Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэмт үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг арван хоёр / 12 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар оногдуулсан арван хоёр / 12 / жилийн хугацаагаар хорих ялын эдлэх ялыг хоёр дахин багасгаж зургаан / 06 / жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зургаан / 06 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун жаран долоо / 167 / хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир насанд хүрээгүй хохирогч болон, иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  насанд хүрээгүй хохирогчоос гаргасан ярианы бичлэг бүхий СД 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, бэлгэвч 1 ширхэг хураагдсан болон Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа биологийн дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, , ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, бэлгэвч 1 ширхэг хураагдсан болон Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа биологийн дээж 1 ширхэг зэргийг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Шүүгдэгч *******ид авсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас гарч явахыг хориглох, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар  сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Д.БАТЦЭНГЭЛ

ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА