| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********ын ********т холбогдох 2526000000123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ********** аймгийн ******** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******** аймгийн ******** сумын * дугаар багт оршин суух хаягтай,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэх, албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлэхээр тогтоосон,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Өвөрхангай аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 442 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 442 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус ял шийтгэгдэж байсан ******** овогт ********ын ******** /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын * дугаар баг ***** **-** тоот хашаанд байх Б.********ын өмчлөлийн улсын дугааргүй Даюун маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
мөн урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хасах ялын хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******** хорооллын шороон зам дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг 3,49 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөөнөөс мотоциклтэй ирээд Өвөрхангай аймгийн ******** сумын * дугаар багийн **-** тоотод хашаандаа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийн хашаандаа оруулж тавьчхаад машинаа унаад гараад явсан. Оройн нь 23 цаг 30 минутын үед гэртээ орсон. Тухайн үедээ мотоциклоо анзаараагүй машинаа хашаандаа оруулчихаад унтсан. Өглөө босоод харсан чинь мотоцикл байхгүй байсан. Тэгээд манай ******** руу утсаар ярьж асуугаад чи миний мотоциклын унаад явсан уу? гэж асуусан чинь үгүй өчигдөр 20 цагийн үед танай хашаанд орсон чинь байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд хулгайд алдагдсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас),
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 29-нд 12 цагийн үед Өвөрхангай аймгийн ******** сумын 4 дүгээр багийн иргэн ********** 80397829 дугаартай утсаар над руу залгаад 2025 оны 03 дугаар сарын 28-ний оройн 18-20 цагийн хооронд манай хашаанд байсан Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл хулгайд алдагдсан байна гэсэн дуудлага өгсөн. Тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан. Маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 30-ний өглөөний 10-11 цагийн хооронд тухай тээврийн хэрэгслийг сумын хэмжээнд эрэн сурвалжилж явж байхад “********” хорооллоос улаан өнгийн Улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байхаар нь араас нь очиж зогсоон тухайн тээврийн хэрэгслийг шалгахад хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл мөн байсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй ********, ******** нар хамт явсан. ...******** нь архи ууссан үедээ гэмт хэрэг, зөрчил үйлддэг” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар 28-ны орой ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь хашааны үүдэнд улаан өнгийн мотоцикл байсан. ******** гэр нь гаднаасаа цоожтой, гэрийн үүдэнд нь бор өнгийн дээлтэй хүн унтаж байсан. Тэгээд би тухай хүнийг хартал ******** унтаж байсан. Тухай үед манай дүү болох ******** гэртээ гаднаасаа цоожлуулсан байсан. Манай дүүгийн гэрт ******** орсон. ...******** л унаж ирсэн. Улаан өнгийн Даюун маркийн мотоцикл байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө манай гэрт ******** улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирсэн. Манайд ирээд хөдөө явчихаад ирье гээд байхаар нь хамт ******** гэх айлд очсон. Өглөө нь сумын төв орж ирэхэд цагдаа нар бид хоёрыг бариад авсан. Хулгайд алдагдсан мотоцикл байна гээд байсан. Сайн учрыг нь олоогүй. Тэр тээврийн хэрэгслийг би найзаасаа худалдаж авсан юм гэж хэлж байсан. ******** нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед орж ирсэн, тэгээд би хөөгөөд гаргасан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30, 34 дүгээр хуудас),
Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед манайд ********. ******** нар мотоциклтой ирсэн. Манай гэрт 10 минут болоод л гараад явсан. Тэр хоёр улсын дугааргүй улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Уг мотоциклийг ******** жолоодож явсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “*********” ХХК-ны шинжээч *********ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн №ТХҮ-925-911897 дугаартай “...улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн нийт үнэ 1,200,000 төгрөг гэх Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 35-36 дугаар хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-10 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 11-12 дугаар хуудас),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 13-15 дугаар хуудас), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 дугаар хуудас),
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт (хх-ийн 101 хуудас),
******** нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хасах ялын хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримтууд:
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын дугааргүй мустанг 5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ******** нь урьд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан, мөн архи үнэртэж байсан тул цагдаагийн байранд авч ирж багаж үлээлгэхэд 3,49 хувийн согтолттой байсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 116 дугаар хуудас),
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 3,49% тоон үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл (хх-ийн 111-112 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоол (хх-ийн 153-163 хуудас),
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (хх-ийн 192-193 хуудас),
Шүүгдэгч ********ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63), Өвөрхангай аймгийн ******** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06/72 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлсан, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тухайд хэрэгт хохирогч ******** мэдүүлэг өгдөг. Хохирогчийн мэдүүлэгт тухайн цаг хугацаанд мотоцикл хашаанд байсан. Энэ цаг хугацаанд хэн нэгэнд өгөх зөвшөөрөл өгөөгүй, тэр тусмаа ********д мотоцикл унаж явах зөвшөөрөл өгөөгүй талаар мэдүүлдэг. Гэрч ******** ... ********ыг тухайн тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцож байхад нь цагдаагийн албан хаагч зогсоож шалгаж улмаар тээврийн хэрэгслийг хурааж авсан ийм нөхцөл байдал байдаг. Гэрч ******** ******** гэрийн үүдэнд ******** дээрх мотоциклийг унаад ирсэн байсан гэдгийг мэдүүлдэг. Гэрч ******** ******** энэ мотоциклийг унаж ирсэн. Энэ мотоциклтой ******** гэдэг айлд очсон. ******** уг мотоциклийг худалдаж авсан гэж хэлсэн талаар мэдүүлж байдаг. Гэрч ******** ********, ******** нар мотоциклтой ирсэн. Ингэж ирэхдээ тухайн мотоциклийг ******** жолоодож явсан гэдгийг тодорхой тайлбарладаг. ...Энэ тохиолдолд ******** нь хохирогч Б.********ын мотоциклийг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулаад, улмаар ******** очиж аваад дараагийн айлдаа очиж хонож, тодорхой цаг хугацаанд өөрөө захиран зарцуулаад явж байгаа. ...******** худалдаж авсан гэж тайлбарладаг. ******** энэ мотоциклийг сайн дураараа хүлээлгэж өгөөгүй. Эсрэгээрээ цагдаагийн албан хаагч энэ үйлдлийг таслан зогсоож байгаа. ...Энэ байдлаараа хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. ....Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нь хэрэгт авагдсан согтуурал шалгасан тэмдэглэлээр 3.49 хувьтай илэрсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Энэ хасуулсан цаг хугацаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дуусгавар болоогүй болох нь тогтоогддог. ...Ийм учраас шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хулгайлах гэмт хэргийн хохирогч *********ын тухайд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******** өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм давтан хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн 2526000000123 дугаартай хэрэгт түүнд холбогдох эрүүгийн 2526000000126 дугаартай хэргийг нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хасах ялын хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******** хорооллын шороон зам дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг 3,49 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын * дугаар баг ******** **-** тоот хашаанд байх Б.********ын өмчлөлийн улсын дугааргүй Даюун маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
******** овогт ********ын ******** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.********ын “...2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөөнөөс мотоциклтэй ирээд Өвөрхангай аймгийн ******** сумын * дугаар багийн **-** тоотод хашаандаа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийн хашаандаа оруулж тавьчихаад машинаа унаад гараад явсан. Орой нь 23 цаг 30 минутын үед гэртээ орсон тухай үедээ мотоциклоо анзаараагүй унтсан. Өглөө босоод харсан чинь мотоцикл байхгүй байсан. Тэгээд ******** руу утсаар ярьж чи миний мотоциклыг унаад явсан уу? гэж асуусан чинь үгүй өчигдөр 20 цагийн үед танай хашаанд орсон чинь байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд хулгайд алдагдсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас), гэрч ********ийн “...2025 оны 03 дугаар сарын 29-нд 12 цагийн үед Өвөрхангай аймгийн ******** сумын * дүгээр багийн иргэн ******** 80397829 дугаартай утсаар залгаад 2025 оны 03 дугаар сарын 28-ний оройн 18-20 цагийн хооронд манай хашаанд байсан Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл хулгайд алдагдсан байна гэсэн дуудлага өгсөн. Тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан. Маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 30-ний өглөөний 10-11 цагийн хооронд тухай тээврийн хэрэгслийг сумын хэмжээнд эрэн сурвалжилж явж байхад “********” хорооллоос улаан өнгийн Улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байхаар нь араас нь очиж зогсоон тухайн тээврийн хэрэгслийг шалгахад хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл мөн байсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй ********, ******** нар хамт явсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас), гэрч ********ийн “...2025 оны 03 дугаар 28-ны орой ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь хашааны үүдэнд улаан өнгийн мотоцикл байсан. Гэрийн үүдэнд нь бор өнгийн дээлтэй хүн унтаж байсан. Тухайн хүнийг хартал ******** унтаж байсан. Манай дүү ******** гэртээ гаднаасаа цоожлуулсан байсан. ...Манай дүүгийн гэрт ******** орсон. ...******** л унаж ирсэн. Улаан өнгийн Даюун маркийн мотоцикл байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас), гэрч ******** “...2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө манай гэрт ******** улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирсэн. Манайд ирээд хөдөө явчхаад ирье гээд байхаар нь хамт ******** гэх айлд очсон. Тэгээд өглөө нь сумын төв орж ирэхэд цагдаа нар бид хоёрыг бариад авсан. Хулгайд алдагдсан мотоцикл байна гээд байсан, сайн учрыг нь олоогүй. Тэр тээврийн хэрэгслийг би найзаасаа худалдаж авсан юм гэж хэлж байсан. ******** нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед орж ирсэн, тэгээд би хөөгөөд гаргасан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30, 34 дүгээр хуудас), гэрч Ц.********ын “...2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед манайд ********. ******** нар мотоциктой ирсэн. манай гэрт 10 минут болоод л гараад явсан. Тэр хоёр улсын дугааргүй улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Уг мотоциклийг ******** жолоодож явсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас), Шинжээчийн №ТХҮ-925-911897 дугаартай “...улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн нийт үнэ 1,200,000 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 35-36 дугаар хуудас), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-112 дугаар хуудас), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 11-12 дугаар хуудас), Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 13-15 дугаар хуудас), Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 дугаар хуудас), Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт (хх-ийн 101 хуудас), Гэрч ********ийн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын дугааргүй Мустанг 5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ******** нь урьд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан, мөн архи үнэртэж байсан тул цагдаагийн байранд авч ирж багаж үлээлгэхэд 3,49 хувийн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 116 хуудас), Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 3,49% тоон үзүүлэлт илэрсэн гэх тэмдэглэл (хх-ийн 4-5 хуудас), Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоол (хх-ийн 153-163 хуудас), Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (хх-ийн 192-193 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Шүүгдэгч ******** нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жил зургаан сарын хугацаагаар хасуулсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Шүүгдэгч ********ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хасах ялын хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******** хорооллын шороон зам дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг 3,49 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын * дугаар баг ******** **-** тоот хашаанд байх **********ын өмчлөлийн улсын дугааргүй Даюун маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.******** нь улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклоо буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Даюун” загварын улсын дугааргүй мотоциклийг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, уг мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 дугаар хуудас),
Хохирогч Б.********ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй” гэсэн хүсэлт, шүүхэд ирүүлсэн “...Мотоциклоо авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн хүсэлт (хх-ийн 101 дүгээр хуудас) зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ********ыг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ********ын хувийн байдал, тухайн үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх эдлэх ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч ******** нь шүүхийн 23 дугаартай захирамж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/579 тоот албан тоотоор хугацааны өмнө тэнсэн суллагдсан буюу 09 сар 13 хоногийн өмнө суллагдсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын тухайд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл ял 10 сар 6 хоног байна. Өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэл хугацааг 08 сар 29 хоногоор тооцож байна. Ингээд дээрх ялыг 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 07 сар 13 хоногийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 08 сар 29 хоногийн хугацаагаар хасах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******** нь өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж давтан ийм хэрэг хийхгүй гэдгээ илэрхийлж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж гуйж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял тус тус оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт зааснаар энэ шитйгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 442 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 354 хоногийн буюу 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 01 жил 07 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025ХМШЗ/23 дугаартай “Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналтын хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч ********ын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.
Шүүгдэгч ******** нь дээрх ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 сар 23 хоног хугацаагаар хасах, есөн сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025ХМШЗ/23 дугаартай “Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналтын хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/579 дугаартай ял албадлагын арга хэмжээний тооцоо хүргүүлэх тухай албан бичиг, ялтан ********ын ялын тооцоо зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилан заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 2024/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 сар 23 хоногийн хугацаагаар хасах, есөн сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хасаж, хоёр жил таван сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан хоёр жил таван сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******** нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нэг хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/522 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон нэг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 2 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******** овогт ********ын ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 2024/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 сар 23 хоногийн хугацаагаар хасах, есөн сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хасаж, хоёр жил таван сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан хоёр жил таван сар арван гурав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон нэг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь ******** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР