Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/03544

 

                                            2022           11           10

                 4/ШШ2022/03544

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* зайсангийн гудамж Шилтгээн цогцолбор-*******, ******* тоот хаягт байрлах, “******* *******” ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах, “” ХХК /регистрийн дугаар:578*******58/-д холбогдох,

 

Зуучлалын гэрээний үүрэгт *******,967,993 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 10,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт *******,967,993 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хариуцагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь үл хөдлөх зуучлалын компани болох “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал тай 20 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2 жилийн хугацаатай ******* дүүрэг, дугаар хороо, йн ТӨААТҮГазар “ ” нэртэй 1 блок 0 айлын орон сууцыг худалдан борлуулахад зуучлуулахаар ОХ-20/001 дугаартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын онцгой нөхцөл бүхий гэрээг байгуулан хамтран ажилласан. “” ХХК нь 20 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тоот албан бичгээр банкны санхүүжилт зогссон, компанийн хувьцааны хяналтын багцыг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр болсон талаар мэдэгдэж, зуучлуулагч талын санаачилгаар зуучлалын гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн. Бид хамтран ажилласан хугацаанд нийт 17 ширхэг орон сууц худалдан борлуулсан. Үүнээс 10 ширхэг орон сууц худалдан борлуулсны зуучлалын хөлсийг авсан. Үлдсэн 7 ширхэг орон сууц худалдан борлуулсны зуучлалын хөлс 9,629,776 төгрөгийг төлөөгүй. Бид зуучлалын хөлсийг худалдагч тал болох “” ХХК болон ерөнхий захирал гийн данс руу орсны дараа нэхэмжлэлийг цаасаар, чатаар, е-мэйлээр хүргүүлж байсан. ОХ-20/001 тоот зуучлалын онцгой гэрээний 4.5 дахь заалтын дагуу ажлын 2 хоногийн дотор зуучлалын хөлсийг төлөх үүрэгтэй. Мөн , , [email protected] хаягууд руу 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд нэхэмжлэхээ е-мэйлээр илгээж байсан. Мөн тоот 2022 оны 02 дугаар сарын -ний өдрийн албан бичгээр тус тус “******* *******” ХХК-ийн захирал нь төлбөр барагдуулах тухай албан бичиг хүргүүлж байсан боловч зуучлалын хөлсийг одоо болтол өгөөгүй. “******* *******” ХХК нь - төслийн борлуулалтыг хийхэд зөөврийн сууц худалдаж авсан, төсөл дээр багаар 5 агент ээлжилж ажиллуулдаг байсан. Маркетингийн ажилд эх бэлтгэл, брошюр, хулдаасан хэвлэл, бичиг хэргийн материал, фэйсбүүк boost хийхэд гарах зардал болон бусад зардлыг зуучлагч буюу “******* *******” ХХК гаргасан. Opendata.mn сайт дээрээс гуравдагч этгээдэд төслөө шилжүүлээгүй буюу зараагүй гэдэг нь батлагдаж байх тул үндэслэлгүйгээр зуучлалын гэрээ дуусгавар болгох санал гаргасан. Иймд хариуцагч “” ХХК-аас маркетингийн зардал 2,982,000 төгрөг, зуучлалын хөлс 9,629,776 төгрөг, алданги 3,356,7 төгрөг /худалдан авагч ийн зуучлалын хөлс 1,050,360 төгрөг, алданги  362,347 төгрөг, худалдан авагч гийн зуучлалын хөлс 1,457,632 төгрөг, алданги 5,832 төгрөг, ийн зуучлалын хөлс 1,454,632 төгрөг, алданги 558,273 төгрөг,  худалдан авагч гийн зуучлалын хөлс 1,457,632 төгрөг, алданги 558,273 төгрөг, ын зуучлалын хөлс 1,8,600 төгрөг, алданги 566,517 төгрөг, ын зуучлалын хөлс 1,126,352 төгрөг, алданги 344,663 төгрөг, гийн зуучлалын хөлс 1,258,600 төгрөг, алданги 444,285 төгрөг/ нийт *******,967,993 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:” Нэхэмжлэлийн шаардлагаас , , нараас бусад 4 орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой зуучлалын хөлс төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд зуучлалын гэрээ хийгдсэн. Уг гэрээний 4.5-д худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой нийт төлбөрийн 30 хувиас багагүй хэмжээний төлбөр орж ирсэн тохиолдолд ажлын хөлсийг хариуцагч нь нэхэмжлэгчид 2 хоногийн дараа шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. 20 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулахдаа 6,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг 20 оны 09 сард төлсөн, 20 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулахдаа 1,330,300 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг 20 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн,  нь 20,000,000 төгрөгийг 20 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний тохиролцоо байсан. Орон сууц захиалагч нар нь гэрээнд заасан 30 хувийг хугацаандаа гүйцэтгээгүй болох нь санхүүгийн баримтаар тогтоогдоно. Ийм учир , , нарын зуучлалын хөлсийг төлөхөөс татгалзаж байгаа юм. Гэрээний 10.2-д “10.1-д зааснаас бусад тохиолдолд нөгөө тал нь ажлын 10 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно” гэж заасан байдаг. Мөн Гэрээний 10.3.2-д “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг дуусгавар болгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу “” ХХК-иас “******* *******” ХХК руу “Бид төлбөрийн чадваргүй, цаашид зуучлалын ажил хийх боломжгүй, гуравдагч этгээдэд хувьцаагаа шилжүүлж байгаа учир гэрээг хугацаанаас өмнө дуусгая” гэж 2 удаа албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. “******* *******” ХХК нь мэдэгдлийг хүлээж аваад 2022 оны 02 дугаар сарын -ний өдөр хариу ирүүлэхдээ “Бид 7 орон сууцны зуучлалын хөлсөнд 9,629,776 төгрөгийн нэхэмжлэлийн хамт илгээлээ” гэсэн албан бичиг ирүүлсэн. Хийсэн ажлын тайланг мэдэгдсэний үндсэн дээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Гэрээг нягтланд аваачиж өгсөн гэдэг. Маргаж буй 7 орон сууцны гэрээг өгөөгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх боломжгүй. Маркетингийн зардал болон алдангид хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Онцгой нөхцөл бүхий гэрээ дээр зуучлагч нь маркетинг болон зар сурталчилгааны зардлыг өөрсдөө хариуцна гэж заасан байдаг. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Манай талаас үүрэг зөрчсөн асуудал байхгүй. Нөгөө талаас 7 орон сууцны гэрээг хүлээлгэж өгөөгүй байж 2022 оны 02 дугаар сарын -ний өдөр 7 орон сууцны зуучлалын хөлсөнд 9,629,776 төгрөгийг төл гэх мэдэгдлийг ирүүлдэг. Гэрээний хугацаа хэтрүүлсэн талд үүрэг ноогдуулахыг алданги гэж заасан байдаг. Маркетингийн зардлыг хаана, хэрхэн, яаж зарцуулсныг мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 3 орон сууц болон маркетингийн зардал, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь ажлаа дүгнэж байж бид хөлс төлөх ёстой, нөгөө талаас 7 орон сууцны гэрээг манайд шилжүүлж өгөөгүй. Мөн , , нар гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир хугацаа хожимдож төлсөн гэж татгалзаж байна” гэв.

 

            3.Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Манай компани “******* *******” ХХК-тай 20 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээг байгуулан хамтран ажилласан. Гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл бий болсон бол ажлын 10 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж заасны дагуу “******* *******” ХХК-д хандан 20 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дугаартай албан бичгээр 20 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт бичгээр тус тус гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоо мэдэгдсэн. Бидний хамтран ажилласан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг зах зээлд сурталчлахаар ” нэртэй пэйж хуудсыг санхүүжүүлэн үл хөдлөх хөрөнгөө зах зээлд сурталчлан таниулах ажлыг хийсэн. Пэйжийн нэр “-”, барилга маань мөн адил “-” нэртэй байсан. “******* Реалти” ХХК нь манай компанид “-” гэх нэртэй пэйжийг нээж, хөгжүүлж, гэрээ дуусгавар болсны дараа пэйжийг манай компанид үлдээхээр аман тохиролцоо хийсэн. Иймд пэйж манай өмчлөл болох ёстой. Гэтэл “******* *******” ХХК манай пэйж хуудсыг бидний зөвшөөрөлгүйгээр хааж мөн манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдан иргэдэд сөрөг коммент бичсэн байсан. Бид пэйж хуудсыг хаасны улмаас дахин пэйж хөгжүүлэх шаардлагатай байснаас иргэн н.Баттуяатай гэрээ байгуулан 6,000,000 төгрөг төлсөн. Мөн манай компанийн орон сууц худалдан авах гэрээг “******* *******” ХХК нь манайд хүлээлгэн өгөөгүйгээс бид гэрээний мэргэжилтэн авч ажиллуулсан ба сарын үндсэн цалин 2,000,000 төгрөг байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээг шинэчлэх ажлыг хийлгэж нийт 4,500,000 төгрөг төлсөн. Манай компани гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэхдээ тооцоо нийлж ажлаа хүлээлгэн өгөхийг хариуцагч компаниас шаардсан. Иймд “******* *******” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бид шинэ пэйж хуудас хөгжүүлэх, гэрээг шинэчлэн байгуулах зэрэгт нийт 10,500,000 төгрөгийн зардал гарсан тул тус төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

            4. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-д пэйжийг шилжүүлэн өгөхөөр амаар болон бичгээр тохирсон нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хариуцагч гэрээгээ цуцалсан бол учирсан хохирлыг манай компани төлөх ёстой байх. Манай компаниас үүрэг зөрчсөн зүйл байхгүй. Хариуцагч талын энэ хэрэгт холбогдолгүй гуравдагч этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

5.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:”******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын -ний дугаартай “Төлбөр барагдуулах тухай” мэдэгдэл, нэхэмжлэх, 20 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ОХ-20/001 дугаартай “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”, хариуцагч “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дүүрэг, дугаар хороо, Контор, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай, 635*******0861341 нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,  гийн иргэний үнэмлэхийн хуулбар, “” ХХК-ийн 20 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай мэдэгдэл,  Г-/БЗ 014, Г-/БЗ 013, Г-/БЗ 0*******, Г-/БЗ 016, Г-/БЗ 0, Г-/БЗ 019, Г-/БЗ дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний хуулбарууд, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ын иргэний үнэмлэхийн хуулбар, ын иргэний үнэмлэхийн хуулбар, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Доржпагмын тодорхойлолт, “” ХХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай мэдэгдэл, “Барилга МН” ХХК, “******* *******” ХХК нарын хооронд 20 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан дугаартай “Barilga expo-20” үзэсгэлэнгийн талбайн түрээсийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт, “Морьт тэрэг” ХХК-ий нэхэмжлэх, “” ХХК-ийн нэхэмжлэх,   

 

6.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дугаартай итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  “” ХХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай мэдэгдэл, 20 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай мэдэгдэл, 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай ыг ажилд томилох тухай “” ХХК-ийн захирлын тушаал, тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, банк ХХК-ийн цахим гүйлгээний баримт, “” ХХК-ийн ажилчдын цалингийн цэс, “” ХХК-ийн 20 оны 12 дугаар сарын цалингийн сүүл цалин шилжүүлэх цэс, 20 оны 11-12 сарын цалингийн урьдчилгаа олгох хүснэгт, 20 оны 12 дугаар сарын 17, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, банкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цахим гүйлгээний баримт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн цахим гүйлгээний баримт, “” ХХК, “Мэдрэмж” агентлагийн хооронд 20 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 36/ дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, банкны дансны хуулга, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02/48 дугаартай итгэмжлэл, банкны дансны хуулга, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/55 дугаартай итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга.

 

Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг /хавсралтаар: банк дахь дугаартай дансны хуулга/.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК хариуцагч “” ХХК-д холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ний дагуу төлөх ёстой зуучлалын хөлс 9,629,776 төгрөг, алданги 3,356,7 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол буюу зардалд 2,982,000 төгрөг, нийт *******,967,993 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “” ХХК зуучлалын хөлснөөс зарим хэсгийг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрснөөс гадна гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу зардалд 10,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.

2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо:

2.1 Нийт 17 үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээнд зуучилснаас 10 гэрээний хөлсийг өгч, 7 гэрээний хөлсийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй,

2.2 Худалдан авагч нартай байгуулсан 7 гэрээний хөлсийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул зуучлалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу алданги авах үндэслэлтэй,

2.3 Нэхэмжлэгч болон хариуцагч нар “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д харилцан тохиролцож 2 жилийн хугацаатай, зуучлах онцгой эрхтэй гэрээ байгуулсан боловч хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан тул гаргасан зардал буюу маркетингийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр буцаан гаргуулна гэжээ.

3. Хариуцагч “” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзахдаа:

3.1  Үл хөдлөх эд хөрөнгө худалдсан 7 гэрээнээс 4 гэрээнд холбогдох зуучлалын хөлсийг төлнө, харин 3 гэрээнд холбогдох хөлсийг төлөхгүй. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан 3 иргэн болох , , нар худалдах худалдан авах гэрээний 30 хувийг хугацаандаа төлөөгүй,

3.2 Нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан гэрээнүүдийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй, “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-г дүгнэж тооцоо нийлээгүй, өөрсдийн буруугаас хугацаа хэтрүүлсэн тул алданги тооцох үндэслэлгүй,

3.3 “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-г талууд харилцан тохиролцож цуцалсан, гэрээ дуусгавар болсонд хариуцагч буюу зуучлуулагч буруугүй тул маркетингийн зардлыг төлөхгүй гэжээ.

4. Хариуцагч “” ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо:

4.1 Талууд “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-г байгуулснаас хойш амаар харилцан тохиролцож, “-” нэртэй пэйж хуудсыг “******* *******” ХХК нь “” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Ийнхүү амаар харилцан тохиролцсон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөр бусад этгээдийг хөлслөн шинээр пэйж хуудас хийлгэх, хөгжүүлэхэд 6.000.000 төгрөгийн зардал гаргасан тул уг зардлыг “******* *******” ХХК-иас гаргуулна,

4.2 Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь худалдан авагч нартай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнүүдийг манай компанид хүлээлгэж өгөөгүйн улмаас худалдан авагч нартай шинээр гэрээ байгуулах шаардлагатай болсон. Гэрээний мэргэжилтнийг ажиллуулахад 4.500.000 төгрөгийн цалингийн зардал гарсан тул уг мөнгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас гаргуулна гэжээ.

5. Нэхэмжлэгч “******* *******” ХХК сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ, худалдах-худалдан авах гэрээнүүдийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн, пэйж хуудсыг хариуцагчид шилжүүлж өгөхөөр “” ХХК-тай харилцан тохироогүй гэж тодорхойлсон.

6. Талууд 20 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу зуучлагч “******* *******” ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад онцгой эрхтэйгээр зуучлах, зуучлуулагч ХХК нь харилцан тохиролцсон хөлс, шагналыг өгөх үүргийг хүлээжээ. 

7. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.2-т: “Энэ хуулийн 413.1-д зааснаас бусад хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг худалдааны зуучлагчийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн тохиолдолд худалдааны зуучлагч гэж үзэхгүй.” гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахад зуучилж байгаа тул “******* *******” ХХК нь худалдааны зуучлагч биш юм. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээг мөн хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-д зааснаар зуучлах онцгой эрхтэйгээр байгуулсан байна.

8. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний дагуу зуучлагч нь заавал гэрээнд зуучлах үүрэг хүлээдэггүй, харин зуучилсан тохиолдолд зуучлуулагч хөлс, шагналыг зуучлуулагч төлөх үүргийг хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл, талуудын хүлээж буй үүрэг нь харилцан уялдаа холбоо бүхий үүрэг биш тул бүрэн бус хоёр талын гэрээнд хамаарна.

9. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын дагуу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахад холбож өгөх, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Харин гэрээний цаашдын хэрэгжилт, зуучлуулагч болон гуравдагч этгээдийн үүргийн зөрчлийн улмаас хариуцлага хүлээдэггүй онцлогтой. Иймд 3 худалдан авагч болох , , нар гэрээний төлбөрийг хугацаа хожимдож төлсөн нь зуучлалын хөлсийг зуучлуулагч төлөхгүй байх үндэслэлд хамаарахгүй.

10.  Талууд “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т зуучлалын хөлсийг орон сууц борлуулсан үнийн дүнгийн 1,6 хувь байхаар тохирсон, хариуцагч тал 7 иргэнтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний зуучлалын хөлсний хэмжээний талаар маргаагүй, нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг зөв гэж үзсэн.

11. Талуудын хооронд байгуулагдсан “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ байх боловч гэрээний талууд хэн аль нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан хуулийн хориг үйлчлэхгүй. Мөн гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд хариуцагч “” ХХК-иас зуучлалын гэрээний дагуу төлөх ёстой хөлс, шагналд 9,629,776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 12. Талууд  “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр тохирчээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хууль болон гэрээнд зааснаар алданги төлөх үүрэг үүсдэг. Талуудын хооронд байгуулагдсан “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу худалдан авагч гэрээний үнийн дүнгийн 30 хувийг төлснөөс хойш ажлын 2 хоногийн дотор зуучлуулагч хөлс, шагналыг төлөх үүрэг үүссэн байна.

13. Дээрх тохиролцоо нь зуучлалын хөлс, шагнал төлөх Иргэний хуулийн 410.1-д заасан болзол биш байна. Учир нь, зуучлагч нь зөвхөн зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хооронд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй тул 3 худалдан авагч худалдах-худалдан авах гэрээний 30 хувийн урьдчилгааг хугацаа хожимдуулж төлсөн гэх үндэслэлээр зуучлалын хөлс, шагналыг төлөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

14. Харин талуудын хооронд байгуулагдсан “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалт нь зуучлалын хөлс, шагнал төлөх хугацааг тохиролцсон тохиролцоо байна. Иймд уг хугацааг зуучлуулагч хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зуучлагчид алданги төлнө.

*******. Хариуцагч “” ХХК хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж байгаа гэх үндэслэлээр зуучлалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналыг 20 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “******* *******” ХХК-д бичгээр хүргүүлжээ. Нэхэмжлэгч “******* *******” ХХК уг албан бичгийн хариуд 2022 оны 02 дугаар сарын -ний өдөр төлбөрөө төлөхийг шаардсан агуулга бүхий хариу өгсөн нь мөн өдрөөр гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна.

16. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т: “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, гэрээг цуцлах хугацааг санал гаргаагүй тал тогтоох ёстой. Санал гаргаагүй тал болох “******* *******” ХХК 2022 оны 04 дүгээр  сарын 28-ны өдөр шүүхэд хандсан байх тул “******* *******” ХХК энэ өдрийг хүртэлх хугацаагаар гэрээг цуцлах хугацаа тогтоосон гэж үзнэ.

17. Дээр дурдсанаар хариуцагч “” ХХК нь худалдан авагч нар 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс хойш ажлын 2 хоногийн дотор хөлс, шагнал төлөх үүргийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтын дагуу хүлээсэн байна. Иймд энэ үүргийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийг тогтоохдоо, худалдан авагчид 30 хувийн урьдчилгаа төлсөн өдрөөс хойш 2 өдрийг хүлээж, ажлын 3 дахь хоногоос эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тоолох нь зүйтэй. 

. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт /худалдан авагч нартай байгуулсан 7 гэрээ / болон талуудын маргаагүй тайлбараас үзвэл:

.1 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 20 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөлгүй 20 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 247 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Худалдан авагч той гэрээ байгуулахад зуучилсны хөлс болох 1.050.360 төгрөгөөс хоногийн 0.1 хувийн алданги тооцож, 247 хоногт үржүүлбэл 259.350 төгрөг болж байна. /ажлын хоёр хоногийн дараагийн өдрөөс тооцсон/ 

.2 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 20 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөлгүй 20 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 207 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Худалдан авагч той гэрээ байгуулахад зуучилсны хөлс болох 1.126.352 төгрөгөөс хоногийн 0.1 хувийн алданги тооцож, 207 хоногт үржүүлбэл 233.082 төгрөг болж байна. /ажлын хоёр хоногийн дараагийн өдрөөс тооцсон/ 

.3 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 20 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөлгүй 20 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 241 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Худалдан авагч тэй гэрээ байгуулахад зуучилсны хөлс болох 1.457.632 төгрөгөөс хоногийн 0.1 хувийн алданги тооцож, 241 хоногт үржүүлбэл 351.137 төгрөг болж байна. /ажлын хоёр хоногийн дараагийн өдрөөс тооцсон/  

.4 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 20 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлсөн талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөлгүй 20 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 277 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Худалдан авагч той гэрээ байгуулахад зуучилсны хөлс болох 1.258.600 төгрөгөөс хоногийн 0.1 хувийн алданги тооцож, 277 хоногт үржүүлбэл 348.466 төгрөг болж байна. 

.5 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 2022 оны 8 дугаар сарын 11-нд буюу нэхэмжлэгч хариуцагч нар зуучлалын гэрээг цуцалсны дараа төлсөн талаар талууд маргаагүй. Ийнхүү зуучлалын гэрээний дагуу зуучлагч хөлс авах нөхцөл биелэх үед талууд зуучлалын гэрээгээ цуцалсан байсан тул уг гэрээг үндэслэж алданги тооцох боломжгүй.  

.6 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 2022 оны 8 дугаар сарын 20-нд буюу нэхэмжлэгч хариуцагч нар зуучлалын гэрээг цуцалсны дараа төлсөн талаар талууд маргаагүй. Ийнхүү зуучлалын гэрээний дагуу зуучлагч хөлс авах нөхцөл биелэх үед талууд зуучлалын гэрээгээ цуцалсан байсан тул уг гэрээг үндэслэж алданги тооцох боломжгүй. 

.7 Худалдан авагч 30 хувийн урьдчилгааг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөлгүй 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 45 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Худалдан авагч тай гэрээ байгуулахад зуучилсны хөлс болох 1.8.600 төгрөгөөс хоногийн 0.1 хувийн алданги тооцож, 45 хоногт үржүүлбэл 81.945 төгрөг болж байна. 

19. Дээр дурдсанаар хариуцагч буюу зуучлуулагч “” ХХК нь зуучлалын гэрээний дагуу хөлс, шагнал төлөх хугацаа хэтрүүлсний алдангид нийт 1.273.980 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх тул энэ үнийн дүнг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

20. Хариуцагч тал нэхэмжлэгчид хүргүүлсэн 20 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичигтээ: ”... - төслийн санхүүжилтийг банкны эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байсан бөгөөд зээлийн шийдвэр хүлээн 2 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг түр зогсоосон байгааг та бүхэн мэдэж байгаа. Тус хугацаанд манай компанийн санхүүгийн байдал хүндэрч төслийг зарах шаардлага үүссэн бөгөөд энэ дагуу компанийн хяналтыг багцыг гуравдагч этгээдэд худалдсан болно...” гэх үндэслэлийг дурдаж, гэрээг цуцлах санал гаргасан байна.

20.1 Компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн нь гэрээг цуцлах Иргэний хуулийн 2 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй, мөн хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлд тус тус хамаарахгүй юм. Энэ тохиолдолд, үүрэг гүйцэтгэгч урт хугацааны гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэх тул гэрээ цуцлагдсанд “” ХХК-ийг буруутай гэж үзнэ.

. Талуудын хооронд байгуулагдсан “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ” нь бүрэн бус хоёр талын гэрээ тул үүрэг гүйцэтгүүлэгч “******* *******” ХХК Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол нэхэмжлэх эрхгүй. Гэвч энэ нь нэг тал гэрээг үндэслэлгүйгээр, хугацаанаас нь өмнө цуцалснаас нөгөө талд учирсан хохирлыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, үүргийн зөрчилд үүрэг гүйцэтгэгч буруутай, учирсан хохирол-зөрчил нь хоорондоо шалтгаант холбоотой бол түүнд хариуцлага хүлээлгэх зарчим Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тусгагджээ. Иймд “******* *******” ХХК гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас өөрт учирсан хохирол буюу өөрөөс илүү гарсан зардлыг “” ХХК-иас хуулийн дээрх үндэслэлээр шаардах эрхтэй.

22. Талууд гэрээг 2 жилийн хугацаагаар нийт 130 орон сууцыг худалдан борлуулахад зуучилж туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.

23. Нэхэмжлэгч “******* *******” ХХК өөрөөс нийт 2,982,000 төгрөгийн зардал гарсан хэмээн тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан, баримтаар гарсан зардал нь зуучлалын гэрээ хэрэгжих үеийн цаг хугацаанд үйлдэгдсэн, гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамаатай байна. /Хавтаст хэргийн 102-111 дүгээр тал/

24. Талууд “Онцгой эрх бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-дээ зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлыг хэн хариуцах талаар харилцан тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлагч нь зуучлуулагчийг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахад зуучлах буюу туслалцаа үзүүлэх үүрэг хүлээж, үүнийхээ хариуд хөлс шагнал авч байгаа тул гарах зардлыг зуучлагч өөрөө хариуцах ёстой.

25. Дээр дурдсанаар зуучлагч өөрөөс гарах зардлыг хариуцаж байгаа нь зуучлуулагчаас авах хөлс, шагнал буюу хариу төлбөртэй холбоотой тул зуучлагч нь зуучлуулагчаас авсан хөлс, шагналд хамаарах зардлыг нэхэмжлэх боломжгүй юм. Иймд зуучлагчаас гарсан нийт зардал болох 2.982.000 төгрөгийг зуучилсан 17 худалдах-худалдан авах гэрээ, мөн 2 жилийн хугацаанд зуучлах боломжтой байсан 130 гэрээтэй хувь тэнцүүлэн тооцож, 387.660 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу “” ХХК-иас гаргуулан “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

26. Хариуцагч тал - пэйж хуудсыг нэхэмжлэгч шилжүүлж өгөхөөр хожим амаар харилцан тохиролцсон, энэ үүргээ биелүүлээгүйгээс шинээр пэйж хуудас үүсгэх, хөгжүүлэхэд 6.000.000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэж, уг мөнгийг нэхэмжлэгчээс шаардсан. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь пэйж хуудсыг шилжүүлж өгөх талаар амаар болон бичгээр тохироогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрсөн.

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагч нь гэрээгээр пэйж хуудсыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон гэх сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбараа нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

28. Худалдан авагч нартай байгуулсан гэрээг “******* *******” ХХК хүлээлгэн өгөөгүй тул “” ХХК нь гэрээний мэргэжилтэнд цалин, хөлс төлж шинээр гэрээ байгуулсан гэх үндэслэлээр 4.500.000 төгрөгийг мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардсан. Нэхэмжлэгч “******* *******” ХХК гэрээнүүдийг хүлээлгэн өгсөн хэмээн тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн эс зөвшөөрсөн.

29. Худалдан авагч нартай байгуулсан гэрээг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй.

30. Мөн нэхэмжлэгч “******* *******” ХХК худалдан авагч нартай байгуулсан гэрээнүүдийг хариуцагчид хүлээлгэж өгөөгүйгээс зайлшгүй гэрээний мэргэжилтэн хөлслөх шаардлагатай байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гарсан зардал нь гэрээг хүлээлгэж өгөөгүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй байна.

*******. Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 10.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх зүйн зохицуулалтад хамаарч байна. Гэвч дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болохоо нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

32. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 272,128 төгрөг төлсөн байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь 237.789 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байжээ. Иймд “******* *******” ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272.128 төгрөгөөс 237.789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 34.339 төгрөгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй.

32.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг. Иймд хариуцагч “” ХХК-иас 11,291,416 төгрөгийн шаардлагад ногдох 195,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* рейлти” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

33. Түүнчлэн, хариуцагч “” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилж 2.950 төгрөг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д тус тус нийцжээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас төлсөн 2,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “” ХХК-иас 11,291,416 төгрөгийг гаргуулан “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,676,577  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлгүй тул “******* *******” ХХК-иас 10.500.000 төгрөг гаргуулах тухай “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,128 төгрөгийн 237,789 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 34,339 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “” ХХК-иас 195,613 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР