| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/03118/И |
| Дугаар | 184/ШШ2022/03376 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/03376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Х.Оюунжаргал, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх *******, ******* хороо, ******* хотхон ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:56254*******6/
Хариуцагч: ******* *******, ******* хороо, Толгойт гудамж, *******5 тоот хаягт оршин суух овгийн /РД:УО*******020**************5/
Гэм хорын хохирол *******26 734 267.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц., түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Интернэйшнл ХХК нь холбогдуулан гэм хорын хохирол *******26 734 267.4 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Тус компани нь ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын Инсталейшн ХХК-тай ачаа тээврийн гэрээ хийж, тоног төхөөрөмж тээвэрлэсэн. 2020 оны 0******* сарын *******4-ний өдөр 9*******3******* улсын дугаартай автомашины жолооч Ц.тай тоног төхөөрөмжүүдийг Замын-Үүдээс-Эрдэнэт хот хүртэл тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд Ц. нь 2020 оны 0******* сарын *******5-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь сумын 2 дугаар багийн нутагт зам тээврийн осолд орсноор тээвэрлэж явсан дамжуулах трансформатор, уурын сорох хавхлага, эргэлтийн асаагч мотор, цахилгаан гидравлик хаах хавхлага зэрэг 4 тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн. Эвдэрсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад оношилж, засварлах боломжгүй тул БНХАУ-ын үйлдвэрт нь буцааж, гэмтлийг тогтоох, засварлах ажлыг зохион байгуулж, ХХК-д учирсан хохирлыг арилгасан. Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдаагаас томилсон шинжээч хохирлын үнэлгээг 47 *******93 300 төгрөгөөр тогтоосон нь эрүүгийн хэрэг үүсгэх 50 000 000 төгрөгийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэх үндэслэлээр хэргийг хааж, иргэний журмаар хохирол төлүүлэх прокурорын тогтоол гарсан.
Ослын улмаас эвдэрсэн тоног төхөөрөмжийг засуулахаар үйлдвэрлэгч Хятад улсын Чангжианг эрчим хүч групп ХХК-тай 2020 оны 07 сарын *******4-ний өдөр гэрээ байгуулж, төлбөр *******84 *******0 юанийг 2020 оны 09 сарын *******6-ны өдөр төлсөн. Засварласан тоног төхөөрөмжийг БНХАУ-ын нутагт тээвэрлэх гэрээг Хятадын Хуаншенг олон улсын тээвэр зуучлал ХХК-тай 2020 оны 06 сарын 20-ны өдөр байгуулж, төлбөр *******06 860 юаниас 2020 оны 07 сарын 06-ны өдөр 36 860 юань, 2020 оны 07 сарын 30-ны өдөр 23 *******20 юань, 2020 оны 09 сарын 25-ны өдөр 46 880 юань тус тус төлсөн. Тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулахад гаалийн татварт 2 375 *******27 төгрөг, 2020 оны *******0 сарын 20-22-ны өдрийн хооронд Эрдэнэт хотод хүргэсэн тээврийн зардал 2 646 060 төгрөг зарцуулж, нийт 29******* 7*******0 юань, 5 02******* *******87 төгрөгийн хохирол учраад байна. 29******* 7*******0 юанийг 2020 оны 09 сарын *******0-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 4*******7.24 төгрөгт хөрвүүлбэл *******2******* 7*******3 080.4 төгрөг, гаалийн татвар, тээврийн зардал 5 02******* *******87 төгрөгийг нэмэхэд *******26 734 267.4 төгрөгийн хохирол учирснаас хариуцагчийн төлсөн 7 *******00 000 төгрөг хасаад **************9 634 267.4 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 0******* сарын *******5-ны өдөр 9*******3******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргасан нь үнэн боловч ******* интернэйшнл ХХК-ийн гэм хорын төлбөр *******26 734 267.4 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ослын газар ажилласан цагдаагийн байгууллагаас томилсон шинжээч Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээ 47 *******93 300 төгрөг төлнө. Би ******* ******* ХХК-ийн ачааг гэрээ байгуулалгүй, таньдаг жолооч ийм ачаа байна, ачих уу гэхээр нь тээвэрлэхээр болсон. Тээвэрлэлтийн явцад осол гарахад би энэ компанийн утсыг ч мэдэхгүй, хүнээр дамжуулж танай ачаа барааг ослоор унагаачихлаа гэж холбогдсоноор компанийн хүмүүс нь ирсэн. Намайг Эрээн явсан хойгуур Эрдэнэт рүү ачаа ачуулсан, буцаж ирээд 4 хайрцагтай ачааг Эрээнд хүргэж өгөөд эргээд ирэхэд нь Эрдэнэт рүү хүргүүлнэ гэж ярьсан боловч надтай холбогдоогүй, тэр ачаа бараа мөн эсэхийг мэдэхгүй. Гаалийн татварт төлсөн төлбөрийг нь харахаар тоног төхөөрөмжийн үнэ нь *******5 000 000 төгрөг орчим гэж харагдахаар байдаг. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.*******-д заасан тээвэрлэлтийн гэрээ талуудын хооронд байгуулаагүй учир 47 *******93 300 төгрөгөөс бусад зардлыг төлөх үүрэггүй. ******* Интернэйшнл ХХК-ийн захирал Wan гэгч нь 2020 оны 0******* сарын 23-ны өдөр Монгол улсын хилээр гарсан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 сарын **************-ний өдрийн албан бичгээр тогтоогдсон байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 202******* оны 07 сарын 23-ны өдөр компанийн захирал Wan -ээс авсан гэх итгэмжлэлээр нэхэмжлэл гаргасан буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэв.
Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 202******* оны 04 сарын *******5-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 28 дугаар тогтоол, хариуцагч 202******* оны 06 сарын **************-ний өдрийн ******* ******* ХХК-нд бичгээр гаргасан хүсэлт, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 202******* оны 04 сарын 07-ны өдрийн 5/*******9 дугаар хариу мэдэгдэх хуудас, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 202******* оны 06 сарын 29-ний өдрийн *******/*******462 дугаар хариу мэдэгдэх хуудас, ******* ******* ХХК-ийн 202******* оны 07 сарын 23-ны өдрийн итгэмжлэл, гэрэл зураг, гадаад хэл дээрх баримт, Хаан банк ХХК-ийн 20*******9 оны *******2 сарын 24, 2020 оны 0******* сарын *******4, 2020 оны 07 сарын 29, 2020 оны 07 сарын 3*******, 2020 оны 08 сарын *******4, 2020 оны 08 сарын *******6-ны өдрийн шилжүүлэг, Голомт банк ХХК-ийн 2020 оны *******0 сарын 20-ны өдрийн Мемориалын баримт болон татвар төлсөн баримт, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Гаалийн мэдүүлгийн хавсралт, Өвөр монголын НӨАТ-ын цахим нэхэмжлэх, ******* ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 3*******-ний өдрийн итгэмжлэл, хятад хэл дээрх эх баримтын хамт, инсталэйшн ХХК-ийн 2020 оны *******0 сарын 06-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, шинэчлэх гэрээ, мужийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах ХХК-ийн мэдэгдэл, Хятадын барилгын банкны онлайн банкны цахим баримт, Бүтээгдэхүүний засварын тайлан, Эргэлтийн асаагч моторын засварын тайлангийн тодорхойлолт, Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, Туршилтын тэмдэглэл, 630KVA трансформаторын засварын талаархи санал, Хятадын хөдөө аж ахуй банкны шилжүүлгийн мэдээлэл, Олон улсын тээвэр зуучлалын гэрээ, Эрдэнэтийн цахилгаан станцын сэргээн босголтын төслийн ачаа тээврийн үйлчилгээний тендерийн ******* дүгээр хэсгийн тээврийн хэрэгслийн хуваарилалтын жагсаалт, Олон улсын засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийн тээвэр зуучлалын гэрээ, Хятадын барилгын банкны нэгж хэрэглэгчийн тусгай баримт, Тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлтийн гэрээ, шилжүүлгийн баримт, нотариатын баталгаа, ******* ******* ХХК-ийн 2022 оны 04 сарын *******2-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн дүрэм, гадаад хэл дээрх баримт, /******* дүгээр хавтаст хэргийн 6-*******9, 2 дугаар хавтаст хэргийн *******76-202, 209-22*******, 3 дугаар хавтас хэргийн 2-4, 29-35, 59-98 тал/
Хариуцагч нь ХХК-ийн 202******* оны *******2 сарын *******4-ний өдрийн тодорхойлолт /******* дүгээр хавтас хэргийн 22******* тал/
Шүүхээс Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 20*******700033 дугаар эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд, эрүүгийн 20*******700033 дугаар хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банк ХХК-ийн 20*******9 оны *******2 сарын 24, 2020 оны 0******* сарын *******4, 2020 оны 07 сарын 29, 2020 оны 07 сарын 3*******, 2020 оны 08 сарын *******4, 2020 оны 08 сарын *******6-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, БНХАУ-ын иргэн -н гадаад паспортын хуулбар, Гадаадын иргэн харьяатын газрын БНХАУ-ын иргэн -н гадаад паспортын хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын БНХАУ-ын иргэн -н 2020 оны 0******* сараас хойшхи Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагаа тус тус бүрдүүлсэн. /******* дүгээр хавтаст хэргийн 50-207, 238-250, 2 дугаар хавтаст хэргийн *******-69, 77-*******6*******, 234-239, 3 дугаар хавтаст хэргийн *******8-24, 27 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох гэм хорын хохирол *******26 734 267.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчийн гэм буруугаас болсон зам, тээврийн ослын улмаас эд хөрөнгөд гэм хор учирсан тул буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгч ачааг хүлээлгэн өгөөгүй, тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй тул шинжээчийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг хүлээн зөвшөөрнө, үлдэх шаардлага нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
БНХАУ-ын инсталэйшн ХХК нь 6 нэр төрлийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Эрдэнэтийн цахилгаан станц руу /Орхон аймаг/ тээвэрлүүлэхээр ******* ******* ХХК-тай 20*******9 оны 07 сарын *******7-ны өдөр гэрээ байгуулжээ. /3 х.х-ийн 70-80 тал/
2020 оны 0******* сарын *******5-ны өдөр Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын 243/430 км дугаартай замын шонгийн орчим жолоодож явсан 9*******3******* улсын дугаартай, Beiben ND*******255 маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. /******* х.х-ийн 5*******-64 тал/
9*******3******* улсын дугаартай, Beiben ND*******255 маркийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарах үед ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ХХК-ийн тодорхойлолт, зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр тогтоогджээ. /******* х.х-ийн 62, 75- тал/
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 0******* сарын *******5-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор зам тээврийн ослын дүгнэлт гаргах шинжээч томилсон. /******* х.х-ийн 66 тал/
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн даргын 04 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Ц. нь Замын хөдөлгөөний дүрмийн *******2.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. /******* х.х-ийн 67 тал/
9*******3******* улсын дугаартай, Beiben ND*******255 маркийн тээврийн хэрэгсэл нь төхөөрөмжийн асаагч мотор, дамжуулах трансформатор, уурын хөдөлгүүрийн сэлбэг, уурын сорох хавхлага, цахилгаан гидравилк хаах хавхлага, гидрофобик тэлэлтийн төхөөрөмж зэрэг 6 нэр төрлийн тоног төхөөрөмж тээвэрлэж явсан болох нь иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, инсталэйшн ХХК-ийн мэдүүлэг, гэрэл зураг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогджээ. /******* х.х-ийн 5*******-*******74, 2 х.х-ийн 77-*******6*******, *******94-*******99 тал/
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөгчийн 202******* оны 0******* сарын 07-ны өдрийн тогтоолоор зам тээврийн ослын улмаас 9*******3******* улсын дугаартай, Beiben ND*******255 маркийн тээврийн хэрэгслийн ачиж явсан тоног төхөөрөмжид учирсан хохирлын үнэлгээ тогтоох шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон. /******* х.х-ийн *******77 тал/
Ашид билгүүн ХХК-ийн 202******* оны 02 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 6 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 4 төрлийн тоног төхөөрөмжийг /дамжуулах трансформатор, уурын сорох хавхлага, эргэлтийн асаагч мотор, цахилгаан гидравилк хаах хавхлага/ солих, засварлах үнэлгээг 47 *******93 300 төгрөгөөр тогтоожээ. /******* х.х-ийн *******8*******-**************, 2 х.х-ийн 236-239 тал/
******* ******* ХХК нь тоног төхөөрөмж засварлах, тоног төхөөрөмжийг Хятад улсын нутгаар тээвэрлэх зардал 29******* 7*******0 юань /*******84 *******0 + *******06 860=29******* 7*******0/, гаалийн татвар, Монгол улсын нутгаар тээвэрлэх зардал 5 02******* *******87 төгрөг /2 3******* 727+ 2 646 060 = 5 02******* *******87/ төлсөн нь Хаан банк, Голомт банкны шилжүүлгийн мэдээлэл, Бат-Уян ХХК-ийн орчуулгын товчооны баримтаар тогтоогдсон. /2 х.х-ийн *******87-*******94, 234, 3 х.х-ийн 77-95 тал/
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.*******-т ... ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-т бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.
Зам тээврийн осол гарах үед 9*******3******* улсын дугаартай, Beiben ND*******255 маркийн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байсан боловч нэг талаар зохигчдын зүгээс ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй, нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц. нь тээврийн хэрэгслийг өмчлөлдөө буцаан авсан баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, замын хөдөлгөөнд оруулж, ашиглах байгаа этгээд нь Ц. бөгөөд түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, тоног төхөөрөмжид учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой тул тэрээр гэм хорыг төлөх үүрэгтэй, хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй. Гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гарахаар бол мөнгөөр нөхөн төлөх ба нэхэмжлэгчийн мөнгөөр нөхөн төлөх *******26 734 267.4 төгрөгийг хариуцагч зөвшөөрөөгүй. Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахдаа гэм буруутай этгээдийн гэм буруугийн хэр хэмжээ, гэм хор учруулахад нөлөөлсөн хүчин зүйлс, хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үздэг.
Энэ тухай Иргэний хуулийн 5*******4 дүгээр зүйлийн 5*******4.*******-т гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ. Энгийнээр тайлбарлавал нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ачаа тээвэрлүүлэхдээ тоног төхөөрөмжийг биечлэн хүлээлгэж өгөөгүй, аливаа дагалдах баримт бичиг үйлдээгүй хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас тоног төхөөрөмжид гэм хор учирсан, хохирлын хэмжээ нэмэгдсэн гэх үндэстэй байна.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******, 5*******4 дүгээр зүйлийн 5*******4.*******-т зааснаар хариуцагч гэм хорын хохирол 59 8*******7 *******33.7 төгрөг /**************9 634 267.4 - 59 8*******7 *******33.7 = 59 8*******7 *******33.7/ гаргуулан нэхэмжлэгч ******* Интернэйшнл ХХК-д олгож, үлдэх 59 8*******7 *******33.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* **************2 507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 59 8*******7 *******33.7 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 457 035 төгрөгийг хариуцагч гаргуулан нэхэмжлэгч ******* Интернэйшнл ХХК-д олгох үндэстэй.
Нэхэмжлэгч нь 29******* 7*******0 юанийг 2020 оны 09 сарын *******0-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш ******* юань = 4*******7.24 төгрөгөөр тооцож *******2******* 7*******3 080.4 төгрөг /29******* 7*******0 x 4*******7.24 = *******2******* 7*******3 080.4/ нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцээгүй. Өөрөөр хэлбэл Хятад улсын мөнгөн тэмдэгт юаниар илэрхийлэгдсэн мөнгөн төлбөрийг гаргуулахаар шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу 202******* оны 09 сарын 22-ны өдрийн ханшаар тооцож нэхэмжлэх байсан. Шүүх нэхэмжлэгчийн мөнгөөр илэрхийлэн нэхэмжилсэн үнийн дүнд өөрчлөлт оруулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******, 5*******4 дүгээр зүйлийн 5*******4.*******-т зааснаар хариуцагч гэм хорын хохирол 59 8*******7 *******33.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Интернэйшнл ХХК-д олгож, үлдэх 59 8*******7 *******33.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-д зааснаар нэхэмжлэгч ******* Интернэйшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* **************2 507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 457 035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Интернэйшнл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Х.ОЮУНЖАРГАЛ
Ч.НЯМСҮРЭН