Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0068

 

 

 

 

2023            01           18                                    128/ШШ2023/0068

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Батхөлөг /РД:ВЙ81040814/

Нэхэмжлэгч: Н.Батсанаа /РД:ВЙ79031210/

Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын Засаг дарга

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч: Э.М*********

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б************

Гуравдагч этгээд: “М***********” ТӨҮГ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх, Х.Гүнбилэг, Д.Батжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр “Монголросцветмет” ТӨҮГ-т олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”, “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдуулан “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр “Монголросцветмет” ТӨҮГ-т олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”, “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар ВЙ79031210 регистрийн дугаартай Натааш овогтой Батнасан /Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/143 дугаар захирамжаар “Натааш овогтой Батнасан гэж буруу бичсэнийг Натааш овогтой Батсанаа гэж өөрчлөлт оруулсан/-д Төв аймгийн Заамар сумын Худаг ханан хэмээх нэртэй газарт  0,07 га газрыг өвөлжөөний доорх газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 0313025 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2.2.Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 91 дүгээр захирамжаар Ж.Батхөлөгт Төв аймгийн Заамар сумын Цагаанбулагийн Ханангийн эхэнд хэмээх нэртэй газарт  0,07 га газрыг өвөлжөөний доорх газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 0353267дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2.3.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах, зөвшөөрөл олгох тухай” 359 дүгээр тогтоолоор: “Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.13, 56.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын XV-003595, XV-004211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад даалгасугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан нөхөх олговорт зориулж Төв аймгийн Заамар сумын нутагт хавсралтад заасан солбицлын дагуу ашигт малтмалын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад зөвшөөрсүгэй.

3."Монголросцветмет" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах компанид шинээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хуул тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай сайд Р.Жигжидэд даалгасугай.”  гэж шийдвэрлэжээ.

2.4.Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” а/03 дугаар тушаалаар: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар: Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Түйн гол нэртэй талбайд Монголросцветмет ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-003595, ХV-004211 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Кадастрын хэлтэст даалгаж, 2 дахь заалтаар: Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбицлын дагуу Төв аймгийн Заамар сумын нутагт “Монголросцветмет” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох шийдвэр гаргахыг Кадастрын хэлтэст даалгажээ.

2.5.Улмаар дээрх тогтоол, тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 309 дүгээр шийдвэрээр “Монголросцветмет” ТӨҮГ-т Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаан алт нэртэй газарт 554.61 га талбай, Галтын даваа нэртэй газарт 1885.25 га, Урт сайр нэртэй газарт 144.84 га талбайг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 430 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг Хашаат овоо даваат нэртэй газар “Монголросцветмет” ТӨҮГ-т 2585.65 га талбайг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл олгож, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр XV-020580 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.

            2.6.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр: “Өргөдлийн бүртгэлийн ЕХ-008649 дугаарт бүртгэгдсэн "Монголросцветмет" ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Галтын талбай нэртэй 1885.17 гектар талбай бүхий XV-020521 TOOT ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс тооцож, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар,

-Өргөдлийн бүртгэлийн ЕХ-008650 дугаарт бүртгэгдсэн "Монголросцветмет" ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Хашаат овоот даваат нэртэй 2585.65 гектар талбай бүхий XV-020580 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс
тооцож, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар,

-Өргөдлийн бүртгэлийн ЕХ-008651 дугаарт бүртгэгдсэн "Монголросцветмет" ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Урт сайр нэртэй 144.83 гектар талбай бүхий XV-020523 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс тооцож, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.         

2.7.Нэхэмжлэгч иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нар нь бусдын эзэмшлийн газартай ийнхүү Ашигт малтмалын газраас давхцуулан лиценз олгосныг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаж, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1/3375 дугаар албан бичгээр “... Төв аймгийн Заамар суманд байрлах “Монголросцветмет” ТӨҮГ-ын эзэмшлийн хайгуулын XV-020521, XV-020523 XV-020520, XV-020580 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 9  дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт, онгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоол, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын  22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр тус компанид олгосон байна. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгчээ.

2.8.Нэхэмжлэгч иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нар нь анх 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг ашигт малтмалын хайгуулын XV-020621, XV-0205238 XV-020520, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасныг тус шүүх хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8257 дугаар шүүгчийн захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, “Монголросцветмет” ТӨҮГ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.9.Мөн тус шүүх Төв аймгийн Заамар сумын Засаг даргын гаргасан “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг ашигт малтмалын хайгуулын XV-020621, XV-0205238 XV-020520, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.10.Тус хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “... “Монголросцветмет” ТӨҮГ-т Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580  дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” гэж, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагаа “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тус тус тодруулсан.

3.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгч нарны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төв аймгийн Заамар сумын нийт газар нутгийн 3/2-с илүү хувьд уул уурхайн лиценз олгосон байдаг. Уул уурхайн компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн болж цөлжиж, гол мөрөн ширгэж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, эрүүл аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж, амьжиргааны гол эх үүсвэр болох иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болох зэрэг нөхцөл байдал үүссэн. Эдгээр тулгамдсан асуудлын хүрээнд Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай 01 дүгээр тогтоол гаргасан. Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухайн үеийн сумын Засаг даргын саналыг өргөн мэдүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн байдаг. Нийт Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээс өмнө олгосон лицензүүдийг цуцалж, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бусад үлдсэн 244672,4 га газрын эргэн тойрон хилийн цэсээр хавсралт 15-р орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, экологийн тэнцвэрт байдал алдагдсан зэрэг нөхцөл байдал байгаа учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээрх тогтоолуудын дагуу Төв аймгийн Заамар сумын тусгай хэрэгцээнд авсан. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 03 тоот тогтоол, Төв аймгийн Заамар сумыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд хуучин хэвээр байлгаж, давхцаж байгаа хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй газруудад үйл ажиллагааг хэвийн явуулж шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнээс цааш дахиж лиценз олгохгүй гэсэн байдлаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалд бие даан шийдвэрлэх эрхтэй гэсэн байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхийг дээрх хууль, тогтоомжуудаар олгосон. Эдгээр эрхүүдийн хүрээнд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж тусгай хэрэгцээнд авсан байтал 2016 онд Монголросцветмет ТӨҮГ-т лиценз олгож байгаа нь хууль бус.

Нэхэмжлэгч Ж.Батхөлөг, Н.Батсанаа нар нь мал бүхий иргэд бөгөөд тухайн  газар дээр олон жил, хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Шинжээчийн дүгнэлт нэхэмжлэгч хоёр иргэний өвөлжөөний газартай давхцаж байна гэж гарсан. Гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосноороо нэхэмжлэгч нарын мал маллах, малын бэлчээрийн талбайг сүйтгэх, цаашид газар дээр амьдрах боломжгүй болгож байгаа. Лиценз олгосноор хайгуулын үйл ажиллагаа явуулна, газар ухна. Ингэснээр малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болох, эд хөрөнгө шударгаар олж авах, үр шимийг нь хүртэх, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал, малын отор газрыг шууд хомсдолд оруулж байгаа шийдвэр гаргасан. Хэрвээ хайгуулын лиценз олгосон тохиолдолд малын бэлчээрийн талбайгүй болно. Нутгийн иргэд амьдарч байгаа газар дээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа энэ үед цаашид амьдрах боломжгүй болж байгаа учраас өөрсдийн малаа зарж хот руу шилжих, эсвэл өөр аймаг руу нүүх болж байна гэсэн ийм нөхцөлд байдалд хүрж байна. Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газраас лиценз олгосон учраас хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Төв аймгийн Заамар сум бодит байдал дээр хүн харахад маш харамсалтай болсон. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноороо зөрчигдсөн эрх нь сэргэнэ гэж үзэж байгаа. Энэ асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид гомдол гаргаж байсан. Нэхэмжлэгч нар нь эдгээр хоёр компанитай өдийг хүртэл маргаж байгаа. Лицензийг цуцлах асуудлаар шат шатны төрийн захиргааны байгууллагуудад гомдол гаргасан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас харахад лиценз тусгай хэрэгцээний газартай давхацсан, малчин иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан. Малчин иргэд мэдээж 0,7 га газар дээр малаа бэлчээхгүй нь ойлгомжтой. Маш том хэмжээний газарт зөвхөн нэг компанид лиценз олгосон үйлдлийн улмаас эрх ашиг зөрчигдөнө. Иймд  тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.

3.2.Нэхэмжлэгч Л.Амгаланбаяр шүүх хуралдаан дэр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдэд олгосон талбайг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолын нэгдүгээр хэсэг, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор аймаг орон нутаг газраа тусгай хэрэгцээнд авчихсан. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244,676.4 га газрыг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн тухайгаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 6/8326 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нэгэнт орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 5171.37 га газрыг Монголросцветмет ТӨҮГ-т олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т аймаг, сумын нөөцөд авсан газартай ашиглалтын хувьд ямар нэгэн байдлаар давхцахгүй байх заалтыг шууд зөрчиж гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байгаа. Дээрх хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Төв аймгийн Заамар сумын Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Гомдол гаргасан хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1/3192 тоот албан бичгээр Засгийн газраас нөхөн олговорт зориулж тусгай зөвшөөрөл олгохыг манайд даалгасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон гэсэн хариу өгсөн. Энэ хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй байсан учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.

4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт оршин Түйн голын алтны шороон ордын ашигт малтмалын хайгуулын 35954211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгаж мөн энэ тогтоолын нэг дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан дээрх тусгай зөвшөөрлүүдийг нөхөх олговорт зориулж уг тогтоолын хавсралтад заасны дагуу Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт орших Цагаан галт болон Цэцэн мандал, Галтын талбай, Урт сээр, Хашаат овоот даваат, Цагаан булгийн дээд хэсэг нэртэй 5271,37 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Үүрийнтуяа зөвшөөрсөн байна. Монголросцветмет компани дээрх тогтоолын дагуу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1/1271 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/385 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах чиглэлийг агентлагт өгсөн. Монголросцветмет компаниас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/516 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуучин нэршлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоол, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/03 дугаартай тушаалыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт орших Урт сайр нэртэй газарт 144,83 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 20503 дугаартай Галтын талбайн 1885,17 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 20521 дугаартай тусгай зөвшөөрөл, Цагаан алт нэртэй газарт 554,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 20520 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгосон. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 тоот шийдвэрээр Хашаа даваат нэртэй 2525,65 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 20580 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон. Тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүссэн өргөдлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын дээрх 3 тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг 3 жилээр сунгасан.

Монголросцветмет компаниас өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын 20520 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн өргөдлийг MN025753 дугаартай бүртгэлд бүртгэж, хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 586 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт Цагаан галт нэртэй газарт 554,61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ашиглалтын 20943 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Геологи уул уурхайн кадастрын мэдээллийн системд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд Монголросцветмет ТӨҮГ-н эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд ашигт малтмалын ашиглалтын 20545 дугаартай тусгай зөвшөөрлийг 2047 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга болон иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

5. Гуравдагч этгээд “Монголросцветмет” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: "Монголросцветмет" ХХК нь (хуучин нэрээр) Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд анх таамаг зэргээр \Р\-6,15 тонн алтны нөөцтэй гэж үнэлгээ өгсөн бөгөөд Түйн голын тусгай Зөвшөөрөлтэй талбайд өөрийн хөрөнгөөр 2007-2009 онуудад Компанийн геологи хайгуулын экспедиц өөрийн хүчээр хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр В зэргээр 45.67 кг, C зэргээр 444.4 кг нөөц тогтоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. "Түйн гол"-ын ордын батлагдсан болон таамаг нөөц болох нийт 6,15 тонн алтыг 10 жилийн хугацаанд ашиглаж 453,1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олохоор тооцоолсон.

Гэвч "Түйн гол" тусгай зөвшөөрөлтэй талбай нь "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль Урт нэртэй хууль\-ийн усны энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. дахь заалтад "хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн" тохиолдолд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас цуцлахаар заасан. Тодруулбал тухайн талбай нь урт нэртэй хуулийн" үйлчлэлд хамаарагдсан бол нөхөн олговрыг төлснөөр тусгай зөвшөөрөл цуцалж болохыг шууд тодорхой заасан.

Нөхөн олговрыг олгоогүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүсэхгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсан акт гаргах боломжгүй тул төрийн Захиргааны төв байгууллага болох Уул уурхайн яамнаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах талаарх асуудлыг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын XV-003595, XV-004211 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, Төв аймгийн Заамар сумын нутагт тогтоолын хавсралтад заасан солбицлын дагуу ашигт малтмалын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмалын газрын даргад даалгасан байдаг.

Ашиг малтмалын газраас Төв аймгийн Заамар сумын нутаг "Цагаан галт" нэртэй 554.61 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020520 дугаартай, "Галтын талбай" нэртэй 1885.17 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-020521 дугаартай, "Урт сайр" нэртэй 144.83 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020523 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэр, "Хашаат овоот даваат" нэртэй 2585.65 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр олгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 359 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. "улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх"; 9.1.13. "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож..."; 56.1.3. "хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн..." үндэслэл болгож Засгийн газар холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 359 дүгээр тогтоолыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах", Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14 "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" гэсний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 309, мөн 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 430 дугаар шийдвэр, тус бүр нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан.

"Монголросцветмет" ТӨҮГ-ын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт хандан "Галтын талбай" нэртэй XV-020521, "Урт сайр" нэртэй XV-020523, "Хашаат Овоот Даваат" нэртэй XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр гурван жилийн хугацаагаар сунгасан бөгөөд "Монголросцветмет” ТӨҮГ нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлэн ажиллаж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаагүй болно.

Төрийн өмчит үйлдвэрийн газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд Төв аймгийн Заамар сумын иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй, орон нутагт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа төрийн албан хаагчдыг орон байраар үнэ төлбөргүй хангаж, орон нутгийн үйл ажиллагаанд техник, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, зэрэг асуудлыг шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор орон нутгийн иргэд, тэр дундаа Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэд бид бүгдийн үйл ажиллагааг дэмжиж байгаа нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Иргэдийн нийтийн хурлын Аравдугаар хуралдаанаар харагдсан. Дээрх хуралд оролцсон нийт иргэдийн 64 хувь төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг дэмжсэн болно.

 

Мөн Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяртай "Монголросцветмет" ТӨҮГ-ын харьяа "Шижир алт" алтны үйлдвэрийн захирал Б.Ариун-Эрдэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай" гэрээг байгуулан ажиллаж байгаа бөгөөд "Монголросцветмет" ТӨҮГ-ын зүгээс тендер шалгаруулалтыг зохион байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020-03-112 тоот гэрээг байгуулан Төв аймгийн Заамар сумын төвд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, цэцэрлэгт хүрээлэнгийн мод бут, сөөг, суулгацыг услах худаг гаргах зэрэгт нийт 72 254 273 /Далан хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга хоёр зуун далан гурван/ төгрөгийн ажлыг санхүүжилтийг гаргаад байна.

Иймд нэхэмжлэгч болох Төв аймгийн Заамар сумын иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Дээр дурдсан тайлбар, нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал шүүх хуралдаан дэр гаргасан тайлбартаа: “Монголросцветмет” ТӨҮГ нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд анх таамаг зэргээр 6,15 тонн алтны нөөцтэй гэсэн үнэлгээ өгсөн. Түйн голын тусгай зөвшөөрөлтэй талбайд өөрийн хөрөнгөөр 2007-2009 онд хайгуулын ажил хийгдсэн байдаг. Хайгуулын үр дүнгээр B45.67 кг, С444,4 кг нөөц тогтоож Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлагдсан. Түйн голын ордын батлагдсан болон таамаг нөөц нь 6,15 тонн алтыг ашиглаж 453,1 тэрбум төгрөгийн орлогоор тооцуулсан байдаг. Гэвч Түйн голын тусгай зөвшөөрлийн талбайг голын мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий ойн сав газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн усны эргийн хамгаалалтын бүстэй давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх хэсэгт заалтад хайгуулын болон уурхайн талбайн энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт нөөц болон тусгай хэрэгцээнд авсан тухайн талбайд ашигт малтмал хайх, олборлохыг хайхыг хориглох төлбөрийг тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас цуцлахаар зааж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нөхөн олговрыг төлж байж тусгай зөвшөөрлийг цуцлахаар зааж өгсөн байдаг. Нөхөн олговрын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам асуудлыг боловсруулж Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 359 дүгээр тогтоолоор Түйн голын алтны ордын лицензийг цуцалж Төв аймгийн Заамар сумын нутагт тогтоолын хавсралтад заасан солбицлын дагуу ашигт малтмалын ордын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарч Ашигт малтмалын газрын даргын шийдвэрээр олгосон. Дээрх тогтоолын хүрээд ашигт малтмалын газраас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 403 шийдвэрүүдээр нэхэмжлэлд дурдагдсан тусгай зөвшөөрлүүд олгогдсон байгаа. Монгол Улсын Засгийн Газрын 359 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж гарсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт тусгай хамгаалалттай бусад газарт ашигт малтмал эрж, хайх асуудлыг шийдвэрлэх, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбайг үндэслэж улсын аюулгүй байдлыг хангах, улс, нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэх томоохон төслийг хэрэгжүүлж тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын хүрээнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар талбайд тусгай зөвшөөрөл олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт ашигт малтмалын болон уурхайн талбайг энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн байх гэсэн заалтуудыг үндэслэл болгож Монгол Улсын Засгийн Газраас холбогдох бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолыг Засгийн Газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 309, 430 дугаар шийдвэрээр тус тус үндэслэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаан дэр гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын газар дээрх 4 тусгай зөвшөөрөл бүхий газрын яг аль хэсэгтэй давхцаж байгаа гэдгийг баталж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсонгүй. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдсон. Шүүхээс газрын үзлэг хийж тухайн газар дээр мөн шинжээч нар ажилласан. Хашаат довоо талбай нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэхэмжлэгч Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын өвөлжөө байсан. Үүнтэй гуравдагч этгээдийн зүгээс маргахгүй.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын тухай хуульд заасны дагуу олгогдсон газрын гэрчилгээ, газар олгосон захирамж нь үндэслэл бүхий хууль ёсны байх ёстой. Шүүхийн журмаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газарт үзлэг хийсэн. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2/36 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт танай байгууллагаас ирүүлсэн бичгийн дагуу Засаг даргын 2011 оны 91, 95 дугаар захирамжуудын хуулбар, газар эзэмшүүлсэн газрын хувийн хэргүүдийн бүрдэл тус сумын архивын газарт Н.Батсанаад шилжүүлсэн газрын хувийн хэрэг байхгүй байна гэсэн албан бичиг ирсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд хууль ёсны газар эзэмшигч гэж газрын гэрчилгээ, захирамж, кадастрын зураг байж газар эзэмших эрх хууль ёсных болно. Төв аймгийн Заамар сумын газрын даамал буюу нэхэмжлэгч хоёр иргэний газрын нь мэдээллийн санд байгаа эсэхэд нэгжлэг хийсэн. Уг ажиллагаа хийгдэхэд нэхэмжлэгч хоёр иргэний газар газрын Кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Нэгэнт бүртгэлгүй байсан учраас Ашигт малтмалын газрын Кадастрын даргын тушаал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа хийх, талбайн солбицлыг олгосны дагуу хийхэд нэхэмжлэгч хоёр иргэний эзэмшлийн газар мэдээллийн санд харагдахгүй. Газрын давхцалтай байгаа эсэхийг тодруулах төрийн захиргааны байгууллага байхгүй. Нэхэмжлэгч Ж.Батхөлөг, Н.Батсанаа болон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж газар олгосон гэдэг. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан. Хуулиар тусгайлан олгосон Засгийн газрын тогтоол буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т улсын тусгай хэрэгцээнээс бусад газар нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын үндэслэл болгож байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан олгож болно гэсэн хуулийн зохицуулалт. Тусгай зөвшөөрөл олгосон талбайд нөхөн олговортой буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хуулийн зохицуулалтыг оруулсан. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд мөн зохицуулалт орсон. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.1.13 дахь хэсгийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн тогтоол гарсан. Уг тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсгийг тайлбарлахдаа маргаантай асуудалтай байгаа учраас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байгаа газрыг Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон байхад нутгийн иргэд эрх ашиг хөндөгдөж байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа энэ процессыг нэг мөр ойлгохын тулд Улсын Дээд Шүүх тайлбарласан. Уг тайлбарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбай Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан зориулалтын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдолд энэ заалтын тусгай хэрэгцээнд авах гэдэгт хамааруулж ойлгож болохгүй юм. Энэ заалтын нөхөн олговроор олгох тухайн талбайд нөхөн олговроор олгох журмыг тусгай зөвшөөрөл эзэмшиж болно. Эсвэл Засгийн газар эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцсөн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох талбай, хил зааг, солбицол хэмжээ, байршил газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн Газрын шийдвэр байна. Улсын Дээд шүүхийн тайлбараар тусгай зөвшөөрлүүдийн эх үүсвэр болсон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолыг энэ хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбарын дагуу хэрэгжүүлсэн. 359 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар солбицлуудыг зааж өгсөн. Хэрвээ Засгийн Газар нөхөн олговрын хүрээнд Монголросцветмет ТӨҮГ-т хайгуулын тусгай зөвшөөрөл олго гэж солбицлыг зааж өгөөгүй байсан бол нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудал яригдах ёстой. Гэтэл Засгийн газрын тогтоолд солбицол буюу 4 тусгай зөвшөөрлийг зааж өгсөн. Засгийн газрын тогтоолын хүрээнд агентлаг үйл ажиллагаа явуулж байгаа. Агентлагийн гаргасан шийдвэр буюу нэхэмжлэгчийн гаргасан 430, 309 тоот шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлийн тухайд илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэхээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тодорхойлсон. Илт хууль бус болохыг тогтоох гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг хуульчилсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гээд 47.1.1-47.1.7-д 7 нөхцөлийг хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоол байхад төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгосон гэдэг үндэслэл болгосон. Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгогдсон тушаалаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эрх ашиг юунд хөндөгдсөн бэ гэдэг асуудлыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарладаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэл гаргасан этгээд шүүхийн шийдвэр гарахад зөрчигдсөн эрх ашиг заавал хамгаалагдах ёстой. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх доод нэгж. Ашигт малтмал, газрын тосны газраас хариу тайлбарт 4 тусгай зөвшөөрөл нь хэзээ 3 жилээр сунгагдсан, хэзээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон эсэх, тухайн сумын Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээ батлуулсан, тайлангаа тайлагнасан, нөөцөө батлуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсны дараа Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргаж, Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар оруулж ашиглалтын тусгай зөвшөөрөл авдаг. Заамар сумын өгөөмөр багийн нутаг дэвсгэр дээр цэцэг мандал гэдэг газар дээр ашиглалтын ажил хийж, нөөц дуусаад 2 жил болж байна. Хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажил хийж, улсад буцааж өгнө. Энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа хэр нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Тухайн талбай дээр хоёр иргэн малын бэлчээргүй боллоо гэсэн зүйл ярьдаг. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр ямар талбай байгааг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хэсгээр давхцаж байгаатай маргахгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор газрыг эвдэж, ухаж сүйтгэж түүний дараа шууд хаяж явах гэж байгаа зүйл огт байхгүй. Газрын дээр эрдсийн баялгийн судалгаа хийхдээ өрөм тавьж судалгааны ажил хийж баялаг, алт байгаа эсэхийг тогтооно. Хэрвээ нөөц тогтоогдохгүй тохиолдолд улсад буцааж өгнө. Өрөм тавьснаараа иргэдийн малын бэлчээрийн талбайг сүйтгэж, бэлчээрийн газаргүй болгож байгаа асуудал байхгүй. Үүнээс урьдчилан сэргийлж Ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчин хамгаалах төлөвлөгөө батлах. Уг төлөвлөгөөг тухайн сумын Засаг даргаар батлуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар малын бэлчээргүй болох нөхцөл байдал байгаа гэж ярьж байгаагаас урьдчилан сэргийлж, ийм үр дагавар үүсэж болзошгүй учраас байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээг батлуулдаг.

“Монголросцветмет” ТӨҮГ хувийн компани биш, төрийн байгууллага улсын төсөвт орлого бүрдүүлдэг, татвар төлдөг. Ашигт малтмалын мэдээллийн сангаас харахад Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь харагдаж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн байгууллагууд нь орон нутагтайгаа хамтарч ажилладаг. Нэхэмжлэл гаргасан хоёр иргэн Газар зохион байгуулалт, геологийн уул уурхайн кадастрын хэлтэстэй уулзах асуудал яригдана. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч иргэн Ж.Батхөлөг, Г.Батсанаа нар “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Төв аймгийн Заамар сумын газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан байтал “Монголросцветмет” ТӨҮГ-т тусгай зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь малчин иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхацсан ба малчин иргэд малын бэлчээрийн талбайгүй болох, эд хөрөнгө шударгаар олж авах, үр шимийг нь хүртэх, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал, малын отор газрыг шууд хомсдолд оруулж байна” гэж, нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга “маргаан бүхий захиргааны актууд нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль байх шинжүүдийг агуулсан гэж, хариуцагч “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт оршин Түйн голын алтны шороон ордын ашигт малтмалын хайгуулын 35954211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгаж мөн энэ тогтоолын нэг дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан дээрх тусгай зөвшөөрлүүдийг нөхөх олговорт зориулж уг тогтоолын хавсралтад заасны дагуу олгосон” гэж, гуравлагч этгээд “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байгаа газрыг Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллага нь Байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын үнэлгээг батлуулж ажилладаг бөгөөд  нэхэмжлэгч нарын малын бэлчээргүй болох нөхцөл байдал байгаа гэх тайлбар үндэслэлгүй” гэж тус тус маргасан.

3.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “... “Монголросцветмет” ТӨҮГ-т Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580  дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” гэж, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагаа “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тус тус тодруулсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

4.Нэхэмжлэгч Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын “... “Монголросцветмет” ТӨҮГ-т Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

5.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах, зөвшөөрөл олгох тухай” 359  дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.13, 56.1.3-т заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын XV-003595, XV-004211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотойгоор нөхөх олговорт зориулж Төв аймгийн Заамар сумын нутагт хавсралтад заасан солбицлын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.

6.Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх тухай” А/03 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359  дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоолын дагуу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Түйн гол нэртэй талбайд “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-003595, XV-004211 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, Засгийн газрын тогтоолын хавсралтад заасан солбицлын дагуу Төв аймгийн Заамар сумын нутагт “Монголросцветмет” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

7.Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 309 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359  дүгээр тогтоол, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбицлын дагуу “Монголросцветмет” ХХК-д Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаан галт нэртэй талбайд 554.61 га, Галтын талбай нэртэй талбайд 1885.25 га, Урт сайр нэртэй талбайд 144.84 га талбайнуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

8.Мөн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны  өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 430 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 359  дүгээр тогтоол, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбицлын дагуу “Монголросцветмет” ХХК-д Төв аймгийн Заамар сумын нутаг Хашаат овоот даваат нэртэй талбайд 2585.65 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

9.Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрүүдийг үндэслэн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс гуравдагч этгээд “Монголросцветмет” ТӨХК-д XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгожээ.

10.Гуравдагч этгээд “Монголросцветмет” ТӨҮГазар нь хамгийн сүүлд Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 262 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-020521, XV-020523 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгуулсан байна.

11.Харин гуравдагч этгээд “Монголросцветмет” ТӨҮГ-ийн эзэмшиж байсан XV-020520 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр MV-020945 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байх бөгөөд 2047 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар олгогдсон байна.

12.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа маргаан бүхий XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүд, MV-020945 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байна.

13.Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэх үндэслэлийн тухайд;

14.Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай” 03 дугаар, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” 01 дүгээр тогтоолуудаар орон нутгийн зарим газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

15.Дээрх тогтоолуудаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан маргаан бүхий Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны  өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр гуравдагч этгээд “Монголросцветмет” ТӨҮГ-т олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгожээ.

16.Хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

17.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл. “Засгийн газрын бүрэн эрх”, 9.1.“Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийн хэрэгжүүлнэ:”, 9.1.3.“улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;”, 9.1.13.“ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж тус тус заажээ.

18.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Засгийн газар нь улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.

19.Маргаан бүхий тохиолдолд, аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байсан газартай давхцуулан маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг  хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны  өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

20.Учир нь дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах, зөвшөөрөл олгох тухай” 359  дүгээр тогтоолыг хэрэгжүүлж гарсан шийдвэрүүд байх бөгөөд Засгийн газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.

21.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нарын маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудтай давхцуулан олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

22.Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцалтай эсэх тухайд;

 23.Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 91 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч Ж.Батхөлөгт Төв аймгийн Заамар сумын Цагаанбулагийн “Ханангийн эхэнд” гэх нэртэй газарт  0,07 га газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 0353267 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгосон байна.

24.Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 95 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч Н.Батсанаад /захирамжид Н.Батсанаа гэдгийг Н.Батнасан гэж буруу бичсэн байсныг дараа нь тус сумын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/143 дугаар захирамжаар засварласан/ Төв аймгийн Заамар сумын 3-р багийн нутаг болох “Худгийн аманд” гэх нэртэй газарт  0,07 га газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 0313025 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгожээ.

25.Нэхэмжлэгч нарын дээрх эзэмшлийн гэх газрууд нь газрын хувийн хэрэг, нэг талбарын дугаар, газрын кадастрын зураг байхгүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд ямар нэгэн мэдээлэл бүртгэлгүй байсан болно.

26.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл. “Газар эзэмшүүлэх, 27.1.“Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заажээ.

27.Хуулийн дээрх заалтаас үзвэл, газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр байна.

28.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нар нь тухайн газруудыг гэрээгүйгээр эзэмшиж байх тул хуулийн дагуу эзэмшиж байна гэж үзэхээр байна.

29.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/2359 дүгээр албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд:

“... XV-020580 дугаартай гэрчилгээний солбицлын утгыг боловсруулан үзэхэд 3616.15 га талбайтай байх бөгөөд Заамар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлаж байна. (Хавсралт 1/)

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлын хэсгийн хэмжсэн иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын өвөлжөөний газрын хэмжилтийн үр дүнтэй XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаар гэрчилгээ дээрх солбицлын утгуудыг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй XV-020580 дугаартай 3616.15 га талбайтай газартай иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын өвөлжөөний газар давхцалтай байна. (Хавсралт 2-3). ...” гэжээ.

30.Дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч нарын эзэмшлийн гэх газрууд нь гуравдагч этгээдийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-020580 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайтай бүхэлдээ давхцалтай байна.

31.Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл. “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгах”, 17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 17.5.1.дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх;”, 17.5.2.“тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх;”, 17.5.3.“хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх.” гэж тус тус зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдож байгаа талбай нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар, мөн мал бүхий иргэдийн бэлчээрийн талбайтай давхцалтай байх нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчихөөргүй байна.

32.Иймд нэхэмжлэгч нарын “... хариуцагч нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо бидний эзэмшлийн газартай давхцуулан олгосон мөн бид бол мал бүхий иргэд бидний малаа бэлчээрлүүлдэг газарт давхцуулан тусгай зөвшөөрлийг олгосон нь мөн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. ... ” гэх тайлбарууд мөн үндэслэлгүй байна.

33.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Батхөлөг, Н.Батсанаа нарын шүүхэд гаргасан “... “Монголросцветмет” ТӨҮГ-т Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

34.Төв аймгийн Заамар сумын Засаг даргын “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

35.Нэхэмжлэгч сумын даргаас маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1.“захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2.“захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох нь өөр өөр нөхцөлийг шаардсан байх бөгөөд үүсэх үр дагаврууд нь ч мөн өөр өөр байхаар байна.

36.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь дээрх нөхцөлүүдийг хамтдаа байх мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.      

37.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль байх шинжүүдийг агуулсан гэж маргажээ.

38.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.5.“хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 46.1.6. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7. “түүний бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заажээ.

39.“Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэдгийг холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээж болохоор, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг тухайн актыг биелүүлэх субъектээс шаардсан байхыг, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлсэн байхыг, “түүний бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдгийг бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулсан байхыг тус тус ойлгохоор байна.

40.Маргаан бүхий Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүд нь захиргааны акт илт хууль бус байх дээрх шинжүүдийг агуулаагүй байх бөгөөд бодит байдалд хэрэгжүүлэх боломжтой захиргааны актууд гэж үзэхээр байна.

41.Мөн Засгийн газар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан хариуцагчийн шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

42.Иймд мөн дээрх үндэслэлүүдээр Төв аймгийн Заамар сумын Засаг даргын “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

43.Гуравдагч этгээд “Монголросцветмет” ТӨҮГазар нь шинжээчийн зардал болох 1,484,488 /нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 17 дугаар зүйлийн 17.5.1, 17.5.2, 17.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “... “Монголросцветмет” ТӨҮГ-т Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдээр олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020520, XV-020521, XV-020523, XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”, “... “Монголросцветмет” ТӨҮГ-т олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Ж.Батхөлөг, Н.Батсанаа нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ