Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/03026

 

 

 

 

 

2022 12 16

 

 

 

 

181/ШШ2022/03026

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Г-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,618,130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э,

Хариуцагч П.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч П.Г эд холбогдуулан үндсэн зээл 750,190 төгрөг, үндсэн хүү 727,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 1,618,130 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.Г нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 307200601 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 560 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж байсан. Иймд П.Г ээс 1,618,130 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөр 750,190 төгрөг, үндсэн хүү 727,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг бодогдсон. Манай компани хугацаа хэтрүүлсний шимтгэлийг сарын 10,000 төгрөгөөр тооцдог. ..." гэв.

 

2. Хариуцагч П.Г нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Ковид-19 цар тахалын хугацаанд орлогогүй байсан ч гэрээний үүргээ зөрчилгүй биелүүлж байсныг үндэслэн гэрээнийхээ хугацааг сунгах боломжтой байсан. Гэвч гэрээ сунгахгүй заавал бөөнд авна гэсэн шаардлага тавьж миний бөөнд нь төлөх боломжгүй байдлыг ашиглан өнөөдрийг хүртэл хүү алданги, нэмэгдүүлсэн хүү нэмж ийм өндөр дүнтэй болгосны дараа шүүхэд хандаж байгаа нь гэрээний нэг тал болох иргэн намайг бодохгүй зөвхөн өөрийн ашгаа бодож байгааг харуулж байна. Хэрэв үнэхээр гэрээгээ сунгахгүй, бөөнд нь авах хатуу шийдвэр гаргасан бол түүн шигээ тухайн үед нь шүүхэд хандаж 785,875 төгрөгийг нэхсэн бол би хүлээн зөвшөөрч өнөөдрийн өндөр дүнгээр бус өмнөх дүнгээр төлөөд өдийд дуусгасан байх байсан. Иймд нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... гэжээ.

 

2.1. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...үндсэн зээл 750,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үндсэн хүү болох 727,940 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №307200601 дугаартай Зээлийн эрхийн гэрээ-ний хуулбар, мобайл зээлийн эрх хүсэгчийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 307200601 дугаартай зээлийн дансны хуулга /хх 5-8, 43-62, 73-81/ зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, Худалдаа, хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 475026631 дугаартай дансны хуулга /хх 17, 21-35/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,618,130 төгрөгийн зарим хэсгийг буюу 880,190 төгрөгийг хангаж, үлдэх 727,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлдэгч П.Г нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №307200601 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 560 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж байсан. 2021 оны 1 дүгээр сарын 17-ноос 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөр 750,190 төгрөг, үндсэн хүү 727,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг бодогдсон. Манай компани хугацаа хэтрүүлсний шимтгэлийг сарын 10,000 төгрөгөөр тооцдог. Иймд П.Г ээс үндсэн зээл 750,190 төгрөг, үндсэн хүү 727,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 1,618,130 төгрөгийг гаргуулна. гэжээ.   

3. Хариуцагч П.Г нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн үндсэн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

4. Зээлдэгч П.Г нь Н ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №307200601 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. гэж,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно. гэж тус тус заасан бөгөөд зээлдэгч П.Г нь зээлдүүлэгч Н ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 17ы өдөр 1,000,000 төгрөгийн зээлийн эрхийн гэрээ байгуулж, зээлийн данснаас тодорхой дүнгээр зарлага хийх байдлаар авч ашиглан, хүү төлж байсан талаараа тайлбарласан.

  Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н ХХК болон хариуцагч буюу зээлдэгч П.Г нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

  5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. гэж,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Зээлдүүлэгч Н ХХК-ийн зээлдэгч П.Г тэй байгуулсан дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

6. Хариуцагч П.Г нь үндсэн зээл 750,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба харин үндсэн хүү болох 727,940 төгрөгийн хэмжээг эс зөвшөөрч маргасан тул шүүх энэ асуудлын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...зээлдэгч 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй... хэмээн тайлбарладаг.

Хариуцагч П.Г гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буруутай хэдий ч үндсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд дан ганц түүний буруугаас болсон гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, зээлдэгч П.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Н ХХК-иас өөрийн санаачилгаар гэрээг цуцлах, эсхүл тогтоосон хугацаа өнгөрмөгц зээлийг гэрээнд заасан журмын дагуу зээлдэгчдээс шаардах тодорхой арга хэмжээг аваагүй, шүүхэд 19 сар 6 хоногийн дараа нэхэмжлэл гаргаснаас зээлийн хүүгийн хэмжээ 727,940 төгрөг буюу үндсэн зээлийн үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээнд хүртлээ нэмэгдсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгчид мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах. зохицуулалтад хамаатуулах үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийг 2021 оны 1 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг шаардах эрхээ алдсан гэж үзлээ.

  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч П.Г ээс үндсэн зээл 750,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 880,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 727,940 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,839.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч П.Г ээс үндсэн зээл 750,190 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 880,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 727,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,839.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 25,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН