Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/03109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК  дугаар байр  тоотод оршин суух, Б овогт Нын Э /рд:ДЮ/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо,  тоотод оршин суух, С овогт Югийн Э /рд:ИН/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 11*******,858,88******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э нь Ю.Этэй 2*******22 оны *******6 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд байрлах спорт заалны барилгын гадна хана дээврийг сэндвичин хавтангаар угсрах бусад дагалдах ажлыг батлагдсан зургийн дагуу 21,6**************,********************* төгрөгөөр 2*******22 оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс 2*******22 оны *******7 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгүүлэхээр захиалан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан гэрээг нотариатаар баталгаажуулж гэрээнд заасны дагуу урьдчилгаа 2******* хувь буюу 5,*********************,********************* төгрөгийг ХААН банкны 5 тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2*******22 оны *******6 дугаар сарын 24-ний өдөр хана болон дээврийн сэндвичин хавтан худалдан авахаар захиалан “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан нотариатаар баталгаажуулсан бөгөөд гэрээнд худалдан авагч тал барааны төлбөрийг шилжүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд худалдагч тал бараа материалыг нийлүүлэхээр зааж материалын үнэ 64,53*******,********************* төгрөгийг 2*******22 оны *******6 дугаар сарын 24-ний өдөр худалдагч талын ХААН банкны 5******* тоот дансанд шилжүүлсэн.

Ю.Э нь 2*******22 оны *******6 дугаар сарын 29-ний өдөр утсаар холбогдож Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт дээр сэндвичин хавтангаа авахаар ирсэн байна, хятад түнштэйгээ ярьлаа шалны дулаалгын хөөсөнцөр хавтан металл рамтай вакум цонх салхивч агааржуулалтын системийн материал шахдаг хөөс зэрэг материалыг хямд үнээр эндээс авах боломж байна. Би чамтай гэрээ байгуулсан тул залилах юм байхгүй. Тэгэхээр чи над руу мөнгөө шилжүүлчихвэл Улаанбаатар дахь үнээс хямд үнээр нийлүүлье гэсэн тул миний бие итгэж шахдаг хөөсөнд 722,********************* төгрөг, шалны хөөсөнцөр хавтанд 1*******,5**************,********************* төгрөг, салхивч агааржуулалтын системийн материалд 6,8**************,********************* төгрөг, металл рамтай вакум цонхонд 1*******,*********************,********************* төгрөг дээрх бараа материалыг хилээр оруулж ирэхтэй холбоотой зардалд 2,5**************,********************* төгрөг ажлын хөлсөнд 1,5**************,********************* төгрөгийн ХААН банкны 5**************636*******777 тоот дансанд шилжүүлсэн. Миний бие Ю.Эд гэрээ байгуулсан өдрөө эхлэн түүний 5**************636*******777 тоот дансанд нийт 1*******1,552,********************* төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2*******22 оны *******7 дугаар сарын 22-ны бараа хилээр орж ирнэ, ачааны машинаа бэлэн байлгаарай гэсэн учир 6******* тн-ийн ачааны траллейр автомашиныг Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтод хүргэсэн боловч энэ үеэс эхлэн Ю.Э нь ачаа өнөөдөр орж ирнэ, маргааш орж ирнэ гэх мэтчилэн худал хэлсээр 2*******22 оны *******8 дугаар сарын *******4-ний өдрийг хүргэсэн. Миний хувьд гар дээрээ 1 ширхэг ч материал хүлээж аваагүй, барилгын ажил огт хийгдээгүй тул Эд чи гэрээний үүргээ биелүүлээгүй тул би хуулийн дагуу байгууллагад хандана гэхэд тэрээр хууль цагдаа гээд яах вэ хө би чиний мөнгийг өнөөдөр өгнө маргааш өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрлээ. Нэгэнт ачаа бараа ачих нь худал болсон тул би барилгын ажлаа гүйцэтгэхийн тулд материалаа Улаанбаатар хотоос татахаар 6******* тн-ийн ачааны траллер автомашинаа Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос Улаанбаатар хот руу татсан. Улаанбаатараас Ярантын боомт орох эргээд Ярантын боомтоос Улаанбаатарт ирэхэд нийт 1849 км*2 нийт 3698 км замыг туулж 9,3*******6,88******* төгрөгийн дизель түлш зарцуулсан. Иймд иргэн Ю.Эгээс ажил гүйцэтгэх бараа нийлүүлэхээр авсан 1*******1,552,********************* төгрөг Улаанбаатараас Ярантын боомт хүрээд буцаж ирсэн ачааны машины зардалд гарсан 12,667,499 төгрөг нийт 11*******,858,88******* төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.

Миний бие Ю.Этэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2*******22 оны *******6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу  спорт заалны барилгын хана, дээврийн ажлыг 2*******22 оны *******8 дугаар сарын 1*******-ны өдөр гэхэд дуусаж хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Дараа нь толь нийлүүлэх, ханын сэндвич, цонх, салхивч, агааржуулалтын материал нийлүүлнэ гэж бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үндсэндээ 2 гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 11*******,858,88******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж авах хүсэлттэй байна.

2*******22 оны *******6 дугаар сараас хойш байнга утсаар холбогдож 2*******22 оны *******7 дугаар сард уулзахаар гэрт нь очсон боловч байхгүй байсан. Иймд 2*******22 оны *******8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ю.Э нь хилээр ачаа орж ирж байна. Ирж ачаагаа аваад яв гэж Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сум руу 6******* тонн ачааны машин хоосон явуулж байсан. Тус газар 1******* хоног хүлээсэн боловч ачаагаа өгөөгүй. Буцаагаад 6******* тонн машинаа хоосон авч ирсэн. Мөн Ю.Э нь надад цонх нийлүүлнэ гэж худлаа хэлсэн. Над руу нэг өдөр залгаж цонх чинь одоо гарж байна гэж хэлсэн. Урдаас нь тосоод ав гэж хэлсэн. Би Говь-Алтай аймаг руу машин хөлсөлж явж байсан. Очтол машин ирээгүй, утсаар ярихад машин нь эвдэрсэн Цээл сумд явж байна гэж хэлсэн. Би Цээл сум руу явж очтол ямар ч машин байхгүй байсан. Надад удаа дараа худал хэлсэн.

Би Эд гэрээгээ цуцалж байгаагаа хэлсэн. Гэвч надад чамд өгөх мөнгө байхгүй, чаддаг юм бол мөнгөө аваарай гэж хэлсэн. Намайг залилаж зугатаад олдохгүй байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан боловч шүүхэд ханд, 2 талын гэрээтэй тул маргааныг манайх шийдэхгүй гэж хэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээнээс нэг ч ажлыг нь хийгээгүй. Ажлаа яг эхлэх гээд байна гээд надаас 5,*********************,********************* төгрөгийг ажлын урьдчилгаа хөлс гэж шилжүүлж авсан.

Надад бараа материал орж ирж байгаа талаараа зураг болон бусад зүйлс явуулж итгэл төрүүлж байсан тул мөнгө явуулж байсан. Ховдын Булганаас ямар материал авах вэ гэж утсаар хэлж байсан. Мөн метал цонх хийдэг хүн гэж над руу утсаа ярьж хэмжээг нь асууж байсан. Цонх хийлгэх гэж байсан хүмүүстэйгээр гэрээгээ яах талаар Ю.Эээс асуухад би гэрээгээ хийнэ гэж хэлж байсан гэв.

 

Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Н.Эын иргэний үнэмлэхний хуулбар, Н.Э, Ю.Э нарын Барилгын ажил гүйцэтгэх тухай 2*******22/*******1 дугаартай гэрээ, Ю.Э, Н.Эын нарын хооронд байгуулагдсан 2*******22 оны *******6 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ, Ю.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Н.Эын 499 дугаар дансны хуулга, Хаан банк ХХК дахь Н.Эын 5 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ю.Эд шилжүүлсэн мөнгөний жагсалтын хүснэгт, Enk гэх фэйсбүүк чатны зураг, “Мө” ХХК-ийн хулуийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Мт” ХХК-ийн төлбөрийн баримт зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Ю.Эд холбогдуулан гэрээний үүрэгт 11*******,858,88******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Н.Э нь хариуцагч Ю.Эгээс нийт 11*******,858,88******* төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг дараах гэрээнүүдийг үндэслэл болгон шаардаж байна. Үүнд: Хариуцагч Ю.Э нь нэхэмжлэгч Н.Этай 2*******22 оны *******6 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан  Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны спорт заалны барилгын гадна хана, дээврийг сэндвич хавтангаар угсрах, дагалдах бусад ажлыг батлагдсан зураг төсийн дагуу  21,6**************,********************* төгрөгөөр 2*******22 оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэн, 2*******22 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээлгэн өгөх, төлбөрийг гэрээ байгуулж баталгаажуулсан өдөр урьдчилгаа 2******* хувийн төлбөрийг төлж, ханын сэндвич угсрах ажлыг дуусгаснаар төлбөрийн 3******* хувийг, ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгснөөр 5******* хувийн төлбөрийг төлөх байдлаар харилцан тохиролцсон 1 гэрээг, мөн 2*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулан 15******* мм хэмжээстэй галд тэсвэртэй гадна ханын сэндвич хавтанг 71******* ширхэгийг нэг бүрийн үнийн 51,********************* төгрөгөөр тооцон нийт 36,21*******,********************* төгрөгөөр, 2************** мм хэмжээстэй галд тэсвэртэй дээврийн сэндвич хавтан 59******* ширхэгийг  нэг бүрийн үнийг 48,********************* төгрөгөөр тооцон нийт 28,32*******,********************* төгрөгөөр тус тус хятад улсаас бэлтгэн нийлүүлж Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтын Монгол талд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож нийт 64,53*******,********************* төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг худалдах худалдан авах, уг барилгын хавтангуудыг үнийг төлбөрийг шилжүүлэн өгснөөс хойш 14 хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож дээрх 2 төрлийн гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн 6-14-р тал/

Дээрх худалдах худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээг тус тус бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Э нь дээрх гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу гэрээний үүргээ биелүүлж өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 49 тоот харилцах данснаас хариуцагч Ю.Эгийн ХААН банк дахь 5 тоот данс руу 2*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2*******22 оны 7 дугаар сарын 21-ний хооронд 13 удаагийн гүйлгээгээр нийт 1*******1,552,********************* төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, Ю.Эд шилжүүлэн өгсөн мөнгөний жагсаалт гэх баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа тус тус үүссэн улмаар нэхэмжлэгч Н.Э нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч Ю.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч Н.Э дээрх гэрээний дагуу урьдчилан төлсөн хөлс 1*******1,552,********************* төгрөгийг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирол  буюу Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомт руу 6*******тн-ын даацтай ачааны автомашинтай ирж очиход гарсан түлш шатахууны зардал болох 12,667,499 төгрөгийн хамт нийт 11*******,858,88******* төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн 2*******6.1-д “үүргийн тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, гэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан  байна.

Хариуцагч Ю.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд “Миний бие Ю.Э нь нэхэмжлэгч Энхцэцэгийн нэхэмжилж байгаа 11*******,858,88******* төгрөгийг төлбөр ёстой төлбөр дээр маргаан байхгүй тул миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие Сэлэнгэ аймгийн Бугат суманд ажилтай яваа тул шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэх бичгийн баримтыг гарган ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ю.Эгээс 11*******,858,88******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

 

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******7,597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Эгээс 7*******7,597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ю.Эгээс 11*******,858,88******* /нэг зуун арван сая найман зуун тавин найман мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******7,597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Эгээс 7*******7,597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН