| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/160 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк,
улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,
хохирогч Н.******* /цахимаар/,
иргэний хариуцагч М.*******,
гэрч ******* (*******), Д.*******, Д.*******
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав,
шүүгдэгч М.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
******* овогт ын ******* /РД:/,
овогт гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь Г.*******ийн ятгалгаар түүнтэй үгсэн тохиролцож бүлэглэн, “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “” ХХК-ийн Налайх дүүргийн дагуу хаягт орших мал төхөөрөх үйлдвэрийн байранд байрлах хөргөх зооринд хадгалуулж байсан “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулсан байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Н.*******д их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан,
шүүгдэгч Г.******* нь М.*******тай үгсэн тохиролцож, “” ХХК-ийн хөргөх зооринд “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж хадгалуулж байсан мах байгааг мэдсээр байж М.*******ийг ашиглан худалдан борлуулахаар “*******гоос авах авлагандаа мах авна” гэж итгүүлэн “” ХХК-ийн гүйцэтгэх М.*******ыг “” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “” ХХК-ийн Налайх дүүргийн дагуу хаягт орших мал төхөөрөх үйлдвэрийн байранд байрлах хөргөх зооринд хадгалуулж байсан “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Н.*******д их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******, Г.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******ыг бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайг, мөн шүүгдэгч Г.*******ийг бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг” тус тус нотлох,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав “шүүгдэгч М.*******ын улсын яллагчаас зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, түүнийг цагаатгах, шүүгдэгч Г.*******ийн улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, түүнд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Санаатай ийм үйлдэл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үгсэн тохиролцож санаатай мах аваагүй. Миний хувьд авлагадаа л авч байна гэж бодсон. Б.******* машин мах аваад явсан. Би үгсэн тохиролцоогүй андуурч авч явсан. Зөвшөөрөхгүй байгаа. Андуурал болсон. Би той хамтарч ажилладаг байсан. нь хайрцагтай махаа өглөгөөр тарааж байсан. Би сард дүүгээс зээлсэн мөнгөө авах гэсэн. Тухайн үед гоос мөнгөний оронд мах авна гэсэн. Тухайн үед гийн мах л байгаа гэж бодож байсан. Хайрцагтай махыг зарж байж өр барагдуулна гэж бодож байсан. Яаралтай өөр хүний мах гэдгийг мэ хохирлыг төлсөн бөгөөд би 90,000,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Би 7 дугаар сард мэ 8 дугаар сард шилжүүлсэн. Миний хувьд бол шилжүүлж дуусгасан гэж итгэж байна. 7 сард мэ эхний 30,000,000 төгрөгийг 8 дугаар сард үлдсэн мөнгийг шилжүүлсэн” гэв.
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Г.******* 2 манай зоорийг түрээсэлж байсан. Хэний мах хаана байгааг Б.******* болон Г.******* нар маш сайн мэднэ. 3 машин хилээр гарах тухай зөвшөөрөл авсан. Тухайн үед зоорины хана түлэгдэж байсан тул гийн 1-р зооринд мах хийлгэсэн. Тухайн зоорины түлхүүр Б.*******өд байсан. нь шүүгдэгч нарт өртэй байсан. гийн махнаас хүмүүс ирж авдаг, мөн өрөндөө өгдөг байсан. Тэр зоорины түлхүүр Б.*******өд байдаг байсан. Хэний махыг хэн авч байгааг би мэдэхгүй. Надаас 1-р зоориноос мах авах гэж байгаа гэж хэлсэн тул зөвшөөрөл өгсөн. Шүүгдэгч Г.*******той үгсэн хуйвалдаагүй. Би ямар ч мөнгө олоогүй. Бүр 4 дэх машины хадгалалтын мөнгийг ч аваагүй. Энэ махнаас би огт аваагүй. Би бол компанийн . Оройн цагаар мах тээвэрлэхэд би гарах зөвшөөрөл өгөхөөс бус хэр их мах яаж гарахыг мэдэхгүй. Түлхүүрийг бариад ирсэн байсан тул махыг нь гаргаад өг л гэж тушаасан. Зөвшөөрсөн боловч хэн хэний мах авах гэж байгааг мэдэхгүй. Зоорины эзэн өөрөө түлхүүрээ аваад ирж байхад би хянахгүй. Түлхүүртэйгээ ирсэн гэж хэлсэн би зөвшөөрөл өгсөн. Өрөндөө мах өгөх эсэхийг мэдээгүй. ” гэв.
Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Процессын хувьд М.******* утасдаж агуулах солих тухай хэлсэн бөгөөд лац тавигдаагүй байсан. Миний хувьд хохирол 433, 200,000 болдог. Үнэлгээгээр гарсан төлбөрийг яаралтай төлүүлэх хүсэлтэй байна. 320,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. М.*******аас 150,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Г.*******оос нэхэмжилсэн зүйл байхгүй. ” гэв.
Иргэний хариуцагч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд 155,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Би бусдын мах авсан гэдгээ мэ 700 гаруй мал өгсөн. Би өөрөө 100,000,000 гаруй төгрөгөөр хохирсон. Тухайн үед Г.******* өөрөө хариуцна гэж хэлсэн. Надад мал зараад өг гэсэн. Асуудал гарвал би өөрөө хариуцна гэсэн. 1-р зооринд 1 машин мах байсан. Үүнийг ачсан. 10, 20 тонн мах авдаг машин авч очсон. Тухайн үед гоос түлхүүр 3 сард аваад мах авахдаа очсон” гэв.
Гэрч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би иргэний хариуцагчийн зарах махыг худалдаж аваад зарна гэж ярьсан. Маш муу мах байсан. Яаж ийж байгаад зараад өгөөч гэж байсан. Надад өөрт байсан мөнгийг би Б.*******өд шилжүүлээд махыг нь авсан. Анх 60,000,000 төгрөг шилжүүлж өг гэсэн. Шилжүүлчхээд махаа ачаад явсан. Ашиг олно гэж бодсон боловч алдагдал хүлээсэн. М.*******тэй 5 сард холбогдсон байх. 60,000,000 төгрөгийг 5 сард шилжүүлсэн. Данс руу нь шилжүүлсэн. Анх 26 юаниар тохиролцоод 260,000,000 хавьцаа болсон. 50,000,000-60,000,000 төгрөгийн хохирол хүлээсэн. Г.******* зараад өгөөч гэсэн. Г.******* зараад өг гэсэн 1 юанийн ашиг хийнэ гэж хэлсэн. Сүүлд М.*******өд газар өгсөн. “”-ын мах гэдгийг мэдээгүй. Г.*******ийг 1 удаа харсан. Г.*******ийн мах гэж хэлсэн. М.*******ийг хохиролгүй болгосон. Энд байхдаа 1 удаа баглаа боодлыг сольсон” гэв.
Гэрч ******* (*******) шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны сарын 23-24-ний өдөр 40,000,000 төгрөг урьдчилж авсан. Хүүтэй зээлж байсан. Мөнгийг төлөөгүй. Өрөө суутгах тухай тохиролцсон. Тохиролцож гэрээ байгуулсан. Миний мах 3 сард дууссан. Би мөнгөө өгч чадахгүй байсан тул 3 сарын 20-д хавьцаа өгсөн. Би 1-р агуулахад юм хийгээгүй байсан. Би нийт 2 агуулахтай. Би сүүлд 1 дүгээр агуулахад шилжүүлсэн. Би 201 тоот агуулахад махаа хийж байсан. Зүүн талаасаа 2 дахь агуулах нь 1 дүгээр агуулах. Агуулахад байсан махыг тоогоор шилжүүлж өгсөн. 1 дүгээр агуулахад махаа шилжүүлж зүүн талын 2-р агуулахаас махаа шилжүүлж өгсөн. Энэнээс өмнө ын агуулахад ус нэвчсэн учраас эдний мах шилжсэн. Тухайн өдөр би байгаагүй. Надад түлхүүр байгаагүй. 2023 оны 3 дугаар сар хүртэл хадгалаад өрөндөө мах өгсөн. Тэр үед миний мах 6-р агуулахад байсан. 1 дүгээр агуулахыг цэвэрлэсэн байсан. Миний мах ногоон мах эдний мах бор мах байсан. 1 дүгээр зооринд махаа оруулсан. Ногоон хайрцагтай мах өрөнд өгсөн мах. Би 6 дугаар сарын 29-ний өдөр хилээр гарсан. Би эргээд 7 дугаар сарын 28-д орж ирсэн. Би Г.******* Д.******* нарыг уулзуулсан. 8000 юанийг трастаар авсан. Би 3 сард мах өгөх санал гаргаж бичиг хийлгэсэн. 8 дугаар сарын 1-ний өдөр хавьцаа. Надад гомдолтой байж болох юм гэж ойлгоод өгсөн. Би Г.*******ид махаа тодорхойлж хэлээгүй. Би 2023 онд Г.*******оос мөнгө зээлсэн. Би махны мөнгийг өгөөд үүнээс гадна илүү мах өгч байсан. Би Г.*******ид ууртайгаар тооцоогоо хийе гэж хэлж байсан. 40,000,000 төгрөгийг махаар тооцоо хийе гэж ярилцаж байсан. 3 сар хүртэл мөнгөө нэхэж байсан. 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл түрээсэлж байгаад дууссан. Манаачид өөрийн махаа ачиж ирснийг хэлээд ордог байсан. Ихэнх нь цагаан хайрцагтай ногоон үсэгтэй баглаатай. Хаалга руу ороод баруун ханыг дагахад хохирогчийн мах, цагаан хайрцагтай мах миний мах ялгагдана. Би 3 дугаар сард махаа ачаад дуусгасан. Сүүлд таны өрөндөө өгсөн махыг 6 дугаар складаас зөөж оруулж байсан. Аривжих Лотусын мах болон миний мах 1 дор хадгалагдаж байсан. Би өөрөө очиж махаа авдаг байсан. Миний махыг өөр хүн авч байгаагүй” гэв.
Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ махны асуудалд анхнаасаа голчлон хариуцаж ажиллаж байсан. Гэрээ хийчхээд М.******* тай байнгын холбоотой байсан. Энэ хүний зөвшөөрлөөр мах оруулж гаргадаг байсан. Би махаа байнга шалгадаг байсан. 2023 оны 1 дүгээр сараас хойш махаа байнга асуудаг байсан. 1 удаа уулзаад түрээсийн төлбөрийг махаа авахдаа төлж болох уу гэхэд зөвшөөрч байсан. Дараачаар махаа авахаар боллоо гээд 5 дугаар сард махаа асуухад маханд асуудал үүссэн мэргэжлийн хяналтаас асуудал үүссэн гэж хэлж байсан. Өмнө харуултай цуг махаа үзэхээр ороход зоорь асуудалтай байсан тул махыг шилжүүлэх саналыг М.******* тавьж махыг 1 дүгээр зооринд шилжүүлж байсан. 7 сард үйлдвэрийн хашаанд нь таараад уулзахад лацтай байгаа гэж хэлж байсан. Үүний өмнө агуулахад лацтай агуулах харуулж байсан. Би хохирогчтой хамт хятад компанийн ажилтантай холбогдоход лацыг нь аваад л махаа гаргаад явуулсан гэж хэлж байсан. Тэр үед 7 дугаар сарын 10, 11, 12-нд залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. 14-ний өдөр ярихад тэр махыг 5 дугаар сард гарчихсан гэж хэлж байсан. Би сард 2-3 удаа махаа асуудаг байсан. Тэр бүрд мах байсан гэж хэлж байсан. Надад Г.******* Б.******* нар ирж авч явсан гэж хэлж байсан. Үүнээс хойш тодруулах гээд М.*******тай холбогдоод тохиролцох гэж оролдох бүрд Г.******* Б.******* нартай учраа ол гэж хэлж байсан. Би Г.*******, з групп нээгээд ярихад Хятадад явж байна гэж томордог байсан. Би хэзээ ирэхийг асуухад 7 хоногийн дараа ирнэ гээд ирэхэд нь уулзсан. Эхлээд уулзахад бид 2 гийн мах гээд аваад явсан гэж хэлж байсан гэж хэлсэн. Тэгээд Б.*******өөр явуулсан гэж хэлж байсан. Тэр үед би аль хэдийн Б.*******тэй холбогдсон байсан. Би модны 2-н Гранд Зочид буудлын кофе шопт уулзсан. бид 3 уулзаж байхад М.******* захирлыг энэ хэрэгт холбогдуулмааргүй байна, монопол хүн гэж хэлж байсан. Надад учир нь олдохгүй юм ярьж байсан. Би түрээсийн гэрээнд гарын үсэг зурж байхад нь хамт байсан. Г.******* Бид 3 махтай холбоогүй гэж гэрээ хийж байсан. Дараачаар энэ хүн төлбөр тооцоогоо төлнө гэж ярьдаг байсан. 2-3 сарын өмнө цагдаагийн байгууллагат ярилцаад төлбөрөө төлөхөөр очиход энэ хүн залилан хийснийг би мэдсэн. Энэ хүн надад хөргүүртэй контейнер авна гэж ярьж байсан. Тэр 3 контейнерыг үзэх үед өмгөөлөгч ч байсан Б.******* ч байсан. Газар өгнө гэж ярьж байсан. Дараачаар Зайсанд 2 өрөө байрны сураг гарсан. Дараачаар энэ хүн дахиад алга болсон. Тэгээд М.******* тай яриад контейнерыг авъя гэж хэлж байсан. Тэрнээс хойш М.******* бас утсаа авахаа больсон. Дараачаар 3 контейнерын 2 нь той хамтардаг байсан Хятадын контейнер өгөх гэж байсан
3 дугаар сараас эхэлж сар бүр М.******* руу ярьж махаа шаардсан. Хаалганд лац байсан. Орох хориотой гэсэн тэмдэг байгаагүй. Би өөр лүү нь ярьж зөвшөөрөл авдаг байсан. Гэмтлийг би өөрөө хараад хэлсэн. М.******* надад шилжүүлэхгүй бол болохгүй хүн явуулаач гэсэн. Анх лац тавина гэхэд М.******* болон нярав, сүүлд харуул өвгөн байдаг байсан. Энэ агуулахад ганцхан машин мах байгаа учраас танайд түлхүүр өгөхгүй гэж хэлж байсан. Лац ч шаардлагагүй гэж хэлж байсан. Бүх хөргөгчийн хаалганд лац байсан. Улаан өнгөтэй лац байсан. *******ийн утсыг М.******* захирлаас. гийн тухайд бизнес хийдэг учраас Вечатаар ярьдаг байсан. той уулзах үед бидний мах байсныг мэдсэн. Мөн Б.******* яриад би өөр компанийн мах гэж мэдсэн бол авахгүй байсан, М.******* Г.******* нар уулзаж яриад сууж байсан гэж хэлж байсан. Бид 3 уулзах үед надтай тохиролцоо хийгээгүй. той өглөг авлагатай байсан гэж хэлж байсан. 7 сарын сүүлээр уулзахад урьдын төлбөр тооцоо байхгүй гэж ярьж байсан” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
шүүгдэгч Г.******* нь М.*******тай үгсэн тохиролцож, “” ХХК-ийн хөргөх зооринд “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж хадгалуулж байсан мах байгааг мэдсээр байж М.*******ийг ашиглан худалдан борлуулахаар “*******гоос авах авлагандаа мах авна” гэж итгүүлэн “” ХХК-ийн гүйцэтгэх М.*******ыг “” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “” ХХК-ийн Налайх дүүргийн дагуу хаягт орших мал төхөөрөх үйлдвэрийн байранд байрлах хөргөх зооринд хадгалуулж байсан “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Н.*******д их хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-44-р хуудас),
-“” ХХК-ийн ерөнхий М.*******, “” ХХК- ийн гүйцэтгэх Д.******* нарын хооронд /100 тонн хөлдүү мах зооринд хадгалах/ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ” (хавтаст хэргийн 117-119-р хуудас),
-Хөргөх зоорь түрээслэх 4 сарын төлбөр төлсөн талаарх “” ХХК-ийн Хас банкин дахь дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 120-р хуудас),
-“” ХХК-иас хөргүүрт хадгалуулахаар хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан махны тооцоо хийсэн баримтууд (хавтаст хэргийн 123-129-р хуудас),
-Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* гэх хүний хамтаар 2019 онд “” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан, манай компани нь мах махан бүтээгдэхүүн боловсруулах, төхөөрөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компани нь аймгийн сумын нутаг дэвсгэр буюу ийн цаад талд мах боловсруулах үйлдвэртэй. Манай үйлдвэрийн мах хадгалах байр хүрэлцэхгүй болсон тул чанасан махаа бусад газарт түрээсийн журмаар хадгалуулдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “” ХХК-ийн хорооны нутаг дэвсгэрт байрлалтай төв оффист нь хөргөх зооринд бүтээгдэхүүн 18 сая төгрөгөөр 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хадгалахаар болж, гэрээний үүргээ биелүүлж 18 сая төгрөгийн төлбөрийг 100 хувь төлсөн. Ингээд тухайн өдрөөс Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулахад 100 тонн махаа зөөвөрлөн аваачиж хадгалуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг гэхэд 78.4 тонн махаа увуулж, цувуулаад аваад 21.6 тонн махыг тухайн махны хадгалах хөргүүрт үлдээсэн байсан юм. Тухайн 21.6 тонн махыг хадгалуулсан мөнгөө махаа хэзээ авна, тэр өдөртөө шууд тэглээд төлчихнө гэж тохиролцсон. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М.******* нь утасдаж манай үлдэгдэл махыг өөр агуулах руу шилжүүлэх шаардлага гарсан гэсний дагуу манай компанийн нярав очиж зөөвөрлөх ажиллагааг гардан гүйцэтгэсэн, тухайн компанийн агуулах доторх нэг агуулахаас нөгөө агуулах руу дотор нь зөөвөрлөсөн юм. 2023 оны 05 дугаар сард М.*******аас хадгалсан махаа авахаар ярихад “агуулах лацадсан шалгалт хийгдэж байгаа, авч өгөх боломжгүй” байна гэсэн тул 2023 оны 07 дугаар сард ******* очиж М.*******тай уулзахад “танай мах байгаа гээд лацтай агуулах үзүүлээд шалгалт нь дуусаагүй байгаа лацыг нь хөндөж болохгүй байна” гэж хэлээд буцаасан байсан. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хувьцаа эзэмшигч *******ар ******* руу залгуулаад өөрөө хажууд байж байхад “Танай мах байхгүй хүн аваад явсан” гэхээр нь ямар хүн аваад явдаг юм бэ? танд хариуцуулаад өгөө биздээ гэхэд д өгсөн гээд тэр хүний 88101199 гэсэн дугаарыг өгөөд өөр юм ярилгүй тасалчихсан тул гэх хүний дугаар руу залгахад утас авахгүй байсан тул энэ хүнийг сураглаж байгаад Хятад улсад байхад нь “We chat”-aap холбогдоход “” гэх хүн махыг чинь авсан гэж хэлсэн. гэх хүний гэх дугаар нь холбогдохгүй хөдөө байгаа гээд cap орчим хугацаа болсон, ингээд арай гэж холбогдоход нь бид хоёр хувааж авсан гэж хэлсэн. Яг хэд хэдээр нь яаж хувааж авсан, ******* бидний махыг яагаад бидэнд мэдэгдэлгүйгээр бусдад өгсөн болохыг мэдэхгүй байна. Ингээд , гэх хүмүүсээс махаа нэхэхэд нь 30 сая төгрөг өгсөн, нь 60 гаруй сая төгрөгний үнэлгээтэй хонь ямаа амьдаар нь өгсөн. Одоо нь бид нартай холбогдоод “Хонь мал өгнө, тай яг хэд хэдээр нь хувааж төлөхөө ярилцана” гээд байгаа, харин гэгч нь огт холбогдохгүй, утсаа огт авахгүй байгаа юм. Ингээд би арга ядаад ******* гэх хүн рүү нь энэ хүмүүсээрээ манай махыг төлүүлэх арга хэмжээ авахгүй бол гомдол гаргах талаараа мэдэгдсэн, ямар нэгэн хариу бол өгөөгүй. ******* гэх хүнд бид нар ямар нэгэн өр авлага байхгүй, харин өр авлага гэх юм бол махаа хадгалуулсан, хадгалалтын хөлсийг нь л өгөх ёстой байгаа. , гэх хүмүүсийг танихгүй, энэ хүмүүстэй ямар нэгэн өр авлага байхгүй, царайг нь ч харж байгаагүй. Тус бүр нь 20 килограммаар савласан 1083 хайрцаг буюу 21.6 тонн махыг *******тай гэрээ байгуулж агуулахад нь хадгалуулсан, нийт 433.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мах байгаа юм. Дээрх үнэ нь 54.150 килограмм ястай ямааны махыг 1 килограммыг нь 6800 төгрөгөөр тооцоод, мөн 1 килограммыг нь 3000 төгрөгөөр боловсруулаад 40 хувийн гарцаа тооцоод нийт 21.660 килограмм бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа юм. Үүний үнэ нь 433.200.000 төгрөг болж байгаа. Тухайн махыг ******* бид хоёроос өөр ямар нэгэн хүн захиран зарцуулах эрх байхгүй, *******ад ямар нэгэн байдлаар уг махыг захиран зарцуулах эрх олгоогүй... Би *******, ******* хоёртой уулзсан чинь танай мах гэдгийг мэдээгүй *******гийн мах гэж бодоод авч яваад зарчихсан гэсэн. Тэгээд өгөхөөр болоод 2023 оны 09 дүгээр сард ******* нь 30.000.000 төгрөг, ******* нь 60 гаран сая төгрөгийн мал өгсөн. Үлдэгдэл 334.000.000 төгрөг өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. *******, ******* хоёр нь одоо болохоор нойтон мах юм уу чанасан махыг чинь өгье гээд байгаа юм. Ингээд хоорондоо учраа олж чадахгүй өдий хүрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48, 50-52-р хуудас),
-Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай “” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “” ХХК-ийн М.*******тай 100 тонн махыг хөргүүрийн агуулахыг нь түрээсэлж хадгалуулахаар гэрээ байгуулаад гэрээний үүргээ манай талаас төлбөрөө гүйцэд шилжүүлээд 100 тонн махаа Налайх дүүргийн нд байрлалтай хөргүүрт нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хүртэлх хугацаанд байршуулсан. Энэ хугацаанд 100 тонн махнаасаа увуулж цувуулж авсаар байгаад 21.6 тонн махыг агуулахад нь үлдээсэн, үлдээсэн махаа авахдаа тухайн махыг хадгуулсан төлбөрийг төлөхөөр амаар тохиролцсон. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* над руу утасдаж агуулах солихгүй бол болохгүй нь дотроо өөр агуулах руу танай махыг шилжүүлэхгүй бол болохгүй нь гэж яриад манай нярав явж очоод агуулахыг сольж тоолж хүлээлцүүлсэн... 2023 оны 05 дугаар сараас эхлээд үлдсэн махаа авъя гээд “” ХХК-ний *******ад хэлсэн чинь танай махыг хадгалж байгаа зоорийг Мэргэжлийн хяналтаас лацадсан байгаа лацыг нь хөдөлгөж болохгүй, шийдвэр гарахаар махаа аваарай гээд байдаг байсан ингээд үүнд нь итгээд хүлээсэн хэд хэдэн удаа үйлдвэр дээр нь очсон. Ингээд 2023 оны 07 дугаар сард би лац авагдсан гэдгийг нь мэ 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр буюу наадмын дараа *******тай яриад лац авагдсан байна махаа очиж авъя гэсэн чинь танай махыг ******* аваад явуулсан *******оос асуу гэхээр нь би яахаараа манай махыг *******ид өгдөг юм бэ гэхэд ******* нь би яаж мэддэг юм бэ гээд утсаа тасалчихсан. 2 хоногийн дараа дахиад *******тай ярихад 5 сард ******* хүн явуулаад ачаад явсан би мэдэхгүй гээд байсан үүнээс болж бид хоёр маргалдаад би тантай гэрээ хийж махаа зооринд чинь хадгалуулсан та яахаараа лацтай байгаа гэж худлаа хэлсэн юм бэ гэхэд би мэдэхгүй гээд өөртөө хир халдаахгүй уурлаад байсан. Тэгэхээр нь би *******той нь ярьсан чинь ******* очоод ав гэсэн гэж хэлсэн. Би *******гоос авлага тэрэндээ би махыг нь авсан гэж шал худлаа ярьсан. Яг үнэндээ бол *******, ******* хоёр хуйвалдаад манай махыг 2023 оны 05 дугаар сард машинтай очиж аваад зарсан байсан. ******* манай мах гэдгийг сайн мэдэж байсан ба өөрөө зөвшөөрөл өгч зоориноос гаргасан байна. *******тэй уулзсан чинь ******* надтай утсаар яриад “”-ийн хөргөгчинд ямааны боловсруулсан мах байгаа тэрийг зараадах чи нэг кг-аас 1 юанийн ашиг аваарай гэж хэлсэн байсан. Ингээд би компанийн *******тэй хамт *******, ******* нартай уулзахад ******* нь буруугаа хүлээгээд авснаа хэлсэн. ******* эхэндээ *******, ******* хоёр руу бухаад байсан сүүлдээ өөрөө үнэнээ хэлсэн юм. Одоогоороо манай компанийн өрийг төлөөгүй өдий хүрч байна. Анх уулзахад тэр махыг зарсан мөнгөнөөс ******* бас мөнгө төгрөг гэж байсан... *******той уулзаад ярилцахаар ах нь буруутай мөнгийг нь өгнө зохицуулна ******* тай энэ асуудлыг холбоод яахав би өөрөө даагаад явна гээд байдаг байсан. Үлдсэн мөнгө төлбөрийг маш яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. ******* нь аль хэдийн манай үлдэгдэл махыг *******ид өгч явуулчхаад надад болохоор мэргэжлийн хяналтаас лацдаад явчихсан мах гаргах боломжгүй байна гэж хэдэн cap худлаа хэлж явсан хүн байгаа юм. Тэр мах зөвхөн ******* захирлын зөвшөөрлөөр хөргөгчнөөс гадагшаа гардаг. Хэн дуртай нь очоод тэгж авч явах боломжгүй. *******, ******* нарт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 58-59-р хуудас),
-Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай “” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “” ХХК-ийн Налайх дүүргийн ны нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн агуулах /хөргүүр/-т 100 тонн ямааны махыг хадгалуулсан. Ингээд манайх тухайн агуулахаас хэрэгцээ шаардлага гарсан үедээ махаа авсаар байгаад 21.6 тонн буюу 1083 хайрцаг /хайрцаг тус бүр нь 20 килограмм ямааны хагас боловсруулсан цул мах/-ыг тухайн агуулахад үлдээсэн. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай ******* намайг Налайхад байрлалтай “” ХХК-ийн үйлдвэр дээр очоод агуулахаас мах шилжүүлж байрлуулах шаардлагатай гэж байна, очоод шилжүүлээд байрлуулчих гэсний дагуу би 5 хүн дагуулж очоод дээрх махыг нэг агуулахаас нь нөгөө агуулах руу нь шилжүүлж байсан юм. Тэгээд одоо хүртэл тухайн газраас махаа аваагүй байгаа, цаад газар нь өгөхгүй байгаа, мах нь байхгүй болчихсон гээд байгаа юм билээ, нарийн ширийн учрыг нь миний хувьд бол мэдэхгүй, ямартаа ч тухайн 21.6 тонн махыг тухайн газраас бол буцааж огт аваагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-р хуудас),
-Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д няраваар 5 дахь жилдээ ажиллаж байна. 2023 оны 05 дугаар сарын 20-дын үеэр шиг санаж байна одоо яг өдрийг нь санахгүй байна. Намайг ажил дээрээ байхад манай компанийн 1 дүгээр зооринд хадгалагдаж байсан хайрцагтай ямааны боловсруулсан махыг ачааны машинтай хүн авахаар ирсэн. Тухайн үед манай компанийн ******* надтай утсаар холбогдоод наад махаа ачуул чи харж хянаад ачуулаарай гэсэн. Би тухайн үед хэний махыг хэн ачиж байгааг мэдээгүй ******* наад махаа ачуул гэхээр нь би захирлын зөвшөөрлөөр ачуулсан. Ямар учиртай хэний эзэмшлийн мах хадгалагдаж байсныг мэдэхгүй байна. Би өөр ажилтай байсан учир нарийн тоолж хүлээлгэж өгөөгүй. Тэр 1 дүгээр зооринд тэр хүний ачиж авч явсан мах л байсан өөр хүний мах байгаагүй. Манай компанийн 1 дүгээр зоориноос хайрцагтай ямааны чанасан экспортонд гаргадаг махыг машинтай ирсэн хүнд хүлээлгэн өгсөн. Би дур мэдэж өгөөгүй ******* хэлсний дагуу өгсөн. Яг хичнээн тонн мах хүлээлгэж өгснийг санахгүй байна. Хүлээлгэж өгсөн ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-р хуудас),
-Гэрч ******* /*******/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 03 сард “” ХХК-ийн М.******* надад “агуулахад засвар хийх шаардлагатай байгаа тул чи 3 агуулахад хадгалж байгаа махнуудаа нэг агуулахад нь нийлүүлж хадгалах боломж байгаа юу” гэхэд нь би зөвшөөрч М.*******, *******, , Шараваа /*******/ нарын махыг нэг агуулахад зөөхөөр болсон тул М.*******, *******, нарын махыг М.*******, Бат-Эрдэнэ, Баяраа гурав махаа зөөсөн, харин Шараваагийн махыг нарийн бичиг Сараа нь ирж хүмүүсээр зөөлгөж би бүх махыг нэг агуулахад хадгалсан юм. Тухайн агуулах нь яг ч миний агуулах биш *******, *******, нарын мах байсан юм, тийм ч учраас *******өд агуулахын түлхүүр нь байсан юм. Би яг мах авахыг зөвшөөрсөн юм байхгүй... 2023 оны 0 сард цагаан сараас өмнө би мөнгөний хэрэг болоод *******той холбогдож мөнгө зээлээч гээд 40 сая төгрөг дансаар авсан. Ингээд 2023 оны 03 дугаар сард би *******той уулзаад би чиний 40 сая төгрөгийг өгөхгүй ээ би 2021 онд чи надаас “”-ийн дансанд орсон 108.000 юань буюу монгол мөнгөөр тухайн үеийн ханшаар 57 сая төгрөг лагерийн байшингаа барихдаа хэрэглэж байя гээд авсан тэр мөнгөндөө тооцоо дуусгасан. Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* бид хоёрын дунд өр төлбөр байхгүй гэсэн бичиг үйлдсэн. Миний утас зүгээр байсан. *******той байнга холбоотой байж утсаар ярьж байсан. ******* надаас мөнгө төгрөгөө авья барья гэж огт яриагүй. Миний санаж байгаагаар 2023 оны 07 дугаар сарын дундуур наадмын өмнө шиг санаж байна “” ХХК-ийн ******* над руу залгаад чиний зөвшөөрлөөр *******, ******* хоёр манай махыг аваад явчихсан байна гэсэн, тэгэхээр нь би тийм зүйл огт байхгүй гэж хэлсэн. Би *******тэй ярихад яагаад авч явсныг надад хэлээгүй *******той уулзахад махыг нь авсан *******өд өгсөн мөнгийг нь өгнө гэсэн гэж л хэлсэн өөр юм яриагүй... Гэтэл ******* нь би *******гоос авлагатай өгөхгүй болохоор нь махыг нь авчихсан гэж хэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 20-дын үеэр ******* очиж махыг нь ачсан юм билээ. Тухайн үед миний эзэмшлийн мах “" ХХК-ийн хөргүүрийн зооринд огт байгаагүй. Би бүх махаа 2023 оны 03 дугаар сарын сүүлээр бүх махаа ачиж авч явсан. Тэр 1 номерын буюу лифтний дэргэдэх жижиг хөргүүрийн зооринд “”, *******, Бат-Эрдэнэ, ******* гэх хүмүүсийн мах хадгалагдаж байсан, ачих үед хэн хэний мах тэр зооринд байсныг би мэдэхгүй зоорины түлхүүр нь *******өд байсан... Хүмүүсийн махнууд нь бүгд гадна талын хайрцагнуудаараа ялгаатай. “” ХХК-ийн мах ямар нэгэн бичиг байхгүй бор өнгийн цаасан хайрцагтай байсан. *******ийн махнууд нь ногоон өнгийн Хятад үсэгтэй цагаан өнгийн цаасан хайрцагтай байсан. “” ХХК-ийн мах хадгалагдаж байсан зоорины хананаас ус нэвчээд мөстөөд хананы хөөсөн хавтан нь дотогшоогоо хөндийрөөд гараад ирчихсэн байсан. Үүнийг янзлахаар болж махыг нь зөөсөн. “” ХХК-ийн ажилчид өөрсдөө ирж махаа зөөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70, 72-74-р хуудас),
-******* /*******/, Г.******* нарын хооронд “Зээл барагдуулсан тухай” нотолсон 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн баримт (хавтаст хэргийн 113-р хуудас),
-Г.*******оос хохирогч Н.*******ийн Хаан банкны 5041385666 дугаарын данс руу 90 сая төгрөг шилжүүлсэн баримтын хуулгууд (хавтаст хэргийн 225-227-р хуудас),
-Гэрч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сард шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна “”-ын Замын цагдаагийн хажуугийн үйлдвэр дээр нь ******* тай уулзахаар очиход ******* тэнд байж надтай тааралдаад чи махаа зарж чадсан уу гэхээр нь махаа зарсан гэхдээ зээлээр өгсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* *******гоос 60.000.000 төгрөгөө авч чадахгүй байна зооринд байгаа борлуулж чадахгүй байна чи борлуулаад өгөөч гэхээр нь за би тэгүүл хүнтэй яръя гэж хэлээд явсан. Ингээд би махны ченж хийдэг Хятад улс руу мах гаргадаг ******* гэдэг хүнтэй уулзаад бид нэг машин боловсруулсан ямааны мах байна захирлууд зараад өг гээд байгаа юм чинь бид хоёрт х шүү дээ гэсэн. Тэгэхэд ******* бэлэн мөнгө байхгүй зээлээр аваад зараад мөнгийг нь өгье гэсэн. Хэд хоногийн дараа ******* над руу дахиж залгаад нөгөө мах зарах асуудал яасан бэ гэхээр нь зарагдахгүй байна зээлээр бол авъя гэж байна гэхэд зээлээр зарчих гэсэн. Ингээд би 2023 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна ******* машин гаргаад ачих хүмүүс олж өгөөд би тэр машинаар нь Налайхын нд “”-ийн зоорь дээр ирээд *******ид хэлээд лифтний хажуугийн зоориноос 1083 ширхэг хайрцагтай махыг *******ын ачааны машинд ачаад явуулсан. “”-ийн хариуцсан ажилтан нь хайрцагтай махнуудыг тоолж надад хүлээлгэж өгсөн. Ингээд 2, 3 хоногийн дараа ******* над руу яриад мөнгөний хэрэг байна гэхээр нь 60.000.000 төгрөгийг *******аас аваад би *******ийн эхнэрийн данс руу барааны үлдэгдэл гэж бичээд шилжүүлсэн. Үүний дараа буюу 2023 оны 07 дугаар сард ******* дахиж над руу яриад 30.000.000 төгрөг өгчих гээд байхаар нь *******аас аваад *******ийн данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа *******ийн утсаар ******* яриад та миний махыг авсан байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ наадахыг чинь ******* *******гоос өрөндөө авч байгаа мах гэсэн шдээ би зүгээр зарж өгч зуучилж өгсөн би нэг юаний ашиг харж л зарж өгөхөөр болсон. Тэгсэн чинь ******* нь “” ХХК-ийн *******д ******* нь дур мэ авч яваад зарчихсан надад хамаагүй хэдэн төгрөгөөр хэнд зарсныг мэдэхгүй гэж хэлсэн байсан... Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй тухайн үед би хүний махыг ******* надаар заруулж байгааг огт мэдээгүй хэрэв мэдсэн бол би ийм балай ажил хийхгүй байсан. ******* надад хэлэхдээ *******гоос өрөндөө мах авч байгаа гэж хэлсэн. Тэгээд ч “”-ийн тай нь ярьчихсан бололтой машиныг шууд оруулсан тэрнээс биш зөвшөөрөлгүй гадны машиныг тийшээ огт оруулдаггүй. Хамгийн хойд талын зоориноос махыг авсан ба тэнд өөр ямар ч мах үлдээгүй. Тухайн “” ХХК-ийн танихгүй цагаан хувцастай хүн махыг хүлээлгэж өгсөн авахдаа кг үзээгүй шууд хайрцагтай нь ачсан. ******* шал худлаа ярьсан байна. Намайг “”-ийн хашаагаар оруулж мах ачуулна гэж огт байхгүй. ******* над руу яриад очоод мах ачаад зарчих л гэж хэлсэн. Би өөрөө дур мэдэж очиж авна гэж байхгүй ******* ******* д хэлчихсэн байгаа очоод ав гэсэн хашаа руу нь шууд оруулсан, хүн тоолж хүлээлгэж өгсөн. Ийм л зүйл болсон. ******* надад хэлэхдээ Сайндоогоос авлагатай өрөндөө мах авч байгаа гэж хэлсэн би зөвхөн зарж өгч л байгаа хүн. Мөнгө шилжүүлэхдээ би *******аас хэн рүү шилжүүлэх вэ гэхэд надад хамаагүй ******* руу хий гэж хэлсэн... “" маш чанга харуул хамгаалалттай газар, ******* *******тай ярилцаж тохиролцсон болоод л тэр махыг ачуулсан гэж бодож байна. Max ачих өдрөө би машин тэрэг аваад очиж байгаа болохоор тодруулах зорилгоор ******* руу тэр өдөр ярьсан тэгэхэд ******* ярьсан би ажилчдадаа хэлчихсэн байгаа гэхээр нь би очиж махыг ачиж авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85, 87-89-р хуудас),
-Иргэний хариуцагч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дүүргийн 1нд эхнэр Цэндсүрэн болон 3 хүүхдийнхээ хамт амьдардаг хүн байгаа юм. Би 1997 онд Ховд аймгаас од шилжин ирээд 1999 оноос хойш мал махны наймаа бизнес эрхэлж эхэлсэн өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ ажлаа хийж байна. Анх би орон нутгийн малчдаас мал махыг аваад Хүчит шонхор зах дээр борлуулдаг байсан сүүлдээ хөдөө орон нутгаар машин т явж мал мах худалдан аваад бөөний үнээр зах дээр зардаг байсан. Би “” компанитай холбоотой байж мал, мах нийлүүлж бэлтгэж боловсруулаад Хятад улс уруу гаргах ажил төрөл хийдэг байхдаа Хятад улс уруу мал мах гаргах ажлыг хариуцдаг бичиг баримтыг бүрдүүлдэг ******* гэх хүнтэй танилцсан. 2023 оны 05 билүү 06 дугаар сард шиг санаж байна гэхдээ яг өдрийг нь нарийн сайн санахгүй байна ******* нь надтай утсаар холбогдоод мах зарж өгч тус болооч би Сайндоогоос мөнгө авах ёстой юм Сайндоо утсаа авахгүй зугтаагаад байна чи -ын Налайхын үйлдвэр дээр очоод хөргөгчнөөс Сайндоогийн хадгалуулсан махыг очиж аваад зараадах нэг кг-аас нь чи хөлсөндөө 1 юань аваарай гэсэн. Тэгээд би тооцоо бодоод үзэхэд гайгүй ашиг олчихоор юм шиг байхаар нь зөвшөөрсөн. ******* нь тухайн үед ийн *******ад ******* очиж мах авна өгөөд явуулаарай гэж хэлчихсэн байсан. Ингээд би махны ченж хийдэг *******т үзүүлээд 1 кг-ыг нь 25 юаниар авахаар болж би ачааны хоёр машинтай дээр очоод зоориноос нь 1000 гаран хайрцаг
21.6 тонн хайрцагтай ямааны хагас боловсруулсан махыг авсан. Тухайн үед ХХК-ний ажилтан нярав залуу тоолж бүртгэж хүлээлгэж өгсөн. Миний санаж байгаагаар 280 гаруй сая төгрөг болж байсан байхаа. ******* мөнгө х байна гээд байхаар нь мах нь зарагдаагүй байхад нь *******аас 90 сая төгрөг аваад 2 хувааж *******ид дансаар шилжүүлсэн. Тухайн мах нь бас удаан хадгалагдчихсан зарагдахгүй нэлээн удсан учраас бушуухан зарж мөнгөө олж авах гээд Хятад уруу гаргаж хямд үнээр зараад 70 гаруй төгрөгөөр шатсан. Ингээд анхны үнээ барьж чадахгүй бүр мөнгөний алдагдалд орсон. Гэтэл миний ачиж авч явсан мах нь Сайндоогийн мах биш болж таарсан ба гээд өөр компанийн мах болж таарсан би энэ талаар огт мэдээгүй Шаравжамц, ******* гэх хүмүүс холбогдоод таниар манай махыг заруулчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад юу яриад байгаа юм бэ ******* очоод ав зараадах л гэсэн. Би юу боллоо гэж дураараа тэр компаний махыг очиж авдаг юм бэ гэж хэлсэн. Би энэ хугацаанд *******ид 90.000.000 төгрөг өгсөн мөн *******д 700 гаруй толгой хонь ямаа өгсөн би яг нарийн тоог нь одоо санахгүй байна миний тооцооллоор одоо 80 сая төгрөгийн тооцоо байгаа. Cap болгон 5,000.000 төгрөгийг *******ийн данс уруу шилжүүлж байгаа. Мөнгө төгрөгийн боломж бололцооны улмаас бүрэн төлж барагдуулж чадахгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд төлж барагдуулна. Би *******ийг ХХК-ний махыг зөвшөөрөлгүй авч байгааг огт мэдээгүй хэрэв мэдсэн бол ийм балай ажилд би оролцохгүй байсан ******* надад хэлэхдээ Сайндоогоос авлагатай юм авлагадаа махыг нь авч байгаа юм гэж л хэлсэн. ийн зоориноос ямар ч асуудалгүй махыг гаргасан. Тэрнээс биш тэр зоориноос би дураараа мах авч гарах ямар ч эрх мэдэл байхгүй машин байтугай энгийн хүн тэр үйлдвэр рүү оруулдаггүй харуул хамгаалалт чангатай газар байгаа. Би 21.6 тонн махыг тухайн үеийн юаний ханшаар бодож авсан ба 1 кг-ыг нь 26 юаниар аваад 1 юанийг нь би зарж өгч байгаа хөлсөндөө авсан. Миний тооцооллоор тухайн үед 270 гаруй сая төгрөг болсон байх би энэ мөнгөний тооцоог л өгнө. Үлдэгдэл мөнгийг ******* өөрөө өгөх ёстой. Би нарийн тооцооллыг гаргаж өгнө ******* надаас энэ махыг аваад үлдэгдэл мөнгөнд нь дүүргийн нутаг дэвсгэрт 07 га газар өгсөн. *******тай одоо бол махны мөнгөний тооцоо байхгүй бүгдийг би хариуцаж өгнө. Гэхдээ би эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг төлөхгүй тухайн үед буюу мах авах үеийн *******той ярьсан үнийнхээ тооцоогоор төлнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-110-р хуудас),
-Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* надад чанасан мах зармаар байна гэхээр нь би хүмүүсээс сураглаж байгаад 26 юаниар авах хүн олоод энэ талаараа *******өд хэлэхэд ******* зөвшөөрөөд тэр өдрөө Налайх дүүргийн “”-ийн хөргүүртэй зоориноос 21.6 тонн 1080 ширхэг хайрцагтай ямааны чанасан махыг 2 машинд ачиж авч яваад Толгойтын тэнд зооринд хийж хайрцаг савыг нь солиод 2023 оны 06 дугаар сардаа багтаж Хятад улс руу гаргаж зарсан. Би мах ачсан өдрөө 60.000.000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн, үлдэгдлийг нь зээлээр өгнө гэж тохирсон. ******* надаас авсан 60.000.000 төгрөгөө цаашаа хэнд өгснийг би мэдэхгүй. Ийм л зүйл болсон. ******* мөнгөний хэрэг гарчихлаа яаралтай энэ махыг зараад өгөөч гээд байна гэсэн. Өөр юм яриагүй зарж өгвөл 1 юанийн ашиг өгнө гэж хэлсэн байсан. Үүнд нь болж би тэр махыг зарж өгөхөөр болсон" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-99, 102-103-р хуудас),
-“Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн НД-24-83 дугаартай дүгнэлт: “ямааны мах 21,600 кг... 2023 оны 05 сарын зах зээлийн үнэлгээ нийт 320,355,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 143-148-р хуудас),
-Яллагдагч М.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161-р хуудас),
-Яллагдагч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би -ын иргэн Сайндоогоос 60 сая төгрөг, 2 жилийн цалин болох 48 сая төгрөгийн авлагатай байсан юм. Ингээд Сайндоо мөнгөө өгөхгүй байхаар нь би Сайндоогийн мах ийн зооринд хадгалагдаж байгаа гээд 2023 оны 05 дугаар сард 20 гаран тонн махыг авсан. Би Сайндоогийн махыг өрөндөө авч байгаа юм энэ бол бодит үнэн. ******* захирлаас би танай зооринд Сайндоогийн мах байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн. Сайндоо худлаа мэдүүлэг өгсөн байна. 2023 оны 07 дугаар сард намайг Хятад улсад явж байхад Сайндоо миний Хятад дугаар уруу залгаад та ийн зоориноос мах авчихсан байна шүү дээ гэхээр нь би чи утсаа авахгүй гурван cap болсон тэгэхээр нь би авлагаа авахын тулд авсан гэж хэлсэн. Мөн 2023 оны 0 сард Сайндоо надтай утсаар яриад та өрөндөө хайрцагтай мах авах уу гэж асууж байсан би аваагүй. Тухайн үед Сайндоо хүмүүст мах өрөндөө хайрцагтай мах тарааж өгч байсан. Би ******* тай ажил хэргийн холбоотой бөгөөд Сайндоогийн махыг дулааны аргаар боловсруулж уруу гаргадаг байсан. ******* яагаад надад ын хадгалуулсан махыг гаргаж өгснийг мэдэхгүй байна би Сайндоогийн махыг өрөндөө авч байна гэж л ойлгосон. Би энэ махнаас *******өөс нийтдээ 90.000.000 төгрөг авсан ба сүүлд авсан мах нь Батцэнгэлийн мах гэдгийг нь мэ 2023 оны 08 дугаар сард Шаравдорж, Батцэнгэл, ******* бид дөрөв уулзаад би үнэн байдлаа хэлээд учраа би 90.000.000 төгрөгийг нь өгөхөөр болоод үлдэгдэл мөнгийг нь ******* махыг борлуулж зарснаараа өгнө гэж тохирсон. Гэтэл ******* махныхаа мөнгийг өгөхгүй байсан чинь Батцэнгэл цагдаад энэ асуудлыг шалгуулахаар өгсөн байсан. Би 30.000.000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сард, үлдэгдэл 60.000.000 төгрөгийг нь 2024 оны 06 дугаар сард тус тус шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь ******* бүрэн хариуцна. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Би Сайндоогоос өрөндөө махыг авч байна гэж л ойлгосон. Гэтэл сүүлдээ “” ХХК-ийн мах таарсан. Мэдсэн даруйдаа би авсан мөнгөө буцааж өгсөн. Max авах үед би Монгол улсын хилээр Хятад улс руу ажлаар явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 169-171-р хуудас) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилжээ.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээ, хэлцэлд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд анх “” ХХК нь “” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ” байгуулж, улмаар ямааны чанасан 100 тонн хөлдүү махыг “” ХХК-ийн Налайх дүүргийн нд байрлах мал төхөөрөх үйлдвэрийн байрны хөргөх зооринд 4 сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгийг төлж хадгалуулсан байна. Уг 100 тонн хөлдүү махнаас 78,4 тонн махыг нь хадгалуулсан “” ХХК нь өөрсдөө хэсэгчлэн авсаар 21.6 тонн мах буюу савласан 1083 хайрцаг мах үлдэн хадгалагдаж байсан.
Хөргөх зооринд үлдсэн 21.6 тонн махыг “” ХХК-ийн гүйцэтгэх М.******* нь Г.*******ийн ятгалгаар түүнтэй үгсэн тохиролцож “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-гээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр М.*******өд ачуулан бусдын өмчлөлд шилжүүлж, завшсаны улмаас “” ХХК буюу түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Н.*******д 320,355,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл “” ХХК-ийн гүйцэтгэх М.******* нь “” ХХК-тай гэрээ байгуулж хадгалуулсан махнаас үлдсэн 21.6 тонн махыг Г.*******той бүлэглэн эзэмшигч, өмчлөгч болох “” ХХК-д мэдэгдэлгүйгээр түүний өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг бусдын өмчлөлд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.*******, Г.******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-гээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг бусдын өмчлөлд шилжүүлсэн болох нь “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ” (хавтаст хэргийн 117-119-р хуудас), хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...21.6 тонн махыг тухайн махны хадгалах хөргүүрт үлдээсэн байсан.. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хувьцаа эзэмшигч *******ар ******* руу залгуулаад өөрөө хажууд байж байхад “Танай мах байхгүй хүн аваад явсан гэсэн.... нь бид хоёр хувааж авсан гэж хэлсэн. Яг хэд хэдээр нь яаж хувааж авсан, ******* бидний махыг яагаад бидэнд мэдэгдэлгүйгээр бусдад өгсөн болохыг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д. өгсөн “.......*******тай ярихад 5 сард ******* хүн явуулаад ачаад явсан би мэдэхгүй гээд байсан ....... би *******той нь ярьсан чинь ******* очоод ав гэсэн гэж хэлсэн. Би *******гоос авлага тэрэндээ би махыг нь авсан гэж шал худлаа ярьсан. Яг үнэндээ бол *******, ******* хоёр хуйвалдаад манай махыг 2023 оны 05 дугаар сард машинтай очиж аваад зарсан байсан. ******* манай мах гэдгийг сайн мэдэж байсан ба өөрөө зөвшөөрөл өгч зоориноос гаргасан байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.ийн өгсөн “... Тэгээд одоо хүртэл тухайн газраас махаа аваагүй байгаа, цаад газар нь өгөхгүй байгаа, мах нь байхгүй болчихсон гээд байгаа юм билээ, нарийн ширийн учрыг нь миний хувьд бол мэдэхгүй, ямартаа ч тухайн 21.6 тонн махыг тухайн газраас бол буцааж огт аваагүй.......” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.*******ын өгсөн “.....Тухайн үед манай компанийн ******* надтай утсаар холбогдоод наад махаа ачуул чи харж хянаад ачуулаарай гэсэн. Би тухайн үед хэний махыг хэн ачиж байгааг мэдээгүй ******* наад махаа ачуул гэхээр нь би захирлын зөвшөөрлөөр ачуулсан. Ямар учиртай хэний эзэмшлийн мах хадгалагдаж байсныг мэдэхгүй байна......” гэсэн мэдүүлэг,
******* /*******/-гийн өгсөн “......Би *******тэй ярихад яагаад авч явсныг надад хэлээгүй *******той уулзахад махыг нь авсан *******өд өгсөн мөнгийг нь өгнө гэсэн гэж л хэлсэн ... 2023 оны 05 дугаар сарын 20-дын үеэр ******* очиж махыг нь ачсан юм билээ. Тухайн үед миний эзэмшлийн мах “" ХХК-ийн хөргүүрийн зооринд огт байгаагүй. Би бүх махаа 2023 оны 03 дугаар сарын сүүлээр бүх махаа ачиж авч явсан.... гэсэн мэдүүлэг,
Гэрч М.*******ийн өгсөн “.....Налайхын нд “”-ийн зоорь дээр ирээд *******ид хэлээд лифтний хажуугийн зоориноос 1083 ширхэг хайрцагтай махыг *******ын ачааны машинд ачаад явуулсан ........... ”-ийн тай нь ярьчихсан бололтой машиныг шууд оруулсан тэрнээс биш зөвшөөрөлгүй гадны машиныг тийшээ огт оруулдаггүй ........ Max ачих өдрөө би машин тэрэг аваад очиж байгаа болохоор тодруулах зорилгоор ******* руу тэр өдөр ярьсан тэгэхэд ******* ярьсан би ажилчдадаа хэлчихсэн байгаа гэхээр нь би очиж махыг ачиж авч явсан......” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч М.*******, Г.******* нар нь үгсэн тохиролцож бүлэглэн, “” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “” ХХК-ийн Налайх дүүргийн дагуу хаягт орших мал төхөөрөх үйлдвэрийн байранд байрлах хөргөх зооринд хадгалуулж байсан “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулсан байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлж ашиг олох, мөнгө унагах санаа зорилгоор бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, мөнгийг шамшигдуулах, завших санаа зорилго бий болж, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түнийг хүсч үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Шүүх дээрх үндэслэлээр шүүгдэгч М.*******ыг Г.*******ийн ятгалгаар түүнтэй үгсэн тохиролцож бүлэглэн, “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “” ХХК-ийн Налайх дүүргийн дагуу хаягт орших мал төхөөрөх үйлдвэрийн байранд байрлах хөргөх зооринд хадгалуулж байсан “” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулсан байсан 320,355,000 төгрөгийн үнэ бүхий 21.6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн эсэх нь эргэлзээтэй, анхнаасаа завших санаа зорилго агуулаагүй, гэмт хэргийн бүрдэл буюу шунахайн сэдэлтээр завшсан гэдэг нь тогтоогдоогүй” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас “” ХХК буюу хохирогч Б.*******д 320,355,000 төгрөгийн хохирол учирсныг хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 90,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мал, 68,121,320 төгрөг, 5,000,000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулж үлдэгдэл 157,233,680 төгрөгийн хохиролтой үлдсэн.
Хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч М.******* нь “” ХХК-ийн 1083 хайрцаг 21,6 тонн махыг 273,132,600 төгрөгөөр тооцож зарсан гэж мэдүүлсэн байна. Иймд нийт хохирол болох 320,355,000 төгрөгөөс иргэний хариуцагч М.*******ийн зарсан 273,132,600 төгрөгийг хасаж 47,220,330 төгрөгийн зөрүү гарч, уг төлбөрийг шүүгдэгч М.*******, Г.******* нараас хувь тэнцүүлэн 2 хуваан 23,611,200 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч М.*******өөс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 110,011,280 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч М.*******, Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч М.*******, Г.******* нар нь шүүхээс тогтоосон хохирол төлбөр болох тус тус 23,611,200 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав нь “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хамгийн доод хэмжээгээр буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд шүүгдэгч М.*******, Г.******* нар нь ял шийтгэгдэж байгаагүй байх тул тэдгээрт нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгч М.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож, харин тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч М.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бусдын ятгалгаар үгсэн тохиролцож, бүлэглэн, зохих зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт хохирлын хэмжээ 320,355,000 хохирол учирсан, шүүхээс тогтоосон 23,611,200 төгрөгийн хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн) зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулахаар,
шүүгдэгч Г.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бүлэглэн зохих зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт хохирлын хэмжээ 320,355,000 хохирол учирсан, шүүхээс тогтоосон 23,611,200 төгрөгийн хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг тус тус 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,
овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.*******ыг 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.*******ийг 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******ид оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг тус тус 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 495, 497, 510 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч М.*******өөс 110,011,280 (нэг зуун арван сая арван нэгэн мянга хоёр зуун ная) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.
5. Шүүгдэгч М.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ