| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0067/э/ |
| Дугаар | 67 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,
Улсын яллагч: Д.Мөнхтуяа,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч: Э.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 201716000078 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч ******* нь *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
C:\Users\munkhtuya\Music\Documents\Received Files\2017.06.20 № Баяржаргал.docx
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 04 сарын 28-ны өдөр би *******гийн гэрт ажлаа тараад 6 цаг өнгөрөөгөөд очсон. Тэр үед манай дүүгийн хүүхэд эвэрхийний хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байсан. Манай дүүгийн нөхөр нь нас барсан, дүү маань найз залуутай болсон байсан. Би *******г хов живэнд хутгачих вий гээд дүүгийнхээ талаар нээх хэлээгүй, манай дүү ирсэн л гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* уг мухрыг нь мушигсаар байгаад надад манай дүүг найз залуутайгаа ирсэн гэсэн чи надад худлаа хэлсэн байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй гарч явсан. Тэгээд би эмнэлэг дээр дүү дээрээ хоол хүргэж өгөхдөө чиний зургийг ******* хажууд байгаа хүнээс чинь РасеЬоок-р авсан байна. Хов живэнд орооцолдоно, хажуугийн хүүхэндээ ийш тийш нь зураг битгий явуулаарай гэж хэлээрэй гэж хэлчихээд явсан. Тэгээд Долгор эмээ *******тай нэг хашаанд байдаг учраас гэрт нь хүргэж өгөх гээд очсон. Долгор эмээг буулгаад хөдлөхөд ******* араас хашгичаад үлдсэн. Би угаасаа хэрүүл болно гэдгийг мэдэж байсан. Намайг гэртээ очиж амжаагүй байсан чинь араас залгаад янхан гичий минь алаараа мөнгө олж иддэг, хэл амаа билүүддэг гээд намайг элдэв дээдээр хэлсэн. Би урьд нь зөндөө ийм үг сонсож байсан болохоор миний өөдөөс харж байгаад ингэж хэлж чадах нь уу үгүй юу гээд давхиж очсон. Гэхдээ би ийм маргаан болоод өнөөдөр ийм ичгэвтэр муухай байдалд орно гэж бодоогүй. ******* намайг эхлээд үсдэж авсан одоо өөр ям яриад байна. Өнөөдөр би ч ялгаагүй нүүр амаа самардуулж бузартсан амьтан шиг 2 хоног хэвтсэн. Шүүх эмнэлэг намайг 11 хоногийн дараа үзлэгт оруулсан. Хэрвээ би *******гаас түрүүлээд үзүүлээд гомдол гаргаад явсан бол энд биш нөгөө суудал дээр сууж байх магадгүй. Сайн ч муу ч ах дүү улсууд гэдгээ бодоод би сорвины тос хэрэглээд ямар ч хэл ам хийлгүй явсан. Би ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж байна. Эвлэрье, уучлалт гуйя гэж бодсон боловч боломж олдоогүй. Дандаа сэтгэл санааны дайралт хийж хүн болгоноор загнуулж байсан. РасеЬоок дээр хүртэл нөхрөөрөө миний ахын нүдээ аньж байгаад сонгож суусан янхан гичий гэсэн утгатай пост бичүүлсэн. Нагац ахаараа согтуу утсаар загнуулж, Долгор эмээгээр загнуулж, хадам ээжид намайг согтуу ирсэн гэх мэтээр хэлж, *******гаас уучлалт гуйя гэж бодохоор л дандаа сөрөг юмтай тулгараад байсан. Би 06 сарын 01-нд хүртэл ах дүү улсууд юм чинь гээд 2 хүүхдэд нь бэлэгний 10.000 төгрөг өгсөн чинь буцаагаад явуулсан байсан. Яагаад тэгснийг ойлгоогүй. Би өөрийгөө уучлалт гуйх хангалттай сэтгэл гаргасан гэж бодож байна.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”... 04 сарын 28-нд би найз охиныгоо эмнэлэгт хэвтэж байхаар нь хүүхдийнхээ зургийг явуулаач гэсэн чинь хүүхэдтэй нь хамт 2 хүний зураг ирсэн. Тэгээд найз хажууд чинь хэвтэж байгаа хүн юун хүн юм бэ? гэсэн чинь танай Баяраагийн дүү гэсэн. Манай Баяраагийн дүү чинь эмэгтэй хүн ш дээ гэсэн чинь нөхөр нь гэсэн гэж хэлсэн. Тэгээд би Баяраагийн бага Азааг, охинтойгоо хамт цэцэрлэгээс авчихаад орой ирэхээр нь манай найзыг хүүхдийнхээ зургийг явуулчих гэсэн чинь цаана нь хүн байхаар нь асуусан чинь танай
дүүгийн нөхөр гэж байна гэж хэлсэн чинь Баяраа усаа авъя хоолоо хийе гээд юу ч ярилгүй явсан. Тэгээд төд удалгүй утас дуугараад манай найз чи нөгөө зургийг Анхаа гэдэг залуу руу явуулсан юм уу энүүгээр бөөн юм болж байна гэсэн. Яасан гэсэн чинь Баяраа ирээд нөгөө зургийг Ханбогд руу хүн лүү явуулсан гээд хэрүүл шуугиан хийгээд байна гэсэн. Би явуулаагүй ш дээ гэж хэлээд Баяржаргал руу яриад чи юу болгоод байгаа юм бэ? би тэр зургийг өөр хүнд үзүүлээгүй яриагүй чамд ч үзүүлээгүй, зүгээр л хэлсэн чи битгий гэр бүлийнхээ хэрүүлд намайг оролцуулаад бай, танай ээж чинь дээр ирээд бас бөөн хэрүүл болсон, гэр бүлийнхээ балиар асуудалд намайг битгий оролцуулаад бай гэж хэлсэн чинь чам шиг амаараа хоол олдоггүй шүү гэсэн тэгэхээр нь би чам шиг л бөгсөөрөө олдоггүй гэж хэлсэн, утас тасарсан. ...Тэгээд Баяржаргал надруу өөрөө ирж уучлалт гуйгаагүй хадмаар яриулсан. Хадам ярихдаа та 2 болиочээ айл гэрийн амьдрал салгаад гэхээр нь амьдрал салгаагүй ш дээ өөрөө ирээд уучлалт гуйж болно ш дээ гэсэн чинь чи уучлалт гуйлгана гэж сөгдүүлэх гээд байгаа юм уу гэхээр нь сөгдүүлсэн ч яадын гэж хэлсэн. Тэгээд би эвлэрүүл эвлэрье гээд хүлээгээд байсан чинь надаас уучлалт гуйгаагүй. Уучиллаа. Намайг бас уучлаарай.
Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баяржаргал манай гэрт ирсэн. Манай найз эмнэлэгт хэвтэж байхдаа фэйсбүүкээр над руу өөрийнхөө хүүхдийн зургийг явуулсан. Тэгэхэд цаана нь нэг залуугийн зураг байсан. Тэгээд асуухад танай Баяржаргалын дүүгийн найз залуу гэж хэлсэн. Би Баяржаргалд дүү чинь ирээгүй нөхөр нь ирсэн байгаа юм уу гэж асуухад Баяржаргал дуугарахгүй байсан. Тэгээд хоёр хүүхэд нь манайд байсныг аваад явсан. Эмнэлгээс манай найз Хулан над руу утсаар залгаад Баяржаргал эмнэлгээр ирээд хэрүүл хийгээд байна гэж ярьсан. Тэгэхээр нь би Баяржаргал руу залгаад би зураг хүн рүү явуулаагүй чи битгий гэр бүлийн хэрүүлдээ намайг битгий оруулаад бай гэж хэлсэн чинь Баяржаргал намайг амаараа мөнгө олдог янхан минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд би чам шиг бөгсөөрөө хоолоо олж иддэггүй шүү гэж хэлсэн чинь Баяржаргал утсаа тасалсан. Тэгээд би нөхөр Энхбаяр луу залгаад Баяржаргал намайг хэл аманд оруулаад байна гээд ярьж байтал Баяржаргал манай гэрт орж ирээд намайг шууд багалзуурдаад үсдсэн. Тэгээд миний охин хажууд байсан дээгүүр алхаад гараад ирсэн. Би хүүхэд дээгүүр алхаад гэж хэлсэн чинь чиний хүүхэд ямар хамаатай юм гээд бид хоёр зууралдаад би бас зөрүүлээд үсдсэн. Тэгээд байж байтал хажуу гэрээс эмээ Долгор орж ирээд бид хоёрыг боль гэж загинаад салгасан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед хүзүү, чих самардсанаас болж урагдсан байсан. Миний хүзүүний хажууд хөхөрсөн байсан. Хоёр гуяны дотор хөхөрсөн байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл тогтоогдсон. Толгой хааяа өвддөг бусад учирсан гэмтлүүд эдгэсэн. Өс хонзон байхгүй. Баяржаргал надад атаархаад байдаг. Баяржаргал бид хоёр
угаасаа таарамжгүй хэрэлдэж муудалцдаг зодолдож байгаагүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гаргасан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэмээр байна Шүүх хуралд сууна. Хэргийн материалтай танилцана” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,
Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед ******* бид хоёр утсаар ярьж байсан чинь ******* Баяржаргал ирлээ гэж хэлсэн. Тэгээд би утсаа таслаагүй байсан чинь миний охин орилсон юу болов гэсэн чинь Баяржаргал хүүхдийн толгой дээр гишгэлээ гэж хэлсэн. Тэгтэл цаана нь хохь чинь тэгээд яадаг юм гэх мэтээр Баяржаргал ******* хоёр хэрэлдэж байгаа чимээтэй байсан. Тэгэхээр нь би утсаа салгаад эмээ Долгорын утас руу залгаад Баяржаргал, ******* хоёр зодолдоод байна та ороод үзээтэх гэж хэлсэн. Тэгээд *******руу залгасан чинь эмээ ороод ирсэн байна, Баяржаргал эмээгийн өөдөөс хэрэлдлээ гэж байсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд ******* цагдаа дуудсан байх. ******* нэг зурагнаас болсон гэсэн. *******гийн найз эмнэлэгт хэвтэж байгаад зураг явуулсан цаана нь Баяржаргалын дүүгийнх нь найз залуугийн зураг байсан гэсэн түүнээс болсон гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,
Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Баяржаргал надтай уулзаагүй. Надтай хэрүүл маргаан хийсэн асуудал байгаа. Баяржаргал надтай хамт хэвтэж байсан Баяржаргалын дүүгийн нөхөр гэх залууд чамтай хамт хэвтэж байгаа Хулан чинь чиний зургийг тал тал тийш нь тарааж байна боль гэж хэлээч гэж байна гэж эргэлт аваад орж ирэхдээ ярьж байсан. Тэгэхээр *******руу зураг явуулсан байсан болохоор би ******* руу залгаад чи миний явуулсан зургийг хүн рүү явуулсан юм уу намайг хүн амьтан руу явуулсан тараасан гээд байна гэж ярьсан юм. ******* үгүй гэж хэлсэн. Би эмнэлэгт байсан болохоор Баяржаргалтай хэрэлдэж зодолдсон гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цагийн үед эмээ Долгорыг төвөөс аваад явж байхад ******* миний утас руу залгаж загнасан. Тэгэхээр нь би утсаа таслаад явж байтал дахин залгаад алаараа мөнгө олж иддэг гичий минь гэж загнахаар нь миний уур хүрээд *******гийн гэрт нь очиход ******* орны хажууд зогсож байсан. Би *******г ор луу түлхсэн. Тэгээд ******* орон дээрээ гарч зогсоод ******* намайг үсдсэн. Тэгэхээр нь би зөрүүлж үсдээд бид хоёр зууралдаад орон дээрээс газар унасан. Тэгтэл *******гийн охин ******* нь миний хөлөнд тээглээд ойчсон. Тэгэхэд нь би *******гийн гуяны дотор талаас нь базсан тэгтэл зөрүүлээд миний гуянаас бас базсан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад ******* эхэлж миний үсийг тавьж бид хоёр зодолдохоо больсон. Энэ үед *******гийн нөхөр Энхбаяр *******руу залгаж ярьж байсан. Тэгтэл эмээ Долгор орж ирээд бид хоёрыг боль гэж загнасан. Тэгээд ******* цагдаа дуудсан. Тэгээд дөрвөн цагдаа ирээд намайг авч яваад эрүүл архи уугаагүй юм
чинь одоо гэртээ харь буцаж ирж битгий хэрүүл хийгээрэй гэж хэлээд гэррүү явуулсан. Өс хонзон байхгүй. Урьд нь хэрэлдэж муудалцаж байсан. Зодолдож байгаагүй. ******* өөрөө дандаа худлаа хов яриад байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 214 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: *******гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чих, хүзүү, цээж, баруун сарвуу, зүүн бугуйны зулгаралт, хэвлийн доод хэсэг, 2 гуяны цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баяржаргал манай гэрт ирсэн. Манай найз эмнэлэгт хэвтэж байхдаа фэйсбүүкээр над руу өөрийнхөө хүүхдийн зургийг явуулсан. Тэгэхэд цаана нь нэг залуугийн зураг байсан. Тэгээд асуухад танай Баяржаргалын дүүгийн найз залуу гэж хэлсэн. Би Баяржаргалд дүү чинь ирээгүй нөхөр нь ирсэн байгаа юм уу гэж асуухад Баяржаргал дуугарахгүй байсан. Тэгээд хоёр хүүхэд нь манайд байсныг аваад явсан. Эмнэлгээс манай найз Хулан над руу утсаар залгаад Баяржаргал эмнэлгээр ирээд хэрүүл хийгээд байна гэж ярьсан. Тэгэхээр нь би Баяржаргал руу залгаад би зураг хүн рүү явуулаагүй чи битгий гэр бүлийн хэрүүлдээ намайг битгий оруулаад бай гэж хэлсэн чинь Баяржаргал намайг алаараа мөнгө олдог янхан минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд би чам шиг бөгсөөрөө хоолоо олж иддэггүй шүү гэж хэлсэн чинь Баяржаргал утсаа тасалсан Тэгээд би нөхөр Энхбаяр луу залгаад Баяржаргал намайг хэл аманд оруулаад байна гээд ярьж байтал Баяржаргал манай гэрт орж ирээд намайг шууд багалзуурдаад үсдсэн. Тэгээд миний охин хажууд байсан дээгүүр алхаад гараад ирсэн. Би хүүхэд дээгүүр алхаад гэж хэлсэн чинь чиний хүүхэд ямар хамаатай юм гээд бид хоёр зууралдаад би бас зөрүүлээд үсдсэн. Тэгээд байж байтал хажуу гэрээс эмээ Долгор орж ирээд бид хоёрыг боль гэж загинаад салгасан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед хүзүү, чих самардсанаас болж урагдсан байсан. Миний хүзүүний хажууд хөхөрсөн байсан. Хоёр гуяны дотор хөхөрсөн байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл тогтоогдсон. Толгой хааяа өвддөг бусад учирсан гэмтлүүд эдгэсэн. Өс хонзон байхгүй. Баяржаргал надад атаархаад байдаг. Баяр бид хоёр угаасаа
таарамжгүй хэрэлдэж муудалцдаг зодолдож байгаагүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гаргасан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэмээр байна Шүүх хуралд сууна. Хэргийн материалтай танилцана” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,
Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед ******* бид хоёр утсаар ярьж байсан чинь ******* Баяржаргал ирлээ гэж хэлсэн Тэгээд би утсаа таслаагүй байсан чинь миний охин орилсон юу болов гэсэн чинь Баяржаргал хүүхдийн толгой дээр гишгэлээ гэж хэлсэн. Тэгтэл цаана нь хохь чинь тэгээд яадаг юм гэх мэтээр Баяржаргал ******* хоёр хэрэлдэж байгаа чимээтэй байсан. Тэгэхээр нь би утсаа салгаад эмээ Долгорын утас руу залгаад Баяржаргал, ******* хоёр зодолдоод байна та ороод үзээтэх гэж хэлсэн. Тэгээд *******руу залгасан чинь эмээ ороод ирсэн байна Баяржаргал эмээгийн өөдөөс хэрэлдлээ гэж байсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд ******* цагдаа дуудсан байх. ******* нэг зурагнаас болсон гэсэн. *******гийн найз эмнэлэгт хэвтэж байгаад зураг явуулсан цаана нь Баяржаргалын дүүгийнх нь найз залуугийн зураг байсан гэсэн түүнээс болсон гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,
Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Баяржаргал надтай уулзаагүй. Надтай хэрүүл маргаан хийсэн асуудал байгаа. Баяржаргал надтай хамт хэвтэж байсан Баяржаргалын дүүгийн нөхөр гэх залууд чамтай хамт хэвтэж байгаа Хулан чинь чиний зургийг тал тал тийш нь тарааж байна боль гэж хэлээч гэж байна гэж эргэлт аваад орж ирэхдээ ярьж байсан. Тэгэхээр *******руу зураг явуулсан байсан болохоор би ******* руу залгаад чи миний явуулсан зургийг хүн рүү явуулсан юм уу намайг хүн амьтан руу явуулсан тараасан гээд байна гэж ярьсан юм ******* үгүй гэж хэлсэн. Би эмнэлэгт байсан болохоор Баяржаргалтай хэрэлдэж зодолдсон гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цагийн үед эмээ Долгорыг төвөөс аваад явж байхад ******* миний утас руу залгаж загнасан. Тэгэхээр нь би утсаа таслаад явж байтал дахин залгаад алаараа мөнгө олж иддэг гичий минь гэж загнахаар нь миний уур хүрээд *******гийн гэрт нь очиход ******* орны хажууд зогсож байсан. Би *******г ор луу түлхсэн. Тэгээд ******* орон дээрээ гарч зогсоод ******* намайг үсдсэн. Тэгэхээр нь би зөрүүлж үсдээд бид хоёр зууралдаад орон дээрээс газар унасан. Тэгтэл *******гийн охин ******* нь миний хөлөнд тээглээд ойчсон. Тэгэхэд нь би *******гийн гуяны дотор талаас нь базсан тэгтэл зөрүүлээд миний гуянаас бас базсан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад ******* эхэлж миний үсийг тавьж бид хоёр зодолдохоо больсон. Энэ үед *******гийн нөхөр Энхбаяр *******руу залгаж ярьж байсан. Тэгтэл эмээ Долгор орж ирээд бид хоёрыг боль гэж загнасан. Тэгээд ******* цагдаа дуудсан. Тэгээд дөрвөн цагдаа ирээд намайг авч яваад эрүүл архи уугаагүй юм
чинь одоо гэртээ харь буцаж ирж битгий хэрүүл хийгээрэй гэж хэлээд гэррүү явуулсан. Өс хонзон байхгүй. Урьд нь хэрэлдэж муудалцаж байсан. Зодолдож байгаагүй. ******* өөрөө дандаа худлаа хов яриад байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 214 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: *******гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чих, хүзүү, цээж, баруун сарвуу, зүүн бугуйны зулгаралт, хэвлийн доод хэсэг, 2 гуяны цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 35-р хуудас/,
Шүүгдэгч *******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчоос уучлал гуйж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч З.*******гийн:”... Уучиллаа. Намайг бас уучлаарай” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр *******ын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч ******* нь 1.030.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА