Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/03979

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо,  байрны  тоотод оршин суух, Б овогт Ггийн Н /рд:ИЮ/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 11 гудамж 11а тоотод оршин суух, Б овогт Пн Н /рд:МХ/-т холбогдох,

1*******,*********************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2*******22 оны *******1 сарын *******7-ны өдөр Н нь вагон ачуулж байгаа яаралтай 1******* сая төгрөг зээлээч гээд шөнөжин утасдаад, жимс ногоо бөөндөөд өгнө гэж хэлээд 1******* сая төгрөг зээлж аваад буцааж өгөлгүй өдийг хүрсэн. Мөнгөө өгчихөөд нотариатаар ороогүй ба миний дэвтэр дээр өөрийнхөө гараар мөнгө авснаа хэд хэдэн удаа зөвшөөрч бичиж байсан. Мөнгө өгөхгүй гэрээ байгуулахгүй байсан учир Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан Баянгол дүүргийн прокурорын тогтоолоор иргэний шүүхэд нэхэмжлэл гарга гэсний дагуу нэхэмжлэл гаргалаа. Иймд хариуцагчаас 1******* сая төгрөгийг гаргуулан өгнө үү.

 

Бид хоёр нэг дор хамт ажилладаг байсан юм. Надаас 1*******,*********************,********************* төгрөг зээлсэн. Урьд нь манай нөхрөөс 1*******,*********************,********************* төгрөг авсан байсан. Тэр асуудал бол хамаагүй, тусдаа зээл авсан. Би Нэд мөнгөө авч өгөхдөө “энэ миний мөнгө шүү, шинэ жил, цагаан сараар бараа татаж эргэлдүүлнэ гэж бодож байгаа” гэж хэлээд нөхөртэй нь хамт захирлын өрөөнд дуудаж уулзаад хэлж байсан. 2*******21 оны 11 дүгээр сарын *******7-ны өдөр 1*******,*********************,********************* төгрөгийг бэлнээр Зурагт захын АТМ-ээс авч өгсөн. Өгөхдөө 1*******,*********************,********************* төгрөгийн 1******* хувийн хүүтэй зээл байгаа шүү гээд ярилцаж тохиролцоод өгч байсан. П.Нэд мөнгийг надад эргүүлж өгөх боломж байсан. Би лангуугаа өөр хүнд түрээслэх гэсэн чинь П.Н авмаар байна гэхээр нь би ахуйн бараатай нь хамт өгсөн. Одоо мөнгийг нь нэхэхгүй, гэхдээ надад даруй өгөөрэй гэж хэлсэн. 2*******22 оны 5 дугаар сарын *******8-ны өдөр лангуугаа өгсөн. 2,247,6************** төгрөгийн үнэ бүхий 148 нэр төрлийн бараа хүлээлгэж өгсөн. Ашиг 15 хувь нэмдэггүй гээд 15 хувийг хассан. Чи надад 1,9**************,********************* төгрөг өг гэсэн. Би ахуйн бараагаа үлдээгээд 4 газрын 647,49******* төгрөгийн барааны падан үлдээсэн. Энэ  падаанаас 3-ыг нь өгсөн. Одоо нэг падаан үлдсэн байгаа. Би хүү авахгүй зүгээр л 1*******,*********************,********************* төгрөгөө авмаар байна гэж олон удаа нэхсэн. Би энэ хүн рүү мөнгөө нэхэж, нэг ч удаа орилж чарлаж байгаагүй. Учир нь миний хүнээс мөнгөө нэхдэггүйг Жожо /П.Н/ сайн мэддэг. Би одоо түүнд өгсөн 1******* сая төгрөгийг авмаар байна. Анх авахдаа 2 сарын дараа өгнө гэж намайг хулхидаж луйвардсан. Надад өгсөн нэг сая гаран төгрөгийг 1*******,*********************,********************* төгрөгөөс хасуулна гэж байна. Энэ бол миний барааны мөнгө учраас хасахгүй. Нээс 5,814,379 төгрөг хаана орсон байгаа юм бэ, мэдэхгүй байна, энэ ярьсан зүйлээ нотлох шаардлагатай байна.  

Миний дансанд барааны 1,59*******,********************* төгрөг орсон байсан, би лангуугаа бараатай нь үлдээгээд явсан учир үүнийг авах ёстой. Миний 5*******4637*******88******* гэх дансаар 1*******,******* сая төгрөгөөс өгсөн ямар ч мөнгө ороогүй. Манайд лангуун дээр харилцагч байгууллагууд паданаар бараа авчирч өгдөг юм. Би лангуугаа бараатай нь орхиод гарахдаа чи миний энэ 4 падааны мөнгийг хийгээрэй гэж хэлээд үлдээсэн юм. Гэтэл 3 газрын мөнгийг хийгээд 1 газар нь хийгээгүй үлдсэн байсан. Надад анх хүүтэй зээлнэ гэж авчихаад хүү нэг ч удаа өгөөгүй. Надад шинэ жилээр өгнө гэж хэлээд өгөөгүй. Дараа нь цагаан сараар өгнө гээд өгөөгүй. Үхэр өгнө гэсэн боловч өгөөгүй, мөн самар өгнө гээд өгөөгүй. 8 дугаар сард намайг загнаад тэрнээс хойш уулзаагүй. Манай нөхөр н.Баярсайхан руу орсон мөнгө нь 11,78*******,********************* төгрөг болсон байсан. Хүүтэйгээ тийм болсон байх. Бид мөнгө зээлдэг хүмүүс биш. Машинаа зарсан байсан учраас л зээлсэн. Манай нөхөр ч манай ажил дээр ирдэггүй. Би тусдаа 1*******,*********************,********************* төгрөг өгсөн юм. Үүнийгээ авмаар байна гэв.

                                                                                            

Хариуцагч П.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1******* сая төгрөгийг Нгаас Ардын хоршооны АТМ-ээс авахуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 1*******,*********************,********************* төгрөгийнхөө хүүг бэлнээр хүртэл аваачиж өгч байсан. Өгсөөр байгаад миний өгсөн мөнгө 1*******,*********************,********************* төгрөгөөс илүү болсон. Надад байгаа нотлох баримт нь данс, ПОС руу уншуулсан баримт, дансаар өгсөн мөнгө л байна. Барааны мөнгийг 3 газар руу хийсэн ба 1 газрын мөнгийг хийгээгүй байгаа. Би өдрийн 1**************,********************* төгрөг өгөхдөө ПОС уншуулаад үлдэгдэл мөнгийг нь дансаар нь хийдэг байсан. Би нийт 5,814,379 төгрөгийг ПОС-оор болон дансаар өгсөн. Би 1*******,*********************,********************* төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хүүг нь сар бүр өгч байсан. Өгсөн 5,814,379 төгрөгийг 1*******,*********************,********************* төгрөгөөс хасуулаад үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна.

Нөхөрт нь 1*******,*********************,********************* төгрөгийн өртэй байхад эхнэр нь надад 1*******,*********************,********************* төгрөг зээлэхгүй шүү дээ. Би өмнө нь нөхөр Баярсайханааас нь мөнгө зээлдэг байсан, бүгдийг нь төлж дуусаад Г.Нгийн данснаас 1*******,*********************,********************* төгрөг авсан. Н надад лангууг 2,2*******1,55******* төгрөгийн бараатай үлдээсэн. Түүнээс 15 хувийг хасаад 1,9*******9,86******* төгрөг болсон. Би 283,2************** төгрөгийг төлөөгүй байгаа. Бусдыг нь төлсөн. 3 падааны үнэ 647,43******* төгрөг болсон. Үүний 2 падааныг нь төлсөн. Зээлээс битүүний өдөр Г.Нгийн нөхөр ирж бэлнээр 5**************,********************* төгрөг авсан. Эрдэнэт явлаа гэхээр нь би араас нь 1,*********************,********************* төгрөг дансаар явуулсан. 5 сая гаруй төгрөгийн үлдэгдэл байгааг Г.Нгийн ажлын өрөөнд очиж тулгаад баримт үйлдээд гараа оруулж бариулаад зургийг нь дарсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Г.Нгийн иргэний үнэмлэхний хуулбар, Г.Нгийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Нийн гар бичвэр, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2*******22 оны *******9 сарын *******7-ны өдрийн 5429 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, ХААН банк ХХК дахь Г.Нгийн 5*******4637*******88******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гар бичвэр бүхий баримт, 2*******22 оны 12 сарын 31-ний өдрийн Г.Н, Зурагт худалдааны төвийн хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй хийх гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Хаан банк ХХК дахь П.Нийн 5*******19977229 тоот депозит дансаны дэлгэрэнгүй хуулга, барааны болон төлбөр төлж тооцоо хийсэн тухай дэвтрийн 2 хуудас баримтыг тус тус ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч П.Нт холбогдуулан 1*******,*********************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...П.Нэд 2*******22 оны *******1 дүгээр сарын *******7-ны өдөр АТМ-ээс 1*******,*********************,********************* төгрөгийг бэлнээр авч өгсөн. 2 сарын хугацаатай хүүтэй зээлэхээр тохиролцсон боловч өгөөгүй, ...нөхөр Баярсайханаас мөн 1*******,******* сая төгрөг зээлсэн байсныгаа төлсөн мөнгө болон Зурагт захад миний ажлуулж байсан лангууг барааны хамт түрээслэхээр шилжүүлэн авч барааны мөнгийг ПОС машинаар шилжүүлэн өгсөн мөнгийг энэ зээлд оруулж тооцох гээд байгааг зөвшөөрөхгүй..., ...түүнээс хүү гэж огт аваагүй, одоо үндсэн 1*******,******* сая төгрөгөө гаргуулж авна...” гэж тодорхойлж шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “...Г.Нгийн нөхрөөс зээлсэн мөнгөө төлж дуусгаад эхнэр Г.Нгаас 1*******,*********************,********************* төгрөгийг 2*******22 оны *******1 дүгээр сарын *******7-ны өдөр бэлнээр 1*******,*********************,********************* төгрөг зээлсэн. Уг мөнгөнөөс бэлнээр болон ПОС машинаар уншуулж өгсөөр байгаад 1*******,******* сая төгрөгөөс илүү мөнгө өгсөн, өдрийн 1**************,********************* төгрөгийг хүүнд нь өгч байсан..., ...нийт 5,814,379 төгрөгийг төлсөн, одоо 5,*********************,********************* төгрөг төлөхийг зөвшөөрч байна..., ...барааны мөнгөнөөс төлсөөр байгаад одоо 1 барааны падааны мөнгө буюу 283,2************** төгрөгийг төлөөгүй байгаа. 3 падааны үнэ 647,43******* төгрөг болсноос бусдыг нь төлсөн...” гэх тайлбарыг гарган маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч П.Нэд 2*******22 оны *******1 дүгээр сарын *******7-ны өдөр 1*******,*********************,********************* төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцон П.Нэд уг мөнгийг бэлнээр хүлээлгэн өгч бичгээр ямар нэгэн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримтыг тухайн цаг хугацаанд үйлдээгүй гэх тайлбарыг талууд гаргадаг бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргадаггүй хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эсхүл эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба Г.Н нь 1*******,*********************,********************* төгрөгийг П.Нэд хүлээлгэн өгсөн учир буцаан төлүүлэхээр  шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн төлбөрт 1*******,*********************,********************* төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулахаар шаардаж шаардлагаа нотлох зорилгоор өөрийн ХААН банкны дансы хуулга, “8/2 Н би Нд мөнгийг бага багаар төлөхөөр болж байна 1*******,*********************,********************* сая төгрөг Н” гэсэн гар бичмэл, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2*******22 оны 9 дүгээр сарын *******7-ны өдрийн 5429 дугаартай  Прокурорын тогтоол, лангууг барааны хамт хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл үйлдсэн бичгийн баримт, Зурагт худалдааны төвтэй байгуулсан, Худалдаа үйлчилгээ эрхлэгчтэй хийх гэрээг ирүүлсэн. Хариуцагч уг зээлийн төлбөрөөс төлж барагдуулсан учир хасч тооцуулна гэсэн тайлбарыг гаргаж татгалзалаа нотлох зорилгоор өөрийн ХААН банк дахь дансны хуулгыг, тооцоо хийж өөрийн гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг гаргаж ирүүлдэг.  

Талуудын тайлбар, тэдний шүүхэд ирүүлсэн баримтаар тэд хэн аль нь “Зурагт” нэртэй худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа үйлчилгээ эрхлэн ажиллуулж байсан, улмаар нэхэмжлэгч Г.Н өөрийн ажиллуулж байсан лангууг бараа бүтээгдэхүүний хамт хариуцагч П.Нэд шилжүүлэн өгсөн, уг барааны үнийг хариуцагч П.Н хэсэгчилэн төлж барагдуулахаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Мөн хариуцагч П.Н нь нэхэмжлэгч Г.Нгийн нөхөр болох н.Баярсайханаас 1*******,*********************,********************* төгрөгийг мөн зээлсэн гэх үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Харин хариуцагчаас нэхэмжлэгч Г.Нгийн нөхөр н.Баярсайханаас зээлсэн 1*******,******* сая төгрөгийг төлж барагдуулсны дараа Г.Нгаас 1*******,******* сая төгрөгийг зээлсэн. Уг мөнгөнөөс Г.Нд ПОС машинаар болон дээрх н.Баярсайханы дансаар мөн бэлнээр өгч төлж дуусгасан гэх тайлбарыг гаргаж татгалздаг.

Хариуцагчийн ирүүлсэн дансны хуулгаас үзэхэд н.Баярсайханы гэх  ХААН банкны 5*******5542371******* тоот данс руу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2*******22 оны *******1 дүгээр сарын *******5-ны өдөр 6*******,********************* төгрөг, 8,52*******,********************* төгрөг, 2*******22 оны *******2 дугаар сарын *******1-ний өдөр 1,5**************,********************* төгрөг, 2*******22 оны *******2 дугаар сарын *******1-ний өдөр 5**************,********************* төгрөг, 2*******22 оны *******2 дугаар сарын *******1-ний өдөр мөн 2**************,************** төгрөг, 2*******22 оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр 1,*********************,********************* төгрөгийг тус тус шилжүүлж, уг дансанд нийт 11,78*******,********************* төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогддог. Талууд хэн аль нь уг 5*******5542371******* тоот данс нь нэхэмжлэгч Г.Нгийн нөхөр н.Баярсайханы эзэмшдэг данс мөн болох талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Харин уг мөнгийг нэхэмжлэгч өөрийн зээлийн төлбөрт оруулан тооцохгүй, П.Н нь н.Баярсайхантай байгуулсан 1*******,******* төгрөгийн зээлийг төлж барагдуулсан гэж тайлбарладаг.

Мөн хариуцагчийн дансны хуулгад авагдсан 5*******4637*******88******* тоот дансыг нэхэмжлэгч Г.Нгийн данс гэж талууд тайлбарладаг бөгөөд уг данс руу 2*******22 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 55,********************* төгрөг, 2*******22 оны 4 дүгээр сарын *******8-ны өдөр 1**************,********************* төгрөг, 2*******22 оны 4 дүгээр сарын *******9-ний өдөр 4*******,********************* төгрөг, 2*******22 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 29,4************** төгрөг, 2*******22 оны 5-р сарын 16-ны өдөр 111,391 төгрөг, 2*******22 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 25,********************* төгрөг, 2*******22 оны 7 дугаар сарын 1*******-ны өдөр 97,********************* төгрөг нийт 457,791 төгрөгийг шилжүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Г.Нгийн 5*******4637*******88******* данс руу “SETTLEMENT-ZURAGT ZAKH 2” гүйлгээний утгатайгаар 24 удаагийн ПОС машины гүйлгээгээр нийт 1,584,895 төгрөгийн орлого орсон байгааг талууд лангуугаа шилжүүлэн өгөхдөө Г.Нгийн нэр дээр ХААН банкнаас олгогдсон ПОС машиныг ашиглан карт уншуулж гүйлгээ хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд уг мөнгөн дүнг нэхэмжлэгч лангуу шилжүүлэн өгөхөд үлдээсэн барааны үнэд тооцон шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг, харин нэхэмжлэгч 1*******,*********************,********************* төгрөгийн зээлээс хасч, зээлийн төлбөрт төлсөн гэж тус тус тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогддог.

Хариуцагч дээрх нэхэмжлэгч болон түүний нөхөр н.Баярсайханы дансанд орсон нийт гүйлгээг аль зээлийн төлбөрт төлсөн үү, эсхүл барааны үнэд төлсөн үү гэдэг талаар ялган тооцсон тоо тооцооллыг гарган ирүүлдэггүй. Мөн н.Баярсайхантай 1*******,******* сая төгрөгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг ч хэрхэн төлж барагдуулсан болохоо, мөн барааны үнэ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохоо баримтаар тогтоож чадахгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас нийт лангуугаа хүлээлгэн өгөхдөө 2,247,6************** төгрөгийн барааны хамт хүлээлгэн өгсөн, уг дүнгээс 15 хувиар бууруулан тооцож, 1,9*******9,86******* төгрөгийг хариуцагч П.Н төлөхөөр тохиролцож, энэ төлбөрөөс бусдад төлөгдөөгүй үлдсэн 3 ш паданаар өгөх ёстой барааны үнийг тооцон төлөхөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргадаг бөгөөд үүнээс 2 падааны төлбөрийг төлж, нэг паданы барааны үнийг төлөөгүй, үлдэх барааны үнийг нэхэмжлэгчид төлж дуусгасан гэх тайлбарыг хариуцагч гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй, өөрийн данс болон ПОС машинаар орсон 1,584,895 төгрөгийг барааны төлбөрт төлсөн гэх тайлбарыг гаргадаг.

Хариуцагчийн нэхэмжлэгчид зээлийн төлбөрт төлөх 1*******,*********************,********************* төгрөгийг дээрх төлбөрүүдээр төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Дээрх хэрэг авагдсан дансны хуулга, прокурорын тогтоол зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд 2*******22 оны *******1 дүгээр сарын *******7-ны өдөр 1*******,*********************,********************* төгрөгийг хариуцагч П.Н нэхэмжлэгч Г.Нгаас зээлсэн уг төлбөрийг төлж барагдуулаагүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хариуцагч П.Н нь Г.Нд лангууны бараа бүтээгдэхүүний үнэд илүү төлбөр төлсөн гэж үзвэл, мөн н.Баярсайхантай байгуулсан гэрээний харилцаанаас үүссэн төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна. 

Талууд хэн аль нь эдгээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, энэ талаар хүсэлт санал гаргаагүй болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Иймд хариуцагч П.Нээс 1*******,*********************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгож нэхэмжлэлийн шаардагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,95******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Нээс 174,95*******  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч П.Нээс 1*******,*********************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,95******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Нээс 174,95******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН