| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/04028/и |
| Дугаар | 184/ШШ2022/03616 |
| Огноо | 2022-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2022/03616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 2******* дугаар хороо, дугаар гудамж дугаар байр тоотод оршин суух, Б овогт Лгийн Т /РД:ЧП/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, шар, Залуус хороолол тоотод оршин суух, Б овогт Эын У /РД:НО/-д холбогдох
7**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т миний бие Б.Уд 2*******22 оны *******6 дугаар сарын 25-нд У маркийн автомашины доторлогоог 3 хоногт хийхээр тохирч урьдчилгаа болгож 9**************,********************* төгрөгийг 5******* тоот дансанд шилжүүлээд үлдэгдэл 2**************,********************* төгрөгийг нь дууссаны дараа өгч машинаа авахаар үлдээгээд явсан. Дурдсан хугацаанд хийж өгөөгүй учир өөр хүнээр хийлгэе мөнгөө буцааж авах гэтэл үлдэгдэл мөнгөө авахгүй хугацаагаа сунгачих гэж гуйсны дагуу 2 хоног сунгасан. У нь согтуу дахиад л хийгээгүй байсаар 7 дугаар сарын *******3-ны өдөр гэхэд шаланд мөнгөлөг наалт наасан, тааз наасан, шалны хулдаас нааж эхлээд дутуу хаясан зарим нь цоорсон байдалтайгаар бидэнд хийж өгөхгүй байсан. Хөдөө явах хугацаа болчихоод тулсан учир яаравчилахыг удаа дараалан хэлэхэд чаддаг юм бол заргалдаад ав гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 7 дугаар сарын 4-нд өргөдөл бичиж өгсөн. 7 дугаар сарын 7-нд машинаа гарашаас гаргаж аваад 7 дугаар сарын *******9-нд өөр хүнээр доторлогоогоо хийлгэх гээд явж байх хооронд таазанд наасан төмөр нь салаад унасан. 8 дугаар сарын *******5-нд Сонгинохайрхан дүүргийн Прокуророос иргэний шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэл гаргах учир нь машиныхаа доторлогоог өөр хүнээр 7**************,********************* төгрөгөөр дуусгуулсан. Намайг балай авгай, тэнэг гэж хэл амаар доромжилсон. 7 дугаар сарын 11-нд Ховдод дүүгийн хуриманд явж чадаагүй. Авга ахын 85 насны ойн арга хэмжээнд явах байсныг алдагдуулж сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулсан тул бидэнд хариуцагч Б.Уэс 7**************,********************* төгрөгийг гаргуулж өгнө үү.
Машинаа доторлуулахаар өгсөн хугацаа буюу 6-р сарын 26-ны өдрөөс 7-р сарын *******3-ны өдрийг хүртэл ихэнх өдөр нь согтуу байсан. Өөрөө бараг хийгээгүй, төрсөн ах нь машины доторлогоо засвар хийдэг гээд ахыг нь гүйцээгээд хийгээд өг гэхэд хийж өгөөгүй. Өөрөө согтуу хоол хийж идэх гэж байгаад хөлөн дээрээ заазуур унагаагаад эсгэчихсэн гэж байсан ч тайлбартаа машины шал янзалж байгаад хөлөө гэмтээсэн гэж худлаа хэлж байна. Манай машиныг мөн гүйцэд доторлоогүй байхдаа мөн өөр нэг Истана машин авч байсан. Энэ нь бид түүний ажлыг алдагдуулаагүй гэдгийг нотолно. Цагдаагийн хэлтсийн байцаагчаас биднийг тухайн үед одоо машинаа түгж, таны машиныг хариуцах хүнгүй болсон гэхээр нь түгжсэн. Материалын үнэ 9**************,********************* төгрөг болоогүй. Түүний авсан материалыг би өөрөө нэг бүрчлэн үнийг нь судалж үзэхэд 35*******,********************* төгрөг болж байсан.
Бид машинаа гүйцэд янзлуулахын тулд өөр хүнд хөлс өгөөд материалыг нь авч өгөөд хийлгэхэд биднээс яг 7**************,********************* төгрөг гарсан. Материал нь 2**************,********************* төгрөг болсон, ажлын хөлс нь 5**************,********************* төгрөг болсныг нэхэмжилж байгаа. Ундрах-Эрдэнийн машинд хийсэн ажлаас тэр төмөр рам нь байсан боловч бүтэн доторлох явцад буруу цавуу целконоор нааж тогтоосон байсан нь салж унаад дахиад хийлгэсэн. Түүний авсан материал төмрийг оруулан тооцоход 33*******,********************* төгрөг л болсон. Тэр төмөр нь гарашид байж л байгаа түүнийг нь өгөх ёстой гэвэл өгнө, мөн хамаагүй энэ мөнгийг хасаад надад миний өгсөн 9**************,********************* төгрөгөөс үлдэх мөнгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.У миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны Залуус хороололын 48б байр 2-3-238 тоотод амьдардаг. Миний бие нь хувиараа авто доторлогоо хийдэг бөгөөд 2*******22 оны *******6 сарын 25-нд Л.Тын унаа болох pajero УБД 94-26 улсын дугаартай автомашиныг 4 хоног доторлохоор тохирон 1 сая 1************** мянган төгрөгөөр хийж өгөхөөр тохирч урьдчилгаа болох 8******* хувь буюу 9**************,********************* төгрөгийг авсан. Ингээд 6 сарын 26-нд бүх материалаа авч таазанд нь төмөр арам зангидаж таазаа доторлох шаардлага гарсан учир төмөр зардаг газраас төмөр авч тааруулж рамаа зангидаж таазны доторлогоог хийж орхисон. 6 сарын 27-нд хаалга багана, хавтас зэргийг бүрж орхисон. 6 дугаар сарын 28-нд шалаа хийх байсан боловч шалны зарим боолт нь зэвэрч илэгдсэн шал нь цоорсон нойтон байсан учир шал хатаах шаардлага гарсан мөн цоорхой зарим газрыг нь силкондож орхисон. 6 дугаар сарын 29-нд шалны мөнгөлөө нааж хулдаасаа уяраан хийж байх хооронд хөлөн дээрээ алх унагааж хөлний 2 хуруугаа яз авсан, цус гараад тогтохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан ингээд түргэний эмч үе оёдоггүй учир цусыг нь тогттол хэвтрийн дэглэм барь гэж хэлэн цус тогтоох эм бичиж өгсөн. Ингээд 2 хоног босч чадалгүй хэвтрийн дэглэм барьсан. 2 хоног илүү 2 хоног ажилаа алдсан нь үнэн болно. Гэхдээ 7 сарын *******3-нд ах эгч хоёрыг ирэхэд шалны хэсэг газар дутуу угсрах дутуу л байсан. Үнэн учраа хэлэн үлдэгдэл 2**************,********************* төгрөгөө авахгүй хийгээд өгье гэсэн боловч үгүй хийлгэхгүй цагдаад өгнө гэж хэлээд миний багажнуудыг машиндаа цоожлоод явсан. Ингээд би бас 1 машин доторлох байсан боловч багажгүй байсны улмаас 1 ажлаа авч чадалгүй алдсан. 7 сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас намайг дуудсан. Ингээд очоод уулзаад ирэх хооронд “доторлогоо хийлгэсэн ах эгч хоёр” граашны манаач Баатараа гэх ахыг надад хулгайгаар тог гаргаж өгдөг гэж худал үгээр хүн гүтгэж дарга руу нь орж матсан. Баатараа ахын цалинг хасуулан ажилгүй болгох шахсан. Энэ явдлаас болоод грааш түрээслэн ажлаа хийдэг байсан би граашинд ажлаа хийх эрхгүй бол ажлын байргүй болсон. Доторлогоо хийлгэсэн ах эгч хоёр бүх материалаа өөрсдөө аваад явсан бөгөөд доторлогооны 9******* хувь нь хийгдэж дуусаж байсан миний бие 9**************,********************* төгрөгийг нь авч үрээгүй өөрсдийнх нь юманд нь бүрэн зориулсан учир нэхэмжлэлийг өгч чадахгүй. Би ч бас ажлын байргүй болж хохирсон. Тиймээс нэхэмжлэлийг дахин харгалзаж дахин шалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Л.Тын иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 2******* дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Хаан банк ХХК дахь Л.Тын 5*******87155243 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Э.Уд холбогдуулан 7**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57*******,********************* төгрөгийг хангаж, үлдэх 13*******,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Э.Утэй 2*******22 оны *******6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр У улсын дугаартай, Пажеро маркийн автомашины доторлогоог 3 хоногийн дотор 1,1**************,********************* төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2*******22 оны 6 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг хүлээн авсан байна.
Талууд дээрх гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх талаар болон гэрээний дагуу захиалсан ажлыг хийж гүйцэтгэхээр УБД94-26 улсын дугаартай, Пажеро маркийн автомашиныг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй.
Мөн уг хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчээс хариуцагчийн 5 тоот дансанд 9**************,********************* төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Лувсанцэдэн овогтой Тын 5******* тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Дээрх хэлцлийн талаар болон төлбөрийн талаар хэн аль нь маргахгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна. Иймд дээрх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.
Дээрх баримт болон талуудын тайлбараар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан гэрээний гол нөхцлийн талаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу Б.У нь захиалагчийн хүсэлтийн дагуу түүний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөөр шаардлагатай материалыг худалдан авч, автомашины доторлогоог бүрэн хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Л.Т нь түүний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлсөнд үлдэх 2**************,********************* төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Б.У машиныг гэрээгээр тохирсон хугацаа болох 3 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд нэмэлт 2 хоногийн хугацаа олгосон боловч мөн ажлыг дутуу хагас, чанаргүй хийж гүйцэтгэсэн, үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч хийгээгүй, улмаар хөлөө бэртээж гэмтээсний улмаас ажлаа бүрэн гүйцээх боломжгүй болсон тул 7 дугаар сарын *******7-ны өдөр автомашинаа буцаан авч, өөр этгээдээр гүйцэтгүүлж, материалын зардал 2**************,********************* төгрөг, ажлын хөлс 5**************,********************* төгрөгийг төлж, нийт 7**************,********************* төгрөгөөр нэмж хохирсон тул уг мөнгийг гаргуулна гэх шаардлагыг гаргасан. Харин хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч урьдчилгаа 9**************,********************* төгрөгөөр машин доторлоход шаардлагатай материалыг нь тэдний сонгосны дагуу худалдан авч машинд нь доторлогоог хийж гүйцэтгэсэн. Машин доторлох ажлыг 9******* хувь хийж гүйцэтгэсэн бөгөөд 6 дугаар сарын 29-ний өдөр хөл дээрээ багаж унагааж гэмтсэн учир 2 хоног ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй. Энэ хугацаанд Л.Т машинаа түгжээд цагдаад өргөдөл гаргаад явсан учир гүйцээж чадаагүй. Өөрсдөө үлдсэн байсан материалаа аваад явсан учир би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Талууд хэн аль нь эдгээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд тооцогддог. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр өөрөөр тайлбарладаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагчийн ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгээгүйн улмаас нэмэлт 7**************,********************* төгрөгийн зардлаар уг ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн тул уг мөнгийг гаргуулна гэж, мөн хариуцагч Э.Ундрах-Эрдэнийг өөрийн машиныг доторлоход шаардлагатай материалыг худалдан авахдаа 9**************,********************* төгрөгийг зарцуулаагүй бөгөөд нийт 3**************,*********************-35*******,********************* төгрөгөөр худалдан авсан гэх тооцооллыг бичгээр гарган ирүүлж нийт шилжүүлэн өгсөн 9**************,********************* төгрөгөөс материалын зардлыг 33*******,********************* төгрөгөөр тооцон зөрүүг хариуцагчаас гаргуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаж байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хариуцагч Э.У нь ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй болох, яагаад дутуу хийж гүйцэтгэсэн тухайгаа тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй бөгөөд шүүхээс түүнийг шүүх хуралдаанд оролцуулахаар удаа дараалан шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, талуудын гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Хэдийгээр нэхэмжлэгч Л.Т нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгах, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэмж гарсан зардал болон доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхтэй боловч хариуцагч Э.Уийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар хийлгэхэд гарсан гэх 7**************,********************* төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нотолж чадахгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн нийт 9**************,********************* төгрөгөөр түүний автомашиныг доторлоход шаардлагатай материалыг худалдан авсан болохоо мөн нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг мөнгөн дүнгээс 33*******,********************* төгрөгийг бараа материал худалдан авахад зарцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлан хасч тооцохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул шүүх талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зөвшөөрч байгаа хэмжээгээр буюу хариуцагчид шилжүүлэн өгсөн 9**************,********************* төгрөгөөс хасч, үлдэх 57*******,********************* төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэн энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч хөлс төлөх үүрэг үүсэхгүй юм. Хариуцагч Э.У нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар хийсэн ажлаа бүрэн гүйцэтг хүлээлгэн өгөөгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Л.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 57*******,********************* төгрөгийг хангаж, үлдэх хэсэг буюу 13*******,********************* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,35******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,75******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Уэс 57*******,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгож, нэхэмжлэлийн үлдэх 13*******,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,35******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уэс 17,75******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН