Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/03685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр хаягт оршин байх, ******* ХХК /рд:257**************97/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, *******3а тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Цогтоо /рд:УГ*******50*******0*******11/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо,******* ******* гудамж, *******3а тоот хаягт оршин суух, Б.Солонго нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,925,*******10.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, хариуцагч С.Цогтоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Цогтоо, Б.Солонго нар нь 201******* оны 01 сарын 22-ны өдөр тус банктай 11*******0030523 дугаартай зээлийн гэрээ байгуулж *******,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 3*******5 хоногт 21.******* хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Иргэн С.Цогтоо, Б.Солонго нар нь 11*******0030523 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 201******* оны 0******* сараас эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2022 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Бидний зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр хандсан боловч хариуцагч нар хаягтаа оршин суудаггүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хариуцагч нарын хаягийг тогтоосон. Биднийг 2022 оны 1 сард тус шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 15,952,*******10.25 төгрөгийн өртэй байсан. Хариуцагч С.Цогтоо нь 2022 оны 02 сарын 0*******-ны өдөр банканд ирж 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд уг төлсөн мөнгөнөөс үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл *******,*********************,*********************.************** төгрөг, хүүгийн төлбөрт 3,333,333.32 төгрөгийг суутган авсан. Одоо хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үлдсэн байгаа. Иймд хариуцагч С.Цогтоогоос зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт *******,*******93,**************1.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,232,1**************.77 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 5,925,*******10.25 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хас банкны зүгээс Б.Солонгоос төлбөр гаргуулахаас татгалзаж байна. Иймд С.Цогтоогоос уг төлбөрийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч С.Цогтоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 201******* оны 01 сарын 22-ны өдөр Хас банкнаас *******,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийг авсан тухайд маргаангүй, авсан нь үнэн. Тухайн үед эхнэр Б.Солонгын хамт авсан. Би зээлээ төлж явж байгаад 201******* оны 0******* сарын 03-ны өдрөөс хойш төлөөгүй. Эхнэр Б.Солонгоос тусдаа амьдрах болсон бөгөөд түүнийг зээлээ төлж байгаа гэж бодож байсан. Энэ хугацаанд Хас банкнаас надтай нэг ч холбогдож зээл төлөгдөхгүй байгаа талаар хэлээгүй. Ингээд 2021 оны 12 сард хаяг дээр нэг хүн ирж тусгай активын хэлтэстэй холбогд гээд дугаар өгч тус албаны одоо энэ Батцэцэг гэх хүнтэй уулзсан. Тэгээд зээл төлөгдөөгүй байгааг мэдсэн. Би хэд хэдэн удаа уулзахад 12,000,000 төгрөг өгчихвөл зээлийг чинь хаая гэсэн. Эдний банк яг л наймаа ярьж байгаа юм шиг тэдийг төлчих тэгвэл зээлийг чинь бүхэлд нь хаалаа гэдэг. Ингээд 10,000,000 төгрөг төлөөд зээлийг хаахаар тохиролцсон. Би мөнгө хайж байгаад 2022 оны 02 сарын 0*******-ны өдөр Хас банканд очиж 10,000,000 төгрөг хийсэн. Ингээд миний зээл хаагдаж дууссан. Энэ болгонд би энэ Батцэцэг гэх эмэгтэйтэй л харилцаж байсан. Гэтэл 2022 оны 7 сард намайг машин бариад явж байхад цагдаа зогсоож, намайг эрэн сурвалжилж байгаа гэж хэлсэн. Би тухайн үед маш их гайхсан. Тэгээд хариуцсан цагдаатай нь ярихад Хас банкны хүсэлтээр намайг эрэн сурвалжилж байгаа гэсэн. Би 2 сард зээлээ хаасан байхад намайг яагаад эрэн сурвалжилсан болохыг ойлгоогүй. Ингээд гайхаад 7 сарын 27-ны өдөр Хас банкны салбар дээр очиж зээлийн өр байгааг эсэхийг асуугаад 3000 төгрөг тушаагаад тус банканд өр төлбөртэй эсэх лавлагааг албан бичгээр авсан. Тэгэхэд та манай банканд ямар нэгэн зээлийн өр төлбөргүй байна гээд салбарыг тамга тэмдэгтэй лавлагаа өгсөн. Тэгээд өөр салбар дээр нь очоод тэр өдөр зээлийн дансны хуулга авахад зээлийн үлдэгдэл 0 төгрөг байна гээд дансны хуулга өгсөн. Тэгэхээр нь миний дүү тусгай активын данс мөн биз гээд асуухад мөөн мөн гээд 201*******.01.22-2022.07.27-ны өдрийг хүртэл үлдэгдэл нь 0 гэсэн хуулга өгсөн. Би хаширлаад Монгол банкны мэдээллийн сангаас лавлагаа авахад 201******* оны 1 сард авсан *******,000,000 төгрөгийн зээл 2022 оны 02 сарын 09-нд төлөгдсөн, зээлийн ангилал хэвийн гэсэн лавлагаа авсан. Тэгээд энэ бичгүүдээ аваад Хас банкин дээр очиход нөгөө гаргаж өгсөн тодорхойлолтоо урах гэж оролдсон. Би арай хийж булаацалдаж байж авсан. Тэгсэн чинь одоо дахиад 5,000,000 төгрөг төл гэсэн. Би аль хэдийн төлөөд дууссан тул одоо төлөхгүй гээд явсан. Одоо шүүхэд хүүгийн төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би 2022 оны 2 сард банканд төлбөр тооцоогоо дуусгасан байхад ямар учраас намайг сураггүй алга болсон гээд эрэн сурвалжлуулаад цагдаагаар хайлгасныг бас ойлгохгүй байна. Энэ Батцэцэг гэх эмэгтэй миний утсыг мэдэж байсан. Надтай 2 сарыг хүртэл тэдэн төгрөг төлчих, эдэн төгрөг төлчих, тэгвэл зээлийг чинь хаалаа гэж ярьж байсан байж эрэн сурвалжлуулсанд гайхаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банкны гүйцэтгэх захирлын тушаал, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн албан бичиг, Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 2*******-ны өдрийн 1**************/ШЗ2022/01*******19 дугаартай захирамжийн хуулбар, С.Цогтоо, Б.Солонго нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын хүснэгт, Хас банкны дансны хуулга, Хас банкны 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 1**************/*******00 дугаартай албан бичиг, 2022 оны 10 сарын 1*******-ны өдрийн Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа, Хас банкны 2022 оны 11 сарын 17-ны өдрийн2б/531******* дугаартай албан бичиг,

 

Хариуцагчаас, Хас банкны 2022 оны 07 сарын 27-ны өдрийн **************/753 дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа, Хас банкны дансны хуулга, Хас банкны кассын орлогын баримт зэрэг бичмэл баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.Цогтоо, Б.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,925,*******10.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Солонгод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав.

 

5.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

*******.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...201******* оны 01 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн үлдэгдэл *******,*******93,**************1.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,232,1**************.77 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 5,925,*******10.25 төгрөгийг зээлдэгч С.Цогтоогоос шаардана... хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч С.Цогтоо ...2022 оны 02 сарын 0*******-ны өдөр зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг төлж, үүрэг дуусгавар болсон... гэж маргав.

 

7.******* ХХК нь иргэн С.Цогтоо, Б.Солонго нартай 201******* оны 01 сарын 22-ны өдөр 11*******0030523 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Гэрээгээр зээлдэгч нь *******,000,000 төгрөгийг 3*******5 хоногт 21,*******0 хувийн хүүтэй, 3******* сарын хугацаатайгаар зээлж авсан байна. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар, мөн уг зээлийг авсан үйл баримтын тухайд маргаагүй болно.

Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.2.1, 19******* дугаар зүйлийн 19*******.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн *******51 дүгээр зүйл, *******51 дүгээр зүйлийн *******51.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангасан, зээлийн гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК-д Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн тул зээлдэгч С.Цогтоогоос зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

*******.Зээлдэгч С.Цогтоо нь 2022 оны 02 сарын 0*******-ны өдөр зээлийн төлбөрт 10,000,000 төгрөгийг төлж зээлийг хаасан гэж маргадаг ба нэхэмжлэгч нь тухайн өдөр үндсэн зээлийн үлдэгдэл *******,*********************,*********************.************** төгрөг, хүүгийн төлбөрт 3,333,333.32 төгрөгийг суутган авсан. Одоо үндсэн зээлийн төлбөр байхгүй, харин хүүгийн үлдэгдэл *******,*******93,**************1.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,232,1**************.77 төгрөг, нийт 5,925,*******10.25 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн шаарддаг.

9.Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Хас банкны 2022 оны 07 сарын 27-ны өдрийн **************/753 дугаартай тодорхойлолтод Сүхбаатар ЦОГТОО /РД:УГ*******50*******0*******11/ нь 2022 оны 07 сарын 27-ний өдрийн байдлаар ХасБанкинд зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн аливаа өр төлбөргүй байна. Энэхүү тодорхойлолтыг харилцагчийн хүсэлтээр гаргасан тул мэдээллийг задруулсантай холбоотой аливаа асуудлыг харилцагч хариуцна гэж,

2022 оны 07 сарын 27-ны өдрийн Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн Зээлийн мэдээллийн лавлагааны 5 дугаарт ...анх олгосон зээлийн хэмжээ: *******,000,000 , олгосон огноо: 201*******/01/22, төлөгдөх огноо: 2019/01/10, төлөгдсөн огноо: 2022/02/09, үлдэгдэл: 0, барьцаа хөрөнгийн төрөл: гэр ахуйн эд хогшил, олгосон байгууллага: Хас банк... гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

 

Хариуцагчаас ирүүлсэн дээрх баримтаас үзэхэд талууд зээлийн үлдэгдлийн хэмжээнд харилцан тохиролцож 2022 оны 02 сарын 0*******-ны өдөр зээлдэгч С.Цогтоогоос 10,000,000 төгрөгийг төлснөөр зээлийн үүргийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

10.Түүнчлэн Иргэний хуулийн 23******* дугаар зүйлийн 23*******.*******-т Өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно 23*******.5-т Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч банк нь 2022 оны 07 сарын 27-ны өдөр хариуцагчид ямар нэгэн зээлийн өр төлбөр байхгүй талаар зээлдэгчийн өөрийн хүсэлтээр тодорхойлолт гаргасан байх ба тухайн тодорхойлолтод хүүгийн талаар заагаагүй, мөн зээлийн дансны хуулгад зээлийн хүүгийн үлдэгдлийн талаар тэмдэглэгдсэн тэмдэглэгээ байхгүй тул дээр зааснаар хүүг төлсөн гэж үзэж төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно.

11.Нэхэмжлэгч хэдийгээр Иргэний хуулийн 21******* дугаар зүйлийн 21*******.*******-т зааснаар үндсэн үүрэг, зээлийн хүү гэсэн дарааллаар зээлийн үүргийг төлүүлнэ хэмээн тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний *******.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заажээ.

12.Хариуцагч зээлийн үүрэг дуусгавар болсон талаар дээрхээс өөрөөр нотлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцооллын хүснэгт, Хас банкны 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 1**************/*******00 дугаартай албан бичиг, 2022 оны 10 сарын 1*******-ны өдрийн Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг нь хариуцагчийн ирүүлсэн баримтуудаас цаг хугацааны хувьд сүүлд үйлдэгдсэн байхын зэрэгцээ хариуцагчийн ирүүлсэн баримтын үнэн зөв эсэхэд нэхэмжлэгч маргаагүй байна. Тэгэхээр тус банк нь 2022 оны 07 сард хариуцагчийг өр төлбөргүй гэж тодорхойлсон атлаа 2022 оны 10 сард хүүгийн төлбөртэй гэж үзэж шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүйн дээр шинээр үүрэг үүссэн үүрэг шаардаагүй юм.

Тиймээс хариуцагчийн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,7*******2.9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11*******, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******52 дугаар зүйлийн *******52.1. *******52.2-т зааснаар хариуцагч С.Цогтоод холбогдох 5,925,*******10.25 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Солонгод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,7*******2.9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ