| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2022/04238/И |
| Дугаар | 184/ШШ2022/03975 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2022/03975
| 20 12 06 | 184/ШШ20/03975 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, *******, /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
20 оны дүгээр сарын -ний өдрийн “Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******, нд холбогдуулан 20 оны дүгээр сарын -ний өдрийн “Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 20 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэрээр С.*******ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу *******, нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр авагч нь өөрийн сайн дурын үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлтийг *******, нд гаргасан. Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл 20 оны дүгээр сарын *******-ны өдөр гийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх хүсэлт өгч, уг хүсэлтийн дагуу *******, ны зүгээс 20 оны дүгээр сарын -ний өдөр дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн болохыг 20 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолд дуусгавар болгосон ажиллагааг сэргээх үндэслэлээ төлөгч эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж тодорхойлжээ. бид хоёрын хооронд ямар нэгэн эвлэрлийн гэрээ огт хийгдээгүй бөгөөд хүүхдийнхээ сургалтын т 18,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн учраас нь өөрийн сайн дурын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлтийг өгсөн. Гэтэл одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон атлаа ахин мөнгө нэхэх зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд хүү д анхаарал, халамж сайн тавьж байгаа. нь өөр гэр бүлтэй болсон. Тухайн нөхөртэйгөө “надаас *******,000,000 төгрөг салгаж авмаар байна, хүүгийнхээ овгийг солиулмаар байна” гэж ярьсан байсан. Хүүхдэд маань тухайн насанд нь сонсож болмооргүй олон зүйлс ярьсан байсан. Намайг байнга мөнгө гэж хардаг. Миний хувьд хүүдээ шаардлагатай эд зүйлсийг нь авч өгөхөд тухайн нөхөр нь аваад хэрэглэчихдэг. нэлгийн зардалд 7,000,000 төгрөг, байрны урьдчилгаа гэх мэт мөнгийг өгсөн. Гэтэл эдгээр мөнгө хүүхдийн тэтгэлэгт огт тооцогдоогүй. Саяхан хүү дээрээ очих гэтэл гэртээ байгаагүй, байраа зарсан гэж хэлж байсан. Миний бие *******, ны дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч д 20 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч 20 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9 дугаартай н бичгээр татгалзсан хариу өгч, шуудангаар илгээснийг 20 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан. *******, ны хариу н бичгийг хүлээн аваад, 20 оны 07 дугаар сарын -ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нд, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл тухайн хүсэлтийн хариуг өгөөгүй. Энэ хугацаанд тухайн хүсэлтийн хариугаа гарсан эсэхийг байнга асууж тодруулж байсан. 20 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх наас ахин асууж тодруулахад 20 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай н бичгээр хариу өгснийг хүлээн авсан. Уг н бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх наас хүсэлтэд татгалзсан хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд “тэжээн тэтгэх үүрэгтэй эвлэрлийн гэрээг зөрчсөн бол ажиллагааг сэргээнэ” гэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг сэргээсэн байна. Хүү ыг 18 нас хүртэл тэй сургуульд сурсан тохиолдолд сургалтын ийг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед хувийн сургуулийн сургалтын т 3,150,000 төгрөгийг төлүүлсэн. Гэтэл түүний дараа хувийн сургуулиас нь гаргаж, улсын сургуульд шилжүүлчихсэн. Нэхэмжлэгчийн гол санаа нь шүүхийн шийдвэр байсан байгаагүй хүүдээ тэтгэмж төлнө, харин эвлэрлийн гэрээний дагуу тэй сургуульд явуулахаар бол сургалтын ийг төлөхөд асуудал байхгүй. Гэрээний дагуу ямар нэгэн сургалтын т гэх гарч ирээгүй. Эцэг хүнийхээ хувьд сургалтын ийг хэдийд ч төлөх боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гийн хүсэлтийг авч, ажиллагааг сэргээлгэхдээ намайг оролцуулж, сонсох ажиллагаа хийсний дараа тогтоолоо гаргаагүй гэж үзэж байна. Иймд хууль зөрчин гаргасан дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 20 оны дүгээр сарын -ний өдрийн 0 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү.” гэж тодорхойлсон.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 20 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэрээр С.*******ээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, д олгохоор шийдвэрлэсэн байна. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *******7 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар үүсгэх тогтоолоор үүсгэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцад авагч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлөгч С.*******тэй харилцан тохиролцсон гэх үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагчийн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу дуусгавар болгосон. 20 оны дүгээр сарын *******-ны өдөр авагч төлөгч С.******* харилцан тохирсны дагуу хүүхдийн сургалтын ийг төлөхгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, дан гүйцэтгүүлэх хүсэлтийг дахин ирүүлснээр тус ны 197 дугаар тойрогт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу “... тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасан тул 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар сэргээн явуулж байгаа нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэж тайлбарласан.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.******* нь хүү д сургалтын т 18,000,000 төгрөг өгсөн гэж хэлсэн. 1 жилийн сургалтын 3,000,000 төгрөг, хувцасны мөнгө 150,000 төгрөг нийт 3,150,000 төгрөгийг тухайн үед өгсөн. Харин ыг насанд хүртэл 18,000,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон байсан болохоос биш төлчихсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн 3,150,000 төгрөг төлсөн баримт байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь С.******* нь хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байснаар дан төлүүлж байсан. Албадсанаас болж С.*******ийн данс хаагдаж, хилийн хориг тавиулж байсан. Хэрэв 18,000,000 төгрөг өгч байсан бол баримтаа өгөх хэрэгтэй. Би 2018 оноос хойших бүх дансны хуулгаа өгсөн. Түүнд 18,000,000 төгрөгийг төлсөн гэх баримт огт байхгүй. С.*******ийн хэлж байгаагаар хүүдээ олон сая төгрөг өгсөн гэж хэллээ. Надад ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Би аваагүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн” гэв.
4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 20 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн С.*******ээс Б.Сэр-Одод олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 20 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэр, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “******* нд хүсэлт гаргах нь” гэх гийн гаргасан хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 20 оны дүгээр сарын *******-ны өдрийн “******* нд хүсэлт гаргах нь” гэх гийн гаргасан хүсэлт, 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол, 20 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, 16350/ дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 20 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *******, ны ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч д хандаж гаргасан гомдол, 20 оны 07 дугаар сарын -ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа т хандаж гаргасан гомдол, Шийдвэр гүйцэтгэх ны 20 оны 07 дугаар сарын 19-ний өдийн дугаартай н бичиг, Хаан банкны , дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Нийслэлийн ерөнхий боловсролын “ ” сургуулийн 20 оны дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай н бичиг.
5. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *******7 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн 20 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 20 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай итгэмжлэл.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн 20 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай н бичиг, Хаан банк дахь 503*******24532 дугаартай харилцах дансны хуулга.
7.Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: гэрч ы мэдүүлэг, *******, ны 20 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 3/0 дугаартай н бичиг /хавсралтаар2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гийн гаргасан хүсэлт, улсын бүртгэлийн Ү-07018 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 20******* оны ******* дугаар сарын 30-ны өдрийн хэлцэл, *******, ны дугаартай “Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл”, төлөгч С.*******ийн хүүхдийн тэтгэлэг төлсөн тооцоо, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******, нд хандан гаргасан С.*******ийн өргөдөл, 2017 оны 03 дугаар сарын 31-ний дугаартай мэдэгдэх хуудас, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *******, ны данснаас мөнгө шилжүүлэх тухай баримт, 2017 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн дугаартай зарлан дуудах хуудас, 2017 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны дүгээр сарын 07-ны өдрийн 16350/1 дугаартай зарлан дуудах хуудас, 16350/2 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *******, нд хандан гаргасан гийн гаргасан өргөдөл, 2016 оны дүгээр сарын 01-ний өдрийн 197/3 дугаартай мэдэгдэл, зарлан дуудах хуудас, 2016 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 197/2 дугаартай зарлан дуудах хуудас, мэдэгдэл, 66-08 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, *******, ны 20 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9 дугаартай н бичиг, 2018 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн, 20 оны дүгээр сарын -ний өдрийн, 20 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 20 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16350/2 дугаартай “Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг”, С.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа, С.*******ийн хүүхдийн тэтгэлгийн төлөлтийн тооцоо, 2017 оны дүгээр сарын *******, 2018 оны дүгээр сарын 06, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *******, ны данснаас мөнгө шилжүүлэх тухай баримт, гийн 2016 оны 08 дугаар сарын 29, 2016 оны дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт, 2017 оны ******* дугаар сарын *******-ны өдөр гаргасан өргөдөл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* нд холбогдуулан, тус газрын 20 оны дүгээр сарын -ний өдрийн “Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... бид хоёрын хооронд ямар нэгэн эвлэрлийн гэрээ огт хийгдээгүй бөгөөд хүүхдийнхээ сургалтын т 18,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн учраас нь өөрийн сайн дурын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлтийг өгсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
2.1 Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ... хүүхэд тэй сургуульд суралцсан тохиолдолд сургалтын ийг төлөх байдлаар харилцан тохиролцож авагчтай эвлэрсэн боловч одоогоор хүүхэд тэй сургуульд суралцахгүй байгаа ... шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс төлөгчид тэтгэлэг төлөх үүрэг үүсээгүй байхад эвлэрлийн гэрээний дагуу төлөх ёстой өө төлөөгүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоол гаргасан нь үндэслэлгүй ...” гэх агуулгаар тодорхойлсон.
3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 20 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэрээр С.*******ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байжээ.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгч С.******* болон авагч нар эвлэрсэн гэх үндэслэлээр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
5. Дараа нь буюу 20 оны дүгээр сарын *******-ны өдөр авагч шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин хандаж, төлөгч С.******* мөнгөө төлөөгүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх хүсэлт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч хангаж, 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буцаан сэргээсэн байна.
6. Төлбөр төлөгч С.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, *******, ны ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандаж гомдол гаргасныг эрх бүхий н тушаалтнууд хангахаас татгалзсан тул 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
7.Дээрх үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч буюу төлөгч С.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг эс зөвшөөрч гомдол гаргасан гэж үзэхээр байна.
8. Нэхэмжлэгч С.*******ийн дээрх гомдлыг шийдвэрлэхийн тулд төлөгч- авагч нар эвлэрсэн эсэх, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон эсэхийг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байсан бол уг ажиллагааг буцаан сэргээх ёсгүй буюу 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангах боломжтой болно.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлөгч- авагч нар эвлэрэх ойлголт нь талуудын хүсэл зоригийн дотоод зорилго болон гадаад илэрхийлэл ямар нэг зөрүүгүй, хангалттай, тодорхой, бүрэн гүйцэд нэгдсэн байхыг ойлгоно.
9.1 Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь эвлэрсэн нөхцөл буюу эвлэрлийн гэрээний зүйлийн талаар маргажээ. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх, эсхүл дуусгавар болгох үндэслэлтэй байсан эсэх талаар маргасан болно.
9.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч : “ ... С.*******, нар гэрлэлтээ цуцалснаас хойш С.******* хүүхдийн тэтгэмжээ цаг тухай бүрд нь төлж байсныг мэдэж байна. Заримдаа тасалдах үе байсан хэдий ч тэтгэмжээ төлж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас манайд ирэхэд би байрны урьдчилгаа өгсөн гэдгийг мэдэж авсан. Тэгээд урьдчилгаа мөнгө нь тэтгэмжид орно биз дээ гэхэд орохгүй, тусдаа бид хоёрын ярьж тохирсон мөнгө гээд оруулаагүй. С.******* байрны урьдчилгаанд 30 хувийг өгсөн гэж хэлсэн. С.******* хүүгээ гадаад хэлний сургалтад явуулмаар байна гэж байсан. Сургалтынх нь нэрийг би сайн санахгүй байна. Би нөхрийн хамт ач хүүгээ хоёр долоо хоног сургалт руу нь 1 дүгээр хорооллоос зөөсөн. Яагаад сургалтаас нь гаргасан талаар асуухад сургалт нь хол гээд гаргасан гэсэн. Дараа сонсоход сургалтын ийг нь буцаагаад авсан гэж хэлсэн. Хүүхдээ Энэтхэг рүү тэмцээнд явуулах гэж байна гээд над руу ярьж байсан. Тухайн үед 8,000,000 төгрөгийг С.*******ээс авсан. Би хүү С.*******эд тэтгэмжийн асуудлыг мөнгийг нь өгөөд хаадаг талаар санал болгож хэлэхэд 18,000,000 төгрөг төлөөд хаадаг гэж ярьж байсан. Дараа нь асуухад төлсөн, хаалгасан байгаа гэж байсан. Миний хувьд хүү С.*******ийг хүүхдийн тэтгэлгээ төлөөд явж байсан гэж ойлгоно. Учир нь өөрөө төлөөгүй үедээ надаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу хийлгэдэг байсан. Нарийн тоог нь мэдэхгүй байна. Хайвал баримт, падаан нь байгаа би авч ирээгүй. 1,000,000 төгрөгөөр ч төлж байсан, 500,000 төгрөгөөр ч төлж байсан” гэж мэдүүлжээ.
9.3 Гэрчийн дээрх мэдүүлэг нь хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлж дууссан эсэхийг нотлох зорилготой, нэхэмжлэгч С.*******ийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах мэдүүлэг байна. Гэтэл нэхэмжлэгч С.******* нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж: “ ... тэй сургуулийн ийг төлөх байдлаар эвлэрсэн ...” гэж тайлбарласан. Энэ тохиолдолд талууд ямар нөхцөлөөр эвлэрсэн нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.
9.4 Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, төлөгч болон авагч нар эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал, төлөгч болон авагч нарын хүсэл зориг нэгдээгүй, талууд хүсэл зоригоо тус бүрдээ өөр өөрөөр тайлбарлаж байх ба тэдний хүсэл зоригийг баталгаажуулсан баримт байхгүй байна. Энэ тохиолдолд талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэж үзэхгүй.
9.5 Тодруулбал, нэхэмжлэгч С.******* нь хүүхдийн тэтгэлгийг тэй сургуулийн т зориулж, зөвхөн тухайн сургуульд нь шилжүүлэх байдлаар төлөхөөр эвлэрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд тэй сургуульд суралцаагүй тохиолдолд сургалтын төлөх үүрэггүй буюу тэтгэлэг төлөхгүй байх нөхцөлөөр эвлэрсэн гэжээ.
9.6 Харин авагч буюу гуравдагч этгээд гийн хувьд, хүүхдийн суралцаж байгаа сургуулийн 1 жилийн өөр тооцож, 18 нас хүртэлх хугацааны мөнгийг С.*******ээр төлүүлэхээр эвлэрсэн гэж зөрүүтэй тайлбарласан.
9.7 Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, сургуулийн нь хүүхдийн тэтгэлэг биш, харин “нэмэлт зардал” юм. Харин хүүхдийн тэтгэлэг гэдэг нь тухайн хүүхдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад шаардлагатай мөнгөн тусламж юм.
9.8 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 20 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийдвэрээр хариуцагч буюу хүүхдийн эцэг С.*******ээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байхад хариуцагч энэ шийдвэрийн агуулга, зорилгыг өөрчилж эвлэрсэн хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг талууд тохиролцоогоор өөрчлөх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
9.9 Ийнхүү талууд эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хариуцагч С.*******ийн “эвлэрсэн” гэх үндэслэл хуульд нийцэхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь буруу байна.
*******. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс, С.*******эд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 20 оны 4 дүгээр сарын -ний өдөр дугаартай тогтоол гаргахдаа төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэсэн нь буруу боловч энэ нь уг тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
*******.1 Учир нь, нэхэмжлэгч С.******* ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгох гэж буй зорилго нь, уг тогтоолын эрх зүйн үндэслэлийг “шүүмжлэх” биш, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг буруу гэж үзэж, уг ажиллагааг дуусгавар болгох зорилготой гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тогтоолын эрх зүйн үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж буй тогтоолын “эрх зүйн үр дагавар” нь түүний хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 12 дугаар зүйлд зааснаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилготой байдаг. Харин эрх бүхий этгээдийн шийдвэрт бичигдсэн хууль зүйн үндэслэл болон хэлбэрийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй бол зөвхөн энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох нь шүүхийн үйл ажиллагааны дээрх зорилго, чиг үүрэгт нийцэхгүй.
.1 Иймд 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой гэж үзсэн нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн *******, ны шийдвэр /үйл ажиллагаа/-т гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн нь зөв байна.
12.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан байдлаар талуудад хариуцуулдаг. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.3, 6, 8, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.5-д заасныг баримтлан *******, нд холбогдох, 20 оны дүгээр сарын -ний өдрийн “Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.*******ээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР