| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/04588/и |
| Дугаар | 184/ШШ2022/03978 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2022/03978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам, дугаар байр, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн дүгээр Э хотхоны дугаар байр тоотод оршин суух, Б овогт Зийн С /рд:ЖЯ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Баянцагаан тоотод оршин суух, Б овогт Шын Б /РД:ЧБ/-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,138,4*******3.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.С, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.С миний бие нь Марко үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар зуучлуулан, түүнчлэн байлцуулан 2*******2******* оны *******6 дугаар сарын *******3-нд Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Пума 1*******7 дугаар байр тоот хаягт байрлах м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 6**************,********************* төгрөгөөр 1 сарын барьцаа 3 сараар түрээсийн төлбөрийг төлж байхаар анхлан Ш.Бтай гэрээ хийж түрээслүүлсэн. Марко үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас хэлэхдээ Ш.Б нь Улаанбаатар секьюрити компанид ажилладаг, түрээсийн төлбөрийг компаниас нь шууд төлнө гэсэн. Шаардлагатай үед нягтлантай нь холбогдоно шүү гэж хэлсэн. Гэрээний хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө гэрээний хугацаа 6 сарын *******3-ны өдөр дуусах тул тухайн өдөр байр хүлээлцэх тухай утсаар хэлж мэдэгдэхэд намар хүртэл түрээслэмээр байна, цаашлаад нэг жил болж ч магадгүй баттай хэлж мэдэхгүй байна гэсэн. Би эргэн хариу хэлье гээд утсаа тасалсан. Удалгүй Улаанбаатар секьюрити компаний захирал нь байна, Б бол манай компаний шилдэг ажилтан гэр нь ажлаас хол учир ажилтай ойртуулах гээд компаниас түрээслэх орон сууцыг олж, цалингаас нь орон сууцны түрээсийн төлбөрийг төлж амьдруулж байгаа. Цаашид хэдэн сар магадгүй 1 жил ч болж магадгүй үргэлжлүүлэн түрээслээч мөн төлбөрийг 3 сараар биш цалингаас нь суутгадаг тул 1 сараар төлж баймаар байна гэж хүссэн. Түүнчлэн ямар нэгэн асуудал болбол шууд миний утас руу залгаж холбогдож байгаарай гэсэн. Ингээд би захирал нь гуйсан, 2 жаахан хүүхэдтэй юм байна үргэлжлүүлэн түрээслэхээр болж Б руу залган түрээсийн хугацаа тодорхой биш тул орон сууц түрээслэхээ болих үеэс 1 сарын өмнө урьдчилан хэлж мэдэгдэнэ. Миний талаас цаашид танайх түрээслэхгүй тохиолдолд мөн 1 сарын өмнө урьдчилан хэлж мэдэгдэнэ гэж аман байдлаар тохиролцон үргэлжлүүлэн түрээслэхээр болсон. Орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэхээр болсон тул түрээсийн мөнгийг авмаар байна гэж нягтлан руу залгахад түрээсийн төлбөрийг 3 сараар төлж чадахгүй тул төлбөрийг 1,1 сараар төлмөөр байна төлбөрийг Ш.Бы цалингаас суутгаж, чиний данс руу шилжүүлдэг тул 3 сараар төлж чадахгүй гэж Улаанбаатар секьюрити компаний нягтлан бодогч Батцэрэн хэлж би зөвшөөрсөн. Мөн ямар нэгэн зүйл болбол Бд хэлэхээс нягтлан нь өөр рүү нь ярьж байхыг зөвлөсөн. Түрээслүүлж байх хугацаанд дээд доод айлаас гомдол ирдэг, болконы цонхны шил хагалсан талаар нягтлан бодогч Батцэрэнд хэлсэн. Үүнээс хойш 2*******22 оны *******6 сарын 19-ний өдөр Бы утас руу 8 сарын *******3-наас орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй талаар мессеж илгээсэн. Мөн наадмын баярын өдрүүд өнгөрсний дагуу Бы утас руу залгаж 8 сарын *******3-нд байр чөлөөлөх тухай утасдаж мэдэгдсэн. Дахин 7 сарын сүүлээр утасдаж мэдэгдсэн. Б хэлэхдээ 8 сарын *******7-ны өдөр хүлээлцэхээр тохиролцсон боловч тухайн 8 сарын *******7-ны өдөр эхнэр нь үдээс хойш залгаж 8 сарын 1*******-ны өглөө эрт хүлээлцье гэсний дагуу зөвшөөрсөн. Би 8 сарын *******9-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1*******7 дугаар байр 53 тоотын ашиглалтын төлбөрийг Төрийн банкнаас татаж үзэхэд нийлээдгүй төлбөр төлөх шаардлагатай байгааг Бы эхнэрт утсаар хэлж мэдэгдсэн. Мөн нягтлан бодогч Батцэрэнд хэлсэн. Батцэрэнгийн имэйл рүү төлбөрийн мэдээллийг илгээсэн. Би 8 сарын 1*******-ны өдөр төлбөр төлөгдсөн эсэх талаар Төрийн банкнаас мэдээлэл татаад үзэхэд хэвээр байсан тул нягтлан бодогч Батцэрэн рүү залгаж төлөгдөөгүй талаар хэлэхэд Б үндсэн төлбөрөө бүрэн төлсөн, ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй байгаа. Төрийн банк мэдээллээ шинэчлээгүй байх гэж хэлсэн. Ингээд би Бы эхнэр рүү залгахад үдээс хойшдоо байр хүлээлцье дөхөөд над руу залгахаар болсон. Үдэш болж хэдэн цагт байр хүлээлцэх талаар дахин асууж залгахад машин ирэхээр удахгүй хүлээлцэнэ ингэсгээд хүрээд ир гэсэн. Тухайн өдрийн 22 цагийн үед байр хүлээлцсэн. Хүлээлцэх үед унтлагын өрөөний обой цаас энд тэнд ховхорсон, скочоор наасан байсан, мөн гал тогооны ханын шүүгээний нэг хаалганы доод хэсэг эмтэрсэн, зочны өрөөний хана их бохирдсон, тааз тортог болсон байсан. Гал тогооны ширээ сандал байхгүй болохоор нь асуусан чинь буйдан оруулаад балкон дээр хураасан байгаа гэж хэлсэн. Би гадаа харанхуй болсон тул балкон руу цонхоор хальт хараад байна гэж бодоод тоолгүй өнгөрсөн. Мөн коридорын гэрлийн бүрхүүл байхгүй. Өөр зүйлээр нөхөж тавьсан байсан. Төлбөрийн талаар хэлэхэд төлсөн гэж хэлсэн. Ингээд орой болсон жаахан охинтой айл байсан тул хүндэтгээд хэл ам хийлгүй төлбөрийн талаар байр ашиглалт гэрээний талаар маргааш шалгаад эргэн холбогдоё гээд салсан. Маргааш төлбөрөө төлөөгүй байсан тул нягтлан Батцэрэн рүү утсаар ярихад төлбөрийн асуудал байвал шүүх цагдаагаараа яв гэсэн. Бы эхнэр рүү залгаж байрны обой цаас нөхөн төлүүлэх, гал тогооны шүүгээний хаалгыг төлүүлэх, ашиглалтын зардлаа төлөөгүй тухай хэлэхэд бүрэн төлсөн, чи барьцааны 6**************,********************* төгрөгөө авах гээд худал зүйл гаргаж байна гэж бүдүүлэг үг хэллэг хэлсэн. Мөн Б руу залгахад төлбөрийн үлдэгдэлгүй төлөхгүй гэсэн. Ингээд ашиглалтын төлбөрийн талаар холбогдох байгууллагын нягтлан бодогч нартай холбогдож өөр рүүгээ имэйлээр мэдээлэл аваад нягтлан бодогч Батцэрэн рүү явуулсан, холбогдох нягтлан бодогч нарын утасны дугаарыг эхнэр рүү нь мессежээр дугаарыг нь илгээж өөрөө асууж тодруулахыг санал болгосон. Эцэстээ Улаанбаатар секьюритигийн захирал руу залгаж, ашиглалтын зардлыг нь яадахнээ төлүүлмээр байна, хүний ашигласан хэрэглээг би төлөхгүй асуудлыг шийдэж өгөөч гэхэд ашиглалтын төлбөрийн мэдээллийг баримттай нь илгээчих шийдэх талаас нь үзье гэсэн. Хэд хоногийн дараа дахин захирал руу залгаж баримтыг танай нягтланд илгээсэн. Өмнө нь асуудал үүсвэл над руу залгаж байгаарай гэж хэлж байсан, тиймээс Бы цалингаас суутгуулж авмаар байна гэтэл шүүхээр асуудлаа шийд гэсэн. Үүнээс хойш 8 сарын 26-ны өдөр байрандаа засвар хийхээр болж балкон дээр тавьсан ширээг харсан чинь голоороо хагарсан, нэг сандал нь хугарч эвдэрсэн байсан. Мөн балкон руу гардаг вакум цонх хаалга хаагдахгүй гажсан, цонхны шил резинээсээ гарсан байсан. Энэ талаар шууд Бд хэлж мэдэгдсэн боловч өөдөөс худал хэлж, төлөхгүй гэсэн.
Иймд би хариуцагч Баас цахилгааны төлбөр 118,565.34 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 319,1************** төгрөг, контор буюу ус дулаан байр ашиглалтын төлбөр 3*******6,484.16 төгрөг, алданги 56,753.31 төгрөг, интернэтийн төлбөр 89,5**************.7******* төгрөг, 2*******22 оны *******8 сарын *******3-наас *******8 сарын 1*******-ны өдөр хүртэл орон сууцны түрээсийн төлбөр 14*******,********************* төгрөг, үнэлгээний газраар үнэлүүлсэний төлбөр 12*******,********************* төгрөг, үнэлгээ 1,588,********************* төгрөг нэхэмжилж байгаагаас 1 сарын барьцаа 6**************,********************* төгрөгийг хасаад нийт 2,138,4*******3.51 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнээс Интернэтийн төлбөр болох 89,5************** төгрөгийг авахгүй. Төлөгдсөн юм шиг байсан. Би уг нь анх 3*******6,********************* төгрөг л өгчих гэж байсан ч хэл амаар доромжилсон учир одоо эвлэрэх боломжгүй. Ханын обой ховхороод дахин ашиглах боломжгүй болсон учир шинээр хийхээс өөр аргагүй болсон. Ширээний чулуун тавцан голоороо хагарч дахин ашиглах боломжгүй болсон учир завсар хийхдээ гаргаад хаячихсан гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян –Уул 16 дугаар гудамж 6 тоотод оршин суух, Шын Б миний бие нь 2*******22 оны *******6 дугаар сарын *******3-ны өдөр Марко үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар зуучлуулан иргэн З.Стэй “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Пума 1*******7 дугаар байр 53 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаатай сарын 6**************,********************* төгрөгөөр мөн 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа болгон түрээсийн төлбөрийг 3 сараар төлж байхаар тохирсон. Дээрх гэрээний хугацаа дуусах үед миний бие нь иргэн З.Ст цаашид уг орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлж түрээсийн төлбөрийг 3 сараар биш 1 сараар төлөх, мөн түүнчлэн түрээсийг зогсоохоор бол аль аль тал нь 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэнэ гэсэн аман тохироо хийж түрээсийг цаашид үргэлжлүүлсэн. Ингээд 2*******22 оны *******6 дугаар сарын 19-ний өдөр миний утсанд иргэн З.Сээс “2*******22 оны *******8 сарын *******3-ны өдрөөс хойш түрээсийг сунгах боломжгүй” талаар мессэж ирсэн байсан. Энэ өдөр нь орон сууцыг суллаж өгч амжаагүй бөгөөд миний болон эхнэрийн ажлын байдлаас шалтгаалж 2*******22 оны *******8 сарын 1*******-ны өдөр тус орон сууцыг эзэн нь болох иргэн З.Ст суллаж хүлээлгэн өгсөн. Улмаар иргэн З.С нь 2*******22 оны *******9 сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Эдгээр нэхэмжилсэн мөнгөнүүд нь ямар ч үндэслэлгүй бөгөөд иргэн З.С нь Ш.Б надаас их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр нэхэж байна. Иргэн З.С нь надаас орон сууцаа хүлээж авч байхдаа буюу 2*******22 оны *******8 сарын 1*******-ны өдөр хохирлын талаар ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг бүхэл бүтэн 35 хоногийн дараа шүүхэд гаргаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Эдгээр хохирлууд нь бодитой байсан бол яагаад орон сууцыг хүлээлцэх үед юу ч яриагүй вэ. Энэ хугацаанд тухайн орон сууцанд өөр хүн амьдраагүй гэсэн баталгаа хаана байна. Мөн манай гэр бүл тухайн байранд амьдрах хугацаандаа энэ нэхэмжлэлд дурдсан юнивишний интернэт болон IPTV үйлчилгээг огт ашиглаагүй бөгөөд юнивишн рүү утасдаж интернэт үйлчилгээ холбуулах хүсэлт гаргасан боловч “танай өмнөх айл төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Орон сууцны ашиглалтын зардал хэмээн нэхэмжилсэн мөнгө нь манай гэр бүлийг тухайн орон сууцанд амьдарч байх үеийн зардал мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. мөн уг нэхэмжлэхэд дурдсан тагтан дээр байсан ширээ сандал эвдэрсэн гэдэг нь ор үндэсгүй бөгөөд орон сууц хүлээлцэх үед тухайн эвдэрсэн гэх ширээ сандал нь бүрэн бүтэн байсан болно. Мөн тагтны хаалга цонх гажсан цонхны шил резинээсээ гарсан гэх мэт зүйлсийг иргэн З.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэхдээ дурдсан байх ба эдгээр нь огт ор үндэсгүй зүйл болно. Мөн дараагийн нэгэн зүйл бол иргэн З.С нь орон сууцныхаа үнэлгээг хийлгэж засварт 1,588,********************* төгрөг, үнэлгээний зардалд 12*******,********************* төгрөг нийт 1,7*******8,********************* төгрөг нэхэмжлээд байна. Энэ нь орон сууцыг ашиглах явцад гарах хэрэглээний бага зэрэг сэв гэмтэл байж болох ч Монгол улсын иргэний хуульд энэ талаар тусгахдаа Монгол улсын иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1.1-д заасан уг нэхэмжлэхэд хавсаргасан эд зүйлсийн зураг нь нотлох баримтын наад захын шаардлага хангахгүй байгаа бөгөөд тухайн фото зургууд нь хэзээ авсан нь үл мэдэгдэх бөгөөд ямар нэг огноо буюу цаг хугацааг нотлох тэмдэглэгээ байхгүй байна. Энэ бүгдээс дүгнэн эцэст нь хэлэхэд иргэн З.С нь бусдад байраа түрээслэх нэрийн доор энэ мэтийн амар хялбар аргаар олз ологчдын нэг биш байгаа гэсэн бол болгоомжлол хувь хүний хардлага сэрдлэгэ төрж байгааг нуух юун билээ.
Иргэн З.С нь өнгөрсөн хугацаанд эхнэр бид хоёр луу болон миний ажилладаг компаний захирал нягтлан нар руу удаа дараа утсаар залгаж хэл амаар доромжлон гуйлгачин гэх зэргээр зохисгүй бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжилж элдвээр харааж зүхэж заналхийлж гутаан доромжилж намайг болон миний гэр бүл бага насны хүүхдүүдийг маань сэтгэл санаагаар унагаж тэсвэрлэшгүй хүнд байдалд оруулж байна. мөн хамт олны маань дунд нэр хүндийг маань санаатайгаар унагаж сэтгэл санааны асар их хохирол учруулж байна.
Надад юнивишн буюу интернэтийн бүртгэл одоо ч байхгүй. Анхнаасаа 89,5************** төгрөг энэ айлын төлбөр дээр гардаг байсан. Тухайн үе би энэ талаар өөрт нь хэлж байсан. Би сансар дижитал кабелийг тавьсан. Коридорын гэрэл хар патрон байсан. Би ажил дээрээс цагаан бүрхүүл илүү гарахаар нь аваачаад сольсон юм. Манайх Бэйст буйдангаас шинэ буйдан, ширээ хосоор нь авсан юм. Тухайн үед багтахгүй байсан учраас ширээ, сандлаа авах уу гэж хэлэхэд “тийм дээрээ тулбал гэрээгээ цуцална” гэж хэлэхээр нь би утсаа тасалсан. Ширээ сандлыг нь салгаад полкон дээр гаргаж тавьсан. Байр хүлээлцсэнээс хойш бүүр сүүлд хугарсан байна гэж мэдэгдсэн үүнийг зөвшөөрөхгүй. Цонх хагалсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Порчиг нь хязгаарлагчгүй байсан учраас цонхыг манай хүүхэд хагалсан, хүлээн зөвшөөрч байгаа. Цонхны полкон гажсан асуудал бол анхнаасаа тийм байсан. Би байр хүлээж авахдаа хэлсэн. Тэгэхэд дээш нь өргөж хаадаг юм гэж хэлж байсан. Эвдэрсэн, хэмхэрсэн зүйлүүдийн төлбөрийг би хүлээн зөвшөөрөхгүй. СӨХ, дулаан, гэрэл, цахилгааны мөнгийг бүрэн төлж барагдуулна. Обой урагдсан зүйл байхгүй, наалт, заагаараа хууларч зай гарсан, түүнийг нь завсраар нь цавуугаар наах боломжтой. Үнэлгээгээр гарсан 1,588,********************* төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ үнэлгээний хөлс, үнэлгээ гэсэн мөнгөнөөс бусдыг нь зөвшөөрч байгаа. Тэр интернэтээ нэхэхгүй гэсэн байгаагаас бусдыг нь зөвшөөрч байгаа. Барьцааны 6**************,********************* төгрөгөө суутгуулна гэв.
Нэхэмжлэгчээс З.Сийн иргэний үнэмлэхний хуулбар, Ш.Б, З.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг 1*******7 дугаар байр 53 тоот орон сууцны *********************24515******* длугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгэсний төлбөрийн баримт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, туул 1*******7-Т-53 тоотын төлбөрийн баримт, Эв нэгдэл биднийх СӨХ-ийн мэдэгдэх хуудас, фото зураг зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.
Шүүхээс нэхэмжлэгч З.Сийн гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С нь хариуцагч Ш.Бд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,138,4*******3.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,194,9*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 943,5*******1 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтооогдож байна.
З.С, Ш.Б нар нь “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармаг /1711*******/ Наадамчдын зам 1*******7-р байрны 53 тоотын 45 м.кв талбайтай 2 өрөө З.Сийн өмчлөлийн байрыг 2*******2******* оны 6 дугаар сарын *******3-ны өдрөөс эхлэн 2*******21 оны 6 дугаар сарын *******2-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сарын 6**************,********************* төгрөгийн хөлс төлөх, мөн 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийн хамт 3 сарын хугацааны хөлсийг бүхэлд нь урьдчилан төлж, үлдэх хугацааны төлбөрийг 3 сараар тооцон 3 хувааж урьдчилан төлж байхаар харицан тохиролцсон байна. Мөн орон сууцны 3 сарын төлбөр болон барьцаа мөнгө болох 6**************,********************* төгрөгийн хамт нийт 2,4**************,********************* төгрөгийг 2*******2******* оны 6 дугаар сарын *******3-ны дотор З.Сийн ХААН банк дахь 5*******37162588 тоот дансанд хийж, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд *******,5 хувийн алданги нэмж төлөхөөр харилцан тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 3*******2 дугаар зүйлийн 3*******2.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний дагуу хөлслүүлэгч З.С нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлж нь орон сууцыг хөлслөгч буюу Ш.Бы эзэмшилд шилжүүлэн өгсөн талаар болон хөлслөгч нь уг гэрээний дагуу 2*******2******* оны 6 дугаар сарын *******3-ны өдрөөс 2*******21 оны 6 дугаар сарын *******2-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 12 сарын төлбөрийг 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний буюу 6**************,********************* төгрөгийг барьцаа болгон өгч нийт төлөх ёстой төлбөрөө төлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Талууд хэн аль нь орон сууцыг шилжүүлсэн өгсөн талаар болон дээрх хугацааны төлбөрийг төлсөн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Түүнчлэн талууд хэн аль нь уг гэрээг байгуулахдаа “Марко ресурс” нэртэй зуучлах товчоогоор дамжуулан байгуулсан, мөн хариуцагчийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Улаанбаатар Секьюрити ХХК нь орон сууцны түрээсийн төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцон байгуулсан гэх боловч гэрээнд энэ талаар дурдаагүй, гэрээний талууд биш байна. Мөн талууд дээрх хуулийн этгээдүүдтэй байгуулсан ямарваа нэгэн гэрээ, хэлцэл болон уг зуучлалын байгууллагатай холбоотой бичгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт санал гаргаагүй болно.
Харин талууд гэрээний хугацаа 2*******21 оны 6 дугаар сарын *******2-ны өдөр дуусаж орон сууцыг чөлөөлж өгөхийг түрээсүүлэгч талаас урьдчилан мэдэгдсэн өдрөөс хойш гэрээний хугацааг сунган үргэлжүүлэн, орон сууцыг 1 сараар хөлсийг төлж, тодорхойгүй хугацаагаар үргэжлүүлэх хөлслөх хүсэлтийг Ш.Б гаргасныг З.С хүлээн авч 8 дугаар сарын *******3-ныг хүртэл гэрээг сунгахаар тохиролцож, энэ хугацаанаас өмнө орон сууцнаас гарах тохиолдолд 1 сарын өмнө урьдчилан мэдэгдэхээр харилцан тохиролцож, гэрээний хугацааг сунгасан талаар талууд мөн маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг учир дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ нь гэрээний хугацаа дууссан бол, гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол, хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэсэн эдгээр үндэслэлээр дуусгавар болох боломжтой.
Нэхэмжлэгч З.С уг орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаж байгаа, үргэжлүүлэн сунгах боломжгүй учир 2*******22 оны 8 дугаар сарын *******3-ны өдрөөс суллаж өгөх мэдэгдлийг 2*******21 оны 6 дугаар сарын 19 болон 7 дугаар сарын сүүлээр утсаар мэдэгдэн, зуучлагчаар дамжуулан бичгээр мэдэгдэл өгсөн, улмаар хэн аль нь 2*******22 оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр байрыг чөлөөлөн хүлээлгэн өгч, хүлээн авахаар харилцан тохиролцож мөн өдрөө байрыг суллаж чөлөөлсөн үйл баримтыг талаар хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2*******22 оны 8 дугаар сарын *******3-ны өдөр дууссан байна.
Гэрээний хугацаа дуусч орон сууцыг буцаан хүлээн авч, хүлээлгэн өгсний дараа хариуцагч тал орон сууцыг ашиглах явцад төлөх ёстой цахилгааны төлбөрт 118,565.34 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 319,1************** төгрөг, контор буюу ус дулаан байр ашиглалтын төлбөр 3*******6,484.16 төгрөг, алданги 56,753.31 төгрөг, интернэтийн төлбөр 89,5**************.7******* төгрөгийг төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгсөн, мөн гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны буюу 2*******22 оны *******8 сарын *******3-наас *******8-р сарын 1*******-ны өдөр хүртэл орон сууцыг ашигласаны төлбөрт түрээсийн төлбөрөөр тооцон 14*******,********************* төгрөгийг гаргуулахаар шаардаж, мөн гэрээний дагуу ашиглах явцдаа эд хөрөнгийг эвдэж, муутгасан тул уг хохирлын хэмжээг тодорхойлуулахаар эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгэхэд гарсан төлбөр зардалд төлсөн 12*******,********************* төгрөгийг үнэлгээгээр тогтоосон 1,588,********************* төгрөгийн хамт гаргуулахаар шаардлага гаргажээ.
Хариуцагч дээрх нэхэмжлэгчийн шаардлагаас ашиглалтын явцад гарсан зардал буюу цахилгааны төлбөр 118,565.34 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 319,1************** төгрөг, контор буюу ус дулаан байр ашиглалтын төлбөр 3*******6,484.16 төгрөг, алданги 56,753.31 төгрөг, орон сууцыг чөлөөлөх хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн 14*******,********************* төгрөг, нийт 94*******,9*******2 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гарган мэтгэлцэж байна. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...гэрээнд заасан нөхцөлөөр зориулалтын дагуу ашигласаны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээгүй, жирийн ашиглалтын явцад обой муудаж, жижиг газруудаар салж, урагдсан байгааг төлөхгүй, мөн ширээ сандлыг эвдээгүй, цонх, балконы хаалга анхнаасаа түгжээ нь муудсан эвдрэлтэй байсан учир шинээр сольж өгөх боломжгүй, үнэлгээний хөлсийг бид төлөхгүй...” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч анх гэрээ байгуулаад орон сууцыг шинэ засвар хийж хүлээлгэн өгсөн, ашиглалтын явцад үүссэн жижиг эвдрэл, элэгдэл хорогдол биш, дахин бүрэн солих, шинээр авах нөхцөл байдал бий болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор 2*******2******* оны 6 дугаар сарын *******3-ны өдөр хариуцагчид эд хөрөнгө хүлээлгэн өгсөн жагсаалтыг, фото зургийн хамт, орон сууцыг хариуцагчаас хүлээн авснаас хойш хохирлын бодит үнэлгээг тогтоолгох зорилгоор мэргэжлийн үнэлгээний ТХХК-иар гаргуулсан хөрөнгө үнэлгээний тайланг үнэлгээний төлбөр төлсөн баримтын хамт гарган ирүүлдэг.
ТХХК нь нэхэмжлэгч Б.Сийн хүсэлтээр түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармаг /1711*******/ Наадамчдын зам 1*******7-р байрны 53 тоотын 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг 2*******22 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ба уг үнэлгээгээр тус байрны угаалгын өрөөний тааз норж хуурсан, плита хагарсан, том өрөөний цонх доод хэсэг хөшигдөж эвдэрсэн, полконы хаалга болон цонх гажиж сэнсэрсэн, гүйцэд хаагдахгүй, том өрөө болон жижиг өрөөний обойнууд хуурсан, ширээний шилэн тавцан хагарсан, модон сандлын холбоос салж эвдэрсэн байдалтай байна. Эдгээрийн өнөөгийн үнэ цэнийг тодорхойлон үнэлгээ хийж материалын зардалд 8*******8,********************* төгрөг, ажлын хөлсний зардалд 7**************,********************* төгрөгийн бодит хохирол учирсан гэж тодорхойлон нийт зардлыг 1,588,********************* төгрөг гэж тодорхойлон дүгнэлт гарган ирүүлсэн байна. Уг үнэлгээг гаргасны ажлын хөлсөнд нхэмжлэгч Б.Сээс 12*******,********************* төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д “хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд хуульд заасан хугацаанд хохирол төлбөртэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн 8 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэл гаргасан тул зөвшөөрөхгүй гэх агуулгатай гаргасан тайлбар татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч нь гэрээгээр ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, хариуцагч буюу хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байдлыг хангах, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй.
Мөн талууд орон сууц хөлслөх гэрээгээр хүлээлгэн өгсөн тавилгын жагсаалтад бичигдсэн эд хогшлыг гэрээний хугацаанд гамтай хэрэглэх ба эвдэж хэмхэлсэн тохиолдолд зах зээлийн ханшаар хохирлыг нөхөн барагдуулахаар тохиролцсон байна. Гэрээний хавсралтад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй ширээ 1ш, сандал 3 ш гэх тавилга ашиглах боломжгүй болж эвдэрсэн гэж үнэлгээ гаргуулсан ба хариуцагч уг ширээ сандалыг хүлээн авахад байснаас муутгаагүй, эвдэрч хэмхрээгүй, хугарч эвдэрч хэмхэрсэн нь өөрийн буруугаас болоогүй гэж татгалзсан тайлбарыг гаргадаг ч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч мөн уг эд хөрөнгийг хариуцагчаас хүлээн авахад эвдрэлтэй байсан болохыг нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Талууд хэн аль нь эдгээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй.
Нэхэмжлэгч ТХХК-иас гарган ирүүлсэн үнэлгээгээр тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа боловч уг эд хөрөнгөд учирсан хохирол, гарах зардал нь 1************** хувь хариуцагчийн буруутай үйлдлээс болж учирсан, уг эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул дээрх орон сууц, эд зүйлийг засаж сайжруулахад гарах зардлыг талуудад тэнцүү хувиарлан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн ТХХК-иас тогтоосон үнэлгээгээр тооцон нэхэмжижилж байгаа 1,588,********************* төгрөгийн эд хөрөнгөд учирсан хохирол, үнэлгээний хөлс 12*******,********************* төгрөг, нийт 1,7*******8,********************* төгрөгийн 5******* хувь болох 854,********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан интернэтийн төлбөрт нэхэмжилсэн 89,5**************.7******* төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган татгалзаж байна.
Талууд мөн орон сууцны 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний буюу 6**************,********************* төгрөгийг нэхэмжлэгчид барьцаа болгон урьдчилан төлсөн байх бөгөөд энэ мөнгийг гэрээний хугацаа дуусахад буцаан өгөөгүй, нэхэмжлэгч уг мөнгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцон нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч 6**************,********************* төгрөгийг ашиглалтын зардалд суутган тооцохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул нийт хангагдаж буй нэхэмжлэлийн дүнгээс 6**************,********************* төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалд нэхэмжилсэн 94*******,9*******2 төгрөг, эд хөрөнгийг засан сайжруулахад гарах зардалд 854,********************* төгрөг нийт 1,794,9*******2 төгрөгөөс 6**************,********************* төгрөгийг хасч 1,194,9*******2 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 943,5*******1 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 3*******2 дугаар зүйлийн 3*******2.1, 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 298.1-д заасныг тус тус баримтлан Ш.Баас 1,194,9*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ст олгож, үлдэх 943,5*******1 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баас 33,228 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ст олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН