Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/03725

 

 

 

 

  2022 оны өдөр

      11 сар      22  р                                18/ШШ2022/03725

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Гурилын ажилчдын байр, -6 тоот

Хариуцагч: овогт /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.тай харилцан тохиролцож орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ байгуулж, хариуцагч Б. болон “ ” ХХК-д нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Биднийг гэрээний дагуу байрандаа орох гэхэд байр маань болохгүй болсон гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсон гээд 18,500,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг өгөөгүй. Гэрээ цуцалсан учир 1,500,000 төгрөгөө буцааж авах гэтэл өгөхгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тайлбараа гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул өмгөөлөгчийн зүгээс ямар нэг тайлбар хэлэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа,  орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,500,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

                                                            2

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчтай орон сууц хөлсөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, байрыг хөлслөөгүй, хариуцагчаас 18,500,000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг гаргуулна гэж гэж тайлбарлана.

Зохигчид 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц хөлслөх болон зээлийн гэрээ”-г бичгээр байгуулан  нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг,  ******* дугаар хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот орон сууцыг нэг жилийн хугацаатай хөлслөх, хариуцагч 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, мөн хугацаагаар зээлэх, зээлийн хүүнд орон сууцны хөлсийг дүйцүүлэн тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 5/

Орон сууцыг хөлслөх гэрээнээс талууд татгалзсан, нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн 20,000,000 төгрөгөөс хариуцагч 18,500,000 төгрөгийг буцаан өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 13-18/

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар зорхицуулжээ.

Хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр гардуулан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн нь баримтаар тогтоогдоно. /хх-ийн 20, 21, 26/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байх, энэ үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож,  түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заажээ.  

Иймд хариуцагч Б.аас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас 1,500,000  /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ