Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0149

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г*******ын Ц*******,

Нэхэмжлэгч: Г*******ын У*******,

Нэхэмжлэгч: А*******ын Ц,

Нэхэмжлэгч: Бын Э,

Нэхэмжлэгч: Бийн Э,

Нэхэмжлэгч: Хат*******ын Г*******,

Нэхэмжлэгч: Нгийн М,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.З

Маргааны төрөл: “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой *******гааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “”Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Ц*******, Г.У*******, А.Ц нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Э, Х.Г*******, Н.М нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Эыг бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны ******* болон ******* байруудын 25 айлаас “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөл, тус СӨХ-ны даргад хандан нийт оршин суугчдын ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлжээ.

Улмаар тус байруудын төлөөллөөс ээлжит бус хурлыг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12.00 цагт хийхээр зарлаж, тус хуралд нийт 28 айлын төлөөлөл оролцон “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах, удирдах зөвлөлийн гишүүдэд А.Ц, Г.Ц*******, Г.У******* нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдэд Б.Э, Х.Г*******, Н.М нарыг сонгож, даргаар ажиллаж байсан Х.Эийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Эыг түр хугацаагаар томилохоор шийдвэрлэж, бүх гишүүдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үйлджээ.

Мөн “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын даргаар Г.Ц*******ийг, хяналтын зөвлөлийн хурлын даргаар Б.Эыг тус тус томилсон байна.

Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/02/42 дугаар албан бичгээр дээрх хурал хуулийн хүчин төгөлдөр болсон тул шинэ бүрэлдэхүүн холбооны ажлыг хүлээн авах эрх үүссэн гэж үзэж байгаа талаар “Ж” сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгджээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Ж” сууц өмчлөгчдийн холбооноос удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгүүлэх, тус холбооны гэрчилгээ, дүрмийг гаргуулахаар ханджээ.

3.  Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх бүртгэлийг бүртгэж, гэрчилгээг гаргаж өгөөгүй тул 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол гаргажээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны *******, ******* байрууд нь 2003 онд ашиглалтанд орсон, нийт 48 айлын, доороо автомашины зогсоолтой орон сууц юм. Уг орон сууцнуудыг ашиглалтанд оруулсан "Г” ХХК нь СӨХ-г үүсгэн байгуулсан бөгөөд 2005 оноос эхэлж Х.Э гүйцэтгэх захиралтай "Ж" СӨХ-той болсон байдаг. "Ж" СӨХ-г үүсгэн байгуулахдаа бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, хурлаас удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон эсэх нь тодорхойгүй, зөвлөлийн гишүүд нь я******* иргэд байдаг талаар сууц өмчлөгч нар мэдэхгүй, гүйцэтгэх захирал Х.Э гэхийг хэзээ, я******* удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон нь тодорхойгүй, гишүүд байранд оршин суудаггүй зэргээс бидний оршин сууж байгаа орон сууц цэвэрлэгээ үйлчилгээ байхгүй, бохир заваан орон сууцанд амьдарч байна. 

Сар бүр СӨХ-ны төлбөр айл бүрээс 16,000 төгрөг хурааж авдаг хэдий ч СӨХ-ны санхүүгийн тайлан ил тод биш сүүлийн 10 жилд орцонд нэг ч удаа засвар хийгээгүй, орон сууцны доод талын гараашийн цэвэрлэгээ огт хийдэггүй, гэрэлтүүлэггүй, галын аюулгүй байдал хангалтгүй мөн гараашийн төлбөрийг СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.Э гэхийн дүү болон н.Бийн хувийн дансанд төлдөг бөгөөд тус гараашийн төлбөрт хураан төвлөрүүлсэн мөнгийг хэрхэн зарцуулдаг нь тодорхой бус, СӨХ нь гүйцэтгэх захирал гэх Х.Эт удаа дараа хандаж бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, орон сууцанд засвар хийе, санхүүгийн тайлан тооцоотой танилцах тухай саналыг орон сууц өмчлөгч нараас гаргасан боловч огт хүлээн авахгүй "хэл амаар доромжилж, гүтгэж, орцонд засвар хийж болохгүй байна” гэсэн тайлбар хэлдэг, СӨХ нь орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, иргэдийг эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл байдлаар хангах үүргээ биелүүлээгүй учраас үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн маш ихээр дордож хүнд нөхцөл байдал үүсээд олон жил болж байна.

Энэ нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Орон сууц өмчлөгч нар СӨХ-д удаа дараа ажлаа хийх тухай шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй. Тиймээс сууц өмчлөгч нар хамтарч зардлаа гаргаж орон сууцны засварын ажил, гаднах орчны хог цэвэрлэгээ, тохижилт, зэрлэгийг зулгаах, орцны цэвэрлэгээ хийх, орцонд домофон суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Дээрх нөхцөл байдал, асуудлыг шийдвэрлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар бүх гишүүдийн хурлыг бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар зарлан хуралдуулна гэсэн заалтын дагуу нийт 48 айлаас 25 айл /52%/ орон сууц өмчлөгч ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг зөвшөөрч, дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд сууц өмчлөгчид ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлага гаргаж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны *******, ******* байрны оршин суугчид 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан.

Бүх гишүүдийн ээлжит бус хуралд 48 сууц өмчлөгчөөс 19 сууц өмчлөгч биечлэн оролцож, 9 сууц өмчлөгч бичгээр саналаа өгсөн. Хуралд нийт 28 сууц өмчлөгч оролцсон буюу ирц 58.3%-тай хуралдсан. Тус хуралд Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Г оролцсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д "удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх...” гэж зааснаар бүх гишүүдийн хурлаар "Ж”  СӨХ-ны үйл ажиллагаа туйлын хангалтгүй байх тул удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ удирдах зөвлөлийн гишүүдээр ******* байрны 7 тоот А.Ц, ******* байрны 30 тоот Г.Ц*******, ******* байрны 47 тоот Г.У******* нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр 53a байрны 18 тоотын Б.Э, ******* байрны 16 тоот Х.Г*******, ******* байрны 35 тоот Н.М нарыг хуралд ороцсон гишүүдийн 100%-ийн саналаар тус тус томилсон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2²-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрээр СӨХ-ны хуучин гүйцэтгэх захирал Х.Эийг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч Б.Эыг СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон. Энэ бүх шийдвэр нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалттай нийцсэн болно.

… Иймд ”Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Ц*******, Г.У*******, А.Ц нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Э, Х.Г*******, Н.М нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Эыг бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны ******* байрны 7 тоотын орон сууцыг 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдөр худалдан авах гэрээгээр авсан. Тухайн байранд 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад орсноос хойш амьдарч байгаа. Энэ байр доороо 2 орцтой, 2 байр байгаа. 1 орцондоо 12 айлтай нийт 48 айлын, 60 машины зогсоолтой орон сууц юм. Энэ зогсоолоос 25 орчмыг байрны өмчлөгч нар эзэмшдэг. Бусад зогсоолуудыг өөр этгээдүүд худалдаж аваад ашигладаг. Энэ байр ашиглалтад орсноос хойш СӨХ-ны дарга хэн байсан, я******* үйл ажиллагаа явуулж байсан гэдэг талаар бүхий л мэдээллийг би өгөх боломжтой. СӨХ-ны дарга гэж яригдаж байгаа хүн тайлан гаргасан, танилцуулах гэсэн боловч танайд хүн байгаагүй гэж үргэлж хэлдэг. Байр ашиглалтад орсноос хойш СӨХ-оос Мэргэжлийн хяналтын байгууллагаар тус байрыг засварлуулах хүсэлтийг тавьж байсан. Тухайн үед СӨХ-ны даргаар н.Мяг*******сүрэн гэдэг хүн байсан. Х.Э гэдэг хүн “Соёлжит 40 м*******т” СӨХ-ны захирал хийдэг. 4 дүгээр хорооны 53-р байрны 13 тоотод амьдардаг. Энэ хүнийг хэзээ, я******* оршин суугчдын хурлаар тус СӨХ-ны даргаар томилсныг би мэдэхгүй. Энэ байрны СӨХ-ны дарга гэдэг нэрээр 2005 оноос хойш явж байгаа. Сарын 16,000 төгрөгийг СӨХ-ны мөнгө гэж төлдөг. 15 жилийн хугацаанд хэчнээн төгрөг цугларсан, энэ мөнгөөр юу хийсэн, СӨХ хэдэн ажилтантай, хэдэн орон тоотой, хэдэн төгрөгөөр цалинждаг, я******* үйл ажиллагаа явуулсан я******* ч мэдээлэл байхгүй. 15 жилийн хугацаанд СӨХ-оос нэг ч удаа хурал хийж байгаагүй. Гэр бүлийн 2 хөгшнийг байрны хажуу талын жижиг байранд амьдруулаад орчин тойрноо цэвэрлүүлдэг байсан учир би СӨХ-ны мөнгийг төлдөг байсан. 2019 оноос хойш орчин тойрныг цэвэрлэхээ больсон. 

Ингээд оршин суугч нар санаачлаад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хууль ёсны дагуу хурлаа хийх шаардлага хүргүүлээд хурлаа хийсэн. Энэ хуралд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооноос хүмүүсийг ирж оролцооч гэсэн боловч ирээгүй. Н.******* гэдэг дарга ирж оролцож, тодорхой хэмжээний зөвлөгөө өгч, манай хурлыг хүчин төгөлдөр болгосон. Үүнээс хойш оршин суугч нар нэгдэж орчин тойрноо цэвэрлэх, засвар хийх, хаалт хийх гэх мэтчилэн зардалд би хувиасаа сая төгрөгийн зардал гаргасан. Энэ СӨХ-ны дарга оршин суугчдын эсрэг 100 хувь зогсдог. Оршин суугчдын хуримтлал үүсгээгүй, байрны хамгаалалтын талаар огтхон ч анхаардаггүй. Бид нар орон сууцтай хамтарч үзлэг хийсэн ганц ч боолт солиогүй байсан. Бид нар хууль ёсны дагуу удирдах зөвлөлийн тэмдэглэл, тогтоол, шинээр гүйцэтгэх захирал томилсон тогтоол, хяналтын зөвлөлийн анкет зэрэг бичиг баримтыг бүрдүүлээд Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсэн боловч я******* ч хариу авч чадаагүй. 2022 оны 05 дугаар сард дахиад нөгөө хурлын тэмдэглэл бүх зүйлээ хүргүүлсэн. СӨХ-ны дарга гээд байгаа хүнд 2 удаа мэдэгдэл өгсөн. Эхний удаа хүлээж авсан, дараагийн удаа хүлээж аваагүй. Иймэрхүү нөхцөл байдалд 48 айл амьдраад байна. Бид сайн дураараа нэгдэж аюулгүй, эрүүл орчинд л амьдрах зорилготой байна.” гэв. 

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна” гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль анх 2003 онд батлагдсан байдаг. Энэ хуульд заанаар нийтийн зориулалтай орон сууц дангаараа холбоо байгуулах эрхтэй. Холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Гишүүдийн хурал нь я******* эрхтэй вэ гэхээр тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д “удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх”, 7.2.5-д “холбоог өөрчлөн байгуулах” гэж тус тус заасан. Тус СӨХ үйл ажиллагаа явуулсан цагаас СӨХ-ны дарга ажлаа хийдэггүй, бохир заваан орчинд амьдруулдаг, хураамж төлбөрөөрөө я******* үйл ажиллагаа хийсэн талаараа тайлан гаргаж байгаагүй.

… Өнөөдөр хариуцагчаас гаргаж өгч байгаа бүх баримтуудыг Сүхбаатар дүүргийн тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн н.Г гэдэг мэргэжилтэнд иргэд бүртгэлээ хийлгэхээр гаргаж өгсөн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын СӨХ хариуцсан мэргэжилтэн эс үйлдэхүй гаргаад яагаад бүртгэхгүй байгаа талаар албан бичгээр болон амаар тайлбарлаагүй. Ингээд хуульд зааснаар 30 хоногийн хугацаа өнгөрсөн болохоор дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Мөн адил дахиад эс үйлдэхүй гаргаад дүүргийн Засаг дарга я******* ч хариу өгөөгүй.

Сууц өмчлөгчдийн холбоо анх үүсгэн байгуулагдсан цагаас өөрчлөгдөөд явсан бол энэ бүртгэл бусад бүртгэлийн адил архивлагдаад яаж өөрчлөгдсөн талаар бүртгэх ёстой байдаг. Гэтэл хариуцагчийн хариу тайлбараар зөвхөн анх удаа л бүртгэнэ гэж яриад байна. Анх энэ СӨХ бүртгэхэд удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөр хэн бүртгэгдсэн, гэрчилгээ хэнд байгаа, гүйцэтгэх захирал нь я******* хүн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Төрийн захиргааны байгууллага иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж үйлчлэх ёстой байгууллага. Гэтэл эс үйлдэхүй гаргаад байна. 

Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д “Энэ хуулийн 5.3-т заасан төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна” гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3 дахь заалтуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал, Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэнэ, холбооны үйл ажиллагааг дэмжих гэсэн хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүргүүдийг заасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д тус тус зааснаар Засаг дарга нь хуулиар энэ эрхийг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн байгаа. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.1-д “улсын бүртгэл”-ийг Засаг дарга өөрөө хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Иргэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар хурлаа хийгээд, ирц хүчин төгөлдөр байсан. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн 3, 3 гишүүнийг гүйцэтгэх удирдлагаар томилоод явъя гэхээр энэ бүртгэлийг хийхээс татгалзсан байдаг. 

Хариуцагчийн хариу тайлбараар шинээр бүртгэж дахин бүртгэх гэрчилгээ хуулиар олгогдоогүй гэдэг. Улсын бүртгэл хэзээ ч анх бүртгэгдсэн чиглэлээр явдаггүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиараа өөрчлөн байгуулах эрхийг гишүүдийн хуралд олгосон байна. Гишүүдийн хурал хуульд заасан журмынхаа дагуу бүх ажиллагаануудаа хийгээд өгсөн байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга эс үйлдэхүй гаргаад байна. Практикт яаж бүртгэдэг вэ гэхээр Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүргийн СӨХ-ны бүртгэлийг харьцуулан судалж үзсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон эрхээ төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээгээр шилжүүлээд өгчихсөн байсан. Хуулийн этгээд гэрчилгээ олгоод, бичилт хийгээд буцаагаад иргэдэд олгож байсан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүрэн эрхээ Тамгын газраараа дамжуулан эрхэлж байгаа. Тамгын газар нь тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хариуцуулсан байдаг. СӨХ-г мэргэжилтэн Г.Г гэдэг залуу нэгдсэн бүртгэл хөтлөлтийг өөрөө хариуцаад ажилдаг юм байна. Иргэд өмнө бүртгүүлэх гээд 10 сард хандаад, дахиж хурлаа зарлаад хандсан боловч бүртгэлийг хүлээж аваад баримт бичиг дутуу байна гэж татгалзаж байвал үндэслэлтэй. Гэтэл бүртгэхгүй, татгалзахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Бусад СӨХ-ны хувийн хэрэг гэдэг зүйл өөр дүүргүүдэд байгаад байдаг юм байна. Бүх гишүүдийн хурлаас хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийг өөрчилсөн томилсон зүйлүүд архивлагдаж байдаг. Компанийн хуультай харьцуулахад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нарийн үйлдэл бүрийг хуульчилж өгөөгүй ч гэсэн улсын бүртгэлийн зарчимтай ижил явна гэдгийг хуульчлаад өгчихсөн байгаа. Бодит практик дээр СӨХ бүртгэл яг адилхан явдаг. Компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд эрх байдаг. Үүнтэй адил СӨХ удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоолоор гүйцэтгэх удирдлагыг томилж байгаа. СӨХ бүр гэрчилгээтэй байдаг. Тус гэрчилгээний ард талд нь тухайн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх компанийн харилцах дансыг захиран зарцуулах, СӨХ өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх нь гэрчилгээний ард бичигдсэнээр хэрэгждэг. Төрийн захиргааны нотлох, гэрчилгээ олгох үүрэг нь дүүргийн Засаг даргад л байгаа. Олон жил СӨХ гэрчилгээ, тамгагүй явчихсан байхад Засаг дарга гэрчилгээг нь гаргах, бүртгэл дээр бүртгэдэггүй гэхэд тогтоолыг үндэслээд гэрчилгээг олгох боломжтой. Энэ тухай хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Гэтэл хүлээж авчхаад хариу өгдөггүй.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар 2003 онд “Ж” СӨХ-г бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д бүх гишүүдийн хурлаар холбоог өөрчлөн байгуулна гэж заасан. Дүүргийн Засаг даргад СӨХ-ны гишүүдийг шинээр бүртгэж, дахин гэрчилгээ олгох эрх хуулиар олгогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Дүүргийн Засаг даргаас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар 2003 онд тус СӨХ бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. Энэ СӨХ-ны захирал нь Х.Э гэдэг хүн байдаг. Тухайн үедээ СӨХ-г бүртгээд гэрчилгээ олгоод тухайн захиралд нь гэрчилгээг өгөөд явуулдаг байсан гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. 

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д “холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан. Судлаад үзэхээр дүүргийн Засаг даргад СӨХ-ны гишүүдийг шинээр бүртгээд дахиад гэрчилгээ олгох, өмнөх гэрчилгээг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй байгаа. Тухайн СӨХ-ны хурлын шийдвэрийг бүртгэхгүй гэж хэлээгүй. Дахин шинээр олгоно гэдэг эрх хуулиар олгогдоогүй учир боломжгүй гэж тайлбар өгсөн байдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн  5.3.“Энэ хуулийн 5.2-т зааснаас бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батална.”, 5.10.“Энэ хуулийн 5.3-т заасан төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.” гэж зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль тул нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой энэхүү *******гаанд хэрэглэх нь зүйтэй байна. 

2.  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.”, 7.2.“Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:”, 7.2.4.“удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;”, 7.2.5.“холбоог өөрчлөн байгуулах;”, 8 дугаар зүйлийн 8.1.“Бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.”, 8.3.“Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.”, 9 дүгээр зүйлийн 9.1.“Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.”, 9.2.“Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заажээ.

“Ж” сууц өмчлөгчдийн холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахаар ******* болон ******* байруудын нийт 48 орон сууц өмчлөгч, эзэмшигчээс 25 орон сууц өмчлөгч, эзэмшигч гарын үсэг зурж шаардлагаа хүргүүлсэн байна.

Улмаар тус сууц өмчлөгчдийн холбооны ээлжит бус хурал 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар удирдах зөвлөлийн гишүүдэд А.Ц, Г.Ц*******, Г.У******* нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдэд Б.Э, Х.Г*******, Н.М нарыг томилох, гүйцэтгэх захирал Х.Эийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Эыг томилохоор шийдвэрлэсэн сууц өмчлөгчдийн холбооны ээлжит бус хурал болон тогтоолууд хүчин төгөлдөр болжээ. 

3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ж” сууц өмчлөгчдийн холбоог 2003 онд бүртгэж, гэрчилгээ олгосон болохыг хүлээн зөвшөөрч, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Х.Э гэх хүн ажилладаг гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийг сонгосон, томилсон баримт дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй, хадгалагдаагүй тул гүйцэтгэх захирлыг бүртгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 18.1.1.”холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх;” 18.1.2”.холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих;”, 18.1.3”.холбооны үйл ажиллагааг дэмжих;” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл сууц өмчлөгчдийн холбоог тухайн шатны Засаг дарга бүртгэхээр зааж, харин сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг Засаг дарга болон түүний Тамгын газар заавал бүртгэх талаар зохицуулаагүй байна. 

Нэгэнт хуульд сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөлийг заавал бүртгүүлэхийг шаардаагүй, бүртгүүлснээр эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар заагаагүй тул хуульд заасан эрхийнхээ дагуу хуралдаж, нэхэмжлэгч нарыг удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдээр, гүйцэтгэх захирлаар тус тус сонгосон болон томилсон шийдвэр хүчинтэй байх тул эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэхээр байна. 

Иймд “Ж” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдээр сонгогдож томилогдсон нэхэмжлэгч нарыг бүртгээгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг буруутгах үндэслэлгүй тул “”Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Ц*******, Г.У*******, А.Ц нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Э, Х.Г*******, Н.М нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Эыг бүртгэхийг даалгах боломжгүй.

Хэдийгээр дээр дурдсанчлан сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөлийг бүртгэх зохицуулалт байхгүй ч шаардлагатай тохиолдолд хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн баримтад үндэслэн аливаа тэмдэглэл хийх, мэдээлэл өгөх боломжтойг дурдах нь зүйтэй. 

4. Харин нэхэмжлэгч нар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргуулахаар хандсан байхад хариуцагч нь тус өргөдөлд хариу өгөөгүй нь  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.“Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;”, 16 дугаар зүйлийн 1.“Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасантай нийцэхгүй гэж үзлээ. 

Хуулийн дээрх шаардлагын дагуу төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй тул сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргахыг даалгах боломжгүй юм. 

Харин “Ж” сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргуулах өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан Г.Ц*******, Г.У*******, А.Ц, Б.Э, Х.Г*******, Н.М, Б.Э нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ж” сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргах хүсэлтийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх шаардлага болох “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Ж” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Ц*******, Г.У*******, А.Ц нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Э, Х.Г*******, Н.М нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Эыг бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргахыг даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН