Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2022/03855

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  , 6 , ******* ******* ******* *******, ******* *******, ******* хаягт оршин суух, овогт ийн /РД:ТЕ87031403/

Хариуцагч: , , ******* хаягт *******лах, ХК /РД: 2077*******8/

2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал 3 059 804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ХК-д холбогдуулан 3 059 0804 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б. нь 2020 оны 01 сарын 27-ны өдөр ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Худалдан авалт, хангамжийн албаны даргаар томилогдсон бөгөөд цалин 2 162 000 төгрөг, 2020 оны ******* сараас 2 500 000 байхаар харилцан тохиролцсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын *******ны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй. 2020 оны 12 сард өөрийн хүсэлтээр ажлаас *******лөгдөх хүсэлтээ өгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл ХК нь Б.ыг ажлаа хүлээлгэж өгсний дараа 2020 оны урамшууллыг өгөхгүй өнөөдрийг хүргэж байна. ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн Т-02, Б-19/*******5 дугаар Аргачлал шинэчлэн батлах тухай тушаалаар Удирдлагын багийн жилийн үр дүнгийн урамшууллыг бодох аргачлал-ыг баталсан байдаг. Б.ын ажиллаж байсан албан тушаал 2019 онд ажиллах удирдлагын багийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд түүний ажлын үр дүн тус журамд заасан болзлыг хангасан байтал ажлаас гарсны дараа уг урамшууллыг олгоогүй, холбогдох албан тушаалтнаас тодруулахад захирал хүлээн зөвшөөрөөгүй гэх хариуг цахим шуудангаар өгсөн. Иймд ХК-аас жилийн үр дүнгийн урамшуулал 3 059 804 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Б. нь ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 24-ний өдрийн №Б/*******6 дугаар тушаалаар компанийн Худалдан авалт, хангамжийн албаны даргын албан тушаалд 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас *******лөгдөх хүсэлт гарган, Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 сарын *******-ны өдрийн №Б/803 дугаар тушаалаар ажлаас *******лөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар талууд нь хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлийг тусгаж, нэмэлтээр бусад нөхцөлийг харилцан тохиролцож гэрээнд тусгах боломжтой гэж зааснаар бид ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т Ажилтны cap бүрийн ажпын гүйцэтгэлийг шууд удирдах албан тушаалтан нь үнэлгээний хуудсын дагуу үнэлж, тухайн үнэлгээний дагуу cap бүр үндсэн цалингийн 30 хүртэлх хувиар тооцож хувьсах цалин олгож болно гэсэн зохицуулалтыг оруулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй жилийн үр дүнгийн урамшууллыг олгох тухай хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй. ХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан компанийн нэгдэлд хамаарах этгээд биш буюу улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар ХК нь ХХК-ийн нэгдэлд хамаарах этгээд биш учраас нэхэмжлэлд дурдсан аргачлал батлах журам хамаарахгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүссэн маргаан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020 оны 06 сарын -ний өдрийн №01/441 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, №01/441/01 дүгээр Байгууллагын нууцыг хадгалах гэрээ, №01/441/02 дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, / хэргийн 4-11 тал/

Хариуцагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн итгэмжлэл, /хэргийн 26-27 тал/

Шүүх 2022 оны ******* сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, П.Уянгын гэрчийн мэдүүлэг, ХХК-ийн захирлын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн Аргачлал шинэчлэн батлах тухай №Т-02-Б-19/*******5 дугаар тушаал, Улсын бүртгэлийн газрын ХХК, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ХХК-ийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 17-02-22/157 дугаар албан бичиг тус тус бүрдүүлсэн. / хэргийн 45-46, 57-62, 69-70, 89-113, 120 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Б.ын нэхэмжлэлтэй ХК-д холбогдох 2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал 3 059 804 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: миний томилогдон ажиллаж байсан Худалдан авалт, хангамжийн албаны даргын албан тушаал нь тухайн компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүнд хамаарах албан тушаал бөгөөд Удирдлагын багийн жилийн үр дүнгийн урамшууллыг бодох аргачлал-д заасан урамшуулал авах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь ХК-ийн удирдлагын багийн бүрэлдэхүүнд хамаарахгүй, ХК нь ХХК, ХХК-аас хараат бусаар тусдаа үйл ажиллагаа эрхэлдэгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэг цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ажил олгогч ХК, ажилтан Б. нар 2020 оны 06 сарын -ний өдөр №01/441 дүгээр Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүй байгуулж, ажилтан нь худалдан авалт, хангамжийн албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн таатай нөхцөл бүрдүүлэх үүрэг тус тус хүлээжээ. /хэргийн 5-7 тал/

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гол нөхцөл болох ажлын *******ны буюу албан тушаалын нэр, ажлын *******ны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг тусгах талаар зохицуулсан бөгөөд №01/441 дүгээр Хөдөлмөрийн гэрээ нь дээрх заалтыг зөрчөөгүй тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэж заасан ба хөдөлмөрийн гэрээний цалин, урамшуулал, хөнгөлөлт, хангамж, тэтгэмж туслалцааны харилцааг зохицуулсан 3.2 дахь заалтад ажилтны сар бүрийн ажлын гүйцэтгэлийг шууд удирдах албан тушаалтан нь үнэлгээний хуудсын дагуу үнэлж, тухайн үнэлгээний дагуу сар бүрийн үндсэн цалинийн 30 хүртэлх хувиар тооцож хувьсах цалин олгож болохоор заасныг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ХК-ийг ХХК, ХХК-д харьяалагдах, хамаарал бүхий компани тул урамшуулал авах эрхтэй гэж тайлбарладаг. Шүүгчийн нотлох баримт гаргуулах захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт ирүүлсэнийг шинжлэн судлахад ХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хараат болон охин компани, компанийн нэгдэлд хамаардаг болох нь нотлогдсонгүй. Тодруулбал  ХХК, ХХК-ийн хараат, охин болон компанийн нэгдэлд ХК харьяалалгүй байх тул ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 13-ны өдөр баталсан гэх Удирдлагын багийн жилийн үр дүнгийн урамшууллыг бодох аргачлал, түүний хавсралт нь ХК-д үйлчлэхгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Б.ын нэхэмжлэлтэй ХК-д холбогдох 2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал 3 059 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж ирүүлсэн импэкс ХХК-ийн захирлын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн Т-02-Б-19/*******5 дугаар Аргачлал шинэчлэн батлах тухай тушаал, Удирдлагын багийн жилийн үр дүнгийн урамшууллыг бодох аргачлал, Ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн Т-02-Б-19/*******5 тушаалын хавсралт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд нэхэмжлэгчийг мөн хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 907 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Б.ын нэхэмжлэлтэй ХК-д холбогдох 2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал 3 059 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 907 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР