2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн д холбогдох эрүүгийн 2507003120156 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ******* *******од төрсөн, *******, *******тай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, , , , , од оршин суух, урьд эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******гийн /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд дүүргийн 3 дугаар хороо дэлгүүрийн ойролцоо хохирогч М.тай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “М. гэх энэ хүн сүүлийн 5, 6 жил ар гэртэйгээ муудалцах болгондоо байнгын утсаар залгаж эсхүл мессеж бичиж хэл амаар доромжилдог. Би царайг нь ч санахгүй байгаа, олон жил уулзаагүй. Уг нь миний төрсөн эгчийн хүргэн нь байгаа юм. Хэлдэг үг нь үнэхээр хэцүү, муу ялтан минь гэдэг. Манай аав ад 40 жил тээврийн тэрэг барьж байгаад бурхан болсон, миний ээж цэргийн оёдлын үйлдвэрт 30 жил ажилласан хүмүүс байдаг. Гэтэл чиний аав ялтан, ээж чинь янхан гэж бурхан болсон аав, ээжийг минь доромжилсон. Хоёр жилийн өмнө ингэж хэлэхэд нь би хүлээж байсан, нэг таарвал сайн цохиод авъя гэж бодож байсан. Уур хүрч явсан, тэрэнд гомдоллож хорсоод хоёр цохисон. Хүний хувьд их муу хүн. Миний хувьд олон хүмүүстэй харьцдаг ажил хийдэг, баргийн хүнтэй мууддаггүй. ад ирснээс хойш 47 жил амьдарч байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд дүүргийн 3 дугаар хороо дэлгүүрийн ойролцоо хохирогч М.тай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

  • Хохирогч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай хадам аавын дүүгийн хүүхдийн хурим дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” аж ахуй нэгжид болж байсан. Тухайн өдөр би ажилтай байсан болохоор хүн амьтан тарсны хойно очно доо гэж бодоод тус өдрийн орой 21 цагийн үед -д очсон юм. Тэгээд би тэнд манай ийн нагац ах болох тай таарсан юм. Тэгээд би хуримын эзэнд мэнд хүргэчхээд д мэнд хүргэх гээд очтол “Чи чинь хэн билээ” гэж хэлэхээр нь “хүргэн чинь байна” гэж намайг хэлэх үед “чамайг би танихгүй юм байна” гээд зүүн талын шанаа хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон ба бид хоёрыг тэгж байхыг хүмүүс хараад салгасан. Тэгээд тухайн газрын шатнаас ээж намайг буулгаад бид хоёр цааш явах гэж байтал дотроос гарч ирээд “чамайг ирнэ гэдгийг мэдэж байсан юм” гээд дахиад өнөөх гараараа нүүрний зүүн хэсэг газар ахин нэг удаа цохих үед миний хөмсөг сэтэрчихсэн. Тэгээд бид хоёр харилцан барилцаж аваад би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаартай “М.ы биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай хөрш болох ийн хүүхдийнх нь хурим дүүргийн 3 дугаар хороо, гийн хоёр давхарт байрлах ресторанд болсон. Би тухайн газар орой 20 цагийн орчимд хурим болж байгаа рестораны арын шатан дээр очиход тэй шатан дээр нэг ******* хүн уулзаад зогсож байхаар нь очтол манай хүргэн байсан. Би тухайн үед хэн болохыг нь танихгүй байсан учраас эгчээс энэ хэн билээ гээд дөрвөн удаа асуусан. Тэгсэн чинь “Би танай хүргэн чинь байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёрын дунд байдаг гэр бүлийн маргаан бодогдоод би тэсэлгүй “чам шиг хүргэн гэж юу байдаг юм” гээд баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод, би буцаад хурим руу орсон. Тухайн үйл явдлын дараа гийн СЮ  дэлгүүр лүү орж кофе авч уух санаатай гарахад СЮ дэлгүүрийн үүдэнд утсаар яриад зогсож байсан. Би тухайн үед яваагүй байгааг харчхаад буцаж уур хүрээд дээр очиж гараараа нэг удаа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь хоёр хүүхэд ирээд салгасан” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

  Шүүгдэгч Д. нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Б.гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б. нь урьд үүссэн байсан хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.ы нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.ы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Д. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд үүссэн байсан таагүй харилцааны улмаас бусдын биед халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ