| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Б.А*******, түүний өмгөөлөгч З.Баттулга нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт з******* гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А*******т холбогдох эрүүгийн 2525005460151 ду*******тай, 304/2025/0161/Э индекстэй хэргийг 2025 оны 08 ду******* сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 ду******* зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаа******* хасаж, 7,530,000 төгрөгөөр торгох ял,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 ду******* сарын 07-ны өдрийн 282 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаа******* хасаж, 6 сарын хугацаа******* зорчих эрх хяз*******лах ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.А******* нь урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаа******* хасаж, 6 сарын хугацаа******* зорчих эрх хяз*******лах ялаар шийтгүүлж уг ялын хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 2.21 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн ******* сумын багийн нутагт 2025 оны 07 ду******* сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын ду*******тай, / / загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт з******* гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаа******* хасаж, 06 сарын хугацаа******* зорчих эрх хяз*******лах ял шийтгүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй байхдаа 2025 оны 07 ду******* сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын багийн нутагт өөрийн эзэмшлийн ******* улсын ду*******тай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Эрх бүхий албан тушаалтны үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл, баталгаажуулалтын хуудас, хэмжигч багажийн баталгаажуулалтын гэрчилгээ /хавтаст хэргийн 04-05, 07 дахь тал/,
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл / хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Гэрч Н.Бын: “...2025 оны 07 ду******* сарын 02-ны өдөр тус Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Г.Энхбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан. ******* аймгийн цагдаагийн газрын 7035102 тусгай ду*******аас 10 цаг 30 минутын орчимд “О ”-ийн хайрганы уурхайд согтуу жолооч байна” гэхээр нь дуудлагын дагуу очиж шалгасан. Очоод ******* улсын ду*******тай, цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б******* овогтой А******* гэх эрэгтэй хүн байсан. Тухайн иргэнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь согтуурал хэмжигч багаж ашиглан шалгахад 2.21%-н согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг саатуулж ажилласан байна. Тухайн иргэн нь урьд өмнө нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 2 жилээр эрхээ хасуулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2025 оны 08 ду******* сарын 08-ны өдрийн: “...******* улсын ду*******тай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.А******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 29-33 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 69-72 дахь тал/,
-Яллагдагч Б.А*******ын “...тогтоолтой танилцсан. ...хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Шүүгдэгч Б.А*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр согтуу машин барьсан нь миний буруу. Би эмчийн хяналтад байдаг. Биеийн байдал муу хүн...” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд з******* үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаа******* хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд з******* арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хяз*******лах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.А******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч З.Баттулгын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д з******* “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.А*******ын амьсгал дахь спиртийн агууламж 2.21 хувь болох нь тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.
Б.А******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаа******* хасаж, 6 сарын хугацаа******* зорчих эрх хяз*******лах ялаар шийтгүүлсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.
Б.А*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт з******* “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд з******* бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Б.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт з******* “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учраагүй, шүүгдэгч Б.А******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А*******т ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаа******* хасах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 хугацаа******* хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 3 жил 10 сар 01 хоногийн хугацаа******* хасч, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хувааж төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байна. Б.А******* нь өндөр насны хүн байгаа. Ажилгүй тэтгэвэрт байдаг хүн. Тийм учраас 3,000,000 төгрөгийн ял оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэмж байгаа нь зөв. Шүүгдэгч Б.А******* нь бусдад хохирол учруулаагүй байна...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 16 дахь тал/, Булган аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 ду*******тай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 18-21 дэх тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 ду******* сарын 07-ны өдрийн 282 ду*******тай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 23-28 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 133 ду*******тай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 29-33 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, нийгмйин даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 38 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /зөрчлийн хэргийн 39-43 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.А*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүгдэгч Б.А******* нь урд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах”, “зорчих эрхийг хяз*******лах ял” шийтгүүлсэн байх бөгөөд зорчих эрхийг хяз*******лах ял эдлэхээс зайлсхийсэн тул хорих ялаар сольж байсан болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 ду******* сарын 13-ны өдрийн 77 ду*******тай захирамжаар тогтоогдож байх тул түүнд улсын яллагчийн болон өмгөөлөгчийн гаргасан “торгох” ял оногдуулах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаа******* хасаж, 01 жилийн хугацаа******* зорчих эрхийг хяз*******лах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А*******т ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаа******* хасах ялын тооцоог шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 08 ду******* сарын 22-ны өдрөөс тасалбар болгон тооцож, эдлээгүй үлдсэн ялын хугацааг 10 сар 16 хоног болохыг тогтоосон байх бөгөөд, шүүх хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд эрх хасах ял эдлэхийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй байх тул түүнийг 18 хоног нэмж ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн ялын хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний байдлаар 09 сар 28 хоногоор тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч Б.А*******т ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаа******* хасах ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 28 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаа******* хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 03 жил 09 сар 28 хоногоор тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ду******* зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...зорчих эрхийг хяз*******лах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.А*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 09 /ес/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаа******* хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3.Бусад асуудал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.А******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ду******* зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 ду******* зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Б*******гийн А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт з******* “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаа******* хасаж, 1 /нэг/ жилийн хугацаа******* зорчих эрхийг хяз*******лах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А*******т ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 ду******* сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/133 ду*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ду******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаа******* хасах ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 28 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаа******* хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 03 жил 09 сар 28 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ду******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хяз*******лах ялын хугацаанд шүүгдэгч Б.А*******ыг ******* аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хяз*******лах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ду******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хяз*******лах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ду******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 09 сар 28 хоногийн хугацаа******* хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Б.А******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ