| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0993/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1979 |
| Огноо | 2025-08-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1979
2025 08 20 2025/ШЦТ/1979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Шинэхүү, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг
иргэдийн төлөөлөгч Б.Н
улсын яллагч Р.Машлай
хохирогч Б.Т, Ц.Э, А.Л, Г.Д, Ө.О
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн “2106 03074 2719” дүгээр хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, *** тоотод оршин суудаг, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
******* /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь иргэн С.Үг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 24.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.200.000 төгрөгийг нийт 53.200.000 төгрөгийг тус тус Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Ныг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байрны мөнгийг сар бүр түрээсээр төлж, улмаар өөрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хаан банкны *** тоот данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Иргэн С.Үээр дамжуулан Буянт-Ухаа-2 орон сууцанд түрээсийн байранд оруулж өгнө хэмээн иргэн Ө.Ооос 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны *** тоот дансаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөгийг хүлээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 7.000.000 төгрөгийг залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн А.Лг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 6 удаагийн гүйлгээгээр нийт 52.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Үийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Лыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 8 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Тийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийт 2 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Ц.Эыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Хыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд нийт 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Эыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Эг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 04 дүгээр сард 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Ныг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2019 оны 10 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сард 3.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Г.Дыг Хан- Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан хохирогч А.Дд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, хохирогч С.Үг “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар 4.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч тус тус залилж үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 277,300,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас 40.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавар 1.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас 36.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавар 1.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Л мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас 53.000.000 төгрөгийн хохирол учирсан.Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлсөн зүйлгүй.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас 8.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавар 1.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.О мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас 7.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавар 1.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Үгаас гаргасан өргөдөл гомдол /1 дүгээр хх-ийн 9-10 дугаар тал/, С.Үгийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 11-27 дугаар тал/, хохирогч С.Үгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/, хохирогч С.Ү шүүгдэгч ******* нарын харилцах зурвас /1 дүгээр хх-ийн 63-73 дугаар тал/, шүүгдэгч *******гийн эзэмшлийн *** дугаарын 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 74-101 дүгээр тал/, хохирогч Н.Нын гаргасан өргөдөл, гомдол /1 дүгээр хх-ийн 175 дугаар тал/, №2636 дугаар зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар тал/, хохирогч Н.Нын эзэмшлийн Хаан банкны *** дугаар дансны хуулга /1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр тал/, хохирогч Н.Нын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар тал/, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 190, 191-193 дугаар тал/, хохирогч Ө.Оийн гаргасан гомдол, мэдээлэл /2 дугаар хх-ийн 67, 69-70 дугаар тал/, хохирогч Ө.Оийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 71-72 дугаар тал/, хохирогч Ө.Оийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 83-84 дүгээр тал/, гэрч С.Үийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 86-88 дугаар тал/, №2608 дугаар зээлийн гэрээ /2 дугаар хх-ийн 96-97 дугаар тал/, С.Үийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 101-102 дугаар тал/, С.Ү шүүгдэгч ******* нарын харилцах зурвас /2 дугаар хх-ийн 103-154 дүгээр тал/, хохирогч С.Үийн гаргасан өргөдөл, гомдол /2 дугаар хх-ийн 226-227 дугаар тал/, хохирогч С.Үийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 229-231 дүгээр тал/, гэрч Ж.Хийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 234-235 дугаар тал/, хохирогч А.Лгийн гаргасан өргөдөл, гомдол /3 дугаар хх-ийн 7 дугаар тал/, хохирогч А.Лгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 51 дүгээр тал/, хохирогч С.Үийн гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 53-54 дүгээр тал/, хохирогч С.Үийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 85-132 дугаар тал/, хохирогч С.Үгийн гаргасан өргөдөл, гомдол /3 дугаар хх-ийн 156 дугаар тал/, хохирогч С.Үгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 161-162 дугаар тал/, Н.Сын эзэмшлийн Хаан банкны *** дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 163 дугаар тал/, хохирогч Б.Лгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 183-184 дүгээр тал/, хохирогч Б.Лгийн эзэмшлийн *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 185 дугаар тал/, хохирогч Б.Лгийн эзэмшлийн Хас банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 186-187 дугаар тал/, хохирогч Б.Тийн гаргасан өргөдөл, гомдол /3 дугаар хх-ийн 202 дугаар тал/, хохирогч Б.Тийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 207-208 дугаар тал/, хохирогч Ц.Эын гаргасан өргөдөл, гомдол /3 дугаар хх-ийн 229 дүгээр тал/, хохирогч Ц.Эын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 234-235 дугаар тал/, хохирогч Ц.Эын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 246 дугаар тал/, М.Эын эзэмшлийн Хаан банкны *** дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 247-249 дүгээр тал/, хохирогч С.Хын гаргасан өргөдөл, гомдол /4 дүгээр хх-ийн 4 дүгээр тал/, хохирогч С.Хын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 9-10 дугаар тал/, хохирогч С.Хын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 12-13 дугаар тал/, хохирогч С.Эын гаргасан өргөдөл, гомдол /4 дүгээр хх-ийн 29 дүгээр тал/, хохирогч С.Эын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/, хохирогч С.Эын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/, хохирогч Б.Нийн гаргасан өргөдөл, гомдол /4 дүгээр хх-ийн 69 дүгээр тал/, хохирогч Б.Нийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 74-75 дугаар тал/, хохирогч Г.Дын гаргасан өргөдөл, гомдол /4 дүгээр хх-ийн 102-103 дугаар тал/, хохирогч Г.Дын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 104-106 дугаар тал/, хохирогч Г.Дын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 111-112 дугаар тал/, гэрч С.Үийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 114-115 дугаар тал/, №2608 дугаар зээлийн гэрээ /4 дүгээр хх-ийн 120 дугаар тал/, хохирогч С.Үийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 175-177 дугаар тал/, хохирогч А.Дийн гаргасан өргөдөл, гомдол /4 дүгээр хх-ийн 210-211 дүгээр тал/, хохирогч А.Дийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 212-215 дугаар тал/, хохирогч А.Дийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 230-231 дүгээр тал/, хохирогч С.Үийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 233-234 дүгээр тал/, №2608 дугаар зээлийн гэрээ /4 дүгээр хх-ийн 239 дүгээр тал/, хохирогч С.Үийн гаргасан өргөдөл, гомдол /5 дугаар хх-ийн 72-73 дугаар тал/, хохирогч С.Үийн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 82-84 дүгээр тал/, гэрч Ж.Хийн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 87-88 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь иргэн С.Үг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 24.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.200.000 төгрөгийг нийт 53.200.000 төгрөгийг тус тус Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Ныг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байрны мөнгийг сар бүр түрээсээр төлж, улмаар өөрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хаан банкны *** тоот данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Иргэн С.Үоор дамжуулан Буянт-Ухаа-2 орон сууцанд түрээсийн байранд оруулж өгнө хэмээн иргэн Ө.Ооос 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны *** тоот дансаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөгийг хүлээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 7.000.000 төгрөгийг залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн А.Лг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 6 удаагийн гүйлгээгээр нийт 52.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Үийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Лыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 8 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Тийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийт 2 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Ц.Эыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Хыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд нийт 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Эыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Эг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 04 дүгээр сард 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Ныг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2019 оны 10 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сард 3.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Г.Дыг Хан- Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан хохирогч А.Дд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, хохирогч С.Үг “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар 4.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч тус тус залилж үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 277,300,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9-10 дугаар тал/,
С.Үгийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 11-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Үгийн өгсөн: “... манай нөхөр А нь 2010 оны үед дарьтын хорих ангид нийгмийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2012 оны үед *******ын нөхөр Д нь манай нөхөртэй хамт нэг хорих ангид ажиллаж байсан. Тэгээд *******тай танилцаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын үед ******* нь нөхрөөсөө салчихсан, нөхөртөө зодуулсан гээд манайд 20-оод хоног амьдарсан ба тэгээд явсан. Удалгүй ******* нь Буянт-Ухаа 2 цогцолборт байранд оруулж өгье гэж надаас 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 24,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18,000,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3,200,000 төгрөгийг Хаан банкны *** гэсэн дансаар шилжүүлэн авч байсан. Үүнээс хойш болох гэж байна, бүтэх гэж байна гэж явсаар 2021 оны 03 дугаар сараас холбогдохоо больчихсон. Тэгээд бид цагдаад хандсан. *******д мөнгөө өгч байхдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/,
хохирогч С.Ү шүүгдэгч ******* нарын харилцах зурвас /1 дүгээр хх-ийн 63-73 дугаар тал/,
шүүгдэгч *******гийн эзэмшлийн *** дугаарын 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 74-101 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 175 дугаар тал/,
№2636 дугаар зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар тал/,
Хохирогч Н.Нын эзэмшлийн Хаан банкны *** дугаар дансны хуулга /1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нын өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр хадам эгч С.Үгаас “түрээсийн нөхцөлтэйгөөр орон сууцны байр авах боломжтой гээд миний таньдаг хүн хэлж байна” гэхээр нь би зөвшөөрч анх *******тай уулзаад ярилцаж Буянт-Ухаа-2 хотхонд 2 өрөө байр 3,800,000 төгрөгийн эхний ээлжид төлөөд цаашид лизингээр авна гэж тохирсон. Би 2 удаагийн гүйлгээгээр Уын өөрийнх нь хаан банкны *** гэсэн данс руу 2,800,000 төгрөгөөр 1 удаа, дараа нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг "Н зээл өгөв" гэсэн утгатай шилжүүлсэн. Гэрээ хийснээс 14 хоногийн дараа гэхэд байрандаа орно гэж хэлсэн боловч янз бүрийн ээж өвдсөн, миний бие өвдсөн, ковидтой холбоотой хөл хорио, албан байгууллагууд ажиллахгүй байна гэх мэт шалтгаанаар хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийг хүртэл байрандаа ч ороогүй, мөнгөө ч буцааж аваагүй тул цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар тал/,
шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 190, 191-193 дугаар тал/,
3. Хохирогч Ө.Оыг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 67, 69-70 дугаар тал/,
Хохирогч Ө.Оийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 71-72 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Оийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний багын найз болох С овогтой Ү нь надтай фейсбүүкээр холбоо барьж “Буянт ухаа-2 хоёр хороололд түрээслээд өмчлөх хэлбэрээр байртай болох боломж байна. Чи сонирхох уу гэхээр нь би лавшруулж асуухад “сард 350.000 төгрөг төлж 5 жил явж байгаад дараагаар нь 6 хувийн ипотекийн зээлд хамруулж өгч болно” гэхээр нь би итгээд зөвшөөрч бас “чамаас өөр хамрагдах хүсэлтэй хүн байна уу” гэхээр нь хамт ажилдаг хүн болох Д, найз А.Д нарт энэ талаар хэлэхэд тэд нар бас надтай хамт чатаар бичиг баримт явуулсан юм. Тэгээд дараагаар нь 2020 оны 10 сугаар сарын 5-ны өдөр 18 цаг 11 минутад Хаан банкны *** гэсэн Үийн өөрийнх нь дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн, шилжүүлсэн утга нь дээрээ байрын мөнгө гэж бичих үү гэж хэлсэн чинь “үгүй ээ утасныхаа дугаарыг бичээд хийчих” гэж Үийн хэлсэн ёсоор нь хийсэн юм. Тэгээд “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Буянт Ухаа-2 хороолол дээр уулзаж гэрээ хийнэ” гэж дуудсан боловч өөрчлөгдөөд Нийслэлийн орон сууцны корпорац дээр уулзахаар болсон. Тэр үед нь би бэлнээр 3 сая төгрөг бэлэн авч очоод Үд өгсөн бөгөөд гэрээ хэлцэл хийгээгүй нөгөө гэрээ хийх хүн маань хуралтай байна. Завгүй байна гээд хийгээгүй явсан. Тэгээд тэрнээс хойш “Ковидтой байна, С дарга хотын дарга болчих юм бол болчих гээд байна. Сонгуультай байна. Нөгөө бүтээж өгөх хүн нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох гээд байна тэгээд асуудалгүй болно. Дараа нь тэр хүн гарчихлаа” гэх зэргээр ярьж хуурч явсаар байгаад өдий хүрээд байгаа юм. Тэгээд мөн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдөр “одоо яг эцсийн байдлаар 2 сая төгрөг шилжүүлээрэй болох гээд байна” гэж байгаад дахин надаас 2 сая төгрөг дансаараа авсан юм. Тэгээд худлаа худлаа юм ярьж явсаар байгаад өдийг хүрсэн юм. Тэр бүү хэл худлаа утасны дугаараас НОСК-оос ярьж байна хоёр гурав хоногийн дараагаас гэрээгээ хийнэ гээд худлаа ярьж. Бас үл хөдлөхийн гэрчилгээ гарсан гэж хуурамчтай дугаартай гэрчилгээний зураг явуулсан байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Буянт ухаа хоёр дээр дуудаж гэрээ хийх гэж байна. Одоо гэрээгээ хийгээд түлхүүрээ гардаж аваад шууд байрандаа орно гэж дуудсан боловч гэрээ хийх гэж байгаа хүн нь ирэхгүй яасан бэ гэхээр завгүй болчихлоо гээд бас худлаа хэлээд алга болсон.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 83-84 дүгээр тал/,
4. Хохирогч А.Лг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Лгийн өгсөн: “Үтой S** U**** гэх фейсбүүк чатаар холбогдож 49 мк 2 өрөө, 39 мк 2 өрөө орон сууцыг нийт 67.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч Нийн данс руу 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 20.000.000 төгрөг шилжүүлж Үийн *** тоот данс руу хийлгэсэн. Үүний дараа нөхөр С.Г, бэр О.Н А.П нарын данснаас нийт 32.000.000 төгрөгийг мөн Үийн *** тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Ү нь миний болон нөхрийн нэр дээр гаргасан байрны гэрчилгээний зураг явуулж *** дугаарын утаснаас холбогдож байрандаа ор гэж Буянт-Ухаа 2 хотхоны гадна 2 удаа очуулж байсан боловч гарын үсэг дутуу гэх мэт ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулж байгаад сүүлдээ утсаа авалгүй сураггүй алга болсон учир хуурамч бичиг баримт ашиглаж залилсан гэж үзэж байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 51 дүгээр тал/,
С.Гын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 55-74 дүгээр тал,
Хохирогч С.Үийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 85-132 дугаар тал/,
5. Хохирогч С.Үийг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 156 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Үгийн өгсөн: “Миний төрсөн эгч С.Ү нь 2021 оны 04 дүгээр сард утсаар холбогдож, ******* гэх эмэгтэй урьдчилгаа аваад байранд оруулах боломжтой байна гэж санал тавьж, их боломжийн санагдаж байна гэж хэлэхээр нь тухайн үед эгчийнхээ Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч нөгөө ******* гэх эмэгтэй нь миний болон манай хамаатан садан эгч дүүсийн мөнгийг аваад алга болсон.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 161-162 дугаар тал/,
Н.Сын эзэмшлийн Хаан банкны *** дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 163 дугаар тал/,
6. Хохирогч Б.Лыг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 177 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лгийн өгсөн: “... миний бие хувиараа ажил хийдэг бөгөөд манай төрсөн дүү н.Нын эхнэр С.Ү нь Буянт-Ухаа хороололд байранд урьдчилгаа байршуулж орох боломжтой гэсний дагуу 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч ******* гэх хүнд залилуулсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 183-184 дүгээр тал/,
Хохирогч Б.Лгийн эзэмшлийн *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 185 дугаар тал/,
Хохирогч Б.Лгийн эзэмшлийн Хас банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 186-187 дугаар тал/
7. Хохирогч Б.Тийг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 202 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тийн өгсөн: “... Миний төрсөн ах болох Нын эхнэр С.Ү нь Буянт-Ухаа хороололд байранд урьдчилгаа байршуулж орох боломжтой байна гэсний дагуу эхний удаад С.Үд 2020 оны 10 дугаар сард бэлнээр 20 сая, 2020 оны 11 дүгээр сард түүний Хаан банкны данс руу 20 сая төгрөгийг нийт 40 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч манай дүү болон би байрандаа орж чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 207-208 дугаар тал/,
8. Хохирогч Ц.Эыг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /3 дугаар хх-ийн 229 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эын өгсөн: “...манай эхнэрийн найз болох С.Ү нь Бяунт-Ухаа 2 хороололд урьдчилгаа мөнгөө өгөөд байранд орох боломжтой байна гэсний дагуу 2020 оны 11 дүгээр сард өөрийн *** тоот данснаас С.Үийн Хаан банкны данс руу 15 сая төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 20 сая төгрөг, 2021 оны 07 дугар сард 1 сая төгрөг нийт 36 сая төгрөг шилжүүлсэн. Гэвч шилжүүлснээс хойших хугацаанд байрандаа орж чадаагүй учир цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 234-235 дугаар тал/,
Хохирогч Ц.Эын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 246 дугаар тал/,
М.Эын эзэмшлийн Хаан банкны *** дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 247-249 дүгээр тал/,
9. Хохирогч С.Хыг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 4 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хын өгсөн: “...Ү нь манай төрсөн эгч бөгөөд хямд үнээр байранд орох боломжтой байна гэснээр ...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 сая төгрөг, 02 дугаар сарын 05-ны өдөр 8 сая төгрөг шилжүүлсэн. Хэргийг яаралтай шийдэж мөнгөө буцаан авмаар байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 9-10 дугаар тал/,
Хохирогч С.Хын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 12-13 дугаар тал/,
10. Хохирогч С.Эыг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эын өгсөн: “Миний төрсөн дүү С.Ү нь 2021 оны 04 дүгээр сард утсаар холбогдож, ******* гэх эмэгтэй урьдчилгаа аваад байранд оруулах боломжтой байна гэж хэлэхээр нь тухайн үед би дүүгийнхээ Хаан банкны данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч нөгөө ******* гэх эмэгтэй нь мөнгө аваад алга болсон, ******* гэх хүнд хариуцлага тооцуулмаар байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/,
Хохирогч С.Эын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/,
11. Хохирогч С.Эг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 48 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эын өгсөн: “Миний төрсөн дүү С.Ү нь 2021 оны 04 дүгээр сард утсаар холбогдож, ******* гэх эмэгтэй урьдчилгаа аваад байранд оруулах боломжтой байна гэж хэлэхээр нь тухайн үед би дүүгийнхээ Хаан банкны данс руу 1 удаагийн гүйлгээгээр 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч нөгөө ******* гэх эмэгтэй нь мөнгө аваад алга болсон.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/,
12. Хохирогч Б.Ныг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 69 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нийн өгсөн: “... манай нөхөр н.Хын төрсөн эгч нар нь болох С.Ү, С.Ү нар нь Буянт-Ухаа хороололд байранд урьдчилгаа байршуулж орох боломжтой байна гэсний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед хоёр хадам эгч маань ******* гэх хүнтэй ярьсан ба удахгүй байранд орно гэж байсан. Гэтэл нөгөө хүн нь худал хэлж алга болсон.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 74-75 дугаар тал/,
13. Хохирогч Г.Дыг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 102-103 дугаар тал/,
Хохирогч Г.Дын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 104-106 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Дын өгсөн: “С.Ү нь энэ орон сууц нь найдвартай, чи Д эгчтэйгээ хамт яваад бай, одоо хүн нь бүрдэх гээд байгаа болохоор яаралтай 5 сая төгрөгийг миний хаан банкны *** тоот данс руу шилжүүл гэхэд нь би өөрийн хаан банкны *** тоот данснаас G********* гэсэн гүйлгээний утгатай гүйлгээг Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын замын хойд талын хойд талд байрлах АТМ-ээс Ө.О эгчтэйгээ хамт байж байгаад шилжүүлсэн. С.Ү эгч нь Ө.О эгчтэй олон жил найзалсан багын сайн найз нь болохоор би итгэж болох найдвартай хүн гэж бодоод бүрэн итгэсэн. Маргааш гэрээ байгуулна, одоо бичиг баримтынхаа зургийг дараад миний фейсбүүк чатаар явуулаарай гэхээр нь явуулах гэтэл миний фейсбүүк чат болохгүй байсан учир Ө.О эгчийн фейсбүүк чатаар өөрийн иргэний үнэмлэхийн зургийг С.Ү эгчийн U*** rэх фейсбүүк чат руу явуулсан. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НОСК дээр байрны гэрээ хийнэ, оочир дарааллаар дуудна гэж ярьсан боловч дуудаагүй. Энэ үеэс хойш С.Ү эгчээс сураг тасарч байгаад 2020 оны 11 сарын 02-ны өдөр С.Ү эгч өөрийн *** гэсэн дугаараасаа залгаж байрны ордер гарах гээд байна, яаралтай хурдан 1 сая төгрөг над руу шилжүүл гэнгүүт нь С.Ү эгчийн хаан банкны *** тоот данс руу нь 1 сая төгрөгийг би өөрийн хаан банкны *** тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах 32 дугаар байрны автобусны буудлын хажуу талын хаан банкны киоск машинаар шилжүүлсэн. Би С.Ү эгчээс худалдан авч байгаа орон сууцны талаараа байнга асуудаг байсан бөгөөд С.Ү эгч надад "бүтэж байгаа, хүлээцтэй байгаарай, тэсээрэй" гэх мэт хариунуудыг өгдөг байсан. Дараа 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр С.Ү эгч над руу *** дугаараас залгаж дахин 2 сая төгрөг хэрэгтэй байна, яг энэ мөнгийг өгчихвөл л гэрчилгээ бэлэн болоод байранд чинь оруулна гэхээр нь би итгээд С.Ү эгчийн хаан банкны *** тоот данс руу нь D******* гэсэн гүйлгээний утгатай гүйлгээг би өөрийн хаан банкны *** тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын замын хойд талын хойд талд байрлах АТМ-ээс шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 111-112 дугаар тал/,
№2608 дугаар зээлийн гэрээ /4 дүгээр хх-ийн 120 дугаар тал/,
14. Хохирогч А.Дг залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 210-211 дүгээр тал/,
Хохирогч А.Дийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 212-215 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Дийн өгсөн: “С.Ү нь надад би та хоёрт л гэж хэлэхэд үнэхээр найдвартай шүү. Ийм боломж дахиж олдохгүй шүү. Хоёр найздаа л гэж хэлж байна өнөөдрийн дотор 5 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь би итгээд Булган аймгийн Дашинчилэн суманд байх гэртээ байх даа өөрийн *** дугаарын данснаас *** гэсэн С.Үийн өөрийнх нь данс руу 5 сая төгрөг /D***/ гэсэн утгаар интернэт банкаар шилжүүлсэн юм. Тэгээд С.Үийн Фейсбүүк хувь чат руу нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг явуулсан. Тэгээд С.Ү нь надад чиний нэрээр Нийслэлийн орон сууцны корпорацын /НОСК/ сайтад бүртгүүлдэг юм. Чиний байр чинь **** байрны ** дугаар давхрын ** тоот шүү чамайг бүртгүүлчихлээ маргааш гэрээ хийгдэнэ. Би Нийслэлийн орон сууцны корпорацад маш сайн таньдаг эрх мэдэлтэй хүнтэй найз байгаа асуудалгүй бүтнэ. Чи надад 200 хувь итгээ гэхээр нь итгэсэн юм. Тэгээд маргааш нь гэрээ хэлцэл хийгдээгүй яваад байсан бөгөөд тэрнээс хойш удахгүй гэрээ хэлцэл хийгдэнэ одоохон боллоо гээд байлгаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр одоо яг гэрээ хийгдэх гээд байна чи дахиад 5 сая төгрөг шилжүүлэхгүй бол хойшлох гээд байна. Чиний оочрыг урдуур нь оруулж байгаа хурдан гаргуулах гээд байна гэж хэлээд надаас дахин өөрийн *** дугаарын данснаасаа *** гэсэн С.Үгийн өөрийнх нь данс руу 5 сая төгрөг /****/ гэсэн утгаар интернэт банкаар би Улаанбаатар хотод ирчихсэн найз Ө.Оийн гэрт байхдаа шилжүүлсэн юм. Тэр үед надад үл хөдлөхийн гэрчилгээ чинь хурдан гардаг юм гээд байсан. Тэгээд олон өдөр болгон залгаж мессеж бичих болгонд ямар нэг шалтаг шалтгаан хэлээд С хотын дарга болчих юм бол найдвартай гэрээ хэлцэл хийгдэх гээд байна. Одоо гэрээ хэлцэл хийгдэхэд 1 хүний гарын үсэг дутуу байна. Нэг хүн нь нас барчихсан байна удахгүй бүтнэ ямар ч асуудал байхгүй гэх зэргээр хуурч явсаар байгаад 2021 оны 04 дүгээр сард *** гэсэн дугаараас над руу залгаад найзаа одоо бүтэх гээд байна дахиад 5 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь би өө надад тийм их мөнгөний боломж алга гэж хэлж байгаад байгаа нь 1 сая төгрөг байна гэхэд за ядаж наад мөнгөө шилжүүлчих найз нь бүтээхийг бодно гэж хэлээд надаас дахиж миний *** дугаарын данснаасаа *** гэсэн С.Үийн өөрийнх нь данс руу 1 сая төгрөг /***/ гэсэн утгаар интернэт банкаар Улаанбаатар хотод ирчихсэн явж байх даа Хархорин зарын ард явж байхдаа шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 230-231 дүгээр тал/,
15. Хохирогч С.Ү залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар х-хийн 72-73 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Үийн өгсөн: “Манай эгч болох С.Ү нь “манай хуурай дүү буюу манай нөхөртэй хамт дарьтын хорих ангид ажилладаг хүний эхнэр болох У гээд тусархуу итгэлтэй найдвартай охин байдаг ба энэ нь Буянт-Ухаа 2 хороололд хямд байранд оруулж өгье гэж байна өөрөө тухайн байранд орох гэж тал мөнгийг нь өгч үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй боломжоо алдмааргүй байгаа талаар хэлж байна чи Утай холбогдоод байранд нь орох боломжтой байна” гэж манай эгч надад хэлхээр нь би Утай холбогдож байранд орох талаар асуухад та 4.800.000 төгрөг өгчих хугацаа тулсан байгаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байрандаа орохоор байгаа гэж хэлээд бид хоёр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах дүнжингарав худалдааны төвийн нотариат орж Буянт-Ухаа хоёр хорооллын **** дугаар байрны ** тоот байранд оруулж өгнө гэж гэрээ хийж түүнд би ямар дансыг нь сайн санахгүй байна Уын данс руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн. *******ын хэлснээр 2020 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр болж байрандаа орохоор болтол оруулаагүй ба У нь арын хаалгаар хямд орж байгаа учир шаардлагын дагуу орж байгаа айлуудынхаа сүүлд нь буюу 2020 оны 11 дүгээр сард таныг оруулах боломжтой байна гэж У надад хэлсэн. Энэ үед У нь би цаад талд байгаа Ж.Х гэх хүн таныг оруулж өгнө гэж хэлсэн ба тухайн хүний мессежийг надад харуулсан. ******* надад Ж.Хтэй харилцсан мессеж яриаг надад харуулж сонсуулсан болохоор би итгэсэн. Мөн энэ үед ******* нь найдвартай тантай адилхан мөнгө өгч байранд орох хүн байна уу гэж асуухаар нь би өөрийн ах дүү нараасаа мөнгө зээлж тэдгээр хүмүүсийн нэр дээр 2020 оны 11 дүгээр сард 2 өрөө байрыг 6 сая төгрөг өгч нийт 21 ширхэг 3 өрөө байрыг 7 сая төгрөг өгч нийт 12 ширхэг байр авахаар *******тай тохиролцож түүний *** дугаартай данс руу 190 сая гаруй төгрөг шилжүүлж бэлнээр 56 сая төгрөг өгсөн. Тухайн үед ******* нь байранд оруулж өгч байгаа төрийн орон сууц корпорацад ажилладаг Ж.Хд байрныхаа мөнгийг өгөхдөө бэлнээр өгдөг гэж хэлж байсан. 2020 оны 11 дүгээр сар болж байрандаа орох гэтэл байранд орох боломжгүй байна хэдэн байр үлдсэн тэр байраа зарж байж та хэдтэй бөөнд нь оруулна гэж байна гээд 2021 оны 02 дугаар сар хүртэл хойшилсон. Би болон манай хамаатан садангууд хүлээсээр энэ үед У биш байран оруулж өгөхөөр ярьсан Ж.Х надтай ярихгүй *** дугаарын утсаар мессеж бичиж харьцдаг болсон. Надтай харьцаж байхдаа үлдсэн 8 байр гаргаад өгчих юм бол айлуудаа бөөндөж оруулах гээд байна гэхлээр нь би эгчээсээ мөнгө зээлж 42 сая төгрөгийг Уд 100 айлын Жобигийн ард талын бэлэн мөнгөний машинаас авч бэлнээр нь өгсөн. Энэ үеэс У, Х нар нь худал хэлж У нь ээж бурхан болсон, хагалгаанд орсон, хүүхэд Корона тусаж сэхээнд орсон гэх мэт худал зүйл хэлсээр байгаад сүүлдээ миний дугаар болон бусад холбогдох дугааруудыг блок хийж алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөн ******* нь байранд оруулах хугацаа хойшилж байхад намайг хуурч хуурамч 30 ширхэг байрны гэрчилгээ гаргаж цахим хаягаар над руу явуулж байсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 82-84 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Хийн өгсөн: “У гэх хүнийг танихгүй манай байгууллагад ажиллаж байгаагүй. Өмнө 2020 оны сарыг нь сайн санахгүй байна зун ажлын байран дээрээ байж байтал Д** М***ын гэх хэдэн залуучууд манай ажлын байр луу дайрч орж ирээд над руу хандаж "байраа авна эсвэл мөнгөө авна" гэж дайрсан юу болсон талаар нь асуухад У гэх эмэгтэй хэдэн хүмүүсээс "мөнгө авч байранд оруулж өгнө" гээд миний нэрийг барьж залилсан. Тухайн үед Д*** М***ын гэх үл таних залуучууд У гэх эмэгтэйгээс үнэнээ хэл гэж шаардахад намайг танихгүй надад мөнгө өгөөгүй худал хэлж залилсан гэдгээ хэлсэн ба тэдгээр хүмүүс нь У гэх эмэгтэйг авч гарсан. Би энэ үед нь түүнийг харж байсан өөр үед харж байгаагүй.” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 87-88 дугаар тал/
С.Үийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 101-102 дугаар тал/,
С.Ү шүүгдэгч ******* нарын харилцах зурвас /2 дугаар хх-ийн 103-154 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь иргэн С.Үг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 24.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.200.000 төгрөгийг нийт 53.200.000 төгрөгийг тус тус Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Ныг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороололд 2 өрөө байрны мөнгийг сар бүр түрээсээр төлж, улмаар өөрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хаан банкны *** тоот данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Иргэн С.Үоор дамжуулан Буянт-Ухаа-2 орон сууцанд түрээсийн байранд оруулж өгнө хэмээн иргэн Ө.Ооос 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны *** тоот дансаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөгийг хүлээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 7.000.000 төгрөгийг залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн А.Лг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 6 удаагийн гүйлгээгээр нийт 52.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Үийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Лыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 8 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 10.000.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Тийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийт 2 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Ц.Эыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Хыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын хооронд нийт 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Эыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн С.Эг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2021 оны 04 дүгээр сард 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Б.Ныг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2019 оны 10 дугаар сард 7.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сард 3.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан иргэн Г.Дыг Хан- Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
Иргэн С.Үийн Хаан банкны *** тоот дансаар дамжуулан хохирогч А.Дд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө хэмээн хуурч, улмаар 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,
2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, хохирогч С.Үг “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхонд байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар 4.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч тус тус залилж үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 277,300,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн зүгээс: “Миний бие шүүгдэгч *******д мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн эрх зүйн туслалцааг үзүүлж ирсэн. Энэ хэргийн хувьд ээдрээ төвөгтэй, мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ү.Содномцогийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4/1147 дугаар хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний гаргаж өгсөн гомдлын агуулга нь “ ... *******д холбогдох хэрэгт санхүүгийн шинжээч томилуулах, түүний бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах” байсан. Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэргийн хувьд хүнд гэмт хэрэг. Өнөөдөр хэргийг хянан шийдвэрлэснээр миний үйлчлүүлэгчийн бага насны 5 хүүхдийн асран хамгаалагчийг хэрхэн шийдвэрлэх вэ? Түүний хүүхдүүдийг ээж нь харж байгаа гэхдээ асран хамгаалах боломжгүй. Хариу мэдэгдэх хуудсаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйчилсэн нь үндэслэлтэй байна гэх хариу өгсөн. Мөн Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/2241 дүгээр хариу мэдэгдэх хуудсандаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна” гэсэн. Улсын яллагчийн зүгээс дээд шатны прокурорын шийдвэрийг зөрчиж, зүйчлэлийг хүндрүүлж байгаа нь өөрөө хууль бус юм. Дээд шатны прокурорын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой. Мөн тус хэргийн хяналтын прокурор Д.Энхбаяр 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зүйчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна хэмээн хариу мэдэгдсэн байдаг. Шат шатны прокурор хэргийн зүйчлэлийг зөв хэмээн дүгнэсэн байхад өмнөх гэм буруугийн хуралдаанаар хяналтын прокурор нь яллахаас татгалзаж хэргийн зүйчлэлийг хүндрүүлснийг одоо хүртэл ойлгохгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Эрүүгийн хуулийг хэрэглэхэд улсын яллагчийн зүгээс яагаад ийм тэнцвэргүй, савлагаатай шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь өөрөө миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Шударга ёсны зарчимд үл нийцнэ. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө хэд хэдэн компанид ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгч нарын “өмчлөх эрхийн эсрэг” тухай тогтоолд “амьдралын эх үүсвэр” гэдэгт хэд хэдэн удаагийн үйлдлийг ойлгохгүй гэсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг хамгаалах гэхээс илүүтэйгээр миний үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, мөн өмнөх шат шатны прокуроруудыг шийдвэрээ нэг харж үзээч ээ гэж хүсэж байна. Хуулийн зөв хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү хэмээн хүсэж байна. Үүний эрх зүйн үр дагавар нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад оршино. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүй, хохирогч нарын хохирол төлбөр төлөх асуудал дээр анхаарах, мөн бага насны хүүхдийн сургалт хүмүүжил дээр анхаарахад оршиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүнлэг энэрэнгүй байх, хүүхэд ээжтэй байх зэргийг тодорхой зааж өгсөн. Мөн Олон улсын гэрээ конвенцод ч гэсэн манай улс нэгдэж орсон учир үүнийг дагаж мөрдөх ёстой. Иймд эрхэм шүүгч нар хэргийг зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна. Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийг төлөөлж та бүхнээс уучлалт хүсэж байна. Төдийгөөс өдий хүртэл цаг хугацаа, хохирол төлбөрөөрөө хохирсонд нь гэмшиж байна. Уучлал хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нь өрх толгойлсон эмэгтэй, хууль эрх зүйн мэдлэг дутуу учир ийм байдалд орсон. Та бүхнийг миний үйлчлүүлэгчид нэг удаа боломж олгож өгөөч гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Иргэдийн төлөөлөгчийн зүгээс “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйчилж хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/4717 дугаар албан тоотоор шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг хүндрүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж нэмэлт ажиллагааг шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж,
Мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож гэмт хэргийг нэр бүхий 15 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ талаар прокурорын хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн тоон утгаас гадна харьцангуй урт хугацаанд үргэлжилсэн, гэмт этгээдийн үйлдэл нь түүний хэвшиж тогтсон гэмт зан үйл болсон байх шинжтэй байдаг бол,
“амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамруулан ойлгоно.
Тодруулбал амьдралынх нь хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг тогтвортой үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын тодорхой эх үүсвэргүй байсан бөгөөд хохирогч нарын мөнгийг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж, амьжиргаагаа залгуулж, ашиг олох зорилгоор үйлчилгээ явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч *******г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгчийн шунахайн сэдэлтэй гэмт үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол тус бүртээ шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн зүгээс: “... зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх тайлбар гаргажээ.
Шүүгдэгч *******гийн зүгээс гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр” болгосон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Иймд шүүхээс дараах байдлаар хохирлын хэмжээг тогтоож шийдвэрлэв.
| № | Хохирогч иргэн | Хохирлын дүн /төгрөгөөр/ | Төлсөн дүн /төгрөгөөр/ | Төлөх дүн /төгрөгөөр/ |
| 1 | С.Ү | 53.200.000 | 30.000.000 | 23.200.000 |
| 2 | Н.Н | 3.800.000 | 1.000.000 | 2.800.000 |
| 3 | Ө.О | 7.000.000 | 1.000.000 | 6.000.000 |
| 4 | А.Л | 53.000.000 | - | 53.000.000 |
| 5 | С.Ү | 2.000.000 | - | 2.000.000 |
| 6 | Б.Л | 27.000.000 | - | 27.000.000 |
| 7 | Б.Т | 40.000.000 | 1.000.000 | 39.000.000 |
| 8 | Ц.Э | 36.000.000 | 1.000.000 | 35.000.000 |
| 9 | С.Х | 18.000.000 | - | 18.000.000 |
| 10 | С.Э | 1.000.000 | - | 1.000.000 |
| 11 | С.Э | 3.500.000 | - | 3.500.000 |
| 12 | Б.Н | 10.000.000 | - | 10.000.000 |
| 13 | Г.Д | 8.000.000 | 1.000.000 | 7.000.000 |
| 14 | А.Д | 11.000.000 | - | 11.000.000 |
| 15 | С.Ү | 4.800.000 | 15.000.000 | - |
Шүүгдэгч нь хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн хүүхдүүд болох 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б.С /РД:***/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.Э /РД:***/3, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.У /РД:***/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.А /РД:***/, нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г “зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас 238.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Үд 23.200.000 төгрөг, Н.Нд 2.800.000 төгрөг, Ө.Од 6.000.000 төгрөг, А.Лд 53.000.000 төгрөг, С.Үд 2.000.000 төгрөг, Б.Лд 27.000.000 төгрөг, Б.Тд 39.000.000 төгрөг, Ц.Эд 35.000.000 төгрөг, С.Хт 18.000.000 төгрөг, С.Эд 1.000.000 төгрөг, С.Эд 3.500.000 төгрөг, Б.Нд 10.000.000 төгрөг, Г.Дд 7.000.000 төгрөг, А.Дд 11.000.000 төгрөг тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн хүүхдүүд болох 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б.Сондор /РД:***/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.Э /РД:***/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.У /РД:***/, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.А /РД:***/, нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Д.ШИНЭХҮҮ
М.ОТГОНБААТАР