| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2022/00903/И |
| Дугаар | 184/ШШ2023/00032 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2023/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* *******лол, ******* *******, ******* хаягт оршин суух /РД:/
Хариуцагч: *******, *******, 4 , - хаягт оршин суух /РД:ШЕ80080/
Гэм хорын хохирол 1 928 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б., иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Б.од холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1 928 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гарган миний эзэмшлийн Prius-0 маркийн 628 УБТ улсын дугаартай авто машиныг мөргөж, хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагаас ослыг шалгах явцад хариуцагч нь учирсан хохирлыг арилгаж, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засварлан ослын өмнөх, анхны байдалд нь оруулахаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй, хохирлыг арилгахаас зайлсхийж байгаа тул бодит хохиролд анх 969 00 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Мастер үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2 0 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнд үнэлгээгээр тогтоосон хохирол 1 60 000 төгрөг, үнэлгээний зардал 0 000 төгрөг, Хэтмоторс ХХК-ийн оношилгооны төлбөр 220 000 төгрөг, шатахууны зардал 10 000 төгрөг, нотариатын зардал 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 110 000 төгрөг нийт 2 0 000 төгрөг болохоос Мастер үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээнд дурдсан зүүн урд, хойд хаалгыг солих зардал 1******* 400 төгрөгийг хасаж, үлдэх 1 928 000 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулж өгнө үү. 2022 оны 01 сарын 16-ны өдөр хариуцагчийн ах нь манай нөхөр рүү залгаж миний машиныг авч ирсэн боловч анх харахад л суудлын бүс татагдахгүй, хянах самбар дээр гэрэл ассан, урд салхины шилний наалт салсан гэх мэт засвар нь сэтгэлд хүрэхгүй байсан тул ахад нь хэлэхэд Би мэдэхгүй, Б.той өөртэй нь ярь гэсэн. Ингээд би Приус центрт оношлуулж, хариуцагчид энэ тухай хэлэхэд Чадахгүй, манай ах дээр очиж засуул гэсэн. Хүний эд хөрөнгөд хохирол учруулаад янзлаад өгөе гэхээр нь хариуцагчийг бодоод сайхан сэтгэлээр нөхөртэйгээ муудалцан байж ахаар нь засуултал сэтгэлд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ослын улмаас эмнэлэгт үзүүлэх, ажилдаа явахдаа бензин хийж, зохих хөлсийг төлж хүний машин унадаг байснаас шатахууны зардал өндөр гарсан гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: 2021 оны 12 сарын 29-ний шөнө согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан нь үнэн боловч замын голоор явж осол гаргасан гэдгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан буруугаа ухамсарлаж, тухайн үедээ эм, тариа гээд чадах хэмжээгээр тусалсан. Автомашинд учирсан эвдрэлийн хувьд шууд гаргаад өгөх мөнгө байгаагүй учраас засварлаад өгөхөөр тохирч Мастер үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийсний дараа ахынхаа засварын газар машиныг хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ өөрөө хяналт тавиараа гэж хэлж байсан, машин засах үйл явц зарим нэг сэлбэг олдохгүй байсаар удааширсан. Ажлын шаардлагаар Эрдэнэт хот руу яваад 2022 оны 01 сарын 1-ны өдөр ирэхэд ах маань 2022 оны 01 сарын 16-ны шөнө машиныг нь өгчихлөө гэсэн, машиныг нь өгсөн бол өргөдөл, бичиг баримтаа авсан уу гэхэд аваагүй гэсэн. Машинаа хүлээн авснаар би нэхэмжлэгчийг гомдолгүй боллоо гэж ойлгосон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь надаас бус ахаас машинаа хүлээж авчихаад эргээд надад хариуцлага тооцуулах гээд байгааг зөвшөөрөхгүй. Би өөрөө хүлээлгэж өгөх, эсвэл надаас авсан бол асуудал тухайн үедээ шийдэгдэх байсан. Мөн ямар үндэслэлээр надаас 600 000 төгрөг нэхэмжилж байснаа 900 000 төгрөг болгож нэхэмжлэлийн дүн өөрчлөгдөөд байгаа нь ойлгомжгүй. Автомашинд хийсэн засвар нь таалагдаагүй бол тухайн үедээ буюу маргааш нь оношилгоонд оруулаад ярьсан бол өөр байх байсан. Над руу эвдрэл нь хэвээр байна гээд ярихад нь гүйцээж засуулах боломжтой талаар хэлсэн. Уулзая гэсэн боловч надад гэнэтийн ажил гараад Эрдэнэт яваад уулзаж чадаагүй, миний бие өөрөөс 4 000 000 гаруй төгрөгийн зардал гаргаж машиныг зассан байтал дахин мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, 600 000 -00 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 сард автомашинаа хүлээн авснаас хойш 6 сар гаруй хугацаанд машинаа унаж явсан, энэ хугацаанд машинд эвдрэл, гэмтэл гарах үндэстэй, яагаад элэгдэл хоргодлыг тооцохгүй байгааг ойлгохгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Б. буруутай нь үнэн, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэв.
Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 сарын 26-ны өдрийн итгэмжлэл, НӨАТ төлсөн баримт, гэрэл зураг, 2022 оны 01 сарын 1-ны өдрийн зарлагын баримт, Явах эд ангийн оношилгооны хуудас, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 01 сарын 0-ны өдрийн 14-а/16 албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 сарын 1-ны өдрийн Хариу тайлбар гаргах тухай №-42/08 дугаар албан бичиг, 208 оны 08 сарын 1-ны өдрийн Автомашины зээлийн гэрээ, 2022 оны 06 сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, нотариатын мөнгөний тасалбар /хэргийн 4-8, 16, 1-20, 9-66, 4, 6-80, 126-*******0, 192-199, 212 тал/
Хариуцагч нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, автомашины гэрэл зураг /хэргийн 22-2 тал/
Шүүхээс Тээврийн прокурорын газрын Г-0044 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгасан баримтууд, Автотээврийн үндэсний төвийн Toyota Prius маркийн 2УБХ улсын дугаартай автомашины лавлагаа, 2022 оны 06 сарын 02-ны №1 дугаар Хэт моторс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Б.Наранчулуун, Б.Чинзориг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 628УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл даатгалд даатгагдсан эсэх, даатгагдсан бол нөхөн төлбөр авсан эсэх баримт, Миг даатгал ХХК-иас Toyota Prius маркийн 628УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 11/40 дүгээр албан бичиг, Мастер үнэлгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 01 сарын 0-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ тус тус бүрдүүлсэн. /хэргийн 6-, 81-82, 86-94, *******, 148-149, 1-16, 10-11, 18, 20-211 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.ын нэхэмжлэлтэй Б.од холбогдох гэм хорын хохирол 1 928 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас автомашинд хохирол учирсан бөгөөд түүнтэй харилцан тохиролцож машиндаа засвар хийлгэсэн боловч ослын өмнөх байдалд оруулаагүй, зарим нэг эд анги нь эвдэрхий хэвээр байсан тул шинжээчийн үнэлгээгээр тогтоосон хохирол болон бусад гарсан зардал шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: өөрийн буруугаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь үнэн боловч нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгч үнийн дүнгээ хэд, хэд өөрчилсөн, засуулсан машинаа хэлэлгүй авч явж, 6 сар гаруй хугацаанд унасан, энэ хооронд машинд элэгдэл, хорогдол гарахыг тооцолгүй, үндэсгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
2021 оны 12 сарын 28-29-нд шилжих шөнийн 00.0 цагт *******, 20 *******, цэргийн хотхон, *******а *******ны урд талын зам дээр Б. жолоочтой Toyota Prius-20 маркийн, 2УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь жолоочтой Toyota Prius-0 маркийн, 628УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. /хэргийн -4 тал/
Toyota Prius-20 маркийн, 2УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь 2.0 хувийн согтуурлын зэрэгтэй, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн .-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.-т эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан нь тогтоогджээ. /хэргийн 4- тал/
Toyota Prius-0 маркийн, 628УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 сарын 0-ны өдрийн үнэлгээний тайлангаар 66 900 төгрөгөөр, 2022 оны 06 сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлангаар 1 60 00 төгрөгөөр тус тус үнэлсэн. /хэргийн 1-2, 12, 192 тал/
Хэт моторс ХХК-ийн 2022 оны 0 сарын 28-ны өдрийн 22/01 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Toyota Prius-0 маркийн, 628УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас зүүн урд өндгөн тулгуур, зүүн гурван бул, хомут, баруун ур суудлын бүс, урд тэнхлэг, тэвш, бампер, капод, шил, зүүн хойд крыло, гэрэл, гурвалжин шил, дотор самбар, хаалганы нугас, хаалганы дотор рам, баруун урд, хойд крыло тус тус солих, засварлах шаардлагатай гэжээ. /хэргийн 8-91 тал/
Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх, үйлдэл, хохирол хооронд шалтгааант холбоотой бол гэм хорын хариуцлага хүлээлгэдэг. Энгийнээр тайлбарлавал хариуцагч Б.ын согтуугаар автомашин жолоодсон буруутай үйлдлээс бусдын эд хөрөнгө буюу нэхэмжлэгч Ч.ын автомашинд эвдрэл, гэмтэл учирсан бөгөөд үйлдэл, хохирол хооронд шалтгаант холбоотой, хариуцагч гэм буруугийн тухай маргаагүй.
Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Хэргийн 82 дугаар тал дахь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Б. нь Toyota Prius-20 маркийн, 2УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь нотлогдсон тул тэрээр учруулсан гэм хорыг нөхөн төлнө.
Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан. Тодруулбал хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ч.ын автомашиныг зам тээврийн осолд орохоос өмнө байсан байдалд нь сэргээх, сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцсоноор автомашиныг өөрийн ахын гэх засварын газарт засварлуулсан болох нь гэрч Б.Наранчулуун, Б.Чинзориг нарын мэдүүлэг, хариуцагчийн дансны хуулгаар нотлогдсон боловч тухайн засвар, үйлчилгээгээр нэхэмжлэгчийн автомашиныг ослоос өмнө байсан байдалд сэргээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зураг, Хэт моторс ХХК-ийн оношилгоо, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэхээр заасан бөгөөд иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Б.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зам тээврийн осол гаргасан буруутай гэж дүгнэсэн байна.
Иймд Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 928 000 төгрөгөөс 1 48 141 төгрөгийг /Мастер үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ, үнэлгээний хураамж, Хэт моторс ХХК-ийн оношилгооны зардал/ хариуцагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 449 89 төгрөгийг /шатахууны зардал, зүүн урд, зүүн хойд хаалганы засварын зардал, нотариатын зардал/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 49 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1 48 141 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 8 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 928 000 төгрөгөөс 1 48 141 төгрөгийг хангаж, үлдэх 449 89 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 49 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 8 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ
Б.БАЯРМАА