Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 68

 

                       

                                                                                      

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч:  Д.Мөнхтуяа,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 201716000083 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

     Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн *******тай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед *******

 

 

C:\Users\munkhtuya\Music\Documents\Received Files\2017.06.26 № *******.docx

манай ажил дээр ирэхдээ согтуу архи үнэртүүлчихсэн ирээд ээжтэй яриад ээж “Одоо хаах болж байна тараад болъё” гэж байгаа сонсогдсон. Тэгээд удалгүй ******* түрүүлж гарч ирээд гадагшаа гараад явсан араас нь ээж гарч ирээд дэлгүүрээ түгжээд “Одоо хаах болж байна хогоо шүүрдэж байя” гэж хэлээд хогийн шүүрээ аваад гарсан. Гэтэл хаанаас ч юм бэ мэдэхгүй ******* гадаа ирчихсэн үүдний довжоон дээр ээж ******* барьж гарсан хогийн шүүрийг нь авч шидээд ээжийг заамдаад авахад ээж хармаанаасаа гар утсаа гаргаад иртэл түүнийг нь булааж аваад баруун талын саадруу шидэж байгаа харагдсан. Би тэгэхээр нь хүүе яаж байна аа гэж хэлсэн. Бас ээжийг түлхээд байгаа харагдсан. Гэхдээ унагаагаагүй. Тэгээд орж ирээд намайг “Чи муу бие өвчтэй гээд ажил хийдэггүй зүгээр байдаг байж битгий баашил” гээд нүүрний зүүн талын хацар, шанаа, толгойны хэсгүүдэд хэд хэдэн удаа цохиод миний өмсөж явсан хувцаснаас заамдаад үүдний хэсэгт байдаг заалруу чирч ороод хоолойноос шахаад нүдний шилрүү цохиод нүдний шил хагалчихсан. Тэр үед хамарнаас цус гарсан чинь гараад явахаар нь явчихлаа гэж бодоод цаана байдаг угаалгын өрөөнд ороод хамарнаас гарсан цусаа угааж байхад ******* бас орж ирээд миний толгойны зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохиод авсан. Тэгээд намайг түлхэж шалан дээр унагаасан тэгээд миний гэдэс хэвлийд хэд хэдэн удаа өшиглөөд хавирга руу бас дэвсээд байсан. Тэгж байгаад гараад явсны дараа нь цагдаа ирээд *******ыг сурсан. ...гомдолтой байна одоогийн байдлаар 2.168.181 төгрөгийн зардал гарчихаад байна. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн цаашид хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна гарах зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

          Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед манай найз ******* манайд ирээд 17 цагийн үед *******ын эхнэр дээр нь очиж үсээ засуулаад гарсан. ******* эхнэр нар хоорондоо маргаантай байсан юм билээ. Тэгээд сэтгэлийг нь сэргээе гэж бодоод *******, хоёрыг дагуулаад “Хаан болор” караокед нэг шил 0.75 л-тэй архи авсан. Түүнийгээ задлаад тойруулсан чинь ******* уухгүй байсан. ******* архи уудаггүй 10 орчим жил болж байгаа. Харин эхнэр нь надтай хамт авсан 0.75 л-тэй архийг хувааж уугаад тасраад газар уначихаар нь *******ай хамт өргөөд буйдан дээр хэвтүүлэх гэтэл өөдөөс харааж загнаад байхаар нь ******* “Чи зүгээр аваад явж чадна биз дээ” гэж хэлсэн чинь “чадна” гэхээр нь би гараад такси аваад гэрлүүгээ явчихсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэх юм алга байна. Эрүүл байсан ******* бид хоёр багаасаа найзалсан найз нар байгаа юм. ******* дээхэн үед архи уудаг байсан боловч архинаас гараад 10 гаран жил болж байгаа. Түүнээс хойш 3 хоногийн дараа ******* надтай уулзаад надад эхнэрийг авч явах гээд чадахгүй болохоороо хадам эгч, ээж хоёр дээрээ очсон чинь өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь маргалдаад хадам эгчийг нэг цохиод авсан гэж хэлж байсан өөр юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

           Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед намайг гэрт байж байхад гаднаас манай хүргэн ******* ганцаараа орж ирээд эхнэр “Хаан болор” караокед тасраад уначихлаа би ганцаараа авчирч чадсангүй. Алтантуяа, ээж хоёрыг очоод гаргаад өгөөч гэж гуйсан чинь Алтантуяа өөдөөс янз бүрээр хэлээд байхаар нь жаахан муудчихаад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд намайг яваад өгөөч гэж хэлсэн. Би гарах санаатай сууж байтал гаднаас манай эхнэр Өнөрбаян ороод ирсэн чинь ******* эхнэр тасарчихсан гэдгээ хэлээд гаргаад машинд суулгаад өгөөч гэж хэлсэн чинь эхнэр тэгье гээд ******* манай эхнэр Өнөрбаян хоёр хамт гараад явсан. Би гэртээ үлдсэн юм. Манай эхнэр буцаж орж ирэхдээ *******ыг цагдаа аваад явчихлаа. Харин би эхнэр ийг нь караокеноос гаргаад хүүхдийг нь дуудаад өгөөд явуулчихлаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

           Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр оройхон болж байсан намайг дэлгүүрт байж байхад манай хүргэн /ийн нөхөр/ ******* гаднаас жаахан халамцуу байрын орж ирээд намайг гаръя гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл ийг очиж авчиръя гэхээр нь хаашаа явах юм бэ гэтэл би мэдэж байгаа хамт яваад ирье гээд байхаар нь хүнтэй байна та хоёрын хооронд би оролцоод дагаад явж байна гэж юу байсан юм гэж хэлсэн чинь гараад явчихсан. Тэгж байгаад 22 цагийн үед байхаа ажил тарах болоод манай охин Алтантуяа тархиндаа хагалгаа хийлгэсэн мөн гуурс тавиулсан ажил хийж болохгүй гэсэн. Тэр өдөр намайг ганцаараа бүх юмаа хийдгийг мэдэж байсан болохоор надад туслах гээд ирчихсэн байсан. Тэгээд гадаа коридорыг цэвэрлэж эхлэхээр нь хаах болж байгаа юм байна гэж бодоод гараад гадаа үүдээ цэвэрлэх санаатай үүдэнд байсан шүүрээ бариад зогсож байтал хаанаас юм бэ мэдэхгүй ******* гарч ирээд та нар муусайн юу хийж байгаа юм бэ гээд шууд миний хувцаснаас заамдаад бариад авахаар нь цагдаа дуудъя гэж бодоод гар утсаа хармаанаасаа гаргаад ирсэн чинь цохиод унагаачихсан бас барьж байсан шүүр аваад хаячихаар нь цагдаа дуудах санаатай алхтал тэнд усанд орох гэж байсан танихгүй хүүхэн залуу хоёр намайг машинтай цагдаагийн газар хүргэж өгсөн.Тэгээд цагдаа дуудчихаад эргээд очиход ******* байхгүй цагдаа бариад явсан гээд хамраас нь цус гарчихсан түүнийгээ цэвэрлэж чадаагүй тэр орчимд нэл цус болчихсон байхаар нь сандраад Алтантуяаг аваад шууд эмнэлэг явсан. Очоод эмчид үзүүлсэн чинь хэвт гэхээр нь  эмнэлэгт хэвтүүлсэн. ******* Алтантуяаг цохиж зодоод хамраас нь цус гаргасан гэж Алтантуяа өөрөө хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

             Гэрч Л. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр ******* ирээд миний төрсөн өдөр гэж хэлсэн. Яваад жаахан байж байгаад найз Гавъяа гэдэг залууг дагуулж орж ирээд Гавъяа надаар үсээ засуулсан. Тэгээд “Хаан болор” караокед *******, Гавъяа гурвуулаа ороод Гавъяа нэг шил 0.75 л-тэй архи аваад Гавъяа бид хоёр хувааж уусан. Тэгсэн би тасраад уначихсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэх юм алга байна. Тасарснаас болоод ******* ганцаараа намайг авч явж чадахгүй хүнд байдалд ороод халуун усан дээр очоод манай ээж Бямбаа, эгч Алтантуяа нарыг гуйсан юм билээ. Өөдөөс нь янз бүрээр хэлээд завгүй гэж хэлсэн учраас уурлаад маргалдсан. Манай нөхөр ******* нь архи уухгүй архинаас гараад 10 гаран жил болж байна. ...Манай эгч Алтантуяа нь ааш зан муутай хүнтэй таарамж муутай хүн. 2016 оны хавар тархины хагалгаанд орж уйланхай шимэгдүүлэх гуурсыг тавиулсан. Энэ нь 1990 ээд оны үед Жаргалсайхан гэдэг хүнтэй сууж байхдаа нөхөр Жаргалсайхан нь зодоод, хамрыг нь цааш нь чихээд тархи толгойруу нь цохиод байдаг байсан. Түүнээс болоод тархиндаа гэмтэл авсан энэ нь удаан явснаас болоод тархиндаа нөлөөлөөд хагалгаанд орохоос өөр аргагүй байдалд орсон бас зодуулаад хамар нь цаашаа чихэгдээд хамрын хянган яс нь цаашаа ороод хамар нь муруйчихаад түүнийгээ эмчлүүлээгүй олон жил ийм байдалтай явж байна. Тэр нь сая *******ын асуудлаас болоод сэдэрсэн байх гэж бодож байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,         

           Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой Хаан болор караокед манай эхнэр тасраад уначихсан явдал нь миний сэтгэл зүйд маш хүнд нөхцөл байдал бий болгосон. ...Энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд тусламж авахаар хадамын халуун усруу очсон. Гэтэл хадам ээж миний энэ нөхцөл байдлыг үнэлж үзэлгүй хэт хайхрамжгүй хандсан үүнд миний гомдол бухимдал бий болсон настай хүн буруу зөрүү яриа биз гэж бодоод өөрийгөө тайвшруулаад халуун усанд өөр хүн байна уу үзье гэж бодоод өөр хүнээс тусламж авах санаатай халуун усны гадна талын хаалгыг татаад ороход үүдэнд хоёр хаалганы завсар Алтантуяатай тааралдсан. Алтантуяаг бид нар Туяа гэж дууддаг. Туяа Чимгээ караокед тасраад уначихлаа би гаргаж дийлэхгүй байна надад эрхлээд үгэнд орохгүй юм цаадах чинь хувцасаа тайлаад хаячих байх гэж хэлсэн. Гэтэл Алтантуяа өөдөөс согтуу юм бол цагдаа дуудахгүй юу эрүүлжүүлдэг газар нь өгөхгүй юу гэж үл тоомсорлосон, хэрүүл өдсөн байдалтай надад хэлэхээр нь би арай ч дээ чамайг өвчтэй гээд байхад манай эхнэр та нарын өрийг дарах гэж шалыг нь арчаад байдаг нэг өдөр стрессээ тайлаад уугаад ойчоо биз үүнд нь та нар өөрөөр хандаж болдоггүй юм уу гэж хэлээд нүдэнд нулимс бүрхээд дотор давчдаад ирэхээр нь гарах гэтэл миний дүү чам шиг гуйлгачингаар яадаг юм, эхнэрээрээ тэжээлгэж байж, ах дүү нартаа тоогдохгүй арчаагүй гуйлгачин гэж хэлэхээр нь тэсвэр алдаад биед гэмтэл учруулсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна ямар ч үед бие барих чадвар гэдэг зүйл хүнд байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би Алтантуяаг хаана нь хэдэн удаа яаж цохьсон талаараа мэдэхгүй байна сэтгэл санаа цочирдсон байсан ямар ч байсан биед нь гар хүрсэн нь үнэн. Гэхдээ Алтантуяа өөрөө ааш зангийн хувьд доголдолтой, хүнтэй зөв харьцаж чаддаггүй, намайг гараад явах гэхээр араас хэрүүл хийгээд өөрөө хувцаснаас зуураад түлхээд асуудлыг эхлүүлсэн. Намайг ирэхэд Бямбаа буюу манай хадам ээж гадаа цэвэрлэгээ хийгээд явж байсан очоод уулзахад уурлаад барьж байсан шүүрээ шидсэн түүнээс би шүүрийг нь аваад хугалаад шидсэн юм байхгүй. Бас гар утсыг нь авч шидсэн юм байхгүй гарт таараад цохигдоод унасан. Гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэхдээ хохирол болох эмчилгээний зардал, эм тарианы мөнгийг төлөөд явж байгаа цаашид миний үйлдлээс болсон гэмтэл, хохирол, эмчилгээний зардалд анхаарал тавина. Хуучин суурь гэмтэл өвчинд гарах зардлыг би хариуцахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,          

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: биед баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх жижиг зурвас цусан хураа, хамар ясны хугарал, дух, хацрын зулгаралт, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл /хамар ясны хугарал гэмтэл/ нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Алтантуяа нь 2016-05-23 өдөр ШУГТЭ-т баруун чамархай дагз дахь тархины гүнд байрласан уйланхай, шинж тэмдгийн уналт оношоор тархины уйланхай, хэвлийн хөндийг холбосон гуурс тавих мэс засалд орсон ба одоогоор баруун чамархай дагз дахь том хэмжээний уйланхай тархины зөөлрөлтэй, тархины эдийн баруун тал хатингаршилтай, баруун талын тархины дунд артерийн нарийсал эмгэгтэй байна /архаг хууч өвчтэй/. /хх-ийн 37-38-р хуудас/,

           Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-20, 97-98-99-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/,

Албадан саатуулагдсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 54-р хуудас/,

Амбулаторын эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 60-95-р хуудас/,

Эвлэрлийн гэрээ,

Хохирлын баримтууд зэрэг болно.

    Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн: ”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед ******* манай ажил дээр ирэхдээ согтуу архи үнэртүүлчихсэн ирээд ээжтэй яриад ээж “Одоо хаах болж байна тараад болъё” гэж байгаа сонсогдсон. Тэгээд удалгүй ******* түрүүлж гарч ирээд гадагшаа гараад явсан араас нь ээж гарч ирээд дэлгүүрээ түгжээд “Одоо хаах болж байна хогоо шүүрдэж байя” гэж хэлээд хогийн шүүрээ аваад гарсан. Гэтэл хаанаас ч юм бэ мэдэхгүй ******* гадаа ирчихсэн үүдний довжоон дээр ээж ******* барьж гарсан хогийн шүүрийг нь авч шидээд ээжийг заамдаад авахад ээж хармаанаасаа гар утсаа гаргаад иртэл түүнийг нь булааж аваад баруун талын саадруу шидэж байгаа харагдсан. Би тэгэхээр нь хүүе яаж байна аа гэж хэлсэн. Бас ээжийг түлхээд байгаа харагдсан. Гэхдээ унагаагаагүй. Тэгээд орж ирээд намайг “Чи муу бие өвчтэй гээд ажил хийдэггүй зүгээр байдаг байж битгий баашил” гээд нүүрний зүүн талын хацар, шанаа, толгойны хэсгүүдэд хэд хэдэн удаа цохиод миний өмсөж явсан хувцаснаас заамдаад үүдний хэсэгт байдаг заалруу чирч ороод хоолойноос шахаад нүдний шилрүү цохиод нүдний шил хагалчихсан. Тэр үед хамарнаас цус гарсан чинь гараад явахаар нь явчихлаа гэж бодоод цаана байдаг угаалгын өрөөнд ороод хамарнаас гарсан цусаа угааж байхад ******* бас орж ирээд миний толгойны зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохиод авсан. Тэгээд намайг түлхэж шалан дээр унагаасан тэгээд миний гэдэс хэвлийд хэд хэдэн удаа өшиглөөд хавирга руу бас дэвсээд байсан. Тэгж байгаад гараад явсны дараа нь цагдаа ирээд *******ыг сурсан. ...гомдолтой байна одоогийн байдлаар 2.168.181 төгрөгийн зардал гарчихаад байна. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн цаашид хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна гарах зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

           Гэрч гийн: ”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед намайг гэрт байж байхад гаднаас манай хүргэн ******* ганцаараа орж ирээд эхнэр “Хаан болор” караокед тасраад уначихлаа би ганцаараа авчирч чадсангүй. Алтантуяа, ээж хоёрыг очоод гаргаад өгөөч гэж гуйсан чинь Алтантуяа өөдөөс янз бүрээр хэлээд байхаар нь жаахан муудчихаад гараад ирлээ гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

           Гэрч П.*******: ”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр оройхон болж байсан намайг дэлгүүрт байж байхад манай хүргэн /ийн нөхөр/ ******* гаднаас жаахан халамцуу байрын орж ирээд намайг гаръя гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл ийг очиж авчиръя гэхээр нь хаашаа явах юм бэ гэтэл би мэдэж байгаа хамт яваад ирье гээд байхаар нь хүнтэй байна та хоёрын хооронд би оролцоод дагаад явж байна гэж юу байсан юм гэж хэлсэн чинь гараад явчихсан. Тэгж байгаад 22 цагийн үед байхаа ажил тарах болоод манай охин Алтантуяа тархиндаа хагалгаа хийлгэсэн мөн гуурс тавиулсан ажил хийж болохгүй гэсэн. Тэр өдөр намайг ганцаараа бүх юмаа хийдгийг мэдэж байсан болохоор надад туслах гээд ирчихсэн байсан. Тэгээд гадаа коридорыг цэвэрлэж эхлэхээр нь хаах болж байгаа юм байна гэж бодоод гараад гадаа үүдээ цэвэрлэх санаатай үүдэнд байсан шүүрээ бариад зогсож байтал хаанаас юм бэ мэдэхгүй ******* гарч ирээд та нар муусайн юу хийж байгаа юм бэ гээд шууд миний хувцаснаас заамдаад бариад авахаар нь цагдаа дуудъя гэж бодоод гар утсаа хармаанаасаа гаргаад ирсэн чинь цохиод унагаачихсан бас барьж байсан шүүр аваад хаячихаар нь цагдаа дуудах санаатай алхтал тэнд усанд орох гэж байсан танихгүй хүүхэн залуу хоёр намайг машинтай цагдаагийн газар хүргэж өгсөн.Тэгээд цагдаа дуудчихаад эргээд очиход ******* байхгүй цагдаа бариад явсан гээд хамраас нь цус гарчихсан түүнийгээ цэвэрлэж чадаагүй тэр орчимд нэл цус болчихсон байхаар нь сандраад Алтантуяаг аваад шууд эмнэлэг явсан. Очоод эмчид үзүүлсэн чинь хэвт гэхээр нь  эмнэлэгт хэвтүүлсэн. ******* Алтантуяаг цохиж зодоод хамраас нь цус гаргасан гэж Алтантуяа өөрөө хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

             Гэрч Л.ийн:”...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр ******* ирээд миний төрсөн өдөр гэж хэлсэн. Яваад жаахан байж байгаад найз Гавъяа гэдэг залууг дагуулж орж ирээд Гавъяа надаар үсээ засуулсан. Тэгээд “Хаан болор” караокед *******, Гавъяа гурвуулаа ороод Гавъяа нэг шил 0.75 л-тэй архи аваад Гавъяа бид хоёр хувааж уусан. Тэгсэн би тасраад уначихсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэх юм алга байна. Тасарснаас болоод ******* ганцаараа намайг авч явж чадахгүй хүнд байдалд ороод халуун усан дээр очоод манай ээж Бямбаа, эгч Алтантуяа нарыг гуйсан юм билээ. Өөдөөс нь янз бүрээр хэлээд завгүй гэж хэлсэн учраас уурлаад маргалдсан. Манай нөхөр ******* нь архи уухгүй архинаас гараад 10 гаран жил болж байна. ...Манай эгч Алтантуяа нь ааш зан муутай хүнтэй таарамж муутай хүн. 2016 оны хавар тархины хагалгаанд орж уйланхай шимэгдүүлэх гуурсыг тавиулсан. Энэ нь 1990 ээд оны үед Жаргалсайхан гэдэг хүнтэй сууж байхдаа нөхөр Жаргалсайхан нь зодоод, хамрыг нь цааш нь чихээд тархи толгойруу нь цохиод байдаг байсан. Түүнээс болоод тархиндаа гэмтэл авсан энэ нь удаан явснаас болоод тархиндаа нөлөөлөөд хагалгаанд орохоос өөр аргагүй байдалд орсон бас зодуулаад хамар нь цаашаа чихэгдээд хамрын хянган яс нь цаашаа ороод хамар нь муруйчихаад түүнийгээ эмчлүүлээгүй олон жил ийм байдалтай явж байна. Тэр нь сая *******ын асуудлаас болоод сэдэрсэн байх гэж бодож байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,                  

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: биед баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх жижиг зурвас цусан хураа, хамар ясны хугарал, дух, хацрын зулгаралт, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт гэмтэл үүсчээ.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл /хамар ясны хугарал гэмтэл/ нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-20, 97-98-99-р хуудас/, Албадан саатуулагдсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 54-р хуудас/, Амбулаторын эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 60-95-р хуудас/, хохирлын баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

         Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 53-р хуудас/,

        Шүүгдэгч *******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр *******ын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.  

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, оюу толгой гэсэн бичигтэй бичлэг бүхий флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна

         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, хохирогчид 5.900.000 төгрөг төлсөн, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч *******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. ******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, оюу толгой гэсэн бичигтэй бичлэг бүхий флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар ******* урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ДЭЛГЭРМАА