Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2022/03286

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, Москва  дүгээр байр  тоотод оршин суух, Ө овогт Цгийн У /рд:ОЭ/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Баянхошууны  дугаар гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт Хгийн Б /рд:ЧВ/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,234,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У нь хариуцагч Х.Бтай 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,*********************,********************* төгрөгийг сарын 1******* хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаанд зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийг Ц.Уын Хаан банкны 5 тоот данснаас Х.Бгийн 5 тоот данс руу 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлж, гэрээг бичгээр хийн нотариатаар баталгаажуулсан байна. Гэрээний хугацаа дуусах үед үндсэн төлбөрийг төлөх боломжгүй гэсэн хариуцагч талын хүсэлтээр дараах байдлаар гэрээг сунгаж байсан.

Үүнд: 2*******2******* оны 6-р сарын 19-ний өдрөөс 2*******2*******-12-19-ний өдрийг хүртэл 6 сараар гэрээний хугацааг сунгаж гэрээг байгуулсан. Энэ үед төлөх ёстой байсан хүүгийн төлбөр 2,4**************,********************* төгрөг байсан.

2*******2*******-12-19-ний өдрөөс 2*******21-12-19-ний өдрийг хүртэл 12 сараар гэрээний хугацааг сунгасан.

Нийт төлөх ёстой байсан зээлийн хүү нь 2*******19 оны 12 сарын 19-ний өдрөөс 2*******2******* оны *******6 сарын 19-ний өдрийг хүртэл 6 сар 1******* хувь хүүнд 2,4**************,********************* төгрөг, 2*******2******* оны *******6 сарын 19-ний өдрөөс 2*******2******* оны 12 дугаар сарын 19–ний өдрийг хүртэл 6 сар 1******* хувь хүүнд 2,4**************,********************* төгрөг, 2*******2******* оны 12 сарын 19-ний өдрөөс 2*******21 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 12 сар 1******* хувь хүүнд 4,8**************,********************* төгрөг нийт зээлийн хүүгийн төлбөрт 9,6**************,********************* төгрөг болно.

Үүнээс хүүгийн төлбөрт тооцон дараах байдлаар мөнгө бараа авсан. Үүнд: 2*******21 оны 1-р сард зээлийн хүүнд 434,********************* төгрөгийн бараа, 2*******21 оны 11 сард зээлийн хүүд 7*******,********************* төгрөгийн бараа, 2*******21 оны *******3 сард зээлийн хүүнд 2*******,********************* төгрөгийн бараа, 2*******21 оны *******6 сард зээлийн хүүнд 9*******,********************* төгрөгийн бараа, 2*******21 оны 7 сард зээлийн хүүнд 13*******,********************* төгрөгийн бараа, 2*******21 оны 11 сард зээлийн хүүнд 145,********************* төгрөгийн бараа, нийт зээлийн хүүнд тооцон 889,********************* төгрөгийн бараа авсан.

2*******21 оны *******3 сарын *******2-ны өдрөөс 2*******21 оны *******6 сарын 3*******-ны өдөр хүртэл зээлийн хүүгийн төлбөр 1,715,********************* төгрөг,

2*******21 оны *******7 сарын *******1-ний өдрөөс 2*******21 оны *******9 сарын 27-ны өдөр хүртэл 4,*********************,********************* төгрөг зээлийн хүүгийн төлбөрт, 2*******21 оны 11 сарын *******3-ны өдрөөс 2*******21 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл 84*******,********************* төгрөг зээлийн хүүгийн төлбөрт нийт зээлийн хүүгийн төлбөрт 6,555,********************* төгрөг төлсөн. Нийт хүүнд төлсөн дүн 7,444,********************* төгрөг болсон.

Эндээс төлөх ёстой байсан зээлийн хүүгийн төлбөр 9,6**************,********************* төгрөгөөс төлсөн бараа бэлэн мөнгө 7,444,********************* төгрөгийг хасвал зээлийн хүүгийн төлбөрт төлөх ёстой 2,156,********************* төгрөгийг төлөөгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр хүүг хугацаандаа төлөх үүргээ 2*******21 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш биелүүлээгүй 246 хоног хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.7-д заасны дагуу төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиар хоног тутам алдангийг 6,156,********************* төгрөгөөс тооцож хоногийн 3*******,78******* төгрөг нийт 7,571,88******* төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Иргэний хуульд заасны дагуу үнийн дүнгийн 5******* хувиар тооцвол 3,*******78,********************* төгрөгийн алданги төлөхөөр байна.

Иймд Х.Бгаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4,*********************,********************* төгрөг хүүгийн төлбөрт 2,156,********************* төгрөг гэрээнд заасан алданги 3,*******78,********************* төгрөг нийтдээ 9,234,********************* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгож шийдвэрлэж өгнө үү.

Гэрээн дээр ямар нөхцөл байдалд гарын үсэг зурсан талаар нь би мэдэхгүй. Өөрөө зээлийн хугацааг сунгаж өгөх талаар хүсэлт гаргаж байсан. Ц.Уын тайлбарласнаар 2*******19 оны 12 сард анх мөнгө зээлсэн, үүнээс хойш төлбөр огт хийхгүй байж байгаад 2*******21 оны *******3 дугаар сарын *******2-ны өдрөөс эхлэн зээлээ төлж эхэлсэн. Гэтэл тэр хугацаанд Ц.У зээлсэн мөнгөө, хүүгээ ч авч чадахгүй байсан учир ядаж зээлийн гэрээгээ сунгах талаар уулзаж ярилцаж байсан талаараа надад хэлсэн. Хэрвээ 4,*********************,********************* төгрөгөө төлчих юм бол алданги нэхэхгүй талаар саналаа хэлж байсан боловч хоёр тал тохиролцоонд хүрээгүй учир нэхэмжлэгч алданги авна гэж хэлсэн.  

Ц.У, Х.Б хоёрын хооронд 2*******19 оны *******2 дугаар сарын 21-ний өдөр 1,*********************,********************* төгрөг, 2*******19 оны *******5 дугаар сарын *******3-ны өдөр 2,*********************,********************* төгрөг нийт 3,*********************,********************* төгрөгийн өмнөх зээлийн асуудал яригдаж байсан. Ц.У нь хэлэхдээ Х.Б нь өмнөх зээлээ төлөхгүй байгаад байсан учир мөнгө зээлэх хүн байна та миний зээлийн төлж өг гээд зээл хаах журмаар өөр бусдаас зээл авч зээлээ төлүүлж байсан. 4,*********************,********************* төгрөгийн зээл нь шинээр зээл үүсэж байгаа асуудал мөн. Шүүх хуралдааны явцад эвлэрэх боломжтой учир миний зүгээс зээлийн дансны хуулгыг харахаар 2*******21 оны *******7 дугаар сарын *******2-ны өдрөөс хойш хийсэн гүйлгээг харахад 4,*********************,********************* төгрөг болж байгаа. Ц.У нь 4,*********************,********************* төгрөгийг үндсэн зээлээсээ хасаж тооцоод хүүгээ төлөөд явна гэж хэлсэн боловч төлөөгүй гэж хэлдэг.

2*******21 оны *******7 дугаар сарын *******2-ны өдрөөс *******9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 4,*********************,********************* төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 4,*********************,********************* төгрөгийг хасвал, хүү нь 2*******2******* оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 2*******21 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хүү нь багасна. 3 сарын хүү хасаж бодоод нийтдээ 5,2**************,********************* төгрөг хасаад 4,*******34,********************* төгрөг дээр эвлэрэх боломжтой.  Манай талаас дээрх нөхцөлөөр хариуцагчтай эвлэрэх санал тавьсан боловч эвлэрсэнгүй. Хариуцагчийн гаргасан баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг 5*******,********************* төгрөгөөр багасгаж байна. Үлдсэн төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд зааснаар алданги тооцох нь үндэслэлтэй. Зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Хариуцагч нь 2 удаа зээлийн гэрээг сунгасан боловч, өөрөө алданги төлөхгүй гэж гарын үсэг зурсан гэж хэлээд байгаа. Мөн хариуцагч 4,*********************,********************* төгрөгийг бодитоор авсан дээр эргэлзээгүй талаар тайлбар хэлдэг тул нэхэмжлэлийн шаардлага болох 9,184,********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б миний бие Баянгол дүүргийн 2******* дугаар хороонд үйл ажиллагааг явуулдаг Хархорин худалдааны төвд комиссын бараа худалдаалдаг бөгөөд 2*******19 оны *******5 дугаар сарын *******3-ны өдөр Ц.Утай аман хэлцэл хийж 2,*********************,********************* төгрөгийг 1 сарын 1******* хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон. Монгол улсад коронавируст цар тахал гарч хөл хориг хэсэгчлэн тогтоосноос үүдэж худалдаа үйлчилгээ явуулах боломж багассан боловч 2*******19 оны *******6 сарын *******5-ны өдрөөс 2*******19 оны 11 дүгээр сарын 3*******-ны өдөр хүртэл хугацаанд 2,4**************,********************* төгрөгийг буцаан төлсөн. Миний төлсөн мөнгийг Ц.У нь зээлсэн мөнгөний хүү гээд намайг 3,42*******,********************* төгрөг төлөхийг шаардсан. Тухайн үед энэ мөнгийг төлөх боломжгүй байсан тул У нь 3,42*******,********************* төгрөгийг надад зээлэхээр болж 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний данс руу Гансүх гэх хүний 5589*******79224 дугаарын данснаас 3,42*******,********************* төгрөгийг шилжүүлсэн. Гансүх гэх хүний данснаас шилжиж орж ирсэн 3,42*******,********************* төгрөгийг мөн өдрөө буюу 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Уын данс руу буцааж хийсэн. Үүний дараа У дээрх 3,42*******,********************* төгрөг дээр 58*******,********************* төгрөгийг нэмээд миний данс руу 4,*********************,********************* төгрөг болгон шилжүүлсний дараа Ц.У бид хоёр зээлийн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэхүү 4,*********************,********************* төгрөгийн авснаас хойш буюу 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 939,********************* төгрөгийн бараа материал дансаар 6,555,********************* төгрөг нийт 7,494,********************* төгрөгийг нэхэмжлэгч Ц.Уд буцаан төлсөн байхад шүүхэд нэхэмжлэл гарган надаас 9,234,********************* төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул Ц.Уаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Учир нь нэгдүгээрт миний бие зээлийн гэрээний үүргийг санаатайгаар зөрчөөгүй бөгөөд тодорхой хэмжээгээр зээлийн гэрээг биелүүлсэн нь дансны хуулга болон бараа материал хүлээлгэн өгсөн бүртгэлээс харагдана. Монгол улсад дэлхий даяар коронавирус цар тахал гарснаас үүдэж Монгол улсын их хурлаас 2*******2******* оны *******4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үйлчлэх хугацааг 2*******22 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан тул Хархорин худалдааны төв энэ хугацаанд ажиллаагүй. Гэтэл нэхэмжлэгч тал энэхүү гэнэтийн давагдашггүй цар тахлын үед надад зээлсэн мөнгөнд үндэслэлгүйгээр хүү алданги, тооцож надаас 9,234,********************* төгрөгийг нэхэмжилж байгаа нь уйвагүй үйлдэл гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч Ц.Утай байгуулсан гэрээг нэг ч удаа сунгаж байгаагүй тул нэхэмжлэлд дурдсан 2*******19 оны 12 дугаар сарын 19-нөөс 2*******2******* оны *******6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 2,4**************,********************* төгрөг, 2*******2******* оны *******6 дугаар сарын 19-нөөс 2*******2******* оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 6 сарын хүүгийн төлбөр болох 2,4**************,********************* төгрөг, 2*******2******* оны 12 дугаар сарын 19-нөөс 2*******21 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 4,8**************,********************* төгрөг нийт 9,6**************,********************* төгрөг нэхэмжилсэн байгааг хүчингүй болгож өгнө үү. Анх зээлийн гэрээг нэг ч удаа сунгаж байгаагүй. Цар тахал үүссэн хүнд хэцүү үед зээлийн гэрээг сунгах гаргахад миний бие татгалзаж байсан болно.

Миний зүгээс нотариат дээр 1 удаа л гэрээ хийсэн. Би үндсэн зээлээ эхлээд өгье гэж хэлээд *******9 дүгээр сарын 27-ны өдөр 4,*********************,********************* төгрөгийг нь өгч дуусгаж байсан. Хүү нь 2*******21 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүү тооцсон байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах ажиллаж байх хугацаанд хангалттай мөнгө өгсөн гэж үзэж байгаа. Гэрээний хугацааг сунгах талаар ярилцаж гарын үсэг зурж байгаагүй, гарын үсэг завсартай байгаа. Алданги тооцохгүй корона гарсан байгаа учир алданги тооцохгүй зээлээ төлье гэж тохиролцсон гэж л бодож л гарын үсэг зурсан. Ц.У өөрөө хэлж өгч хүсэлтээ бичүүлж байсан. Миний мөнгө төлөөгүй хугацаа гэдэг нь зах ковидын улмаас хэсэгчилэн ажлуулахгүй хөл хорьж хааж байсан тул би орлогогүй болж байсан. Зах хаасан ажилгүй байсан хэлий ч бага багаар мөнгө төлж байсан нь дансаар харагдаж байгаа. Нийтдээ 6,555,********************* төгрөг өгсөн байна. Энэ нь 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлбөр. Бараа нь 939,********************* төгрөгийн үнэ бүхий бараа өгсөн. Нийтдээ 7,494,********************* төгрөг төлсөн. Би авсан мөнгөө хангалттай төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Ц.Уын иргэний үнэмлэхний хуулбар, Ц.Уаас Б.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл, Ц.У, Х.Б нарын хооронд байгуулагдсан 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банк ХХК дахь Ц.Уын 5**************6368518 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гар бичвэр бүхий тэмдэглэлийн дэвтэрийн хуудас, Х.Бгийн бичсэн гар бичвэр зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Х.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк ХХК дахь Х.Бгийн 5*******19468698 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,234,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч Ц.У, хариуцагч Х.Б нар нь 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4,*********************,********************* төгрөгийг мөн өдрөөс эхлэн 2*******2******* оны *******6 дугаар 19-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 1******* хувийн хүүтэй зээлэх, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “зээлийн гэрээ”-ээр тогтоогдож байна.

 

            Талууд 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээний гол нөхцөл болон зээлийн гэрээний зүйл, гэрээний хугацаа, хариу үүрэг болох хүүгийн хэмжээ, алдангийг харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээнд Ц.У, Х.Б, Б.Б нар гарын үсэг зурж баталгаажуулан улмаар нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээнд зээлийн гэрээний зүйл буюу 4,*********************,********************* төгрөгийг 2*******19 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч Х.Бгийн 5******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд мөн өдөр нэхэмжлэгч Ц.Уаас өөрийн ХААН банк дахь 5******* дугаартай данснаас дээрх 5******* тоот дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудаас гаргаж ирүүлсэн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тус тус тогтоогдож байна.

 

Зээлдүүлэгч Ц.У нь зээлийн гэрээний дагуу 4,*********************,********************* төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн өгсөн, Х.Б нь мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргадаггүй тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч Ц.У нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2*******2******* оны 6 дугаар сарын 19-ний өдөр дууссан байна. Улмаар гэрээний хугацаа дуусахад төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 2*******2******* оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр мөн өдрөөс 2*******2******* оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 сараар 1 удаа, дахин 2*******2******* оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2*******21 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 12 сараар сунгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний бусад нөхцөл хэвээр байхаар талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд гэрээний хугацааг сунгахаар тохиролцож, бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй байна.

 

 Хариуцагч Х.Б зээлийн гэрээний хугацааг сунгасан талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг боловч уг гэрээний сунгасан хугацаанд хүү, алданги тооцохоор харилцан тохиролцоогүй гэсэн тайлбар гарган сунгасан хугацааны хүүг төлөхөөс татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасныг зөрчөөгүй тул сунгасан хугацааны хүү шаардах эрхтэй байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулга зэрэг баримтаар Зээлийн гэрээ байгуулснаас хойш хугацаанд хариуцагч Х.Бгаас зээлийн төлбөрт нийтдээ 7,494,********************* төгрөгийг төлсөн талаар маргадаггүй, энэ дүнг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Харин уг дүнгээс 2*******21 оны 7 дугаар сарын *******2-ны өдрөөс 2*******21 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хоорондох хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр “Б зээл төлөв” утгатайгаар төлөгдсөн нийт 4,*********************,********************* төгрөгийг үндсэн зээлэнд төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хүү алданги нэхэмжлэх эрхгүй гэсэн үндэслэл зааж татгалзаж байна. Харин нэхэмжлэгч дээрх хариуцагчаас төлөгдсөн 7,494,********************* төгрөгийг нийт зээлийн гэрээний хугацаанд төлөгдөх ёстой хүүгийн төлбөрт хасч тооцон үндсэн зээлийн төлбөрт 4,*********************,********************* төгрөг, 2*******21 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүүгийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэх хүүнд 2,156,********************* төгрөг тооцон, нийт гэрээний гүйцэтгээгүй үүргийг 6,156,********************* төгрөг гэж тодорхойлон уг дүнгээс алдангийг тооцон тодорхойлж, түүний 5******* хувиар тооцон 3,*******78,********************* төгрөг гэж тооцон нийт 9,234,********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

 Хариуцагч Х.Б нь Хархорин худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрт түүний зарж борлуулдаг бараа бүтээгдэхүүнээс зээлийн төлбөрт 889,********************* төгрөгийг тооцон авч хассан байх бөгөөд энэ талаар гаргасан тоо тооцооллын талаар мөн талууд маргадаггүй учир энэ үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

 

Түүнчлэн хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн үндсэн төлбөрөөс давсан хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг төлж дуусгасан, хүү, алдангийг зогсоож өгөөч гэж хэлж гуйж байсан..., ...Ковид 19  цар тахлын улмаас хөл хорио тогтоосны улмаас ажиллаагүй, орлого олоогүй, төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байсан ч чадлаараа төлж барагдуулсан...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

 

 Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацаа сунгасан талаар хэн аль нь маргадаггүй, нэхэмжлэгч нийт гэрээний сунгасан хугацаагаар буюу 24 сараар тооцон хүүг сар бүр 1******* хувиар тооцон нийт 9,6**************,********************* төгрөг гэж тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Талууд зээлийн гэрээний 2.7-д алдангийг *******,5 хувиар тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна.

Харин зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа байдал болон нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаа дууссан хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 8 сар гаруй хугацаа өнгөрсөн байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхлэж орлого олох боломжгүй байсан нь хариуцагчийн тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна гэж үзэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийн хэмжээг 5******* хувиар бууруулан тооцож нийт 24 сарын хугацааны хүүгийн хэмжээг 4,8**************,********************* төгрөгөөр, алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийг 1,3*******6,********************* төгрөгөөс тооцон 653,********************* төгрөгийн хамт нийт 1,959,********************* төгрөгийг  хариуцагч Х.Бгаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Тодруулбал хариуцагч Х.Б нь нийт зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс нийтдээ 7,494,********************* төгрөгийн төлөлтийг хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчид хүүгийн хэмжээг бууруулах болон өөрийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцуулах талаар санал гаргаж байсан талаар болон ковид цар тахлын улмаас зээлдэгч ажил эрхлээгүй байсан болохыг мөн нэхэмжлэгч үгүйсгэдэггүй, зээлийн хүүг үргэжлүүлэн 1******* хувиар тооцсон нь зээлдэгчийн хувийн байдал олгосон зээлийн хэмжээ, эргэн төлөлтийн хэмжээтэй харьцуулан үзвэл хэт өндөр байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  үндсэн зээл 4,*********************,********************* төгрөг, 24 сарын хугацааны хүүг 5 хувиар тооцон 4,8**************,********************* төгрөг ба нийт зээлийн төлбөрийн хэмжээг 8,8**************,********************* төгрөгөөр тооцон үүнээс хариуцагч Х.Бгаас зээлийн гэрээний хугацаанд нийт төлсөн 7,494,********************* төгрөгийг хасч тооцвол 1,3*******6,********************* төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэн үүнээс 5******* хувиас хэтрүүлэлгүйгээр алдангийн хэмжээг тодорхойлон 653,********************* төгрөгөөр тооцож нийт 1,959,********************* төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.Бгаас нийт 1,959,********************* төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож, нэхэмжлэлийн үлдэх 7,275,********************* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бгаас 46,294 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүлд заасныг удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч Х.Бгаас  1,959,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож, үлдэх 7,275,********************* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бгаас 46,294 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН