| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | С.Гаадамба |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан .... аймгийн .... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт ******* ******* холбогдох эрүүгийн 25000000007 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******79 оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, сумын дүгээр цэцэрлэгт ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт аймгийн сум дугаар баг - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,*********регистрийн дугаартай *******овогт ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч. нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэршлээр/ 202 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 202/ЗШ/*******1 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт амьсгал дахь спиртийн агууламж 2,1 хувийн промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Приус-0” загварын 20-9 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч. нь 202 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт амьсгал дахь спиртийн агууламж 2,1 хувийн промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Приус-0” загварын 20-9 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас (хх-н 2-р хуу), жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (хх-н -р хуу), Ч.ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-н 6-р хуу), Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 202/ЗШ/*******1 дугаартай шүүхийн шийтгэвэр (хх-н 2-26-р хуу) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлж, тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ч. нь 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн буюу ,18 хувийн согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг үйлдэж түүнд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэршлээр/ 202 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 202/ЗШ/*******1 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна
Дээрх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-0 загварын 20-9 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,1 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон ба энэ талаарх прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч. нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.
Шүүгдэгчийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны хэрэглээ, хууль, тогтоомжийг үл тоомсорлосон байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүдэгчид 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал буюу өмнө нь согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож /сүүлийн зөрчлийг оруулахгүйгээр/ 5 удаа зөрчлийн шийтгэл хүлээж байсан байдал, уг үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, ,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* оногдуулсан ,000,000 төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн ,.1 дүгээр зүйлийн 1,.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР