Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2022/03437

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Говь-Алтай аймаг, Дарив сум дугаар баг Хужирт оршин суух, У овогт Сын Б /РД:ДД/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  хороо,  дугаар байр,  тоот хаягт оршин суух, Х овогт Нын Я /РД:ЙГ/-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Н.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багт мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд, 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Н.Я гэгч Улаанбаатар хотоос ирсэн иргэнтэй харилцан тохиролцож, 22 тооны эр хонийг 4,400,000 төгрөгөөр, 42  тооны төлгийг 3,360,000 төгрөгөөр, 76 тооны эр ямааг 9,880,000 төгрөгөөр тооцож, нийт 17,640,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, баримт үйлдэн хүлээн авч хүлээлгэн өгсөн байдаг.

Хариуцагч Н.Я нь төлбөрт нэхэмжлэгч С.Бын Хаан банк дахь 53дугаартай данс руу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч С.Бын хүү Б.Гэрэлбуяны Төрийн банк дахь 240400092303 тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 7,640,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа. Иймд хариуцагч Н.Ягаас 7,640,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Бт олгож өгнө үү.

Итгэмжлэл олгогч надад тайлбарлаж хэлэхдээ хариуцагчийг мал зардаг хүн гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр малчны хотноос үнийг нь харилцан тохиролцож нийт 140 тооны мал авч явахаар тохиролцсон. Тохиролцоогоор 2020 оны 08 дугаар сарны 15-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулахаар баримт үйлдэж талууд гарын үсэг зурсан. Тус хугацаанд хариуцагч Н.Я нь төлбөрийг төлөөгүй.

Хариуцагч нь наадмаас шалтгаалж маш их мал ирсэн байсан тул тооцож байсан үнээс нь бага ханшаар малаа зарсан гэж хэлээд байна. Энэ талаар нэхэмжлэгчтэй уулзсан, бичгийн баримтаар баримт үйлдсэн зүйл байхгүй. Хариуцагч Н.Я нь худалдан борлуулахад гаргах зардлыг өөрөө хариуцна гэж гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийг гэрээнд тусгаж өгсөн. Бэлэн төлбөрөө төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа зэргийн тодорхой зааж өгсөн. Талууд гэрээгээр хүү тохирсон зүйл байхгүй. Малын үнийг нас, хүйсээс нь шалтгаалж үнэлж байгаа. С.Б, Н.Я нар нь 22 толгой эр хонийг 200,000 төгрөгөөр бодож үнэлсэн, 42 толгой төлгийг 1 бүрийг нь 80,000 төгрөгөөр үнэлсэн, 76 толгой эр ямааг 130,000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч талын тайлбарлаад байгаа эрсдэлийг нэхэмжлэгч хариуцах тохиролцоо байгаагүй. Н.Я нь гарах зардлуудыг тооцоолж малаа шилж ялгаад авч явсан. Иймд эрсдэлийг нэхэмжлэгч хариуцах ёсгүй. Хариуцагч нь 7,640,000 төгрөгийг төлөхгүй гэсэн татгалзлаа нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Я шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баыг өмнө нь таньдаг байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын сүүлээр над руу залгаж “хэдэн хонь, ямаа зармаар байна. Чи ирээд уулзаач” гэж хэлсэн тул Улаанбаатар хотоос машин хөлслөөд Говь-Алтай аймгийн Дарви суманд очсон. С.Б нь “чи хэдэн хонь, ямаа авч яваад зараад өгөөч” гэхээр нь малыг нь үзэхэд ноолуураа самнасан, хүч муутай мал байсан. Нэгэнт зардал гаргаад хүн дагуулаад очсон болохоор тус болоод зараад өгье гэж бодоод 22 эр хонь, 42 төлөг, 76 эр ямааг нь шланз машин хөлслөн ачиж хотод ирсэн.

Тухайн үед наадам дөхөж байсан тул аймгуудаас маш их олон тооны мал орж ирсэн тул малын үнэ, ханш нь унасан байсан. Үүний зэрэгцээ миний авчирсан мал туранхай, хүч муутай байсан учир үнэ хүрээгүй. Сар гаруй хугацаанд эр хонийг дунджаар 185,000 төгрөгөөр, төлгийг 70,000 төгрөгөөр зарсан ба заримыг нь гутал болон эд материалаар сольж тухай бүр нь С.Бт өгч байсан. С.Бын нэхэмжилсэн 7,640,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь С.Бтай уулзахаар Ховд аймаг руу явахдаа н.Алтаншагай гэх залуугийн машинд ирэх, очих бензинийг нь хийж, мал авчирсан хойноо хамт заралцахаар тохиролцож, хөлсөнд нь 1,580,000 төгрөг өгсөн. Ганцаараа энэ ажлыг амжуулах ямар ч боломжгүй байсан. Шөнөдөө хонь, ямаагаа манаж хононо. Өдөрт нь бэлчээж, зах дээр очиж малаа зардаг байсан. Хонь, ямаагаа 2,000,000 төгрөгөөр Шланз машин хөлсөлж ачсан. Хонийг нь зарахын тулд эмээлт зах дээр 1 сар 3 хоног өдрийн 10,000 төгрөгийн лангуу хөлсөлж 330,000 төгрөг төлж байсан. Өдөр тутмын бусад үйл ажиллагааны зардлыг тооцсонгүй. Ийм байдлаар ажилласаар би өөрөө өрөнд орсон. Хонь зарахад гарсан шууд зардал нь 3,910,000 төгрөг болсон бөгөөд үүнийг зрасан малын үнээс Хахад 10,670,000 төгрөг болж байгаа. Үүнээс 10,000,000 төгрөгийг С.Бт өгсөн тул 670,000 төгрөг үлдсэн болно. Энэ 670,000 төгрөгөөс тухайн үед С.Бт хониор нь сольж өгсөн гутал болон бусад бараа материалын үнэ Хагдах ёстой гэж үзэж байна.

Миний бие 2022 оны 9 дүгээрсарын 20-доор Ховд аймагт очиж С.Бтай уулзаж, энэ тухай ярилцсан. Миний хурдан удмын азарга түүний төрсөн ах Баатарсайханыд байгаа бөгөөд уг азаргыг төлбөртөө авахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 7,640,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа шиг малыг нь нэг бүрчлэн ялгаж шилж сонгож аваагүй. С.Б борлуулаад өгөөч гэсэн тул борлуулсан. Тухайн үед эрсдэл гарсан талаараа хэлж байсан. Мал нь зарагдахгүй  бараагаар сольж авч түүнийг нь хүртэл хүргүүлж байсан. Зарим нь одоо хүртэл надад байж л байна. Тухайн үеийн мал зарж байгаа үнэ ханш үнэн нь муу байсан. Миний зүгээс малаа зарахдаа 60,000-70,000 төгрөг рүү буулгаж зарахаас өөр арга байгаагүй.

Хүлээн авсан малын тоо толгой дээр маргах зүйлгүй. Мөн шилжүүлсэн мөнгөн дүн дээр маргахгүй, одоо үлдэгдэл төлбөр нь 600,000 төгрөг л байгаа. С.Быг бодоод 2,000,000 төгрөг миний зүгээс өгөх боломжтой. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр баримт дээр гарын үсэг зураагүй. Өөр жижиг цаасны булан дээр л малын тоог бичиж байснаас үнэ огт бичээгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс С.Бын иргэний үнэмлэхний хуулбар, С.Баас Б.Мд олгосон итгэмжлэл, Н.Ягийн гар бичвэр, Хаан банк ХХК дахь С.Бын 5320008329 депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банк ХХК дахь Г.Бын 240400092303 дугаар харилцах дансны хуулга зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н.Яд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

С.Б, Н.Я нар нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, 22 толгой эр хонь, 42 толгой төлөг, 76 толгой эр ямааг тус тус  зээлээр худалдах худалдан авах, улмаар төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, нийт 140 толгой малыг Говь-Алтай аймгийн Дарив суманд С.Баас хүлээн авсан байна.

Талууд дээрх гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх талаар болон гэрээний дагуу нийт 140 толгой малыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн  талаар маргахгүй байна.

Улмаар хариуцагч Н.Ягаас нэхэмжлэгч С.Бын ХААН банк ХХК дахь 5320008329 дугаартай данс руу өөрийн 5026902844 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн нэхэмжлэгч С.Бын хүү Б.Гэрэлбуяны Төрийн банк дахь 240400092303 тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 10,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Талууд 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дээрх нөхцлөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан баримт хэргийн 6-р талд авагдсан байна.

Дээрх баримт болон талуудын тайлбараар тэдний хооронд худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан, эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгч, улмаар төлбөрийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан гэрээний гол нөхцлийн талаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Н.Я “...С.Б мал заруулахаар намайг хөлсөлсөн..., ...анхнаасаа мал нэг бүрийн үнийг тохиролцоогүй, зараад мөнгө болгоод өг гэсэн учир очиж авсан, мал нь туранхай учир хямд зарсан..., ...1 сар гаруй хугацаанд өөрөөсөө зардал гаргаж хариулж, зах дээр өдөр бүр 10,000 төгрөгийг түрээс төлж 330,000 төгрөг болсон..., ...нийт 14,580,000 төгрөг болсныг мөнгөөр болон гутал эд зүйлсээр сольж өгсөн..., ...Улаанбаатар хотоос шаланз машин 2,000,000 төгрөгөөр хөлсөлж очиж авсан..., ...бусад зардалд нийтдээ 1,580,000 төгрөгийн зардал гарсан..., ...нийт 10,0 сая төгрөгийг өгсөн, одоо 670,000 төгрөг үлдсэнийг төлөхийг зөвшөөрч байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хэргийн 6-р талд авагдсан “Говь-Алтай. Дарив сум 2-р С.Б, Н.Яд 1.Эр хонь 22ш-4,400,000, 2.Төлөг 42ш-3,360,000, 3.Эр ямаа 76 ш-9,880,000 хүлээлгэн өгөв. 2020.07.05 Хүлээж авсан Я, хүлээлгэн өгсөн С.Б. Жич:2020.8.15 үнэ мөнгөө өгч авахаар тохироцлоо. Я” гэх баримтад гарын үсэг зураагүй, үнэ тохиролцоогүй гэж эс зөвшөөрч татгалздаг боловч дээрх тайлбар татгалзалаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.  

Хариуцагч тээврийн зардалд 2,0 сая төгрөг, бусад зардалд 1,580,000 төгрөгийг гаргасан гэж нэхэмжлэлийн дүнгээс Хч тооцон татгалздаг бөгөөд талууд хэлцлээр эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хэрхэн хувиарлах талаар харилцан тохиролцоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй учир Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д заасны дагуу худалдан авсан малыг Улаанбаатар хот руу зөөх тээвэрлэх, хүлээн авч худалдан борлуулахтай холбогдон гарсан зардлыг худалдан авагч тал буюу хариуцагч Н.Я өөрөө хариуцна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч худалдан авсан мал бүрээр үнийг тохиролцоогүй, худалдан авсан мал туранхай байсан учир хямд үнээр худалдан борлуулсан гэх тайлбар татгалзлыг хариуцагч гаргадаг боловч талуудын хооронд хийгдсэн бичгийн баримтад авагдснаар тооцон үзвэл 22 тооны эр хонийг нийт 4,400,000 төгрөгөөр тооцсон нь нэг бүрийн үнэд хуваан шилжүүлэхэд нэг эр хонийг 200,000 төгрөгөөр, 42 тооны төлгийг нийт 3,360,000 төгрөгөөр тооцсон нь нэг төлгийг 80,000 төгрөгөөр, 76 тооны эр ямааг 9,880,000 төгрөгөөр тооцон нь нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр тооцож хүлээн авсан байх бөгөөд уг үнээс хямдаар зарагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч малыг худалдан авахдаа өөрөө биеэр очиж үзээд хүлээн авсан, хэрэв туранхай тооцон авсан үнэд хүрэхээгүй бол буцаах солих боломжтой байсан ба энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийг тайлбар нотлогдохгүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.    

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан  ба хариуцагч Н.Я нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 7,640,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй юм. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагч тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ягаас 137,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Ягаас 7,640,000 /долоон сая, зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ягаас 137,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН