Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 187

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шинжээч эмч Ч.Эрдэмболор,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

шүүгдэгч М.Идэрбат, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Л.Соронзонболд, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мээрэн овогт Мягмарын Идэрбат,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Лэгвийшаравын Соронзонболд нарт холбогдох 201724000119 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 9 дүгээр гудамжны 431 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 10 дугаар гудамжны 443 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мээрэн овогт Мягмарын Идэрбат /РД: НГ83051172/

 

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 38-42 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Тайнь 4 дүгээр гудамжны 115-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Лэгвийшаравын Соронзонболд /РД: АЭ79080570/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Идэрбат нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын баруун хойд талын замд 52-61 УБҮ улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Hyundai Verna Accent” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 9.2-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Алтангэрэлийг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, дээрх осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Шүүгдэгч Л.Соронзонболд нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын баруун хойд талын замд 37-91 УНО улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 9.2-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Алтангэрэлийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Идэрбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 52-61 УБҮ улсын дугаартай автомашинаа жолоодоод 19 цагийн үед Шувуун фабрикийн эцэст 2 хүн буулгачихаад эргээд машинаа жолоодоод “Синчи-Ойл” ШТС-ын баруун хэсэгт ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байхад машины гэрэлд нэг хөндлөн хар юм харагдахаар нь тормослож амжилгүй машины зүүн урд гупер, зүүн урд хойд дугуйгаар дээгүүр нь дайраад гарсан. Тэгээд автобусны буудлын карма руу орж зогсоод машинаасаа буугаад машиныхаа урд хэсгийг харахад зүүн урд талын нэмэлт гэрэл хагарсан мөн зүүн урд гуперын доод хэсэг эмтэрсэн байсан.  Би шууд машиндаа суугаад л цаашаа гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь хашаандаа машиныхаа хагархай хэсгийг тороор нааж, будаг халцарсан хэсгээ шүршдэг цагаан будгаар өөрөө будаж янзалсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирж намайг барьж авсан. Би ослын талаар цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй. Би зүүн талын хойд урд дугуй болон зүүн урд гупер хэсгээр дайрж мөргөж гарсан. Биенийх нь дунд хэсэг хавиар дайрсан байх. Тухайн үед харанхуй, гэрэлтүүлэггүй, эерэг хөдөлгөөний, 2 эгнээтэй зам байсан. Үзэгдэх орчин хангалтгүй байсан. Би машиныхаа гэрлийг ойр дээр тавьж явж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед хүн мөргөснөө мэдээгүй учраас тусламж үзүүлээгүй. Хохирлоо сайн дураараа барагдуулж, оршуулгын зардлыг төлж дуусгасан. Болсон хэрэгт чин сэтгэлээсээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 1-2-р хуудас/,

 

Шүүгдэгч Л.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ:  Би 2017 оны  02  дугаар сарын 13-ны өдөр 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн Портер загаварын тээврийн хэрэгслээ жолоодоод миний хажууд манай эхнэр Цэвэлмаа болон 6 настай хүү Галбадрах нар суугаад Төв аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байсан ба 19.30 минутын орчим шувуун фабрик руу дөхөөд “Синчи-Ойл” ШТС-ын наахан талд өөдөөс зөрж өнгөрч буй машины гэрлийн гялбаанд гэрлээ анивчуулаад явж байгаад нилээн тулж ирэхэд газар нэг хар юм байхаар нь тормослох гээд ажилгүй нөгөө юман дээгүүр дайраад гарчихсан. Би шууд зогсоод машиныхаа урд касчерыг саяны дайрч гарсан юмандаа цохиод цоорчихов уу гэж бодоод машинаасаа буугаад машиныхаа доогуур харсан, тэр үед араас ирсэн машины жолооч миний ард зогсоод жолооч нь надтай уулзаад “юу вэ, юун дээгүүр гарчихваа” гээд хоёулаа эргэж очоод харахад хүн хэвтэж байхаар нь бид хоёр “Синчи-Ойл” ШТС руу очоод “энд дайруулчихсан байна” гэхэд нь “сая та хоёрын өмнө машиных нь толин дээр цэнхэр туяатай цагаан өнгийн машин аймар хурдтай, их чимээ гараад явсан гэсэн. Тухайн үед миний утасны цэнэг дуусчихсан байсан учраас арын машины жолооч бид хоёр нөгөө колонкийн хүнээр 102, 103 руу яриулсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Осол гарах үед чимээ гарсан эсэхийг санахгүй байна. Машиныхаа арын дугуйгаар тэр хүний дээгүүр нь дайрч гарахад оволзоод л явсан. Тухайн үед харанхуй  гэрэлтүүлэггүй, эерэг хөдөлгөөнтэй, нэг чигтээ нэг л эгнээтэй зам байсан. Ямар нэгэн зүйлд сатаарсан зүйл байхгүй. Өөдөөс ирж байсан машинуудын гэрлийн гялбаанд ороод л талийгаачийг тулж ирээд харсан учраас машинаа бүрэн зогсоож чадалгүй дайрсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 217-р хуудас/,

Хохирогч Ж.Уранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ах Ж.Алтангэрэл автомашинд дайруулж нас барсан. Тухайн өдөр манай ээжийн дүү нас бараад бид буяны ажил явдалтай байсан ба 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хосбаяр байцаагч над руу утсаар яриад манай ахыг нас барсан талаар хэлэхэд ахыгаа автомашинд дайруулж нас барсан гэдгийг мэдсэн. Шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд  нарын ар гэрийнхэн гэм хорын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М.Идэрбатын ар гэрийнхэн хохирол төлбөрийг 1.500.000 төгрөгийг 2 сарын дараа төлж барагдуулахаар тохиролцсон гэв.

Мөн хавтаст хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уранчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ээжийн дүү Алтансүх гэж хүн нас бараад бид нар Био-д ажил явдалтай байсан. Алтангэрэл уг ажил явдал дээр 11 цаг өнгөрч байхад ирж хоол унд идчихээд манай дүү Алтанхуягийн гэр эзэнгүй байсан учраас очиж галыг нь түлчихээд ирье гэж хэлээд ганцаараа явсан ба тэр оройноо авто осолд орсон байсан. Хамгийн сүүлд 18 цагийн үед “Био”-гийн төв дээр байдаг Улаанбаатар хотын банкны хамгаалагч Баттөмөртэй уулзаад “харьлаа” гээд явсан гэсэн. Тухайн үед согтуу байсан гэдэг. Талийгаачид архан хууч өвчин байгаагүй. Гомдолтой байна. Баримтаар гарсан оршуулгын зардалд 8.800.000 төгрөг гарсан тул төлбөрөө барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 74-75-р хуудас/,

...37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн Портер загварын автомашины жолоочоос 3.900.000 төгрөгийн хохирлоо бүрэн авсан. Харин аксентны жолоочоос одоогоор хохирол төлөгдөөгүй байна. 3 дахь автомашин буюу 98-58 ЖНЛ улсын дугаартай автомашины жолооч Б.Амарбаатар 1.0 сая төгрөг өгсөн. Б.Амарбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76-р хуудас/,

 

2. Иргэний хариуцагч Б.Энхжавхлан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн Портер загварын тээврийн хэрэгслийг би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г.Отгонжаргалаас худалдах, худалдан авах гэрээгээр 3,5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед баз хүргэн Л.Соронзонболд Архангай аймгийн хаягтай, би хотын хаягтай байсан болохоор миний нэр дээр гэрээг байгуулсан. Уг машин бол Соронзонболдынх юм. миний хувьд нэрийг нь шилжүүлж амжаагүй, гэрээ нь надад байгаа. Би хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй тул хүлээн зөвшөөрч байна. Зардлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 26-р хуудас/,

 

3. Гэрч Э.Бямбатогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай маркийн Трак загварын маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай дүүгийн нөхөр Амарбаатар жолоодож явсан. Машины жолооны хүрдэн дээр Амарбаатар, Амарбаатарын хажууд Одонбаяр хүүхдээ тэврээд хаалган талд нөхөр Агваанханд нь сууж явсан. Харин машины арын амардаг орон дээр жолоочийн ард нь би суугаад, миний хажууд Мөнхтогтох хэвтээд унтаад явж байсан. Би яг осол болох үед унтаж байсан болохоор жолооны хүрдээ хаашаа дарсныг нь мэдэхгүй байна. Гэнэт тормос гишгэхээр нь би сэрээд харахад зам чөлөөлөөд портерын ард 5 метр зайд зогсож байсан. Би машинаас буугаад болсон асуудлын талаар асуухад энд хүн дайруулсан байна. Би бол дайраагүй, тэнхлэгээрээ дээгүүр нь гарчихлаа. Портер дайрчихлаа, цагдаа дуудъя гэж хэлсэн. Амарбаатар урд талын портерын жолоочтой у улзахад “миний урд явж байсан нэг жижиг тэрэг мөргөчих шиг боллоо” гээд портерын жолооч Амраа хоёр шатахуун түгээх станц руу гүйж цагдаа дуудахаар явсан. Би айгаад цогсыг ямар байрлалтай байсныг нь хараагүй. Амарбаатарыг тормослоход ямар нэгэн дуу чимээ гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

 

4. Гэрч С.Одонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би Агваанханд болон түүний найз Амарбаатар, Мөнхтогтох, Бямбатогтох нарын хамт Төв аймгийн Алтанбулаг сумаас хот руу ажил явдал гараад 17 цагийн үед хөдөлсөн ба Амарбаатар 98-58 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн /маркийг нь мэдэхгүй/ ачааны машиныг жолоодоод, би жолоочийн хажууд 9 сартай хүүхдээ тэврээд, баруун талын хаалган талд манай нөхөр сууж явсан. Харин арын амардаг орон дээр Бямбаа, Мөнхтогтох нар унтаад явж  байсан. Алтанбулагаас гараад хар зам руу ороод нөхөр, хүүхэд бид нар бүгд унтаад явж байхад машин гэнэт тоормослоод зогссон. Сэрээд харахад манай машины урд нэг цэнхэр өнгийн портер их ойрхон тулаад зогсчихсон байсан. Уг портерын арын номерын доод хэсгээр цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/,

 

5. Гэрч С.Сэрээтэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой би өөрийн ажлын байр болох “Сончи-Ойл” шатахуун түгээх станц дээр ажлаа хийгээд байж байтал орой 19.25 минутын үед гадаа автобусны буудлын хажууд пүд хийх чимээ гарсан. Би цонхоор хартал нэг машин зогссон байсан ба хөдлөөгүй 30 орчим секунт болоод шууд яваад өгсөн. Манай колонкийн хажуугаар явахад нь цонхоор харахад баруун гар талдаа цэнхэр өнгийн гэрлэн дохиотой машин болов уу гэж харсан. Осол болсон талаар би цагдаад дуудлага өгсөн. Харин түргэн тусламжинд дуудлага өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/,

...Манай ажлын ертөнцийн зүгээр хойд талын зам дээр дайруулсан хүн 19.25 минутанд намайг өрөөн дотроо цонхоороо хараад сууж байхад ирээд “120-р цэргийн ангийн наад талын автобусны буудал мөн үү” гэж асуухаар нь “та хаашаа явах гэж  байгаа юм бэ” гэхэд “120-ын наад талын буудал дээр” гэхээр нь “мөн” гэж хэлэхэд тэр ах “баярлалаа ахын дүү” гээд явсан. Талийгаач 40 гаруй насны 170 см  орчим өндөртэй, туранхай, шар царайтай хүн байсан. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба нилээн согтолттой гуйваад байсан. Би талийгаачийг өмнө нь огт харж байгаагүй. Надтай уулзчихаад 5 орчим минутын дараа түг хийх чимээ гарсан. Тэр үед 19.28 минут болж байсан. Удалгүй 2-3 минутын дараа бараан хувцастай 30-35 насны хоёр эрэгтэй хүн ирээд “эгчээ утсаар ярилцах боломжтой байна уу, зам дээр хүн дайрчихсан байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд би утаснаасаа дуудлага өгсөн. Би цагдаа нар ирсний дараа харахад уг хоёр хүний нэг нь цагаан өнгийн машинтай, нөгөөх нь цэнхэр өнгийн портер маркийн машины жолооч байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор дайрсан эсэхийг хараагүй...гэх мэдүүлэг  /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/,

...Талийгаач эхлээд над дээр ирж цонхоор юм асуухдаа замын урд хэсгээр явж ирсэн. Надаас ертөнцийн зүгээр замын баруунаас зүүн тийш явдаг автобусны буудал асуусан. Буцахдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явдаг урсгалаар явсан. Тухайн зам гэрэлтүүлэггүй учраас хаашаа явсныг нь хараагүй. Талийгаач маш их согтолттой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,

 

6. Гэрч Б.Амарбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумаас найз Бямбатогтох, Агваанханд, түүний эхнэр 3 хүүхдийн хамт би машиныг бариад Улаанбаатар хот руу явж байсан. Шувуун фабрик өнгөрөөд “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын баруун хойд талдтөв зам дээр урд явсан портер машин гэнэт баруун гар тал руугаа шахаад зогссон. Би ард нь явж байтал зам дээр хүн хэвтэж байхаар нь би сандраад машиныхаа жолооны хүрдийг баруун гар тал руугаа дараад тойроод гарсан. Миний урд зогссон портерын жолооч машинаасаа гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр колонкийн хүн дээр очиж “зам дээр хүн дайруулсан байна. Та дуудлага өгөөч” гэж хэлэхэд колонкийн хүн “та хоёрын өмнө пүд хийх чимээ гарсан, би цонхоороо харахад цэнхэр гэрэлтэй машин зогсоод минут хүрээгүй явсан” гэсэн. Миний өмнө зогссон портер машины жолооч миний машины хойд талын хамгаалалт төмөр дээр цагаан, ягаан юмнууд наалдсан гэж байсан. Би тэр зам дээр хэвтэж байсан хүнийг хараад урдуур нь шахаад гарсан. Миний машинд ямар нэг дайруулга байгаа нь мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 85-86-р хуудас/,

 

7. Гэрч С.Цэвэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой нөхөр Соронзонболд, хүү Галбадрах нарын хамт Төв аймгийн Алтанбулаг сумаас түлээний мод ачаад Улаанбаатар хот орохоор Портер маркийн 37-91 УНО улсын дугаартай автомашинтай гараад шувуун фабрик өнгөрөөд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй шувуун фабрик руу явж байсан автомашин холын гэрлээ шилжүүлэхгүй, манай машины хажуугаар зөрөөд явсан. Тэр үед манай нөхөр нэг юм нь дээгүүр тар түр гээд гарахад манай нөхөр “юу вэ, юун дээгүүр гараад явчихваа” гээд сандраад машинаа зогсоогоод машинаасаа шууд буусан. Машинаас буух үедээ манай нөхөр утсаа газар унагаачихаад буцаагаад газраас утсаа аваад машиныхаа сандал руугаа шидчихээд хойно зогссон машины жолооч дээр гүйгээд очсон. Тэгээд манай нөхөр болон арын машины хүмүүс цагдаа дуудахаар колонк руу явсан. Удалгүй цагдаагийн алаг тэрэг болон түргэн тусламж ирсэн. Би хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр их сандарсан байсан. Машинд утсаа орхисон болохоор өөр хүний утсаар дуудлага өгсөн. Осол болох үед ямар нэгэн дуу чимээ сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 87-89-р хуудас/,

 

8. Гэрч Т.Мөнхтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай маркийн Трак загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай найз Амарбаатар жолоодож явсан. Би арын амардаг талд унтаад явж байсан. Би тэр өдөр Алтанбулагаас гарахдаа багын найзтайгаа таараад архи уучихсан нилээн согтуу байсан болохоор хэн хэн хаана сууж явсныг анзаараагүй. Нэг сэрэхэд л машин Боигийн замд зогсчихсон манай машины урд цэнхэр портер зогсож байсан. Портер манай машинаас 2 орчим метр зайтай байсан. Би ямар нэгэн дуу чимээ болон жолооч ямар хөдөлгөөн хийснийг огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 93-р хуудас/,

 

9. Гэрч М.Агваанханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас би найз Амарбаатарын цагаан өнгийн 98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай маркийн Трак загварын машинд өөрийн эхнэр Одонбаяр болон хүү мөн найз Бямбатогтох, Мөнхтогтох нарын хамт хот руу 17 цагийн үед гарч 19 цаг өнгөрч байхад нэг сэрэхэд Амарбаатар машинаас буугаад зогсчихсон байсан. манай машины урд нэг портер зогсчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 95-р хуудас/,

...Би машинд унтаад явж байсан болохоор болсон зүйлийг хараагүй. Нэг сэрэхэд л машин зогсчихсон байсан. Манай машины урд нэг портер зогсож байсан ба уг машины арын тэвшний доод хэсэг битүү цус болсон байсан. Би Амарбаатараас юу болсон талаар асуухад энд осол гарсан байна. Колонк орж цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Би осол орсон хүнийг огт хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,

 

10. Гэрч Б.Цэнд-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Алтангэрэл нь автомашинд дайрагдаж нас барсан хэрэг гарсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн тухайн хэрэг гарсан өдрийн камерын бичлэгийг чиглэл бүрт шүүж үзсэн. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нисэх-Яармагийн чиглэлийн зөрчил илрүүлэх чиглэлийн камерыг шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цаг 07 минут 46 секундэд 52-61 УБҮ улсын дугаартай жолоочийн талын гупер урд хэсгээрээ эвдрэлтэй, машины 2 талын толин дээр цэнхэнр өнгийн дохионы гэрэлтэй автомашин бичигдсэн байсан. Уг содон шинж хэргийн газарт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын камерт бичигдсэн автомашины содон шинжтэй тохирч байсан ба хэрэг гарсан цаг хугацаатай ойр байсан. Ингээд уг автомашиныг шүүж жолоочийн гэрийн хаягаар очиж уулзан ярилцлага хийхэд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Жолооч М.Идэрбатыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Замын цагдаагийн албаны байранд авч ирэх үед 52-61 УБҮ улсын дугаартай аксент маркийн машинтайгаа ирсэн. Уг автомашины урд гуперыг засаж будсан, угааж цэвэрлэсэн байдалтай байсан. Жолооч М.Идэрбаттай ярилцахад баригдахаасаа айж засаж янзалж цэвэрлэсэн гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 99-р хуудас/,

 

11. Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд тогтоогдсон гэмтлүүдийн шинж чанараас үзэхэд босоо үед мөргөлдсөн болон хэвтээ үед дайрагдсан гэмтлүүд учирсан байсан. Гавлын орой болон суурь яс үйрч бяцарсан ил хугарал, толгойн хуйхны том хэмжээний шарх, тархины няцрал, хүзүүний 1-р нугаламын болон баруун 1-10, зүүн 1-9-р хавиргануудын хугарал, уушиг болох зүрхний гэмтэл, биеийн дээд хэсэг  буюу толгой, гар, цээж, хэвлий хэсгийн гэмтлүүд нь /зөөлөн эдийн/ автомашинд дайрагдах буюу дарж шахах үйлчлэлийн улмаас үүссэн байх тул талийгаачийг хэвтэж байх үед буюу цээж, толгой хэсгээр машины дугуйгаар дайрсан үед үүснэ. Эдгээр гэмтлээс болж шууд үхэлд хүргэх учраас 3 дахь машин буюу Хьюндай маркийн Трак загварын автомашин нь нэгдүгээрт: тэнхлэгээрээ гарсан, хоёрдугаарт: талийгаачийг нас барсны дараа үүссэн гэмтэл тогтоогдоогүй. 2 дахь машин болох портер нь талийгаачийг шууд үхэлд хүргэсэн. Харин 3 дахь H.Trunk амьд болон нас барсны дараа гэмтэл учруулаагүй. 2 дахь автомашины учруулсан гэмтэл буюу үхэлд хүргэх гэмтлүүд Ж.Алтангэрэлд учирсны дараа амьд байх боломжгүй. Талийгаачид эхний машин буюу Верна аксент маркийн автомашин нь амьд үед нь босоо байрлалаас буюу дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцаг ясны хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуя нь няцарч урагдсан шарх хоёр хөлний хэсгийн зулгарал гэмтлүүдийг учруулсан байна. Эхний автомашины учруулсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба аарцаг ясны хугарал нь 3.1.5, баруун дунд чөмөгний ил хугарал нь 3.1.20 гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун дунд чөмөгний хугарлаас харахад гуяны баруун урд хэсгээс автомашин мөргөсөн үед дунд чөмөгний хугарал үүсэх бөгөөд уг хугарлын түвшинг 52-66 УБҮ улсын дугаартай В.Аксент машинтай харьцуулахад зөрүүтэй байх ба талийгаач сөхөрсөн буюу өвдөглөсөн үед үүссэн байх боломжтой. Автомашинд мөргүүлснээс уг баруун дунд чөмөгний ил хугарал, аарцагны баруун хэсгийн хугарлууд нь шууд үүснэ. Талийгаач мөргүүлээд унах үед автомашинтай хүрэлцэх үедз илрэх боломжтой. Аарцагны зүүн хэсгийн хугарал нь автомашины дугуй буюу доод хэсгийн эд ангиар шахсан үед үүсэх боломжтой. Эхний машин нь суудлын машин байх тул талийгаачийг мөргөөд аарцагны хэсгээр дайрч гарсан үед автомашинд дайрагдах үеийн өвөрмөгц шинж илрэхгүй байж болно. Дотор эртхнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэс нь чацархай урагдал, цус хуралт нь автомашинд хүчтэй мөргүүлсэн үед үүссэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 101-103-р хуудас/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №2247 дугаартай дүгнэлтэнд:

1. Хэргийн газрын үзлэгээр машины доод эд ангид үзлэг хийх явцад голын залгаас төмөрд наалдаж үлдсэн №2 биологийн зүйлс, шаврын хаалтад үлдсэн №1 биологийн зүйлс, “Б цус мэт зүйл”, “4” гэж хаяглан хуванцар саванд битүүмжилсэн хүрэн улаан өнгийн зүйлс, “Б тархи” гэж хаягласан зүйлс, хохирогч Ж.Алтангэрэлийн ДНХ-ийн тогтоцыг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 2247-ийн хүснэгтийн 2, 3, 4, 5, 6, 7-р баганад үзүүлэв.

2. Хэргийн газрын үзлэгээр машины доод эд ангид үзлэг хийх явцад голын залгаас төмөрд наалдаж үлдсэн -2 биологийн зүйлс, шаврын хаалтад үлдсэн №1 биологийн зүйлс “Б тархи цус мэт зүйл” “4” гэж хаяглан хуванцар саванд битүүмжилсэн хүрэн улаан өнгийн зүйлс, “Б тархи” зэрэг нь хүний эд эсийн үлдэц бөгөөд ДНХ-ийн тогтоцоороо хохирогч Ж.Алтангэрэлийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн эд эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоосон учир АВO системээр бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй гэж үзэв.

ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 2247-ийн хүснэгт 1.

Локус PowerPlex HS

Машины голын залгаас төмөрд наалдаж үлдсэн №2 эдийн ДНХ-ийн тогтоц

Машины шаврын хаалтад үлдсэн №1 эдийн ДНХ-ийн тогтоц

“Б цус  мэт зүйл”-ийн ДНХ-ийн тогтоц

“4” гэж хаяглан хуванцар саванд битүүмжилсэн хүрэн улаан өнгийн зүйлсийн ДНХ-ийн тогтоц

“Б тархи” ДНХ-ийн тогтоц

Хохирогч Ж.Алтан-гэрэлийн ДНХ-ийн тогтоц

0

1

2

3

4

5

6

7

1

D3S1358

15-18

15-18

15-18

15-18

15-18

15-18

2

THO1

7-7

7-7

7-7

7-7

7-7

7-7

3

D21S11

29-31.2

29-31.2

29-31.2

29-31.2

29-31.2

29-31.2

4

D18S51

14-17

14-17

14-17

14-17

14-17

14-17

5

Penta E

10-11

10-11

10-11

10-11

10-11

10-11

6

D5S818

11-11

11-11

11-11

11-11

11-11

11-11

7

D13S317

8-11

8-11

8-11

8-11

8-11

8-11

8

D7S820

12-13

12-13

12-13

12-13

12-13

12-13

9

D16S539

12-11

12-11

12-11

12-11

12-11

12-11

10

CSF1PO

11-12

11-12

11-12

11-12

11-12

11-12

11

Penta D

11-13

11-13

11-13

11-13

11-13

11-13

12

Vwa

15-17

15-17

15-17

15-17

15-17

15-17

13

D8S1179

13-14

13-14

13-14

13-14

13-14

13-14

14

TROX

8-8

8-8

8-8

8-8

8-8

8-8

15

FGA

23-24

23-24

23-24

23-24

23-24

23-24

 

16

Амело-генин

/хүйс/

 

XY

 

XY

 

XY

 

XY

 

XY

 

XY

гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 105-р хуудас/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №2038 дугаартай дүгнэлтэнд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн үстэй дотортой хар өнгийн куртик, бор өнгийн лидрин куртик, хөх саарал өнгийн цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн фудволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн дотоож, түрийтэй хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн.

            2. Хөх саарал өнгийн цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоожинд дээрх цус ь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

            3. Үстэй дотортой хар өнгийн куртик, бор өнгийн лидрин куртик, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн фудволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, хар өнгийн ноосон өмд, түрийтэй хар өнгийн хос гутал дээрх цусны бүлгийн харьъяаллыг тогтоох боломжгүй байна.

4. Саарал өнгийн хос оймс, цэнхэр алаг өнгийн хос оймсон дээр цус илрээгүй.

Жич: Тогтоолд дурдсан хувцаснууд нь ирүүлсэн хувцастай тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №01/179 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цогцосны гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй цогцосны гарын хээний дардас нь нэгдсэн АДИС-ПАПИЛОН санд “MN000110011052” дугаараар, Жаргалын Алтангэрэл гэх нэрээр орж байсан.

3. Харин тохирох эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гэх гарын мөр байхгүй байна. /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1849 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Accent маркийн 52-61 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбай доод хэсэг, капот дээр байрлах салхи зүсэгчийн зүүн талыг засварласан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хагархай хуванцарууд дээр ямар нэгэн бичиглэл тэмдэглэгээ байхгүй байна. Хэргийн газраас хураан авсан “1” гэж дугаарласан уутанд байх хуванцар хагархай нь Hyundai Accent маркийн 52-61 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд бамбайн баруун талын тогтоогч чихний хагархайтай нэг бүхэлийг үүсгэж байна. “2” гэж дугаарласан уутанд байх хагархай хэсгүүд нь Hyundai Accent маркийн 52-61 УБҮ улсын дугаартай автомашины эд ангитай тохирохгүй байна.

3. Hyundai Accent маркийн 52-61 УБҮ улсын дугаартай автомашины эд анги бүрэн гэмтэлтэй байна.

4. Урд бамбай хагарсан, салхи зүсэгчийн зүүн булан хагарсан, баруун урд талын холын гэрэл, баруун хойд талын оврын гэрэл асахгүй зэрэг гэмтлүүдтэй байна.

5. Хэргийн материал ирүүлээгүй тул автомашинд үүссэн гэмтэл нь ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

6. Ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Автомашинд үүссэн дээр гэмтлүүдийг энгийн нүдээр хараад тогтоох боломжтой. Тоормосны хүч болон идэвхжилт, гэрлийн тусгал болон гэрлийн чадлын тусгай багажны тусламжтайгаар тодорхойлно.

8. Тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны АВS системгүй байна. Туршилтаар автомашины урд тэнхлэгний дугуйнаас тоормосны мөр зам дээр үүсэж байна. Хойд тэнхлэгний дугуй түгжигдэхгүй зам дээр тоормосны мөр үүсэхгүй байгаа нь тоормосны  механизмын ажиллагаа хэвийн бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тоормосны хүч болон хэмжилтийг тодорхойлох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

9. Гэрлийн тусгал болон гэрлийн чадлыг тогтоох тусгай багаж байхгүй тул  тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 120-121-р хуудас/,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1850 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн  Hyundai Accent маркийн 52-61 УБҮ улсын дугаартай автомашины бамбай зүүн талын тогтоогч чихний боолтны эргэний үзүүрт хар өнгийн утасны сэмэрдэс, урд бамбайн зүүн буланд саарал өнгийн утасны сэмэрдэсүүд байна.

2. Автомашины доод эд ангиудаас бэхжүүлсэн хар, саарал өнгийн утасны сэмэрдэсүүд нь талийгаачийн өмсөж явсан гэх хувцаснуудын утасны сэмэрдэсүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 130-139-р хуудас/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1825 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Porter маркийн 37-91 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги бүрэн байна.

2. Автомашины дуут дохио ажиллагаагүй, зүүн урд талын дугуй дотогшоо хонхойсон, жолооны хүчлүүрийн шингэн байхгүй, хойд талын ухрахын гэрэл асахгүй зэрэг гэмтлүүд байна.

3. Хэргийн материал ирүүлээгүй тул автомашинд үүссэн гэмтэл нь ослын өмнө хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

5. Тормосны шингэн дамжуулгатай, тормосны ABS системгүй байна. Туршилтаар автомашины урд тэнхлэгний дугуйнаас тормосны мөр зам дээр  үүсэж байна. Хойд тэнхлэгний дугуй түгжигдэж чирэгдэхгүй зам дээр тормосны мөр үүсэхгүй байгаа нь тормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тормосны хүч болон идэвхжилтийг тодорхойлох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

6. Гэрлийн тусгал болон гэрлийн чадлыг тогтоох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

7. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүдийг тусгай багаж хэрэглэхгүйгээр жолооч мэдэх боломжтой. Тормосны хүч болон идэвхжилт, гэрлийн тусгал болон гэрлийн чадлыг тусгай багажны тусламжтайгаар тодорхойлно.

8. Шинжилгээнд ирүүлсэн хагархай хуванцрууд нь Hyundai Porter маркийн 37-91 УНО улсын дугаартай автомашины эд ангитай тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 147-156-р хуудас/,

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3093 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 37-91 УНО улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашины доод эд ангиуд болох түлшний сав, тэвшний доод шал, хөндлөвч төмөр, дугаарын төмөр, хойд тэнхлэг зэрэгт цус илэрч байна.

2. Илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, YHO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, Vwa, D8S1179, TROX, FGA гэсэн локусын аллелиар Ж.Алтангэрэлийн гэх цусны  ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 163-165-р хуудас/,

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3143 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 52-61 УБҮ улсын дугаартай Hyundai Accent  маркийн автомашин урд буфер, дугуй, обуд, доод эд ангиудад цус илрээгүй.

2. Автомашины үзлэгийн явцад доод тэвшний төмөрний баруун хэсэгт үс мэт зүйлс илэрсэн.

3. Тэвш төмөрнөөс  илэрсэн үс мэт зүйлс нь үс байна. Дээрх үснүүд нь булцуутай байна.

4. Тэвш төмөрнөөс илэрсэн үс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний үс байна.

5. Уг илэрсэн үсний ДНХ-ийн тогтоц 2017 оны №2247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан  Ж.Алтангэрэлийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 166-168-р хуудас/,

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1177 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 8 ширхэг, хүрэн хүрмэнд 1 ширхэг, хар хөх өмдөнд 3 ширхэг, татуурга замаасаа гарсан, хар өмдөнд 4 ширхэг, дотоожинд 4 ширхэг татаж чангаах хүчний  үйлчлэлээр  гарсан уранхай болон ханзарсан уранхай байна.

- Хар хүрмэнд 5 ширхэг, хүрэн хүрмэнд 3 ширхэг, фудболканд 3 ширхэг, хар хөх өмдөнд 7 ширхэг уранхай, биеийн тамирын хар өмдөнд 3 ширхэг, хар саарал өмдөнд 3 ширхэг, хар өмдөнд 4 ширхэг хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан цоорсон болон гогдсон уранхайнууд байна.

- Хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр хар хүрмэний 45х10мм, 18х13см талбайд зулгаралтууд, 90х30мм, 45х20мм хэмжээтэй уранхай, хар саарал  цамцанд 1 ширхэг уранхай, хүрэн хүрмэнд 7х4см талбайд 5 ширхэг уранхай, хар хөх өмдөнд 25х40мм, 57х27см, 20х10мм хэмжээтэй 3 хэсэг газарт уранхай, биеийн тамирын хар өмдөнд 18х10см, 8х5см хэмжээтэй 2 хэсэг газарт зулгаралт, дотоожинд гарсан 3мм /А/, 5мм /Б/, 19х5мм /В/, 17х7мм /А/, 7х4мм /Б/, 4х2мм /В/ хэмжээтэй 6 ширхэг уранхай, хар өнгийн хос гутланд 145х155мм, 30х20мм, 26х4мм, 46х26мм хэмжээтэй 4 хэсэг газарт халцралт гарсан байна.

- Хар эрээн өмдөнд 2 ширхэг эдэлгээний явцад гарсан цоорсон уранхай байна.

- Хар өнгийн хос гутланд хатуу, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр гарсан 4 ширхэг гүн мөрүүд байна. /хх-ийн 1-р хавтас 170-177-р хуудас/,

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1844 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн H.Porter маркийн 37-914 УНО улсын дугаартай автомашины доод эд ангийн стермэний боолтны толгой 16,21-19,52 мм хэмжээтэй хар өнгийн акрилан ширхэгт мөн автомашины хурдны хайрцагны доод тагны завсар 24,15-29,26 мм хэмжээтэй хар өнгийн модакрил ширхэгтэй сэмэрдэсүүд байна.

2. Автомашины хурдны хайрцагны дооод тагны завсар байсан модакрил ширхэгт нь талийгаач Ж.Алтангэрэлийн өмсөж явсан гэх хар өнгийн өмдний модакрил ширхэгтэй тохирч байна.

- Мөн автомашины доод эд ангийн стермэний боолтны толгойд байсан акрилан ширхэгт нь талийгаач Ж.Алтангэрэлийн өмсөж явсан гэх богино ханцуйтай хар өнгийн цамцны акриалан ширхэгүүдтэй тохирч байна. /хх-ийн 178-187-р хуудас/,

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №409 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачид гавлын орой болон суурь яс, нүүрний ясны үйрч бяцарсан ил хугарал, баруун чамархайн дээд хэсгээс зулай, духны баруун дээд хэсгээр зүүн хөмсөгний дотор үзүүр, нүдний дотор булан хүрсэн хуйхны урагдсан шарх, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал, баруун 1-10-р хавирга, зүүн 1-9-р хавирга шууд бус хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, баруун уушгины уг хэсгийн тасрал, дээд дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүрхний зүүн ховдлын ар ханан дахь хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцаг умдагны баруун дээд салаа, баруун сүүж, ууцны үелэмж, умдагны заадал, зүүн сүүж, ууцны үелэмжээр салсан хугарал, баруун дунд чөмөгний /Бампер/ ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх, толгойн зулайн хуйх, зүүн цавь, ташаанд шарх, нүүр, чихний дэлбэнд зулгаралт, чихний дэлбэн, шанаа, зүүн хацарт цус хуралт, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун дал, цээжний баруун ар хэсэг, бүсэлхий, баруун гуя, шилбэ, зүүн ташаа, гуянд зулгаралт, баруун шуу, баруун хөлийн эрхий хуруун дахь хуучин цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Эдгээр гэмтлүүдээс гавлын орой болон суурь ясны үйрч бяцарсан ил хугарал, баруун чамархайн дээд хэсгээс зулай, духны баруун дээд хэсгээр зүүн хөмсөгний дотор үзүүр, нүдний дотор булан хүрсэн хуйхны урагдсан шарх, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал, баруун 1-10-р хавирга, зүүн 1-9-р хавирга шууд бус хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, баруун уушгины уг хэсгийн тасрал, дээд дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүрхний зүүн ховдлын ар ханан дахь хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцаг умдагны баруун дээд салаа, баруун сүүж, ууцны үелэмж, умдагны заадал, зүүн сүүж, ууцны үелэмжээр салсан хугарал, баруун дунд чөмөгний /Бампер/ ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, толгойн зулайн хуйх, зүүн цавь, ташаанд шарх, нүүр, чихний дэлбэнд зулгаралт, чихний дэлбэн, шанаа, зүүн хацарт цус хуралт, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун дал, цээжний баруун ар хэсэг, бүсэлхий, баруун гуя, шилбэ, зүүн ташаа, гуянд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун шуу, баруун хөлийн эрхий хуруун дахь хуучин цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх хоёр хөлний хэсгийн зулгаралт гэмтэл нь талийгаачийн босоо байрлалд буюу автомашинд мөргөгдөх үед үүссэн, бусад гэмтлүүд нь талийгаачийн хэвтээ байрлалд буюу автомашинд дайрагдах үед үүссэн байна.

3. Талийгаач нь эхэлж автомашинд мөргүүлээд, дараа нь дайруулсан байна. Хэвтээ байрлалд үүссэн гэмтлүүд нь автомашины дугуйгаар биеийн толгой, цээжний хэсгээр дайрснаас болж үүссэн байх тул талийгаачийг хэвтэж байх үед нь дугуйгаар дайрсан автомашинаар уг гэмтлүүд нь үүсгэгдэнэ. Хэргийн материалтай танилцаагүй тул хоёр, гурав дахь машиныг ялгах боломжгүй байна.

4. Талийгаач нь гавал тархи, биеийн хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас буюу автомашинд дайрагдсанаас болж нас баржээ. Автомашинд дайрагдсан гэмтлүүдийг авснаас хойш амьд байх боломжгүй.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаачид нас барсны дараа үүссэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.

7. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3,6 промилли спирт илэрсэн ба согтолтын хүнд зэрэгт хамаарна.

8. Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байна.

9. Талийгаач нь 170 см өндөртэй байна. Жин үзэх боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 189-191-р хуудас/,

 

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1991 дугаартай дүгнэлтэнд:

1. Нэр, хаяг тодорхойгүй гэх шингэн цус АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 192-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1990 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “02.14 А-409 НХ-гүй ш/э 1142” гэж хаягласан цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрч байна. /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/,

 

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн Хавтаст хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн №561 дугаартай  дүгнэлтэнд:

1. Талийгаачид учирсан дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх хоёр хөлний хэсгийн зулгаралт гэмтэл нь талийгаачийн босоо байрлалд буюу автомашинд мөргөгдөх үед үүсэх ба баруун дунд чөмөгний хугарлын байрлалаас үзэхэд баруун гуяны баруун урд хэсгээс анх автомашин мөргөсөн байна. Хугарлын хөлийн улнаас дээшхи өндрийн түвшин нь 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай Верна  аксент маркийн автомашины урд буферын замын гадаргуугаас дээшхи өндөртэй зөрүүтэй байх тул талийгаач нь сөхөрсөн буюу өвдөглөсөн үедээ машинд мөргүүлсэн байх боломжтой байна. Хэргийн материалаас үзэхэд талийгаач анх мөргүүлэх үедээ бие болон толгойгоороо урд зүгт харсан байдалтай байсан байхаар байна.

2. Дээрх гэмтлүүдээс дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны баруун хэсгийн хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх нь автомашинд мөргүүлэх үед үүснэ, аарцагны зүүн хэсгийн хугарал нь автомашинд мөргөгдөж дайрагдсан үед үүсэх боломжтой. Суудлын жижиг автомашин хүнийг мөргөөд дайрсан үед автомашинд дайрагдах үеийн өвөрмөгч шинж илрэхгүй байж болно. Эдгээр гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.1.15, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэлтэй хүн эмнэлгийн тусламж авснаар амь нас аврагдах боломжтой. Талийгаач эхний автомашинд мөргүүлснээс хойш хоёр дахь автомашинд дайрагдах хүртлээ амьд байсан байна.

3. Хоёр дахь буюу 37-91 УНО улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашин талийгаачийг хэвтээ байрлалд байхад нь дугуйгаар биеийн толгой, цээжний хэсгээр дайрсан байна. Харин гуравдахь буюу 98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай трак маркийн автомашинаас үүссэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.

4. Талийгаач  нь эхэлж 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай верна аксент маркийн автомашинд мөргүүлсэн ба энэ үед дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны баруун хэсгийн хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх гэмтлүүд, мөргүүлээд аарцаг хэсгээр автомашины дугуйгаар дайрагдах юм уу автомашины доод эд ангиудад шахагдах үед аарцагны зүүн хэсгийн хугарал гэмтэл, дараа нь 37-91 УНО улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашины дугуйгаар толгой, цээжний хэсгээр дайрагдаж гавлын орой болон суурь яс, нүүрний ясны үйрч бяцарсан ил хугарал, баруун чамархайн дээд хэсгээс зулай, духны баруун дээд хэсгээр зүүн хөмсөгний дотор үзүүр, нүдний дотор булан хүрсэн хуйхны урагдсан шарх, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал, баруун 1-10-р хавирга, зүүн 1-9-р хавирга шууд бус хугарал, баруун уушгины уг хэсгийн тасрал, дээд дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүрхний зүүн ховдлын ар ханан дахь хөндий рүү нэвтэрсэн шарх, биеийн дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн байна. Талийгаач нь гавал тархи, биеийн хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас буюу автомашинд дайрагдсанаас болж нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 198-200-р хуудас/,

 

25. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн №17/018551 дугаартай дүгнэлтэнд:

1. БНСУ үйлдвэрлэсэн, Hyundai маркийн Truk загварын, цагаан өнгөтэй 98-58 УНЛ улсын, KMFLA19RPYC012592 арлын дугаартай автомашиныг MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”  стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх загвар” стандартын техникийн бүрэн байдлыг хангахгүй байна.

2. БНСУ үйлдвэрлэсэн, Hyundai маркийн Truk загварын, цагаан өнгөтэй 98-58 УНЛ улсын, KMFLA19RPYC012592 арлын дугаартай автомашины эвдрэл гэмтэл нь: Тэвшний улсын дугаар бүдгэрч арилсан, баруун урд буфер, нүүрэн хэсэг зурагдаж халзарсан, баруун хаалганы  салхивчны шил цуурсан, тэвшний хойд порчиг цөмөрч эвдэрсэн, баруун тоормосны гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, хурд хэмжигч ажиллахгүй /сьбидометр/, хөдөлгүүр тос гоожилттой гэх эвдрэл гэмтэлтэй байна.

3. 3 ба 4-р асуултанд хариулахад: Тэвшний улсын дугаар бүдгэрч арилсан, баруун урд буфер, нүүрэн хэсэг зурагдаж халзарсан, баруун хаалганы  салхивчны шил цуурсан, тэвшний хойд порчиг цөмөрч эвдэрсэн, баруун тоормосны гэрэл асахгүй гэх гэмтлүүд нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Харин дуут дохио, хурд хэмжигч ажиллахгүй гэх гэмтлүүд нь осолд нөлөөлж болзошгүй. Учир нь хурд хэмжигч ажиллахгүй байснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй юм.

4. 5 ба 6-р асуултанд хариулахад: БНСУ үйлдвэрлэсэн, Hyundai маркийн Truk загварын, цагаан өнгөтэй 98-58 УНЛ улсын, KMFLA19RPYC012592 арлын дугаартай автомашины тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй байсан, Hyundai маркийн Truk загварын, цагаан өнгөтэй 98-58 УНЛ улсын, KMFLA19RPYC012592 арлын дугаартай автомашин нь АВS, хийн тоормосны системтэй. /хх-ийн 1-р хавтас 114-117-р хуудас/,

26. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн №20677 дугаартай дүгнэлтэнд:

1. БНСУ-д 2001 онд үйлдвэрлэсэн, Hyundai  маркийн  Verna Accent загварын тээврийн хэрэгсэл нь техникийн бзрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. БНСУ-д 2001 онд үйлдвэрлэсэн, Hyundai  маркийн  Verna Accent загварын 52-67 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь: Их гэрлийн баруун талын холын гэрэл асахгүй, урд буфер, номерын гэрэл, дуут дохио, дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,5кН, баруун талдаа 0,8кН, зөрүү нь 37,5 хувь, зогсоолын тоормос зогсохгүй стандартын шаардлага хангахгүй байна.

3. Их гэрлийн баруун талын холын гэрэл асахгүй, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,5кН, баруун талдаа 0,8кН, зөрүү нь 37,5 хувь, зогсохгүй байгаа нь осол гарахад нөөлөлж болзошгүй.

4. Их гэрлийн баруун талын холын гэрэл асахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдах, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй байгаа нь осол гарахад хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй.

5. Hyundai Verna Accent загварын 52-61 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тоормосны энгийн шингэн дамжуулагт системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 142-144-р хуудас/,

 

27. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн №020666 дугаартай дүгнэлтэнд:

1. Hyundai маркийн, Porter загварын 37-91 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь урд тэнхлэгийн хажуу гулсгалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормосны хүч, баруун талын их гэрлийн хүч, мөн дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсгалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормосны хүч, баруун талын их гэрлийн хүч, мөн дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна.

4. Уг тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрлийн хүч стандартын шаардлага хангахгүй /тохиргоо алдагдсан/ байгаа нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлана. Мөн хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормос зогсоогүй нь уг осолд тормосны зам уртсах байдлаар нөлөөлнө.

5. Уг тээврийн хэрэгсэл нь тормосны энгийн шингэн дамжуулагатай.

6. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормосны хүч стандартын шаардлага хангахгүй байна. /хх-ийн 1-р хавтас 159-162-р хуудас/,

28. Замын цагдаагийн шинжээчийн №368 дугаартай дүгнэлтэнд:

1. 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Идэрбат нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг  байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад  аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 37-91 УНО улсын дугаартай  Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч  Л.Соронзонболд нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. 98-58 УНЛ улсын дугаартай Х.Трак маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Амарбаатар нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. 52-61 УБҮ улсын дугаартай Хьюнда Аксент, 37-91 УНО улсын дугаартай Х.Портер, 98-58 УНЛ улсын дугаартай Х.Трак маркийн тээврийн хэрэгслүүдийн тормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

5.Явган зорчигч Ж.Алтангэрэл нь МУ-ын ЗХД-ийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 202-203-р хуудас/,

29. Зам тээврийн осол, хэргийн газарт болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 3-11, 18-43-р хуудас/,

30. Цогсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 12-р хуудас/,

31. Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 2-р хавтас 27-р хуудас/,

32. “Вендо” хөрөнгийн үнэлгээ /37-91 УНО улсын дугаартай H.Porter маркийн автомашин/  /хх-ийн 2-р хавтас 28-р хуудас/,

33. “Вендо” хөрөнгийн үнэлгээ /52-61 УБҮ улсын дугаартай V.Accent маркийн автомашин/ /хх-ийн 2-р хавтас 33-р хуудас/,

34. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /37-91 УНО улсын дугаартай H.Porter маркийн автомашин/ /хх-ийн 2-р хавтас 29-30-р хуудас/,

35. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /52-61 УБҮ улсын дугаартай V.Accent маркийн автомашин/ /хх-ийн 2-р хавтас 31-32-р хуудас/,

36. Хохирол төлсөн баримт /хх-ийн 2-р хавтас 34-36, 38-39, 41-р хуудас/,

37. Шүүгдэгч Л.Соронзонболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 218-р хуудас/

38. Шүүгдэгч М.Идэрбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 3-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Идэрбат нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын баруун хойд талын замд 52-61 УБҮ улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Hyundai маркийн Accent Verna” загварын автомашиныг жолоодон  явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг  байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад  аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч Ж.Алтангэрэлийг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, дээрх осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Шүүгдэгч Л.Соронзонболд нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын баруун хойд талын замд 37-91 УНО улсын дугаартай Hyundai маркийн Porter загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Алтангэрэлийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уранчимэгийн ...18 цагийн үед “Био”-гийн төв дээр байдаг Улаанбаатар хотын банкны хамгаалагч Баттөмөртэй уулзаад “харьлаа” гээд явсан гэсэн. Тухайн үед согтуу байсан гэдэг. Талийгаачид архан хууч өвчин байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 74-75-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт “...би талийгаачийн төрсөн дүү юм. Шүүгдэгч М.Идэрбатаас 5.915.000 төгрөг, Л.Соронзонболдоос 7.400.000 төгрөг авсан. М.Идэрбат нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны дотор 1.500.000 төгрөг төлнө гэсэн. Иймд хохирол төлөгдсөн. Шүүгдэгч Л.Соронзонболдын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү гэв.

 

2. Иргэний хариуцагч Б.Энхжавхлангийн ...37-91 УНО улсын дугаартай Hyundai маркийн Porter загварын тээврийн хэрэгслийг би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Г.Отгонжаргалаас худалдах, худалдан авах гэрээгээр 3,5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед баз хүргэн Л.Соронзонболд Архангай аймгийн хаягтай, би хотын хаягтай байсан болохоор миний нэр дээр гэрээг байгуулсан. Уг машин бол Соронзонболдынх юм. миний хувьд нэрийг нь шилжүүлж амжаагүй, гэрээ нь надад байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 26-р хуудас/,

 

3. Гэрч Э.Бямбатогтохын ...98-58 УНЛ улсын дугаартай Hyundai маркийн Truk загварын маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай дүүгийн нөхөр Амарбаатар жолоодож явсан. Би яг осол болох үед унтаж байсан болохоор жолооны хүрдээ хаашаа дарсныг нь мэдэхгүй байна. Гэнэт тормос гишгэхээр нь би сэрээд харахад зам чөлөөлөөд портерын ард 5 метр зайд зогсож байсан. Би дайраагүй, тэнхлэгээрээ дээгүүр нь гарчихлаа. Портер дайрчихлаа, цагдаа дуудъя гэж хэлсэн. Амарбаатарыг тормослоход ямар нэгэн дуу чимээ гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

 

4. Гэрч С.Одонбаярын ...Алтанбулагаас гараад хар зам руу ороод нөхөр, хүүхэд бид нар бүгд унтаад явж байхад машин гэнэт тоормослоод зогссон. Сэрээд харахад манай машины урд нэг цэнхэр өнгийн портер их ойрхон тулаад зогсчихсон байсан. Уг портерын арын номерын доод хэсгээр цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/,

 

5. Гэрч С.Сэрээтэрийн ...Намайг цонхоор хартал нэг машин зогссон байсан ба хөдлөөгүй 30 орчим секунт болоод шууд яваад өгсөн. Манай колонкийн хажуугаар явахад нь цонхоор харахад баруун гар талдаа цэнхэр өнгийн гэрлэн дохиотой машин болов уу гэж харсан. Осол болсон талаар би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-81-р хуудас/,

...Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба нилээн согтолттой гуйваад байсан. Надтай уулзчихаад 5 орчим минутын дараа түг хийх чимээ гарсан. Тэр үед 19.28 минут болж байсан. Удалгүй 2-3 минутын дараа бараан хувцастай 30-35 насны хоёр эрэгтэй хүн ирээд “эгчээ утсаар яриулах боломж байна уу, зам дээр хүн дайрчихсан байна шдээ” гэж хэлэхэд нь би утаснаасаа дуудлага өгсөн. Тухайн үед харанхуй байсан болохоор дайрсан эсэхийг хараагүй...гэх мэдүүлэг  /хх-ийн 1-р хавтас 82-84-р хуудас/,

 

6. Гэрч Б.Амарбаатарын  ...Шувуун фабрик өнгөрөөд “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын баруун хойд талд төв зам дээр урд явсан портер машин гэнэт баруун гар тал руугаа шахаад зогссон. Би ард нь явж байтал зам дээр хүн хэвтэж байхаар нь би сандраад машиныхаа жолооны хүрдийг баруун гар тал руугаа дараад тойроод гарсан. Миний урд зогссон Портерын жолооч машинаасаа гүйгээд гараад ирэхээр нь бид хоёр колонкийн хүн дээр очиж “зам дээр хүн дайруулсан байна. Миний өмнө зогссон портер машины жолооч миний машины хойд талын хамгаалалт төмөр дээр цагаан, ягаан юмнууд наалдсан гэж байсан. Би тэр зам дээр хэвтэж байсан хүнийг хараад урдуур нь шахаад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 85-86-р хуудас/,

 

7. Гэрч С.Цэвэлмаагийн ...Портер маркийн 37-91 УНО улсын дугаартай автомашинтай гараад Шувуун фабрик өнгөрөөд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй Шувуун фабрик руу явж байсан автомашин холын гэрлээ шилжүүлэхгүй, манай машины хажуугаар зөрөөд явсан. Тэр үед манай нөхөр нэг юм нь дээгүүр тар түр гээд гарахад манай нөхөр “юу вэ, юун дээгүүр гараад явчихваа” гээд сандраад машинаа зогсоогоод машинаасаа шууд буусан. Тухайн үед манай нөхөр их сандарсан байсан. Машинд утсаа орхисон болохоор өөр хүний утсаар дуудлага өгсөн. Осол болох үед ямар нэгэн дуу чимээ сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 87-89-р хуудас/,

 

8. Гэрч М.Агваанхандын ...Нэг сэрэхэд Амарбаатар машинаас буугаад зогсчихсон байсан. Манай машины урд нэг портер зогсчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 95-р хуудас/,

...Нэг сэрэхэд л машин зогсчихсон байсан. Манай машины урд нэг портер зогсож байсан ба уг машины арын тэвшний доод хэсэг битүү цус болсон байсан. Би осолд орсон хүнийг огт хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,

 

9. Гэрч Б.Цэнд-Очирын ...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нисэх-Яармагийн чиглэлийн зөрчил илрүүлэх чиглэлийн камерыг шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цаг 07 минут 46 секундэд 52-61 УБҮ улсын дугаартай жолоочийн талын гупер урд хэсгээрээ эвдрэлтэй, машины 2 талын толин дээр цэнхэнр өнгийн дохионы гэрэлтэй автомашин бичигдсэн байсан. Уг содон шинж хэргийн газарт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцын камерт бичигдсэн автомашины содон шинжтэй тохирч байсан ба хэрэг гарсан цаг хугацаатай ойр байсан. Ингээд уг автомашиныг шүүж жолоочийн гэрийн хаягаар очиж уулзан ярилцлага хийхэд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Жолооч М.Идэрбатыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Замын цагдаагийн албаны байранд авч ирэх үед 52-61 УБҮ улсын дугаартай аксент маркийн машинтайгаа ирсэн. Уг автомашины урд гуперыг засаж будсан, угааж цэвэрлэсэн байдалтай байсан. Жолооч М.Идэрбаттай ярилцахад баригдахаасаа айж засаж янзалж цэвэрлэсэн гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 99-р хуудас/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн №409 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачид гавлын орой болон суурь яс, нүүрний ясны үйрч бяцарсан ил хугарал, баруун чамархайн дээд хэсгээс зулай, духны баруун дээд хэсгээр зүүн хөмсөгний дотор үзүүр, нүдний дотор булан хүрсэн хуйхны урагдсан шарх, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал, баруун 1-10-р хавирга, зүүн 1-9-р хавирга шууд бус хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, баруун уушгины уг хэсгийн тасрал, дээд дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүрхний зүүн ховдлын ар ханан дахь хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцаг умдагны баруун дээд салаа, баруун сүүж, ууцны үелэмж, умдагны заадал, зүүн сүүж, ууцны үелэмжээр салсан хугарал, баруун дунд чөмөгний /Бампер/ ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх, толгойн зулайн хуйх, зүүн цавь, ташаанд шарх, нүүр, чихний дэлбэнд зулгаралт, чихний дэлбэн, шанаа, зүүн хацарт цус хуралт, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун дал, цээжний баруун ар хэсэг, бүсэлхий, баруун гуя, шилбэ, зүүн ташаа, гуянд зулгаралт, баруун шуу, баруун хөлийн эрхий хуруун дахь хуучин цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Эдгээр гэмтлүүдээс гавлын орой болон суурь ясны үйрч бяцарсан ил хугарал, баруун чамархайн дээд хэсгээс зулай, духны баруун дээд хэсгээр зүүн хөмсөгний дотор үзүүр, нүдний дотор булан хүрсэн хуйхны урагдсан шарх, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал, баруун 1-10-р хавирга, зүүн 1-9-р хавирга шууд бус хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, баруун уушгины уг хэсгийн тасрал, дээд дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүрхний зүүн ховдлын ар ханан дахь хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцаг умдагны баруун дээд салаа, баруун сүүж, ууцны үелэмж, умдагны заадал, зүүн сүүж, ууцны үелэмжээр салсан хугарал, баруун дунд чөмөгний /Бампер/ ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, толгойн зулайн хуйх, зүүн цавь, ташаанд шарх, нүүр, чихний дэлбэнд зулгаралт, чихний дэлбэн, шанаа, зүүн хацарт цус хуралт, баруун бугуй, баруун, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, хэвлий, баруун дал, цээжний баруун ар хэсэг, бүсэлхий, баруун гуя, шилбэ, зүүн ташаа, гуянд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун шуу, баруун хөлийн эрхий хуруун дахь хуучин цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх хоёр хөлний хэсгийн зулгаралт гэмтэл нь талийгаачийн босоо байрлалд буюу автомашинд мөргөгдөх үед үүссэн, бусад гэмтлүүд нь талийгаачийн хэвтээ байрлалд буюу автомашинд дайрагдах үед үүссэн байна.

3. Талийгаач нь эхэлж автомашинд мөргүүлээд, дараа нь дайруулсан байна. Хэвтээ байрлалд үүссэн гэмтлүүд нь автомашины дугуйгаар биеийн толгой, цээжний хэсгээр дайрснаас болж үүссэн байх тул талийгаачийг хэвтэж байх үед нь дугуйгаар дайрсан автомашинаар уг гэмтлүүд нь үүсгэгдэнэ. Хэргийн материалтай танилцаагүй тул хоёр, гурав дахь машиныг ялгах боломжгүй байна.

4. Талийгаач нь гавал тархи, биеийн хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас буюу автомашинд дайрагдсанаас болж нас баржээ. Автомашинд дайрагдсан гэмтлүүдийг авснаас хойш амьд байх боломжгүй.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаачид нас барсны дараа үүссэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.

7. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3,6 промилли спирт илэрсэн ба согтолтын хүнд зэрэгт хамаарна.

8. Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байна.

9. Талийгаач нь 170 см өндөртэй байна. Жин үзэх боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 189-191-р хуудас/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн №561 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачид учирсан дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх хоёр хөлний хэсгийн зулгаралт гэмтэл нь талийгаачийн босоо байрлалд буюу автомашинд мөргөгдөх үед үүсэх ба баруун дунд чөмөгний хугарлын байрлалаас үзэхэд баруун гуяны баруун урд хэсгээс анх автомашин мөргөсөн байна. Хугарлын хөлийн улнаас дээшхи өндрийн түвшин нь 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын автомашины урд буферын замын гадаргуугаас дээшхи өндөртэй зөрүүтэй байх тул талийгаач нь сөхөрсөн буюу өвдөглөсөн үедээ машинд мөргүүлсэн байх боломжтой байна. Хэргийн материалаас үзэхэд талийгаач анх мөргүүлэх үедээ бие болон толгойгоороо урд зүгт харсан байдалтай байсан байхаар байна.

2. Дээрх гэмтлүүдээс дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны баруун хэсгийн хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх нь автомашинд мөргүүлэх үед үүснэ, аарцагны зүүн хэсгийн хугарал нь автомашинд мөргөгдөж дайрагдсан үед үүсэх боломжтой. Суудлын жижиг автомашин хүнийг мөргөөд дайрсан үед автомашинд дайрагдах үеийн өвөрмөгч шинж илрэхгүй байж болно. Эдгээр гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.1.15, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэлтэй хүн эмнэлгийн тусламж авснаар амь нас аврагдах боломжтой. Талийгаач эхний автомашинд мөргүүлснээс хойш хоёр дахь автомашинд дайрагдах хүртлээ амьд байсан байна.

3. Хоёр дахь буюу 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн портер загварын автомашин талийгаачийг хэвтээ байрлалд байхад нь дугуйгаар биеийн толгой, цээжний хэсгээр дайрсан байна. Харин гуравдахь буюу 98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай трак маркийн автомашинаас үүссэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.

4. Талийгаач  нь эхэлж 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын маркийн автомашинд мөргүүлсэн ба энэ үед дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцагны ясны баруун хэсгийн хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуяны няцарч урагдсан шарх гэмтлүүд, мөргүүлээд аарцаг хэсгээр автомашины дугуйгаар дайрагдах юм уу автомашины доод эд ангиудад шахагдах үед аарцагны зүүн хэсгийн хугарал гэмтэл, дараа нь 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн портер загварын автомашины дугуйгаар толгой, цээжний хэсгээр дайрагдаж гавлын орой болон суурь яс, нүүрний ясны үйрч бяцарсан ил хугарал, баруун чамархайн дээд хэсгээс зулай, духны баруун дээд хэсгээр зүүн хөмсөгний дотор үзүүр, нүдний дотор булан хүрсэн хуйхны урагдсан шарх, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалмын их биеийн бяцарсан хугарал, баруун 1-10-р хавирга, зүүн 1-9-р хавирга шууд бус хугарал, баруун уушгины уг хэсгийн тасрал, дээд дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцрал, зүрхний зүүн ховдлын ар ханан дахь хөндий рүү нэвтэрсэн шарх, биеийн дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн байна. Талийгаач нь гавал тархи, биеийн хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас буюу автомашинд дайрагдсанаас болж нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 198-200-р хуудас/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №1991 дугаартай дүгнэлтэнд:

1. Нэр, хаяг тодорхойгүй гэх шингэн цус АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 192-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1990 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “02.14 А-409 НХ-гүй ш/э 1142” гэж хаягласан цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрч байна. /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/,

 

           13. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын ...Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд тогтоогдсон гэмтлүүдийн шинж чанараас үзэхэд босоо үед мөргөлдсөн болон хэвтээ үед дайрагдсан гэмтлүүд учирсан байсан. Гавлын орой болон суурь яс үйрч бяцарсан ил хугарал, толгойн хуйхны том хэмжээний шарх, тархины няцрал, хүзүүний 1-р нугаламын болон баруун 1-10, зүүн 1-9-р хавиргануудын хугарал, уушиг болох зүрхний гэмтэл, биеийн дээд хэсэг  буюу толгой, гар, цээж, хэвлий хэсгийн гэмтлүүд нь /зөөлөн эдийн/ автомашинд дайрагдах буюу дарж шахах үйлчлэлийн улмаас үүссэн байх тул талийгаачийг хэвтэж байх үед буюу цээж, толгой хэсгээр машины дугуйгаар дайрсан үед үүснэ. Эдгээр гэмтлээс болж шууд үхэлд хүргэх учраас 3 дахь машин буюу Хьюндай маркийн Трак загварын маркийн автомашин нь нэгдүгээрт: тэнхлэгээрээ гарсан, хоёрдугаарт: талийгаачийг нас барсны дараа үүссэн гэмтэл тогтоогдоогүй. 2 дахь машин болох портер нь талийгаачийг шууд үхэлд хүргэсэн. Харин 3 дахь Хьюндай маркийн Трак загварын амьд болон нас барсны дараа гэмтэл учруулаагүй. 2 дахь автомашины учруулсан гэмтэл буюу үхэлд хүргэх гэмтлүүд Ж.Алтангэрэлд учирсны дараа амьд байх боломжгүй. Талийгаачид эхний машин буюу Хьюндай маркийн Аксент Верна загварын автомашин нь амьд үед нь босоо байрлалаас буюу дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цус хуралт, аарцаг ясны хугарал, баруун дунд чөмөгний ил хугарал, гуя нь няцарч урагдсан шарх хоёр хөлний хэсгийн зулгарал гэмтлүүдийг учруулсан байна. Эхний автомашины учруулсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба аарцаг ясны хугарал нь 3.1.5, баруун дунд чөмөгний ил хугарал нь 3.1.20 гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтаар хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн баруун дунд чөмөгний хугарлаас харахад гуяны баруун урд хэсгээс автомашин мөргөсөн үед дунд чөмөгний хугарал үүсэх бөгөөд уг хугарлын түвшинг 52-66 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын машинтай харьцуулахад зөрүүтэй байх ба талийгаач сөхөрсөн буюу өвдөглөсөн үед үүссэн байх боломжтой. Автомашинд мөргүүлснээс уг баруун дунд чөмөгний ил хугарал, аарцагны баруун хэсгийн хугарлууд нь шууд үүснэ. Талийгаач мөргүүлээд унах үед автомашинтай хүрэлцэх үед илрэх боломжтой. Аарцагны зүүн хэсгийн хугарал нь автомашины дугуй буюу доод хэсгийн эд ангиар шахсан үед үүсэх боломжтой. Эхний машин нь суудлын машин байх тул талийгаачийг мөргөөд аарцагны хэсгээр дайрч гарсан үед автомашинд дайрагдах үеийн өвөрмөгц шинж илрэхгүй байж болно. Дотор эртхнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, нарийн гэдэс нь чацархай урагдал, цус хуралт нь автомашинд хүчтэй мөргүүлсэн үед үүссэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 101-103-р хуудас/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №2247 дугаартай дүгнэлтэнд:

1. Хэргийн газрын үзлэгээр машины доод эд ангид үзлэг хийх явцад голын залгаас төмөрт наалдаж үлдсэн №2 биологийн зүйлс, шаврын хаалтад үлдсэн №1 биологийн зүйлс, “Б цус мэт зүйл”, “4” гэж хаяглан хуванцар саванд битүүмжилсэн хүрэн улаан өнгийн зүйлс, “Б тархи” гэж хаягласан зүйлс, хохирогч Ж.Алтангэрэлийн ДНХ-ийн тогтоцыг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 2247-ийн хүснэгтийн 2, 3, 4, 5, 6, 7-р баганад үзүүлэв.

2. Хэргийн газрын үзлэгээр машины доод эд ангид үзлэг хийх явцад голын залгаас төмөрт наалдаж үлдсэн №2 биологийн зүйлс, шаврын хаалтад үлдсэн №1 биологийн зүйлс “Б тархи цус мэт зүйл” “4” гэж хаяглан хуванцар саванд битүүмжилсэн хүрэн улаан өнгийн зүйлс, “Б тархи” зэрэг нь хүний эд эсийн үлдэц бөгөөд ДНХ-ийн тогтоцоороо хохирогч Ж.Алтангэрэлийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн эд эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоосон учир АВO системээр бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй гэж үзэв.

ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 2247-ийн хүснэгт 1.

Локус PowerPlex HS

Машины голын залгаас төмөрд наалдаж үлдсэн №2 эдийн ДНХ-ийн тогтоц

Машины шаврын хаалтад үлдсэн №1 эдийн ДНХ-ийн тогтоц

“Б цус  мэт зүйл”-ийн ДНХ-ийн тогтоц

“4” гэж хаяглан хуванцар саванд битүүмжилсэн хүрэн улаан өнгийн зүйлсийн ДНХ-ийн тогтоц

“Б тархи” ДНХ-ийн тогтоц

Хохирогч Ж.Алтан-гэрэлийн ДНХ-ийн тогтоц

0

1

2

3

4

5

6

7

1

D3S1358

15-18

15-18

15-18

15-18

15-18

15-18

2

THO1

7-7

7-7

7-7

7-7

7-7

7-7

3

D21S11

29-31.2

29-31.2

29-31.2

29-31.2

29-31.2

29-31.2

4

D18S51

14-17

14-17

14-17

14-17

14-17

14-17

5

Penta E

10-11

10-11

10-11

10-11

10-11

10-11

6

D5S818

11-11

11-11

11-11

11-11

11-11

11-11

7

D13S317

8-11

8-11

8-11

8-11

8-11

8-11

8

D7S820

12-13

12-13

12-13

12-13

12-13

12-13

9

D16S539

12-11

12-11

12-11

12-11

12-11

12-11

10

CSF1PO

11-12

11-12

11-12

11-12

11-12

11-12

11

Penta D

11-13

11-13

11-13

11-13

11-13

11-13

12

Vwa

15-17

15-17

15-17

15-17

15-17

15-17

13

D8S1179

13-14

13-14

13-14

13-14

13-14

13-14

14

TROX

8-8

8-8

8-8

8-8

8-8

8-8

15

FGA

23-24

23-24

23-24

23-24

23-24

23-24

 

16

Амело-генин

/хүйс/

 

XY

 

XY

 

XY

 

XY

 

XY

 

XY

гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 105-р хуудас/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №2038 дугаартай дүгнэлтэнд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн үстэй дотортой хар өнгийн куртик, бор өнгийн лидрин куртик, хөх саарал өнгийн цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн фудволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн дотоож, түрийтэй хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн.

            2. Хөх саарал өнгийн цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоожинд дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

            3. Үстэй дотортой хар өнгийн куртик, бор өнгийн лидрин куртик, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн фудволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, хар өнгийн ноосон өмд, түрийтэй хар өнгийн хос гутал дээрх цусны бүлгийн харьъяаллыг тогтоох боломжгүй байна.

4. Саарал өнгийн хос оймс, цэнхэр алаг өнгийн хос оймсон дээр цус илрээгүй.

Жич: Тогтоолд дурдсан хувцаснууд нь ирүүлсэн хувцастай тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №01/179 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цогцосны гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй цогцосны гарын хээний дардас нь нэгдсэн АДИС-ПАПИЛОН санд “MN000110011052” дугаараар, Жаргалын Алтангэрэл гэх нэрээр орж байсан.

3. Харин тохирох эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гэх гарын мөр байхгүй байна. /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1849 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Хьюндай маркийн Аксент Верна загварын 52-61 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбай доод хэсэг, капот дээр байрлах салхи зүсэгчийн зүүн талыг засварласан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хагархай хуванцарууд дээр ямар нэгэн бичиглэл тэмдэглэгээ байхгүй байна. Хэргийн газраас хураан авсан “1” гэж дугаарласан уутанд байх хуванцар хагархай нь Хьюндай маркийн Аксент Верна загварын 52-61 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд бамбайн баруун талын тогтоогч чихний хагархайтай нэг бүхэлийг үүсгэж байна. “2” гэж дугаарласан уутанд байх хагархай хэсгүүд нь Hyundai Accent маркийн 52-61 УБҮ улсын дугаартай автомашины эд ангитай тохирохгүй байна.

3. Хьюндай маркийн Аксент Верна загварын 52-61 УБҮ улсын дугаартай автомашины эд анги бүрэн гэмтэлтэй байна.

4. Урд бамбай хагарсан, салхи зүсэгчийн зүүн булан хагарсан, баруун урд талын холын гэрэл, баруун хойд талын оврын гэрэл асахгүй зэрэг гэмтлүүдтэй байна.

5. Хэргийн материал ирүүлээгүй тул автомашинд үүссэн гэмтэл нь ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

6. Ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Автомашинд үүссэн дээр гэмтлүүдийг энгийн нүдээр хараад тогтоох боломжтой. Тормосны хүч болон идэвхжилт, гэрлийн тусгал болон гэрлийн чадлын тусгай багажны тусламжтайгаар тодорхойлно.

8. Тормосны шингэн дамжуулгатай, тормосны АВS системгүй байна. Туршилтаар автомашины урд тэнхлэгний дугуйнаас тормосны мөр зам дээр үүсэж байна. Хойд тэнхлэгний дугуй түгжигдэхгүй зам дээр тормосны мөр үүсэхгүй байгаа нь тормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тормосны хүч болон хэмжилтийг тодорхойлох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

9. Гэрлийн тусгал болон гэрлийн чадлыг тогтоох тусгай багаж байхгүй тул  тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 120-121-р хуудас/,

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1850 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Accent” маркийн 52-61 УБҮ улсын дугаартай автомашины бамбай зүүн талын тогтоогч чихний боолтны эргэний үзүүрт хар өнгийн утасны сэмэрдэс, урд бамбайн зүүн буланд саарал өнгийн утасны сэмэрдэсүүд байна.

2. Автомашины доод эд ангиудаас бэхжүүлсэн хар, саарал өнгийн утасны сэмэрдэсүүд нь талийгаачийн өмсөж явсан гэх хувцаснуудын утасны сэмэрдэсүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 130-139-р хуудас/,

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1825 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Porter” маркийн 37-91 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги бүрэн байна.

2. Автомашины дуут дохио ажиллагаагүй, зүүн урд талын дугуй дотогшоо хонхойсон, жолооны хүчлүүрийн шингэн байхгүй, хойд талын ухрахын гэрэл асахгүй зэрэг гэмтлүүд байна.

3. Хэргийн материал ирүүлээгүй тул автомашинд үүссэн гэмтэл нь ослын өмнө хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

4. Ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

5. Тормосны шингэн дамжуулгатай, тормосны ABS системгүй байна. Туршилтаар автомашины урд тэнхлэгний дугуйнаас тормосны мөр зам дээр  үүсэж байна. Хойд тэнхлэгний дугуй түгжигдэж чирэгдэхгүй зам дээр тормосны мөр үүсэхгүй байгаа нь тормосны механизмын ажиллагаа хэвийн бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тормосны хүч болон идэвхжилтийг тодорхойлох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

6. Гэрлийн тусгал болон гэрлийн чадлыг тогтоох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

7. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүдийг тусгай багаж хэрэглэхгүйгээр жолооч мэдэх боломжтой. Тормосны хүч болон идэвхжилт, гэрлийн тусгал болон гэрлийн чадлыг тусгай багажны тусламжтайгаар тодорхойлно.

8. Шинжилгээнд ирүүлсэн хагархай хуванцрууд нь “Hyundai Porter” маркийн 37-91 УНО улсын дугаартай автомашины эд ангитай тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 147-156-р хуудас/,

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3093 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 37-91 УНО улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины доод эд ангиуд болох түлшний сав, тэвшний доод шал, хөндлөвч төмөр, дугаарын төмөр, хойд тэнхлэг зэрэгт цус илэрч байна.

2. Илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, YHO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, Vwa, D8S1179, TROX, FGA гэсэн локусын аллелиар Ж.Алтангэрэлийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 163-165-р хуудас/,

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3143 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 52-61 УБҮ улсын дугаартай “Hyundai Accent”  маркийн автомашин урд буфер, дугуй, обуд, доод эд ангиудад цус илрээгүй.

2. Автомашины үзлэгийн явцад доод тэвшний төмөрний баруун хэсэгт үс мэт зүйлс илэрсэн.

3. Тэвш төмөрнөөс  илэрсэн үс мэт зүйлс нь үс байна. Дээрх үснүүд нь булцуутай байна.

4. Тэвш төмөрнөөс илэрсэн үс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний үс байна.

5. Уг илэрсэн үсний ДНХ-ийн тогтоц 2017 оны №2247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан  Ж.Алтангэрэлийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 166-168-р хуудас/,

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1177 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 8 ширхэг, хүрэн хүрмэнд 1 ширхэг, хар хөх өмдөнд 3 ширхэг, татуурга замаасаа гарсан, хар өмдөнд 4 ширхэг, дотоожинд 4 ширхэг татаж чангаах хүчний  үйлчлэлээр  гарсан уранхай болон ханзарсан уранхай байна.

- Хар хүрмэнд 5 ширхэг, хүрэн хүрмэнд 3 ширхэг, фудболканд 3 ширхэг, хар хөх өмдөнд 7 ширхэг уранхай, биеийн тамирын хар өмдөнд 3 ширхэг, хар саарал өмдөнд 3 ширхэг, хар өмдөнд 4 ширхэг хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан цоорсон болон гогдсон уранхайнууд байна.

- Хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр хар хүрмэний 45х10мм, 18х13см талбайд зулгаралтууд, 90х30мм, 45х20мм хэмжээтэй уранхай, хар саарал  цамцанд 1 ширхэг уранхай, хүрэн хүрмэнд 7х4см талбайд 5 ширхэг уранхай, хар хөх өмдөнд 25х40мм, 57х27см, 20х10мм хэмжээтэй 3 хэсэг газарт уранхай, биеийн тамирын хар өмдөнд 18х10см, 8х5см хэмжээтэй 2 хэсэг газарт зулгаралт, дотоожинд гарсан 3мм /А/, 5мм /Б/, 19х5мм /В/, 17х7мм /А/, 7х4мм /Б/, 4х2мм /В/ хэмжээтэй 6 ширхэг уранхай, хар өнгийн хос гутланд 145х155мм, 30х20мм, 26х4мм, 46х26мм хэмжээтэй 4 хэсэг газарт халцралт гарсан байна.

- Хар эрээн өмдөнд 2 ширхэг эдэлгээний явцад гарсан цоорсон уранхай байна.

- Хар өнгийн хос гутланд хатуу, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр гарсан 4 ширхэг гүн мөрүүд байна. /хх-ийн 1-р хавтас 170-177-р хуудас/,

 

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1844 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Huyndai Porter маркийн 37-914 УНО улсын дугаартай автомашины доод эд ангийн стермэний боолтны толгой 16,21-19,52 мм хэмжээтэй хар өнгийн акрилан ширхэгт мөн автомашины хурдны хайрцагны доод тагны завсар 24,15-29,26 мм хэмжээтэй хар өнгийн модакрил ширхэгтэй сэмэрдэсүүд байна.

2. Автомашины хурдны хайрцагны дооод тагны завсар байсан модакрил ширхэгт нь талийгаач Ж.Алтангэрэлийн өмсөж явсан гэх хар өнгийн өмдний модакрил ширхэгтэй тохирч байна.

- Мөн автомашины доод эд ангийн стермэний боолтны толгойд байсан акрилан ширхэгт нь талийгаач Ж.Алтангэрэлийн өмсөж явсан гэх богино ханцуйтай хар өнгийн цамцны акриалан ширхэгүүдтэй тохирч байна. /хх-ийн 178-187-р хуудас/,

 

24. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн №20677 дугаартай дүгнэлтэнд:

1. БНСУ-д 2001 онд үйлдвэрлэсэн, Hyundai  маркийн  Verna Accent загварын тээврийн хэрэгсэл нь техникийн бзрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. БНСУ-д 2001 онд үйлдвэрлэсэн, Hyundai  маркийн Verna Accent загварын 52-67 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь: Их гэрлийн баруун талын холын гэрэл асахгүй, урд буфер, номерын гэрэл, дуут дохио, дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,5кН, баруун талдаа 0,8кН, зөрүү нь 37,5 хувь, зогсоолын тоормос зогсохгүй стандартын шаардлага хангахгүй байна.

3. Их гэрлийн баруун талын холын гэрэл асахгүй, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,5кН, баруун талдаа 0,8кН, зөрүү нь 37,5 хувь, зогсохгүй байгаа нь осол гарахад нөөлөлж болзошгүй.

4. Их гэрлийн баруун талын холын гэрэл асахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдах, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй байгаа нь осол гарахад хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй.

5. Hyundai Verna Accent загварын 52-61 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тоормосны энгийн шингэн дамжуулагт системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 142-144-р хуудас/,

 

25. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын шинжээчийн №020666 дугаартай дүгнэлтэнд:

1. Hyundai маркийн, Porter загварын 37-91 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь урд тэнхлэгийн хажуу гулсгалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормосны хүч, баруун талын их гэрлийн хүч, мөн дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсгалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормосны хүч, баруун талын их гэрлийн хүч, мөн дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна.

4. Уг тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрлийн хүч стандартын шаардлага хангахгүй /тохиргоо алдагдсан/ байгаа нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлана. Мөн хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормос зогсоогүй нь уг осолд тормосны зам уртсах байдлаар нөлөөлнө.

5. Уг тээврийн хэрэгсэл нь тормосны энгийн шингэн дамжуулагатай.

6. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тормосны хүч стандартын шаардлага хангахгүй байна. /хх-ийн 1-р хавтас 159-162-р хуудас/,

 

26. Замын цагдаагийн шинжээчийн №368 дугаартай дүгнэлтэнд:

1. 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын тээврийн хэрэгслийн жолооч М.Идэрбат нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг  байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 37-91 УНО улсын дугаартай  Хьюндай маркийн портер загварын тээврийн хэрэгслийн жолооч  Л.Соронзонболд нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. 98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай маркийн Трак загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Амарбаатар нь МУ-ын ЗХД-ийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын, 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн Портер загварын, 98-58 УНЛ улсын дугаартай Хьюндай маркийн Трак загварын тээврийн хэрэгслүүдийн тормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

5.Явган зорчигч Ж.Алтангэрэл нь МУ-ын ЗХД-ийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 202-203-р хуудас/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд: шүүгдэгч М.Идэрбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Соронзонболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

         Улсын яллагчаас шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарыг тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Идэрбатад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Л.Соронзонболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Идэрбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 / тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнзд хохирол учруулсан/, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан/ болгон,

Шүүгдэгч М.Соронзонболдыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон/  болгон тус тус өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Л.Соронзонболд нь ходоодны хавдар өвчний улмаас хагалгаанд орж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь алдсан биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Идэрбатад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны дотор 1.500.000 төгрөгийг хохирогч Ж.Уранчимэг төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарыг тус бүр 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Ж.Уранчимэг мөрдөн байцаалтанд 8.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч М.Идэрбат нь 5.915.000 төгрөг, шүүгдэгч Л.Соронзонболд нь 7.400.000 төгрөг тус тус төлсөн ба шүүгдэгч М.Идэрбат нь хохирогч Ж.Уранчимэгт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны дотор 1.500.000 төгрөг төлөхөөр илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргасан болно.

 

Шүүгдэгч М.Идэрбат нь  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, нийт 10 хоног цагдан хоригдсон ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Идэрбатын цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч М.Идэрбатын нийтэд тустай ажил хийлгэх ялыг 420 цагаар тогтоох үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч М.Идэрбатын эзэмшлийн 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын тээврийн хэрэгслийн, Г.Отгонжаргалын эзэмшлийн 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн Портер загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн №00799527 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч М.Идэрбатад, №01338847 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Отгонжаргал /Л.Соронзонболд/ нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгож, М.Идэрбатын №422250 дугаартай ВСDE ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг, Л.Соронзонболдын №423237 дугаартай В ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг харьцуулах загвар, хувцаснаас авсан 9 ширхэг тавиурын шилтэй утасны сэмдэсүүд, 4 ширхэг хуванцар зүйлийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                           

ТОГТООХ НЬ:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Идэрбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Л.Соронзонболдод  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Мээрэн овогт Мягмарын Идэрбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнзд хохирол учруулсан,

Авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд,

Шүүгдэгч Боржгон овогт Лэгвийшаравын Соронзонболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Идэрбатад хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Соронзонболдыг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Идэрбатын цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгч М.Идэрбатын нийтэд тустай ажил хийлгэх ялыг 420 цагаар тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Идэрбатаас хохирлоо төлөхөөр илэрхийлсэн тул 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогч Ж.Уранчимэгт төлөхийг үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох, үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарт мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч М.Идэрбатын эзэмшлийн 52-61 УБҮ улсын дугаартай Хьюндай маркийн Аксент Верна загварын тээврийн хэрэгслийн, Г.Отгонжаргалын эзэмшлийн 37-91 УНО улсын дугаартай Хьюндай маркийн Портер загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

10. Энэ хэрэгт хураагдаж ирсэн №00799527 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч М.Идэрбатад, №01338847 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Отгонжаргал /Л.Соронзонболд/ нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгож, шүүгдэгч М.Идэрбатын №422250 дугаартай ВСDE ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг, шүүгдэгч Л.Соронзонболдын №423237 дугаартай В ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг харьцуулах загвар, хувцаснаас авсан 9 ширхэг тавиур шилтэй утасны сэмдэсүүд, 4 ширхэг хуванцар зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Хохирогч Ж.Уранчимэгт шүүгдэгч М.Идэрбатаас 5.915.000 төгрөг, шүүгдэгч Л.Соронзонболдоос 7.400.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

           12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Идэрбат, Л.Соронзонболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР