| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0079/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/074 |
| Огноо | 2017-05-25 |
| Зүйл хэсэг | 214.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/074
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярмаа,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч *******, тэдний өмгөөлөгч Л.Батбаяр,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, *******, ******* нарт холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт .
Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаар, овогтой .
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогтой ын .
Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай тоот регистрийн дугаартай, овогт .
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 02-ноос 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг "Овоон шанд’' гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар аймшигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологит үлэмж хэмжээний хохирол буюу 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх газар иргэд хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлох явдал байсаар байна. Уг газар нь 2000 онд анх Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт өргөтгөлөөр нэмж оруулсан, нийт 486 мянган га газар байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/198 тоот тушаалаар хамгаалалтыг нь Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нутаг дэвсгэрийн харъяаллаар нь шилжүүлж хамгаалуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан үргээх, ашигт малтмал хайх, олборлох, ухах, тэсэлгээ хийх, зөвшөөрөлгүйгээр дайрч өнгөрөх, буудлах зэрэг болон бусад үйл ажиллагааг хориглодог. Байгальд учирсан хохирол дүгнэлтээр тодорхой гарсан байна. Шинжээчийн дүгнэлтэн хохирлыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /XX- ийн 46-47-р тал/
Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:
Цагдаагийн байгууллагад хураагдаж ирсэн чулууг байгууллагаас комисс гарч, тээрэмдүүлсэн. Нөхөн төлбөр, шийтгэвэр оногдуулахдаа заавал мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэдэг. Говь эко ХХК-иар экологи эдийн засгийн үнэлгээг 3000.000 төгрөгөөр гаргуулсан. Уг дүгнэлтэд газар зүйн шинж чанарууд, ялзмагийн агууламж, чулууны үндсэн үзүүлэлт багтдаг. Эдийн засгийн зардлын тооцоогоо нэмээд 32.000.000 төгрөгийн үнэлгээ гарч ирсэн. Манай байгууллага очиж шалгасан зардлуудаа тооцолгүйгээр дүгнэлт гаргуулсан 3000.000 төгрөгөө нэмээд зөрчил гаргасан хүмүүсээс нийтдээ 35.285.564 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:
2015 оны 10 сарын 06-ны өдөр Овоон шанд гэх газар очих гээд явж байхад дугааргүй ландкрузер маркийн машин ойртуулахгүй шахаад байсан. Ээж бид 2 эд нар оруулахгүй юм байна гэж бодоод машин дээрээ очоод харж байсан. Хамгаалагч нар хүн оруулахгүй өөрсдөө ухаж байсан. Мотор дуугарч малгайтай цамц өмссөн 5, 6 залуучууд байсан. 2015 оны 10 сарын 06-наас 07-нд шилжих шөнө 2 удаа тэсэлсэн дуу гарч байсан. Бүтэн өдөр шөнө ажиллаад маргааш нь чулуугаа авчаад үдээс хойно нь нүхээ шуурхай дарж байсан. Би урд уулан дээрээс харж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20/
Гэрч Ц.Эрдэнэбямбын мөрдөн байцаалтанд өгсөн:
Засаг дарга Амарсанаа 2015 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна, орой "Овоон шанд” руу явах ажилтай боллоо гэж хэлзэд дуудсан. Тэгээд сумын засаг дарга Амарсанаа, сургуулийн захирал Цэдэндорж нартай Баянлиг сумын Багабаян 3 дугаар багийн нутагт байх улсын тусгай хамгаалалттай "Овоон шанд” гэх газар руу явсан. Биднийг очиход "Овоон шанд”-ны хажуугийн толгой дэзр нзг жиип машин зогсож байсан, мөн гэр бариатай, гэрийн хойд талд портер, баруун талд нь газ 53 маркийн ачааны машин, цагаан өнгийн фургон зүүн талд нь харагдаж байсан. Ойролцоогоор 7-9 хүн байх шиг байсан. Миний таних хүн байхгүй байсан Дарга. сургуулийн захирал бид гурвыг очиход хүмүүсийн ухаад байгаа гэх нүх нь онгорхой, нүх рүү орсон цахилгааны хар өнгөтэй утас, гэрийн зүүн талд гадаа мотор харагдаж байсан. Сери нь харагдахгүй 02-66 гэсэн улсын дугаартай, цагаан өнгийн, бага оврын ачааны портер авто машин байсангэх мэдүүлэг. /ХХ-ийн 48-р тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2015 оны 10 дугаар сарын эхээр ажил тараад гадуур явж байтал сумын засаг дарга Амарсанаа залгаж утсаар яриад чи ажилта байна уу, хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би гадуур явж байна, одоо зааланд очиж тоглолоо гэж хэлсэн. Амарсанаа даргаас ямар ажил байна гэхэд хоёулаа "Овоон шанд” руу явчихаад ирье гэхээр нь зөвшөөрсөн юм. Амарсанаа дарга, жолооч Эрдэнэбямба нарын хамтаар "Овоон шанд”-руу нар жаргаж байхад явсан. Тухайн газарт харуй бүрий болох гэж байхад очсон. Биднийг очиход толгой дээр Лексус 470 маркийн мөнгөлөгдүү цайвар сааралдуу өнгөтэй машинд маяк ажиллуулаад зогсож байсан. Машины хажууд зогсож байсан хамгаалагч болов уу гэмээр нөхөр биднийг харчихаад улаан дохиур модоор дохьсон. Тэгэхээр нь шууд давхиад гэрийн гадаа очиж зогссон. Биднийг очиход 4 тээврийн хэрэгсэл байсан. Дурьдвал цагаан өнгөтэй портер, цагаан саарал өнгөтэй фургон, газ 53 маркийн ачааны тээврийн хэрэгсэл, Лексус 470 зэрэг тээврийн хэрэгслүүд байсан. Тухайн газарт очоод гэрт ороход 6 эрэгтэй хүн хоол идээд сууж байсан. Хоёр хүн ачааны машины цаанаас гарч ирсэн. Нэг хүн уулан дээр машинтай зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нийт 9 хүн байх шиг харагдсан. Миний таньдаг хүн байхгүй байсан. Харин гийн дүү гэж өөрийгөө танилцуулсан намхан нуруутай, бор царайтай, хар ноосон малгайтай залуу байсан. Биднийг очиход тухайн нүх нь онгорхой байсан. Гэрийн зүүн урд талд нүүрс буулгасан, нүүрсний зүүн талд онгорхой нүх байсан ба, нүхний аман дээр банз мод тавьсан, нүх рүү утас оруулсан байгаа харагдсан. Биднийг очиход нүхэн дээр хүмүүс байгаагүй. Гэрийн зүүн хаяаанд мотор харагдсан, улаан өнгөтэй, ямар марктай байсныг мэдэхгүй. Сери нь харагдахгүй 0266 гэсэн улсын дугаартай, цагаан өнгийн, бага оврын ачааны портер машин байсан. ...Гэрт ороход хүмүүс гарч явцгаасан. Тэгтэл гаднаас хүмүүстэй зөрөөд гэх дунд эргэм насны эрэгтэй орж ирсэн. Тэрээр гэр дотор намайг гэдэг, би Монгол улсын иргэн гээд цахим үнэмлэхээ үзүүлээд байсан. Амарсанаа дарга гэх хүнээс чи энд юу хийж яваа юм гэхэд би Гурвантэс сумруу явж байна, үүгээр сонирхоод явъя гэж бодоод ирсэн байгаа тухай ярьсан гэх мэдүүлэг. /ХХ-ийн 51-52-р тал/
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би Баянхонгор аймгийн Баянлиг сумын засаг даргаар ажилладаг. Манай сумын Багабаян 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай газарт орших Овоон шанд гэх газарт чулууны үндсэн ордны алт гардаг. Тухайн газарт энд тэндээс хүмүүс ирж хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлох явдал таслан зогсоогдохгүй байгаа юм. Овоон шанд гэх газарт манай сумаас сонгогдсон хурлын төлөөлөгч ******* нь гэрээт харуул хамгаалалтын алба ажиллуулж байгаа нэрийдлээр ашигт малтмал олборлоод байна гэдгийг хүмүүсийн ярианаас сонсоод очиж шалгаж үзье гэж бодоод сургуулийн захирал Цэдэндорж, жолооч Эрдэнэбямба нарын хамтаар 2015 оны 10 дугаар сарын эхээр очсон. Яг хэдний өдер байсныг санахгүй байна, ямар ч байсан 10 дугаар сарын эхний 10 хоног дотор юм. Бид орой харанхуй болсон хойно очсон. Очиход Овоон шандны баруун хойд талд толгой дээр маяктай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл зогсож харагдсан. Машины гадаа нэг хүн зогсож байснаа цагдаа нарын барьдаг улаан дохиур модоор дохьсон. Дохихоор нь зогсоогүй, шууд гэрийн гадаа давхиж очиж зогссон. Овоон шанданд очоод байж байтал дунд эргэм насны нэг эрэгтэй хүн та нар зүгээр байж байгаад хятадуудад өгчихдөг юм билээ. Бид нар үүгээр дайраад өнгөрөхдөө хараад явъя гэж ирсэн юм. Бид Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явж байна гээд хэл үгээр дайраад байсан. Тэр эрэгтэй өөрийнхөө цахим үнэмлэхээ харуулаад би Монгол хүн, намайг гэдэг гэж байсан. Биднийг очиход 4 тээврийн хэрэгсэл байсан, дурьдвал цагаан өнгөтэй портер, цагаан саарал өнгөтэй фургон, газ 53 маркийн тээврийн хэрэгсэл, Лексус 470 зэрэг тээврийн хэрэгслүүд байсан. Хүн ойролцоогоор 9-10 хүн байх шиг байсан. Би тэдгээр хүмүүсээс танихгүй юм билээ. Тэдэнтэй уулзаж ярилцаад сүйд болсон зүйл байхгүй, тэдэнд явцгаа гэдэг шаардлагыг тавьсан. ...Биднийг очиход тухайн нүх нь онгорхой байсан. Яг ашигт малтмал олборлож байсан эсэхийг мэдээгүй. Нүх нь онгорхой байгаа юм чинь хүмүүс олборлохгүй байна гэж юу байхав дээ гэж бодолхийлээд орхиод явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р тал/
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас гэрээсээ гараад Баянлиг сумын Багабаян 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин улсын тусгай хамгаалаттай "Овоон шанд" нэртэй газарт 2015 оны 10 дугаар сарын яг хэдний өдөр очсоноо сайн санахгүй байна ямар ч байсан 10 дугаарр сарын эхээр очсон. Тэгэхдээ би нагац ах ******* ахын пургон машиныг нь янзлах гээд тухайн үед зүс таньдаг байсан 15-н настай, эрэгтэй н.Бямбаням гэдэг хүүхэдтэй хамт, хоёулаа мотоциклоор сумаасаа гарч очсон юм. Намайг байх хугацаанд буюу тэнд анх очсон өдрийн орой нь 02-66 СЭҮ улсын дугаартай Портер маркийн машин ирсэн, тэгэхдээ уг машинд 3-н хүн ирсэн. Уг ирсэн 3 хүнийг би өмнө нь огт танихгүй хүмүүс байсан ба тэдгээр хүмүүс портер машиндаа дүүрэн нүүрс аччихсан ирээд гэрийн гадаа буулгаж байсан. Тухайн үед уг ирсэн портер маркийн машины жолоочыг хүмүүс Хүрлээ билүү, Хүдэрээ гэсэн нэрээр дуудаж байсан санагдаж байна. Намайг тухайн газарт ирсэн өдрийн орой портер маркийн машинтай хүмүүс ирсэн, удаагүй 1 цаг орчмын дараагаар 55-58 НАА улсын дугаартай “Лөксус" маркийн машин ирсэн ба уг машины жолоочийг нь гэж байсан.
Тэсэлгээ хийсэн гэх үед би нөгөө нүхэн дээр байсан болохоор тэсэлгээний болон моторын дууг сонссон боловч харах боломжгүй байсан. Тухайн орчинд тэсэлгээ хийж ухах хоёр нүх байдаг. Тухайн нүх нь хоорондоо 500 орчим метрийн зайтай байдаг бөгөөд би тухайн үед тусгай хамгаалалтай газрын нүхний орчим байсан. Тусгай хамгаалалттай газрын нүхий ойролцоо *******гийн машиныг янзалж байхдаа тэсэлгээ хийх болон моторын дууг сонссон. Би Овоо шанд гэх газарт 2 хоносон. Би М.Эих-Ирээдүй ахын ойн аймгийн пургон маркийн авто машиныг зассан.
...Баянлиг сумын засаг дарга Амарсанаа гэх миний байсан нүхэн дээр ирээд "чи юун хүн бэ, хариуцаж байгаа хүн байна уу, хэн байна" гэхээр нь би түүнийг ах тэй утсаар яриулах гэж утас өгсөн. Тэгтэл Амарсанаа уурлаад ахтай утсаар яриагүй гэх мэдүүлэг. /2-р ХХ-ийн 159-160, 192-193-р хуудас/
Гэрч М.Жаргалангийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би Баянхснгор аймагт хамгаалалтын алба хариуцаж ажиллаж байхад манай ах нүүрс түлээ портер маркын тээврийн хэрэгсэлээр авчирч өгөөд буцах гэж байхад 53 маркийн автомашинаар дүүрэн чулуу ачаад 6, шуудай чулуу багтахгүй болохоор нь ахыг нүүрс ачиж ирсэн портер машиндаа ачаад явж байгаач замдаа авчихая гэхээр нь портертоо ачаад явж байтал цагдаа нар зогсоосон гэсэн гэх мэдүүлэг. /2- р ХХ-ийн 195-р хуудас/
Байгаль орчны зөвлөх Говь-Эко ХХК-ийн 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн “Иргэн ******* нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон. Үүний дагуу тус талбайд экологи-эдиийн засгийн хохиролын үнэлгээ бодсон бөгөөд тус хохиролын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу тооцож, үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 сарын 26-ны өдрийн А-333 тоот тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 3 дахин нэмэгдүүлж тооцсон болно.
Эндээс дүгнэхэд иргэн ******* нь Баянхонгор аймгийн Баянлиг сум Их Богдын байгалийн цогцолбор газарт байрлах тус солбицол бүхий талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохиролын бодит үнэлгээ нь 32.285.504 төгрөг болж байна” гэх дүгнэлт /1-р хх-н 95- 101/
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн Лексүс 470 маркийн тээврийн хэрэгсэл 17.500.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 107/
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн шинэ цахилгаан үүсгүүр 400.000 төгрөгийн, хошуугүй жижиг мулдок 30.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110/
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл 5.500.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 113/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11/
Хэсгийн төлөөлөгч ийн илтгэх хуудас /1-р хх-ийн 17/
Улсын тусгай хамгаалалттай газар Овоо шанд гэх газраас ухаж авсан чулууг хурааж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 26/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 27/
Хүдэр боловсруулах үйлдвэрт алтны баяжмалтай чулууг тээрэмдүүлж баяжмалыг нь ялгуулж авсан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 28-33/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 36-40/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 42-43/
ИББЦГХЗахиргааны даргын тушаал /1-р хх-ийн 45/
*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 148/
*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174/
*******гийн дипломын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар, Налайх дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 152-159/
*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 159-160/
*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161/
*******ын бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 162-168/
Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 169/
*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 170/
*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 171/
*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн сум дундын ойн ангийн даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 172-177/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 178/
*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 178-180/
Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 185/
Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 533 дугаар захирамж /1-р хх-ийн 186/
Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбарын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн алтны ханшнын мэдээлэл /1-р хх-ийн 188-189/
Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоол, 1995 оны 26 дугаартай УИХ-ын тогтоол түүний хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-218 дугаар тушаал, 2000 оны 29 дугаартай УИХ-ын тогтоол /1-р хх-ийн 195-198, 200-201/
Баянлиг сумын Овоон шанд Тусгай хамгаалалттай газарт орсон газар зүйн байршилыг харуулсан зураг /1-р хх-ийн 199/
Төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 204/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 212/
Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 6-8/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 9-10/
5558 НАА улсын дугаартай Лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 24-25/
Баянлиг сумын 3-р баг Овоон шанд гэх газарыг харуулсан гэрэл зураг /2-р хх-ийн 42/
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 56, 63-65/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 151/
Геологийн төв лабораторийн Баянхонгор аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн алт нь сорьцтой гэх шинжилгээний дүн, гэрэл зураг /2-р хх-ийн 203-204, 227-232/
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу цугларсан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэдгийг хуулиар олгогдох зөвшөөрөлгүй, эрдсийн хуримтлалын судалгаагүй, нөөц баялагийг ашиглах боломжийг судалж, техник, эдийн засгийн үйлчилгээ хийгээгүй атлаа ажилгаа явуулсан, байгалийн унаган төрхөөрөө байсныг авч ашиглсан, үүний улмаас ашигт малтмалыг өөрийн эзэмшилд авсан байхыг ойлгоно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ” гэж зааж уг цогцолбор газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэж хуулчилжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно” гэж хуульчилсан байгааг шүүгдэгч нар зөрчсөн байна.
Шинжээч нь байгаль экологид учирсан хохиролыг тооцохдоо шүүгдэгч нарын түүж олборлосон гэх баяжмалтай чулуунаас гаргаж авсан алтны хэмжээг тухайн өдрийн Монгол банкны алтны ханшаар тооцож гаргасан байна. Шинжээч дүгнэлт гаргасан 2015 оны 11 сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 грамм алт 68.986,12 төгрөгийн ханштай байсан байна. Үүнээс үзэхэд 156*68.986,12=10.761.834,7 төгрөг болно.
Харин 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар Монгол банкны 1 грамм алтны ханш 71.325 төгрөгөөс 73.311 төгрөгийн хооронд байсан байна.
Тус Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р багийн нутаг Овоон шанд гэх газар нь Улсын Их Хуралын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Говь гурван сайханы байгалын цогцолбор газарт хамруулан улсын тусгай хамгаалалттай газар нутаг болгожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-218 дугаар тушаалаар Говь Гурвансайханы байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамгаалах нутаг дэвсгэрээс Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өвөрхангай аймгийн Богд сумдын нутаг дэвсгэрт хамаарах 523826 га газар нутгийн хамгаалалтыг Баянхонгор аймгийн Их Богд уулын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч нарт баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь хэсэгт "газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан ба шинжээчийн дүгнэлтээр тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ болох 10.761.835 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын нөхөн төлөх төлбөр /хохирлыг/ 32.285.504 төгрөг байхаар тогтоож шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт тэнцүү хэмжээгээр хувиарлан шүүгдэгч тус бүрээс 8.071.376 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт "...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан боловч гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5558 НАА улсын дугаартай Лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь М.Жаргалан, 0266 СЭҮ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь ХААН банк болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчдэд нь буцаан олгох нь зүйтэй байна.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр Лексүс 470 маркийн тээврийн хэрэгсэлийг 17.500.000 төгрөгөөр, хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл 5.500.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 23.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 5.750.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэнэ.
Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хохиролын үнэлгээ гаргуулсны төлбөр 3.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас тэнцүү хуваан тус бүрээс 750.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор айгийн Их богдын байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд олгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүр 1 ширхэг, молдок 1 ширхэгийг устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтийн 108 тоотод байрлах 554 м2 бүхий Ү 1307004893 үл хөдлөх хөрөнгийн дугаартай байрыг битүүмжилсэн, шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн Улаанбаатар хот, СХДүүрэг, 1-р хороо, 11-р байрны 134 тоотод байрлах Ү 2201006891 үл хөдлөх хөрөнгийн дугаартай 2 өрөө байрыг битүүмжилсэн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 2 хаалгатай хөргөгч, 55 инчийн телевизорыг битүүмжилсэн тогтоолуудыг шүүгдэгч нараас мөнгө гаргуулж шийдвэрлэж байгаа учир хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгсэлүүд нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын унаж явсан 0266 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн, шүүгдэгч *******гийн унаж явсан 5558 НАА улсын дугаартай Лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч овогт , ******* овогт , овогт , овогт ын нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оногдуулсан гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0266 СЭҮ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ
1. төгрөг, 5558 НАА улсын дугаартай лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийн үнэ
2. төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгүүр 1 ширхэг, молдок 1 ширхэгийг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтийн 108 тоотод байрлах 554 м2 бүхий Ү 1307004893 үл хөдлөх хөрөнгийн дугаартай байрыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн,
шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн Улаанбаатар хот, СХДүүрэг, 1-р хороо, 11- р байрны 134 тоотод байрлах Ү 2201006891 үл хөдлөх хөрөнгийн дугаартай 2 өрөө байрыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн,
шүүгдэгч *******гийн эзэмшлийн 2 хаалгатай хөргөгч, 55 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж,
мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын унаж явсан 0266 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн, шүүгдэгч *******гийн унаж явсан 5558 НАА улсын дугаартай Лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас 32.285.502 төгрөгийг тэнцүү хуваан тус бүрээс 8.071.376 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хохиролын үнэлгээ гаргуулсны төлбөр 3.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас тэнцүү хуваан тус бүрээс 750.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор айгийн Их богдын байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд олгосугай.
9.Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 05 сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******, *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ