| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2022/02779/И |
| Дугаар | 184/ШШ2022/03891 |
| Огноо | 2022-12-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2022/03891
| 2022 2 02 | 84/ШШ2022/038******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Т.Ариунболд, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, *******ын ******* дүгээр гудамж, 2******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:ШБ6200*******04/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, овогт ын /регистрийн дугаар:УЗ*******202440/-д холбогдох,
Гэм хорын хохиролд *******,*******0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Г.д холбогдуулан гэм хорын хохиролд *******,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр 0 цаг 20 минутын орчимд ус авахаар тэргээ түрэн явган хүний гарцаар гарч явтал гэнэт машин хурдтай орж ирээд намайг мөргөсөн. Би тархиараа газар хүчтэй савсан, үүнээс болж тархины арын хэсэгтээ 2 оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэхээр ковидын шинжилгээ өгсөн боловч эерэг гарч ковидын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би маш их гомдолтой байна. Эмнэлэгт ******* хоног хэвтэн эмчлүүлэхэд намайг мөргөсөн Г. нэг ч удаа эргэж ирээгүй. Миний хувьд хувиараа бизнес эрхлэгч. Солонгос комисс, гэр ахуйн бараа зардаг жижиг лангуутай. Тэр лангуугаа өөрөө ажиллуулдаг. Осол болсон үе цагаан сарын баярын өмнөхөн байсан тул ашиг сайн олох байсан. Миний хувьд ослоос хойш сарын дараа лангуу дээрээ ирэн худалдаагаа эрхэлнэ гэж бодож байсан боловч толгой өвдөөд ажиллаагүй. Иймд сар ажиллаагүй үеийн төлбөр буюу өдрийн орлогоо /цагаан сараар их байдаг/ 20,000 төгрөгөөр тооцсон, ашиг орлого өдөр бүр өөр болдог түүнийг сар буюу 30 хоногоор нэхэмжилж байна. Энэ хугацаанд олох байсан орлого нь *******,00,000 төгрөг болж байна. Мөн түрээсийн төлбөр 220,000 төгрөг, эмнэлэгт хэвтэх, дүүргийн эмнэлэг рүү очих, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөх, эмнэлгийн ******* хоногийн хоол цай зөөхөд гарсан унааны зардал 00,000 төгрөг, ******* хоногийн эмнэлгийн хоол хүнс, салфетка, халдваргүйжүүлэлт, ундаа, жимс ногоонд 8,000 төгрөгийн зардал гарсан. Иймд Г.гаас *******,*******0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын замд 2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн 0 цаг 20 минутын орчимд нэхэмжлэгчийг хариуцагч нь болгоомжгүйгээр мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан. Хүн мөргөснөө мэдсэн даруйдаа хариуцагч нь машинаас бууж нэхэмжлэгчийн биеийн байдлыг асууж, гэмтлийн эмнэлэгт хүргэж өгье ар гэрийнхээ хэн нэгний дугаарыг өгчих залгаж хэлье гэхэд үгүй би аавындаа очмоор байна гэж хэлсэн. Гэрийнх нь хаягийг зааж өгснөөр аавынд нь хүргэж өгсөн. Яаралтай тусламжийн 02 болон 03-т дуудлага өгч, замын цагдаа хэргийн газар ирж үзлэг хийсний дараа гэмтлийн эмнэлэг рүү явсан. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн хажуугаас огт холдож байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ч удаа ухаан алдаж унаагүй ба түүний ар гэрийнхэн хэлэх хэлэхгүй үгээр загнаж зандарч байсан. Гэмтлийн эмнэлэгт очоод MRI-д үзүүлсэн ба төлбөр болох 20,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Гэмтэл согогийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх болсон шалтгаан нь зам тээврийн ослын гэмтлийн улмаас бус ковидын шинжилгээ өгөхөд эерэг гарсантай холбоотой юм. Нэхэмжлэгчийг эмнэлэгт байх хугацаанд нь буюу 2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдрөөс 0 дүгээр сарын 2*******-ны өдрүүдэд түүний **************602 гэх дугаарын утас руу залгаж биеийн байдлыг нь байнга асууж тодруулдаг байсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Мөн 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтмол нөлөөлөхгүй гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоосон. Тус хэргийг 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн тээврийн прокурорын газрын ************** дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. 2022 оны 0 дугаар сард хэргийг хааж шийдвэрлэсэн болохыг утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь эмнэлгээс гараад буюу 4 хоногийн дараа 2022 оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос хариуцагчийн Viber чат руу “эмнэлэгт үзүүлээд эм бичүүлсэн” гэж эмнэлгийн картны зургийг явуулаад энэ эмийг худалдаж авч өг эсхүл мөнгийг нь шилжүүл гэж хэлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зураг дарж явуулсан эмийг нь худалдаж аваад, хүргэж өгсөн бөгөөд нийт 36*******,40 төгрөг болсон. Маргааш нь дахин хариуцагч руу залгаад “Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн мөнгө явуул гэж төрсөн хүү ийн Viber чатаар дансны дугаар, мөнгөн дүнг илгээсэн. Түүний дагуу нэхэмжлэгчийн данс руу 2*******8,340 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зам тээврийн ослыг болгоомжгүй үйлдсэндээ харамсаж нэхэмжлэгчийн шаардсан болгоныг даруй биелүүлж нийт *******8,480 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нэхэмжлэгчтэй хэд хэд таарч биеийн байдлыг нь асууж тодруулахад зүгээр байна гэж инээж харьцдаг байсан боловч одоо шүүхэд яагаад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг сайн ойлгохгүй байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ******* хоногийн 8,000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Л.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн ************** дугаартай прокурорын тогтоол, “Их хушт” ХХК, Л.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчээс Л.Батзоригт олгосон итгэмжлэл, фото зураг.
. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагч Г.гаас д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, фото зураг, Худалдаа хөгжлийн банкны 008*******2**************, 0220046, 0226633 дугаартай гүйлгээний мэдэгдэл, гар утасны дуудлагын жагсаалт, мессенжер чат, фото зураг, М.Баттөгсийн Хаан банк дахь 0*******042*******08 дугаартай харилцан дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаа .
6. Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: “ прокурорын газрын 2022 оны 0******* дүгээр сарын 6-ны өдрийн /**************8 дугаартай албан бичиг /Хавсралтаар: цагдаагийн албаны 2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн 0000*******4 дугаартай “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, тэмдэглэл, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, гэрэл зургийн үзүүлэлт, түрээсийн гэрээ, цагдаагийн албанд гаргасан нэхэмжлэх, өргөдөл, фото зураг, е-баримт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн ************** дугаартай прокурорын тогтоол/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
.Нэхэмжлэгч Л.******* нь 2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн авто ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэх үндэслэлээр, сарын хугацаанд олох байсан орлого *******.00.000 төгрөг, сарын түрээсийн зардал 220.000 төгрөг, Баянзүрх дүүргийн Замын цагдаад очиж мэдүүлэг өгөх, эмнэлэгт хэвтсэн ******* хоногийн хугацаанд хоол, цай зөөхөд гарсан унааны зардал 00,000 төгрөг, хоол хүнс, сальфетка, халдваргүйжүүлэлт, ундаа, жимс ногоо зэрэг эд зүйл худалдан авахад гаргасан зардал 8.000 төгрөг нийт *******.*******0.000 төгрөг нэхэмжилжээ.
2. Хариуцагч Г. нь унааны зардал болон эд зүйл худалдан авахад гарсан зардалд нийт 8.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.
3. Хариуцагч Г. нь 2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр, *******-36 улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3..б болон 3..г-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч Л.*******ийг мөргөсний улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн ************** дугаартай прокурорын тогтоол, “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй.
4. Иргэний хуулийн 4************** дугаар зүйлийн 4**************.2-т зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотлох үүрэгтэй байдаг бол нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо шүүхэд нотолж харуулах үүрэг хүлээдэг.
4. Нэхэмжлэгч Л.******* хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 00.000 төгрөгийн тээврийн зардал гарсан, 8.000 төгрөгийн эм тариа, эд материалын зардал гарсан гэх боловч эдгээр зардлуудын хэмжээг баримтаар нотлоогүй. Мөн эдгээр зардал нь зайлшгүй зардал мөн болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй.
4.2 Гэвч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал дээрх зардал /8.000 төгрөг/-ыг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүн болох 8.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
. Нэхэмжлэгч зам тээврийн осолд орж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн, улмаар гэмтлийн эмнэлэгт ******* хоногийн хугацаанд хэвтэж эмчлүүлсэн талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг гэмтлийн улмаас бус, Ковид-******* вирусын халдварын тусгаарлалтад орсны улмаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон хэмээн маргажээ. Гэмтлийн улмаас, эсхүл халдварт өвчний тусгаарлалтад орсон эсэхээс үл хамаараад нэхэмжлэгч Л.******* эмнэлэгт хүргэгдэж, хэвтэх /тусгаарлагдах/ болсон нь 2022 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн авто осолтой шалтгаант холбоотой байна.
. Нэхэмжлэгч Л.******* лангуу түрээслүүлэн ажиллуулдаг болох нь хэрэгт авагдсан “Их хушт” ХХК-тай байгуулсан 2022 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн түрээсийн гэрээ болон хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэрэл зургуудаар тогтоогдож байна. Тэрээр сард 220.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг болохоо баримт / Түрээсийн гэрээ /-аар нотолсон тул эмнэлэгт хэвтсэн ******* хоногийн түрээсийн төлбөр болох ,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. /220.000төгрөг/30хоног********хоног/
6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Солонгос комиссын төрөл бүрийн бараа, хувцас, шаазан таваг, ус буцалгагч, индүү, цахилгаан бараа, пүүз, гутал хувцас зардаг ... эдгээр эд зүйлийг манай дүү БНСУ-аас явуулдаг тул зарж борлуулахад 00 хувь надад орлого болж ордог... Иймд өдрийн 20.000 төгрөгийн цэвэр ашгаар тооцож, 30 хоногийн *******.00.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
6. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д заасан хохирол гэдэг нь хохирогчийн эд хөрөнгийн хэмжээ байсан буюу байх ёстой хэмжээнээс багасах тухай ухагдахуун юм. Нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулаагүй байгаа нь түүнд бодит хохирол учирч байгаа хэрэг биш юм. Тэрээр бараагаа борлуулаагүй болохоос түүний бараа устаж үгүй болоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн байх ёстой хөрөнгийн хэмжээ багасаагүй, өөрт нь эд зүйл хэлбэрээр хэвээр хадгалагдаж байна. Иймд нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэж үзэж, түүний олох ёстой байсан орлого гэх *******.00.000 төгрөг буюу байгаа эд хөрөнгийн үнийг хариуцагчаас гаргуулах боломжгүй.
*******. Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 0 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2022 оны 06 дугаар сарын 2-ний өдөр нэхэмжлэгчид эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлан өгсөн. Нэхэмжлэгч өөрт учирсан зарим хохирлоо баримтаар нотолж чадаагүй тул нотлогдсон буюу хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээний төлбөр болох 236,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх *******,668,66******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Иргэдийн төлөөлөгч д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************., **************.2-т заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 4,430 төгрөг төлсөн нь зөв байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6., 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 4,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,33 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж болох *******,*******40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, *******6, *******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 4************** дугаар зүйлийн 4**************., 0 дугаар зүйлийн 0.-д заасныг тус тус баримтлан Г.гаас 236,33 төгрөгийг гаргуулан Л.*******т олгож, нэхэмжлэлээс *******,668,66******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас *******,*******40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР
ШҮҮГЧИД Т.АРИУНБОЛД
Ч.НЯМСҮРЭН