Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

   Шүүгдэгч: П.Сүхболд /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Далантай овгийн Пүрэвдоржийн Сүхболдод холбогдох 201716000081 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 08-нд төрсөн, Сүхбаатар аймгийн харъяат, 27 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, аэродромын инженер мэргэжилтэй, Чингис хаан олон улсын Нисэх буудалд аэродромын инженер ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 29-34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Далантай овгийн Пүрэвдоржийн Сүхболд /Регистрийн дугаар:ЛЮ89090877/

Холбогдсон хэргийн талаар:

П.Сүхболд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах замын 10 орчим дахь километрт Б.Цогбаярын бие эрх чөлөөнд нь халдаж  биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Сүхболд хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ... “2017 оны 4-р сарын 21-ний өдөр жолооч Сэрдээ, хамт ажилладаг Цогбаяр нарын хамт Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд ажиллахаар ирсэн. Ажлаа дуусгаад 2017 оны 4-р сарын 24-ний өдөр буцах болоод Цогбаяр, Энхтүвшин, Мөнхбат нартай хоол идэж байхдаа архи уугаад аймгаас гарах болоод хот руу явдаг зам дээр зогссон Энхтүвшин, Мөнхбат 2 гаргаж өгөхөөр ирээд Цогбаяр, Мөнхбат, Энхтүвшин бид нар нэг шил архи Энхтүвшингийн машинд хувааж уусан Сэрдээ жолооч машиндаа сууж байсан Архиа дуусгаад явахаар болоод Энхтүвшин, Мөнхбат 2 үлдсэн Сэрдээ жолооч машинаа жолоодоод Цогбаяр УАЗ-469 машины өмнө талын суудалд суугаад би арын суудалд суугаад явж байгаад 10-аад км явсан дараа засмал замаас гараагүй замын хажуу талд зам чөлөөлөөд зогссон. Би бие засах гээд араас буухад Цогбаяр газар хэвтэж байсан. Цогбаярыг явъя гэж босгоод Цогбаярт өмнө нарийн зан гаргаад тооцоод 10000 төгрөг өгөх ёстой гэсэн зүйл яриад байсан болохоор хамт олны дунд нарийн байж болохгүй гэснээс болж нүүрлүүгээ цохилцсон. Хэн эхэлж цохьсоноо санахгүй байгаа юм нэг мэдсэн Цогбаяр миний дээр гарчихсан гараараа нүүр лүү цохиж байсан. Би дараа нь дээр гарсан Цогбаярын нүүрлүү цохиж байсан, жолооч ирж салгаад бид 2-ыг машинд суулгаад явсан. Тэндээс хөдлөөд Дундговь аймаг хүртэл машинд унтсан байсан. Дундговь аймгийн Нисэх буудалд байрлах гээд машинаас бууцгаасан. Цогбаяр хөл хугарсан юм шиг байна гээд машинаас буухгүй байсан. Цогбаяр өөрөө эмнэлгийн машин дуудаад эмнэлгийн машин ирээд Цогбаярыг эмнэлэг рүү аваад явсан. Намайг цагдаа ирж согтолтын зэрэг шалгаад маргааш ирж уулзаарай гээд явуулсан. Маргааш нь Дундговь аймгийн цагдаа дээр ирсэн. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэг болсон байна гээд Өмнөговь аймаг руу явуулсан.  Би согтуу л байсан Цогбаяр илүү согтуу хөлөн дээрээ явах тэнхэлгүй байсан. Засмал замын хажуу далан дээр байсан. Замын хажуу далан голдоо доошоо налуу нүхтэй байсан. Маргааш нь өглөө нь эмнэлэгт очиж Цогбаяртай уулзахад нүд нь хөхөрсөн уруул нь хавдсан, хөл нь хугарсан байсан. Миний нүд хөхөрсөн уруул хавдсан байсан. Нүд уруулыг би цохилцож байгаад учруулсан гэж үзэж байгаа. Цогбаяр надад хэлэхдээ би маргаан хийсэн дараа машинд суухаас өмнө далангийн хажуу руу эвгүй гишгээд ойчсон. Тэгэхдээ хугалсан гэж хэлсэн. Би Дундговь аймгийн эмчтэй маргааш өглөө нь уулзахад цохигдсоноос болж хугараагүй мушгиралтаас болж хугарсан хөл байна гэж хэлж байсан. Маргааш нь надтай уулзаад би өөрөө замын даланлуу эвгүй гишгээд унасан гэж хэлж байсан. Гадаа харанхуй байсан би түрүүлээд машинд суусан болохоор Цогбаярыг ойчсон үгүйг мэдэхгүй байна. Зодоон хийхэд хэн эхэлж цохьсоныг санахгүй байгаа бусдаар согтууралтай байсан боловч болсон зүйлийг мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Сүхболд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ... “өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас надад нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Цогбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04-р сарын 20-ны өдөр жолооч Сэрдээ, инженер Сүхболд бид 3 албан томилолт аваад Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд ажлаар очсон 4-р сарын 21-ний өдрөөс ажлаа эхлээд 4-р сарын 24-ний үдээс хойш ажлаа дуусгаад Дундговь аймаг руу явахаар болоод үдээс хойш нь нисэх буудал дээр хоол идсэн. Нисэх буудалд хоол идэж байхдаа Энхтүвшин, Мөнхбат, Сүхболд бид 4 нэг шил Evok нэртэй 0.75-тай архи хувааж уусан. Явах болоход Энхтүвшин, Мөнхбат нар гаргаж өгөхөөр болоод Гурвансайхан нисэх буудлаас 18 цагийн үед Уаз-469 машинтай Сүхболд, Сэрдээ бид 3-уул хөдлөөд аймгаас хотруу гарах замд клонкын хажууд зогссон. Энхтүвшин, Мөнхбат 2 араас ирээд 0.5-ын архи хувааж уусан. Тэндээс 20 цаг өнгөрч байхад хотын замаар бид 3 хөдлөөд явсан. Энхтүвшин, Мөнхбат 2 гаргаж өгөөд үлдсэн Сэрдээ жолооч машинаа жолоодоод би Уаз-469 машины өмнө талд нь суугаад ар талд Сүхболд суугаад явж байгаад 10-аад км яваад би бие засъя гээд жолоочийг зогсооход засмал замаас буугаагүй замаа чөлөөлөөд зогссон. Би машинаас түрүүлж буугаад шээчихээд байж байсан. Сүхболд бууж ирээд маргалдаад Сүхболд миний дээр гараад толгойруу гараараа цохьсон, би зөрүүлээд Сүхболдын нүүрлүү нь цохиод эргээд би Сүхболдын дээд талд гараад эргээд Сүхболд миний дээр гараад нүүрлүү гараараа цохьсон, бүсэлхийнээс дээш биерүү өшиглөсөн. Тэгсэн Сэрдээ жолооч гарч ирээд бид 2-ыг салгасан би босч байгаад засмал замын хажуу даланлуу хий гишгээд унасан даланлуу унаад миний хөл өвдөөд босч чадахгүй байж байгаад догонцоод машиндаа орж суусан. Намайг машинд ороход Сүхболд, Сэрдээ 2 машиндаа суусан байсан. Машинд суугаад ямар нэгэн маргаан хийгээгүй би машинд унтсан байсан. Хулд сумын хавьд зам эвдрээд донсолгоотой явж байхад хөл өвдөөд сэрсэн. Шууд яваад Дундговь аймгийн Нисэх буудлын гадаа очоод би машинаас буух гэсэн хөл гишгэж болохгүй байсан. Сүхболд, Сэрдээ 2 машинаас буугаад орсон байсан. Би машинаас бууж болохгүй болохоор нь түргэнлүү залгаад хөл өвдөөд байна гэсэн дуудлага өгсөн эмч ирээд эмнэлэг ирээд хөл чинь хугарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Цагдаа ирж мэдүүлэг авсан Дундговь аймгийн эмнэлэгт 4 хоноод хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд хөлөндөө хадаас тавиулаад эмнэлгээс гарсан. Одоо хөл эдгэрч байгаа Сүхболд согтсон байсан. Би бол өөрийгөө мэдэх чадвартай болж байгаа зүйлээ мэдэж байсан. Маргаан болох шалтгаан нь би бие засах гзэд машинаас буусан дараа Сүхболд араас гарч ирээд хол явж байж жолоочтой маргаан хийсэн гэхээр нь би за одоо болоод өнгөрсөн юм чинь дээ гэж байсан. Тэгсэн эхлээд Сүхболд чи яасан пээдгэр юм гээд нүүрлүү гараараа цохиод намайг унагаагаад дээд талд гарсан би зөрүүлж Сүхболдын дээд талд гараад нүүрлүү нь цохиж зодоон хийсэн. Өмнө өдөр нь Гурвансайхан нисэх буудалд хөзөр тоглож байгаад Сэрдээ жолоочтой маргаан хийсэн тэрнээс болж Сүхболд намайг Сэрдээ жолоочтой маргаан хийсэн гэснээс болж маргаан эхэлсэн. Харанхуй бүрэнхий болсон байсан тэнгэрийн хаяа жаахан гэгээтэй байсан. Цаг агаар хэвийн байсан. Сэрдээ жолооч ер нь 80 км цагийн хурдаас дээш гаргадаггүй юм байна лээ 80 км цагаас доош хурдтай явсан. Сэрдээ жолооч, Сүхболд 2 надад мөнгөний өглөгтэй байсныг өмнө өдөр нь бэлэн мөнгө байхгүй байна мөнгөө авъя гэж тэр 2-т хэлсэн. Сүхболд картнаас авч өгье гэсэн, Сэрдээ жолооч тэгж байгаад болъё гээд өнгөрсөн. Тэгэхэд Сүхболд нарийн байх хэрэггүй байдаг юм ш дээ гэж байсан. Би машин дотор бөөлжөөд гэж хэлээгүй. Би бөөлжих гээд машин зогссон гэж хэлсэн. Намайг эмнэлэгт очиход Дундговь аймгийн цагдаагийн байцаагч намайг архи гараагүй согтуу байхад тайлбар авсан. Сүхболдтой маргаан хийж эхэлсэнээс болж би замын хажууруу ойчиж хөлөө гэмтээсэн болохоор тухайн үедээ гомдолтой гэсэн байсан. Нэг дор ажилладаг болохоор одоо гомдол санал байхгүй. Дундговь аймагт хэвтэж эмчлүүлсэн 400 гаруй мянган төгрөг, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн мөнгө, Мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлсэн нийлээд 1 сая орчим төлбөрийг Сүхболд төлсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч  Б.Энхтүвшин мэдүүлэхдээ... “Сүхболд, Цогбаяр, жолооч Сэрдээ нар ажлаар ирээд ажлаа дуусгаад явах болоход нь Мөнхбат бид 2 гаргаж өгөх болоод хоол идүүлчихээд 2 шил архи хувааж уусан. Архи уухад Мөнхбат, жолооч Сэрдээ нар уугаагүй Сүхболд, Цогбаяр бид 3 архи хувааж уусан. Аймгаас гаргаж өгөхдөө хотруу гарахад байдаг клонкын хажууд гаргаж өгөөд явуулсан. Сүхбат над руу яриад Цогбаярын хөл нь хугарсан байна гэсэн зүгээр л яриа үүсгээд зүгээр л байсан. За баяртай гэхэд за баярлалаа гээд явцгаасан. Энд тэнд оршин сууж байснаа ярилцаж байсан. Сүхболд, Цогбаяр нартай танилцаад удаагүй ажлаар ирсэн дараа л танилцсан зүгээр л яриа хөөрөө үүсгэсэн залуучууд байсан. Нэлээн согтуу хөл нь гуйвалттай болоод явсан. Сүхболд нь гайгүй байсан. Томилолтоор ирж ажлаа сайн хийчихээд явлаа гээд л зүгээр ярилцаж байгаад явцгаасан. Мөнхбат нь 2017 оны 3-р сард ирсэн байсан Сүхболд, Цогбаяр нар 4-р сарын сүүлээр ирсэн. Сүхболд, Цогбаяр томилолтоор ирээд л Мөнхбат бид 2-той танилцсан. Надтай хамт гаргаж өгөхөд хамт байлцсан надтай буцсан надаас илүү зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Б.Сэрдээ мэдүүлэхдээ... “2017 оны 04-р сарын 20-ны өдөр жолооч инженер Сүхболд, Цогбаяр нартай бид 3 албан томилолт аваад Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд ажпаар очоод 4-р сарын 24-ний үдээс хойш ажпаа дуусгаад Дундговь аймаг руу явахаар болоод Сүхболд, Цогбаяр 2 хоол идчихээд гарч ирсэн архи уусан байсан. Өмнөговь аймгаас гараад явсан клонкын хавьд зогс гэснээр зогсоход Өмнөговь аймгийн Нисэх буудлын 2 ажилчин л гэсэн 2 залуу машинтай ирээд тэр 2 нөгөө машинд суугаад архи ууж байгаа харагдсан би машиндаа сууж байсан. Тэгээд явахаар болоод клонкын ойролцоогоос 20 цагийн үед хөдөлж явсан. Би уаз-469 машин жолоодож явсан. Аймгаас явахад Цогбаяр өмнө суугаад Сүхболд ард суугаад 10-аад км яваад Цогбаяр машинд бөөлжихөөр нь би зогсоод засмал хажууруу тосож буулгаад би бөөлжисийг нь цэвэрлэсэн. Сүхболд ард унтаж байснаа буугаад шээхээр явж байсан. Тэгээд нэг харсан тэр 2 дээр доороо ноцолдож байсан. Очиж салгаад би машиндаа суусан. Эхлээд Сүхболд машинд суугаад дараа нь Цогбаяр машинд суугаад хөдлөөд зогсолгүй яваад Дундговь аймагт ирээд буугаарай гэсэн Цогбаяр нь бууж болохгүй байна хөл эвгүй болсон байна гэсэн. Тэгээд Цогбаяр түргэн дуудаад эмч ирээд Цогбаярын хөл нь хугарсан байна гэсэн. Тэгээд маргааш нь Сүхболд бид 2 Өмнөговь аймагт буцаж очоод мэдүүлэг өгсөн. Тэр 2 хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Цогбаяр нь илүү согтуу байсан. Юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Миний хувьд тэр 2 юм мэдэхгүй согтуу байсан гэж бодож байна. 300 км явчихаад Сүхболдыг цагдаа согтуурлыг нь шалгаж үлээлгэхэд 1.60 хувийн согтолттой гарлаа гэж байсан. Дээр доороо ороод ноцолдож байхад харанхуй бүрэнхий болсон байсан. Сүхболдын хамарнаас нь цус гарсан. Цогбаярын уруулнаас цус гарсан харагдсан. Маргааш нь хоёулангийнх нь нүд хөхөрсөн харагдсан. Цогбаярын хөл нь шилбээрээ хугарсан гэсэн яаж байгаад хугарсаныг мэдэхгүй ноцолдож байхад нь би салгасан. Засмал замаар явж байгаад засмал замаасаа буугаагүй засмал замын хажуу шороон замруу шахаад замаа чөлөөлөөд зогссон. Засмал замын хажуу налуу хорионы шуудуутай зам байсан. Замдаа юу ч яриагүй. Дундговь аймагт ирээд л хөл эвгүй болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа хөл чинь өвддөг юм гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Шинжээч эмч М.Баттүвшин мэдүүлэхдээ... “Зүүн шилбэ ясны далд хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрзгт хамаарна. Тархи доргилт, баруун нүдний алим доргилт эвэрлэгт 6-11 цагийн төвшин дахь цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Цогтбаярын биед үүссэн шилбэ ясны далд мушгирсан хугарал нь биеийн жингээр тухайн ясанд эсрэг чиглэлд эргэх, мушгих хөдөлгөөн хийснээс болон далангийн уруу өнхрөх хөдөлгөөн хийгдэх явцад хөленд хөшилт үүссэнтэй холбоотой үүссэн байх бопомжтой. Эвгүй гишгэснээс уг гэмтэл үүсэхгүй. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугар хуудас/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.28-ны өдрийн №170200126 дугаар дүгнэлт:

          1.2. Б.Цогбаярын биед зүүн шилбэ ясны далд хугарал, тархи доригилт, баруун нүдний алим доргилт эвэрлэгт 6-11 цагийн төвшин дахь цус харвалт, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, дух зулгарсан, дээд уруулын дотор салстад цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          3. Зүүн шилбэ ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21 дүгээр хуудас/

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.02-ны өдрийн №211 дүгээр дүгнэлт:

          1. П.Сүхболдын биед баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/

          Гэм хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

 

          2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах замын 10 орчим дахь километрт П.Сүхболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Б.Цогбаяртай маргалдаж түүний бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч П.Сүхболдын гэм буруутай үйлдэл нь хохирогч Б.Цогбаярын “би машинаас түрүүлж буугаад шээчихээд байж байсан Сүхболд бууж ирээд маргалдаад Сүхболд миний дээр гараад нүүр лүү гараараа цохьсон, бүсэлхийнээс дээш мөр лүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/, гэрч Б.Сэрдээгийн “ аймгаас явахад Цогбаяр өмнө суугаад Сүхболд ард суугаад 10-аад километр яваад Цогбаяр машинд бөөлжихөөр нь би зогсоод засмалын хажуу руу тосож буулгаад би бөөлжисийг нь цэвэрлэсэн. Сүхболд ард унтаж байснаа буугаад шээхээр явж байсан. Тэгээд нэг харсан тэр хоёр дээрр доороо ороод ноцолдож байсан, би очиж салгаад би машиндаа суусан” гэх мэдүүлэг /хх-17 дугаар хуудас/, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт №170200126 “Б.Цогбаярын биед тархи доргилт, баруун нүдний алим доргилт эвэрлэг 6-11 цагийн төвшин дахь цус харвалт, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, дух зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хурсан зөөлийн эдийн гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, шинжээч эмч М.Баттүвшингийн “ тархи доргилт, баруун нүдний алим доргилт эвэрлэг 6-11 цагийн төвшин дахь цус харвалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг, яллагдагч П.Сүхболдын хэргээ хүлээн мэдүүлсэн “хэн эхэлж цохьсноо санахгүй байгаа юм, нэг мэдсэн Цогбаяр миний дээр гарчихсан гараараа цохиж байсан, би дараа нь дээр нь гарсан Цогбаярын нүүр лүү цохиж байсан жолооч ирж салгаад бид хоёрыг машинд суулгасан” гэх мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

          Шүүгдэгч П.Сүхболдод холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирснээс хойш 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

          Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямар нэгэн хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж, оногдуулах эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байх тул шүүгдэгч П.Сүхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон зүйлчлэх нь зүйтэй.

         

          Шүүгдэгч П.Сүхболдод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч П.Сүхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч П.Сүхболдын согтуурлыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 цаг 30 минутад шалгахад 1.64%-ийн согтолттой байсан болох нь согтуурал шалгасан магадлагаагаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч П.Сүхболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч П.Сүхболдод эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

          Шүүхээс шүүгдэгч П.Сүхболдыг эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол авах цалин хөлсний орлоготойг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

          Хохирогч Б.Цогбаярт эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч П.Сүхболд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Сүхболдын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Далантай овгийн Пүрэвдоржийн Сүхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сүхболдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сүхболдод оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сүхболд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сүхболд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Сүхболдод урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ