Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/04692

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          07

            101/ШШ2022/04692

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н.Х /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш” ХХК /рд:-д холбогдох,

Хариуцагч:  Ж.А/рд: нарт холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, хариуцагч нарын төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд “Ш" ХХК-с хэрэгжүүлж байсан төсөл болох БЗД-н хуучнаар хороо, маахуур гудамжинд баригдахаар төлөвлөгдсөн 81 айлын А блок барилгад 2017.01.28-ны өдөр захиалга өгөн тус барилгын 6 давхрын  тоотыг сонгон “Ш” ХХК-ийн захирал Б.Б, ерөнхий менежер Л.Ч нартай №А блок дугаар бүхий “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээнд зааснаар талбайн үнэ 1 м.кв тутамд 1,050,000₮, нийт үнэ 32,235,000 төгрөг болж байсан бөгөөд гэрээнд заасны дагуу анх 2017.01.28-ны өдөр 16,600,000 төгрөгийг, 2017.02.17-ны өдөр үлдэгдэл 15,635,000 төгрөгийг буюу нийт төлбөрийг миний бие бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн.

Гэтэл хариуцагч “Ш” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа буюу 2017 оны 4 дүгээр улиралд багтаан барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлэлгүй явсаар 2021 оны намрыг хүргэсэн. Тухайн үед барилгын үндсэн ажил дуусаж дулаан, цахилгаан холбосон байсан бөгөөд улсын комисс ажиллаагүй байсан хэдий ч цаашид түрээсийн байранд төлөх мөнгө надад байгаагүй тул аргагүйн эрхэнд 2021 оны 10 дугаар сард байрандаа нүүн орсон юм. Түүнээс хойш одоог хүртэл улсын комисс ажиллаагүй, орон сууцны гэрчилгээ гараагүй байгаа бөгөөд энэ талаар удаа дараа компаниас шаардсаар ирсэн.

Тэгж байтал 2021 оны 12 дугаар сарын орчимд “А” ББСБ-аас айлуудын хаалган дээр “анхааруулга” гэх бичгийг нааснаар бидний захиалан бариулсан барилгын техникийн болон газрын зөвшөөрлүүдийг өөрсдийн ажилтан болох Ж.Аийн нэр дээр шилжүүлж, улмаар түүний нэр дээр 75%-ийн гүйцэтгэлтэй барилгад гэрчилгээ гаргуулан, зээл авч, барьцаанд тавьсан, түүгээр зогсохгүй авсан зээлээ төлөхгүй байгаа гэдгийг олж мэдсэн юм. “Ш” ХХК-ийн захирал Б.Б нь захиалагч бидэнд мэдэгдэлгүйгээр барилгыг дур мэдэн барьцаанд тавин, авсан зээлээ төлөхгүй байгаагаас үүдэн миний олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ цуглуулан байж авсан орон сууц маань бусдад шилжиж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ,, хороонд байрлах Шинэ гүрэн орон сууцны А блок, 6-р давхрын ,,, м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Н.Х мөн болохыг тогтоон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг чөлөөлөхийг “Ш" ХХК, иргэн Ж.А нарт даалгаж өгнө үү.

2017.2.17-нд Штай гэрээ байгуулж 100 хувь төлбөрөө төлсөн. Байр хугацаандаа ороогүй тул түрээсийн байранд амьдарч байсан. Улмаар шаардлага тавиад байрандаа орсон. Улмаар өмчлөгчөөр тогтоолгох,  Ат зээлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Эхлээд хариуцагч тал зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд өгсөн юм гэв.

 

Хариуцагч Ж.А, хариуцагч нарын төлөөлөгч А.Анударь нар нь шүүхэд болон төлөөлөгч А.Анударь нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А миний бие иргэн Н.Хгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 133014/0136 дугаартай 2420 м.кв талбай бүхий газартаа 84 айлын орон сууц барихаар Ш ХХК-тай харилцан тохиролцож, 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 5 тоот Бусдын газар дээр барилга барих гэрээг байгуулсан.

Улмаар борлуулалтыг Ш ХХК-ийн нэр захиалагч нартай байгуулан төлбөр тооцоог авч, барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан. Гэвч санхүүжилтийн асуудлаас хамаарч орон сууцны барилгын гүйцэтгэл удааширч, улмаар Ковид-19 цар тахлын улмаас барилгын бараа материалын үнийн өсөлт зэргээс улмаас бүр хүнд байдалд орсон юм. Ийнхүү аргагүйн эрхэнд барилгын гүйцэтгэлийн гэрчилгээг гаргуулан аваад, А ББСБ-д барьцаалан 1,8 тэрбум төгрөгийн барьцаанд тавьж богино хугацаанд буцаан төлөөд орон сууцыг чөлөөлнө гэж тооцож байсан ч санхүүгийн хувьд дийлээгүй. Гэвч захиалагч нар нь энэ нөхцөл байдалд огт хамааралгүй, гэрээний дагуу төлбөр мөнгөө бүрэн төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй этгээд билээ. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоот нь барилгыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах үед өөрчлөгдөх магадлалтай тул захиалгын гэрээн дээрх ТИП гэж дурдсан хаягаар шаардлагаа тодорхойлох нь зөв юм. Мөн миний бие А ББСБ-д төлөх төлбөрийг төлж барагдуулж, захиалагч нарын орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх болно

Ш ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А миний бие Н.Хгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад Баянзүрх дүүргийн ,, хороонд байрлах Шинэ гүрэн орон сууцны А блок, 6-р давхрын м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай гэж тусгажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин манай компани нь орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлд хамааралгүй буюу иргэн Ж.А нь тус орон сууцыг барьцаанд тавьсан тул нэхэмжлэлийн уг хэсэгт хариу тайлбар гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч Ж.А нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байгаа юм. Хариуцагч Ш ХХК нь барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь энэ шаардлага хамааралгүй юм. Төлбөр бүрэн төлөгдсөн. Маргаангүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх5-7/, орон сууцны үлдэгдэл төлбөрийн график /хх8/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн ,, хороонд байрлах Шинэ гүрэн орон сууцны А блок,  давхрын тоот, 1 өрөө,  м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Ж.Ат уг орон сууцыг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцыг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Ш” ХХК нь дурдсан орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоох шаардлагыг зөвшөөрч, зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөх шаардлага нь хамааралгүй гэж тайлбарласан.

Хариуцагч Ж.А нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч Н.Х болон хариуцагч “Ш” ХХК нар нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. /хх5-7/

Гэрээний 2.1, 2.2-т зааснаар захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь 32,235,000 төгрөгийн үнийг төлөх, гүйцэтгэгч буюу энэ хэргийн хариуцагч “Ш” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, А блок,  тоот, м.кв талбайтай орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

 

Энд гэрээний 2.2-т барилга баригдсан байршлыг  Баянзүрх дүүрэг, дугаар хороо гэсэн боловч дүүргээс хорооны зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбоотойгоор барилга нь тус дүүргийн ,, хороонд байрлаж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал зөвшөөрсөн. Мөн гэх тоот нь одоогоор тоот гэж хаяглагдсан талаар хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлсөн талаар цахим баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.5-д заасан шаардлагыг хангахгүй байна. /хх3/

Гэвч хариуцагч “Ш” ХХК нь төлбөр бүрэн төлөгдсөн болохыг зөвшөөрсөн.

Түүнчлэн зохигчид  хэн аль нь уг барилга нь зээлийн гэрээний барьцаанд байгаа талаар тайлбарлаж, хариуцагч Ж.А нь орон сууцыг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөх шаардлагыг зөвшөөрсөн.

 

Хэдийгээр барилгыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны гэрээ хэрэгт авагдаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин уг барилга нь ББСБ-н зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан нь хэн алины тайлбараар тогтоогдож байх тул энэхүү шийдвэр нь уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь нэхэмжлэгч нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Харин нэхэмжлэгч нь 2 хариуцагч тус бүрд холбогдуулан өөр өөр шаардлага гаргасан тул шаардлага тус бүрд холбогдох хураамжийг зохих хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Хг Баянзүрх дүүргийн ,, хороонд байрлах Шинэ гүрэн орон сууцны А блок,  тоот,  м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Ж.Ат уг орон сууцыг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөхийг даалгасугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 389,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-с 319,125 төгрөг, хариуцагч Ж.Аээс 70,200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Н.Хд олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД