэг зовиур болон шинж тэмдэг илэрнэ. /2хавтаст хэргийн 68 дахь тал/
Шинжээч Т.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Мөрдөгч Б.Сармандахын хохирогч М.ын биед учирсан хохирлыг тогтоолгохоор 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тогтоол ирүүлсэн хохирогч нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй, үзлэг хийх боломжгүй, эмнэлгийн бичиг баримтын бүрдэл дутуу байсан тул тогтоолыг хүлээн аваагүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгийн бичиг баримтын хамт тогтоолыг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гаргасан. Энэ нь миний хувь хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. /хавтаст хэргийн 73 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн хүнд 10.802.918 төгрөгийн эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн болох нь Эрүүл мэндийн даатгалын сангийн програмд бүртгэгдсэн байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг энэ хэрэгт буруутай хариуцагчаас төлүүлэх хүсэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сан болон манай байгууллагын албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гаргаж өгөхөд цахим бүртгэлд засвар хийгдэж байгаа учир энэ өдрөөр гаргаж өгөх боломжгүй байгаа тул цахим бүртгэлийн хэвийн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөр гаргаж өгөх болсон талаар мөн мэдүүлэгт дурдаж байна. Уг хэрэгт буруутай хариуцагч этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 10,802,918 төгрөгийг төрийн сангийн тоот дансанд төлүүлж авмаар байна. /хавтаст хэргийн 195 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. /хавтаст хэргийн 56 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: биед тархины хатуу хальсан доорх цусан хураа доргилт зүүн нүдний доод хэсэг баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 62 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цогцост үзлэг, шинжилгээгээр их тар баруун тал бөмбөлөг дэх субдурал /хатуу хальс доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гавал ясыг цоолж, цусыг соруулан, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тоогдсонгүй. 4. нь их тархины баруун тал бөмбөлөг дэх субдурал цусан хураа гэмтлийн улмаас тархины хаван, үхжил, менингитээр хүндэрч удаан үргэлжлэх комын улмаас нас баржээ. /хавтаст хэргийн 72 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд айлын ууган хүү болж төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Манай аав Баттулга гэж хүн намайг 13 настай байхад ээжээс салсан юм. 2001 онд Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар арван жилийн сургуульд элсэн орж суралцсан. 2004 онд манай ээж зам тээврийн осолд орж өрөөсөн хөлөө тайруулсан. Тухайн үед манай ээжийг харж асрах хүнгүй болоод би сургуулиас гарч ээжийгээ харж асрах болсон. 2005 онд хилийн цэргийн 131 дүгээр ангийн хөгжмийн ангид элсэн сурч бүрээчин болж бүрээ тоглож сурсан. Мөн 7 дугаар ангийн боловсрол эзэмшээд 2007 онд төгссөн. 2007-2009 онд ээжийгээ гэрээр харж асарч байгаад 2009-2011 оныг хүртэл хөдөө айлын туслах малчнаар ажиллаж байсан. 2011 онд Оюутолгой ХХК-ны туслан гүйцэтгэх компанид бетон арматурчинаар ажиллаж байгаад 2012 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотын Налайх дүүргийн 014 дүгээр ангид цэргийн алба хаагаад гэрээт цэргээр 1 жилийн хугацаанд тус ангид ажилласан. 2013 оны 5 дугаар сард тус ангид ахлагч цол авч ажиллаж байсан. 2015 онд ар гэрийн шалтгааны улмаас болж ажлаасаа гарч ******* суманд ирж ээжийгээ харах болсон. 2015 оноос хойш эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа халтуурын ажил хийх болсон. Би 2017 онд Г.Дэжидмаа гэх хүнтэй хамт амьдарч 2017 оны 03 дугаар сард бид хоёр Эрхзаяа гэх охинтой болж байсан. Тэгээд 2019 онд Дэжидмаа бид хоёр таарамжгүй харилцаатай болж салсан. Одоо манай охин Эрхзаяа ээжийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Тухайн өдөр би шөнийн 00 цагийн үед ийн гэрт ээжийн хамт төрсөн дүү Оюун-Эрдэнийг авахаар очсон юм. гэх хүн өмнө нь манай дүү Оюун-Эрдэнийг авч яваад архи дарс уулгаад авч зугтаагаад байдаг юм. Тэгээд уг айлд очиход гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд би гар утасны дэлгэцийн гэрлийг асаагаад гэрийн зүүн талд унтаж байх хүмүүсийг харсан чинь , нар өвөртөө унтаж байсан. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнийг татаж босгоод ийг 2 удаа алгадаад хөл хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд тэр үед гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд би гэрээс гараад Оюун-Эрдэнийг эрээд баруун гэр рүү шагайхад унтаж байсан. Тэгэхээр нь биыг дуудаж сэрээгээд машиндаа суулгаад шууд хөдлөөд явсан. Тэгээд гэртээ очоодын толгойг угаалгаад унтаад өгсөн. Тэгээд өглөө нь сэрсэн чинь явчихсан байсан. /хавтаст хэргийн 91-92 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/
Гэрэлсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/
Өвчний түүх /хавтаст хэргийн 126-187 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93 дахь тал/
Өмнөговь аймгийн БОЭТ-ийн и-баримтын нэхэмжлэл /хавтаст хэргийн 188 дахь тал/
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 15 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 89 дэх тал/
эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа /хавтаст хэргийн 191 дэх тал/
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 24-ний өдрийн 104 дугаартай захирамж /хавтаст хэргийн 11-13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, мэдүүлэг, саналын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч ******* нь Өмнөговь аймаг ******* сумын 5 дугаар багийн тоотод 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан тай маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч ******* хохирогч нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тархины хатуу хальсан доорх цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: Талийгаач хүүг минь ******* гэх хүн зодож тархины гэмтэл авсан. Тэгээд уг гэмтлийн улмаас мэс засалд орсон боловч эмчилгээ авч чадалгүй нас барсан. /хавтаст хэргийн 14-15, 23 дахь тал/ гэх мэдүүлэг,
*******ийн “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө би айлд очиж пиво уучихаад гэртээ ирж унтсан. Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр дүү хамт нэг хөнжилд унтаж байсан. гэрийн баруун талын орны дор газар унтаж байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед би унтаж байтал хэн нэгэн хүн миний нүүр рүү цохиод цээж рүү өшиглөөд толгой хэсэгт аягаар цохиод намайг зодоод бүгдийг чинь ална гэсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс сэрээд босоод ирсэн чинь миний хажууд унтаж байсан. Би хэзээ орж ирээд унтсан гэдгийг мэдэхгүй байна. гэрийн баруун талд унтаж байсан газартаа хэвтэж байсан бөгөөд гэрт орж ирсэн хүнын цээж толгой хэсэгт нь өшиглөөд байгаа харагдсан. Манай гэр гэрэлгүй учраас гэрт гэрэл байгаагүй гэхдээ гадаа сартай байсан болохоор гэрт болж байгаа зүйлс харагдаж байсан. Тэгээд тухайн хүнд өшиглүүлж зодуулаад өөрөө босоод гэрээс гарсан тэгсэн тэр хүн араас нь дагаад гарсан би орон дээр дүүгээ тэврээд байж байсан. Тэгсэн баруун гэрт зодоон болоод байгаа нь мэдэгдэж байсан. манай ах ирлээ гэж хэлээд гэрээс гараад явчихсан. Тэгээд тухайн хүн яваад өгөхөөр нь би баруун гэрт ороход зодуулчихсан байдалтай хоёр хацар нь шалбарчихсан хоёр нүд нь хавдсан байдалтай байсан. Гэрийн зүүн талын 5-6 ширхэг унь газарт уначихсан байдалтай гэрт доторх зүйлс эмх замбараагүй болсон байсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед ах нь гэх гэх хүн манай гэрт орж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй миний баруун нүдний орчимд нэг удаа цохиод авсан. Тэгээд миний цээж хэсэгт өшиглөөд цохиж зодсон. Тухайн үед ганц намайг зодчихоод яваад өгсөн. тухайн өдөр буюу 09 арын 18-ны өдөр толгой, цээж өвдөөд байна гээд байсан. Тухайн өдөр мөнгөний ажил хийнэ гэж яваад орой 18 цаг өнгөрч байхад хүрээд ирсэн. 09 сарын 18-ны өдөр хүн амьтанд зодуулсан зүйл байгаагүй. Тэгээд орой ,,, нар манай баруун талын гэрт архи ууцгаасан. Би гэртээ унтаад өгсөн. шөнө 22 цагийн үед гэртээ орж ирээд унтсан. Тэгээд өнөө өглөө би 10 цагийн үед сэрээд босоод ирэхэд сэрүүн юм шиг нүд нь нээлттэй дээшээ харчихсан ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй дуудахаар хариу өгөхгүй байсан. Мөн шөнө манай ээж гэрт ирж хоносон байсан бөгөөд ээж эмнэлэг дуудсан юм. 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө болон миний биед ийн ах нь гэх хүн халдаж зодсон /хавтаст хэргийн 19-21 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.ын: “...09 сарын 17-ны өдөр би 11 цагийн үед Далан 4-1 тоотод ийн гэрт очсон. Тэгээд би тэр айлд өдөржин байж байгаад баруун гэрт нь 23 цагийн үед ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал шөнийн 03 цаг өнгөрч байхад ******* орж ирээд намайг бос манайд очиж унт үхсэнээ хийж энд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би босоод Болд-Эрдэнийг дагаж яваад гэрт нь очиж хоносон. Тухайн үед хэрүүл маргаан болсон талаар би мэдээгүй нөгөө талын гэрт , нар байсан байх би яг хэн хэн байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. бид нар найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Миний унтаж байсан гэрт ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. хэн нэгэнд зодуулсан талаар тухайн үед мэдээгүй. Маргааш нь би 07 цаг өнгөрч байхад ийн гэрт очиход шөнө намайг хүн зодчихоод явсан байна гэчихсэн баруун зүүн хацар нь зулгарсан байдалтай хоёр нүд нь хөхөрчихсөн байдалтай байж байсан /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч *******ы: “...17-ны шөнө хэдэн цагт унтсан гэдгээ мэдэхгүй байна. Би гэрийнхээ зүүн талын орон дээр ах болон нарын хамт унтсан. ах гэрийн баруун талд орны дор газар унтсан. Тэгээд бид 3 унтаж байтал шөнийн 03 цагийн үед байх пит пат гээд явчихаар нь би сэрсэн. Сэрээд харахад манай ах ийг нэг ах баруун гуя толгой нүүр хэсэгт нь цохиод байгаа харагдсан. Тэгсэн манай том ах сэрээд юу болоод байна гэж хэлсэн чинь нөгөө хүн ахыг орон дотроо хэвтэж байхад нь толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн ах толгой хэсэгтээ нэг удаа өшиглүүлээд орноосоо босоод баруун гэрт орсон. Тэгсэн нөгөө хүн чинь ахын араас нь дагаад нөгөө гэрт орсон. Тэгээд нөгөө гэрт зодоон болоод байгаа бололтой түс тас хийгээд байсан. ах бид хоёр хувцсаа өмсөөд 5 орчим минутын дараа ах бид хоёр гэрээсээ гартал нөгөө хүн баруун гэрээсыг дагуулаад гараад ирж байгаа харагдсан бөгөөдыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд ах бид хоёр баруун талын гэрт ороход гэрт ах гэрийн баруун хойд талын хэсэгт урагшаа хараад газарт суучихсан хажууд нь таваг, цүнх зэрэг газарт хэвтэж байсан. Тэгээд ах нөгөө хүн буюу нуруу болон толгой хэсэгт цүнх, таваг зэргээр цохиж зодсон. Мөн ээж нь нуруу хэсэгт таягаараа цохиод байсан гэж хэлсэн. Мөн би ахыг тэврэхэд нуруу нь нойтон болчихсон байсан. ах эргэж гэртээ орж унтъя гэж хэлээд бид гурав эргээд зүүн гэрт ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд би сэрээд тоглоомын талбай орж тоглож байгаад өдөр гэртээ ирээд байж байтал гээд байсан урд шөнө ах, ахыг зодсон хүн дахиж ирээд ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан бөгөөд ах ухаан алдаад унасан. Тэгсэн тэр гэх хүнийг ээж загнаад тэгээд гэх хүн яваад өгсөн. Тэгээд тэр өдрийн орой харуй бүрий болж байхад ах нар ирсэн. ах нар баруун гэрт архи ууцгаагаад байсан. Би нэг баруун гэр рүү шагайж харахад,, ах нар архи уугаад сууцгааж байсан. Тэгээд орой 22 цагийн үед би ээжийн хамт зүүн гэртээ унтах гээд хэвтэж байтал ах баруун гэрээс ороод ирсэн. Тэгээд ээж босоод ахад ор засаж өгсөн бөгөөд би ээжийн хамт унтаад өгсөн. ахыг бол унтсан эсэхийг мэдээгүй. Өглөө нь сэрэхэд ах гэрт байхгүй байсан бөгөөд би ээжтэй хамт баруун гэрт орсон чинь гэрийн зүүн урд талд урагшаа харчихсан амнаас нь цагаан хөөс гарчихсан ухаан алдсан хэвтэж байсан. Тэгээд ээж эмнэлэг дуудаад ахыг эмнэлэг рүү аваад явсан. ах нар бол ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Тэр хоёр хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. /хавтаст хэргийн 41-43 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.ын: “...*******ын гэрт очихдоо нэлээд ууртай байсан. Уг хэрэг болсон дараа сонсоход Болд-Эрдэнийн дүү Оюун- Эрдэнэын гэрээр очиж байнга архи дарс уугаадын дүү нь болох тэй дотно харилцаатай болоод байсан болохоор ******* болон Болд- Эрдэнийн ээж нь хэрэг болохоос өмнө маргалдаж байсан гэсэн. Тэгээд уг хэрэг явдлаас болоод ******* уурлаад уг хэрэг болох шөнөын гэрт нь , нарыг зодсон байсан. /хавтаст хэргийн 49 дэх тал/ гэх мэдүүлэг,
Шинжээч С.Шүрцэцэгийн: Цусан хураа гэдэг нь ямар нэг судас гэмтсэнээс цус алдаж бүлэн үүсэхийг хэлнэ. Энэ нь гэмтсэн судасны шинж чанар /артер, вен/ судасны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд харилцан адилгүй хэмжээнд хүрнэ. Цусан хураа нь тархийг дарж эхэлснээс тухайн хүнд гэмтлийн шинж тэмдгүүд илэрдэг. Олон хоног архи уусан нь тухайн гэмтэлтэй шууд хамааралгүй, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэхдээ этилийн спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамхай чанарт нөлөөлдөг. нь тархины гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тэр даруй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй. /хавтаст хэргийн 82 дахь тал/ гэх мэдүүлэг,
Шинжээч С.Шүрцэцэг дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамтгай чанарт нөлөөлдөг. Эдгээрийг энгийн үгээр тайлбарлавал судасны хана хэврэгшинэ, хэрэглэсэн даруйд цусыг шингэрүүлнэ, удаан хугацааны явцад өтгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр цусан хураа үүсэхэд шууд бусаар нөлөөлөх боломжтой. Цусан хураа гэмтэл үүсэх үйл явц нь гэмтсэн судасны хэмжээ буюу диаметр, гэмтлийн хэмжээ буюу судас тасрах, судас язрах зэргээс хамаарч цусан хураа гэмтэл нь харилцан адилгүй хугацаанд тархи дарах хэмжээнд хүртэл нэмэгддэг. Тархи дарагдах хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй хугацаанд явагдаж шинж тэмдэг нь илрэх бөгөөд тархи дарагдсаны улмаас ухаан алдах, хэл яриа саатах, гар хөл саажих зэрэг зовиур болон шинж тэмдэг илэрнэ. /2хавтаст хэргийн 68 дахь тал/ гэснээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд тархины хатуу хальсан доорх цусан хураа доргилт, зүүн нүдний доод хэсэг баруун шанаанд зулгаралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд: “... Танай хүү тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан. “би хилс хэрэгт өртөөд байна, би энэ хүнд гар хүрээгүй, би оршуулгын зардлыг төлөхгүй” гэх тайлбар, мэдүүлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн зүгээс шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан. Гэм буруугүйд тооцох зарчмыг дурдахыг хүслээ. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналт шүүхийн шатанд ирэхэд гэм буруутай мэтээр эрхийг нь зөрчсөн асуудлууд олон гарсан. Харин шүүхийн шатанд ирсний дараа шүүхээс хэргийн материалтай танилцах эрхээр хангасан. Миний үйлчлүүлэгч хэдийгээр шүүгдэгч болон зогсож байгаа ч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Үүнийг шүүгч шүүх бүрэлдэхүүн анхааралтай сонсож шударга үнэн шийдвэрийг гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг аваад үзэхэд нэг талдаа гэрч нарын мэдүүлэг, нөгөө талд шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт болоод нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт гэсэн хоёр төрлийн нотлох баримтууд байна. Уг хэрэгт холбогдсон, гэрчүүд нь хоёр тал болоод хуваагддаг. нэг талд ******* болон түүний ээж, нөгөө талаар хохирогчтой хамааралтай хохирогчийн хоёр төрсөн дүү болоод ээж байдаг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг аваад үзэхэд миний үйлчлүүлэгч болон түүний ээж ******* нар хоёулаа тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл байсан. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр болсон асуудлын талаар 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *******, С.Наранмандах нарын өгсөн хэрэгт авагдсан мэдүүлэг нь одоо хүртэл өгсөн мэдүүлгүүдтэй зөрдөггүй. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөн түүний хүү болох анх хохирогчоор мэдүүлэг авсан *******, насанд хүрээгүй 10 настай хүү ******* нарын мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Өөрийнх нь өмнө өгсөн мэдүүлэг дараагийн мэдүүлгээс зөрдөг асуудлууд удаа дараа гарсан. Өмнө нь өмгөөлөгч миний хүсэлтийг шүүх хангаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буюу мэдүүлгийн зөрөөг арилгахаар 60 хоногоор хойшлуулсан. Гэсэн ч мэдүүлгийн зөрөө арилаагүй, өнөөдөр ******* гэрчээр шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийнхөө өмнө өгсөн мэдүүлгийн учир холбогдлыг ойлгоогүй, дүүгээсээ сонсоод мэдүүлсэн гэдгээ илэрхийлсэн. Үүнийг нотлох баримттай танилцуулахыг хүсэж байна. Тухайн үед *******, нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болох нь *******ийн мэдүүлэг, *******ын мэдүүлэг, С.Оюун-Эрдэнийн мэдүүлэг,ын мэдүүлгүүдээр нотлогддог. Тухайлбал гэрч ******* гэрээс нь архи их үнэртэж байсан гэж хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд мэдүүлсэн, гэрч хоёрдугаар хавтаст хэргийн 61-63 дугаар хуудаст уг хэрэг болдог өдрийн орой 18-19 цагийн үед би *******ийн гэрт нь очсон. *******ийн гэрт очих үед талийгаач болон *******, , ,, гэх хүмүүс байж байсан. Тэгээд бид нар баруун гэрийн гадаа сууцгааж байгаад бүгд нэг шил архи хувааж уучхаад би тай явсан гэж мэдүүлсэн байдаг. ******* нь тухайн үед согтолт өндөртэй орон гаран, яг юу болж байгааг мэдэхгүй байсан гэдэг нь маш олон төрлийн баримтаар нотлогдоод байдаг. Жишээ нь ******* анх гомдол гаргахдаа “би үл таних хүнд зодуулчихлаа” гэж гомдлоо гаргадаг. Дараа ньт “өчигдөр намайг нэг хүн зодчихоод явсан байна” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхдээ “би өмнө нь таньдаггүй байсан гэж мэдүүлсэн. Гэсэн ч та яг ямар хүнд зодуулсан юм бэ гээд асуухаар утасны гэрэл тусгаад харсан чинь ******* байсан” гэж хэлдэг. “Та таньдаг байсан уу” гэхэд танихгүй гэдэг. ******* уг хэргийн гол гэрч байтал мэдүүлэг нь удаа дараа хоорондоо зөрөөтэй. Нүүрэлдүүлж мэдүүлэг авъя гэхээр татгалздаг, шүүх хуралдаанд мэдүүлэг авъя гэхээр зөрөөтэй хариултууд хэлээд байгаа. Мөн “би хэзээ орж ирээд унтаж байсан гэдгийг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Энэ мэт баримтаас харахад ******* үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, тухайн үеийн үйл явдлыг санахгүй хэмжээний согтолттой байжээ. Тэгэхээр *******ийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж Эрүүгийн хуульд заасны дагуу шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. ******* хэрэг болох үед согтуу байсан, болсон явдлыг санахгүй байгаа зэрэг нь өөрийнх нь мэдүүлэг, гэрчын мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс *******ийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлэх тал дээрээ дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байна. Дараа нь *******ийн мэдүүлэг байна. ******* тухайн хэрэг болох үед байгаагүй. 60 хоногоор хойшилдог шүүх хуралдаанд огт мэдүүлэгт нь дурдагдаагүй “манай хүү над руу орой утсаар яриад ******* намайг зодчихлоо гэж ярьсан” гэж хэлдэг. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд ч байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд “ өөрөө надад намайг ******* зодчихлоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг өгсөн. Бас нэг өмнө нь яригдаагүй зүйл нь “Буян-Өлзий хүргэж ирэх үед та нарыг бүгдийг нь алчихна шүү” гэж ******* хэлж байсан гэдэг зүйлийг шинээр гаргаж мөн адил зөрөөтэй мэдүүлгүүд өгч байна. Үнэхээр хууль сануулсны дагуу үнэн зөв мэдүүлэг өгч байна уу гэдэгт эргэлзэж байна. Тиймээс шүүх гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлэхдээ өөрийн дотоод итгэлээр нотлох үнэлээсэй, гэрчийн мэдүүлгүүдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эдгээр хүмүүс өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. танихгүй, Б.тэй харилцаа холбоогүй, танихгүй” гэж ор үндэсгүй бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээс зөрсөн, мэдүүлгээр нотлогдох боломжгүй, санаатайгаар худал мэдүүлэг өгч байна. Тиймээс эдгээр хоёр хүний гэрчийн мэдүүлэг нотлох баримт болох боломжгүй байна гэж харж байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд тухайн үйл явдал 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр болсон. Мөрдөгч шинжээч томилсон тогтоол явуулсны дараа *******өд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 485 дугаартай дүгнэлт гарсан. Гэтэл яагаад ад хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон 486 дугаартай шинжээчийн дүгнэлт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бараг 2 сарын дараа хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан нас барсан шалтгааныг тогтоосон 171 дугаартай дүгнэлттэй хамт нэг өдөр гарсан байдаг. Энэ нь эргэлзээ төрүүлж байна” гэх дүгнэлт,
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд: ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, мөн гэрч нарын мэдүүлэг зэргээр улсын яллагчийн хувьд хэргийн бодит байдал тодорхой байна гэж үзэж байна. Хэргийн бодит нөхцөл байдалтай бүгд танилцсан учраас нэмж хэлэх тайлбаргүй. Шинжээчийн дүгнэлтийн талаар ярьж байна. Сүүлд хэргийг 60 хоногоор хойшлуулсны дараа шинжээч эмч Насанжаргалаас мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ухаангүй, үзлэг хийх боломжгүй, эмнэлгийн бичиг баримтын бүрдэл дутуу байсан тул тогтоолыг хүлээн аваагүй байсан. Харин 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгийн бичиг баримтын хамт тогтоолыг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэх шинжээч эмчийн тайлбар байдаг. Өмнөх саналаа дэмжиж байна гэх дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: ...Гэрч ******* болон насанд хүрээгүй гэрч ******* нар тухайн болсон үйл явдлыг харсан гэрч нар байна. Тухайн хүмүүс төрсөн ах дүү нар гэх утгаар үгээ нэгтгэн мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч ирж болсон үйл явдлыг бүрэн тодорхой ярьсан. Хэн нэгэн үг зааж өгсөн зүйл насанд хүрээгүй гэрчийн биеийн хэлэмж, царай зүс, гадна байдалд байгаагүй. Гэрч, Буян-Өлзий нарын хувьд тухайн үйл явдлыг мэдэхгүй ч дамжин өнгөрөх байдлаар ******* *******ийн хүүхдүүдийг зодсон, маргааш нь дахин хүргүүлсэн гэх зүйлийг хэлдэг. Яг тухайн цаг үед *******, нар гэмтэл авсан зүйл нотлогддог. Гэрчын хувьд маргааныг хараагүй ч машинаас хэн хаашаа орж, ямар үйлдэл хийсэн талаар гэрчилдэг. *******, гэрч С.Наранмандахын хувьд У. аваад шууд хөдлөөд явсан гэж хэлдэг боловч намайг машинд суулгачхаад буцаад, баруун гэр рүү ороод 10 минут болж гарч ирсэн гэдгийг гэрчилдэг. Уг 10 минутын хугацаанд маргаан, зодоон болсон байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал нотлогдож байна. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486, 171 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн архины гүн хордлогод орж нас барсан, хуучин гэмтлийн улмаас нас барсан гэх зүйл бичигдээгүй. Тухайн хэргийн нөхцөл байдлаар мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл нь уг хохирол хор уршигт хүргэсэн гэх шинжээчийн дүгнэлт байгаа учраас өмнөх саналаа дэмжиж байна гэх дүгнэлт тус тус гаргаж хуулийн хүрээнд тэгш мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулж, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч Ц.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 48-49 дэх тал/, гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дэх тал/, насанд хүрээгүй гэрч *******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, гэрч С.Буян-Өлзийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/, Шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/, Шинжээч С.Шүрцэцэгийн дахин өгсөн мэдүүлэг /2хавтаст хэргийн 68 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулах дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд гэрч *******, *******, насанд хүрээгүй гэрч ******* /сурган хүмүүжүүлэгч Б.Энхжаргал/ нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг, тайлбар авсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээрх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж хуульчилсан.
Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх ба насанд хүрээгүй гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд нь харьцангуй тогтвортой, зөрүүгүй байдлаар мэдүүлсэн байх тул шүүх насанд хүрээгүй гэрч *******ы мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Гэрч *******: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн үед гэж байсан байхаа нэг задгай хашаа байдаг юм тийшээ охин Оюун-Эрдэнийг байна уу үгүй гээд үзэх гээд том хүү *******тэй очсон. Байвал авч явах гэж байсан. Бид 2 уг хашаанд байх хоёр гэрийн зүүн талын гэрт нь орж очиход харанхуйд манай охин нэг залуугийн хамт зүүн талын орон дээр унтаж байсан. Гэрээс нь архи их үнэртэж байсан. Бид гэрт ороод үүдэнд нь зогсож байхад баруун талын орны наана нэг залуу хэвтэж байгаад босоод гүйгээд гараад явсан” талаар мэдүүлдэг.
Харин тухайн цаг хугацаанд зүүн гэрт хэн хэн байсан талаар буюу талийгаачийн төрсөн дүү насанд хүрээгүй гэрч ******* байгаагүй /хавтаст хэргийн 35 дахь тал/ гэх мэдүүлгийг өгдөг.
Шүүгдэгч зүгээс тухайн цаг хугацаанд гэрт хүүхэд байсан талаар мэдүүлдэггүй ба шүүх хуралдаанд энэ талаарх асуултад хариулдаггүй.
Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулж, гэрч *******ын мэдүүлэг нь *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр дүү хамт нэг хөнжилд унтаж байсан. гэрийн баруун талын орны дор газар унтаж байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед би унтаж байтал хэн нэгэн хүн миний нүүр рүү цохиод цээж рүү өшиглөөд толгой хэсэгт аягаар цохиод намайг зодоод бүгдийг чинь ална гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Оюун-Эрдэнийн: “...Зүүн гэрт, , ийн 5 дугаар ангийн дүү нь болон би байсан...” /хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Мөн мөрдөн байцаалтын шатанд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд байсан насанд хүрээгүй гэрч *******аас сурган хүмүүжүүлэгч Б.Энхжаргалыг байлцуулан мэдүүлэг авахад “...Тухайн гэрт би, манай хоёр ах, Б. нар байсан. Түр тар хийсэн чимээ гараад сэрэхэд ******* гэдэг хүн орж ирээд манай ах *******ийг зодоод, болиоч юу болоод байгаа юм гэж хэлсэн. ахын толгой руу өшиглөсөн” гэх үйл баримтыг эргэлзээгүй, зөрүүгүй байдлаар мэдүүлж байх тул уг мэдүүлгээр гэрч *******ын мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Иймд шүүх гэрч С.Наранмандахын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүгдэгч холбогдсон гэмт хэрэгт шүүгдэгч, хохирогч нарын хамаарал бүхий этгээдүүд гэрч, хохирогчоор мэдүүлэг өгдөг бөгөөд хэн аль тал нь өөрсдийн хамаатан садныг өмгөөлж мэдүүлэг өгч байна гэх тайлбар, дүгнэлтийг талуудаас гаргаж байх боловч гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс дүгнэхэд илтэд үгсэж тохиролцсон, бодит байдлыг гуйвуулсан, хууль зөрчиж мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хавтаст хэрэгт шүүгдэгч, хохирогч нартай төрөл садангийн холбоогүй гэх гэрч С.Буян-Өлзий, Ц., нар мэдүүлэг өгсөн байх ба гэрч Ц.ын “...Би гэрт гэж дуудаад байдаг ийн хамаатны нэг хүнтэй хамт унтаж байсан. Тухайн үед ******* намайг гаргаж машинд суулгасан. Тэр үед талийгаач миний унтаж байсан баруун талын гэр рүү орсон. Тэгээд ******* намайг машинд суулгачихаад эргээд баруун талын гэр буюу талийгаачын орсон гэр рүү орсон. Уг гэрт ******* ороод юу хийсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед Болд-Эрдэнийн ээж машинд сууж байгаад машинаас буугаад явсан. Буугаад баруун талын гэрийн зүг рүү явсан гэрт орсон эсэхийг нь сайн анзаарч хараагүй. Тэгээд ******* баруун талын гэр рүү орчихоод 10 орчим минут болоод гарч ирээд машиндаа суусан. “...Тухайн шөнө ******* нэлээд догшин ууртай байсан” /хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч С.Буян-Өлзийн: “...Би мотоциклоор Болд-Эрдэнийг аваад явж байхад ******* замдаа тай явалдаад байсан болохоор тэднийхнийг бүгдийг зодчихсон. Өнөөдөр дахиж очно гэж хэлж байсан...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...шүүхээс хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд дурдагдсан , , Цэндээ нараас гэрчийн мэдүүлэг авахыг даалгасан. Гэтэл мөрдөгчөөс уг ажиллагааг огт хийгээгүй бөгөөд өмгөөлөгч би ******* нь болон түүнийг бага насны охиныг зодсон гомдлын дагуу мэдүүлэгт оролцохдоо г өөрөө холбож мэдүүлгийг авхуулсан. Зөвхөн , хоёроос мэдүүлэг авсан. Мөн шинжээч эмчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгүүдэд миний бие оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгчөөс өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж оролцуулаагүй. 60 хоногоор хойшилж, хэргийг буцаан 2025 оны 07 дугаар сард шилжүүлэхдээ миний үйлчлүүлэгчид хэргийн материал огт танилцуулаагүй, шилжүүлсэн. 2025 оны 07, 08 дугаар сард прокурор болон мөрдөгчид хэлсээр байтал Сармандах мөрдөгч, О.Батнасан прокурор миний үйлчлүүлэгчид хэргийн материал танилцуулаагүй, үл тоомсорлосон. Өөрөөр хэлбэл гэм буруутай гэдгийг нь нотолсон, баталсан мэтээр миний үйлчлүүлэгчид хандаж байсан. Мөн насанд хүрээгүй гэрч *******ы мэдүүлгийн тухайд 10 настай гэрч, ах ******* эх ******* нартай хамт амьдардаг, өөрөө хууль сануулсан баримтад гарын үсэг зурдаггүй, тухайн үед харанхуй байсан, унтаж байгаад сэрсэн хүүхдийн мэдүүлэг дээр тулгуурлаж шүүгдэгч гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж харж байна” гэх дүгнэлт гаргасан.
Шүүхээс нэмэлт ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагийн хүсэлтийг шүүхээс хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШТ/03 дугаартай шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан бөгөөд дээрх хугацаанд шүүгчийн захирамжид дурдсан өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан зохих ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь: Шүүх хуралдаан 60 хүртэл хоногоор хойшилсон хугацаанд мөрдөгч шинжээч эмч С.Шүрцэцэг, Т.Насанжаргал нараас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж мэдүүлэг авчээ.
Шинжээч эмч С.Шүрцэцэгийн: “...Спирт нь судасны ханын нэвчимхий чанар болон цусны зуурамтгай чанарт нөлөөлдөг. Эдгээрийг энгийн үгээр тайлбарлавал судасны хана хэврэгшинэ, хэрэглэсэн даруйд цусыг шингэрүүлнэ, удаан хугацааны явцад өтгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр цусан хураа үүсэхэд шууд бусаар нөлөөлөх боломжтой. Цусан хураа гэмтэл үүсэх үйл явц нь гэмтсэн судасны хэмжээ буюу диаметр, гэмтлийн хэмжээ буюу судас тасрах, судас язрах зэргээс хамаарч цусан хураа гэмтэл нь харилцан адилгүй хугацаанд тархи дарах хэмжээнд хүртэл нэмэгддэг. Тархи дарагдах хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй хугацаанд явагдаж шинж тэмдэг нь илрэх бөгөөд тархи дарагдсаны улмаас ухаан алдах, хэл яриа саатах, гар хөл саажих зэрэг зовиур болон шинж тэмдэг илэрнэ. /2хавтаст хэргийн 68 дахь тал/ гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Т.Насанжаргалын: Мөрдөгч Б.Сармандахын хохирогч М.ын биед учирсан хохирлыг тогтоолгохоор 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тогтоол ирүүлсэн хохирогч нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй, үзлэг хийх боломжгүй, эмнэлгийн бичиг баримтын бүрдэл дутуу байсан тул тогтоолыг хүлээн аваагүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгийн бичиг баримтын хамт тогтоолыг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гаргасан. Энэ нь миний хувь хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. /хавтаст хэргийн 73 дахь тал/ гэх мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийн бодит байдалд нийцсэн, шинжээчийн дүгнэлт илтэд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/-үүдийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...амь хохирогч өмнө нь мотоциклоос унаж байсан. Тэр үедээ тархины гэмтэл хожуу илэрдэг, тархины хатуу хальсан доорх цусан хураа үүсэж, уг гэмтлийн улмаас нас барсан байхыг үгүйсгэхгүй” гэх тайлбар, дүгнэлтийг гаргаж байх боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: “...7-8 жилийн өмнө мотоциклоос унаж байсан, толгойндоо хоёр оёдол тавиулж байсан. Гэхдээ түүнээс хойш зүгээр байсан” гэх тайлбар, мэдүүлэг, тархины гэмтлийн улмаас эмчийн хяналтад байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан өвчний түүх болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлтэд биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, доргилт, зүүн нүдний доод хэсэг, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон гэмтэл нь мохоо цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэснээр, мөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ цогцост үзлэг, шинжилгээгээр их тар баруун тал бөмбөлөг дэх субдурал / хатуу харьс доор/ цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гавал ясыг цоолж, цусыг соруулсан, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийгджээ. Тус гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Иргэдийн төлөөлөгч саналдаа: “...Амь хохирогчийн хувьд өмнө нь мотоциклоос унасан гэж байна. Толгойны гэмтэл хэзээ хойно илрэх боломжтой байдаг. Мотоциклоос унаж толгойдоо гэмтэл авсан, үүнийгээ тухайн үед эмчид үзүүлээгүй байна. Шүүгдэгч амь хохирогчийг зодсон эсэх эргэлзээтэй, гэрч нарын мэдүүлэг хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч гэм буруугүй ” гэх санал гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн санал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, нотлох баримтыг эрс үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан тул шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрээ гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж, үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг бий болгосон ба энэ үйлдлээ хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж бусдын эрүүл мэндэд халдаж буй үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдах нь хууль бус гэдгийг ухамсарлаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг зориуд бий болгосон төдийгүй өөрийн үйлдлээ ухамсарлаж үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч ******* овгийн ******* Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заажээ. Хавтаст хэрэгт амь хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх ******* мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон бөгөөд гэм буруутай этгээдээс тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх бүрэн эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн зүгээс: “...Буян-Өлзий манайд хүргэж ирээд буцаад явсан. Манай гэрт ирээд ******* манай хүү *******ийг цохиж унагаасан. Би тэр үед “Яаж байгаа юм, хүүхэд аллаа” гэхэд ******* “Та нарыг алсан ч яадаг юм” гэж хэлсэн. Намайг цагдаа дуудлаа гэж хэлэхэд ******* гараад явсан. Манай хүү нь зодоон хийх хүн биш, хөдөөгөөр мал малладаг байсан. Одоо бид хөдөө хороо бууц янзалж, мал алж мөнгө олж байна. Би энэ хүнээс оршуулгын зардал болон хохирол төлбөр болох нийт 4,620,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Мөнгө төгрөг байхгүйн улмаас тууштай эмчилж чадсангүй, эмнэлгийнхээ төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэдэг зүйлийг надтай анх уулзаад ярьсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн зүгээс нэгдүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар талд мэдүүлэг өгөхдөө “би талийгаач хүүдээ эмчилгээ хийлгэсэн зардал 600,000 төгрөг, оршуулгын зардал 1,000,000 төгрөгийг шүүгдэгч *******эс нэхэмжилмээр байна гэсэн мэдүүлгийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн байдаг. Үүнээс хойш хохирол төлбөр төлөгдөөгүй, зүгээс төлөх санаачилга гаргаагүй. Өнөөдрийг хүртэл би энэ хэргийг хийгээгүй гэж хэлээд байна. Тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч ******* өмнө нь ял шийтгэл авч байсан, төлбөрийн чадваргүй байх гэдэг утгаараа *******эс оршуулгын зардал 1,000,000 төгрөг нэхэмжилье, нотлох баримт байхгүй гэдэг зүйлийг мэдүүлж байсан. Одоо үед оршуулгын зан үйлд гарах зардалд 1,000,000 төгрөг хүрэхгүйг хүн бүр мэднэ. Ямар зардалтай байх боломжтой вэ гэдгийг бид ярилцаж байгаад баримтгүй гардаг зардлаа хүснэгтэд оруулж 4,525,000 төгрөгийн зардлыг жагсааж бичсэн. Энэ нь баримт авах боломжгүй оршуулгын зан үйлтэй холбоотой алтан хайрцаг нээлгэх, лам нарт нот хуруулах гэх мэт гарсан зардал болох 4,525,000 төгрөг, эмчилгээний зардал 600,000 төгрөг нийт 5,124,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгчийн зүгээс амь хохирогч оршуулгын зардалд 4,525,000 төгрөг, эмчилгээний зардал 600,000 төгрөг нийт 5,124,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал гэж үзэж 4,525,000 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн зүгээс эмчилгээний зардал 600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч энэ талаарх эмчилгээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, мөн амь хохирогч нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хагалгааны зардал, бусад эмчилгээтэй холбоотой зардалд нийт 10,802,918 төгрөг зарцуулсан талаарх нотлох баримт, нэхэмжлэлийн баримт хэрэгт авагдсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Харин амь хохирогч эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 10,802,918 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн нэхэмжлэхээр тогтоогдож байх тул шүүх 10,802,918 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Дугармаагийн хамт оролцож, хуульд заасан эрхээ эдэлж хавтаст хэрэгтэй шүүхийн шатанд өмгөөлөгчийн хамт танилцуулсан.
Шүүгдэгч хувийн байдлын тухайд 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилга, арматурчин мэргэжилтэй, Өмнөговь аймаг ******* сумын 5 дугаар баг, Зүүнсайхан 1б-29 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хавтаст хэргийн 93 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/, регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 99 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт /хавтаст хэргийн 102 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны мөн гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 09 сар 28 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 09 сар 28 хоногоор тогтоох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т оршуулгын зардалд 4,525,000 төгрөгийг олгуулах, хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй болохыг дурдааж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 10,802,918 төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгуулж, шүүгдэгч *******д 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 146 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” санал, дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал тайлбар дүгнэлтийг бүрэн дэмжиж байна” гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Хохирогчийн ар гэрийнхний зүгээс энэ үйл явдал болох шалтгаанд зүй бус үйлдлээр нөлөөлсөн байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Хэдийгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж тогтоосон ч тухайн үед эдгээр хүмүүсийн хооронд зөрчлийн асуудал үүсжээ. Анхнаасаа ийм нөхцөл байдал үүсээгүй бол ******* магадлангаар гараад ирсэн, хугацаа дуусаагүй байсан учраас гэмт хэрэг үйлдэхгүй байх байсан гэдгийг ойлгож үзнэ үү. ******* болон энэ айлын талаар олон хүн гэрчийн мэдүүлэг байдаг. Уг айлаар байнга орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг үйл явдал байнга давтагддаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь тодорхой байхад эдгээр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэж хэлж байна. *******ийн зүй бус үйлдэл юу вэ гэхээр гэрт байгаа хүмүүсийг явуулдаггүй, Б. ээж рүүгээ энэ хүмүүс явуулахгүй байна, ирээд аваач гэж хэлээд залгаад байна. Хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн тодорхой хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд эдгээр хүмүүсийн нөлөөнд автаж гэрт нь оччихоод өөрийгөө татаад авч чадахгүй ээжээсээ тусламж хүсээд байгааг харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэдэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд нэг үзүүлэлт болсон байна. Үүнийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үзнэ үү. Гэрчүүд мэдүүлэгтээ хохирогч өөрөө олон хоног үргэлжлэн архи уусан гэдгийг нь хэлээд байдаг. Хохирогч гэмт хэрэг гарах үед согтуу байсан, маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр согтуу байсан. Шинжээч эмч судасны цусны зуурмаг нэвчимхий чанарт нь нөлөөлнө гэж мэдүүлдэг. Магадгүй хохирогч эрүүл, олон хоног архи уугаагүй байсан бол тодорхой хэмжээнд цохилт өгөхөд тархинд цусан хураа үүсэх үү, үүсэхгүй юу. Шууд бусаар комд орж, цусан хураа үүсэхэд нөлөөлсөн. Шинжээч эмч үүнийг хоёр удаагийн мэдүүлгээр хэлсэн. Гэмт хэрэг үүсэхэд тухайн хүний өөрийнх нь архи согтууруулах ундааны зүйлийг олон хоногоор хэтрүүлэн хэрэглэсэн нөлөөлсөн байх. Мэдээж архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж байгаа бол хоол цай олигтой идэж уугаагүй байх. Архи хэдий цус шингэлдэг ч олон хоног хэтрүүлэн хэрэглэвэл цусыг зуурамхай болгодог гэдгийг шинжээч эмч мэдүүлгээрээ хэлсэн байна. Уг байдлууд гэмт хэрэг гарахад нөлөөлжээ. Миний үйлчлүүлэгчид ыг зодоод, хүнд гэмтэл учруулж, амь насыг хөнөөе гэсэн санаа зорилго байгаагүй” гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг бүхэлд нь дэмжиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 28 хоногийн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 107 хоног буюу 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч нийт биечлэн эдлэх хорих ялыг 07 /долоо/ жил 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 145 /зуун дөчин тав/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч тэнсэнгийн хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг байдлыг тус тус харгалзан шүүгдэгч *******д оногдуулсан 07 /долоо/ жил 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 145 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ВОЛОДЯ
Б.ОТГОНСҮРЭН