МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2507000000195 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******т төрсөн, *******, *******тай, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, , *******, , од оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн ны замд улсын дугаартай Тоёота Королла Филдер маркийн тээврийн хэрэгслийг 2,4 хувийн согтолттой жолоодсон,
мөн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн од хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь унь модоор 1 удаа цохиж, биед нь тархи доргилт, баруун зулай чамархайн арьсан доор цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/5222 дугаартай “...Шинжилгээнд “О.*******” гэж хаяглан ирүүлсэн 0000179418, 0000179425 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2,4 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,4 промиль спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “******* *******... Эрх хасах: Улаанбаатар, Багануур, 222.2 Шүүхийн шийдвэр, 2024.08.02, 2025.08.02, 1 жил, др:1.73%...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 47 дахь тал),
- Мөрдөгч П.ийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн: “Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах Замчин 25 дугаар гудамжинд 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж О.*******ын согтуурлын зэргийг хэмжигч багажаар /драгер/ хэмжихэд 2,26 хувийн согтолттой байсан” тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),
- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 54-56 дахь тал),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 61 дэх тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 63-67 дахь тал),
- Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өглөө 08 цагийн үед ны гүүрний ойролцоо явж байхад гэж дууддаг хочтой зүс таних танилтайгаа таарсан юм. Тэр хүн архи авсан гээд бид 2 уухаар Дэнжийн 17 дугаар гудамжинд хамгийн эхний хашаанд очсон тэр айлын хашаанд гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй мөн гэх танихгүй хүмүүс ч байсан. Би сайн анзаараагүй хүмүүс орж гараад яваад байсан, тэгээд бид нар Экс гэх нэртэй 0,75 литрийн архи 1 шил уугаад дахиад Хараа нэртэй архи 0,75 литрийн архи ууцгаасан. Уугаад сууж байхад ах, намайг цохидог Болдоо гэх 2 хүн муудалцаад барьцалдаад авсан. Би тэр хоёрыг салгах санаатай очсон чинь чи муу зүгээр байгаарай гээд намайг Болдоо гэх хүн униар 1 удаа цохисон. Би тонгойгоод толгой өвдөөд чих шуугиад байхаар нь доошоо сууж байгаад хартал тэр Болдоо гэх хүн гараад явсан байсан. Би цохиулсныхаа дараа шууд гараад гэр лүүгээ явж байгаад ухаан алдсан юм байна лээ, нэг сэрсэн чинь би Дэнжийн 18 дугаар гудамжинд сэрсэн. Тэгээд намайг сэрээсэн хүн машинаараа эмнэлэг дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
- Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би хүргэн тойгоо таарахад тэр манай найз *******ынд очъё гэхээр нь би түүнтэй хамт , үзүүрийн хашаанд *******ынд очиход *******, , , нар архи ууж байсан. Бид тэд нартай нийлээд гэрийнх нь гадаа хашаан дотор нэг шил архинаас нь ганц татаад сууж байтал ******* үгийн зөрүүгүй газар байсан унь аваад миний зүүн гарын бугалга хэсэгт хальт цохиод авахаар нь би түүнийг яаж байна гэтэл хажуугаас *******од хандаж “та яагаад зүгээр сууж байгаа хүнийг цохих гээд байгаа юм бэ” гэхэд ******* “чи муу зүгээр байгаарай” гээд гийн толгой хэсэгт барьж байсан унины хугархайгаараа нэг удаа цохиход нь толгойгоо бариад доошоо тонгойсон чинь ******* гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 329 дугаартай: “Б.гийн биед тархи доргилт, баруун зулай чамархайн арьсан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал),
- Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ танил найз , гэдэг залуутай хамт манайд ирээд бид архи ууж байсан чинь гаднаас , нар нэг шил архитай орж ирээд бид манай хашаан дотор гэрийн гадаа суугаад уусан. Тэгж байхад нэлээн согтоод би түүнтэй муудалцахад намайг мангар бацаан гээд доромжлоод байхаар нь би унь аваад мөр хэсэгт нь 1-2 удаа хальт цохиход газар цохигдож таараад унь хугарсан. хажуунаас салгах гэхэд би түүнийг барьсан унины хугархайгаар толгой хэсэгт нь нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч О.*******ын амьсгал дахь спиртын агууламж 2,26 промиль, цусан дахь спиртийн агууламж 2,4 промиль гарсан болох нь мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/5222 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-20) зэргээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******ын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.гийн толгойн тус газар унь модоор нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 161,028 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч О.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт биелүүлэх торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт биелүүлэх торгох ялыг 3,400 (гурван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан 3,400 (гурван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
- Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ