Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/03728

 

 

 

 

 

                                         2022           11              22

                 184/ШШ2022/03728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Чингис оффис ******* давхарт байрлах, “******* *******” ХХК /регистрийн дугаар:*******242707/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, 8 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:УШ*******2081341/,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, 8 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:ПК*******0012214/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,*******32,*******35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов. 

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Т., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,*******32,*******35 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т., Д. нар нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Toyota Prius /2012-2020/ маркийн, ZVW555724******* арлын дугаартай, улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 12,*******00,000 төгрөгийн зээлийг 3******* сарын хугацаатай, сарын 2,******* хувийн хүүтэйгээр, тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж зээл авсан. Зээлдэгч нар нь зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй 725 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээл олгосноос хойш хариуцагч нар хүүнд 3,07*******,220 төгрөг, үндсэн зээлд 1,0*******2,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5*******1,1 төгрөг нийт 4,7,000 төгрөг төлсөн. тоот зээлийн гэрээний үндсэн зээл 11.507.8*******4 төгрөг, үндсэн хүү 7,124,771,  нэмэгдүүлсэн хүү 8*******1,583 төгрөг нийт 1*******,524,218 төгрөгийг гаргуулж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг учраас нэмэгдүүлсэн хүү 8*******1,583 төгрөг, мөн фидуцийн гэрээнээс тус тус татгалзаж, үндсэн зээл 11,507,8*******4 төгрөг, үндсэн хүү 7,124,771 төгрөг, нийт 18,*******32,*******35 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэв.

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “******* *******” ХХК-аас , нарт олгосон 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн NL- дугаартай итгэмжлэл, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ, хариуцагч Т., Д. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, *******3-23 улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины тээврийн  хэрэгслийн гэрчилгээ, хариуцагч нарын зээл хүсэгчийн анкет, өргөдөл, зээлийн тооцооллын график  зэрэг баримтуудыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК хариуцагч Т., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,*******32,*******35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Хариуцагч Т., Д. нар нь “******* *******” ХХК-тай 2020 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр  дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулан 12,*******00,000 төгрөгийг 3******* сарын хугацаатай, сарын 2,******* хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үндсэн зээл 11.507.8*******4, үндсэн хүү 7,124,771 нэмэгдүүлсэн хүү 8*******1,583 нийт 1*******,524,218 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах, тус төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үндсэн зээл 11,507,8*******4 төгрөг, үндсэн хүү 7,124,771 төгрөг, нийт 18,*******32,*******35 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэж тайлбарласан.

3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр хариуцагч Т., Д. нарт нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

5.Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч Т., Д. нарт бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

*******.Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв гэж үздэг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, тэдний эзгүйд шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.

7.Хариуцагч Т., Д. нар нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулан 12,*******00,000 төгрөгийг 3******* сарын хугацаатай, сарын 2,******* хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 7-11 дүгээр тал/

8. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 18,*******32,*******35 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Т., Д. нар нь уг мөнгийг төлсөн болохоо нотлоогүй, хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, хариуцагч нараас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

*******. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн   дугаартай зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 325,771.0******* төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д нийцжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 325,771.0******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 251,113 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 28******* дугаар зүйлийн 28*******.1, 28*******.2-т заасныг тус тус баримтлан Т., Д. нараас 18,*******32,*******35 төгрөгийг гаргуулан “******* *******” ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,771.0******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т., Д. нараас 251,113 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ХИШИГБААТАР