Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/03559

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

      11 сар       11  р                                            184/ШШ2022/03559

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД: /. Хаяг: ************ аймаг, ************ сум, ************ дүгээр хороолол, ************* баг, Эрх чөлөөний өргөн чөлөө, ***-р гудамж, *** тоот

Хариуцагч: **** овогт ************** /РД: ***************/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоот

Хариуцагч: *********** овогт ********** *********** /РД: ***********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, Зүүн ард аюуш *** дугаар гудамж, **** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 19,380,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **********, хариуцагч *********, ********, ********** өмгөөлөгч ***********, гэрч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *********, ********* нартай 2020 оны 7 дугаар сарын 27-ны дугаар 20/220 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар цалин болон бусад орлого барьцаалан зээл олгосон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэлээс татгалзсан 184/Ш32021/13988 тоот шийдвэр гарсан. Улмаар ********** аймаг дахь сум дундьн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу 142/ШШ2022/00271 тоот шийдвэр гарч үндсэн зээлдэгч ********** эрэн сурвалжлуулахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан. ********** аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *********** Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, 8-429 тоотод оршин суудаг гэж олж тогтоосны дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, эргэн төлөх графикийн 615 хоногийн турш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 10,000,000 төгрөг, үндсэн хүү 7,875,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,435,000 төгрөг нийт 19,310,000 төгрөгийг  төлөөгүй нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймээс зээлдэгч нараас зээлийн төлбөр 19,310,000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг нийт 19,380,200 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ****** болон *********** нар нь нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагаас 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Гэвч дээр дурдсан зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Учир нь би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус байгууллагын ажилтан *********** өөрийн эзэмшлийн **** УНА улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркийн автомашиныг зээлийн үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгт тооцоож шилжүүлэн өгсөн тул  төлөх төлбөр  байхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************** яриад байгаа автомашиныг бид хамтран ажиллаад ажлын хөлсөнд авсан. Гэхдээ тухайн үед автомашиныг чи авч хэрэглэ гэж надад хэлж байсан, нэр шилжүүлж байх явцад ийм өр төлбөрт шилжүүлсэн тухай зүйл яригдаагүй. Тухайн үед Б.************* бидэнд өрөө төлөхийг сануулж удаа дараа ярьж байсан бөгөөд би “*************” ХХК-д зөвхөн энэ 10,000,000 төгрөгийн зээл байгаагүй, өөрийн тусдаа бас зээл байсан, тэр өрнөөсөө хасуулах зорилгоор Б.*************ийг дуудаж машиныг шилжүүлж өгөхөөр тохирсон. Би ************* ****** УНА улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр тооцон авахыг санал  болгоход, “нэг бол мөнгөө төл, эсхүл энэ үнээрээ зараад мөнгийг  өг,  би та нарын энэ асуудлаас болоод ажлаасаа гарч гэр бүлийн асуудалтай боллоо” гэж хэлээд буцаагаад миний нэр дээр машиныг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, зээлийг төлөөгүй талаар маргахгүй, бид тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж бодож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/220 дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20/220 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Голомт банкны 4015104288 тоот дансны хуулга, мемралын баримт, зээл зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол, зээл хүсэгчийн өргөдөл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13988 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, ****** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эрэн сурвалжлуулах тухай шийдвэр, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 38/05-3572 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч **********, *********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,380,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт 19,310,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нар нь  нэхэмжлэгч “***************” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20/220 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар цалин болон бусад орлого барьцаалан зээлсэн байна.     /хх-ийн 10/

Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээнд  зээлдүүлэгч “********” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал *************, зээлдэгчийг төлөөлж  ********, хамтран зээлдэгч *********** нар гарын үсэг зуржээ.  

Зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлсэн авсан, зээлийн төлөлт хийгээгүй,  зээлийн төлбөрийн хэмжээний тухайд зохигчид маргахгүй, харин хариуцагч ********** зээлийн төлбөрт өөрийн эзэмшлийн ******** УНА улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркийн автомашиныг зээлийн үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, зээлийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч *******, ******* нар нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдоно.

Нэхэмжлэгч шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 19,310,000 төгрөг /үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 7,875,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,435,00/ төгрөгийг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 19,380,200 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. 

            Хариуцагч ********* зээлийг өөрийн өмчлөлийн автомашиныг шилжүүлэн өгөх замаар төлсөн гэж  тайлбарлаж байгаа хэдий ч “***********”-ийн Тээврийн  хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар  автомашин 2021 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “***********” ХХК-иас хариуцагч ************** өмчлөлд шилжсэн байна. /хх-ийн 39/

            “***********” ХХК-иас “Авто тээврийн үндэсний төв”-ийн Тээврийн  хэрэгслийн бүртгэлийн хэлтэст 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр явуулсан 21/4-8382 тоот албан бичиг автомашиныг Б.************* /РД: **********/-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн агуулгатай байх бөгөөд Б.************* нь хариуцагч ************ нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хүссэн нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдсон болно. /хх-ийн 40/

            Зохигчийн тайлбар, гэрчийн  мэдүүлэг, баримтаас дүгнэхэд 91-84 УНА улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркийн автомашинаар зээлийг хаасан гэх  хариуцагч ********* тайлбар үндэслэл муутай, эргэлзээтэй байна.

Учир нь хариуцагч ************ автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 28-нд “**********” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, зээл авсан гэх боловч зээлийн хэмжээ, үлдэгдэл төлбөр, төлсөн эсэх талаар баримтыг шүүхэд  гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт 19,310,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/2021/13988 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** сурвалжлуулах хүсэлт гаргасныг ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2022/00271 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчээс  зардал гарсан  байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч “**********” ХХК нь  хариуцагч нарт  зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, мөн үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, мөн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах  үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *********** 9,690,100 /есөн сая зургаан зуун ерэн мянга нэг зуу/ төгрөг хариуцагч *********** 9,690,100 /есөн сая зургаан зуун ерэн мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 254,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ