Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2022/00546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, , тоотод оршин суух, ы /РД:/,

Хариуцагч: *******, *******, , тоотод оршин суух, овогт гийн /РД:/ нарт холбогдох

12,475,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

хариуцагч Д.,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 онд *******т байрлах ил уурхайн ам ажиллуулах нөхөрлөлд элсэж, өөрийн зардлаар нүүрс олборлох ам ухаж налуугаараа доош 50 метр ухаж бэлэн болсон байсан. Тухайн үед манай холын хамаатан болох А., Д. нар ажиллуулахад гаргасан зардлуудыг төлөөд өөрсдөө ажилуулахаар тохиролцсон. 2018 оны 8 дугаар сард би ам ажилуулахад гарсан зардал болох 5,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Мөн нүүрсэндээ орсон уурхайн ам байсан учраас уурхай ажиллуулахад ашиглах тоног төхөөрөмжүүдийг хамт худалдсан. Хариуцагч нараас уурхайн ам ажилуулахад гарсан зардал 5,000,000 төгрөг, тоног төхөөрөмж 7,975,000 төгрөг нийт 12,975,000 төгрөг авах юм. Хариуцагч нар нь нүүрсний амаа ажиллуулах хугацаандаа надад 500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш үлдэх зардлыг өгөөч ээ гэж удаа дараа шаардсан боловч, өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Мөн миний гаргасан уурхайн амыг 1 жил ажиллуулсан гэсэн боловч, надад ямар ч төлбөр төлөөгүй. Би хариуцагч нарыг мөнгөө өгөхгүй юм бол шүүхэд хандлаа гэж хэлэхэд уурхайн амыг өөр хүнд худалдсан, түүнээсээ төлбөр авахаар өгнө гээд өнөөдрийг хүрсэн. Иймд А., Д. нараас 12,475,000 гаргуулж өгнө үү. Хариуцагч Д. нь уурхайн тоног төхөөрөмжийг ашигласан зэрэгтэй холбогдуулаад 500,000 төгрөг төлсөн тул тухайн мөнгийг хасаж 12,475,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Д.гоос 4,500,000 төгрөг, хариуцагч А.ээс 7,975,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.  Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би -д ажиллаж байсан. Одоог хүртэл ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс надтай ирж уулзаад Надад 2 жил ажиллуулсан уурхайн ам байгаа. Үүнийг чи ажиллуулах боломж байна уу гэж санал тавьсан. Би за яах вэ? Ажлынхаа хажуугаар ажиллуулж үзье гэж хэлсэн. Тэгээд намайг н. гэх хүнтэй уулзуулж өгье энэ хүн чамд уурхайн аманд ажиллах бригад олж өгнө гэж хэлж байсан. Тэгээд би уурхайг ажиллуулахаар ярилцаад эхний удаа 500,000 төгрөг өгчих гэхээр нь 500,000 төгрөг өгсөн. Би уурхайг ажиллуулахаа больё гэтэл ******* ах өөрөө ирж тоног төхөөрөмжөө хүнд зарсан. Ашиг олвол 5,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.*******той *******т уурхайн ам ажиллуулах талаар ямар нэг хэлцэл тохироо хийгээгүй ба ил уурхайд гарсан зардал болон тоног төхөөрөмжийн төлбөрийг төлөхөөр тохиролцоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас П.*******ын иргэний үнэмлэхний, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээ, 2018 оны 10 сарын 12 өдрийн Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээний хуулбар,

хариуцагч талаас Д.гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

шүүхийн журмаар гэрч Б., С., Б. нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, си ди хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч А., Д. нарт холбогдуулан 12,475,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д. нь уурхайн амыг хүлээж авсан тул уурхайн амыг ашиглахад бэлэн болгосон зардал 4,500,000 төгрөгийг, хариуцагч А. уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авсан тул 7,975,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

3.  Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

 

4.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.,

МУ-н Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам -ын 3 дугаар зүйлийн 3.2.3.-т бичил уурхай эрхлэгч нь гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх үүрэгтэй талаар тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч П.*******ын бичил уурхайн тоног төхөөрөмжөө хариуцагч А.д худалдсан гэх тайлбарыг хариуцагч А. эс зөвшөөрч маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаархи баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч тал бичил уурхайгаа хариуцагч Д.д шилжүүлж, уурхай нээхэд гарсан зардлыг Д.гоос авахаар харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журмаар бичил уурхай эрхлэгч нь уурхайн талбайг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй байжээ.

 

Хариуцагч Д. шүүх хуралдааны явцад Намайг ашиглаж болно гэсэн болохоос надтай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Би тухайн уурхайг ажиллуулж чадахгүй байсан учраас ажиллуулахаа болилоо гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. .. төлбөрийн асуудал яриагүй. Намайг 5,000,000 төгрөг өгчих гэсэн, ... ашиг олбол 5,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. гэх татгалзалыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй болно.

 

Тус хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг /гэрч Б., С./ хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байна.

 

Мөн хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн дүрс бичлэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3-д нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.  Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч А., Д. нараас 12,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА