Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Соёлзул,

шүүгдэгч Г.Ч******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Ч*******т холбогдох эрүүгийн 2515000000152 дугаартай, 304/2025/0163/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Га*******ын Ч*******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ..............тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, Экскаваторын оператор мэргэжилтэй, “...............ажилтай, регистрийн дугаар: ******* урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Га*******ын Ч******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Булган аймаг Х сум багийн нутаг " ” гэх газарт Тоуоtа маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй т*******өөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөр*******ийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Б.Зын жолоодон явж байсан Тоуоta Alphard маркийн 21-90 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж машин дотор зорчин явж байсан Д.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Булган аймаг Х сум багийн нутаг “ ” гэх газарт Тоуоtа маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй т*******өөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөр*******ийг хориглоно” гэсэн заалтыг  зөрчиж тус замаар Б.З жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан “Тоуоta Alphard” маркийн 21-90 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн  зам тээврийн осол гарган зорчигч Д.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн н*******цөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн н*******цөл байдал нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9, 3-5 дахь тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, “Бан Хас” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 24-нй өдрийн 25/02/04887 дугаартай авто техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, шинжээч Т.Тын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 46-128/322 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-45 дахь тал/, хохирогч Д.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74, 77-78 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83, 86-87 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/, гэрч Д.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/, яллагдагч Г.Ч*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 103-106 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 108 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 109 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 111 дэх тал/, үл хөдл******* эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Ч*******ийн хувийн байдлыг тодорхойлов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөл*******үйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн н*******цөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ч******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын  нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бүрэн дунд боловсролтой, өөрийгөө өмгөөл******* хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгалаар өөдөөс сөрж эсрэг урсгалд зорчиж явсан Б.Зын жолоодон явж байсан “Тоуоta Alphard” маркийн 21-90 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Д.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд түүний үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр өөрийн үйлдлээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргасан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн н*******цөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Г.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, Д, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Ч*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 468,000 төгрөгийг авсан цаашид “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Б.З нь 16,382,000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас Д.Дгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 29,700 төгрөгийг шүүгдэгч Г.Ч******* нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төл******* төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Ч******* нь тохиолдлын шинжтэй н*******цөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг н*******өн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх н*******цөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх н*******цөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Г.Ч*******ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Ч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн н*******цөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан  шүүгдэгч Г.Ч*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Ч******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төл******* төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдаж ирсэн Г.Ч*******ийн №521387 дугаартай “А, В, М” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* овогт Га*******ын Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, Д, 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.Ч*******ийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Г.Ч******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Г.Ч******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төл******* төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Ч*******ийн №521387 дугаартай “А, В, М” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЁНДОНСАМБУУ